- Нүүр
- Сайдын тушаал
- НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН УДИРДАМЖ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ – 39
НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН УДИРДАМЖ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 2
39.1. Зорилго 2
39.2. Хязгаарлалт 2
39.3. Тодорхойлолт 2
Б БҮЛЭГ. НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН УДИРДАМЖ 2
39.4. Нислэгт тэнцэх чадварын удирдамж гаргах 2
39.5. Удирдамжийн гүйцэтгэл 3
39.6. Удирдамжийг түгээх 3
39.7. Удирдамжид нэмэлт өөрчлөлт 4
39.8. Удирдамжийг хүчингүй болгох 4
39.9. Гүйцэтгэлийн өөр хэлбэр 4
ХАВСРАЛТ A-ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ШААРДЛАГУУД 5
Дэд бүтцийн сайдын 2001 оны 269 тоот тушаалын хавсралт
НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН УДИРДАМЖ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
39.1. Зорилго
ИНД-21-ийн дагуу нислэгт тэнцэх чадвар (НТЧ)-ын гэрчилгээ олгогдсон, Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөг болон түүнд хамаарах бүтээгдэхүүн (хөдөлгүүр, сэнс, систем, тоног төхөөрөмж)-д зориулсан нислэгт тэнцэх чадварын удирдамж гаргах журмыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
39.2. Хязгаарлалт
ИНЕГ-ын дарга нь аливаа этгээдийг энэ дүрмийн 39.5-д заасан шаардлагаас чөлөөлөхгүй.
39.3. Тодорхойлолт
"Нислэгт тэнцэх чадварын удирдамж" гэж аюулгүй ажиллагааны нөхцөлийг баталгаажуулах зорилгоор агаарын хөлөг буюу түүнд хамаарах бүтээгдэхүүнд хамаарах өөрчлөлт, үзлэг, нөхцөл, хязгаарлалтуудыг тодорхойлсон НТЧ-ын заавал биелүүлэх шаардлага;
"агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн" гэж агаарын хөлгийн аливаа эд ангийг хамарсан буюу хамрахаар төлөвлөж буй, эсхүл агаарын хөлөгт суурилуулсан буюу суурилуулахаар төлөвлөж буй, эсхүл агаарын хөлгийн үйл ажиллагаанд нийцүүлсэн буюу зориулсан аливаа зүйл. Эдгээрт шатахуун болон агаарын хөлгийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бусад ижил төрлийн хэрэглээний материал багтана.
Б БҮЛЭГ. НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН УДИРДАМЖ
39.4. Нислэгт тэнцэх чадварын удирдамж гаргах
(а) ИНЕГ-ын дарга нь дараах тохиолдолд агаарын хөлөгт, эсхүл түүнд хамаарах бүтээгдэхүүнд зориулсан НТЧ-ын удирдамж гаргана:
1/ аливаа агаарын хөлөгт, эсхүл түүнд хамаарах бүтээгдэхүүнд аюултай нөхцөл байдал үүссэн; ба
2/ аюултай нөхцөл байдал нь адил загварын бусад агаарын хөлөгт, эсхүл түүнд хамаарах бүтээгдэхүүнд үүсэх, үргэлжлэх магадлал байвал.
(б) НТЧ-ын удирдамжид түүнийг биелүүлэх хугацааг тодорхой заана.
39.5. Удирдамжийн гүйцэтгэл
(а) Гэрчилгээ эзэмшигч нь дор дурьдсан НТЧ-ын удирдамжийг түүнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
1/ энэ дүрмийн 39.4-ийн хүрээнд гарсан НТЧ-ын удирдамж; эсхүл
2/ тухайн агаарын хөлөгт хамаарал бүхий НТЧ-ын удирдамжид зориулагдсан энэ дүрмийн 39.9-ийн дагуу зөвшөөрөгдсөн гүйцэтгэлийн өөр хэлбэр
(б) Энэ зүйлийн (а)-д заасан шаардлага дээр нэмэлт болгон, дараах нөхцөлд нийцэж буй эсэхийг гэрчилгээ эзэмшигч нь нарийн тодорхойлоогүй бол Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
1/ Хавсралт А-д заасан, хамаарал бүхий НТЧ-ын зайлшгүй биелүүлэх шаардлагууд; эсхүл
2/ хамаарал бүхий НТЧ-ын зайлшгүй биелүүлэх шаардлагуудад зориулагдсан, энэ дүрмийн 39.9-ийн дагуу зөвшөөрөгдсөн гүйцэтгэлийн өөр хэлбэр.
39.6. Удирдамжийг түгээх
(а) ИНЕГ-ын дарга нь:
1/ НТЧ-ын удирдамжийг гаргасан өдрөөс хойш 28 хоногийн дотор Тээвэрлэгчид хүргүүлнэ;
2/ НТЧ-ын яаралтай удирдамжийг түүнд хамааралтай агаарын хөлгийг ашиглагч буюу Тээвэрлэгчид захидал, факс болон бусад мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар түргэн хугацаанд илгээнэ.
(б) НТЧ-ын яаралтай удирдамж хүлээн авагч этгээдэд хамааралгүй бол түүнийг хамаарал бүхий ашиглагч буюу Тээвэрлэгчид яаралтай дамжуулна.
39.7. Удирдамжид нэмэлт өөрчлөлт
ИНЕГ-ын дарга нь 39.4-т заасны дагуу НТЧ-ын удирдамжид нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба оруулсан нэмэлт, өөрчлөлтийг өмнөх заалтаас нь ялгагдахаар тэмдэглэсэн байна.
39.8. Удирдамжийг хүчингүй болгох
ИНЕГ-ын дарга энэ дүрмийн 39.4-ийн (а)-д заасан нөхцөл дахин үүсэхгүй гэж үзсэн тохиолдолд НТЧ-ын удирдамжийг хүчингүй болгож болно.
39.9. Гүйцэтгэлийн өөр хэлбэр
(а) Хавсралт А-д дурьдсан агаарын хөлгийн НТЧ-ын удирдамж болон НТЧ-ын зайлшгүй шаардлагад заасны дагуу гүйцэтгэлийн өөр хэлбэрийн зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргагч нь ИНЕГ039/01 маягтыг бөглөн, холбогдох төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
(б) ИНЕГ 039/01 маягтад дараах зүйлийг багтаасан байна:
1/ НТЧ-ын удирдамжид хамаарал бүхий агаарын хөлгийн, эсхүл тухайн агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүний хийц, маяг ба серийн дугаар;
2/ НТЧ-ын удирдамжид хамаарал бүхий агаарын хөлгийн улсын бүртгэлийн дугаар, таних тэмдэг, тэмдэглэгээнүүд;
3/ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр, хаяг;
4/ гүйцэтгэлийн өөр хэлбэр төлөвлөгдсөн НТЧ-ын удирдамжийн дугаар;
5/ агаарын хөлөгт, эсхүл түүнд хамаарах бүтээгдэхүүн болон гүйцэтгэлийн өөр хэлбэрийн зөвшөөрөлд хамааралтай, ИНЕГ-ын даргын шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.
(в) Гүйцэтгэлийн өөр хэлбэрийг хэрэглэснээр НТЧ-ын удирдамжийн шаардлагыг хангана гэж ИНЕГ-ын дарга үзсэн тохиолдолд түүнийг зөвшөөрнө.
(г) НТЧ-ын удирдамжийн дагуу дахин үзлэг хийх шаардлагатай тохиолдолд Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн гэрчилгээ эзэмшигч нь НТЧ-ын удирдамжид тусгайлан хориглоогүй бол, техник үйлчилгээний бусад хөтөлбөрийн үед НТЧ-ын удирдамжийг гүйцэтгэх үүднээс үзлэг хийх үечлэлийг 10 хувиар хойшлуулж болно.
ХАВСРАЛТ A-ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ШААРДЛАГУУД
(а) Агаарын хөлгийн их бие, бүтцэд зориулагдсан заавал биелүүлэх нислэгт тэнцэх чадварын шаардлагууд:
1/АНУ-ын ИНЕГ-аас гаргасан НТЧ-ын удирдамж:
(i) Боинг-727 маягийн онгоц;
2/ ОХУ-ын ИНЕГ-аас гаргасан НТЧ-ын удирдамж:
(i) Ан-24 маягийн онгоц;
(ii) Ан-2 маягийн онгоц;
(iii) Ми-8 маягийн нисдэг тэрэг.
3/ Францын ИНЕГ-аас гаргасан НТЧ-ын удирдамж:
(i) А-310 маягийн онгоц.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүнд зориулагдсан нислэгт тэнцэх чадварын заавал биелүүлэх шаардлагуудыг тэдгээрийг үйлдвэрлэгч улсаас гаргасан байна.
Текст томруулах
A
A
A