- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨСӨВТ ЗАРДЛЫГ ТӨСВИЙН ЭДИЙН ЗАСГИЙН АНГИЛАЛД ТУСГАХ АРГАЧЛАЛ
Сангийн сайдын 1997 оны 441 дүгээр тушаалын тавдугаар хавсралт
ТӨСӨВТ ЗАРДЛЫГ ТӨСВИЙН ЭДИЙН ЗАСГИЙН АНГИЛАЛД ТУСГАХ АРГАЧЛАЛ
Төсөвт газар, байгууллагын зардлын төсвийн төслийг төлөвлөх, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах үйл ажиллагаанд энэхүү аргачлалыг мөрдөнө.
Төсвийн зориулалтын болон эдийн засгийн ангилал улсын болон орон нутгийн төсвийн үйл ажиллагаанд нэгэн адил мөрдөгдөнө.
Төсөвт байгууллага төсвийнхөө үйл ажиллагааны мөнгөн илэрхийллийг зөвхөн эдийн засгийн ангиллаар үйлдэнэ.
Төсвийн зарлагын эдийн засгийн ангилал нь төрийн мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг эдийн засгийнх нь агуулга талаас түүний хуваарилалтын чиг хандлагад үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт хийх зорилгыг агуулна. Өөрөөр хэлбэл, төсөвт хуримтлуулах хөрөнгийг өдөр тутмынхаа хэрэглээнд ашиглах yy, эсвэл нийгмийн цаашдын өсөлт хөгжилд шаардагдах зардалд илүүтэй анхаарал тавьж, түүнд түлхүү хуваарилах yy гэдгийг тодорхойлоход оршино.
Төсвийн зарлагыг эдийн засгийн агуулгаар, УРСГАЛ ЗАРДАЛ, ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ, ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ ТӨЛБӨРИЙГ XACCAH ЦЭВЭР ЗЭЭЛ гэсэн үндсэн 3 ангид хуваагдах бөгөөд анги дотроо бүлэгт, бүлэг нь зүйлд; зүйл нь хэсэгт; хэсэг нь дэд хэсэгт хуваагдаж ангилагдана.
I, II, III, IV, V гэж дугаарлагдсан анги нь тухай, тухайн зардлын дүнг харуулна.
III. УРСГАЛ ЗАРДАЛ Төсвийн зарлагын эдийн засгийн ангиллын энэ үндсэн хэсэгт төсвийн зарлагын өдөр тутмын хэрэглээнд, өөрөөр хэлбэл дахин ашиглагдахгүй нэг удаа зарцуулаад өнгөрөх, өргөн утгаараа хамгийн идэвхгүй зарлагыг харуулах бөгөөд үүнийг урсгал зардал гэнэ. Төсвийн урсгал зардлыг бууруулж чадсанаар зарлагын идэвхтэй хэсэг буюу нийгмийн цаашдын хөгжлийг тодорхойлогч -хөрөнгийн зардалд илүүтэй анхаарах боломжийг бүрдүүлэх нөхцөлийг хангаж өгөхөд оршино.
Урсгал зардал нь дотроо Бараа ба үйлчилгээний зардал (03.1.), Зээлийн үйлчилгээний төлбөр (03.2.), Татаас ба урсгал шилжүүлэг (03.3) гэсэн гурван бүлэгт хуваагдана.
3.1. Бараа ба үйлчилгээний зардалд хамаарах төсвийн зарлагын зүйл:
3.1.1. Цалин хөлс. нэмэгдэл урамшил: Энд үндсэн ба туслах аж ахуйд ажиллагчийн албан тушаалын үндсэн цалин, хөлс, Төрийн албаны хуулийн дагуу олгож буй нэмэгдэл урамшил (нийгмийн даатгалын шимтгэлд хамаарах бүх нэмэгдэл урамшлыг оролцуулан), тухайлбал, онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэрэг, цол, yp чадварын, илүү цаг, амралт, баяр ёслолын өдрүүдэд ажилласны зэрэг нэмэгдэл хамрагдана.
3.1.2. Ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл: Нийгмийн даатгалын болон Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд заасан хувь хэмжээний дагуу ажил олгогч (төсөвт байгууллага) хариуцан төлөх шимтгэл (хураамж)-ийг даатгалын нэр төрлөөр харуулна.
3.1.3. Бараа ба үйлчилгээний бусад зардал:
3.1.3.01. Бичиг хэргийн зардал: Байгууллагаас үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах цаас, бичгийн болон тооцоолон бодох техникт шаардагдах тууз, бэх, бичгийн үдээс, хавчаар, үзэг, харандаа, албан хэргийн хавтас гэх зэрэг бичиг хэргийн зориулалттай хэрэгсэл авахтай холбоотой зардлыг харуулна.
3.1.3.02. Гэрэл, цахилгааны зардал: Үйлчлэгч байгууллагатай байгуулсан гэрээ болон өөрийн эх үүсвэрээр цахилгаан гэрлээр хангахад гарсан зардал зэрэг өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн гэрэл, цахилгааны зардал, төлбөрийг харуулна.
3.1.3.03. Түлш. халаалтын зардал: Уурын, дулааны халаалтад үйлчлэгч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөр, мөн түүнчлэн ердийн халаалтын зууханд хэрэглэх аргал, түлээ, нүүрс, мод зэрэг түлшний зардлыг харуулна. Харин байгууллага өөрийн болон бусдын тээврээр түлш бэлтгэхтэй холбогдон гарах бензин шатахууны зардал, тээврийн хөлсийг 3.1.3.4 -д харуулна.
3.1.3.04. Тээвэр, шатахууны зардал: Байгууллагын өөрийн авто болон ердийн хөсгийн тээврийн хэрэгсэлд зарцуулах шатах, тослох материал, өвс тэжээл авах зардал, бусдын тээврээр ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсний хөлсийг харуулна.
3.1.3.05. Шуудан холбооны зардал: телефон, факс, телекс, хот хоорондын яриа, цахилгаан, бичиг захидал шуудангаар явуулах зэрэг холбооны байгууллагаар үйлчлүүлсний зардлыг тусгана.
3.1.3.06. Цэвэр, бохир усны зардал: Байгууллагын дотоод хэрэгцээнд төвлөрсөн ба төвлөрсөн бус хангамжаас ашигласан усны төлбөрийг харуулна. Цэвэр, бохир усыг өөрийн байгууллагын тээврээр гүйцэтгэдэг бол тээврийнх нь зардлыг 3.1.3.4-д тусгана.
3.1.3.07. Дотоод албан томилолтын зардал: Байгууллагын эрх баригчийн шийдвэрээр аймаг, хот, сум, дүүрэгт томилолтоор явж ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарах байр, хоол, унааны зардлыг харуулна.
3.1.3.08. Гадаад албан томилолтын зардал Гадаад улс оронд албан ажил, курс, дадлага хийх, хурал, семинар, зөвлөлгөөнд оролцох, түүнчлэн төр, засгийн удирдлагуудын гадаад оронд хийх төрийн айлчлал, урлаг соёлын байгууллагаас үзэсгэлэн гаргах, урлагийн тоглолт зохион байгуулах, мөн биеийн тамирын уралдаан тэмцээнд оролцох гэх зэрэг гадаад оронд томилолтоор явж ажиллахтай холбоотой зардлыг харуулна.
3.1.3.09. Ном, хэвлэл авах зардал: Байгууллагын болон нийтийн номын санд зориулан ном худалдан авах, албан ажлын хэрэгцээний зориулалтаар ашиглах дотоод, гадаадын тогтмол хэвлэл захиалахтай холбогдон гарах зардлыг тусгана.
3.1.3.10. Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардал: Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургуулиудад анги, танхим тохижуулах, хичээлийн үзүүлэн таниулах материал авах, үйлдвэрлэлийн дадлага хийх зэрэг сургалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон зардлыг тусгана.
3.1.3.11. Эрдэм шинжилгээний зардал: Шинжлэх ухааны төслийн ажил гүйцэтгэхтэй холбогдон гарах туршилт, шинжилгээ, лабораторт эм, урвалж, төрөл бүрийн бодис авах зэрэг эрдэм шинжилгээний ажилтай холбоотой үндсэн хөрөнгийн бус эд зүйлс авахтай холбогдон гарах шууд зардлыг тусгана.
3.1.3.012. Эд хогшил авах зардал: Үндсэн хөрөнгөд бүртгэгдэхгүй аж ахуйн зориулалтаар ашиглах (өөрийн байгууллагын тээврийн хэрэгсэл, олшруулагч, компьютер зэрэгт зориулан багаж, сэлбэг, хэрэгсэл, албан байрын цэвэрлэгээ болон бусад зориулалтаар авах зүйлс, цаг уурын судалгаанд шаардагдах бөмбөлөг, цаг агаарын дулаан, хүйтэн хэм хэмжигч гэх зэрэг үндсэн хөрөнгийн бус) эд хогшил авахтай холбогдсон зардлыг харуулна. Харин үндсэн хөрөнгөд бүртгэгдэх эд зүйлс авах зардлыг ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ-ийн "Төсвөөс худалдан авах үндсэн хөрөнгө" (4.4.1.4)-д тусгана.
3.1.3.13. Зөөлөн эдлэл, нормын хувцас авах зардал: Үндсэн болон үйлчлэх ажилтанд зохих хууль тогтоомжийн дагуу олгох нормын хувцас болон зөөлөн эд хогшил худалдан авахтай холбогдон гарах зардлыг харуулна.
3.1.3.014. Хоолны зардал эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ясли, цэргийн хугацаат алба хаагчид болон ажиллагсдын хоол хүнсэнд хэрэглэх материал авах зардлыг (өөрийн туслах үйл ажиллагаа болон бусад байгууллагаас бэлтгэсэн эсэхээс хамаарахгүй) энэ зүйлд тусгаж харуулна.
3.1.3.15. Эм, боох материалын зардал: Хүн болон мал эмнэлгийн байгууллагаас эмчилгээнд зориулан зарцуулах эм, тариа, урвалж, opoox боох материал, тариурын хэрэгсэл зэрэг эмчилгээнд нэг удаа ашиглагддаг материалуудыг (төсвийн болон эрүүл мэндийн даатгалын хөрөнгөөр бэлтгэх эсэхээс үл хамааруулан) тусгана. Мөн сүрьеэ, уушигны тоосжих өвчнөөр өвчлөгсөд зэрэг улсаас үнэ төлбөргүй эмчлүүлэгсдэд олгох эмийн зардал энд хамаарна. Хүн, мал эмнэлгийн халдвартын санг нийт дүнгээр нь төлөвлөх боловч гүйцэтгэлээр тодорхой хэсгийг эм, тарилгын зардалд зарцуулсан бол тэр хэмжээгээр энд тусгаж харуулна.
3.1.3.16. Урсгал засварын зардал: Байгууллага өөрийн үндсэн хөрөнгө (орон байр, ердийн хөсөг, авто болон өөрөө явагч хэрэгсэл гэх мэт), эд хогшилд урсгал засвар хийхтэй холбогдон гарах зардал (материал авах, засвар үйлчилгээний хөлс гэх зэрэг урсгал зардалд шаардагдах нийт зардал)-ыг харуулна. Харин их засвар хийхтэй холбогдон гарах зардлыг ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ-ын Дотоод шилжүүлгийн 4.7.1.2. "Санхүүгийн бус улсын байгууллага" гэдгийн "Их засварын зардал" (4.7.1.2.1)-д харуулна.
3.1.3.17. Уран бүтээлийн зардал: Урлагийн байгууллагаас уран бүтээл туурвихтай холбогдон тайз чимэглэл засах, хувцас хийх, бусад шаардлагатай эд хогшил авах зэрэгт гарах зардлыг энэ зүйлд харуулна.
3.1.3.18. Төлбөр, хураамж болон бусад зардал: Хууль тогтоомжоор төсөвт газар, байгууллага хариуцан төлөхөөр заасан төлбөр, хураамж (авто болон өөрөө явагч хэрэгслийн татвар) зэрэгт шаардагдах зардлыг тусгана.
3.1.3.19. Гадаад зочны зардал: Гадаад орон, олон улсын байгууллагаас урилгаар ирэгсдэд тогтоосон тарифаар үйлчлэхэд гарах зардлыг харуулна. Энэ зардалд байр, хоол болон бусад үйлчилгээтэй холбогдон гарах бүх зардлыг дүнгээр нь тусгана.
3.1.3.20. Уралдаан тэмцээний зардал: Биеийн тамир, спортын байгууллагаас тухайн жилд зохион байгуулах уралдаан тэмцээний календарчилсан төлөвлөгөөний дагуу явагдах биеийн тамирын уралдаан тэмцээний зардлыг тусгана.
3.1.3.21. Холбооны суваг ашигласны хөлс: Өөрийн үйл ажиллагааны онцлогоос холбооны шугам, суваг ашиглаж, түүнийхээ төлөө холбооны байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлж буй төлбөрийг харуулна. Телевизийн болон мэдээллийн бусад байгууллага сансрын болон гадаад орны бусад агентлагуудын суваг (АЗИСАТ, РОЙТЕР, ИТАР TACC гэх мэт)-ийг ашигласны төлбөр мөн нэгэн адил энэ зүйлд тусгагдана.
3.1.3.22. Музейн үзмэр авах зардал: Музейн үзмэрийг баяжуулах, тэдгээрийг сэлбэн засварлахтай холбогдон гарах зардлыг тусгана.
3.1.3.23. Байр ашигласны түрээсийн хөл: Төрийн өмчийн бус байгууллагын орон байрыг түрээслэх замаар өөрийн үйл ажиллагааг явуулдаг төсөвт байгууллага зохих тарифын дагуу байрыг нь эзэмшиж, ашигласны төлөө төлөх төлбөрийг энэ зүйлд харуулна.
3.1.3.24. Төвлөрсөн арга хэмжээ: Төсвийн зардлын зориулалтаар төв, орон нутгийн болон төсвийн шууд захирагчийн төсөвт зардалд оруулан тусгах боломжгүй, зөвхөн дэд байгууллагын хэмжээнд төлөвлөж, гүйцэтгэлээр нь шууд санхүүжүүлж буй зардал тухайлбал, ерөнхий боловсролын сурагчдын cypax бичгийн үнэ, хүн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын алсын дуудлагаар орон нутагт явж ажиллах зардал, нийтийг хамруулан хийх вакцин, эм тарианы зардал, yc цаг уурын байгууллагын цаг уурын судалгаанд зориулагдах материал авах зэрэг зайлшгүй төвлөрүүлэн зарцуулах зардал хамрагдана. Зардлын энэ зүйл зөвхөн төвлөрсөн төсөвт хамаарна.
3.1.3.25. Ойжуулалтын зардал: Ойг нөхөн сэргээх үйл ажиллагаатай холбогдсон, тухайлбал, үр авах, суулгацыг тарих, бэлтгэх, бэлтгэсэн суулгацыг тарьж ургуулахтай холбогдон гарах бүх зардлыг харуулна. Энэ зардал зөвхөн төвлөрсөн төсөвт хамаарна.
3.1.3.26. Ойг арчлалт, хортон устгалтын зардал: Ойн хуульд заасны дагуу ойн хортон шавьж устгах, ойн цэвэрлэгээ хийхтэй холбогдон төсвөөс зарцуулах хөрөнгийг харуулна.
3.1.3.27. Киноны зардал: Уран сайхны, хүүхдийн болон баримтад киног бүтээх, олшруулах, хувилах, телевизийн кино худалдан авах, эх хэлнээ хөрвүүлэх зэрэгтэй холбогдон гарах зардлыг тусгана.
3.1.3.28. Tyyx соёлын дурсгалт зүйл засварлах зардал: Түүх, соёлын дурсгалт зүйлсийг худалдан авах болон засварлахтай холбогдуулан Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах санд төсвөөс олгож буй хөрөнгө, хандив (шилжүүлэг)-ыг харуулна.
3.1.3.29. Соёл урлаг хөгжүүлэх зардал: Урлаг, соёлын шилдэг бүтээлийг улсын өв санд худалдан авах, соёл урлагийг хөгжүүлэх талаар төсвөөс Соёл, урлаг хөгжүүлэх санд олгож буй хөрөнгө, хандив (шилжүүлэг)-ыг харуулна.
3.1.3.30. Xom суурингийн ерөнхий төлөвлөгөөний зардал: Хот байгуулалтын хэтийн чиглэл, хандлагыг тодорхойлох, түүний зураг төсөл зохиох, схем, модель хийх зэрэгтэй холбоотой зардлыг тусгана.
3.1.3.31. Газрын зургийн зардал: Засгийн газрын захиалгын дагуу улсын газар зүйн, ашигт малтмалын, зам байгуулалтын гэх зэргээр ерөнхий болон нарийвчилсан масштабын зураглал зохиохтой холбогдон гарах зардлыг тусгана.
3.1.3.32. Гудамжны гэрэлтүүлэг, цэвэрлэгээний зардал: Тогтоосон журмын дагуу хот, суурин газрын нийтийн эзэмшлийн гудамж талбайг албан газар, байгууллага, аж ахуйн нэгж хариуцан гүйцэтгэхээс бусад гудамж, талбайг цэвэрлэх, зүлэг, мод суулгах, услах, тэдгээрийн гэрэлтүүлэг зэрэгтэй холбогдон гарах зардлыг тусгана. Энэ зардлыг зөвхөн татаас, (өөрийн орлого, зарлагын зөрүүгээр төсвөөс олгох хөрөнгийн) хэмжээгээр, шилжүүлгийн хэлбэрээр төсөвт тусгана.
3.1.3.33. Харуул хамгаалалтын зардал: Улсын хамгаалалтад байх шаардлагатай үйлчилгээг гүйцэтгэхтэй холбогдон гарах зардлыг тусгана.
3.1.3.34. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын зардал: Төрийн албаны хуульд заасны дагуу гэр бүлээс нь их, дээд, мэргэжлийн сургуульд элссэн нэг хүүхдийнх нь сургалтын зардалд байгууллага хариуцан төлөх төлбөрийг харуулна.
3.1.3.35. Төрийн сургалтын сангийн зээлийн эх үүсвэр: Их, дээд, мэргэжлийн сургуульд суралцагсдын сургалтын төлбөрт зориулан Төрийн сургалтын санг бүрдүүлэхэд зориулан төлөвлөсөн хөрөнгө, түүний гүйцэтгэлийг харуулна. Энэ зардлын гүйцэтгэлийг гаргахдаа зөвхөн Төрийн сургалтын сан тайлан, тэнцэлдээ тусгана. Энэ сангаас санхүүжилт авсан байгууллага өөрийн зардлын гүйцэтгэлд давхардуулан оруулж гаргахгүй.
3.1.3.36. Нөөц хөрөнгө: Гал, yc, газар хөдлөл зэрэг байгаль цаг yyp, нийгмийн аливаа нэгэн үзэгдлээс шалтгаалан гарч болзошгүй хохирлыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн зардлыг энэ зүйлд тусгана. Төсвийн төлөвлөлтийн үед нөөц хөрөнгөд төлөвлөсөн зардлыг нийт дүнгээр нь энд харуулах боловч харин гүйцэтгэлийг нь аль байгууллага, ямар арга хэмжээнд зарцуулсныг тухайн салбар, байгууллагын зардлын гүйцэтгэлд нь оруулж гаргана. Тухайлбал, нөөц хөрөнгөөс мал өвөлжилтийн арга хэмжээнд зарцуулсан гэвэл Хөдөө аж ахуйн үйл ажиллагааны салбарт, гал түймэр унтраах ажилд зарцуулсан бол Нийгмийн хэв журам аюулгүй байдлын үйл ажиллагаанд, сонгуулийн зардалд зарцуулсан бол Нийгмийн ерөнхий үйлчилгээнд гэх мэт.
3.1.3.37. Хуваарилагдаагүй зардал: Төсвийн төлөвлөлтийн үед тухайн салбар, байгууллага болон зардлын зүйлд хамааруулах боломжгүй боловч жилийн дотор зайлшгүй гарах зардлыг төсвийн төлөвлөлтийн үед нийт дүнгээр нь зарлагын энэ зүйлд төлөвлөж, харин жинхэнэ гарсан гүйцэтгэлийг тухайн салбар, байгууллагын зохих зардлын зүйлд нь оруулан (дээр дурдсан нөөц хөрөнгийн нэгэн адил) гаргана.
3.1.3.38. Сонгуулийн зардал: Хуульд заасан хугацаанд явагдах Улсын Их Хурал, орон нутгийн Хурал, түүнчлэн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг явуулахтай холбогдон төсвөөс зарцуулах хөрөнгийг тусгана. Хэрэв орон нутагт улсаас хуваарилсан хөрөнгөөс гадна өөрийн төсвөөс хөрөнгө нэмэн гаргасан бол мөн энэ зүйлд тусгаж гаргана.
3.1.3.39. Улсын Их Хуралд суудалтай намуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэг: Улсын Их Хуралд суудал авсан намуудад үзүүлэх хуульд заасан хэмжээний мөнгөн санхүүгийн тусламж дэмжлэгийг энэ зүйлд харуулна. Энэ нь зөвхөн төвлөрсөн төсөвт хамаарна.
3.1.3.40. Татан буугдсан банкны өрийн төлбөр: Дампуурлын улмаас татан буугдсан арилжааны банкны иргэдэд өгөх өрийг төр, засгийн шийдвэрээр хэрэв төсвөөс хариуцан олгох тохиолдол гарвал уг арга хэмжээтэй холбогдон гарах зардлыг харуулах бөгөөд энэ нь зөвхөн төвлөрсөн төсөвт хамаарна.
3.2. Зээлийн үйлчилгээ (хүү)-ний төлбөр нь гадаад, дотоод гэсэн 2 зүйлд хуваагдана.
3.2.1. Гадаад зээлийн үйлчилгээний төлбөр: Засгийн газраас хоёр ба олон талын гэрээ, хэлэлцээрийн дагуу авсан зээлийн зөвхөн үйлчилгээнийх нь төлбөр (хүү)-ийг энд харуулна.
3.2.2. Дотоод зээлийн үйлчилгээний төлбөр: Засгийн газраас гаргасан үнэт цаас (улсын зээллэгээ, бонд, өрийн бичиг), Засгийн газрын Монголбанкнаас авсан зээлийн зөвхөн үйлчилгээний төлбөр (хүү)-ийг энэ зүйлийн 1, 2, З-д тус тусын зориулалтынх нь чиглэлээр тусгаж харуулна.
03.3. Татаас ба урсгал шилжүүлэг:
3.3.1. Tamaac: Энэ бүлэгт төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын алдагдлыг нөхөх зориулалтаар төсвөөс буцалтгүйгээр хөрөнгө олгох бол энд харуулна.
3.3.2. Үндэсний Засгийн газар хоорондын шилжүүлэг: Олон улсын практикт Төв Засгийн газар, орон нутгийн Засгийн газар гэж заагладаг бөгөөд хоёуланг нь нийлүүлээд тухайн улсынх нь хувьд Ерөнхий Засгийн газар гэдэг. Энэ утгаар улсын төвлөрсөн төсвөөс орон нутгийн төсөвт өгөх шилжүүлгийг энд харуулна. Улсын төвлөрсөн төсвөөс орон нутгийн төсөвт олгох урсгал шилжүүлэг нь төвлөрсөн төсвийн хувьд нийт зарлагын дүнд хамаарах боловч Монгол улсын төсвийн зарлагын дүнг тодорхойлоход хамаарахгүй. Харин орон нутгийн төсвийн хувьд алдагдлыг нөхөх эх үүсвэр болж харагдана.
3.3.3. Ашгийн бус байгууллагад олгох шилжүүлэг: Хэрэв хувийн хэвшлийн сектороор төрийн аливаа үүргийг гүйцэтгүүлсний төлөө төсвөөс ямар нэгэн хэлбэрийн шилжүүлэг олгох бол энд хамаарна.
3.3.4. Өрх гэрт олгох урсгал шилжүүлэг:
3.3.4.1. Тэтгэвэр, тэтгэмж: Энэ зүйлд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг зориулалтын чиглэлээр, тухайлбал, өндөр настны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр гэх мэтээр харуулна. Харин энэ сангаас санхүүжих нийгэм хангамжийн байгууллагын ажиллагааны урсгал зардлыг зүйл тус бүрээр нь энэ ангилалд заагдсан зохих зардлуудад нь тусгаж харуулна.
3.3.4.2. Нийгмийн халамжийн зардал: Халамжийн хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтүүдийг харуулна. Харин тэтгэвэр, тэтгэмжийн бус, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой урсгал зардал, тухайлбал, өндөр настны асрамжийн газар, халамжийн төв гэх мэт байгууллагуудын зардал нь тухай тухайн хаа зардлын зүйлд (тухайлбал, цалин хөлс, нэмэгдэл урамшил гэхэд 3.1.1-д; гэрэл цахилгааны зардалд гэхэд З.1.3.2)-д тусгагдана.
3.3.4.3. Оюутны тэтгэлэг: Мэргэжлийн боловсрол олгох сургуулиуд суралцагсдадаа тэтгэлэг олгож буй бол уг тэтгэлгийг энд тусгана.
3.3.4.4. Гадаадад суралцагсдын зардал: Гадаад оронд төрийн хөрөнгөөр суралцагсдад зарцуулах зардлыг зөвхөн улсын төвлөрсөн төсвийн хувьд энд нэгтгэн харуулна.
3.3.4.5. Нэг удаагийн тэтгэмж, урамшуулал: Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагааных нь онцлогийг харгалзан, тухайлбал, төрийн албан хаагч тэтгэвэрт гарах, цэргийн албанаас чөлөөлөгдөх зэрэг хууль эрхийн актад заасан хугацааны цалинтай тэнцэх тэтгэмж, тив, дэлхийн болон олимпийн аврагад олгох мөнгөн шагнал, мөн төрийн албан хаагчдын унааны зардал гэх зэрэг (нийгмийн даатгалын шимтгэл тооцох цалин, хөлс, нэмэгдэл урамшилд хамаарахгүй) нэг удаагийн чанартай тэтгэмж урамшууллыг энд тусгана.
3.3.6. Гадаад шилжүүлэг: Энэ зүйлд манай Засгийн газраас гадаад оронд урсгал шилжүүлгийн хэлбэрээр өгөх зардлыг тусгаж харуулна.
3.3.6.1. Олон улсын байгууллагын гишүүний татвар: Өөрийн үйл ажиллагааны чиглэлийн олон улсын байгууллагад гишүүнээр элссэн газар, байгууллага тэдгээрт төлөх гишүүний татвар болон хандивыг энэ зүйлд тусгана. Энэ зардлыг төсвийн зарлагад тусгах үндэслэл нь тухайн байгууллагын гишүүний татварыг төсөвт тусган төлөвлөж байх тухай Засгийн газрын шийдвэр болно.
IY. ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ-д төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгийн зардлыг харуулах бөгөөд энэ нь дараах 4 бүлэгт хуваагдана.
4.4. Хөрөнгө оруулалтын зардал: Энэ нь дотроо дотоод, гадаад эх үүсвэрээр санхүүжих зардал гэсэн хоёр зүйлд хуваагдах бөгөөд дотоод эх үүсвэрийг дотор нь төсвийн, замын сангийн гэх зэргээр санхүүжүүлэх эх үүсвэрийнх нь чиглэлээр ангилж тусгана.
4.5.Улсын нөөц бүрдүүлэх зардал: Энэ зардалд болзошгүй аюулын улмаас улс нийгэмд учирч болох xop хөнөөлийн хохирлыг гэтлэн давахад ашиглах зориулалт бүхий нөөц бүрдүүлэхтэй холбоотой зардлыг бараа, үр тариа, малын тэжээл, улаан буудай, шатахуун гэх мэтээр ангалан харуулна.
4.6. Газар ба биет бус зүйлсийн зардал: Энэ зардалд газар худалдан авах, геологи хайгуул явуулах, ойг нөхөн сэргээхтэй холбогдон гарах зардлыг хэрэв төсвөөс санхүүжүүлэх бол энд тусгана.
4.7. Хөрөнгийн шилжүүлэг: Энэ нь дотроо дотоод, гадаад гэсэн 2 дэд бүлэгт хуваагдана. Дотоод шилжүүлэгт үндэсний Засгийн газар хоорондын болон түүнчлэн санхүүгийн ба санхүүгийн бус байгууллагад төсвөөс хөрөнгийн зардлын чиглэлээр олгох шилжүүлгүүд тусгагдана. Жишээлбэл, төсөвт газар, байгууллагын их засварт зарцуулсан хөрөнгө болон төсөвт байгууллагын үндсэн хөрөнгийн элэгдлийг нөхөх зориулалтаар хөрөнгө төлөвлөн олгож буй бол энэ зүйлд тусгагдана. Гадаад шилжүүлэгт манай улсаас олон улсын байгууллага болон Засгийн газарт хөрөнгийн чанартай зардлыг шилжүүлэг хэлбэрээр олгох бол энд тусгана.
V. ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ ТӨЛБӨРИЙГ XACCAH (ЦЭВЭР) ЗЭЭЛ Төсвийн зарлагын эдийн засгийн ангиллын энэ хэсэг нь ерөнхийдөө хөрөнгийн зардалтай төстэй бөгөөд агуулга нь нийгмийн хөгжлийг
түргэсгэхэд шаардлагатай зардлыг нэг талаас төсвөөс хөнгөлөлттэйгөөр олгох, нөгөө талаас төсвөөс олгосон хөрөнгийн ашиглалтын эцсийн үр өгөөжийг сайжруулахын тулд эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр ашиглуулахад чиглэгдэнэ.
Эргэж төлөгдөх нөхцөлөөр зээл олгох үйл ажиллагаа нь Засгийн газраас баталсан журмаар зохион байгуулагдана.
Эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл нь дотроо дотоод, гадаад гэсэн 2 бүлэгт хуваагдана.
Төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр олгох хөрөнгийг төсөвт тусгахдаа тухайн жилд олгох хөрөнгийн дүнг нэмэх тэмдэгтэйгээр, мөн тухайн жилд эргэж төлөгдөх төлбөрийг xacax тэмдэгтэйгээр харуулах бөгөөд үүний зөрүүгээр хэрэв эргэж төлөгдөх нь олгохоосоо их байвал xacax (-) тэмдэгтэйгээр, олгох нь төлөгдөхөөсөө их бол нэмэх (+) тэмдэгтэйгээр тусгагдана. Энэ зардал нь эх үүсвэрээрээ, мөн хаана хэнд олгохоороо ангилагдаж тусгагдана.
НЭМЭЛТ ЛАВЛАГАА-нд тусгагдсан код нь төсвийн төсөл зохиох болон төсвийн гүйцэтгэлийн тайлан тэнцлийг нэгтгэн боловсруулах програм зохиоход ашиглагдах бөгөөд хэрхэн ашиглах арга нь тухайн програмдаа тусгагдана.
ТӨСВИЙН ТЭНЦЭЛ:
Төсвийн тэнцэл нь УРСГАЛ ТЭНЦЭЛ, НИЙТ ТЭНЦЭЛ гэсэн 2 хэсгээс бүтэх бөгөөд Урсгал орлогын дүнгээс урсгал зардлын дүнг хасаж урсгал тэнцлийн алдагдал, давалт (deficit/surplus)-ыг; нийт орлогын дүнгээс нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг хасаж нийт тэнцлийн алдагдал, давалтыг тус тус тодорхойлно. Төсвийн эдийн засгийн ангиллын нэг гол зорилго бол төсвийн урсгал тэнцэл ямагт нэмэх (+) тэмдэгтэй буюу давалт (surpIus)-тай байх шаардлагатай.
САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР:
Энэ үзүүлэлтэд төсвийн алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх арга замыг тодорхойлох бөгөөд дотроо гадаад, дотоод (цэвэр) эх үүсвэр гэж ангилагдана.
Гадаад (цэвэр) эх үүсвэрийг тухайн жилд гадаад орон болон олон улсын байгууллагаас Засгийн газрын авч ашиглах нийт (төслийн болон санхүүгийн) зээлийн дүнгээс тухайн жилд төсвөөс гадаад зээлийн үндсэн өрийн төлбөрт төлөх санхүүжилтийг хасаж гаргана. Гадаадаас авч ашиглах зээлийн хэмжээг улс, байгууллага, зээлийн нэр төрөл, зориулалтаар нь төсвийн төсөл болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, тэнцэлд жичид нь тусгай хавсралтаар харуулж байна.
Дотоод (цэвэр) эх үүсвэрийг тодорхойлох аргачлал нь үндсэн зарчмын хувьд гадаад эх үүсвэрийг тооцохтой адил бөгөөд ялгагдах онцлог гэвэл зөвхөн үндэсний Засгийн газрын дотоод үйл ажиллагаатай холбоотой байдаг явдал юм. Төсвийн алдагдлыг нөхөх дотоод эх үүсвэр нь Монголбанкнаас авах зээл, Засгийн газрын бонд, Засгийн газрын банкан дахь (цэвэр) хадгаламж зэргийг нэр төрөл онцлогоор нь ялган харуулна.
Төсвийн нийт тэнцэл xacax (-) тэмдэгтэй гарсан бол санхүүжилтийн нийт дүн нэмэх (+) тэмдэгтэй; төсвийн нийт тэнцэл (+) нэмэх тэмдэгтэй гарсан бол нийт санхүүжилтийн дүн xacax(-) тэмдэгтэй, өөрөөр хэлбэл энэ хоёр нь харилцан эсрэг тэмдгээрээ тэнцэж (баланслаж) байхаас гадна ямар ч тохиолдолд төсвийн нийт алдагдлын дүн, санхүүжүүлэх эх үүсвэрийн дүн хоёр заавал тохирч байх ёстой.
Текст томруулах
A
A
A