A

A

A

Бүлэг: 1979
Сангийн сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1998 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 253/А/110 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
ӨРИЙН БИЧГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ
 
1.       Үндэсний махны үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, тэдгээрийн эргэлтийн хөрөнгийн хангамжийг сайжруулах, махны экспортыг өргөжүүлэх, Засгийн газар хоорондын хэлэлцээр, протоколын дагуу Монгол Улсын Засгийн газраас Оросын Холбооны Улсад /цаашид ОХУ гэх/ төлөх урсгал өрийн төлбөрийг хугацаанд нь шуурхай хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах зорилгоор урсгал өрөнд мах нийлүүлэх зөвшөөрөл авсан мах боловсруулах үйлдвэрээс /цаашид МБҮ гэх/ арилжааны банканд зориулан гаргасан өрийн бичгийг Сангийн яамнаас баталгаажуулахад энэхүү журмыг баримтална.
2.       Сангийн сайдын тушаалаар тухайн жил ОХУ-д урсгал өрийн төлбөрт мах ачуулах эрх авсан МБҮ нь авсан эрхийн үнийн дүнд багтаан өөрийн нэрээр өрийн бичиг гарган арилжааны банканд худалдаж болно.
Энэхүү өрийн бичгийг тус журмын нэгдүгээр хавсралтад заасан загвараар МБҮ гаргана.
3.       Сангийн яам нь МБҮ-ээс гаргасан өрийн бичгийг тухайн үйлдвэр болон уг өрийн бичгийг худалдан авах сонирхол бүхий арилжааны банкны албан ёсны хүсэлт, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын зөвшөөрлийг үндэслэн баталгаажуулж болно.
4.       Тухайн өрийн бичгийн баруун доод талд нь Сангийн сайдаас эрх олгосон албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарсан тохиолдолд өрийн бичиг баталгаажсанд тооцогдоно.
5.       Сангийн яамнаас баталгаажсан өрийн бичгийг худалдан авсан арилжааны банк нь энэхүү өрийн бичгийг өөрийн бүртгэл, статистик болон бусад мэдээлэлд Засгийн газрын өглөг авлагад оруулахгүйгээр тусгана.
6.       Сангийн яамнаас олгох энэхүү баталгаажуулалт нь МБҮ-ээс урсгал өрийн төлбөрт мах ачигдсан өдрөөс эхлэн ачигдсан махны үнийн дүнгийн хэмжээнд хүчин төгөлдөр болно. Урсгал өрийн төлбөрт мах ачигдсан өдөр гэж Сангийн яамнаас ачилтын бүх баримтыг урсгал өрийн төлбөр тооцоо хийх үүрэг хүлээсэн банканд /Монгол банканд/ Сангийн яамнаас хүргүүлсэн өдрөөр тооцно.
7.       Урсгал өрийн төлбөрт ачигдсан махыг хүлээн авч өрийн дансанд хасалт хийсэн тухай хүлээн авагчийн банк болон Монгол банкны албан ёсны мэдэгдлийг үндэслэн холбогдох МБҮ, арилжааны банк болон Төсвийн бодлогын газрын эрх бүхий албан тушаалтнууд төлбөр тооцоо барагдуулах талаар тэмдэглэл үйлдэнэ. Энэхүү тэмдэглэлд өрийн барааг санхүүжүүлэх хэмжээ, санхүүжилтийг хүлээн авагчийн нэр, харилцах банк, дансны дугаар, санхүүжилт хийх хугацааг тодорхой заасан байна. Өрийн барааны санхүүжилтийн хэмжээг Сангийн сайдын 1998 оны 187 тоот тушаалаар баталсан журмын дагуу тогтооно.
8.       Сангийн яам нь өрийн барааны санхүүжилтийг дээрх тэмдэглэлд заасан хугацаанд хэсэгчлэн болон бүрэн барагдуулаагүй тохиолдолд мах боловсруулах үйлдвэрээс гаргаж, Сангийн яамаар баталгаажуулагдсан өрийн бичиг нь барагдуулаагүй санхүүжилтийн дүнгээр Засгийн газрын бонд болон солигдоно.
9.       МБҮ-ээс гаргасан өрийн бичигт Засгийн газрын бондоор солигдох хүртэлх хугацаанд ногдох хүүг өрийн бичиг гаргагч өөрөө хариуцах бөгөөд өрийн бичиг Засгийн газрын бонд болон солигдсон тохиолдолд хүүг Сангийн яам хариуцна.
10.   Энэхүү журмыг хэрэгжүүлэх оролцогч талуудын эрх үүргийг нарийвчлан тогтоосон, Сангийн яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамнаас МБҮ-тэй байгуулах гэрээг энэхүү журмын хоёрдугаар хавсралтаар, арилжааны банкуудтай байгуулах гэрээг гуравдугаар хавсралтаар тус тус үйлдэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Журмын хавсралт №1
 
ӨРИЙН БИЧИГ
Энэхүү өрийн бичгийг 3 хувь үйлдэнэ.
 
Монгол улсын Засгийн газраас ОХУ-д 1998 онд төлөх урсгал өрийн төлбөрт мах экспортлох үйлдвэрээс гаргасан махны өрийн бичиг
/мах экспортлох үйлдвэр бөглөнө/
 
 
Мах экспортлох үйлдвэр ................................. нь нийт .............. сая төгрөгийн өрийн бичиг гаргав.
 
........................... компани нь ............................ банканд дараах тооны өрийн бичгийг худалдав. Үүнд:
Худалдсан он, сар, өдөр
Худалдсан дүн
Сарын хүү
Худалдан авсан арилжааны банкийг төлөөлж /гарын үсэг, тамга/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
................................ банк нь .......................... компаниас нийт ................................ сая төгрөгийн өрийн бичгийг худалдан авлаа.
 
Худалдан авсан:                                                                              Худалдсан:
..................... банкийг                                                                        ........................ компанийг төлөөлж                                                                                     төлөөлж
 
......................................                                                                      ...........................................
/гарын үсэг/                                                                                       /гарын үсэг/
/тамга/                                                                                                /тамга/
 
Он, сар,өдөр                                                                         Он, сар,өдөр
 
 
Баталгаажуулсан:
Сангийн яамыг төлөөлж
..................................................
/гарын үсэг/
/тамга/
 
Мах боловсруулах үйлдвэр нь гэрээнд хүлээсэн үүргийн дагуу экспортод мах ачуулсан тохиолдолд Сангийн яам нь экспортод ачуулсан үнийн дүнгээр энэхүү өрийн бичгийн үндсэн үнийн төлбөрийг барагдуулах эсвэл ЗГ-ын бондоор солихыг баталгаажуулсан байна.
 
Өрийн бичгийг баталгаажуулсан он, сар, өдөр
Баталгаажуулсан дүн
 
 
 
 
 
Журмын хавсралт №2
 
УРСГАЛ ӨРИЙН ТӨЛБӨРТ БАРАА АЧУУЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1.           Үндэсний махны үйлдвэрийг хөхүүлэн дэмжих, махны экспортыг өргөжүүлэх зорилгоор Сангийн сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1998 оны .....-р сарын ......-ны өдрийн тоот тушаалаар батлагдсан журмыг үндэслэн Сангийн яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, мах боловсруулах үйлдвэрийн хооронд ОХУ-д урсгал өрийн төлбөрт мах ачуулах, мах бэлтгэлийг хангах, төлбөр тооцоог зохицуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулав.
Хоёр. Сангийн яамны хүлээх үүрэг
2.1.           Сангийн сайд болон Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1998 оны ....-р сарын ......ны өдрийн ....... тоот тушаалаар батлагдсан журмыг үндэслэн Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан нь мах боловсруулах үйлдвэрээс гаргасан өрийн бичгийн баталгаажуулалтыг хийнэ.
2.2.           Өрөнд бараа ачигдсан болон мах боловсруулах үйлдвэрээс ирүүлсэн ачилтын баримтыг шалгаж, шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд Монгол банканд хүргүүлнэ.
2.3.           Монгол банкнаас өгсөн албан ёсны мэдэгдлийг үндэслэн төлбөр тооцоо барагдуулах талаар зохих арга хэмжээг авах бөгөөд санхүүжилтийн журмын дагуу хугацаанд нь гүйцэтгэнэ.
2.4.           Хэрэв тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилтийг хугацаанд нь хийж чадахгүй тохиолдолд санхүүжүүлээгүй дүн хэмжээгээр журмын дагуу Засгийн газрын бонд болгоно.
2.5.           Засгийн газрын бонд болгосон тохиолдолд бондын хүүг мах боловсруулах үйлдвэрийн өрийн бичгийг худалдан авсан банканд тогтмол шилжүүлнэ.
Гурав. Мах боловсруулах үйлдвэрийн хүлээх үүрэг
3.1.           Сангийн сайд болон Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1998 оны .....-р сарын ......-ны өдрийн ....... тоот тушаалаар батлагдсан журмыг үндэслэн өрийн бичиг гарган, хуримтлуулсан хөрөнгийг гагцхүү ОХУ-ын урсгал өрийн төлбөрт мах бэлтгэх, түүнийг экспортлох ажлыг гүйцэтгэхэд зарцуулна. Аливаа бусад арга хэмжээ, үйл ажиллагаа, ажил, үйлчилгээ, гүйлгээнд болон энэхүү гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
3.2.           Бэлтгэсэн махыг 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтаан ачуулна. Энэ хугацаанд багтааж ачуулаагүй тохиолдолд өрийн бичиг гарган, санхүүжүүлж гүйцэтгэсэн үйл ажиллагааны бүх хариуцлагыг хүлээж, гарсан хохирлыг үл маргалдах зарчмаар барагдуулна.
3.3.           Экспортлох махны бэлтгэл, боловсруулалтын явцад мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэвэр, стандартын шаардлагыг чанд баримтлан ажиллах бөгөөд бэлтгэж, боловсруулсан мах нь ОХУ-аас тавих шаардлагад бүрэн нийцсэн, олон улсын чанарын түвшинд хүрсэн бүтээгдэхүүн байна.
3.4.           ОХУ-ын эрх бүхий байгууллагаас экспортолсон махыг Монгол Улсаас ОХУ-д төлөх урсгал өрөнд тооцсон тухай албан баримтыг Сангийн яаманд ирүүлснийг үндэслэн ОХУ-д төлөх урсгал өрөнд хасалт хийхэд мах боловсруулах үйлдвэрийн төлөөлөгчид байлцан, тэмдэглэл үйлдэнэ.
3.5.           Мах бэлтгэх, боловсруулах үйл ажиллагааны талаар сар бүр Сангийн яам болон Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд тогтмол бичгээр тайлагнаж байна.
Дөрөв. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны хүлээх үүрэг
4.1.           Мах боловсруулах үйлдвэрээс гаргасан өрийн бичигт авсан санхүүжилтийн хөрөнгийг гагцхүү энэхүү гэрээнд заасан зориулалтаар ашиглаж байгаад тогтмол хяналт тавьж, гарсан зөрчил, хохирлыг тухай бүр арилгуулах талаар арга хэмжээ авч байна.
4.2.           Мах боловсруулах үйлдвэрээс ОХУ-д төлөх урсгал өрөнд бэлтгэх махны боловсруулалт, ачилтад мэргэжлийн хяналт тавьж, экспортолж буй махны стандарт, чанар нь ОХУ, олон улсын шаардлагад нийцсэн байхыг хариуцна.
4.3.           Мэргэжлийн хяналтын бусад албадтай хамтран ачуулах маханд мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн хяналт тавих ажлыг зохион байгуулж, ачилтын үед вагон дүүргэлт, даацыг анхаарч, Оросын талын хүлээн авах байгууллагад хүлээлгэж өгөх хүртэлх асуудлыг хариуцна.
4.4.           Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гүйцэтгэсэн ажлынхаа талаар Сангийн яаманд сар тутам мэдээлж байна.
Тав. Хариуцлага
5.1.           Мах боловсруулах үйлдвэр нь гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүйгээс гарах аливаа хохирол, төлбөрийн асуудлыг бүрэн хариуцна.
5.2.           Мах боловсруулах үйлдвэр гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, бүрэн бус биелүүлсэн тохиолдолд Сангийн яам өрөнд хасалт хийхдээ гэрээний үүрэг биелүүлээгүй тохиолдол тутамд тухайн мах боловсруулах үйлдвэрийн ОХУ-д ачуулсан махны нийт үнийн дүнгийн 5,0 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг ногдуулан, хасалт хийх дүнгээс үл маргалдах зарчмаар шууд суутган тооцно.
 
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
Сангийн яамыг төлөөлж:                            Мах боловсруулах үйлдвэрийг төлөөлж:
 
 
 
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамыг төлөөлж:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Журмын хавсралт №3
 
САНГИЙН ЯАМ, АРИЛЖААНЫ БАНКНЫ ХООРОНД БАЙГУУЛСАН МАХ БЭЛТГЭЛИЙН АЖЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ
 
 
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
1.1.           Энэхүү гэрээн үндэсний махны үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын бодлого, Монгол-Оросын Засгийн газар хоорондын 1998 оны 3 дугаар сарын 21-ний Протоколын хавсралт, Монгол Улсын урсгал өрөнд мах авах тухай Оросын Засгийн газрын шийдвэрийг үндэс болгож Монголын махны экспортыг урамшуулах, мөн санхүүжилтийн шууд бус хэлбэрийг өргөжүүлэх зорилгоор байгуулав.
ХОЁР. САНГИЙН ЯАМНЫ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
2.1.           Сангийн яам нь мах боловсруулах ............................................ үйлдвэрээс гаргасан нийт ..................................... сая төгрөгийн өрийн бичигт баталгаажуулалт гаргана.
2.2.           Арилжааны банкны худалдан авсан Мах боловсруулах үйлдвэрийн өрийн бичигт Сангийн яамнаас гаргасан баталгаажуулалт нь зөвхөн тухайн үйлдвэрээс мах экспортод ачуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
2.3.           ах боловсруулах үйлдвэрийн өрийн бичгийн үндсэн дээр үнэ нь ачуулсан махны үнийн дүнгээс шалтгаалж буурах эсвэл ЗГ-ын бондоор солигдох хүртэлх хугацааны хүүг Сангийн яам хариуцахгүй. Зөвхөн Засгийн газрын бондын хүүг хариуцна.
2.4.           Мах боловсруулах үйлдвэр нь гэрээний дагуу ямар нэгэн шалтгаанаар экспортод мах ачуулаагүй тохиолдолд гарах өрийн бичгийн төлбөр болон гэрээнд заасан бусад хариуцлага хүлээхгүй.
2.5.           Сангийн яам нь урсгал өрийн барааны санхүүжилтийг заасан хугацаанд хэсэгчлэн болон бүрэн барагдуулахгүй тохиолдолд Мах боловсруулах үйлдвэрээс гаргаж байгаа, Сангийн яамаар баталгаажуулагдсан өрийн бичгийг барагдуулаагүй санхүүжилтийн дүнгээр Засгийн газрын бонд болгон солих үүрэгтэй.
ГУРАВ. АРИЛЖААНЫ БАНКНЫ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
3.1.           Мах боловсруулах үйлдвэрээс гаргаж, Сангийн яамаар баталгаажуулагдсан өрийн бичгийг арилжааны банк худалдан авч, энэхүү өрийн бичгийн дагуу экспортод ачуулах мах бэлтгэх ажлыг санхүүжүүлнэ.
3.2.           Арилжааны банк нь мах боловсруулах үйлдвэрийн өрийн бичгийн үндсэн үнэ нь экспортод ачуулсан махны үнийн дүнгээр буурах эсвэл Засгийн газрын бондоор солигдох хүртэлх хугацааны хүүг Мах боловсруулах үйлдвэрээр, Засгийн газрын бондоор солигдсоноос хойших хугацааны бондын хүүг Сангийн яамаар төлүүлнэ.
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
Сангийн яамыг төлөөлж:                                                    Арилжааны банкийг төлөөлж:
 
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамыг төлөөлж: