A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УЛСЫН ХИЛ ХАМГААЛАХАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ГИШҮҮДИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ /СС, БХС-ын 2018 оны 141/-А/177-р хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС, БХС-ын 2018 оны 141/-А/177-р хүчингүй болсон/

Монгол улсын Сангийн сайд, Батлан хамгаалахын сайдын 1994 оны 7/8 сарын 8/17-ны өдрийн 131/428 тоот тушаалын хавсралт
 
 
УЛСЫН ХИЛ ХАМГААЛАХАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ГИШҮҮДИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
 
Монгол Улсын Хилийн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 40 дүгээр зүйлд заасан Монгол Улсын иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, хил хамгаалахад биечлэн оролцсон хил хамгаалахад туслах хүчний гишүүдэд мөнгөн урамшуулал олгохдоо энэхүү журмыг мөрдөнө.
 
Нэг. Хилийн хорооны даргын үүрэг
 
1.                  Улсын хилийн хамгаалалтыг зохион байгуулах шийдвэртээ хил хамгаалахад туслах хүчний гишүүдийг хил хамгаалалтад оролцуулах тухай тодорхой тусган, тэднийг мэргэжлийн удирдлагаар ханган, үүрэг гүйцэтгэлд нь хяналт тавьж, сумангийн дарга нараас тэдэнд мөнгөн урамшуулал олгохоор гаргасан тодорхойлолтыг үндэслэн ангийн зөвлөлөөр хэлэлцэн урамшууллыг улирал бүр олгоно.
2.                  Шаардлагатай тохиолдолд сумангийн даргын гаргасан тодорхойлолтыг шалган, хил хамгаалахад туслах хүчний удирдах зөвлөл, хэсгийн удирдлагыг байлцуулан хил хамгаалахад туслах хүчний гишүүдэд олгох мөнгөн урамшууллын хэмжээг тодорхойлно.
3.                  Хилийн манаа, харуул, эрлийн ажиллагаанд хувийн машин, мотоциклоор үүрэг гүйцэтгэсэн хил хамгаалахад туслах хүчний гишүүдэд уналгын хөлс, зарцуулсан шатахууныг олгох асуудлыг ангийн зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.
4.                  Хорооны хариуцсан хэсэгт байрлаж хил хамгаалалтад биечлэн оролцож байгаа хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн нэгдсэн сургалт, цугларалтыг жилд 1-ээс доошгүй удаа тушаалаар зохион байгуулж, хилчдийн хамт улсын хилд үүрэг гүйцэтгэх, цугларалтад оролцоход нь тэднийг цэрэг нормоор хооллоно.
 
Хоёр. Сумангийн даргын үүрэг
 
1.                  Хариуцсан хэсэгтээ байнга байрлаж байгаа, данс бүртгэлтэй хил хамгаалахад туслах хүчний гишүүдэд хилийн тодорхой хэсгийг хариуцуулан өгч, ердийн болон хүч нэмэгдүүлсэн хамгаалалт, хилийн эрлийн үед үүрэг гүйцэтгэх график төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөндөө тэдний үүрэг гүйцэтгэх хугацаа, маршрут, хяналт зохиох, үзлэг хийх газрууд, халхлах зааг, түүнийг эзлэх хугацаа зэргийг тодорхой тусгаж өгнө.
2.                  Хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн үүрэг гүйцэтгэлийг график төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэхэд биечлэн болон өөрийн оролцогчид, ахлагч нараар шалгуулан, үр дүнг хилийн албаны дэвтэрт тэмдэглэн шуурхай мэдээгээр хорооны штабт сар бүр ирүүлнэ.
3.                  хилийн манаа, харуул, хилийн эрэлд өөрийн амины машин, мотоциклоор үүрэг гүйцэтгэсэн хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн нэрс, тэдний унааны хөлс, зарцуулсан шатахууны тооцоог үнэн зөв гарган хорооны штабт цаг тухайд нь өгнө.
4.                  Хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн цугларалтыг улирал тутам зохион байгуулж, тэдний үүрэг гүйцэтгэлийг дүгнэж, мөнгөн урамшуулал олгох хувь хэмжээг тогтоон тодорхойлолт гаргаж, хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн тайлангийн хамт ангийн зөвлөлд оруулна.
5.                  Хил хамгаалахад туслах хүчний гишүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаагүй, тэдний үүрэг гүйцэтгэлийн байдлыг шалгаж дүгнээгүй, тодорхойлолт, тайлан тооцоог тухай тухайд үнэн зөв гаргаагүй сумангийн даргад цэргийн сахилгын дүрэм,  шаардлагатай тохиолдолд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
Гурав. Хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн үүрэг
 
1.                  Сумангийн даргаас гаргаж өгсөн график төлөвлөгөөний дагуу хил хамгаалалтад заавал үүрэг гүйцэтгэн дутагдал зөрчил гаргаагүй, цагийн байдлын дагуу өгөгдсөн нэмэгдэл үүргийг цаг тухайд нь шударга биелүүлсэн байна.
2.                  Хил хамгаалахад туслах хүчний гишүүн нь сар бүр хил хамгаалалтад оролцсон талаараа хилийн сумангийн даргад тайлан бичиж өгнө.
3.                  Улсын хилийн талаарх гэрээ хэлэлцээр, хилийн тухай хууль тогтоомж, хариуцсан хэсгийн онцлог, цагийн байдлын талаар тодорхой мэдлэгтэй байх.
4.                  Хилийн болон хил орчмын дэглэмийг өөрөө зөрчөөгүй бана
5.                  Хил хамгаалахад туслах хүчний хэсгийн болон хилийн хороо суманд явагдах нэгдсэн арга хэмжээг хүндэтгэх шалтгаангүйгээр таслаагүй байх.
6.                  Хилийн суман, хил хамгаалахад туслах хүчний хэсэгтэй тогтоосон цагт холбоо барьж, байнгын байрлалаасаа нэг хоногоос дээш хугацаагаар гадагш явах тохиолдолд сумангийн даргад мэдэгдэж байх.
7.                  Хилийн эрэл, хүчлэн хамгаалалт, хилийн цагийн байдлын бусад өөрчлөлтийн үед тогтоосон дохиогоор ажиллахад бэлэн байж, шаардлагатай үед зохих журмаар ажиллах
8.                  Хил орчмын нутаг дэвсгэрт төрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх.