- Нүүр
- Сайдын тушаал
- “БУЯНТ-УХАА” ДАХ АГААРЫН ЗАМЫН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХИЛИЙН БООМТ ГАЗАРТ ТУСГАЙ АЯЛЛЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ШАЛГАХ, ХАМГААЛАХ ЗААВАР /БХС, ЗТХС-ын 2018 оны А/96-57 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/БХС, ЗТХС-ын 2018 оны А/96-57 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Энэхүү заавраар "Буянт-Ухаа" дах агаарын замын олон улсын харилцааны хилийн боомт газарт тусгай аяллын тээврийн хэрэгслийг шалгах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна. "Буянт-Ухаа" дах хилийн шалган нэвтрүүлэх боомт нь тусгай аяллын агаарын тээврийн хэрэгслийг шалгах, олон улсын нисэх буудал нь уг тээврийн хэрэгслийг байрлуулах, хамгаалах ажиллагааг зохион байгуулахдаа Монгол Улсын "хилийн тухай" болон бусад байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулсан хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрхийн актууд, энэ зааврыг удирдлага болгоно.
Монгол Улсын агаарын хилээр тогтоосон зааврын дагуу нэвтэрч, хилийн боомт бүхий нисэх буудалд бууж, хөөрч байгаа тогтмол аяллын бус агаарын тээврийн хэрэгслийг тусгай аяллын тээврийн хэрэгсэлд /цаашид тусгай аяллын тээврийн хэрэгсэл гэх/ тооцно.
"Буянт-Ухаа" дах олон улсын нисэх буудал нь:
"Буянт-Ухаа" дах хилийн ШНБ-ын дарга нь:
"Буянт-Ухаа" дах олон улсын нисэх онгоцны буудал нь:
"Буянт-Ухаа" дах хилийн ШНБ нь:
Тусгай аяллын тээврийн хэрэгсэл нь техникийн саатал, цаг агаарын тааламжгүй нөхцөл зэрэг урьдчилан харах боломжгүй шалтгааны улмаас ажлын бус цагаар гэнэт буух тохиолдолд хилийн шалган нэвтрүүлэх боомтын жижүүр нь олон улсын нисэх буудлын холбогдох ажилтнуудтай хамтран уг аяллыг хүлээн авч, дараагийн шатны ажиллагаа эхэлтэл хяналтад байлгана.
"Буянт-Ухаа" дах хилийн ШНБ нь:
Текст томруулах
A
A
A