- Нүүр
- Сайдын тушаал
- ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ТӨЛӨВШЛИЙГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Гэгээрлийн сайдын 1998 оны 259 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ТӨЛӨВШЛИЙГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Суралцагч сурах арга барил эзэмших болон багш нар сургалтын арга зүй, технилогоо хөгжүүлэх оновчтой чиг баримжаатай болоход нь тэдэнд дэмжлэг үзүүлэх замаар бага, дунд боловсролын агуулгын стандартын биелэлт цаашилбал, суралцагчийн хувийн сонирхол, эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн тэдний үйл ажиллагааг идэвхжүүлэхэд суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил /цаашид суралцагчийг гэнэ/-ийг үнэлж дүгнэх үйл ажиллагааны зорилго нь оршино.
1.2. Суралцагчийг үнэлж дүгнэх объект нь тэдний сурах үйл ажиллагаа, иргэнших үйл явц байх бөгөөд судлагдахуун нь тодорхой үзүүлэлтүүдээр илэрхийлэгдэх эдгээр үйл ажиллагааны үр дүн байна.
1.3. Суралцагчийн танин мэдэх үйл ажиллагааг эзэмшхүйн зүй тогтлын дагуу удирдан түүний үе шат бүрийн тодорхой үр дүн болох суралцагчийн мэдлэг, чадвар эзэмшилтийн байдал, сурах арга барил болон бусадтай хамтран ажиллах чадвар, байгаль, нийгэм, өөртөө хандах хандлага, нийгмийн үнэт зүйлсийн үнэлэмжийн төлөвшлийг шалгаж, үнэлж дүгнэхэд баримтлах зарчим, шалгуур, агуулга, арга хэлбэр, үнэлгээний жишгийг энэхүү үлгэрчилсэн журам тодорхойлно.
1.4. Бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлдэг бүх хэв шинжийн ерөнхий боловсролын сургууль, багш нар, хөндлөнгийн хяналт хийх холбогдох байгууллагаас сурагчдыг шалгаж, сургалтын явцыг хянан жолоодох, түүний үр дүнг оношлон үнэлж дүгнэх, дэвшин суралцах нөхцөлийг тодорхойлоход энэхүү үлгэрчилсэн журмыг мөрдөнө.
1.5. Сургуулиуд нь энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх сургуулийн өөрийн дотоод журмыг боловсруулан баталгаажуулж мөрдөнө.
Хоёр. Суралцагчийг үнэлж, дүгнэхэд тавих шаардлага
2.1. Суралцагчийг үнэлж, дүгнэх үйл ажиллагаа нь дараах шаардлагыг хангасан байна:
а/ суралцагчийг үнэлж дүгнэх үйл ажиллагаа нь тодорхой зорилго, чиглэлтэй, байнгын, тэдний нас, сэтгэц, хувийн онцлогт тохирсон, агуулга, арга хэлбэрийн хувьд уян хатан байх,
б/ сургалтын үр дүнг хянах агуулга, арга хэлбэр, хугацаа, үнэлгээний шалгуур нь багш, суралцагч, эцэг эхэд ойлгомжтой, нээлттэй, ил тод байна. Харин анги дэвших, сургууль төгсөх шалгалтын тест болон бичгийн ажлын материал нууц байх,
в/ суралцагчийг үнэлж дүгнэх үйл ажиллагаа нь тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, тэдэнд танин мэдэхүйн сэдэл хэрэгцээг үүсгэх, тасралтгүй сурч боловсрох хүсэл тэмүүллийг бий болгоход чиглэсэн байх,
г/ шалгалт нь хүндэтгэл шаардлагыг зөв хослуулсан, үнэлгээ нь тодорхой, бодитой, шударга байх,
д/ хүүхдийн мэдлэг, чадвар, хандлага, бие хүний чанар, төлөвшлийн ололт, хөгжлийг үнэлж дүгнэхэд суралцагчийн өөрийн болон эцэг эх, нийгмийн үнэлгээг харгалзах.
Гурав. Суралцагчийг шалгаж, үнэлж, дүгнэх агуулга ба шалгуур
3.1 Суралцагчийн сургалтын агуулгын нэг тал болох тухайн судлагдахууны тогтолцоог мэдлэг болгон эзэмшсэн байдал, түүний нөгөө тал болох бүтээлч туршлага, ур ухааны тогтолцоог чадвар, хандлага, үнэлэмж болгон төлөвшсөн байдлаар сургалтын үр дүнг тодорхойлно.
3.2 Суралцагчийн мэдлэг, чадвар эзэмших үйл явцын үе шат бүрд нийцүүлэн тэдний нас, сэтгэцийн болон хичээлийн онцлогийг харгалзан шалгалтын агуулгыг хичээлийн агуулгын нэгжээр, үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох бүлэг, сэдвээр, тухайн хичээлийн бүхэл бүтэн агуулгаар, тухайн шинжлэх ухаан болон тодорхой ажил мэргэжилд сургах сургалтын бүхэл бүтэн агуулгаар тус тус үнэлж, дүгнэнэ.
3.3 Сургалтын явцад болон төгсгөлд суралцагчийг шалгаж, үнэлж, дүгнэх шалгуур нь тухайн хичээлийн агуулгын хүрээнд гүйцэтгэх тэдний материаллаг болон оюуны үйлийн түвшин, чанар, хурд байх бөгөөд тэдгээрийг тусгай үзүүлэлтээр тодорхойлно.
3.4 Тусгайлан боловсруулсан даалгаврыг суралцагчаар тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх замаар суралцагчийг шалгаж үнэлнэ. Даалгавар нь дараах шаардлагыг илрүүлж үнэлэх боломжтой байхаар боловсруулна.
а/ мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшингийн хувьд сэргээн санах, танил нөхцөлд хэрэглэх, шинэ нөхцөлд хэрэглэх, бүтээлч шийдвэр гаргахын аль түвшинд байгааг тодорхойлох,
б/ эзэмшсэн мэдлэг, чадвар нь бүхэл бүтэн гүйцэд байх, уялдаа холбоо бүхий тогтолцоотой байх, гүн бат ухамсарласан байх, бүтээлчээр хэрэглэх боломжтой байх зэрэг шинж чанарыг тогтоох.
3.5 Сургуулиуд болон багш нар суралцагчийн мэдлэг, чадвар эзэмшилтийн болон бие даах үйл ажиллагааны бодит түвшинг оношлон тодорхойлоход хэрэглэх дээр дурдсан шалгуур, шаардлагын дагуу боловсруулсан шалгалтын даалгаврын сантай байна.
Дөрөв. Суралцагчийг шалгаж, үнэлж, дүгнэх арга хэлбэр, жишиг
4.1. Сургалтын үр дүнгийн хяналт нь суралцагчийг шалгах, үнэлэх, дүгнэх, зөвлөх хэсгээс тогтох бөгөөд түүнийг суралцагчийн өөрийн, сургууль болон багш нарын, хөндлөнгийн хяналтын аргаар тус тус хэрэгжүүлнэ.
4.2. Суралцагчийг шалгаж, үнэлж, дүгнэхдээ дараах арга, хэлбэрийг дангаар нь буюу хослуулан хэрэглэнэ:
а/ асуулт, хариулт, чөлөөт ярилцлага, маргаан, мэтгэлцээн, шүүлэг, сэдэв хамгаалалт зэрэг хэлбэрээр зохион байгуулах аман шалгалтын арга,
б/ хариулах, бодох, тооцоолох, зохион /эссе/ болон найруулан бичих, схем, диаграмм, график зураг, загвар боловсруулах үйлийг шаардсан хяналтын ажил, тест, илтгэл, реферат, тайлан, төсөл бичих зэрэг хэлбэрээр зохион байгуулах бичгийн шалгалтын арга,
в/ лаборатори, дадлагын ажил, ажиглалт хийх, туршилт тавих, туршлага судлах, аялал хийх, сурталчилгаа, судалгаа, төсөлд оролцох зэрэг хэлбэрээр зохион байгуулах практик шалгалтын арга.
4.3. Бичгийн болон ам шалгалтын даалгаврын асуулт бүр нь тодорхой оноотой байна.
4.4. Суралцагчийг ээлжит хичээл бүрээр шалгахдаа оноо, дүн заавал тавилгүй урамшуулах, зэмлэх, анхааруулах хэлбэрээр "сайн байна", "зөв", "буруу", "ахиж байна", "тийм байж болно" гэх мэт стандарт бус үнэлгээг хэрэглэж болно.
4.5. Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үр дүнг дараах түвшингээр үнэлж А, B, C, D, F гэсэн англи үсгэн тэмдэглэгээг хэрэглэн дүгнэнэ.
А. Сурлагын дээд түвшин
B. Сурлагын дунджаас дээгүүр түвшин
С. Сурлагын дундаж түвшин
D. Сурлагын дундаж түвшингээс доогуур боловч стандартын шаардлага хангаж буй түвшин
F. Сурлагын доод, хангалтгүй түвшин
4.6. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн сурлагын түвшинг дараах нийтлэг жишгийг баримтлан, дүгнэнэ. Тухайн шалгалтаар албал зохих нийт оноог 100 хувь гэж үзээд түүний:
90 – 100 хувийг авсан бол "А"
80 – 89 хувийг авсан бол "В"
70 – 79 хувийн авсан бол "С"
60 – 69 хувийг авсан бол "D"
0 – 59 хувийг авсан бол "F"
4.7. Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээний тэмдэглэгээ /дүн/-г сургалтын эцсийн зорилго, суралцагчийн урам зоригийг мохоох, ялгаварлан гадуурхах хэрэгсэл, шийтгэл биш харин тэдэнд сурах үйл ажиллагаагаа төлөвлөх, багш, сургууль, боловсролын бусад байгууллагаас сургалтын үр дүнд хяналт-шинжилгээ хийх хэмжүүр болдог, тодорхой зөвлөлгөө өгөх боломж олгодог, үнэлгээний дотоод мөн чанарын гадаад илэрхийлэл болох утгаар нь суралцагчдын нас, сэтгэцийн онцлогт тохируулан хэрэглэнэ.
4.8. Суралцагчийн мэдлэг, чадварын түвшин тогтоох, багшийн мэргэжлийн зэргийг батламжлах, бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох зэрэг зарим шаардлагатай тохиолдолд тусгайлан боловсруулсан стандарт тестээр шалгалт авч болно.
Тав. Сургалтын явцыг хянах, анги дэвшүүлэх
5.1. Бага ангийн суралцагчийг сургалтын явцад зөвхөн стандарт бус үнэлгээгээр үнэлнэ.
5.2. Дунд, ахлах ангийн суралцагчийг сургалтын явцад стандарт бус үнэлгээгээр үнэлэхийн зэрэгцээ хичээлийн бүлэг, сэдвээр дүгнэнэ.
5.3. Сургалтын агуулгын эзэмшилтийн байдлыг багш ээлжит хичээл бүрээр тооцож байхын зэрэгцээ сургуулийн захиргаанаас улиралд нэгээс доошгүй удаа хөндлөнгийн хяналт явуулж, үр дүнд хяналт-шинжилгээ хийх зөвлөмж боловсруулан багш, суралцагч, эцэг эхэд мэдээлж байна.
5.4. Хичээл бүрээр суралцагчийг үнэлэх агуулга, шалгуур үзүүлэлтүүд тодорхой байх бөгөөд, түүнийг суралцагч, эцэг эх, шалгагч бүгд мэддэг байна.
5.5. Улсын хэмжээнд бүх анги /I-X/-ийн суралцагчийг хичээлийн жилийн эцэст хичээл бүрээр дүгнэнэ. Гэхдээ I-III ангийн дүнг суралцагч болон эцэг эхэд мэдээлэхдээ үсгэн тэмдэглэгээгээр биш агуулгын стандартыг хангасан эсэх тухай ерөнхий байдлаар танилцуулна.
5.6. Улсын болон аймаг, нийслэлийн хэмжээнд гүнзгийрүүлсэн, төрөлжүүлсэн сургалт явуулах зөвшөөрөл авсан сургуулийн нэгдүгээр ангид элсэх болон бусад хэв шинжийн сургуулийн хувьд сургуульд элссэнийх нь дараа эсвэл анги дэвшсэний дараа гүнзгийрүүлсэн, төрөлжүүлсэн, сонгон суралцах сургалт зохион байгуулах зорилгоор оюун ухааны ерөнхий хөгжлийн түвшинг оношлох, авьяас чадварыг тодруулах шалгалт авч болно.
5.7. Сургалтын явцад хийх болон анги дэвших шалгалтын тоо, хичээлийн нэр, агуулга, арга хэлбэр, хугацааг хичээлийн жилийн эхэнд багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, сургуулийн удирдах зөвлөлөөр баталгаажуулан суралцагч, эцэг эхэд танилцуулна.
5.8. Анги дэвших шалгалтыг сургуулийн багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж захирлын тушаалаар баталгаажуулсан сургуулийн шалгалтын комисс хичээлийн жилийн эцэст зохион байгуулна.
5.9. Анги дэвших шалгалтыг сургуулийн шалгалтын комиссоос боловсруулсан шалгалтын материалаар авна.
5.10. анги дэвших шалгалтад "D" болон түүнээс дээш дүн авсан тохиолдолд тухайн суралцагчийг анги дэвшүүлнэ.
5.11. Анги дэвших шалгалтдаа "F" дүн авсан суралцагчийг багшийн тусламжтайгаар бие даалган тодорхой хугацаанд хичээллүүлсний дараа дахин шалгалт авч анги дэвшүүлэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Тухайн суралцагч нь дахин шалгалт өгөөд "D" болон түүнээс дээш дүн авсан бол анги дэвшин суралцана. Хэрэв анги дэвших сургалтад хоёр дахь удаагаа "F" дүн албал хувийн хэрэгт нь "F" гэсэн дүнг бичих ба тэр /нэр/ хичээлийг "Сонссон" гэсэн тэмдэглэл хийж, хангалтгүй суралцсан шалтгааныг тодруулсны үндсэн дээр анги дэвшүүлэх, эсвэл анги улируулан суралцуулах асуудлыг багш, суралцагч, эцэг эхийн зөвшил, сургуулийн багш нарын зөвлөлийн саналыг үндэслэн захирал шийдвэрлэнэ.
5.12. Улс, нийслэл, аймаг, дүүргийн шууд, эчнээ, теле, радио олимпиадад оролцож, 1, 2, 3 дугаар байр эзэлсэн суралцагчаас тухайн хичээлээр нь анги дэвших шалгалт авахгүйгээр дээд оноог өгч "А" дүн тавьж болно.
5.13. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан тухайн ангид үзэх бүх хичээлийн хөтөлбөрийн агуулгыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө бүрэн эзэмшсэн суралцагч анги дэвших буюу сургууль төгсөх шалгалт өгөхийг өөрөө хүсэж бичгээр өргөдөл гаргавал, уг хүсэлтийг сургуулийн багш нарын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ. Хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд суралцагч анги дэвших буюу сургууль төгсөх шалгалтын хугацаанд тухайн хичээлээр шалгалт өгөх суралцагчидтай хамт ижил материалаар тэр хичээлийн шалгалтыг урьдчилан өгч болно. Шалгалтыг "D" болон түүнээс дээш дүнтэй өгсөн тохиолдолд тухайн суралцагч хүсвэл түүнийг анги алгасуулан суралцуулах буюу тухайн хичээлийг дараагийн ангид үзэхээс чөлөөлж болно.
5.14. Хүндэтгэх үзэх шалтгаан /өвчлөх, ар гэрийн гачигдал тохиолдох зэрэг/-аар хичээлд бүрэн сууж чадаагүй суралцагч бие даан суралцаж анги дэвших шалгалт өгч болно.
5.15. Албан бус арга, хэлбэрээр бие даан суралцсан хүмүүс ерөнхий боловсролын зохих шатны сургуулийн суралцагчдын анги дэвших шалгалтад орж тэдэнтэй ижил агуулгаар шалгалт өгч болно.
5.16. Нийслэлийн болон аймгийн боловсрол, соёлын төв нь орон нутгийнхаа сургуулиудаас анги дэвших шалгалтын дүнг авч нэгтгэн хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт өгнө.
5.17. Ерөнхий боловсролын сургуулиуд ЕБС-4, ЕБС-5 маягтаар Гэгээрлийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар сурлагын дүнг ирүүлнэ.

Текст томруулах
A
A
A