A

A

A

Бүлэг: 1979
Гэгээрлийн сайдын 1999 оны 12-р сарын 31-ний өдрийн 286 дугаар тушаалын хавсралт
 
МАГИСТР, ДОКТОР /Ph.D/-ЫН СУРГАЛТ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
 
1.                  "Дээд боловсролын тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн дээд боловсролын магистр, доктор /Ph.D/ /"доктор /Ph.D/"-ийг цаашид доктор гэнэ/-ын зэргийн сургалт зохион байгуулахад энэхүү үлгэрчилсэн журмыг баримтална.
2.                  Энэхүү үлгэрчилсэн журмын зорилго нь Монгол Улсын магистр, докторын сургалтын агуулга, зохион байгуулалтын нэгдмэл байдлыг хангах, уг сургалтын түвшинг олон улсын жишигт нийцүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, дээд боловсрол олгох үйл ажиллагааны уян хатан байдлыг хангахад оршино.
3.                  Магистр, докторын боловсролын агуулга нь шинжлэх ухаан, технологи, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд өндөр түвшинд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, судалгаа, туршилтын арга зүйг олгоход чиглэнэ.
4.                  Их сургууль, коллеж нь энэхүү журамд тогтоосон шаардлагуудаас гадна эрх бүхий байгууллагаас магистр, докторын сургалтын талаар гаргасан бусад нормативуудыг мөн дагаж мөрддөг байна.
5.                  Байгууллагын хэмжээнд баримтлах магистр, докторын сургалтын журмыг их сургууль, коллежийн удирдах зөвлөл буюу түүнээс эрх олгосноор эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн батална. Энэхүү журамд суралцагчдын улирлын ачааллын дээд хэмжээ, дүн болон голч дүнд тавих босго шаардлага, өөр байгууллагаас авч болох кредитийн дээд хэмжээ, сурлагаар хасах болон дахин шалгалт өгөх нөхцөл, төгсөгчдийн авсан байх нийт кредит ба дүнгийн босго шаардлага, магистрын болон докторын ажлын сэдэв сонгох, бичих болон хамгаалахад тавих тодорхой шаардлага, сургалтын хэлбэр, сургалтын чиглэлийг өөрчлөх болон сургалтын норматив ба дээд хугацаа, элсэлт, элсэгчдэд тавих шаардлага зэрэг сургалтын явцад үүсдэг харилцааг зохицуулах асуудлыг заавал тусгана.
6.                  Докторын сургалтыг зөвхөн их сургууль дээр зохион байгуулна.
 
Хоёр. Сургалт эрхлэх зөвшөөрөл
 
7.                  Их сургууль, коллеж нь магистр, докторын сургалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ.
8.                  Магистр, докторын сургалт зохион байгуулах санал гаргаж буй их сургууль, коллеж зохих загварын дагуу гаргасан өргөдөл /маягт 1/, түүний хавсралт материалуудыг сургалт эхлэхээс 5-аас доошгүй сарын өмнө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Өргөдөлд хавсаргах дор дурдсан материалыг 2 хувь үйлдэн нэг хувийг өөртөө хадгална.
8.1       Магистр, докторын сургалт нээх тухай эрдмийн зөвлөлөөр сайшаасан албан ёсны санал,
8.2       Сургалт нээх үндэслэл, тооцооны тухай танилцуулга:
 
8.2.1.     Энэхүү танилцуулгад тухайн сургалтыг эрхлэх болсон үндэслэл, нээх гэж буй сургалтад зайлшгүй шаардлагатай бэлтгэлийг хэрхэн хангасан байдал, тухайн түвшний сургалтын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах албан тушаалтан, нэгжид тавих шаардлага, сургалт эхлүүлэх өдөр, тухайн байгууллагын багш нараас нээх чиглэлээр хийж буй судалгаа, шинжилгээний ажил, түүний үр дүнгийн байдал зэргийг тусгана.
 
8.3       Сургалт явуулахад шаардлагатай барилга байгууламж, анги танхим, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном зохиол, мэргэжлийн сэтгүүлийн хангамжийн баталгаа /чиглэл, түвшин бүрээр/,
 
8.3.1.     Дээр дурдсан баталгааны тухай материалд магистрын болон докторын сургалт зохион байгуулахад зориулагдсан анги танхимыг хэрхэн буй болгох /өргөтгөл барих, шинээр барилга худалдаж авах, одоогийн хүчин чадалдаа багтаан өрөө танхимууд гаргах г.м./ тухай нотолгоо, сургалт эхлэхэд бэлэн болгосон байдал зэргийг тусгана. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном зохиол, мэргэжлийн сэтгүүлийг хэрхэн бүрдүүлсэн, тэдгээрийн тоо хэмжээ, хангамжийн байдлыг тусгана.
 
Энд дурдсан зүйлүүдийг бэлэн болгоход шаардагдах нийт зардал, түүний эх үүсвэр, тэдгээрийн баталгааг харуулна.
 
8.4       Тухайн сургалт эрхлэхтэй холбогдсон санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа,
 
8.4.1.     Уг баталгаанд магистр, докторын сургалт явуулахтай холбогдсон санхүүгийн эх үүсвэр, орлого зарлагын тооцоо, хэдэн магистрант, докторант сургах хүчин чадалтай болохыг тусгаж нотолно.
 
8.5       Сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн тодорхойлолт
 
8.6       Багшийн хангамж:
 
8.6.1.     Хичээл заах үндсэн ба цагийн багш нарын нэр, боловсролын зэрэг, тэдний заах хичээл, магистрын болон докторын ажил удирдах багш нар, багш нарын биеийн товч байцаалт /Маягт 2/ зэргийг гаргаж ирүүлнэ.
 
8.7       Магистр, докторын боловсрол олгох сургалтын журмууд.
 
 
9.                  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
 
Хавсралт материалууд бүрдэл болоогүй бол ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан буцаана.
 
10.             Шаардлагатай гэж үзвэл магистр, докторын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж ирүүлсэн материалд шинжээчдийн хэсэг томилон дүгнэлт гаргуулна. Уг хэсгийн үйл ажиллагаатай холбогдох зардлыг өргөдөл өгсөн этгээд хариуцна.
11.             Магистр, докторын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг сайдын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.
 
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох албан тушаалтан уг тушаалыг үндэслэн тухайн байгууллагын тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулж бичнэ. Хэрэв тушаалд урьдчилан биелүүлбэл зохих зүйлийн талаар заалт орсон бол түүнийг хангасны дараа тусгай зөвшөөрөл олгоно.
 
12.             Их сургууль, коллеж магистр, докторын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахаас өмнө магистрант, докторант элсүүлэх тухай нийтэд зарлах, сурталчлах, элсүүлэхээр тохиролцох, элсэлт авахыг хориглоно.
 
Гурав. Сургалтын зохион байгуулалт
 
13.             Магистр, докторын сургалтыг албан ёсоор батлагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу явуулна. Магистрант, докторантын сургалтын төлөвлөгөөг их сургууль, коллежийн захирал буюу түүний эрх олгосон этгээд батална.
14.             Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулахад Гэгээрлийн сайдын 1998 оны 255 тоот тушаалаар баталсан "Сургалтын баримт бичиг боловсруулахад баримтлах журам"-ын 12, 15, 16, 17, 18 дахь заалтуудыг удирдлага болгоно.
15.             Өмнөх сургалтын кредит цагийг оролцуулан магистрын сургалт 150 /үүний 30-аас цөөнгүй нь магистрын түвшний сургалтад хамаарах/-иас доошгүй кредит цаг байх бөгөөд магистрын түвшний сургалтын агуулгад шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний арга зүйн чиглэлийн хичээл 6-аас доошгүй, гадаад хэлний хичээл 3-аас доошгүй, мэргэжлийн хичээл 12-аас доошгүй кредит цаг, магистрын ажил 6 кредит цаг байх жишиг барина.
 
Гадаад хэлний хичээл нь тухайн хэлээр мэргэжлийн ном зохиол чөлөөтэй унших, мэргэжлийн чиглэлээр санал бодлоо солилцох, ажлын хураангуйг гадаад хэлээр туурвих чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.
 
16.             Өмнөх сургалтын кредит цагийг оролцуулан докторын зэргийн сургалтын агуулгын багтаамж 210 /үүний 60-аас цөөнгүй нь докторын түвшний сургалтад хамаарах/-аас доошгүй кредит цаг байх бөгөөд докторын түвшний сургалтын агуулгад эрдэм шинжилгээний ажлын арга зүй, мэргэжлийн философийн чиглэлтэй хичээл 6-аас доошгүй, мэргэжлийн хичээл 27-оос доошгүй кредит цаг, докторын ажил 12 кредит цаг байх жишиг барина.
17.             Магистрын сургалт нь судалгаа-шинжилгээний болон мэргэжлийн чиглэлээр ахисан түвшинд мэргэших гэсэн хоёр янзын чиглэлтэй байж болно.
18.             Магистрант, докторант нь зохих кредитийг цуглуулсны дараа нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалтын үндсэн зорилго нь судалгаа шинжилгээ хийх чадвар хэр эзэмшсэн, сургалтын төлөвлөгөө ёсоор судалсан хичээлүүдийг хооронд нь уялдуулан нэгтгэж, өөрийн болгосон байдлыг үнэлж, дүгнэхэд оршино.
19.             Магистр /доктор/-ын ажлын онолын түвшин, практикийн ач холбогдол, шийдлийг шүүн хэлэлцэж, зохих боловсролын зэрэг олгох эсэх шийдвэр гаргах үүрэг бүхий магистр /доктор/-ын зэрэг хамгаалуулах комиссыг сургуулийн захирлын тушаалаар суралцагч нэг бүрээр байгуулна. Магистрын зэрэг хамгаалуулах комисс нь 5-аас цөөнгүй, докторын зэрэг хамгаалуулах комисс нь тухайн салбараар докторын зэрэг хамгаалсан 9-өөс цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй байх ба нийт бүрэлдэхүүний гуравны нэгээс цөөнгүй нь өөр байгууллагын төлөөлөл байна.
20.             Зэрэг хамгаалуулах комисс нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй бүрдэлтэйгээр магистр /доктор/-ын ажил хамгаалуулах бөгөөд шийдвэрийг нууц санал хураалтаар, дийлэнх олонхын саналд тулгуурлан гаргана. Сургалтын хөтөлбөрөө бүрэн биелүүлж, магистр /доктор/-ын ажлаа амжилттай хамгаалсан хүнд тухайн чиглэлээр магистр /доктор/-ын зэрэг олгох шийдвэрийг зэрэг хамгаалуулах комиссын хуралдаанаас гаргана. Уг шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар дээд боловсролын магистр, докторын зэрэг хүртээж, диплом олгоно.
 
Магистр /доктор/-ын зэрэг хамгаалуулах шалгалтыг нээлттэй явуулна. Хамгаалах шалгалт болон комиссын хурлын тэмдэглэлийг хадгална.
 
21.             Магистр, докторын ажлыг монгол хэлээр, харин хураангуйг гадаадын аль нэг түгээмэл хэлээр бичнэ. Докторын ажил ба түүний хураангуйн хувийг Улсын нийтийн номын сан, Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн сан болон тухайн сургалтын байгууллагын номын санд албан ёсоор өгнө. Магистрын ажлын нэг хувийг тухайн сургалтын байгууллагын номын санд албан ёсоор өгнө.
22.             Сургалтын төлөвлөгөө ёсоор үзэх хичээлүүдийг оруулан тооцсон магистрантын гол дүн нь 3.0-оос доошгүй, докторантын голч дүн нь 3.25-аас доошгүй байна. Тухайн байгууллага голч дүнгийн босгыг энд дурдсанаас дээгүүр тогтоож болно.
23.             Магистрын зэргийн түвшинд суралцагчид С-ээс доошгүй, докторын зэргийн түвшинд суралцагчид В-ээс доошгүй үнэлгээтэй байвал зохино. Түүнчлэн тодорхой хичээлүүдэд дээр дурдсанаас дээш үнэлгээтэй сурах шаардлага тавьж болно. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдэд "тооцов", "үл тооцов" үнэлгээг хэрэглэхгүй.
 
Дөрөв. Багш нар
 
24.             Магистрын зэрэг олгох сургалтад хичээл заадаг багш нар нь магистраас доошгүй зэрэгтэй, харин докторын зэрэг олгох сургалтад мэргэжлийн хичээл заадаг багш нар нь бүгд тухайн хичээлийн чиглэлээр докторын зэрэгтэй байвал зохино.
25.             Багш нар өөрийн мэргэжил буюу судалгаа шинжилгээнийхээ чиглэлийн дагуу хичээл заадаг байна.
26.             Багш нэг бүр судалгаа шинжилгээний ажил эрхэлж, мэргэжлээрээ өсөхийн төлөө байнга чармайлт гаргадаг байна.
27.             Магистр, докторын түвшний сургалтад хичээл заадаг багш нарт тухайн хичээлийн онцлог, хөдөлмөр зарцуулалтад нийцсэн цалин хөлс өгдөг, сургалтын цагийн ноогдлын хөнгөлөлт үзүүлдэг байна.
28.             Магистрын удирдагчаар доктороос доошгүй зэрэгтэй, 5-аас цөөнгүй жил дээд боловсролын сургуульд багшилсан буюу эрдэм шинжилгээний ажил хийж тодорхой бүтээл гаргасан, докторантын эрдэм шинжилгээний удирдагчаар шинжлэх ухааны докторын буюу доктор зэрэгтэй, дадлага туршлага бүхий багш, эрдэмтдийг ажиллуулна. Гадны байгууллагаас удирдагч томилох бол тухайн чиглэлээр магистрын болон докторантын удирдагчаар ажиллуулах үндсэн багш, гадны байгууллагын хүмүүсийн тооны харьцаа 1:1-ээс хэтрэхгүй байвал зохино
29.             Магистрын ажлын удирдагч нь сүүлийн 3 жилд 3-аас цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн, докторын ажлын удирдагч нь энэ шаардлагаас гадна сүүлийн 3 жилд нэгээс цөөнгүй ганц сэдэвт зохиол буюу эрдэм шинжилгээний бүтээл бичиж хэвлүүлсэн байвал зохино.
30.             Магистр, докторын ажлын удирдагч нь суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулах, судалгааны ажил хийх, магистрын болон докторын ажил бичих явцад хяналт тавьж, тогтмол зөвлөлгөө өгөх үүрэгтэй.
31.             Нэг удирдагчийн удирдах магистрантын тоо тухайн хичээлийн жилд 5-аас ихгүй байвал зохино. Харин докторантын тоо 3-аас ихгүй байна.
32.             Дээд боловсролын байгууллага нь санхүүгийн тусламж болон бусад хөнгөлөлт үзүүлэх, ажлыг байрыг нь баталгаажуулах зэргээр багш нарынхаа судалгаа шинжилгээний ажил эрхлэх идэвх, санаачилгыг дэмждэг байх ёстой.
 
Тав. Номын сан, мэдээллийн хангамж
 
33.             Номын сан нь магистр, докторын түвшний сургалтын чиглэлд бүрд шаардагдах хэмжээний ном зохиолтой байхаас гадна мэргэжлийн сэтгүүл, ном зүйн лавлагаа, ганц сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний цуврал зэргийг бүрдүүлж, байнга сэлбэн баяжуулах замаар тухайн сургалтыг дэмжих таатай нөхцөлийг буй болгох ёстой.
34.             Номын сангийн чанарыг ном зохиолын хамрах цар хүрээ, түвшин, шинжлэх ухааны янз бүрийн салбарыг төлөөлж чадахуйц эх сурвалж болж буй байдал, ном хэвлэлийн шинэлэг байдал, үйлчилгээний түвшин гэх зэрэг хүчин зүйлээр тодорхойлно. Номын сангийн нөөцийг тухайн түвшний сургалт, судалгааны ажилд гарч буй хэрэгцээ, шаардлага, төрийн ба тухайн боловсролын байгууллагын стратегийн зорилго, бодлогод гарч буй өөрчлөлтөд нийцүүлэн тухай бүр шинэчилж байвал зохино.
35.             Номын сан нь магистрын болон докторын сургалтад суралцагчдын тоог харгалзсан, тэдэнд зориулсан суудал бүхий нээлттэй уншлагын танхим ажиллуулах чиглэл баримтална.
36.             Магистрант, докторант номын санд интернет ашиглах боломжийг хангана.
 
Зургаа. Судалгаа, шинжилгээний ажил
 
37.             Магистр, докторын түвшний сургалт эрхэлдэг байгууллагууд судалгаа шинжилгээний ажил хариуцсан удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн байна.
38.             Магистр, докторын сургалт эрхлэх тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил суурь болон хавсарга судалгаа шинжилгээний ажлыг өөрийн мэргэшсэн, туршлагатай багш нарын хүчээр тасралтгүй явуулж, энэхүү судалгааны ажилд зохих хөрөнгө төсөвтөө тусган зарцуулж ирсэн байх шаардлагатай.
39.             Сургуулиуд өөрийн багш нарын судалгаа шинжилгээний ажлын дүн, шинжлэх ухааны салбар бүрт хийсэн шилдэг төсөл буюу эрдэм шинжилгээний өгүүлэл болон доктор, магистрын сайшаагдсан ажлын талаарх дүгнэлт, хураангуй зэргээс сонгон авч оруулсан эрдэм шинжилгээний цуврал /сэтгүүл/-ыг жил тутам нийтэлдэг байна.
 
Долоо. Элсэлтийн шаардлага
 
40.             Элсэлтийн бодлого, элсэгчдэд тавих шаардлага нь бакалаврын дараачийн зэргийн сургалтад амжилттай суралцаж чадах хүмүүсийг сонгон шалгаруулж, элсүүлэхэд чиглэсэн байна.
 
Докторантаар элсэх хүмүүс нь магистрын зэрэгтэй, магистраар элсэх хүмүүс нь баклаврын зэрэгтэй буюу түүнтэй дүйцүүлэх боловсролтой, түүнчлэн тухай боловсролын байгууллагаас тавьсан шаардлагуудыг хангасан байвал зохино.
 
Магистрын сургалтад элсэх хүний бакалаврын сургалтын голч дүн 2,75-аас, докторын сургалтад элсэх хүний магистрын сургалтын голч дүн нь 3,25-аас тус тус доошгүй байхаар элсэлтийн босго голч дүнг боловсролын байгууллага бүр тогтооно.
 
41.             Өөр чиглэлээр дараагийн зэргийн сургалтад хамрагдах бол өмнөх зэргийн нь сургалтын агуулгыг эзэмших сургалтад хамрагдан зохих хэмжээний кредит бүхий хичээл үзсэн байхыг шаардана.
42.             Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу суралцах хүсэлтээ албан ёсоор тавьсан гадаадын иргэдийг эрх бүхий сургууль элсэлтийн шалгалт авч суралцуулах асуудлыг шийдвэрлэнэ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулах хүмүүсийн асуудлыг хэлэлцээрт заасан нөхцөлөөр шийдвэрлэнэ.
43.             Элсэлтийн шалгалтад тэнцсэн хүнийг суралцуулах тухай захирлын тушаал гарснаар элссэнд тооцно. Тушаалд сургалтын чиглэл, мэргэшил, эрдэм шинжилгээний ажлын удирдагчийг тодорхой заасан байна.
44.             Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл элсэлтийн талаар нийтлэг зохицуулалт хийх эрхтэй
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Маягт 1.
 
 
______________________________________________
/тусгай зөвшөөрөл олгох байгууллагын нэр/
 
 
ӨРГӨДӨЛ
 
Огноо _____________
 
_____________________________________________ -д
/ боловсролын байгууллагын нэр /
 
дор дурдсан чиглэлээр магистрын, докторын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно уу.
 
Сургалтын чиглэл индекс
Санал болгож буй нөхцөлүүд
Эзэмшүүлэх боловсролын зэрэг
Сургалтын хэлбэр
Суралцагчдын тоо  /      -ээс ихгүй/
Элсэгчдийн боловсролын түвшин
Сургалтын хугацаа
Сургалтын дараа олгох боловсролын зэрэг
 
1 дэх жил
2 дахь жил
3 дахь жил
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ГАРЫН ҮСЭГ
 
 
 
 
 
 
 
 
Маягт 2.
 
МАГИСТР, ДОКТОРЫН ЗЭРГИЙН СУРГАЛТАД ХИЧЭЭЛ ЗААХ БАГШИЙН БИЕИЙН БАЙЦААЛТ
 
________________________________________________________________
/ Багшийн овог, нэр/
Төрсөн он _____________________                  Хүйс _________________________ Одоо ямар байгууллагад ямар албан тушаал дээр ажилладаг.
__________________________________________________________________________________________________________________________________
Боловсролын болон эрдмийн зэрэг:
 
А.Магистрын зэрэг
 
Төгссөн сургууль
Төгссөн он
Сургалтын чиглэл
1
 
 
 
2
 
 
 
3
 
 
 
 
Б. Доктор /Ph.D/ зэрэг
 
Төгссөн сургууль
Төгссөн он
Сургалтын чиглэл
1
 
 
 
2
 
 
 
 
В. Шинжлэх ухааны докторын зэрэг
 
Төгссөн сургууль
Төгссөн он
Сургалтын чиглэл
1
 
 
 
 
Сургалтад оролцох чиглэлээр ажилласан /дээд сургуульд хичээл заасан, эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан/ хугацаа _________________________________________________________________ Сургалтад оролцох чиглэлээр гаргасан судалгаа, сургалтын үйл ажиллагааны үр дүн, бүтээл /монограф, сурах бичиг, гарын авлага, илтгэл, өгүүлэл/-ийн тоо
7.1             Сүүлийн 5 жилд бичиж хэвлүүлсэн бүтээлүүдийн нэрс, хаана хэвлэгдсэн:
 
 
 
Удирдаж хамгаалуулсан:
 
а/ магистрантын тоо /хичээлийн жилээр/ ______________________________
б/ докторантын тоо /хичээлийн жилээр/ _______________________________
Одоо аль түвшинд ямар хичээл заах /нэрийг тодорхой бичих/
 
а/ магистрантурт: _________________________________________________
б/ докторантурт: __________________________________________________
 
Одоо ямар түвшинд, ямар чиглэлээр магистрант, докторант удирдах:
 
 
 
 
 
 
 
 
 
 
            Биеийн товч байцаалт бичсэн: ______________________________________
                                                                                                                                                / гарын үсэг/
 
            Хянасан: ________________________________________________________
                                                                                / тэнхимийн эрхлэгчийн нэр, гарын үсэг /
 
            Танилцсан: ______________________________________________________
                                                                / магистр, докторын сургалт хариуцсан албан тушаалтны нэр, гарын үсэг /