- Нүүр
- Сайдын тушаал
- НЭГДСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ БЭЛТГЭХ, ОХИН КОМПАНИД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮРТГЭЛИЙН ЗААВАР
Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 99 тоот тушаалын хавсралт
НЭГДСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ БЭЛТГЭХ, ОХИН КОМПАНИД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮРТГЭЛИЙН ЗААВАР
Нэг. Нийтлэг зүйл
1. Энэхүү зааврын зорилго нь нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэх болон охин компанид хийсэн хөрөнгө оруулалттай холбогдсон нягтлан бодох бүртгэлд Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт /НББОУС/-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэмэлт аргачлалаар хангахад оршино.
2. Тус зааврыг толгой компани болон түүний хяналтад байдаг аж ахуйн нэгжүүд /бүлэг/-ийн нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэх буюу толгой компанийн нэгтгээгүй санхүүгийн тайланд охин компанид оруулсан хөрөнгө оруулалтыг бүртгэхэд ашиглана.
Бүлэгт гэдэгт толгой компани болон түүний охин компаниудыг ойлгоно.
Өөр компанийн гаргасан энгийн хувьцааных нь 51-ээс дээш хувийг шууд буюу шууд бус замаар олж эзэмшсэн компанийг толгой компани гэнэ.
Компанийн тухай хуульд зааснаар компанийн нийт энгийн хувьцааны 51-100 хүртэл хувийг өөр /толгой/ компани дангаараа эзэмшдэг бие даасан хуулийн этгээдийг охин компани гэнэ.
3. Нэгдсэн санхүүгийн тайлангийн зорилго нь нэгтгэлд хамаарах компанийн бүлгийн нөөц, хүлээсэн үүрэг, үйл ажиллагааны үр дүнг бүртгэлийн нэг нэгжийнх болгон нэгтгэхэд оршино.
Толгой компанийн нэгдсэн санхүүгийн тайлан хэрэглэгчдийг тухайн бүлгийн санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон санхүүгийн байдлын өөрчлөлтийг бүхэлд нь харуулсан мэдээллээр хангана.
4. Толгой компани нь гуравдагч компанид бүрэн эзэмшигдсэн эсвэл бараг бүрэн эзэмшигдсэн байвал нэгдсэн санхүүгийн тайлан гаргахгүй.
5. Нэгдсэн санхүүгийн тайланг гаргадаг толгой компани нь дор дурьдсанаас бусад бүх гадаад, дотоодын охин компаниудынхаа үзүүлэлтийг нэгтгэнэ.
- Охин компанийг ойрын ирээдүйд эргүүлэн худалдах зорилготойгоор худалдан авч эзэмшсэн, хяналт түр зуурын шинжтэй үед,
- Охин компани нь урт хугацаат хязгаарлалт дор ажиллаж байгаагаас толгой компанид хөрөнгө шилжүүлэх чадвар нь суларсан үед
6. Нэгдсэн санхүүгийн тайланг хэвлэн нийтэлдэг толгой компани нь өмнөх зүйлд дурьдсанаас бусад бүхий л хяналт дор ажиллаж буй бүх нэгжүүдийн үзүүлэлтийг нэгтгэнэ.
Хяналт гэдэг нь НББОУС-27-д дурьдсанаар үйл ажиллагаанаас нь ашиг олж авах зорилгоор аль нэг бизнесийн байгууллагын санхүүгийн болон аж ахуйн бодлогыг тодорхойлох эрх юм.
Толгой компани нь шууд буюу охин компаниудаараа дамжуулан аливаа компанийн саналын эрхийн тэн хагасаас илүүг эзэмшээгүй бол хяналт тавих боломжгүй болдог.
Гэвч толгой компани нь тухайн компанийн саналын эрхийн тэн хагасыг буюу, түүнээс багыг эзэмшиж байгаа боловч доорхи нөхцөл бүрдсэн үед хяналт тавих эрх эдэлнэ.
- Бусад хөрөнгө оруулагчидтай зөвшилдсөнөөр саналын тэн хагасаас илүүг авч чадсан бол,
- Тухайн бизнесийн байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны бодлогыг удирдан хянах эрхийг хууль зүйн дагуу эсвэл хэлэлцэн тохирсноор авсан бол,
- Захирлын зөвлөлийн болон үүнтэй адилтгагдах бусад байгууллагынх нь гишүүдийн олонхыг томилох, өөрчлөх эрхтэй бол,
- Захирлын зөвлөлийн болон үүнтэй адилтгагдах бусад байгууллагынх нь хуралдааны саналын ихэнхийг авч чадахаар бол,
7 Зарим нэг охин компанийн бизнесийн үйл ажиллагаа нь тухайн бүлэгт байгаа бусад аж ахуйн нэгжийнхээс эрс өөр бол уг охин компанийг нэгтгэлд оруулахгүй. Харин тэрхүү охин компанийн чухал мэдээллийг нэгтгэж, мөнхүү ялгаатай бизнесийн үйл ажиллагааны талаарх нэмэлт мэдээллийг нэгдсэн санхүүгийн тайланд тодруулан тусгана.
8 Нэгдсэн санхүүгийн тайланд тусгагдах мэдээлэл нь нягтлан бодох бүртгэлийн нэг ижил бодлогоор бүртгэгдсэн байх ёстой. Хэрэв нягтлан бодох бүртгэлийн нэг ижил бодлого хэрэглэх боломжгүй бол өөр бодлого хэрэглэснээс үүдэж санхүүгийн тайланд туссан нөлөөллийн талаар тодруулна.
9 Толгой болон охин компанийн санхүүгийн тайланг гаргах хугацаа ялгаатай байх тохиолдолд хугацааны зөрүүтэй холбогдож гарсан чухал ажил гүйлгээ болон бусад үйл явдалд залруулга хийнэ.
Энэ нь практикт хэрэгжүүлэх боломжгүй бол ялгаатай хугацаанд гаргасан санхүүгийн тайланг ашиглаж болно. Тэдгээрийн тайлант хугацааны зөрүү нь гурван сараас илүүгүй байна.
10 Тус заавар нь дараах зүйлүүдтэй холбогдсон ажил гүйлгээг бүртгэхэд ашиглагдахгүй. Үүнд:
- Бизнесийн нэгдлийг бүртгэх арга болон тэдгээр нь бизнесийн нэгдлээр үүссэн гүдвил гэх мэт нэгдэл дэх нөлөөлөл,
- Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын бүртгэл,
- Хамтарсан үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтын бүртгэл,
11 Нэгдсэн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад зааснаар "Санхүүгийн тайлан" гэсэн нэр томьёонууд хамрагдах тул түүнийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бэлтгэнэ.
12 Толгой компани нь санхүүгийн нэгдсэн тайланг бизнесийн хамсрал үүсгэсэн өдрөөр болон дараах хугацаагаар тус тус бэлтгэнэ.
Иймд толгой компани нь бизнесийн хамсрал үүсгэсэн өдрөөр бүлгийн эхний нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл бизнесийн хамсралын үүсгэсэн өдрөөр худалдан авагч буюу нэгтгэгч нь хамсрагчийн олж эзэмшсэн цэвэр хөрөнгө /нийт хөрөнгөөс өр төлбөрийг хассан/-ийг бүртгэлд тусгана.
13. Толгой компани нь нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэхдээ бизнесийн хамсарлаа бүртгэх нягтлан бодох бүртгэлийн 2 аргаас "Худалдан авалтын /бүртгэлийн/ арга"-ыг хэрэглэнэ.
Хоёр. Худалдан авалтаар бүрэн өмчлөгдсөн охин компанийн үзүүлэлтийг нэгтгэх
1. Ажил гүйлгээг бүртгэх
Толгой компани болон худалдан авч бүрэн өмчлөгдсөн охин компанийн нэгдсэн санхүүгийн тайланг гаргахдаа дараах ажил гүйлгээг бүртгэлд тусгана.
а/.Толгой компани нь өөр компанийн эзэмшилд байсан бүх хувьцааг худалдан авах
Мөнгөөр худалдан авсан үед:
Дт. Охин компанид оруулсан хөрөнгө оруулалт
Кт. Мөнгөн хөрөнгө
Хувьцаа гаргах замаар бусад компанийн бүх хувьцааг худалдан авахад

/гаргасан хувьцааны зах зээлийн үнээр/
Кт. Энгийн хувьцаа /гаргасан хувьцааны нэрлэсэн үнээр/
Кт. Нэмж төлөгдсөн капитал
б/.Худалдан авалтын үе дэх нэмэлт зардалд эзэмшигчээс худалдан авахтай холбогдон гаргасан дараах зүйлс хамаарна. Үүнд:
Хувьцаа гаргах, бүртгүүлэх, тухайн эзэмшлийг худалдан авах үед үйлчлүүлсэн хуулийн зөвлөгөө, мэргэшсэн нягтлан бодогчид болон бусад хүмүүст төлсөн цалин хөлс, тусгай хөтөлбөр зэргийг багтаана.
Худалдан авалтын үед гарсан нэмэлт зардлын хэмжээгээр охин компанид оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж дараах журналын бичилт хийнэ.
Дт. Охин компанид оруулсан хөрөнгө оруулалт эсвэл охин компанид оруулсан хувьцаагаар хөрөнгө оруулалт
Кт.Мөнгөн хөрөнгө
Хувьцаа гаргах ба бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг энгийн хувьцаа гаргалтын зардал гэж үзэн хувьцаа гаргаж худалдсаны орлогоор нөхөх зорилгоор:
Дт. Нэмж төлөгдсөн капитал
Кт.Мөнгөн хөрөнгө гэж бүртгэнэ.
2. Нэгдсэн баланс гаргахад зориулсан ажлын тооцоо
Нэгдсэн санхүүгийн тайланг гаргахад шаардлагатай мэдээллүүдийг "Нэгдсэн балансын ажлын хуудас"-ыг ашиглан бэлтгэнэ. Нэгдсэн балансын ажлын хуудсыг бэлтгэхдээ толгой болон охин компаниудын санхүүгийн тайлан дахь хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийн зүйл тус бүрийн дүнг мөр мөрөөр хооронд нь нэгтгэнэ.
Нэгдсэн балансыг бэлтгэх ажлын хуудас дараах байдалтай байна.
……………………..…………………………ХХК (ХК) болон охин компани
Нэгдсэн балансын ажлын хуудас
200… оны ……. дугаар сарын ………..-ны өдөр
Толгой компани Охин компани Зохицуулга нэмэгдэх /хорогдох/ Нэгтгэгдсэн дүн
А 1 2 3 4
А. ХӨРӨНГӨ
Мөнгөн хөрөнгө
Авлага
Бараа материал
Эргэлтийн бус хөрөнгө
Компани хоорондын дотоод авлага /өглөг/
Ногдол ашгийн авлага /өглөг/
Охин компанид оруулсан хөрөнгө оруулалт
Үндсэн хөрөнгө /цэврээр/
-газар
-барилга байгууламж
-барилга байгууламжийн хур. элэгдэл
-машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл
-машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хур. элэгдэл
-тавилга эд хогшил, багаж хэрэгсэл
-Тавилга эд хогшил, багаж хэрэгслийн хур. элэгдэл
Дуусаагүй барилга
Патент /цэврээр/
Гүүдвил /цэврээр/
Зохион байгуулалтын зардал /цэврээр/
Хөрөнгийн дүн
Б.Өр төлбөр ба эзэмшигчдийн өмч
Дансны өглөг
Өрийн бичиг
Банкны богино хугацаат зээл
Орлогын албан татварын өглөг
Бусад өглөг
Урт хугацаат өр
Цэвэр хөрөнгө дэх цөөнхийн хувь
Толгой компанийн гаргасан энгийн хувьцаа /нэгжийн нэрлэсэн үнэ………….төг/
Охин компанийн гаргасан энгийн хувьцаа /нэгжийн нэрлэсэн үнэ…төг/
Нэмж төлөгдсөн капитал
Хуримтлагдсан ашиг
Өр төлбөр ба эзэмшигчдийн өмчийн дүн
1. Тус ажлын хуудасны 1, 2 дугаар баганад бизнесийн хамсралын өдөр байгаа толгой болон охин компанийн баланст тусгагдсан үзүүлэлтийг харуулна.
2. "Зохицуулга" гэсэн баганад "Зохицуулгын ажлын тооцооны хүснэгт"-д тодорхойлогдсон зүйлсийг холбогдох үзүүлэлттэй уялдуулан тусгана.
3. Нэгдсэн балансын ажлын хуудас дахь "Зохицуулга" гэсэн багана нь хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмчийн өсөлт болон бууралтыг үзүүлнэ.
4. Компани хоорондын авлага, өглөг нь Нэгдсэн балансын ажлын хуудсанд нэг мөрөнд тусгагдах бөгөөд энэ хоёр дүнг нэгтгэхэд тэг /0/-тэй тэнцүү байна.
5. Нэмж төлөгдсөн капиталын дүнгийн нэгтгэлийг зөвхөн тэдгээрийн толгой компани хийнэ.
Салбар компанийн нэмж төлөгдсөн капиталын дүнг нэгтгэлийн явцад тухай бүр зохицуулна.
6. Бизнесийн хамсралын өдрөөр бэлтгэж байгаа хуримтлагдсан ашгийн нэгтгэлд зөвхөн толгой компанийн хуримтлагдсан ашгийг хамруулна.
Учир нь одоо оршин байгаа хувьцаа эзэмшигчдийн өмчлөлийн сонирхлыг нэгтгэх бус худалдан авалтаар олж эзэмшсэн цэвэр хөрөнгийг тусган харуулдаг.
7. Нэгдсэн балансын ажлын хуудас нь "Нэгтгэгдсэн дүн" гэсэн баганын дүнг үүд нь хууль ёсны хоёр аж ахуйн нэгжийг хамтатгаж эдийн засгийн нэг нэгж болгосны санхүүгийн байдлыг харуулах бөгөөд компани хоорондын зохицуулалтын дараах үзүүлэлтийг илэрхийлнэ.
Толгой компани нь "Охин компанид оруулсан хөрөнгө оруулалт" гэсэн салбарын харилцан тооцоонд зориулсан харилцан тооцооллын хөрөнгийн нэг данс хөтөлнө.
Харин охин компани нь эзэмшигчдийн өмчтэй холбогдсон энгийн хувьцаа, нэмж төлөгдсөн капитал болон хуримтлагдсан ашиг дансдыг хөтөлнө.
Иймд нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэхдээ толгой болон охин компани хоорондын зохицуулгын тооцооллоор толгой компанид хөтлөгдөж буй "Охин компанид оруулсан хөрөнгө оруулалт" гэсэн дансанд бүртгэгдсэн дүн болон Онин компанид хөтлөгдөж буй эзэмшигчдийн өмчийн дансдад бүртгэгдсэн нийт дүнгийн зөрүүг Тэг болтол багасгана.
Тэдгээрийг нягтлан бодох бүртгэлийн журналын бичилтээр үзүүлбэл дараах байдалтай байна.
Дт. Энгийн хувьцаа
Дт. Нэмж төлөгдсөн капитал
Дт. Хуримтлагдсан ашиг
Кт. Толгой компанийн хувьцаагаарх капитал
Гэвч дээрх журналын бичилтийг толгой болон охин компани нь дансанд бүртгэхгүй.
Харин нягтлан бодох бүртгэлийн дансны давхар бичилтийн зарчмаар бол "Нэгдсэн балансын ажлын хуудас"-ны "Зохицуулга" гэсэн баганад тусгагдах хөрөнгийн дансны бууралтыг кредит талд, эзэмшигчдийн өмчийн дансдын бууралтыг дебет талд байна гэж үзнэ.
Дээрх зохицуулгын тооцоог хийх явцад толгой компаниас оруулсан хөрөнгийн өртөг нь охин компанийн адилтгах хөрөнгө буюу эзэмшигчдийн өмчийн нийт тооцсон дүнгээс илүү, дутуу байвал зөрүүг дараах байдлаар зохицуулна.
Тус зөрүүг бусад бүх хөрөнгийн болон өр төлбөрийн зах зээлийн тогтсон үнэ нь тэдгээрийн тооцсон дүн /баланст тусгагдсан дүн/-тэй тэнцүү байхаар авч үзнэ.
Адилтгах хөрөнгө болон өр төлбөрийн тооцсон дүн, зах зээлийн үнийн зөрүүг дараах хүснэгтийг ашиглан тодорхойлно.
Охин компанийн адилтгах хөрөнгө болон өр төлбөрийн тооцсон дүн,
зах зээлийн үнийн хоорондын зөрүүг тооцох хүснэгт
Зах зээлийн үнэ Тооцсон дүн Зах зээлийн үнэ тооцсон дүнгийн зөрүү
1.
2.Бараа материал
3.Үндсэн хөрөнгө
4.
5.Патент
6.
7.Өглөг
8.
Дүн
Адилтгах хөрөнгө тус бүрийн тооцсон дүн нь зах зээлийн үнээс илүү байгаа үед хасах тэмдэгтэйгээр авч ооцож нийт зөрүүгийн дүнг гаргана.
Харин өр төлбөрийн тооцсон дүн нь зах зээлийн үнээс илүү байгаа үед нэмэх тэмдэгтэйгээр авч тооцно.
Тасралтгүй үйл ажиллагаанд ашиглагдах хөрөнгийг зах зээлийн үнэ хүртэл нэмэгдүүлж бүртгэхийг Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмаар зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл адилтгах хөрөнгө тус бүрийн болон өр төлбөрийн тооцсон дүн /баланст тусгагдсан дүн/, зах зээлийн тогтсон үнийн хоорондын зөрүүгийн хэмжээгээр тэдгээрийг нэмэгдүүлэх буюу хорогдуулах журналын бичилт хийгдэхгүй.
Харин тооцсон зөрүүг Зохицуулгын ажлын тооцооны хүснэгтийг бэлтгэхэд ашиглана.
3. Зохицуулгын ажлын тооцоо
Зохицуулгын ажлын тооцоо нь нэгдсэн санхүүгийн тайлан бэлтгэхэд шаардагдах мэдээллээр хангана.
Зохицуулгын ажлын тооцооны хүснэгт дараах байдалтай байна.
………………………….ХХК (ХК) болон охин компани
Зохицуулгын ажлын тооцооны хүснэгт
200.. оны -р сарын …..-ний өдөр
Дансдын нэр Дебет дүн Кредит дүн
1.Энгийн хувьцаа
2.Нэмж төлөгдсөн капитал
3.Хуримтлагдсан ашиг
4.
5.
6.Бараа материал /тооцсон үнэ, зах зээлийн үнийн зөрүү/
7.
8.Барилга байгууламж /тооцсон үнэ, зах зээлийн үнийн зөрүү/
9.Машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл /тооцсон үнэ, зах зээлийн үнийн зөрүү/
10.Патент /тооцсон үнэ, зах зээлийн үнийн зөрүү/
11.
12.Эзэмшигчдийн өмчийн дүн дээр адилтгах хөрөнгө болон өр төлбөрийн тооцсон дүн, зах зээлийн зөрүүг нэмсэн дүн буюу адилтгагдах цэвэр хөрөнгө
13.Гүдвил
14.Дебетийн нийт дүн /12+13/
15.Толгой компаниас охин компанид оруулсан хувьцаагаарх хөрөнгө оруулалт
16.Цэвэр хөрөнгө дэх цөөнхийн хувь
"Дебет дүн" гэсэн баганад охин компанийн эзэмшигчдийн өмчийн дансдад тусгагдсан дүн болон адилтгах хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнийн тооцсон дүнгээс давж байгаа хэсгийг тусгана.
Мөн өр төлбөрийн тооцсон дүн нь зах зээлийн үнээс илүү байгаа үед уг зөрүүг "Дебетийн дүн" гэсэн баганад харуулна.
Түүнчлэн охин компанийг худалдан авснаар үүссэн гүдвилийн дүнг "Дебетийн дүн" гэсэн баганад харуулна.
"Кредит дүн" гэсэн баганад толгой компаниас охин компанид оруулсан хөрөнгө оруулалт болон цэвэр хөрөнгө дэх цөөнхийн хувийг үзүүлнэ. Мөн адилтгах хөрөнгө тус бүрийн тооцсон дүн нь зах зээлийн үнээс их байгаа үед уг зөрүүг тусгана.
Өр төлбөрийн зах зээлийн үнэ нь тооцсон үнээс их байгаа үед уг зөрүүг "Кредит дүн" гэсэн баганад харуулна.
Зохицуулга нь толгой компани болон охин компаниудын дансанд тусгагдахгүй, энэ нь зөвхөн нэгдсэн санхүүгийн тайлан бэлтгэхэд шаардлагатай тооцоо хийхэд ашиглагдана.
Охин компани бизнесийн хамсралын өдрөөр хөрөнгийг зах зээлийн тогтсон үнээр бүртгэдэггүй учир толгой компани нь охин компанийнхаа адилтгагдах цэвэр хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлоход ашиглана.
Худалдан авалтаар бүрэн өмчлөгдсөн охин компанитай холбоо үүссэн гүдвилийг бизнесийн хамсралын өдрөөр охин компанийн эзэмшигчдийн өмчийн дансдын нийт дүн дээр худалдан авсан адил хөрөнгө болон өр төлбөрийн тооцсон дүн, зах зээлийн үнийн хооронд зөрүүг нэмж /хасаж/ гаргасан дүн буюу "Зохицуулгын ажлын тооцсон хүснэгт"-ийн 12 дугаар мөрийн дүнг толгой компанийн оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээс хасах замаар тодорхойлно.
Хэсэгчлэн өмчлөгдсөн охин компанийн хувьд гүдвил болон цэвэр хөрөнгө дэх цөөнхийн хувийг гуравдугаар бүлэгт дурьдсаны дагуу тодорхойлно.
Гурав. Худалдан авч эзэмшсэн үед хэсэгчлэн өмчлөгдсөн охин компанийн үзүүлэлтийг нэгтгэх
Нэгдсэн баланс бэлтгэхэд тус зааврын 2 дахь хэсэгт үзүүлсэн "Нэгдсэн балансын ажлын хуудас" болон "Зохицуулгын ажлын тооцоо", мөн түүнчлэн гаргахад ашиглах "Охин компанийн адилтгах хөрөнгө болон өр төлбөрийн тооцсон дүн, зах зээлийн үнийн хоорондын зөрүүг тооцох хүснэгт"-ийг тус тус ашиглана.
Толгой компани ба түүний хэсэгчлэн өмчлөгдсөн охин компанийн үзүүлэлтийн нэгтгэлийг бүрэн өмчлөгдсөн охин компанийнхаас ялгах ялгаа нь цөөнхийн хувийг тодорхойлох явдал юм.
Цөөнхийн хувь гэдэг нь толгой компанид шууд болон шууд биш замаар /охин компаниар дамжуулан/ эзэмшигдээгүй охин компанийн үйл ажиллагааны цэвэр үр дүн ба цэвэр хөрөнгийн хэсэг юм.
Цөөнх хувь эзэмшигчид гэдэг нь охин компанийн толгой компаниас бусад хувьцаа эзэмшигчид юм.
Охин компанийн цэвэр орлого эсвэл алдагдлаас цөөнхөд хамаарах хувийг нэгдсэн орлого үр дүнгийн тайланд, цэвэр хөрөнгөд холбогдох цөөнхийн хувийг нэгдсэн баланст тусган үзүүлнэ.
Толгой компани цөөнхийн хувийг дараах байдлаар тодорхойлж нэгдсэн баланс болон орлого үр дүнгийн тайланд тусгана.
Худалдан авснаар хэсэгчлэн өмчлөгдсөн охин компанийн цэвэр хөрөнгө дэх цөөнхийн хувийг адилтгах биет болон биет бус цэвэр хөрөнгийн зах зээлийн үнээр илэрхийлнэ.
Зохицуулгын ажлын тооцооны хүснэгтийн "Адилтгагдах цэвэр хөрөнгө" гэсэн 12 мөрийн дүнг нийт гаргасан хувьцаанд цөөнх хувь эзэмшигчдийн хувьцааны эзлэх хувиар үржүүлж цэвэр хөрөнгөд холбогдох цөөнхийн хувийг дараах байдлаар тодорхойлно.
Цэвэр хөрөнгө дэх цөөнхийн хувийн тооцоолол
Эзэмшигчдийн өмчийн дүн дээр адилтгах хөрөнгө
болон өр төлбөрийн тооцсон үнэ, зах зээлийн үнийн
зөрүүг нэмсэн дүн буюу адилтгагдах цэвэр хөрөнгө
/Зохицуулалтын ажлын тооцооны хүснэгтийн 12 дугаар
мөрийн дүн/…………………………………………………………………………………..
Дээрх дүнд цөөнхийн эзэмшлийн хувийн жин
/100-Толгой компанийн…………%-ийн сонирхол/…………………………….
Охин компанийн адилтгагдах цэвэр хөрөнгө дэх
цөөнхийн хувь ……………………………………………………………………………….
Мөн толгой компани нь худалдан авснаар хэсэгчлэн өмчлөгдсөн охин компанитай холбогдон гарсан гүдвилийг дараах байдлаар тодорхойлно.
Охин компанитай холбогдсон гүдвилийн тооцоолол
Толгой компаниас охин компанид оруулсан хөрөнгө
Оруулалтын өртөг /Зохицуулалтын ажлын тооцооны
хүснэгтийн 15 мөрийг "Кредит дүн" баганын дүн/………………………………………
Хасах нь: Охин компанийн адилтгагдах цэвэр хөрөнгө дэх
Толгой компанийн хувь /Зохицуулгын тооцооны хуудасны
12 мөрийн дүнг Х толгой компанийн………%-ийн сонирхол/……………………….
Толгой компаниас бизнесийн хамсралтай холбогдон
Гарсан гүдвил ……………………………………………………………………………………
Дөрөв. Бизнесийн хамсралын өдрөөс хойшхи нэгдсэн санхүүгийн тайланд хийгдэх нэмэлт зохицуулга
Нэгдсэн балансыг тус зааврын 2 дахь хэсэгт үзүүлсэн Нэгдсэн балансын ажлын хуудас" болон "Зохицуулгын ажлын тооцооны хүснэгт"-ийг үндэслэн гаргана.
Бизнесийн хамсралын өдрөөс хойшхи нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэхэд дараах зохицуулгыг хийнэ.
1. Толгой болон охин компани хоорондын дотоод авлага, өглөгийн үлдэгдлийг арилгана.
2. Толгой болон охин компани хоорондын ногдол ашгийн авлага, өглөгийн үлдэгдлийг арилгана.
3. Охин компанид оруулсан толгой компанийн хөрөнгө оруулалтын дүнг охин компанийн эзэмшигчдийн өмчийн толгой компанид ногдох хэсэгтэй устгана.
4. Толгой компани нь хөрөнгө оруулалтыг "Капиталын арга"-аар бүртгэнэ.Иймд хөрөнгө оруулалтын дүн нь худалдан авснаас хойшхи охин компанийн цэвэр ашиг, алдагдал дахь толгой компанид ногдох хэмжээгээр өсөж, буурна.
Толгой компани нь бизнесийн хамсралын өдөр тооцсон зохицуулгуудаас тухайн тайлангийн үед тусгагдах хэмжээг дараах байдлаар тодорхойлж, тэдгээрийг охин компанийн цэвэр ашгаас өөрт хамаарах цэвэр ашиг, алдагдал дээр нэмэх буюу хасах замаар хөрөнгө оруулалтаас олсон орлого буюу нийт оруулсан хөрөнгө оруулалтын өртгийг нэмэгдүүлэх, хорогдуулах хэмжээг тодорхойлно. Үүнд:
а/. Бараа материалын тооцсон үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс тайлангийн хугацаанд борлуулсан барааны дүнд ногдох хэмжээгээр цэвэр ашгийг бууруулна.
Зохицуулгын ажлын тооцооны хүснэгт болон нэгдсэн балансын ажлын хуудасны "Зохицуулга" гэсэн баганад тусгагдах зөрүүгийн хэмжээг тодорхойлохдоо бизнесийн хамсардгийн өдөр тооцсон зөрүүгээс тайлант хугацаанд ногдох зөрүүг хасаж тодорхойлно.
б/. Авлагын тооцсон үнэ нь зах зээлийн үнээс бага байвал зөрүүг цэвэр ашгаас хасаж тодорхойлно.
Тус зөрүүг охин компани нь тайлангийн хугацааны үр дүнд тусгасан байх ёстой тул Зохицуулгын ажлын тооцооны хүснэгт болон нэгдсэн балансын ажлын хуудасны "Зохицуулга" гэсэн баганад дахин тусгадаггүй.
в/. Үндсэн хөрөнгийн тооцсон үнэ, зах зээлийн тогтсон үнийн зөрүүг тухайн хөрөнгийг цаашид ашиглах хугацаанд хуваах замаар тайлангийн хугацаанд ногдох зөрүүгийн хэмжээг тодорхойлж, тэр хэмжээгээр цэвэр ашгийг нэмэгдүүлж эсвэл хорогдуулна.
Тооцсон үнэ нь зах зээлийн үнээс их байвал уг зөрүүгээс тайлант үед ногдох хэмжээгээр цэвэр ашгийг нэмэгдүүлнэ.
Зохицуулгын ажлын тооцооны хүснэгт болон нэгдсэн балансын ажлын хуудасны "Зохицуулга" гэсэн баганад тусгагдах зөрүүгийн хэмжээг тодорхойлохдоо бизнесийн хамсралын өдөр тооцсон зөрүүгээс тайлант хугацаанд ногдох зөрүүг хасаж тодорхойлно.
г/. Өр төлбөрийн тооцсон үнэ нь зах зээлийн үнээс их байвал зөрүүг цэвэр ашгаас хасаж тодорхойлно.
Тус зөрүүг охин компани нь тайлангийн хугацааны үр дүнд тусгасан байх ёстой тул Зохицуулгын ажлын тооцооны хүснэгт болон нэгдсэн балансын ажлын хуудасны "Зохицуулга" гэсэн баганад дахин тусгахгүй.
д/. Худалдан авснаар бүрэн болон хэсэгчлэн өмчлөгдсөнтэй холбогдон үүссэн гүдвилийг 20 жилийн хугацаанд элэгдүүлэхээр тооцож тухайн жилд ногдох хэмжээг тодорхойлно.
Тухайн жилд ногдох хэмжээгээр толгой компанид ногдох цэвэр ашгийг хорогдуулна.
Зохицуулгын ажлын тооцооны хүснэгт болон нэгдсэн балансын ажлын хуудасны "Зохицуулга" гэсэн баганад тусгагдах зөрүүгийн хэмжээг тодорхойлохдоо бизнесийн хамсралын өдөр тооцсон гүдвилээс тайлант хугацаанд ногдох гүдвилийн элэгдлийг хасаж тодорхойлно.
Толгой компани нь өөрт ногдох компанийн цэвэр ашиг /алдагдал/ дээр өмнөх зохицуулгын дүнг нэмж, хасах замаар охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын орлогыг тодорхойлж холбогдох журналын бичилтийг хийнэ.
Харин зохицуулгын тооцоололтой холбогдуулж толгой болон охин компани ямар нэг журналын бичилт хийхгүй.
Дээрх тооцооллуудыг үндэслэн толгой компанийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хорогдуулах хэмжээг дараах хүснэгтээр харуулна.
Охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын орлогын тооцооны хүснэгт
200.. оны ….-р сарын 31
Үзүүлэлт Хэсгийн дүн Бүлгийн дүн
А. Охин компанийн цэвэр ашгаас толгой компанид ногдох хэмжээ
/Охин компани цэвэр ашиг Х оруулсан хөрөнгийн хувийн жин
Б. Нэмэх /хасах/ нь:
1. Борлуулсан бараанд ногдох зөрүү
2. Авлагын тооцсон дүн, зах зээлийн үнийн зөрүү
3. Үндсэн хөрөнгийн тооцсон үнэ, зах зээлийн үнийн зөрүүгийн тайлангийн хугацаанд ногдох хэмжээ
- Барилга, байгууламж
- Машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл
- Тавилга тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
5. Өр төлбөрийн тооцсон дүн, зах зээлийн үнийн зөрүү
6. Гүдвилийн тайлангийн хугацаанд ногдох элэгдэл
В. Охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын орлого
Толгой компани нь дээрх тооцооллын "Охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын орлого" гэсэн мөрийн дүнг үндэслэн дараах журналын бичилт хийж охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын өртгийг тодорхойлно.
1. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр байвал:

Кт. Охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын орлого
2. Хөрөнгө оруулалтыг хорогдуулахаар байвал
Дт. Охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын зарлага
Кт. Охин компанид оруулсан хөрөнгө оруулалт
Харин толгой компани нь охин компанийн олгохоор зарласан болон олгосон ногдол ашгийн хэмжээгээр дараах журналын бичилтийг хийнэ.
Дт. Мөнгө /Ногдол ашгийн авлага/

Толгой компани нь охин компанид оруулсан хөрөнгө оруулалтаас олсон орлогыг хүлээн зөвшөөрч "Орлого үр дүнгийн тайлан"-д үндсэн үйл ажиллагааны орлогоор харуулна.
Тав. Нэгдсэн орлого үр дүнгийн тайлан
Нэгдсэн орлого үр дүнгийн тайлангийн нэгтгэлийн хуудсанд толгой болон охин компанийн орлогыг төрөл, зардлыг зүйл тус бүрээр нэгтгэнэ.
Үүнээс гадна нэгтгэлийн хуудасны "Зохицуулга" гэсэн баганад нэгдсэн балансын хуудсыг бэлтгэхэд ашиглагдсан дараах дүнг орлогын төрөл болон зардлын зүйл тус бүрээр харуулна. Үүнд:
1. Толгой компанийн орлого үр дүнгийн тайланд тусгагдсан "Охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын орлого" гэсэн мөрөнд байгаа дүнг устгана.
2. Борлуулсан бараанд ногдох зөрүүгийн хэмжээгээр борлуулсан бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлнэ.
3. Авлагын тооцсон дүн, зах зээлийн үнийн зөрүүгийн хэмжээгээр найдваргүй авлагын зардлыг нэмэгдүүлэх эсвэл хорогдуулна.
4. Үндсэн хөрөнгийн тооцсон үнэ, зах зээлийн үнийн зөрүүгийн тайлангийн хугацаанд ногдох хэмжээгээр элэгдлийн зардлыг нэмэгдүүлэх эсвэл хорогдуулна.
5. Өр төлбөрийн тооцсон дүн, зах зээлийн үнийн зөрүүгийн хэмжээгээр бусад зардлыг нэмэгдүүлэх эсвэл хорогдуулна.
6. Гүдвилийн тайлангийн хугацаанд ногдох элэгдлийн хэмжээгээр гүдвилийн элэгдлийн зардлыг нэмэгдүүлнэ.
Нэгдсэн орлого үр дүнгийн тайлангийн нэгтгэлийн хүснэгт дараах байдалтай байна.
Нэгдсэн орлого үр дүнгийн тайлангийн нэгтгэлийн хүснэгт
200… оны….-р сарын 31
Толгой компани Охин компани Зохицуулга Нэмэгдэх /Хорогдох/ Нэгтгэгдсэн дүн
Борлуулалт /цэврээр/
Охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын орлого
Дүн
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
Нийт ашиг
Үйл ажиллагааны зардал
1. Үндсэн ба нэмэгдэл цалин
2. Засвар, үйлчилгээний зардал
3. Даатгалын зардал
4. Түрээсийн зардал
5. Ашиглалтын зардал
6. Албан томилолт, ёслолын зардал
7. Элэгдлийн зардал
8. Зарлал, сурталчилгааны зардал
9. Гүдвилийн элэгдэл
10. Бусад зардал
Үйл ажиллагааны ашиг /алдагдал/
Үйл ажиллагааны бус орлого
1. Хүү, торгууль, хөнгөлөлт
2. Гадаад валютын ханшны өөрчлөлтийн ашиг
3. Бусад
Үйл ажиллагааны бус зарлага
1. Хүү, торгууль, хөнгөлөлт
2. Гадаад валютын ханшны өөрчлөлтийн алдагдал
3. Бусад
Ердийн ажиллагааны ашиг /алдагдал/
Онцгой шинжтэй орлого
Онцгой шинжтэй зарлага
Татварын өмнөх ашиг
Орлогын татварын зардал
Цэвэр ашиг /алдагдал/
Нэгтгэгдсэн орлогын дүн
Хасах нь: орлого дахь цөөнхийн хувь
Нэгтгэгдсэн цэвэр ашиг /алдагдал/
Нэгдсэн орлого үр дүнгийн тайлангийн нэгтгэлийн хүснэгтэд толгой болон охин компанийн цэвэр ашиг нь нэгтгэгдэхгүй.
Мөн "Нэгтгэгдсэн орлогын дүн" гэсэн мөрийн дүнг "Нэгтгэгдсэн дүн" гэсэн баганад тусгагдсан орлого, олзны нийт дүнгээс зардал, гарзна нийт дүнг хасаж тодорхойлно.
Худалдан авснаар хэсэгчлэн өмчлөгдсөн охин компанийн үзүүлэлтийг нэгтгэж байгаа үед Нэгтгэгдсэн цэвэр ашиг, /алдагдал/-ыг тодорхойлохдоо "Нэгтгэгдсэн орлогын дүн" гэсэн мөрийн дүнгээс орлого дахь цөөнхийн хувьд ногдох хэсгийг хасаж тодорхойлно.
Нэгтгэлийн хүснэгт дэх "Нэгтгэгдсэн дүн" баганын дүнг ашиглан Орлого үр дүнгийн тайланг бэлтгэнэ.
Зургаа. Нэгдсэн өмчийн өөрчлөлтийн болон мөнгөн гүйлгээний тайлан
Нэгдсэн орлогын тайлангийн нэгтгэгдсэн цэвэр ашиг /алдагдал/-ын хэмжээгээр хуримтлагдсан ашгийг нэмэгдүүлнэ.
Үүнээс гадна нэгдсэн өмчийн өөрчлөлтийн тайланд зөвхөн толгой компаниас хуваарилсан ногдол ашгийг тусгана.
Толгой компани нь нэгдсэн өмчийн өөрчлөлтийн болон мөнгөн гүйлгээний тайланг Сангийн сайдын 1999 оны 215 тоот тушаалаар баталсан "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан бэлтгэж, гаргах аргачлал"-ын дагуу бэлтгэнэ.

Текст томруулах
A
A
A