A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ТУСГАЙ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Сангийн сайдын 1999 оны 1999 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар тушаалын хавсралт
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.          Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) төлөгчөөр бүртгэгдэж, төсөвт НӨАТ-ын төлбөр хийсэн аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвт илүү төлсөн НӨАТ-ыг буцаан олгох сан (цаашид "Тусгай сан" гэх)-гийн хөрөнгийг бүрдүүлэх, уг сангаас ӨАТ-ыг буцаан олгоход энэ журмыг мөрдөнө.
1.2.          Төсөвт илүү төлөгдсөн НӨАТ-ын тооцоог хянан шалгах ажлыг Үндэсний татварын ерөнхий газар (ҮТЕГ), түүний харьяа аймаг, нийслэл, дүүргийн татварын албад хариуцан гүйцэтгэнэ.
1.3.          Төсөвт илүү төлөгдсөн НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн яам хариуцан гүйцэтгэх бөгөөд энэхүү журмын биелэлтэд мөн хяналт тавьж ажиллана.
 
Хоёр. Тусгай санг бүрдүүлэх
2.1.           НӨАТ-ын тухай хуулийн 11.7-д заасны дагуу тусгай санг Монгол банкан дахь улсын төвлөрсөн төсвийн орлогын 3401000 тоот дансанд байгуулна.
2.2.           Тусгай сангийн хөрөнгийг төсвийн орлогын гүйцэтгэлд оруулж тооцохгүй.
 
Гурав. Тусгай сангийн хөрөнгийг зарцуулах
3.1.           Тусгай сангийн хөрөнгийг төсөвт илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараас бусад татварын өрөнд суутгасан хэмжээгээр холбогдох төсөв рүү шилжүүлэх, илүү төлөлтийг татвар төлөгчид буцаан олгоход зарцуулна.
3.2.           Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авахаар татвар төлөгчөөс тавьсан хүсэлтийг харьяалах татварын алба хүлээж аваад НӨАТ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасны дагуу зохицуулалт хийнэ.
3.3.      Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 11.4.2-д заасны дагуу бусад татварын өрөнд суутган тооцож байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг тусгай сангаас yr суутгалыг хийж буй татварын албаны харьяалагдах төсөв рүү шилжүүлнэ.
3.4.      Орон нутгийн татварын албад бусад татварын өрөнд суутган тооцсон илүү төлөлтийг татвар төлөгч нэг бүрийн нэрээр гаргаж Үндэсний татварын ерөнхий газрын нэмэгдсэн өртгийн албан татварын тасагт ирүүлнэ. Үндэсний татварын ерөнхий газар орон нутгийн татварын албадаас ирсэн мэдээллийг энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу нэгтгэн гаргаж Сангийн яаманд cap бүр ирүүлнэ.
3.5.      Зохицуулалт хийсний дараа тухайн татвар төлөгч төсвөөс татварын буцаан олголт авахаар байвал харьяалах татварын алба ажлын 10 өдөрт багтаан хяналт шалгалт хийж буцаан олголтын хэмжээг магадлан тогтооно.
3.6.      Хэрэв илүү төлөлтийг буцаан олгох үндэслэлтэй бол хяналт шалгалт хийсэн татварын байцаагчид холбогдох баримт /акт, засварласан тайлан, илтгэх хуудас/-ыг үйлдэн баталгаажуулна. Шалгалтаар баталгаажсан илүү төлөлтийг шалгалт дууссанаас хойш ажлын 6 өдрийн дотор тухайн татварын газар, хэлтсийн дарга болон хяналт шалгалтын хэлтэс, тасгийн дарга нар нягтлан шалгаж, баталгаажуулсны үндсэн дээр буцаан олгогдох илүү төлөлтийг татвар төлөгч нэг бүрийн нэрээр гаргаж, Үндэсний татварын ерөнхий газрын нэмэгдсэн өртгийн албан татварын тасагт хүргүүлнэ.
3.7.      Үндэсний татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын тасаг нь харьяалах татварын албадаас ирүүлсэн буцаан олгох илүү төлөлтийн мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан татвар төлөгч бүрээр нь дахин хянан үзэж, төсвөөс буцаан олгох НӨАТ-ын нэгдсэн товчоог энэ журмын 2 дугаар хавсралтад заасны дагуу гаргаж, тусгай сангаас буцаан олголт шилжүүлэх хүсэлтээ Сангийн яаманд тухай бүр албан бичгээр хүргүүлж байна.
3.8.      Сангийн яам нь энэ журмын 3.4, 3.7-д заасны дагуу Үндэсний татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн тасгаас ирүүлсэн жагсаалт, хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор бусад татварын өрөнд суутган тооцсон илүү төлөлтийг холбогдох төсвийн дансанд, илүү төлөгдсөн НӨАТ-ыг татвар төлөгчийн харилцах дансанд тус тус шууд шилжүүлнэ. Хэрэв улсын төвлөрсөн төсөвт тухайн орон нутгийн төсвөөс төлөх өр байгаа бол бусад татварын өрөнд суутган тооцсон илүү төлөлтийг уг өрөнд суутган тооцож болно.
3.9.      Төсөвт илүү төлөгдсөн НӨАТ-ыг татвар төлөгчөөс уг татварыг төсөвт шилжүүлсэн зөвхөн тэр банк болон харилцах дансанд шилжүүлнэ.
3.10.  Сангийн яам нь бусад татварын өрөнд суутгаж орон нутгийн төсөвт төлсөн болон татвар төлөгчдөд буцаан олгосон НӨАТ-ын илүү төлөлтийн талаарх баримт, мэдээллийг Үндэсний татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн татварын тасагт тухай бүр албан ёсоор хүргүүлж байна.
3.11.  Төсвөөс буцаан олгох нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо, баримтын үнэн зөвийг татвар төлөгч болон холбогдох татварын алба хариуцна.
3.12.  Тусгай сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.
 
Дөрөв. Хяналт, шалгалт
4.1.           Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс их хэмжээгээр буцаан авдаг татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөр, тооцоог татварын алба газар дээр нь шалгаж байна.
4.2.           Төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог хуурамчаар үйлдэх, будлиантуулах замаар улсад хохирол учруулсан татвар төлөгчдөд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
 
 
САНГИЙНЯАМ

"Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох тусгай сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах журам"-ын 1-р хавсралт
 
БАТЛАВ. ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ......................
 
.....оны .. сарын нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс
бусад татварын өрөнд суутгасан суутгалын жагсаалт
 

 
д/д
Татварын газар, хэлтсийн нэр
суутгалын дүн /төгрөг/
суутгалыг шилжүүлэх төсвийн
нэр
харилцагч банкны нэр
дансны дугаар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН
ТАТВАРЫН ТАСГИЙН ДАРГА .................
 
 
.... оны .. дугаар сарын …

"Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох тусгай сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах журам"-ын 2-р хавсралт
 
БАТЛАВ. ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ..................................
 
.....оны ... дугаар сард буцаан олгогдох нэмэгдсэн
өртгийн албан татварын илүү төлөлтийн жагсаалт
 
 
д/д
 
Татвар төлөгчдийн нэр
Бүртгэлийн дугаар
Харилцагч банкны нэр
Дансны дугаар
Буцаан олгох НӨАТ-ын хэмжээ (төгрөгөөр)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН
ТАТВАРЫН ТАСГИЙН ДАРГА .................................
 
 
 
…..оны .. дугаар сарын …..