A

A

A

Бүлэг: 1979
Монгол улсын Гэгээрлийн сайд, Сангийн сайдын хамтарсан 251/302 тоот тушаалын хавсралт
 
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
A. Нийтлэг үндэслэл
1.  Сургалтын төрийн сан нь /цаашид сан гэнэ/ Монгол улсын Засгийн газраас баталсан "Сургалтын төрийн сангийн дүрэм"-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
2.             Сан нь гадаад, дотоодын сан, агентлаг, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын төсөл хэрэгжүүлэх болон эрдэм шинжилгээний төсөвт ажил гүйцэтгэж болно.
3.             Сан нь үйл ажиллагаагаа жил, улирлын төлөвлөгөөтэй явуулж Сангийн яамны төсвийн бодлогын газар болон Сангийн удирдах зөвлөлд улирал, хагас жилээр тайлагнаж байна.
Сангийн удирдах зөвлөл улиралд нэг удаа хуралдах ба шаардлагатай үед зөвлөлийн гишүүдийг зарлан хуралдуулж болох бөгөөд "Сангийн дүрэм"-д заагдсан асуудлуудыг хэлэлцэн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэж байна.
4.      Сан нь төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын тамгын газрын бүрэлдэхүүнд орон тооны бус ажилтан ажиллуулж зээлийн төлбөрийн барагдуулалтын асуудлаар хамтран ажиллана.
 
Б. Сангийн бүтэц, зохион байгуулалт
6.        Сангийн захиргааны үндсэн үйл ажиллагаатай холбогдсон зардал нь Сангийн яамны тогтоосон нормативын үндсэн дээр төлөвлөгдөж эргэн төлөгдсөн зээлийн хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжигдэнэ.
7.        Сан нь сангийн дүрэмд заасан бүрэлдэхүүнтэй орон тооны бус удирдах зөвлөлтэй байна.
8.        Сангийн гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Гэгээрлийн сайд томилно. Захирал нь сангийн захиргааны санхүүгийН үйл ажиллагааг баталгаажуулж баримтад нэгдүгээр гарын үсэг зурах, сангийн үйл ажиллагааны талаар гарсан тушаал, заавар, журмын биелэлтийг зохион байгуулах, сангийн захиргааны аппаратыг бүрдүүлэх, .ажиллагчдынхаа ажлыг дүгнэх, тэднийг щагнаж урамшуулах асуудлыг хариуцна.
9.        Сангийн гүйцэтгэх захирал мэргэжилтнүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах журмыг тухайн үеийн орон тоог харгалзан сангийн удирдах зөвлөлөөр батлуулж мөрдөнө.
 
B. Сургалтын төрийн сангийн хөрөнгийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалт, хяналт, шалгалт
10.    Сан нь боловсролын болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудаас баталсан гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид тухайн хичээлийн жилд суралцах оюутны тоо, зээл, буцалтгүй тусламж, үнэ төлбөргүй суралцагчдын тоо, тухайн сургуулиас тогтоосон сургалтын төлбөрийн хэмжээ, сургах мэргэжлийн жагсаалт, эргэж төлөгдөх зээл, түүний хүү зэргийг үндэслэн дараагийн жилийн санхүүгийн нэгдсэн төлөвлөгөөний төсөл боловсруулан Гэгээрлийн яамаар дамжуулан Сангийн яаманд тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
11.    Сан нь өмчийн хэлбэрээс үл хамааран мэргэжлийн боловсролын сургуулиудаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж болон үнэ төлбөргүй суралцагсдын талаар мэдээ, тайлан гаргуулан сангийн орлого, зарлагын тайлан тэнцэлд тусган дүн шинжилгээ хийж, холбогдох газруудтай хамтран гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллана.
12.    Сан нь суралцагчидтай хийсэн гэрээ, бусад баримт бичгүүдийг үндэслэн их, дээд сургууль, коллежуудад санхүүжилт хийж гүйцэтгэлийн тайлан гаргана.
Гадаадын их, дээд сургууль, коллежид суралцагсдын замын зардал, тэтгэлэг, сургалтын төлбөрт олгосон зээлийн асуудлаар тусгайлсан тайлан гаргана.
13.    Сан нь тухайн жилд үндсэн зориулалтаар зарцуулагдаагүй хөрөнгийн үлдэгдлийг дараагийн жилийн зээл буцалтгүй тусламж, үнэ төлбөргүй суралцагсдын зардлыг санхүүжүүлэхэд шилжүүлэн зарцуулна.
14.    Сангийн хөрөнгийн зарцуулалтад боловсролын болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газар, хэлтэс баримтын шалгалт хийнэ.
15.    Сан нь төлөвлөсөн хугацаа, хуваарийн дагуу санхүүгийн болон гэрээний биелэлтийн асуудлаар хяналт, шалгалт хийх бөгөөд эргэн төлөгдөх зээлийн гэрээний биелэлтийг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
16.    Сан нь бүх үйл ажиллагаагаа төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын холбогдох газрууд, төрийн болон хувийн хэвшлийн сургууль, боловсролын байгууллагуудтай нягт уялдуулан зохион байгуулна.
Сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж, үнэ төлбөргүй суралцагсдын гэрээ, баримт бичгийг суралцуулах сургуулиудаар бүрдүүлэн тухайн сангаас баталгаажуулсны дараа санхүүжилтийн хуваарийг боловсруулан санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
17.      Өмчийн хэлбэрээс үл хамааран аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах замаар төсвийн бус эх үүсвэрийг бүрдүүлж, түүнийг боловсролын салбарт ажиллагсдад сургалтын төлбөрийн зээл олгоход болон сангийн материаллаг баазыг бэхжүүлэх, ажилтнуудын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах зардлыг санхүүжүүлэхэд ашиглаж болно.
18.      Сургалтын төрийн сангийн хөрөнгийг сангийн дүрэм болон энэхүү журамд заасан зориулалтаас бус зүйлд зарцуулахыг хориглоно.