A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД, ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН САНГУУДЫН ЗАРЛАГА) САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ, САРЫН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ ГАРГАХ ЖУРАМ /Сангийн сайдын 2007.06.08-ны 161 дүгээр тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979
/Сангийн сайдын 2007.06.08-ны 161 дүгээр тушаалаар хүчингүй/
 
Сангийн сайдын 1998 оны 55 тоот тушаалын хавсралт
 
ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД, ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН САНГУУДЫН ЗАРЛАГА) САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ, САРЫН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ ГАРГАХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
Улсын төвлөрсөн төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагууд, тусгай зориулалтын сангуудын санхүүжилт болон сарын гүйцэтгэлтэй холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
 
Хоёр. Сарын орлого, зарлагын гүйцэтгэл
2.1.           УИХ-аас төвлөрсөн төсвийн тухай хууль батлагдсаны дараа Төсвийн зарлага санхүүжилтийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэс, Орлого татварын хэлтэс болон яамны бусад газар, хэлтсүүд холбогдох байгууллагуудад дараа оны төсвийг хүргүүлж, тухайн байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн дараа жилийн төсвийн орлого, зарлагын cap, улирлын хуваарийг боловсруулж 12 дугаар сарын 25-ны дотор Төрийн сангийн хэлтэст өгнө.
2.2.                         Төрийн сангийн хэлтэс нь төвлөрсөн төсвийн орлогын хуваарьтай уялдуулан зарлагын cap улирлын хуваарийг нэгтгэж Сангийн сайдын тушаалаар улсын төвлөрсөн төсвийн орлого, зарлагын cap, улирлын хуваарийг дараа оны 1 дүгээр сарын 1-ний дотор батлуулж холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлнэ.
2.3.                         Төсөвт байгууллагууд, тусгай зориулалтын сангийн захирагч нар нь сарын зарлагын гүйцэтгэлийн мэдээг cap бүрийн эцсийн өдрөөр тасалбар болгон Статистикийн газрын баталсан 1994 оны №1 маягтаар гаргаж, дараа сарын 1-ны дотор Сангийн яамны Төрийн сангийн хэлтэст ирүүлнэ.
2.4.                         Төрийн сангийн хэлтэс cap бүрийн орлого, зарлагын гүйцэтгэлийн мэдээг дараа сарын З-ны дотор нэгтгэн боловсруулж, Төсвийн зарлага санхүүжилтийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэс, Орлого, татварын хэлтэст тус тус тарааж холбогдох танилцуулга тайлбарыг эдгээр хэлтсүүдээс тухайн сарын З-нд авна.
2.5.                         Төсвийн зарлага санхүүжилтийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэс, Орлого татварын хэлтэс өөрсдийн шаардлагатай нэмэгдэл мэдээлэл, судалгааг холбогдох байгууллагуудаас шууд гаргуулан авч байна.
2.6.                         Төсөвт байгууллагууд, тусгай зориулалтын сангийн захирагч нар нь сарын зарлагын гүйцэтгэлийн мэдээг ирүүлээгүй, хожимдуулсан, буруу гаргасан тохиолдолд холбогдох албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Шаардлагатай тохиолдолд мэдээг эцсийн байдлаар гаргаж ирүүлтэл төсвийн санхүүжилтийг олгохгүй байж болно.
 
Гурав. Төсөвт байгууллагууд, Засгийн газрын тусгай зориулалтын зарлага, санхүүжилтийн төлбөр тооцоо хийх
3.1.      Сангийн сайдын тушаалаар баталсан тухайн төсвийн жилийн төвлөрсөн төсвийн зарлагын cap улирлын хуваарийг үндэслэн орлогын төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан төсөвт байгууллагуудын урсгал зардлын санхүүжилтийг Төрийн сангийн хэлтэс cap бүр дараах байдлаар санхүүжүүлэх арга хэмжээ авна:
-Төвлөрүүлэн эрх захирагч нарын санхүүжилтийг cap бүрийн эхний 15 хоногт багтаан бүрэн санхүүжүүлэх,
-Төсвийн шууд захирагч нарын санхүүжилтийн тавин хувийг сарын эхний 10 хоногт, үлдэх тавин хувийг тухайн сарын 26-ны дотор багтаан санхүүжүүлэх,
3.2.                         Төсвийн орлогын биелэлт, бэлэн мөнгөний үлдэгдэлтэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжээс бусад төрлийн санхүүжилтийг батлагдсан хуваарийг үл харгалзан хойшлуулж болно.
3.3.           Төрийн сангийн хэлтэс нь төсөвт байгууллагууд, Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын санхүүжилтийн тооцоог хийх болон олгохдоо тэдгээрийн өөрийн орлогын төлөвлөгөө, түүний сарын хуваарийн гүйцэтгэл, дансны үлдэгдэл, зарлага санхүүжилт зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхэд хяналт тавьж, бусад газар хэлтсүүдтэй хамтран тухай бүр шаардлагатай арга хэмжээ авч байна.
3.4.                         Хөрөнгө оруулалт, их засвар, төвлөрсөн арга хэмжээний зардал, олон улсын байгууллагын гишүүний татвар, гадаад арга хэмжээ, нийгмийн даатгал, эрүүл мэнд, халамж, нөхөн олговор, гадаад суралцагсдын зардал болон салбарын онцлогийг харгалзан гүйцэтгэлээр санхүүжих зардлын тооцоог Төсвийн зарлага санхүүжилтийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэс тухай бүр хийж, санхүүжилтийн мэдэгдлийг Төрийн сангийн хэлтэст өгсний дагуу төлбөрийг тухай бүр хийж гүйцэтгэнэ.
3.5.                         Төсвийн зарлага санхүүжилтийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэс, Орлого татварын хэлтэс болон яамны бусад газар, хэлтсүүдийн санхүүжилтийн мэдэгдэлд гарын үсэг зурах эрхийг Төсвийн бодлогын газрын даргын батламжилсны дагуу олгоно.