- Нүүр
- Сайдын тушаал
- МЭДЭЭЛЛЭЭР ТӨЛБӨРТӨЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ, СТАТИСТИКИЙН ЭМХТГЭЛ, БЛЮЛЛЕТЕНЬ, ТАНИЛЦУУЛГА, БУСАД БАРИМТ БИЧГИЙГ ХЭВЛЭН НИЙТЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Сангийн сайд, үндэсний статистикийн газрын даргын 1998 оны 140/31 тоот хамтарсан тушаалын хавсралт
Мэдээллээр төлбөртэй үйлчилгээ явуулах, статистикийн эмхэтгэл, бюллетень, танилцуулга, бусад баримт бичгийг хэвлэн нийтлэх үйл ажиллагааны журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн "Мэдээллээр төлбөртэй үйлчилгээ явуулах, статистикийн эмхэтгэл, бюллетень, танилцуулга, бусад баримт бичгийг хэвлэн нийтлэх" чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Үндэсний статистикийн газрын үндсэн бүтцийн аль нэг нэгж хариуцан (цаашид "нэгж" гэнэ) удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана.
2. Статистикийн мэдээллээр төлбөртэй үйлчилгээ үзүүлэх, статистикийн эмхэтгэл, бюллетень, танилцуулга, бусад баримт бичгийг хэвлэн нийтлэх болон статистикийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төлбөртэй сургалт, семинар зохион байгуулах болон бусад ажил, үйлчилгээг эрхлэн явуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
3. Статистикийн мэдээллээр төлбөртэй үйлчилгээ явуулахын тулд зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр банкад харилцах данстай байна. Банканд байгаа дансны гүйлгээ хийх эрх бүхий хүмүүсийг Үндэсний статистикийн газрын даргын тушаалаар томилно.
4. Төлбөртэй үйлчилгээний үйл ажиллагааг удирдан зохицуулах, хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих, чиглүүлэх удирдлага, зохицуулалтыг Үндэсний статистикийн газрын даргын шийдвэрээр хэрэгжүүлнэ.
5. Мэдээллийн төлбөртэй үйлчилгээ, хэвлэл, нийтлэлийн үйл ажиллагааны тайланг Үндэсний статистикийн газрын даргын зөвлөлийн хурлаар улирал, хагас жилээр хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, гүйцэтгэлд нь хяналт тавьж, зөвлөгөө, дэмжлэгээр хангана.
Хоёр. Төлбөртэй үйлчилгээ явуулах, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг хариуцсан нэгжийн үүрэг, эрх
7. Нэгж нь төлбөртэй үйлчилгээ явуулах, хэвлэн нийтлэх ажиллагааг төвлөрүүлэн гүйцэтгэж, Үндэсний статистикийн газрын нэрийн өмнөөс гэрээ, хэлэлцээ хийж болно.
8. Нэгж нь дараах төлбөртэй ажил үйлчилгээ эрхлэн явуулж байна:
a/ статистикийн cap, улирлын бюллетень, танилцуулгыг эмхэтгэх, хэвлэн нийтлэх
б/ статистикийн оны эмхэтгэлийг нэгтгэн хэвлэн, нийтлэх
в/ байгууллага, иргэдээс хүссэн тоо, мэдээ, судалгаа, бусад материалыг бэлтгэх
г/ төлбөртэй хийгдэх төрөл бүрийн сургалт зохион байгуулж, зохицуулах, үйлчилгээ үзүүлэх
д/ статистикийн үйл ажиллагаатай холбогдсон бусад ажил үйлчилгээ үзүүлэх, зохицуулалт, дэмжлэгээр хангах
Нэгж нь дор дурдсан үүрэгтэй:
a/ төлбөртэй ажил, үйлчилгээний үнэ хөлсийг Үндэсний статистикийн газрын даргын зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлж, холбогдох төлбөр тооцоог эцэслэн хийнэ;
б/ орлого, зарлагын төлөвлөгөө боловсруулан Сангийн яамаар батлуулж, мөрдлөг болгоно;
в/ төлөвлөгөөт орлогоос давсан хэсгийг батлагдсан арга хэмжээнд зарцуулах, санхүүгийн үйл ажиллагаа явуулж тайлагнах;
г/ хөрөнгийг статистикийг хөгжүүлэх, статистикийн албадын бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, бэхжүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах, нөхцөл баталгааг хангахад чиглүүлэн зарцуулах үйл ажиллагааг эрхлэх;
д/ төлбөртэй үйлчилгээг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгож хөгжүүлэх талаар санал, дүгнэлт гаргаж, удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх.
10. Нэгж нь дор дурдсан эрхтэй:
a/ үйлчилгээний төлбөрийг харилцагч байгууллага, иргэдээс шаардаж авах;
б/ хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахаас татгалзах, төлбөртэй үйл ажиллагаа явуулахад гарсан зөрчил дутагдлыг арилгуулах, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулах талаар санал гаргах;
в/ төлбөртэй ажил үйлчилгээ явуулах, хэвлэн нийтлэх ажилд онцгой идэвх чармайлт гарган ажилласан ажилтныг урамшуулах талаар санал, дүгнэлт гаргаж шийдвэрлүүлэх;
г/ статистикийн эмхэтгэл, бюллетень танилцуулга бусад баримт бичгийг худалдан борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
Гурав. Хөрөнгийн эх үүсвэр
Мэдээллээр төлбөртэй ажил үйлчилгээ явуулах, хэвлэн нийтлэх болон бусад үйлчилгээнээс opox орлого:
a/ статистикийн эмхэтгэл, бюллетень, танилцуулга бусад баримт бичгийг хэвлэн, нийтэлж борлуулсны болон мэдээллийг захиалагчдын хүсэлтээр бэлтгэж тэдэнд худалдсаны орлого;
б/ сургалт, семинараас орсон орлого;
в/ бусад эх үүсвэр;
Дөрөв. Хөрөнгийг захиран зарцуулах
Мэдээллээр төлбөртэй ажил, үйлчилгээ явуулах, хэвлэн нийтлэх, болон бусад үйлчилгээнээс opox орлогын өөрт үлдэх хэсгийг Үндэсний статистикийн газар болон статистикийн албадын санхүүгийн бие даасан байдлыг хангахад чиглүүлэн дор заасан арга хэмжээнд захиран зарцуулна:
a/ статистикийн эмхэтгэл, бюллетень, танилцуулга, бусад баримт бичгийг хэвлэхэд гарах зардал (цаас, xop, техникийн сэлбэг, засвар үйлчилгээ гэх мэт )-ыг нөхөхөд;
б/ Үндэсний статистикийн газрын даргын зөвлөлөөс гаргасан саналын дагуу статистикийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн, зайлшгүй санхүүжүүлэх зарим арга хэмжээний зардалд;
Нэгж нь тухайн жилд зарцуулагдаагүй хөрөнгийн үлдэгдлийг дараагийн санхүүгийн жилд шилжүүлэн зарцуулах эрхтэй байна.
Үндэсний статистикийн газарт хуримтлагдсан хөрөнгийг журамд зааснаас өөр арга хэмжээнд зарцуулахыг хориглоно.
Текст томруулах
A
A
A