- Нүүр
- Сайдын тушаал
- ВЕКСЕЛИЙГ ТӨЛБӨР ТООЦООНД ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 1998 оны 153/180 тоот хамтарсан тушаалын хавсралт
Нэг. Ерөнхий зүйл
1. Энэхүү журмын зорилго нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлбөр тооцоонд бэлэн бус төлбөрийн хэрэгсэл-векселийг нэвтрүүлж, зөв хэрэглэхэд оршино.
2. Векселийг төлбөр тооцоонд хэрэглэхэд векселийн тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
3. Векселийг төлбөр тооцоонд хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална.
1. Векселийн төлбөрийг тогтоосон хугацаанд ямар нэг нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар төлнө.
2. Вексель нь Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн нэгд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан байна.
4. Төлбөр гүйцэтгэх мөнгөний дүнг тоо үсгээр засваргүй бичнэ. Too үсгээр бичсэн мөнгөний дүн зөрүүтэй буюу Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үндэслэлээр векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
5. Векселиэр гүйцэтгэх төлбөр тооцоонд Монголбанкнаас баталсан энгийн болон шилжих векселийн маягтыг ашиглана.
6. Банкнууд нь векселийн маягтыг Монголбанканд захиалж худалдан авна. Банк нь зөвхөн өөрийн харилцагч иргэд, хуулийн этгээдийн төлбөрийн чадвар, баталгаа хөрөнгийн байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр тэдгээрт векселийн маягтыг худалдана.
Хоёр. Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх
7. Векселийг дараах нөхцөлд бичиж, төлбөр тооцоонд хэрэглэнэ.
1. Үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос хамааран орлого, зарлага нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байх
2. Түр хугацааны мөнгөн хөрөнгө шаардлагатай болсон
3. Иргэн, хуулийн этгээдээс авлага ба өглөгтэй байгаа тохиолдол зэрэг болно.
8. Векселийг . . харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр тооцоонд хэрэглэх бөгөөд бүрдүүлбэрийн дагуу бичигдсэн векселийг төлбөр нэхэмжлэгч зөвшөөрч, түүний эзэмшигч болсон нөхцөлд хүчин төгөлдөр төлбөрийн хэрэгсэл болно. Шилжих векселийн хувьд төлбөр хариуцагчаас Векселийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т заасан хугацааны дотор төлбөрийн зөвшөөрөл зайлшгүй авсан байх шаардлагатай.
9. Векселийг зөвхөн нэг хувь үйлдэх бөгөөд нягтлан бодох бүртгэлд баримт болгох үүднээс хувилж болно. Векселийн хувилсан хуулбар нь төлбөрийн хүчин төгөлдөр баримт болохгүй зөвхөн вексель бичигдсэнийг гэрчилнэ.
10. Талууд харилцан тохиролцсон нөхцөлд вексельд хүү бодож болно. Хүүгийн хувийг жилээр илэрхийлэн бичих бөгөөд уг хувиар бодсон хүүний дүн нь төлбөрийн нийт дүнд багтсан байна. Вексель эзэмшигч төлбөрийн дүнгээс илүү хэмжээний мөнгөн хөрөнгө нэхэмжлэх эрхгүй.
Жишээ нь: A компани Б компаниас 10 сарын 5-нд 10 сая төгрөгийн үр тариа авч, үнийг нь дараа оны 1 сарын 5-нд жилийн 24 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцож энгийн вексель бичсэн гэж үзье. Энэ тохиолдолд A компани нийтдээ 10 сая 600 мянган төгрөг {10сая*(1+0.24*3/12)} –ийг 3 сарын дараа Б компанид төлөхөөр амлаж энгийн вексель бичнэ.
11. Вексель нь энгийн ба шилжих вексель гэсэн 2 төрөлтэй байна.
12. Энэ журмын 7 дугаар зүйлийн 1,2-д заасан үндэслэлээр энгийн векселийг бичиж, төлбөр тооцоонд хэрэглэж болно. Төлбөр хариуцагч нь вексельд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд вексель эзэмшигчид төлөхийг баталж энгийн векселийг бичнэ. Энгийн векселийн хувьд төлбөр хариуцагч нь вексель бичигч өөрөө байна.
Жишээ нь: Гурил үйлдвэрлэгч A компани газар тариалан эрхлэгч Б компаниас 10 сарын 5-нд 10 сая төгрөгийн үр тариа авч, үнийг нь дараа оны 1 дүгээр сарын 5-нд төлөхөөр тохиролцжээ. Энэ тохиолдолд энгийн вексель бичиж болно.
13. Шилжих векселийг энэ журмын 7 дугаар зүйлийн З-д заасан үндэслэлээр төлбөр тооцоонд хэрэглэнэ. Вексель бичигч нь вексельд заасан төлбөрийг түүний эзэмшигчид төлөхийг төлбөр хариуцагчид даалган шилжих векселийг бичнэ. Энэ тохиолдолд вексель бичигч Векселийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн дагуу төлбөр хариуцагчаас төлбөрийн зөвшөөрөл авч,вексельд тэмдэглүүлсэн байх шаардлагатай.
Жишээ нь: A компани талхны B компаниас гурилын үнэ 15 сая төгрөг авах ёстой бол B компанийг Б компанид 10 сая төгрөгийг төлөхийг даалган шилжих вексель бичиж болно. Энэ тохиолдолд B компаниас төлбөрийн зөвшөөрөл авч, уг вексельд тэмдэглүүлсэн байх шаардлагатай.
Гурав.Векселийн батлан даалт
14. Вексель эзэмшигч шаардсан нөхцөлд төлбөр хариуцагч векселийн төлбөрийг гуравдагч этгээдээр батлан даалгуулж болно. Энэ тохиолдолд векселийн ap талын хуудасны зүүн дээд буланд батлан даасан хуулийн этгээд нэр, хаяг, батлан даасан төлбөрийн дүнгээ бичиж, эрх бүхий хүн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулна.
15. Батлан даагч нь банк, аж ахуйн нэгж байх бөгөөд Иргэний хуульд заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ. Төлбөр хариуцагч нь өөртөө батлан даалт гаргахыг хориглоно.
16. Батлан даагч аж ахуйн нэгж, векселийн төлбөр хариуцагч нь нэг банкны харилцагч байх бөгөөд энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу төлбөрийн баталгааг 2 хувь үйлдэж нэг хувийг харилцагч банкандаа хадгалуулна.
17. Банк батлан даалт гаргах тохиолдолд төлбөр хариуцагчтай дараах зүйлийг тохиролцож, энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу гэрээ байгуулна.
1. Төлбөр хариуцагчийн нэр дээр төлбөрийн тусгай нэрийн данс нээж түүний орлогоос вексельд заасантай тэнцэх мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх
2. Хэрэв төлбөр гүйцэтгэх өдөр төлбөр хариуцагчийн дансанд шаардагдах мөнгөн хөрөнгө байхгүй бол банк төлбөр хариуцагчид гэрээ байгуулсны үндсэн дээр зээл олгож уг төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцож болно.
Жишээ нь: Б компани шаардсан учир A компани өөрийн харилцагч банкаар төлбөрийн баталгаа гаргуулах хүсэлт гаргажээ. Банк A компанийн нэр дээр хуримтлал хөрөнгийн данс нээж түүний орлогоос 3 сая 600 мянгаас доошгүй төгрөгийг cap бүр уг дансанд төвлөрүүлэхээр гэрээ байгуулж векселийн нийт төлбөрийн дүн 10 сая 600 мянган төгрөгт батлан даалт гаргахыг зөвшөөрвөл энэ журмын 14 дүгээр зүйлд заасан бүрдүүлбэрийн дагуу батлан даалт гаргана.
18. Банк батлан даагч байх тохиолдолд өөрийн үйлчилгээний ерөнхий нөхцөлийн дагуу гэрээний үндсэн дээр батлан даасан төлбөрийн дүнгээс шимтгэл авч болно. Батлан даасан векселийн төлбөрийн дүн нь банкны бусад төрлийн баталгааны нийт дүнд орж тооцогдоно.
Дөрөв. Векселийг бусдад шилжүүлэх
19. Вексель эзэмшигч нь векселийн төлбөр хийгдэхээс өмнө векселийг харилцан тохиролцсоны үндсэн дээр Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр хямдруулан худалдах замаар бусдад шилжүүлж болно.
20. Дамжуулах бичилт хийснээр вексель эзэмшигчийн эрх векселийн шинээр эзэмшигчид шилжинэ.
21. Вексель эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ векселийн маягтын ap талд дамжуулах бичилтийг хийнэ. Дамжуулах бичилтийг Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн нэгд заасан бүрдүүлбэрийн дагуу бичнэ. Нэг векселийн төлөгдөх хугацааны дотор гурваас дээшгүй удаа бусдад шилжүүлж болно.
Жишээ нь: Б компани 11 дүгээр сарын 5-нд нефтийн C компанид шатахууны үнэ 12 сая төгрөг төлөх болжээ. Энэ тохиолдолд 1 сая 800 мянган төгрөгийг бэлнээр төлж, 10 сая 200 мянган төгрөгийг A компани бичсэн векселиэр төлөхөөр тохиролцвол вексельд дамжуулах бичилт хийх замаар түүнийг эзэмших эрхийг C компанид шилжүүлнэ.
22. Банк нь өөрийн хөрөнгийн эх үүсвэрт багтаан төлөгдөх хугацаа нь болоогүй векселийг хямдруулан худалдан авахдаа вексельд дамжуулах бичилт хийнэ.
23. Хямдруулан худалдан авах хүүгийн хувийг харилцан тохиролцох замаар тогтоож, уг хувиар бодогдсон хүүг вексельд бичигдсэн төлбөрийн дүнгээс хассан дүнгээр векселийг худалдан авна.
Жишээ нь: 12 дугаар сарын 5-нд C компанид мөнгөн хөрөнгө шаардлагатай болсон учир өөрийн эзэмшиж байгаа векселийг худалдах хүсэлтээ банканд гаргажээ. Банк төлбөр хариуцагч компанийн төлбөрийн чадварыг үнэлсний үндсэн дээр жилийн 30 хувиар бодож yr векселийг хямдруулан худалдан авахаар C компанитай тохиролцсон гэж үзье. Энэ тохиолдолд C компани вексельд дамжуулах бичилт хийж эзэмших эрхийг банканд шилжүүлнэ. Банк 10 сая 341.24 мянган төгрөг {10 сая 600 мянга/(1+0.3/12)} -өөр уг векселийг С компаниас худалдан авна.
Хямдруулалтын хэмжээ нь 258.5 мянган төгрөг {10 сая 600 мянга – 10 сая 341.5 мянга} төгрөг болно.
24. Банканд түр хугацааны мөнгөн хөрөнгө шаардлагатай болсон тохиолдолд өөрийн эзэмшиж буй төлөгдөх хугацаа нь болоогүй векселийг Төв банканд хямдруулан худалдах буюу барьцаат зээл авч болно. Векселийг барьцаалан дахин санхүүжилт хийх журам, хямдруулалтын хүүгийн хэмжээг Монголбанк тогтооно.
Тав. Векселийн төлбөрийг гүйцэтгэх
25. Векселийн төлбөрийг уг вексельд заасан мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.
26. Төлөгдөх хугацаа нь болсон векселийг вексель эзэмшигч төлбөр хариуцагчид буюу төлбөр хариуцагчийн банканд тушааж төлбөрийг хийлгэнэ. Векселийн төлбөрийг хэсэгчлэн хийхийг хориглоно.
27. Төлбөр хариуцагч вексельд заасан төлбөрийг бэлэн мөнгөөр хийж гүйцэтгэсэн нөхцөлд банкаар дамжуулан нэхэмжлэх шаардлагагүй. Төлбөр хариуцагч төлбөр гүйцэтгэсэн тухай вексельд тэмдэглэж, баримт болгон хадгална.
28. Векселийн төлбөрийг банкаар дамжуулан нэхэмжилж байгаа тохиолдолд төлбөр хариуцагчийн банк нь бүрдүүлбэрийн дагуу бичигдсэн векселийг үндэслэн төлбөр хариуцагчийн харилцах болон тусгай нэрийн данснаас төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй. Банк нь төлбөр хийсэн тухай вексельд тэмдэглэл хийж баримт болгон хадгалж вексель эзэмшигч болон төлбөр хариуцагчид төлбөрийг гүйцэтгэсэн тухай меморалын баримт бичиж өгнө.
Зургаа. Хариуцлага, маргаан шийдвэрлэх
29. Векселийн төлбөрийг гүйцэтгэх, төлбөрийн зөвшөөрөл өгөх, болон вексельтэй холбогдон гарсан аливаа маргааныг Векселийн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
МОНГОЛБАНК САНГИЙН ЯАМ
Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх журмын 1 дүгээр хавсралт
ТӨЛБӨРИЙН БАТЛАН ДААЛТ
Дугаар
19.. оны .. сарын .. өдөр
……………………………………………..нь………………………………………………………
/батлан даагчийн нэр / /төлбөр хариуцагчийн нэр/
.. .. оны .. сарын .. -ний өдөр төлөгдөх........................................................................ ………….
/вексельд заагдсан төлбөрийн дүн/ төгрөгийн векселийн төлбөрийг төлөх чадвартай болохыг баталж байна.
………………………………………………………………….../төлбөр хариуцагчийн нэр/ нь
вексельд заасан …………………………………………………төгрөгийн төлбөрийг дээрх
хугацаанд төлөөгүй нөхцөлд вексель эзэмшигчийн анхны шаардлагаар манай батлан даалт гаргасан векселийг үндэслэн танай банкан дах манай ……………………
тоот данснаас үл маргалдах журмаар төлөхийг зөвшөөрч, түүнийг батлан энэхүү батлан даалтыг ………………………………………………………………..….-нд гаргав.
/батлан даалтыг эзэмшигч банкны нэр/
Энэхүү батлан даалт нь төлбөр хариуцагчаас векселийн төлбөрийг вексель эзэмшигчид шилжүүлснээр дуусгавар болно.
БАТЛАН ДААГЧ:
…………………………………..ЗАХИРАЛ……………………………/гарын үсэг/
/батлан даагч аж ахуйн нэгжийн нэр/
ЕРӨНХИЙ НЯБО………………../гарын үсэг/
Банкны бүртгэлийн тэмдэглэл
____________________________________________________________________
Бүртгэлийг хийсэн 19.. оны .. сарын .. өдөр
………………………..банкны
ЗАХИРАЛ /гарын үсэг/
ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ /гарын үсэг/
Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх журмын 2 дугаар хавсралт
Батлан даалтын гэрээ
Дугаар
199.. оны .. сарын .. өдөр
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол улсын Иргэний хууль, Векселийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэг талаас ………………………………………………банк /цаашид батлан
даагч гэх/ нөгөө талаас ……………………………………………………………...төлбөр
хариуцагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид төлбөр хариуцагч гэх/ нар векселийн төлбөрт батлан даалт гаргах, түүний төлбөрийг хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Хоёр. Батлан даалт гаргах нөхцөл
2.1 Батлан даах векселийн төлбөрийн дүн /төгрөг, валют/
2.2 Векселийн төлөгдөх хугацаа .. оны .. сарын ..өдөр
2.3 Батлан даасан төлбөрийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төлбөр хариуцагчийн харилцах данснаас нь дараах хуваарийн дагуу тусгаарлана.
он cap өдөр
|
|
|
Тусгаарлах хөрөнгийн дүн
|
|
|
|
|
|
|
2.4.Батлан даасан векселийн төлбөрт дараах эд хөрөнгийг барьцаалав.
|
||||
Барьцаалсан хөрөнгийн жагсаалт
|
Too ширхэг
|
Үнэлгээ
|
Барьцаалсан хөрөнгө байгаа хаяг
|
Бусад тайлбар
|
|
|
|
|
|
2.5. Батлан даагчид төлөх шимтгэл /төгрөг,валют/
Гурав. Батлан даагчийн эрх үүрэг
3.1. Батлан даагч нь батлан даасан төлбөрийн дүнг харгалзан векселийг төлөгдөх хугацаанаас өмнө энэхүү гэрээний 2.3 -т заасан хуваарийн дагуу тусгай нэрийн дансанд төлбөр хариуцагчийн харилцах данснаас хөрөнгө тусгаарлана.
3.2. Батлан даагч нь вексельд заасан төлбөрийг түүний төлөгдөх хугацааны эцэст төлбөр хариуцагчийн нэр дээр нээсэн тусгай нэрийн данснаас вексель эзэмшигчийн дансанд түүний эзэмшиж буй векселийг үндэслэн шилжүүлэх үүрэгтэй.
3.3. Батлан даагч нь тусгаарласан хөрөнгө болон бусад харилцах дансны үлдэгдэл нь векселийн төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй байх тохиолдолд зээл олгон төлбөрийг барагдуулж, энэхүү гэрээний 2.4-т заасан барьцааны эд хөрөнгийг шууд худалдан борлуулж үүссэн өр төлбөрийг төлж барагдуулна.
3.4. Төлбөр хариуцагчийн өмнөөс векселийн төлбөрийг барагдуулсан батлан даагчид вексель эзэмшигчийн бүх эрх шилжинэ.
Дөрөв. Төлбөр хариуцагчийн эрх үүрэг
4.1 Төлбөр хариуцагч нь векселийн төлбөрийг түүнд заасан хугацаанд ямар нэг нөхцөл болзолгүйгээр өөрийн харилцах болон тусгай нэрийн данснаас төлөхийг зөвшөөрч байна.
4.2 Төлбөр хариуцагч нь векселийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгийг энэхүү гэрээний 2.3-т заасан хуваарийн дагуу тусгай нэрийн дансанд төвлөрүүлнэ.
4.3 Векселийн төлбөрийг хийх үед харилцах болон тусгай нэрийн дансанд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд энэхүү гэрээний 2.4-т заасан барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулж, үүсэн өр төлбөрийг барагдуулахыг зөвшөөрч байна.
Тав. Бусад заалтууд
5.1 Энэхүү гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн төлбөр хариуцагчийн үүрэг бүрэн хангагдах хүртэл хүчин төгөлдөр байна.
5.2 Маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
Батлан даагчийг төлөөлж Төлбөр хариуцагчийг төлөөлж
……………………………………… ………………………………………
……………………………………… ……………………………………… Текст томруулах
A
A
A