- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ,ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГАА ХИЙХ АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ /БОАЖС, СС-ын 2018 оны А/120/99-р хамтарсан тушаалаар хүчингүй болсон/
/БОАЖС, СС-ын 2018 оны А/120/99-р хамтарсан тушаалаар хүчингүй болсон/
Байгаль орчны сайд, Сангийн сайдын 1999 оны 62/62 дугаар тушаалын хавсралт
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ,ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГАА
ХИЙХ АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг хууль тогтоомжийн дагуу төлөвлөгөөтэйгөөр тасралтгүй зохион байгуулан хийж шаардлагатай хөрөнгийг улсын төвлөрсөн төсвөөс болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
2. Улсын төлөвлөгөө-захиалгаар, төрийн захиргааны төв байгууллагаас хариуцаж хийлгэх газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны зардлыг улсын төвлөрсөн төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр, аймаг,нийслэл, сум, дүүргийн Засаг даргын хариуцан хийлгэх ажлын зардлыг орон нутгийн төсвөөс, газар эзэмшигч, ашиглагчийн газрын ажлын зардлыг тухайн захиалагчийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
3. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохих эрх бүхий байгууллагаас Засгийн газрын тогтоолоор баталсан журмын дагуу хийж гүйцэтгэх бөгөөд түүнд зориулж олгох хөрөнгийг Засгийн газраас тогтоосон үнэлгээгээр тооцож санхүүжүүлнэ.
Хоёр. Газрын төлөв байдал,чанарын хянан баталгаа хийх ажлыг төлөвлөх
1. Байгаль орчны яамнаас газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажилд улсын захиалгаар хамруулах аймаг, нийслэл, газрын нэгдмэл сангийн ангиллын төрөл, талбайн хэмжээ болон түүнд зарцуулах хөрөнгийн хэрэгцээ, санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийн жилийн төлөвлөгөөний төслийг тухайн аймаг, нийслэлтэй тохиролцон энэ журмын 1 дүгээр хавсралт маягтаар нэгтгэн зохиож өмнөх оны 7 сарын 1-ний дотор Сангийн яаманд хүргүүлнэ.
2. Сангийн яамнаас улсын захиалгаар хийх газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын хэмжээ болон санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэл, төвлөрсөн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлуулна.
3. Байгаль орчны яамнаас эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэл, төвлөрсөн төсвийн жилийн төлөвлөгөөгөөр батлагдсан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын хэмжээ, төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг аймаг, нийслэлээр буюу газрын нэгдмэл сангийн ангиллаар хуваарилан баталж Сангийн яаманд хүргүүлнэ.
Гурав. Газрын төлөв байдал,чанарын хянан баталгаа хийх ажлыг гүйцэтгэх,санхүүжүүлэх
1. Улсын төлөвлөгөө захиалгаар газрын төлөв байдал,чанарын хянан баталгаа хийх ажлыг зохион байгуулан мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулж гэрээ байгуулан гүйцэтгүүлэх үйл ажиллагааг Газар зохион байгуулалтын алба хариуцан хэрэгжүүлнэ. Гэрээг Сангийн яамаар хянуулна.
2. Газар зохион байгуулалтын алба нь гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрээг үндэслэн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажилд зориулах хөрөнгөөс тухайн ажлын үе шат /бэлтгэлийн болон талбайн гэх зэрэг/-аар төвлөрсөн журмаар тооцож улсын төсвөөс санхүүжилтийн урьдчилгаа олгоно.
3. Гүйцэтгэгч мэргэжлийн байгууллага нь улсын төлөвлөгөө захиалгаар гэрээлэн хийж буй газрын төлөв байдал,чанарын хянан баталгааны ажлын улирал тутмын гүйцэтгэлийн мэдээг тухайн аймаг,нийслэлийн хянан баталгааны байнгын шинжээчийн тодорхойлолтын хамт дараагийн улирлын эхний сарын 10-ны дотор гаргаж Газар зохион байгуулалтын албанд ирүүлнэ.
4. Газар зохион байгуулалтын алба нь улсын төлөвлөгөө захиалгаар хийж буй газрын төлөв байдал,чанарын хянан баталгааны ажлын улирал тутмын гүйцэтгэл санхүүжилтийн мэдээг энэхүү журмын 2 дугаар хавсралт маягтаар гаргаж товч тайлангийн хамт дараагийн улирлын эхний сарын 15-ны дотор, жилийн тайланг дараагийн оны 2 дугаар сарын 10-ны дотор Байгаль орчны яам, Сангийн яаманд ирүүлж санхүүжилтийн тооцоо хийнэ.
5. Улсын төлөвлөгөө-захиалгаар хийх газрын төлөв байдал,чанарын хянан баталгааны ажлыг дуусгаж зохих материалыг тухайн аймаг,сумдын засаг даргад албан ёсоор хүлээлгэн өгсний дараа санхүүжилтийн эцсийн тооцоог хийнэ.
6. Улсын төлөвлөгөө захиалгаар хийх газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тухайн жилд хийх нийт ажлын зардал нь батлагдсан жилийн төсвөөс хэтрэхгүй байна.
7. Улсын төлөвлөгөө-захиалгаар хийх газрын төлөв байдал,чанарын хянан баталгааны ажилд олгосон хөрөнгийн ашиглалт зарцуулалтад Газар зохион байгуулалтын алба болон Байгаль орчны яам, Сангийн яамнаас хяналт шалгалт хийж зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийг арилгуулж гэм буруутанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Газрын төлөв байдал,чанарын хянан баталгаа хийх ажлыг төлөвлөх,санхүүжүүлэх журмын 1-p хавсралт
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ,ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГААНЫ АЖЛЫН
.... ОНД ХИЙХ АЖЛЫН ХЭМЖЭЭ, САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ
Айм-
гийн нэр
Хамрагдах газрын талбай /мян.төгрөгөөр/ Шаардагдах зардал /мян.төгрөгөөр/ Санхүүжүүлэх эх үүсвэр
/мян.төгрөгөөр/
Бүгд
үүнээс
Бүгд
үүнээс
Бүгд
үүнээс
Хөдөө аж ахуйн газар Хот тосгон бусад суурин газар Зам шугам сүлжээ-
ний газар Ойн сан бүхий газар Усан сан бүхий газар Улсын нөөц газар Хөдөө аж ахуйн газар Хот тосгон
бусад суурин газар Зам шугам сүлжээ-ний газар Ойн
сан бүхий газар Усан сан бүхий газар Улсын нөөц газар Төвлөр сөн төсвөөс Санхүүжил-
тийн бусад
эх үүсвэрээр
A 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
Дүн
ГАРЫН ҮСЭГ 1._____________________________________
2._____________________________________
Газрын төлөв байдал,чанарын хянан баталгаа хийх ажлыг төлөвлөх,санхүүжүүлэх журмын 2-р хавсралт
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГААНЫ
АЖЛЫН ..... ДУГААР УЛИРЛЫН САНХҮҮЖИЛТИЙН МЭДЭЭ
Аймгийн нэр /газрын нэгдмэл сангийн ангиллын төрөл/
Гүйцэт-
гэгч байгуул-
лагын нэр
Санхүүжилтийн хугацаанд хийх ажлын хэмжээ /мян.төг/ Санхүүжилт, мян.төгрөгөөр
Бүгд
үүнээс Төлөвлөгөө Гүйцэтгэл
Бэлтгэл ажлын
Талбайн ажлын
Мате-
риал боловс-
руулал-тын
Бүгд
үүнээс
Бүгд
үүнээс
Бэлтгэл ажлын Талбайн
ажлын Мате-
риал
боловс-
руулал-тын Бэлтгэл ажлын Талбайн ажлын Мате-
риал боловс-
руулал-
тын
Бүгд
ГАРЫН ҮСЭГ 1._____________________________________
2._____________________________________
Текст томруулах
A
A
A