A

A

A

Бүлэг: 1979
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ НЯГТЛАН БОДОХ
БҮРТГЭЛИЙН ЗААВАР
 
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
1.      Хадгаламж зээлийн хоршоо нь энэхүү дансны зааврыг үндэслэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэнэ.
2.      Хадгаламж зээлийн хоршоо нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн, үйл ажиллагааны онцлогийг бүрэн илэрхийлсэн дансны жагсаалтыг бэлтгэнэ. Түүнчлэн балансын гадуурх дансыг бүртгэлээр тавих давхар зорилгоор хөтөлнө.
3.      Хадгаламж зээлийн хоршоо нь нягтлан бодох бүртгэлээ давхар бичилтийн хэлбэрээр бүртгэнэ.
Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтийн нэгж нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлэгдсэн байна,
Энэ зааврын дагуу хадгаламж зээлийн хоршоод нягтлан бодох бүртгэлийн бодлогоо боловсруулна.
Энэхүү заавар нь хадгаламж зээлийн үйл ажиллагааг дагнан эрхэлж байгаа хоршоодод зориулагдсан бөгөөд холимог төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоод зөвхөн хадгаламж зээлтэй холбогдсон үйл ажиллагаандаа хэрэглэж болно.
 
 
ХОЁР. ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ
 
Хөрөнгө нь хоршооны эзэмшиж байгаа эсвэл хяналтад байгаа мөнгөөр хэмжигдэх боломжтой эдийн засгийн нөөц баялаг юм. Нягтлан бодох бүртгэлд хөрөнгийг эргэлтийн, эргэлтийн бус гэж ангилна.
 
А. ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ
 
Хоршооны 1 жилийн дотор хэвийн үйл ажиллагаанд зарцуулах болон бусад зориулалтаар ашиглах мөнгөн хөрөнгө, богино хугацаат хөрөнгө оруулалт, зээл авлага, материал үнэ бүхий зүйл нь эргэлтийн хөрөнгөд хамаарна.
 
2.1       Мөнгөн хөрөнгө
 
2.1.1      Мөнгөн хөрөнгөд хамрагдах зүйлс:
 
Хоршооны касс болон банк, санхүүгийн байгууллага дахь төгрөг, гадаад валют, бусад төлбөрийн хэрэгсэл, мөнгөтэй адилтгах бусад зүйлс хамрагдана.
 
2.1.2       Үнэлгээ
 
Мөнгө ба түүнтэй адилтгах зүйлсийг нэрлэсэн үнээр бүртгэнэ. Бусад орны мөнгөн тэмдэгтийг гадаад валют гэх бөгөөд түүгээр хийгдсэн гүйлгээг тухайн үеийн Монголбанкны албан ханшаар төгрөгт шилжүүлэн төгрөг, валютаар давхар бүртгэнэ.
Албан ханш өөрчлөгдөх тухай бүр гадаад валютын мөнгөн хөрөнгөд ханшны тэгшитгэл хийнэ.
 
2.1.3.     Санхүүгийн тайланд тусгах
 
Мөнгөн хөрөнгө нь балансын "Эргэлтийн хөрөнгө" бүлгийн хамгийн эхэнд тусгагдана.
 
2.1.4.     Мөнгөн хөрөнгийн бүртгэл:
 
Kacc дахь бэлэн мөнгө
 
Бэлэн мөнгөнд үндэсний болон гадаад улсын цаасан мөнгөн тэмдэгт, гадаад валютын чек, зоос opox бөгөөд хоршооны өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд ашиглагдана. Зориулалтаас нь хамаарч кассыг үндсэн үйл ажиллагааны болон үйл ажиллагааны зардлын, төгрөг, валютын гэх мэтээр төрөлжүүлэн зохион байгуулна.
 
Бэлэн мөнгөөр орлогын гүйлгээ (зээл, хүү төлөхөд) хийхэд:
 
Дт: Kacc дахь төгрөг, валют
Кт: Холбогдох данс (жишээ нь: Зээлийн данс
хүүгийн орлого)
 
Бэлэн мөнгөөр зарлагын гүйлгээ (зээл олгоход) хийхэд:
 
Дт: Холбогдох данс (жишээ нь: Зээлийн данс)
Кт: Kacc дахь төгрөг, валют
 
Касст тогтмол болон гэнэтийн шалгалтыг байнга хийж, гарсан зөрчлийг тухай бүр залруулж, кассын үлдэгдлийг тохируулах шаардлагатай. Шалгалт хийхэд мөнгө илүүдвэл тэр хэмжээгээр:
 
Дт: Kacc дахь төгрөг, валют
Кт: Өглөг дансанд бүртгэж байгаад гүйлгээний орлого болгох, эсвэл эзэн тогтоогдвол буцааж олгоно.
 
Kaccaac бэлэн мөнгө дутагдвал:
 
Дт: Дутагдал, шамшигдал
Кт: Kacc дахь төгрөг, валютын дансанд бүртгээд буруутай этгээдээр төлүүлэх, эсвэл байгууллагын алдагдал болгоно.
 
Кассын дутагдлыг хөрөнгө хариуцагчаар төлүүлэхдээ торгууль ногдуулж болох бөгөөд энэ тохиолдолд ногдуулсан торгуулийн хэмжээгээр:
 
Дт: Авлага
Кт: Торгуулийн орлого дансанд бүртгэнэ.
 
Кассын дутагдал.түүний торгуулийг хариуцагчаар төлүүлэх үед:
 
Дт: Kacc дахь төгрөг, валют (төлсөн нийт дүнгээр)
Кт: Дутагдал (дутагдлын хэмжээгээр)
Кт: Торгуулийн орлого (торгуулийн дүнгээр)
 
Жижиг мөнгөн сан (Жижиг зардлын касс) нь ХЗХоршооны бага хэмжээний урсгал зардлын төлбөрийн гүйлгээг хийхэд зориулан нярав болон нягтлан бодогчоос өөр ажилтанд хариуцуулан байршуулсан бага хэмжээний мөнгө юм.
 
Жижиг мөнгөн санг байгуулах, зориулалт, захиран зарцуулах, хянах болон түүний хэмжээг хоршооны дотоод журмаар зохицуулна. Хоршоо нь хэрэгцээнээсээ хамаарч хэд хэдэн Жижиг мөнгөн санг байгуулж болно.
Жижиг мөнгөн санг бэлэн мөнгөний дансдад нэрийн дансаар бүртгэнэ Анх байгуулах, сангийн хэмжээг өөрчлөх үед хийх журналын бичилт:
 
Дт: Жижиг мөнгөн сан
Кт: Kacc болон харилцах данс
 
Жижиг мөнгөн сангаас зарлагын гүйлгээ гарах үед ямар нэгэн бичилт хийгдэхгүй. Жижиг мөнгөн санг нөхөн дүүргэхийн өмнө yr санг хариуцсан ажилтан сангийн зарцуулалтын тайланг гаргаж, эрх бүхий ажилтнаар хянуулна. Эрх бүхий ажилтан дээрх сангийн зарцуулалтын тайланг анхан шатны баримттай тулгаж, зарцуулалт батлагдсан төсөв, журмын дагуу байгаа эсэхийг шалган баталгаажуулж, жижиг мөнгөн санд дүүргэлт хийх зөвшөөрөл олгоно.
 
Үүний дагуу жижиг мөнгөн сан хариуцсан ажилтан зарлагын баримтаа кассын няравт хүлээлгэн өгч, зарцуулсан хэмжээний мөнгийг кассаас авна.
 
Жижиг мөнгөн санг дүүргэж, кассаас зарлага гаргахад:
 
Дт: Холбогдох зардлын данс
Кт: Kacc дахь бэлэн мөнгө
 
Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгө
 
Хоршоо нь харилцагч банк, ББСБ-д харилцах болон хадгаламжийн данс нээхдээ тухайн банк, ББСБ-тай хийсэн гэрээ, хэлцэл, удирдлагын шийдвэрийг үндэслэнэ. Банканд байршуулсан мөнгөн хөрөнгийн гүйлгээг үндсэн баримттай нь тулган шалгах ба үлдэгдлийг байнга нийлж тохируулж байна.
 
Харилцах дансдыг үндсэн үйл ажиллагааны болон үйл ажиллагааны зардлын, төгрөг ба валютын гэж ангилна.
 
Харилцах данс:
 
Хоршоо харилцах дансандаа бэлэн мөнгө тушаавал:
 
Дт. Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
Кт: Kacc дахь бэлэн төгрөг, валют
 
Банк, ББСБ дахь харилцах дансанд бэлэн бусаар орлого орсон үед:
 
Тухайлбал, Гишүүд хадгаламждаа банкны байгууллагаар дамжуулан мөнгө тушаасан үед:
 
Дт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
Кт: Гишүүний хадгаламжийн данс
 
Гишүүд зээл, түүний хүүг бэлэн бусаар төлсөн үед:
 
Дт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
Кт: Зээл, хүүгийн орлого,
Хүүгийн авлага
 
Банк, ББСБ дахь харилцах данснаас зарлага rapax үед:
Тухайлбал: Харилцах данснаас касст бэлэн мөнгөний зузаатгал авахад:
 
Дт: Kacc дахь бэлэн төгрөг, валют
Кт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
 
Бэлэн бусаар зээл олгох буюу гишүүдийн хадгаламжийн зарлага гаргах үед:
 
Дт: Зээл ,эсвэл гишүүний хадгаламж
Кт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
 
Хоршоо үйл ажиллагааны зардал, хуримтлуулсан өглөг, бусад өглөгийг харилцах данснаас төлбөл:
 
Дт: Холбогдох зардлын данс, эсвэл өглөг
Кт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
 
Хадгаламж:
 
Хоршоо нь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө санхүүгийн эргэлтэд оруулж орлого олох зорилгоор банк, ББСБ-тай гэрээ байгуулсны үндсэн дээр хадгаламж хэлбэрээр байршуулж болно.
Хадгаламж нээж гэрээнд заасан дүнгээр бэлэн мөнгөөр болон харилцах данснаас шилжүүлэхэд:
 
Дт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын хадгаламж
Кт: Kacc дахь төгрөг, валют, эсвэл банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
 
Хоршоо нь гэрээнд заасан хувь хэмжээгээр Банк, ББСБ-аас хадгаламжийн хүү авч тайлант үеийн орлогоор бүртгэх бөгөөд ингэхдээ мөнгөөр төлүүлж аваагүй бол тайлант үеийн эцэст хүүгийн орлогыг хуримтлуулж бүртгэнэ
 
Дт: Хуримтлуулж тоолсон хүүгийн авлага
Кт: Хадгаламжийн хүүгийн орлого
 
Мөнгөөр төлөгдсөн үед:
 
Дт: Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах
Эсвэл хадгаламж (төлөгдсөн нийт дүнгээр)
Кт: Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
(хуримтлуулж бүртгэсэн дүнгээр)
Кт: Хадгаламжийн хүүгийн орлого
(хуримтлуулж бүртгээгүй, тайлант үед ногдох дүнгээр)
 
Хадгаламжийн гэрээт хугацаа дуусах буюу хоршоо хадгаламж дахь мөнгөн хөрөнгөө эргүүлж татах үед:
 
Дт: Kacc дахь төгрөг, валют, эсвэл
Банк, ББСБ дахь төгрөг, валютын харилцах данс
Кт: Банк, ББСБ дахь хадгаламж
                                                                                                                             2.2.      Зээл
 
2.2.1.     Зээл ба холбогдох зүйлс
 
Хадгаламж, зээлийн xopшoo нь гишүүддээ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх нөхцөл, барьцаатай (эсвэл батлан даалттай)-гаар өөрийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгийг зээлдүүлэхийг зээл гэнэ.
Зээлийн хүү нь зээлийн гэрээнд заасан хувь хэмжээгээр зээлийг ашигласны төлөө төлөх төлбөр юм.
Зээлийн гэрээ нь зээл олгосон өдрөөс зээл төлөгдөх өдрийг xүртэл зээлийн талаар хоршоо болон зээлдэгч (хоршооны гишүүн) нарын хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тусгасан хуулийн хүчин төгөлдөр баримт юм.
Зээлийн болзошгүй эрсдэлээс хамгаалах сан (ЗБЭХС) нь олгосон зээлийн эргэн төлөлт, хугацаа, барьцаа, батлан даалтын найдвартай байдал, чанар зэргийг харгалзан зээлийг ангилж зээлийн багцаас учирч болзошгүй эрсдэлийг тооцож байгуулсан сан юм.
 
2.2.2       Үнэлгээ
 
Зээлийн үндсэн өр нь цэвэр боломжит хэмжээгээр буюу түүний нэрлэсэн үнээс ЗБАХСанг хассан дүнгээр үнэлэгдэнэ. Гадаад валютаар олгосон зээлийг тухайн өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлнэ.
Зээлийн хүүгийн авлагыг төлөгдөөгүй дүнгээр бүртгэнэ.
 
2.2.3       Санхүүгийн тайланд тусгах
 
Зээлийг балансын "Эргэлтийн хөрөнгө" хэсэгт мөнгөн хөрөнгийн дараа зөвхөн ЗЭЭЛ гэсэн зүйл ангиар, ЗБЭХСанг хассан цэвэр дүнгээр тусгана.
Зээлийн хүүг тайлант хугацааны орлогоор бүртгэнэ.
Хуримтлуулж тооцсон хүүгийн авлагыг тэнцлийн "Бусад эргэлтийн хөрөнгө" хэсэгт тусгана.
ЗБЭХС, хуримтлуулж тооцохыг зогсоосон зээл, түүнээс олж болох байсан хүүгийн орлогын талаар тайлбарыг хоршооны санхүүгийн тайланд хийнэ.
 
2.2.4Хяналт
 
Зээлдэгч тус бүрээр нэрийн дансны бүртгэл хөтөлнө. Зээлийн үндсэн дүн, хүүгийн авлагын дүн зэрэг нь дэлгэрэнгүй тусдаа бүртгэлтэй байна. Бүртгэлийг үндсэн баримттай нь тулган шалгаж байна.
 
Зээлийн хүүг хуримтлуулж тооцно.
Хуримтлуулж тооцохыг зогсоосноос хойш тооцсон хүүгийн авлагыг тэнцлийн гадуурх дансанд тусгана.
 
Зээлийн барьцаа, батлан даалт, холбогдох баримт материал, зээлийн хувийн хэргийг заавал эх хувиар бүрдүүлж хадгална.
Зээлийн барьцаа хөрөнгийн биет байдалд байнгын хяналт тавина. Хоршоо нь зээлийн хүү, торгуулийн бодолтыг байнга шалгана. Зээлийн дансны үлдэгдлийг байнга нийлж тохируулж байна.
 
2.2.5Зээлийн бүртгэл
 
ХЗХоршоо нь зээл олгох ажиллагааны тусгай журамтай байх бөгөөд энэхүү журмын нөхцөл биелэгдэж, зээл олгогдох үед:
 
Дт: Холбогдох зээлийн данс
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
 
Зээлдэгч зээлийн үндсэн өрийг эргүүлэн төлөхөд:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Холбогдох зээлийн данс
 
Зээлийн хүү
 
Хоршоо нь зээлийн хүүг зээлийн гэрээнд зaaсaн нөхцөл болон хугацааны дагуу
төлүүлэх бөгөөд сар бүрийн эцэст мөнгөөр төлөгдсөн эсэхээс үл хамаарч гэрээнд заасан хувь хэмжээгээр хуримтлуулж бүртгэнэ. Зээлийг сар бүрийн эцэст хуримтлуулж бүртгэхэд:
 
Дт: Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага
Кт: Зээлийн хүүгийн орлого
 
Хуримтлуулж тооцсон зээлийн хүүг зээлдэгч төлөх үед:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Зээлийн хүүгийн авлага
 
Зээлдэгч хуримтлуулж бүртгээгүй тухайн сарын ашигласан хугацаанд ногдох хүүг төлөх үед уг хүүг шууд хүүгийн орлого болгож:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Зээлийн хүүгийн орлого
 
Зээлийн үндсэн өр болон хүүгийн төлбөрийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, зээлийн хугацааг сунгахгүй гэж шийдвэрлэсэн, зээл төлөгдөх боломжгүй болсон нь бүрэн нотлогдсон тохиолдолд тухайн хоршооны дотоод журамд заасны дагуу хүүг нэмж хуримтлуулан тооцохыг зогсооно. Хүүгийн авлага төлөгдөхгүй гэдэг нь нотлогдсон, холбогдох шийдвэр хүчин төгөлдөр болсон үед хуримтлуулж тооцсон хүүгийн авлагын дүнгээр хүүгийн орлого буцаах бичилт хийнэ.
 
Дт: Хүүгийн орлогын буцаалт
Кт: Зээлийн хүүгийн авлага
 
Энэ хэмжээгээр тэнцлийн гадуурх Хуримтлуулж тооцохыг зогсоосон зээлийн хүү (9921)-гийн дансанд орлого болгон бүртгэж, цаашид зээл төлөгдөж дуусах буюу шүүхийн шийдвэрээр төлбөрийн хэмжээг тогтоох хүртэл зээлийн хүүг тооцож энэ дансанд нэмж бүртгэнэ.
 
Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой дүнгээс бага хэмжээгээр төлсөн тохиолдолд зээлийн үндсэн өр ба хүүгийн алийг эхэлж төлүүлэх асуудлыг тухайн хоршоо зээлийн бодлогоороо зохицуулна. Зээлийн гэрээний дагуу үндсэн өр нь хугацаандаа төлөгдөж байгаа боловч зээлийн хүү хуваарийн дагуу төлөгдөөгүй нөхцөлд зээлийг хугацаа хэтэрсэнд тооцно.
 
Хоршоо нь тэнцлийн гадуурх Хуримтлуулж тооцохыг зогсоосон зээлийн хүүгийн дансанд бүртгэлтэй зээлийн хүүг зээлдэгчээр төлүүлэх бүхий л apra хэмжээг авч төлүүлэх бөгөөд хуримтлуулж тооцохыг зогсоосон зээлийн хүү төлөгдөх үед:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн дансд
Кт: Зээлийн хүүгийн орлого
 
бичилт хийж шууд хүүгийн орлогоор бүртгэх ба тэнцлийн гадуурх 9921 тоот данснаас төлөгдсөн хэмжээгээр хасалт хийнэ.
 
Зээлийн ангиллын бүртгэл
 
Хоршоо нь Монголбанкнаас баталсан заавар болон арилжааны банк, бусад ББСБ-уудын жишгийг харгалзан өөрийн онцлогт тохирсон "Зээлийн ангилал тогтоох, зээлийн болзошгүй алдагдлаас хамгаалах сан байгуулах, зарцуулах" журмыг дотооддоо боловсруулж мөрдөх бөгөөд энэ журамдаа зээлийн хугацаа, чанар байдлыг харгалзан зээлийг ангилах тодорхой шалгуур, горимууд болон зээлийн ангиллын төрлүүдийг тодорхой тусгасан байна.
 
Журамд заасны дагуу зээл хугацаа хэтэрсэн тохиолдолд уг зээлийг Хугацаа хэтэрсэн зээлийн дансанд шилжүүлэн дараах бичилт хийнэ.
 
Дт: Хугацаа хэтэрсэн зээл
Кт: Хэвийн зээл
 
Журамд зааснаар хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүү төлөгдөхгүй дараагийн ангилалд шилжих нөхцөл бүрдсэн үед ангиллыг дахин бууруулна.
 
Дт: Хэвийн бус зээл
Кт: Хугацаа хэтэрсэн зээл
 
Цаашид зээлийн ангилал буурах бүрд дээрх байдлаар зохих ангилалд бүртгэнэ. Чанаргүй зээл, түүний хүүгийн төлбөр хийгдэж зээлийн чанар сайжирч, ангиллыг дэвшүүлэхэд:
 
Дт: Хугацаа хэтэрсэн зээл
Кт: Хэвийн бус зээл
 
Цаашид зээлийн ангилал дэвших бүрд дээрх байдлаар зохих ангилалд бүртгэнэ.
 
Зээлийн болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн бүртгэл
 
Хоршоо дотоод журмынхаа дагуу зээлийн ангилал бүрд тогтоосон хувь хэмжээгээр зээлийн болзошгүй эрсдэлээс хамгаалах санг зардлаар байгуулахад:
 
Дт: Зээлийн болзошгүй эрсдэлийн зардал
Кт: ЗБЭХСан
 
Cap бүрийн эцэст дотоод журамд заасны дагуу зээлийг ангилж бүртгэн, эрсдэлийн сангийн хэмжээг дахин тооцож өмнө нь байгуулсан хэмжээ дутаж байвал уг дүнгээр дээрхтэй адил гүйлгээ хийж нэмж байгуулна.
 
Харин зээлийн багцын чанар өмнөх үлдэгдэл сайжирсан буюу нийт зээлийн багц буурч, өмнө байгуулсан эрсдэлийн сангийн байгуулбал зохих дүнгээс илүү гарсан тохиолдолд уг дүнгээр :
 
Дт: ЗБЭХСан
Кт: Зээлийн болзошгүй эрсдэлийн зардлын нөхөлт
 
Хоршооны "Зээлийн ангилал тогтоох, ЗБЭХ сан байгуулж, зарцуулах" журмын дагуу холбогдох хүчин төгөлдөр шийдвэр гарч зээлийг эрсдэлийн сангаас xaax үед:
 
Дт: ЗБЭХСан
Кт: Myy зээл
 
ЗБЭХСангаас хаасан зээлийг холбогдох баримт материалын xамт тэнцлийн гадуурх ЗБЭХСанг 9920 тоот дансанд бүртгэж, зээлийг эргүүлж төлүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
 
ЗБЭХСангаас хаасан зээл эргэж төлөгдөхөд төлөгдсөн дүнгээр:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн дансд
Кт: Бусад орлого
 
бичилт хийж, тэнцлийн гадуурх 9920 тоот данснаас хасна.
 
                                                                  2.3.                        Богино хугацаат хөрөнгө оруулалт
 
2.3.1.     Богино хугацаат хөрөнгө оруулалтад хамрагдах зүйлс
 
Богино хугацаат хөрөнгө оруулалтад ашиг олох зорилгоор байгуулсан түргэн борлогдох үнэт цааснууд багтана. Энэ нь дараах шалгуурыг хангаж байх ёстой.
 
♦    Түргэн борлогдох чадвартай байх
♦    Шаардлагатай үед нэг жил буюу үйл ажиллагааны циклийн аль уртад мөнгөнд хөрвүүлэх зорилготой байх
 
Түргэн борлогдох үнэт цаасанд Засгийн газрын бонд, Монгол банкны үнэт цаас зэрэг хүүгийн орлого авчрах үнэт цаас opox бөгөөд эдгээр нь ихэвчлэн мөнгө болон хөрвөдөг. Иймээс баланст түүнийг мөнгөн хөрөнгө ба зээлийн дараа, эргэлтийн хөрөнгийн гуравдугаарт тусгана.
 
Түргэн борлогдох үнэт цаас нь 1) хувьцаа, 2) түргэн борлогдох өрийн үнэт цаас гэсэн 2 төрөлтэй байна. Түргэн борлогдох үнэт цаас нь зах зээлийн тогтсон үнээр шууд худалдагдахад бэлэн байх ёстой.
 
2.3.2       Үнэлгээ
 
Бондын хөрөнгө оруулалт болон түргэн борлогдох хувьцааны хөрөнгө оруулалтыг нягтлан бодох бүртгэлд бүртгэхдээ өөр өөр стандартыг хэрэглэнэ. Бондын богино хугацаат хөрөнгө оруулалтыг нягтлан бодох бүртгэлд өртгөөр нь бүртгэж, хөрөнгө оруулалтыг борлуулсан үед ашиг, алдагдлыг хүлээн зөвшөөрнө.
 
Харин түргэн борлогдох хувьцааны хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчийн баланст багцын нийт өртөг ба тухайн үеийн зах зээлийн үнийн аль багаар нь бүртгэнэ. Хэрэв багцын зах зээлийн үнэ өртгөөс доош унавал энэхүү бууралтыг хөрөнгө оруулагчийн орлогын тайланд алдагдал хэмээн бүртгэж, багцын зах зээлийн үнэ өсөж өртөгтэй тэнцүү болтол нь залруулга хийнэ. Өртгөөс давсан зах зээлийн үнийн өсөлтийг орлогын тайланд тусгахгүй.
 
2.3.3       Журналын бичилт
 
Худалдан авсан үед (олж авахад гарсан зардлаар):
 
Дт: Арилжааны үнэт цаас эсвэл Өмчийн үнэт цаас
Кт: Мөнгөн хөрөнгийн холбогдох дансд
 
Бондын хүүг хуримтлуулан бүртгэх үед:
 
Дт: Арилжааны үнэт цаасны хүүгийн авлага
Кт: Үнэт цаасны хүүгийн орлого
 
Хүүгийн орлого мөнгөөр төлөгдсөн үед:
 
Дт: Мөнгөн хөрөнгө
Кт: Үнэт цаасны хүүгийн авлага
 
Түргэн борлогдох хувьцаа (өмчийн үнэт цаас)-ны зах зээлийн үнээс давсан өртгийн дүнгээр:
 
Дт: Үнэт цаасны үнэлгээний хасагдуулгын гарз
Кт: Өмчийн үнэт цаасны үнэлгээний хасагдуулга
 
Ашигтай борлуулсан бондын хөрөнгө оруулалтыг:
 
Дт: Мөнгөн хөрөнгө
Кт: Арилжааны үнэт цаас
Кт: Үнэт цаасны арилжааны орлого
 
Алдагдалтай борлуулсан бондын хөрөнгө оруулалтыг:
 
Дт: Мөнгөн хөрөнгө
Дт: Үнэт цаасны арилжааны алдагдал
Кт: Арилжааны үнэт цаас
 
Өмчийн үнэт цаасыг ашигтай борлуулсан бол
 
Дт: Мөнгөн хөрөнгө
Дт: Өмчийн үнэт цаасны үнэлгээний хасагдуулга
Кт: Өмчийн үнэт цаас
Кт: Үнэт цаасны арилжааны орлого
 
Өмчийн үнэт цаасыг алдагдалтай борлуулсан бол
 
Дт: Мөнгөн хөрөнгө
Дт: Өмчийн үнэт цаасны үнэлгээний хасагдуулга
Дт: Үнэт цаасны арилжааны алдагдал
Кт: Өмчийн үнэт цаас
 
 
                                                                                                             2.4.                        ӨМЧЛӨХ БУСАД ХӨРӨНГӨ
 
2.4.1       Өмчлөх бусад хөрөнгөд хамрагдах зүйлс
 
Өмчлөх бусад хөрөнгө нь хоршооны үйл ажиллагаанаас хамааралгүй, зөвхөн зээлдэгчийн өрийг барагдуулах зорилгоор бусдаас өмчлөн авсан хөрөнгө юм.
 
2.4.2       Үнэлгээ
 
Өмчлөх бусад хөрөнгийг борлуулах зах зээлийн үнэлгээ, холбогдох зээл, төлбөрийн нийт дүнгийн аль багаар нь бүртгэнэ.
 
Өмчлөх бусад хөрөнгийг борлуулахад гapax ашиг, алдагдлыг тухайн тайлант хугацааны цэвэр орлого, зарлагад оруулна.
 
2.4.3       Өмчлөх бусад хөрөнгийн бүртгэл
 
ХЗХоршоо нь анх зээл олгохдоо зээлдэгчтэй байгуулсан зээл болон барьцааны гэрээг үндэслэн тэнцлийн гадуурх 9902 тоот дансанд барьцаа хөрөнгийг зах зээлийн боломжит үнэ болон үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн үнээр бүртгэнэ.
 
Зээл, барьцааны гэрээний дагуу зээлдэгчтэй харилцан тохиролцож эсвэл шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгийг зээлийн (хүү) өрөнд авч өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж, хөрөнгийг хүлээн авсан үед тэнцлийн гадуурх Зээлийн барьцаа хөрөнгийн 9902 тоот данснаас хасаж, холбогдох зээл, хүүгийн төлбөрийн нийт дүн болон уг хөрөнгийн зах зээлийн үнийн аль багаар нь бүртгэвэл:
 
Дт: Өмчлөх бусад хөрөнгө
Кт: Холбогдох зээлийн данс (зээлийн үндсэн өрийн дүнгээр)
Кт: Зээлийн хүүгийн орлого эсвэл
Хүүгийн авлага (төлөгдсөн хүүгийн дүнгээр)
 
Хэрэв зээлийн төлбөрт авсан хөрөнгийн зах зээлийн үнэ зээлийн үндсэн өрнөөс илүү бол зөрүү дүнгээр зээлийн хүүг төлүүлэх бөгөөд зээлийн хүүг хуримтлуулж тооцохыг зогсоосон бол төлөгдсөн хүүгийн дүнгээр тэнцлийн гадуурх 9921 тоот данснаас хасалт хийнэ.
 
Өмчлөх бусад хөрөнгийн зах зээгийн үнэ зээл хүүгийн төлбөрийн нийт дүнгээс харьцангуй өндөр байвал yr хөрөнгийг борлогдсон үед нь зөрүүг зээлдэгчид буцаан олгох талаар хоршоо, зээлдэгч хоёр харилцан тохиролцоно.
 
Харин хөрөнгийн үнэ зээл, хүүгийн төлбөрийн дүнгээс бага бол зах зээлийн үнээр Өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, зээл, хүүгийн өрийг хасагдуулаад үлдсэн зээл, хүүг барагдуулах apгa хэмжээг үргэлжлүүлэн авна. Өмчлөх бусад хөрөнгийг борлуулах, хадгалах, хамгаалахтай холбогдон гарах зардлыг тайлант хугацааны зардлаар бүртгэнэ. Энэ зардлын тодорхой хэсгийг зээлдэгчээр төлүүлж болно.
 
Дт: Өмчлөх бусад хөрөнгийн урсгал зардал
Кт: Мөнгөн хөрөнгийн болон холбогдох бусад дансд гэсэн бичилт хийнэ.
 
ХЗХоршоо нь зээлийн үйл ажиллагааны болон зээлийг ангилах эрсдэлийн сан байгуулах журмууддаа Өмчлөх бусад хөрөнгийг зээлийн төлбөрт авах нөхцөл болон түүнийг үнэлэх, ангилах, түүний зах зээлийн үнийн өөрчлөлтөд тохируулж үнэлгээний хасагдуулга хийх талаар тодорхой тусгасан байна. Өмчлөх бусад хөрөнгийн чанар байдал, эрэлт хэрэгцээнээс шалтгаалж, түүний борлогдох боломжит үнэ буурсан тохиолдолд үнэлгээний хасагдуулга хийж, тайлант үеийн зардлаар бүртгэнэ.
 
Дт: ӨБХөрөнгийн үнэлгээний хасагдуулгын гарз
Кт: ӨБХөрөнгийн үнэлгээний хасагдуулга
 
Өмчлөх бусад хөрөнгийн тэнцэлд бүртгэсэн дүнгээс илүү үнээр борлуулбал:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн дансд
Кт: Өмчлөх бусад хөрөнгө (бүртгэлийн үнээр)
Кт: Бусад орлого (бүртгэлийн үнээс илүү борлуулсан дүнгээр)
 
Өмчлөх бусад хөрөнгийг зээлийн үндсэн өр, хүү, торгууль болон зээлийг төлүүлэх, барьцаа хөрөнгийг борлуулахтай холбогдон гарсан зардлаас давсан дүнгээр борлуулсан тохиолдолд илүү гарсан дүнг зээлдэгчид буцаан олгох тухай гэрээнд заасан бол энэ дүнгээр хоршооны орлогоор бус өглөгөөр бүртгэнэ.
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Өглөг
 
Өмчлөх бусад хөрөнгө нь тэнцэлд бүртгэсэн үнээс бага үнээр борлогдсон тохиолдолд борлуулсан үнийн дүнгээр гүйлгээ хийж зөрүү нь хоршооны алдагдал болно.
 
Дт: Өмчлөх бусад хөрөнгийн эрсдэлийн сан
(алдагдлын дүнгээр)
Дт: Мөнгөн хөрөнгийн дансд
(борлогдсон үнээр)
Кт: Өмчлөх бусад хөрөнгө
[бүртгэлийн үнээр)
 
Өмчлөх бусад хөрөнгийн борлуулалт удааширснаас түүний чанар байдал муудаж, хэрэгцээ шаардлага хангахгүй болсон үед дотоод журмын дагуу зээлийн xopoo болон хоршооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж холбогдох шийдвэрийн дагуу данснаас хасна.
 
                                                                                        2.5.            БУСАД ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ
 
2.5.1.     Бусад эргэлтийн хөрөнгөд хамрагдах зүйлс:
 
Зээлээс бусад төрлийн ажил, үйлчилгээний авлага Дараа тайлангийн тооцоо Дутагдал, шамшигдал Материал үнэ бүхий зүйлс Урьдчилж төлсөн зардал Урьдчилж төлсөн тооцоо Урьдчилж төлсөн татвар Хуримтлуулж тооцсон хүүгийн авлага Салбар хоорондын авлага
2.5.2.     Үнэлгээ
 
Авлага, дараа тайлангийн тооцоо, дутагдал шамшигдлыг авахаар тооцсон цэвэр боломжит үнэ цэнээр үнэлнэ. Авлагын үлдэгдэл нь түүний нэрлэсэн үнээс найдваргүй авлагад байгуулсан хасагдуулга ба бусад заасан тохируулгыг хассан дүнгээр үнэлэгддэг. Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлагыг балансын өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлнэ.
 
ь      Материал, үнэ бүхий зүйлсийг худалдан авсан өртгөөр нь бүртгэнэ.
ь      Урьдчилж гарсан төлбөрүүдийг түүний төлөгдсөн хэмжээгээр бүртгэнэ.
ь      Хуримтлуулж тооцсон авлагыг тооцоолсон дүнгээр бүртгэнэ.
 
5.2.3.     Санхүүгийн тайланд тусгах
 
Бусад эргэлтийн хөрөнгийг баланст "Эргэлтийн хөрөнгө" бүлгийн 5 дугаар зүйлд үзүүлнэ.
 
Авлага
 
Авлагын 1602 тоот дансанд:
o       Иргэд, хуулийн этгээд, ажиллагсдаас эд хөрөнгийн тооцоогоор авах зээлээс
бусад төрлийн авлага
o       Kacc үнэ бүхий зүйлтэй холбогдох бусдаас авах авлагыг бүртгэнэ.
 
Авлагын (1602) дансны үлдэгдэл нь түр хугацааны шинж чанартай бөгөөд эцсийн тооцоо хийгдсэн тухай бүр хаагдаж байх ёстой. Авлагыг иргэн, хуулийн этгээд тус бүрээр нэрийн данс нээж хөтөлнө. Хоршоо авлагыг барагдуулахад тогтмол хяналт тавьж ажиллана.
 
Авлага үүсэхэд:
Дт: Авлага
Кт Хөрөнгийн данс буюу орлогын данс
 
Авлага төлөгдөхөд:
Дт : Мөнгөн хөрөнгийн данс буюу бусад хөрөнгийн данс
Кт: Авлага
 
Зээлийн авлага буюу үндсэн үйл ажиллагааны авлагаар бусад төрлийн авлагыг тэдгээрийн төлөгдөх дүнгээр нь бүртгэнэ. Эдгээр авлагад эрсдэлийн нөөц байгуулахгүй.
 
Урьдчилж төлсөн тооцоо
 
Урьдчилж төлсөн тооцоо 1603 тоот дансаар урьдчилж төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, бараа үйлчилгээг хүлээн аваагүй урьдчилсан төлбөр болон томилолтоос бусад дараа тайлангийн тооцоогоор урьдчилж олгосон мөнгийг бүртгэх бөгөөд холбогдох байгууллага хүмүүстэй тайлан тооцоо хийсний үндсэн дээр зохих дансанд хааж бичнэ.
 
Урьдчилж төлбөр хийх буюу мөнгө олгох үед:
 
Дт: Урьдчилж төлсөн тооцоо
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
Тооцоо хийж xaax үед:
 
Дт: Хөрөнгийн болон зардлын данс
Кт: Урьдчилж төлсөн тооцоо
 
Урьдчилж төлсөн тооцоо дансны хувьд үүссэн ажилтан бүрээр нэрийн данс нээж дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
 
Дараа тайлангийн тооцоо
 
Дараа тайлангийн тооцоо 1604 тоот дансаар ажиллагсад албан үүрэг гүйцэтгэх буюу гадаад дотоодод албан томилолт, курс сургууль, семинарт явах зэрэгт зориулан удирдлагын шийдвэрийн дагуу олгосон томилолтын урьдчилгааг бүртгэх бөгөөд урьдчилгаа мөнгө олгох үед:
 
Дт: Дараа тайлангийн тооцоо
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
 
Урьдчилгаанд олгосон мөнгөний зарцуулалтын тооцооны баримтыг үндэслэн дараа тайлангийн тооцооны дансыг хаахдаа:
 
Дт: Холбогдох зардал буюу хөрөнгийн данс
Кт: Дараа тайлангийн тооцоо
 
Дараа тайлангийн тооцоо дансны хувьд тооцоо үүссэн ажилтан бүрээр нэрийн данс нээж дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж тухайн ажилтны хувьд үүссэн тооцоо, түүний баримтаар тооцолд, үлдэгдлийг cap бүрээр тохируулж байна.
 
Урьдчилгаа мөнгө илүү гарсан тохиолдолд:
 
Дт: Kacc дахь бэлэн мөнгө
Кт: Дараа тайлангийн тооцоо
 
Авсан урьдчилгаанаас хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шалтгааныг тодруулж байгууллагаас нэмж олгох эсэхийг шийдвэрлэн, холбогдох гүйлгээг хийнэ.
 
Урьдчилж төлсөн зардал
 
Хоршоо үйл ажиллагааны зардлыг урьдчилж төлбөл Урьдчилж төлсөн зардал (1608) дансаар хуримтлуулан бүртгэж байгаад тайлант үед ногдох хэмжээгээр холбогдох зардлын дансдад хуваарилж бүртгэнэ.
 
Урьдчилсан төлбөр хийх үед:
 
Дт: Урьдчилж төлсөн зардал
Кт Мөнгөн хөрөнгийн данс
 
Тайлант үеийн эцэст тухайн тайлант хугацаанд ногдох дүнгээр:
 
Дт: Холбогдох зардлын дансд
Кт: Урьдчилж төлсөн зардал гэсэн бичилт хийж хасагдуулна.
 
 
Дутагдал шамшигдал
Кассын тооллого болон өдрийн гүйлгээний эцэст кассыг тохируулахад бэлэн байгаа мөнгө, бүртгэл дэх дансны үлдэгдлээс зөрсөн бол тэр дүнгээр Дутагдал, шамшигдал 1605, өглөг 2502 тоот дансдад бүртгэж кассын үлдэгдлийг тохируулан, шалтгаан болон холбогдох эзнийг тогтоосны дараа зохих шийдвэрийн дагуу холбогдох гүйлгээг хийж уг дансыг хаана. Дансны бичилтийг Мөнгөн хөрөнгийн бүлгийн 1.4.-л харуулсан болно.
 
Бараа материал
 
Хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хэрэгцээтэй материал, үнэ бүхий зүйл, бүх төрлийн маягтуудыг бараа материалын 1606 тоот дансаар бүртгэж, ашиглагдсан хэмжээгээр үйл ажиллагааны зардалд бичиж хасна.
 
Материал үнэ бүхий зүйлсийг бүртгэх, зарлага болгох аргуудыг хоршоо бүртгэлийн бодлогоороо тодорхойлно.
 
Нягтлан бодогч БМ-ийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж гүйлгээ үлдэгдлийг хяналтын данс, болон аж ахуйн нярвын бүртгэлтэй тохируулна.
 
Аж ахуйн нярав БМ-ийг биечлэн хариуцаж, Агуулахын бүртгэл хөтөлж гүйлгээ, үлдэгдлийг тохируулах бөгөөд БМ-ийг зохих баримттай тулган шалгаж хүлээн авч, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөл, цохолттой "шаардах хуудас"-аар ажилчдад олгон, сард нэгээс доошгүй удаа тайлан гаргаж нягтлан бодогчоор зарлагын гүйлгээ хийлгэнэ.
 
Нарийн бүртгэлтэй маягт, үнэт цаас, төлбөрийн хэрэгслүүд зэрэг зарим үнэ бүхий зүйлсийг касст хадгалан, тэнцлийн гадуурх дансаар давхар бүртгэж хяналт тавина.
 
БМ-ийг худалдаж авахдаа бэлтгэн нийлүүлэгч байгууллагын нэхэмжлэл, зарлагын баримтын дагуу аж ахуйн нярвын бичсэн орлогын баримтыг үндэслэн:
 
Дт: Бараа материал
Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг
 
Нярвын тайлангаар зарлага болгох үед:
 
Дт: Холбогдох зардлын данс
Кт: Бараа материал
 
гэсэн бичилт хийж хяналтын карт (дэлгэрэнгүй бүртгэл)-ыг давхар хөтөлнө.
 
Салбар хоорондын тооцоо
 
Хоршоо нь өөрийн харьяа салбар, нэгжтэй холбогдох ажил гүйлгээг Салбар хоорондын тооцооны (1611, 1612 болон 2511, 2514) дансдаар бүртгэнэ. Салбар хоорондын тооцоогоор үүссэн авлага, өглөгийг салбар нэгж бүр дээр данс нээж бүртгэх бөгөөд тайлант хугацааны эцэст цэвэршүүлж байна. Энэ дансаар салбар хоорондын тооцооны үлдэгдлээс өөр зүйл бүртгэхийг хориглоно.
Салбар хоорондын авлага, өглөгийг валют, төгрөгөөр тусад нь бүртгэнэ.
Тухайлбал салбарт бэлэн мөнгөний зузаатгал өгсөн үед:
 
Төвд.
Дт: Салбар хоорондын авлага
Кт: Kacc дахь бэлэн мөнгө
 
Салбарт.
Дт: Kacc дахь бэлэн мөнгө
Кт: Салбар хоорондын өглөг
 
Сарын эцэст салбарт авлага, өглөгийн дансдыг хооронд нь хааж салбар хоорондын авлага, өглөгийг тодорхойлно.
 
Дт: Салбар хоорондын өглөг
Салбар хоорондын авлага
 
Салбар хоорондын тооцоог тухай бүр тохируулж байх бөгөөд санхүүгийн тайланд цэвэршүүлж харуулна.
 
Б. ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ
 
Эргэлтийн бус хөрөнгөд хоршооны үйл ажиллагаанд нэг буюу түүнээс дээш жилийн хугацаанд ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь хязгаарлагдмал үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, авлага гэх мэт хөрөнгө хамрагдана.
 
                                                                                                                                            2.6.      ҮНДСЭН ХӨРӨНГӨ
 
2.6.1.     Үндсэн хөрөнгөд хамрагдах зүйлс
 
Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь хязгаарлагдмал бизнесийн хэвийн нөхцөлд худалдах зориулалтгүй, элэгдлийн үндсэн дээр өртөг, зардалд анхны үнээ аажмаар шингээж байдаг биет хөрөнгүүд багтана. Эдгээр хөрөнгөд:
Газар, үйлдвэрийн талбай зэрэг элэгдэл, хорогдол тооцдоггүй үл хөдлөх хөрөнгө Үл хөдлөх хөрөнгө (барилга, байгууламж) Тээврийн хэрэгсэл Тооцоолох техник Тавилга эд хогшил Бусад үндсэн хөрөнгө (Үүнд 10 жилээс бага 1 жилээс их ашиглалтын хугацаатай үндсэн хөрөнгийн шинжтэй хөрөнгийг хамруулан бүртгэвэл зохино.)
 
2.6.2       Өртөг бүрдэлт
 
Үндсэн хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөгт худалдан авсан үнэ, тээвэрлэх, суурилуулахтай холбогдон гарсан зардал болон гааль, НӨТ-ийн татварыг оруулна.
 
Барьж байгуулж байгаа үндсэн хөрөнгийн өртөг нь барилгын материал, ажлын хөлс, суурь малталтын зардал бусад холбогдох нэмэлт зардал болон барилга байгууламжийн гэрээлэн гүйцэтгэгчид төлөх төлбөрийн хэмжээнээс бүрдэнэ.
 
Бөөн дүнгээр худалдан авсан хөрөнгийн үнийг худалдан авсан хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэд үндэслэн хуваарилна.
 
Мөнгөн бус солилцоогоор хөрөнгө худалдан авсан бол солилцоогоор шилжүүлсэн хөрөнгийн зах зээлийн үнээр үндсэн хөрөнгийг бүртгэнэ.
 
Хандиваар авсан хөрөнгийг зах зээлийн үнээр бүртгэнэ.
 
2.6.3       Үнэлгээ
 
Үндсэн хөрөнгө нь анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хассан үлдэгдэл өртгөөр илэрхийлэгдэнэ.
 
2.6.4       Санхүүгийн тайланд тусгах
 
Баланст "Эргэлтийн бус хөрөнгө"-ийн бүлгийн эхний хэсэгт анхны өртөг болон түүнээс хуримтлагдсан элэгдлийг хасаж тооцсон үлдэгдэл өртгийн хэмжээгээр тусгагдана.
 
2.6.5Үндсэн хөрөнгийн бүртгэл
 
Байгууллага нь үндсэн хөрөнгөө дугаарлаж, Үндсэн хөрөнгийн карт хөтөлнө. Тэнцлээс хассан үндсэн хөрөнгийн дугаарыг дахин олгохгүй.
 
Үндсэн хөрөнгийг бэлтгэх. худалдан авах
 
Барилга, байгууламжийг олж бэлтгэхтэй холбогдсон санхүүжилтийн хэмжээгээр:
 
Дт: Үндсэн хөрөнгийн санхүүжилт
Кт: Мөнгөн хөрөнгийн дансд эсвэл Өглөг
 
Барилгыг ашиглалтад хүлээн авсан актыг үндэслэн барилгын өртгийн дүнгээр:
 
Дт: Барилга, байгууламж
Кт: Үндсэн хөрөнгийн санхүүжилт
 
Барилга, байгууламжийг ашиглалтад opox хүртэл хугацаанд үндсэн хөрөнгийн санхүүжилтийн 1704 дүгээр дансанд бүртгэж санхүүгийн жил дамжсан актив үлдэгдэлтэй байж болно. Энэ дансаар Хоршооны удирдлагаас зөвшөөрөгдсөн үндсэн хөрөнгийн санхүүжилтээс өөр зүйл бүртгэхийг хориглоно.
 
Барилга, байгууламжийн зураг төсөв нэг бүрийг ширхгээр үнэлэн тэнцлийн гадуурх "Хадгалсан үнэ бүхий зүйлс" 9911 тоот дансанд нэрийн данс нээж бүртгэн, зураг төсвийг хадгална.
 
Бусад үндсэн хөрөнгийг орлогодохдоо худалдаж авсан үнэ дээр тээвэрлэх, суурилуулахтай холбогдон гарсан зардал, түүнд төлсөн НӨТ, гаалийн татварыг нэмж хуримтлуулан бүртгэнэ.
 
Дт: Эд хогшил, тээврийн хэрэгслэл буюу
Компьютер, техник хэрэгслэл
Кт: Мөнгөн хөрөнгийн дансд эсвэл Өглөг
 
Лизингээр үндсэн хөрөнгө худалдаж авсан тохиолдолд:
 
Дт: Үндсэн хөрөнгө
Кт: Санхүүгийн түрээсийн өглөг
 
Лизингийн хүү төлөхөд:
 
Дт: Бусад хүүгийн зардал
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
 
Лизингийн хүүг мөнгөөр төлөөгүй бол тайлант үеүдийн эцэст хуримтлуулан тооцож санхүүгийн түрээсийн өглөгийг нэмэгдүүлэн бүртгэж:
 
Дт: Бусад хүүгийн зардал
Кт: Санхүүгийн түрээсийн өглөг
 
Үндсэн хөрөнгийн элэгдэл
 
Нөөц нь шавхагдашгүй хөрөнгөөс бусад бүх хөрөнгийг ашиглагдах боломжит хугацааных нь туршид тухайн хөрөнгийн анхны өртгөөс элэгдэл тооцож, өртөг зардалд системтэйгээр шингээнэ.
 
Үндсэн хөрөнгийн элэгдүүлбэл зохих дүн нь үндсэн хөрөнгийн анхны өртөг, эсвэл үндсэн хөрөнгийн өртөгт хамаарах бусад зүйлийг (дахин үнэлгээ нэмэлт өртгийн хэмжээг харгалзсан) тооцсон анхны өртгөөс үлдэх өртгийг хассан хэмжээгээр илэрхийлэгдэнэ.
 
Хоршоо нь үндсэн хөрөнгийн ашиглах боломжит хугацааг тогтоохдоо (1) элэгдэл тооцох хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж байгууллага ашиглахаар төлөвлөж буй хугацаа (2) элэгдэл тооцох хөрөнгийг ашиглан бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, (3) удирдлагын гаргасан шийдвэр, (4) үйлдвэрлэгчээс тухайн хөрөнгийг ашиглахаар тогтоосон хугацаа зэргийг үндэслэнэ.'
 
Хөрөнгийг ашиглах боломжит хугацааных нь туршид элэгдүүлнэ. Хоршоо нь элэгдэл тооцох аргыг бүртгэлийн зорилгоор сонгон хэрэглэх ба татвар тооцоололтойн нөхцөлөөс үл хамааран анх сонгон авсан аргаа үйл ажиллагааныхаа тайлант үед тууштай мөрдөнө.
 
Элэгдэл тооцох дараах аргууд байдаг. Үүнд:
1.      Шулуун шугамын арга
2.      Бүтээгдэхүүний нэгжид ногдуулах apгa
3.      Үлдэгдлийг давхар бууруулах арга
Үндсэн хөрөнгийн ашиглах хугацааны нийлбэрээр жигнэх apra
 
Хоршоо нь бүртгэлийн бодлогодоо үндсэн хөрөнгийн элэгдүүлэх хугацаа, элэгдэл тооцох аргыг үндсэн хөрөнгө бүрт буюу ангилал бүрт тодорхойлж энэ хувь хэмжээгээр cap бүр элэгдэл тооцож, тайлант үеийн зардлаар бүртгэнэ.
 
Дт: Элэгдлийн зардал
Кт: Хуримтлагдсан элэгдэл
 
Ашиг, алдагдлын шалтгаанаар тухайн тайлант үед үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулахгүй байхыг хориглоно. Элэгдлээ бүрэн нөхсөн үндсэн хөрөнгөд дахин элэгдэл байгуулахгүй.
 
Татварын хуульд зааснаас өөр ашиглалтын хугацаа үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход ашигласан бол татварын хуулийн дагуу элэгдлийг тусад нь тооцож, элэгдлийн зардлын зөрүүг "орлогын татварын тайланд" тусгаж татвар тооцно.
 
Үндсэн хөрөнгийг худалдах. ашиглалтаас xacax
 
Үндсэн хөрөнгө элэгдэж хуучирснаас шинэ тоног төхөөрөмжөөр солих, актлах, илүүдэл хөрөнгийг худалдан борлуулах шаардлага гарвал хоршооны эрх бүхий байгууллагын шийдвэр болон захирлын тушаалыг үндэслэн хөрөнгийг данснаас xacax буюу худалдан борлуулна.
 
Жилийн эцсийн өдрөөс бусад өдөр хөрөнгийг ашиглалтаас хасвал ашиглалтаас хассан тэр өдрөөр тасалбар болгон элэгдлийн тооцоог хийж, элэгдлийг нэмж байгуулсны дараа тухайн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн анхны өртөг рүү хааж үлдэгдэл өртгийг тодорхойлно.
 
Дт: Хуримтлагдсан элэгдэл
Кт: Үндсэн хөрөнгө
 
Хэрэв уг хөрөнгө элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхөөгүй байхад данснаас хассан бол үлдэгдэл өртгийг алдагдлаар тайлагнана:
 
Дт: Үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарз
Кт: Үндсэн хөрөнгийн анхны өртөг
 
Үлдэгдэл өртгөөс бага үнээр худалдан борлуулбал:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн дансд, Авлага (худалдсан үнээр)
Дт: Үндсэн хөрөнгө данснаас хассаны гарз (үлдэгдэл өртгөөр)
Кт: Үндсэн хөрөнгө
 
Хөрөнгийг үлдэгдэл өртгөөс илүү үнээр борлуулбал:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн дансд, Авлага (худалдсан үнээр)
Кт: Үндсэн хөрөнгө (үлдэгдэл өртгөөр)
Кт: Үндсэн хөрөнгө борлуулсны олз (зөрүү дүнгээр)
 
Үндсэн хөрөнгийн засвар
 
Үндсэн хөрөнгийн урсгал засвар, үйлчилгээний зардал нь үл капиталчилдаг үнийг тайлант хугацааны зардлаар бүртгэнэ.
 
Дт: Үндсэн хөрөнгийн засварын зардал
Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг
 
Засварын зардал нь дараах шалгуурыг хангаж байвал капиталжуулна.
 
Хөрөнгийн ашиглах хугацааг уртасгах Хүчин чадлыг нэмэгдүүлэх, эсвэл хөрөнгийн үр ашиг ба аюулгүй байдлыг дээшлүүлэх Бүтээгдэхүүнийг чанарыг сайжруулах
 
Энэ шаардлагын аль нэг нь хангагдаж байвал анхны өртгийг нэмэгдүүлж дараах бичилт хийнэ. Нэмэлт өртгийн хэмжээг yr үндсэн хөрөнгийн хувьд тооцсон ашиглагдаагүй үлдсэн жилийн туршид элэгдүүлнэ.
 
Дт: Үндсэн хөрөнгө
Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг
 
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ
 
a) Дахин үнэлгээ хийх шаардлага
 
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг дараах тохиолдолд зайлшгүй хийх шаардлага тулгардаг. Үүнд:
Тухайн хөрөнгө хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн боловч цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой байх
Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг нь цэвэр боломжит үнэ цэнээс материаллаг зөрүүтэй болсон байх
Дээрх 2-оос бусад тохиолдлоор дахин үнэлэх шаардлагатай болсон
 
Дээрх тохиолдолд хөрөнгийн дахин үнэлгээг мэргэжлийн үнэлэгчид хийнэ.
 
б) Дахин үнэлгээний зөрүүг санхүүгийн тайланд илэрхийлэх нь
 
Дахин үнэлгээний улмаас хөрөнгийн үлдэгдэл өртөг нэмэгдсэн тохиолдолд нэмэгдсэн хэмжээг эзэмшигчийн өмчийн хэсэгт "Дахин үнэлгээний нөөц" нэртэйгээр харуулна. Дахин үнэлгээгээр буурсан хэмжээг харгалзах дахин үнэлгээгээр нэмэгдсэн хэмжээнээс суутгаж өгнө. Гэхдээ ижил төрлийн хөрөнгийн дахин үнэлгээгээр нэмэгдсэн хэмжээнээс дээрх үнэлгээний бууралтын хэмжээ илүү гарахгүй байх ёстой. Хэрэв ижил төрлийн хөрөнгийн дахин үнэлгээний бууралт нь нэмэгдсэн хэсгээс илүү гарч байвал түүнийг хөрөнгийн дахин үнэлгээний алдагдал хэмээн зардлаар бүртгэнэ.
Дахин үнэлгээний улмаас хөрөнгийн үлдэгдэл өртөг буурсан тохиолдолд буурсан хэмжээг зардал хэмээн хүлээн зөвшөөрнө.
 
Дахин үнэлгээний бууралтыг зардлаар тайлагнах үед дараах журнал бичилт хийнэ,
 
Дт: Ердийн бус зардал
Дт: Хуримтлагдсан элэгдэл (Үнийн бууралтад ногдох хэсэг)
Кт: Үндсэн хөрөнгө
 
Ижил төрлийн хөрөнгийн дахин үнэлгээний үед гарсан бууралтыг өмнө нь зардал хэмээн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд дахин үнэлгээний нэмэгдсэн зөрүүг ашиг гэж үзнэ. Энэ тохиолдолд хийгдэх журналын бичилт:
 
Дт: Үндсэн хөрөнгө
Кт: Ердийн бус орлого
 
Хөрөнгийг данснаас xacax, устгах үед дахин үнэлгээний нэмэгдсэн хэмжээ нь бодитой болдог. Энэ үед дахин үнэлгээгээр нэмэгдсэн хэмжээг "Хуримтлагдсан ашиг" pyy шилжүүлж бүртгэнэ.
Журналын бичилт нь:
 
Дт: Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нөөц
Кт: Хуримтлагдсан ашиг
 
Хөрөнгийн дахин үнэлгээ нь хөрөнгийн ашиглагдах хугацааг уртасгахгүй. Иймд хөрөнгөд дахин үнэлгээ хийсний дараа дараах тохируулга хийнэ.
 
1.      Элэгдлээрээ өртгөө бүрэн нөхсөн хөрөнгийг дахин үнэлсэн тохиолдолд:
 
♦    Хөрөнгө тус бүрийн эсвэл хөрөнгийн ангилал тус бүрийн хувьд ирээдүйд ашиглах хугацааг шинэчлэн тогтооно.
♦    Элэгдүүлэх apгaa сонгоно.
 
Журналын бичилт:
 
Дт: Үндсэн хөрөнгө
Кт: Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нөөц
 
2.            1 -д дурьдсанаас бусад шаардлагаар хөрөнгийг дахин үнэлсэн тохиолдолд:
 
♦    Хуримтлагдсан элэгдлийг тохируулна.
♦    Үлдэгдэл өртгийг шинэчлэн тодорхойлох
♦    Элэгдэл тооцох өртгөө тодорхойлох шаардлагатай.
 
Дахин үнэлсэн үнэ нь тухайн хөрөнгийн үлдэгдэл өртгийг илэрхийлж байгаа бол
1)                 хөрөнгийн ангилал тус бүрийн ашиглагдах хугацаанаас ашиглагдсан хугацааг хасаж цаашид ашиглагдах хугацааг шинэчлэн тогтоож, дахин үнэлсэн үнээс элэгдэл тооцно. Энэ тохиолдолд өмнө нь байгуулсан хуримтлагдсан элэгдлийг тэглэнэ.
2)                 эсвэл Дахин үнэлэхийн өмнөх үлдэгдэл өртөг ба дахин үнэлсний дараах үлдэгдэл өртгийн харьцаагаар хөрөнгийн ангилал тус бүрийн анхны өртөг ба хуримтлагдсан элэгдлийг зэрэг нэмэгдүүлж, ашиглагдах хугацааг хэвээр мөрдөх шаардлагатай.
 
1.            Тохиолдолд хийгдэх журналын бичилт:
 
Дахин үнэлэх хүртэл байгуулсан хуримтлагдсан элэгдлийн хэмжээгээр
 
Дт: Хуримтлагдсан элэгдэл
Кт: Үндсэн хөрөнгө
 
Дахин үнэлсэн үнэ ба дахин үнэлэхийн өмнөх үлдэгдэл өртгийн зөрүүгээр
 
Дт: Үндсэн хөрөнгө
Кт: Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нөөц
 
2.            Тохиолдолд хийгдсэн журналын бичилт:
 
Дт: Үндсэн хөрөнгө
Кт: Хуримтлагдсан элэгдэл
Кт: Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нөөц
 
Харин дахин үнэлсэн үнэ нь шинэчлэн тодорхойлсон анхны өртгийг илэрхийлж байгаа бол анхны өртгийн өсөлтийн харьцаагаар хуримтлагдсан элэгдэл ба үлдэгдэл өртгийг зэрэг нэмэгдүүлнэ.
 
Энэ тохиолдолд хийгдэх журналын бичилт нь 2) тохиолдолтой адил байна.
 
Дахин үнэлсэн хэмжээнээс тооцсон элэгдлийг татвар ногдох орлогоос xacax эсэхийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй орлогын татварын хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
 
                                                                                                                                    2.7.            БИЕТ БУС ХӨРӨНГӨ
 
2.7.1.     Биет бус хөрөнгөд хамрагдах зүйлс
 
Биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийн эзэмшигчдэдээ давуу болон онцгой эрх, өрсөлдөөний давуу талыг олгосон хөрөнгийг биет бус хөрөнгө гэнэ.
 
Биет бус хөрөнгөд патент, гудвилл, зохиогчийн эрх, лиценз, худалдааны тэмдэгт, програм хангамж, зохион байгуулалтын зардал зэрэг хөрөнгө хамрагдана.
 
2.7.2       Өртөг бүрдэлт
 
Биет бус хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэнэ. Өртөгт худалдан авсан үнэ ба биет бус хөрөнгийг зориулалтаар нь ашиглахад бэлэн болгохтой холбогдсон бүх зардал багтдаг.
 
A.        Худалдан авсан биет бус хөрөнгийг худалдан авалт хийсэн өдөр худалдан авсан өртгөөр нь бүртгэнэ.
Б. Дотооддоо бий болгосон биет бус хөрөнгийг гарсан зардлын хэмжээгээр капиталжуулна.
B.       Хувьцаа болон бусад хөрөнгөөр сольж авсан тохиолдолд сольсон хөрөнгийн зах зээлийн үнэ, биет бус хөрөнгийн зах зээлийн үнэ хоёрын аль тодорхой байгаа үнээр нь бүртгэнэ.
 
2.7.3      Санхүүгийн тайланд тусгах
 
Биет бус хөрөнгийг балансын "Эргэлтийн бус хөрөнгө" бүлгийн хоёр дахь зүйлд анхны өртгөөс элэгдлийг хассан хэмжээгээр, бие бус хөрөнгийн төрлөөр тусгана.
 
2.7.4      Биет бус хөрөнгийн бүртгэл
 
Биет бус хөрөнгийг худалдан авах буюу боловсруулахад анхны өртгөөр нь:
 
Дт: Биет бус хөрөнгө
Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг
 
Биет бус хөрөнгийн өртгийг ашиглалтын хугацааны туршид хорогдуулж зардалд шингээнэ. Элэгдэл тооцох хугацааг хоршоо бүртгэлийн бодлогоороо тодорхойлох бөгөөд элэгдэл байгуулах хугацаа 20 жилээс хэтрэхгүй. Биет бус хөрөнгийн элэгдлийг cap бүрийн эцэст тооцож анхны өртгийг бууруулна.
 
Дт: Биет бус хөрөнгийн элэгдлийн зардал
Кт: Биет бус хөрөнгө
 
 
                                                                                                           2.8.      УРТ ХУГАЦААТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
 
2.8.1.     Урт хугацаат хөрөнгө оруулалтад хамрагдах зүйлс
 
Урт хугацаат хөрөнгө оруулалтад эргэлтийн бус хөрөнгийн шинжтэй дараах зүйлс хамрагдана. Үүнд:
 
♦    өмчийн үнэт цаас
♦    хөрөнгө оруулалтын үнэт цаас
♦    бонд барьцаа
♦    бусад байгууллагад хөрөнгөөр оруулсан хөрөнгө оруулалт
♦    үнэ цэнийг нь өсгөх зорилгоор эзэмшиж байгаа үндсэн хөрөнгө зэрэг хөрөнгө оруулалт багтана.
 
2.8.2.     Үнэлгээ
 
Урт хугацаат хөрөнгө оруулалтыг ихэвчлэн олж бэлтгэсэн өртгөөр нь бүртгэнэ. Харин урт хугацаат түргэн борлогдох өмчийн үнэт цаасны хувьд зах зээлийн үнэ цэнэ буурч байгаа тохиолдолд үнийн бууралтыг хөрөнгө оруулалт тус бүрээр тодорхойлж, баланст хөрөнгө оруулалтын үнийн бууралтын гарзыг хүлээн зөвшөөрч бүртгэдэг.
 
2.8.3Бүртгэх apгa
 
Санхүүжүүлж буй компанийнхаа саналын эрхтэй хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшсэнээр санхүүжүүлэгч нь санхүүжигчийг хяналтдаа авч байгаа учраас Нэгтгэх аргыг, 20-50 хүртэлх хувийг эзэмшвэл хяналт тавих боломжгүй боловч санхүүгийн болон үйл ажиллагааны үндсэн бодлогод мэдэгдхүйц нөлөө үзүүлэх учраас Капиталын аргыг, 20 хүртэл хувийг эзэмшвэл өртгийн болон өртөг зах зээлийн аль багаар үнэлэх гэсэн аргуудаас сонгон хэрэглэнэ.
 
2.8.4.     Хөрөнгө оруулалтын бүртгэл
 
Хөрөнгө оруулалтыг худалдан авсан үед хөрөнгө оруулалт тус бүрээр нь дараах журналын бичилт хийнэ.
 
Дт: Урт хугацаат хөрөнгө оруулалт (хөрөнгө оруулалтын төрлөөр)
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
 
Урт хугацаат хөрөнгө оруулалтын үнэлгээний хасагдуулга дахь хуримтлагдсан өөрчлөлтийг орлогын тайланд тусгадаггүй бөгөөд балансын "Эзэмшигчийн өмч"-ийн хэсэгт тусад нь тайлагнана.
 
Балансын өдрөөр хөрөнгө оруулалтыг зах зээлийн үнэ хүртэл нь бууруулах буюу ихэсгэж болох боловч энэ нь өртгөөс хэтрэхгүй байх ёстой.
 
Журналын бичилт нь:
 
Дт: Урт хугацаат хөрөнгө оруулалтын үнэлгээний бодит бус Гарз
Кт: Урт хугацаат хөрөнгө оруулалтын зах зээлийн үнээс илүү гарсан өртгийн хасагдуулга
 
ГУРАВ. ӨР ТӨЛБӨР
 
Өр төлбөр нь хоршооны бусдын өмнө хүлээсэн эдийн засгийн хариуцлага юм. Өр төлбөрт гишүүд болон бусад байгууллагаас татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө, бусад төрөл бүрийн өглөг, ирээдүйд үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний төлбөрийг урьдчилан авсан орлогууд багтана.
 
Өр төлбөрийг үүссэн хугацаагаар нь:
 
A. Богино хугацаатай - Бизнесийн үйл ажиллагааны хэвийн цикл эсвэл нэг жил хоёрын аль уртад одоо байгаа эргэлтийн хөрөнгөөр эсвэл богино хугацаат өөр өр төлбөр үүсгэх замаар барагдах үүрэг хариуцлага.
Б. Урт хугацаатай - Бизнесийн үйл ажиллагааны хэвийн цикл эсвэл нэг жилийн аль уртад төлөгдөхгүй буюу 1 жилийн дотор одоо байгаа эргэлтийн хөрөнгөөр барагдахгүй үүрэг хариуцлага гэж ангилна.
 
                                                                                                                                                     3.1.            ХАДГАЛАМЖ
 
1.1.1.     Хадгаламжид хамрагдах зүйлс
 
Хадгаламж нь хоршооны гишүүдээс гэрээний үндсэн дээр тодорхой хүү, хугацаатайгаар хоршоонд байршуулсан мөнгөн хөрөнгө юм.
 
Хоршоо нь өөрийн дүрэм болон хууль эрх зүйн актуудад нийцүүлэн хадгаламжийн үйл ажиллагааг зохицуулсан дотоод журам боловсруулж мөрдөнө.
 
3.1.2       Үнэлгээ
 
Хадгаламжийг нэрлэсэн үнээр бүртгэнэ. Гадаад валютаар авсан хадгаламжийг тухайн үеийн Монголбанкнаас тогтоосон ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэн төгрөг, валютаар давхар бүртгэх бөгөөд ханшны хэлбэлзлээс rapax орлого, зардлыг тайлант хугацааны цэвэр орлогод оруулна.
 
3.1.3Санхүүгийн тайланд тусгах
 
Хадгаламжийг балансын "Өр төлбөр" бүлгийн эхний хэсэгт хадгаламжийн төрлөөр нь ангилж бүртгэх ба хуримтлуулж тооцсон хадгаламжийн хүүгийн өглөгийг балансын бусад өр төлбөр бүлэгт үзүүлнэ.
 
3.1.4Хадгаламжийн бүртгэл
 
Хадгаламж эзэмшигч бүрд нэрийн дансны дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж гүйлгээ үлдэгдлийг холбогдох хяналтын данстай тулгаж хянах ба дансдын гүйлгээг үндсэн баримттай нь тулган шалгана. Хадгаламжийн гэрээний нөхцөлийн өөрчлөлтийн дагуу хүүгийн тооцоолол, ангиллын гүйлгээг тухай бүр хийнэ.
 
Гишүүд гэрээний дагуу хадгаламжид мөнгөн хөрөнгө төвлөрүүлэхэд:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Холбогдох хадгаламж
 
Хадгаламжаас зарлага гарахад:
 
Дт: Холбогдох хадгаламж
Кт: Мөнгөн хөрөнгийн дансд
 
Хадгаламжийн хүүгийн бүртгэл
 
Хоршоо нь хадгаламж эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасан хувь хэмжээгээр хадгаламжийн хүүг cap бүр хуримтлуулан тооцож тухайн тайлант хугацааны зардлаар бүртгэнэ.
 
Хуримтлуулж тооцсон дүнгээр:
 
Дт: Хадгаламжийн хүүгийн зардал
Кт: Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг
 
Хадгаламж эзэмшигчтэй байгуулсан гэрээ журамд өөрөөр заагаагүй бол,
 
Хадгаламж хаагдах эсвэл хугацаатай хадгаламжийн гэрээт хугацаа дуусахад болон хугацаагүй хадгаламжид жилийн эцсээр хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийг хадгаламжийн үндсэн үлдэгдэл рүү хаана.
 
Дт: Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг
Кт: Холбогдох хадгаламж
 
Хадгаламжийн дотоод журмын дагуу хугацаат хадгаламжийн гэрээний хугацаа алдагдсан болон бусад шалтгаанаар өмнө илүү тооцогдсон байвал зөрүү дүнгээр буцааж залруулна.
 
Дт: Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг
Кт: Хадгаламжийн хүүгийн зардлын буцаалт
 
                                      3.3.            БАНК (санхүүгийн байгууллага) БУС НЭГЖИД ТӨЛӨХ БУСАД ӨГЛӨГ
 
3.2.1.     Банк бус нэгжид төлөх бусад өглөгт хамрагдах зүйлс
 
Банк (санхүүгийн байгууллага)-ны бус нэгжид төлөх өглөгт хоршооны гишүүдээс зээлийн барьцаанд байршуулсан мөнгөн хөрөнгө болон бусад тусгай зориулалтаар байршуулсан хөрөнгө, бэлэн бус төлбөр тооцооны өглөг зэрэг орно.
 
3.2.2.     Үнэлгээ
 
Банк бус нэгжид төлөх өглөгийг нэрлэсэн үнээр бүртгэнэ. Гадаад валютын өглөгийг балансын өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлж төгрөг валютаар давхар бүртгэнэ.
 
3.2.3.     Санхүүгийн тайланд тусгах
 
Банк бус нэгжид төлөх өглөгийг балансын "Өр төлбөр" бүлгийн 2 дахь хэсэгт үзүүлнэ.
 
3.2.4.     Бүртгэл
 
Гишүүдтэй байгуулсан зээлийн гэрээний холбогдох заалт (барьцаанд хөрөнгө байршуулах), бa бусад гэрээ, хэлцлүүдийг үндэслэн хөрөнгө төвлөрүүлэх үед:
Дт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Хадгаламж
Кт: Банк бус нэгжид төлөх өглөг
 
Гэрээний үүрэг биелэгдсэн нөхцөлд буцааж олгох болон эзэмшигчийн хүсэлтээр өөр төлбөр хийх үед:
 
Дт: Банк бус нэгжид төлөх өглөг
Кт: Мөнгөн хөрөнгийн дансд эсвэл Хадгаламж
 
Зээл хугацаа хэтэрснээс барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт авах тохиолдолд:
 
Дт: Банк бус нэгжид төлөх өглөг
Кт: Зээл болон ХТЗХАвлага, хүүгийн орлого
 
                                                                                                                      3.3.            БАНК, ББСБ-Д ТӨЛӨХ ЗЭЭЛ
 
3.3.1.     Хамрагдах зүйлс
 
Банк, ББСБ-д төлөх зээлд эдгээр байгууллагаас авсан зээл болон эдгээр байгууллагаас гэрээний үндсэн дээр хоршоонд байршуулсан бусад мөнгөн хөрөнгө хамрагдана.
 
3.3.2.     Үнэлгээ
 
Банк, ББСБ-аас авсан зээл, эх үүсвэрийг төлөх ёстой дүнгээр үнэлнэ. Гадаад валютаар авсан зээлийг Монголбанкнаас зарласан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэн төгрөг, валютаар давхар бүртгэх ба ханшны тэгшитгэлээс гapax орлого, зардлын тайлант хугацааны цэвэр орлого, зардалд оруулна.
 
3.3.3.     Санхүүгийн тайланд илэрхийлэх
 
Банк, ББСБ-д төлөх зээлийг балансын "Өр төлбөр" бүлгийн 3 дахь хэсэгт, түүнд хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийг мөн бүлгийг "Бусад өр төлбөр" хэсэгт үзүүлнэ.
 
3.3.4.     Бүртгэл
 
Банк, ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө орж ирсэн үед:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Банк, ББСБ-аас авсан зээл
 
Зээлийн төлбөрийг хийх үед:
 
Дт: Банк, ББСБ-аас авсан зээл
Кт: Мөнгөн хөрөнгийн дансд гэсэн бичилт хийнэ.
 
Хүүгийн бүртгэл
 
Банк, ББСБ-аас авсан зээлийн хүүг гэрээнд заасан хувь хэмжээгээр cap бүр хуримтлуулан тооцож, тайлант үеийн зардлаар бүртгэнэ.
 
Дт: Банк, ББСБ-д төлсөн хүүгийн зардал
Кт: Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөг
 
Хуримтлуулж тооцсон болон хуримтлуулж бүртгээгүй зээлийг ашигласан хугацаанд ногдох хүүгийн төлбөрийг хийхэд:
 
Дт: Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөг
(хуримтлуулж бүртгэсэн дүнгээр)
Дт: Банк, ББСБ-д төлсөн хүүгийн зардал
(ашигласан хугацаанд ногдох хуримтлуулаагүй дүнгээр)
Кт: Мөнгөн хөрөнгийн дансд (төлсөн дүнгээр)
 
                                                                                                                                             3.4.        БУСАД ӨР ТӨЛБӨР
 
3.4.1.     Бусад төлбөрт хамрагдах зүйлс. Үүнд:
 
§   Хөрөнгө, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг дотоод ажил гүйлгээтэй холбогдон гарсан болон НДШ, ОАТатвар, ХАОТатвараас бусад хуримтлуулсан зардлын өглөг
§   НДШ, XAOT, ОАТатвар, Ногдол ашгийн өглөг
§   Урьдчилж төлсөн орлого
§   Бусад төрлийн өглөг
§   Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг
 
3.4.2.     Үнэлгээ
 
Бусад өр төлбөрийг төлөх ёстой дүнгээр, хуримтлагдсан өр төлбөрийг тооцоолсон дүнгээр үнэлнэ. Гадаад валютын өр төлбөрийг балансын өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлж, төгрөг валютаар давхар бүртгэнэ.
 
3.4.3.     Санхүүгийн тайланд тусгах
 
Бусад өр төлбөрийг балансын "Өр төлбөр" бүлгийн 4 дэх хэсэгт тусгана.
 
3.4.4.     Бүртгэл
 
Бусад өр төлбөрийг гол зүйл ангиар нь ангилж бүртгэх ба харилцагч, төлбөр хүлээн авагч бүрээр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
 
Өглөг
 
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хийх Хоршооны үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй түр хугацааны өглөгийг 2502 тоот дансаар бүртгэнэ. Ингэхдээ өглөгтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тус бүрээр нэрийн данс нээж тухай бүрт нь тооцоо хийнэ. Хөрөнгө зээлээр худалдан авах үед болон тайлант үеийн эцэст зардал хуримтлуулж өглөгөөр бүртгэх үед:
 
Дт: Хөрөнгийн данс эсвэл Зардлын
данс (Тухайлбал Түрээсийн зардал)
Кт: Өглөг
 
Өр төлбөр төлсөн үед:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Өглөг
 
НДШ. ХАОАТатварын өглөг
 
Хоршоо нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилчдад олгосон цалингаас Нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын татвар, байгууллагын орлогоос Орлогын албан татвар тооцож, зохих хэмжээгээр ажилчдын цалингаас суутгах буюу тайлант үеийн зардлаар хуримтлуулж бүртгэнэ. Эдгээр тооцоог тайлант үеийн дундуур урьдчилж төлсөн бол хуримтлуулсан өглөг, урьдчилж төлсөн тооцооны дансдыг хооронд нь хааж тайлангийн эцэс дэх цэвэр өглөг, авлагыг тодорхойлж, тайлан тооцоотой тохируулна.
Эдгээрийн дансны бичилтийг энэ зааврын тавдугаар бүлгийн 16-д тусгасан болно.
 
Урьдчилж төлсөн орлого
 
Зээлдэгч зээлийг ашигласан эсэхээс үл хамаарч хүүгээ урьдчилан төлж болох бөгөөд энэ орлогыг хуримтлуулж Урьдчилж төлөгдсөн орлого (2506) дансаар бүртгэж байгаад тайланд үед ногдох хэмжээгээр орлогоор хүлээн зөвшөөрнө.
 
Тухайлбал зээлийн хүү урьдчилж төлөгдөх үед:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Урьдчилж төлөгдсөн орлого
 
Тайлант хугацааны эцэст тухайн тайлант хугацаанд ногдох дүнгээр:
 
Дт: Урьдчилж төлөгдсөн орлого
Кт: Хүүгийн орлого
 
Бусад өглөг
 
Гишүүд хоршоогоор дамжуулан гадаад гуйвуулга болон бусад төлбөр тооцоог хүлээн авах зэрэг түр шинж чанартай тооцоог Бусад өглөг, тооцооны (2510) дансаар бүртгэнэ.
Тухайлбал гадаадаас гишүүний нэр дээр гуйвуулга ирэхэд, банкны хуулга баримтыг үндэслэн:
 
Дт: Банк дахь валютын харилцах
Кт: Гадаад гуйвуулгын өглөг
 
Эзэмшигчид олгох буюу түүний хүсэлтээр төлбөр хийх эсвэл гишүүний хадгаламжийг нэмэгдүүлэх үед:
 
Дт: Гадаад гуйвуулгын өглөг
KT: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Гишүүний хадгаламж гэсэн бичилт хийж өглөгийг хаана.
 
Ногдол ашгийн өглөг, Орлогын албан татварын өглөг дансдын тухай зааврын 14.4, 16.3-д тусгасан болно.
 
 
                                                                                                                                                3.5.      ХОЁРДОГЧ ӨГЛӨГ
 
3.5.1.     Хоёрдогч өглөгт хамрагдах зүйлс
 
Хоршооны үйл ажиллагааг өргөжүүлэх, зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банк санхүүгийн байгууллагаас авсан 5-аас дээш жилийн хугацаатай зээл, Олон улсын болон дотоодын хоршоо дэмжих байгууллагуудаас буцааж төлөх нөхцөлтэйгөөр авсан урт хугацаат эх үүсвэрүүд нь хоёрдогч өглөгт хамаарна.
 
3.5.2.     Үнэлгээ
 
Хоёрдогч өглөгийг төлөх ёстой дүнгээр нь үнэлэх ба гадаад валютын урт хугацаат өглөгийг балансын өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлж, төгрөг валютаар давхар бүртгэнэ.
 
3.5.3.     Санхүүгийн тайланд тусгах
 
Хоёрдогч өглөгийг балансын "Өр төлбөр" бүлгийн урт хугацаат өр төлбөр хэсэгт тусгана.
 
3.5.4.     Хоёрдогч өглөгийн бүртгэл
 
Валют, төгрөгөөр илэрхийлэгдсэн өглөгийг ангилж бүртгэн, валютын өглөгт ханшны тэгшитгэлийг тухай бүр хийж тайлант үеийн цэвэр орлогод оруулна. Зээлдүүлэгч бүрээр нэрийн дансаар бүртгэж, хяналтын дансны үлдэгдэлтэй тохируулна.
 
Зээлдүүлэгч, санхүүжүүлэгчтэй байгуулсан гэрээний дагуу зээл мөнгөөр орж ирсэн үед:
Гэрээний дагуу төлбөр хийх үед:
 
Дт: Хоёрдогч өглөг
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
 
Гэрээнд заасан хувь хэмжээгээр зээлийн хүүг cap бүр хуримтлуулан тооцож тайлант үеийн зардлаар бүртгэнэ.
 
Дт: Банк, санхүүгийн байгууллагад төлсөн хүүгийн зардал
Кт: Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөг
 
Хуримтлуулж тооцсон болон хуримтлуулж бүртгээгүй зээл ашигласан хугацаанд ногдох хүүгийн төлбөрийг хийхэд:
 
Дт: Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөг
(хуримтлуулж бүртгэсэн дүнгээр)
Дт: Банк, ББСБ-д төлсөн хүүгийн зардал
(ашигласан хугацаанд ногдох хуримтлуулаагүй дүнгээр)
Кт: Мөнгөн хөрөнгийн дансд (төлсөн дүнгээр)
 
 
 
 
 
ДӨРӨВ. ХОРШООЛОГЧДЫН ӨМЧ
 
4.1. ХОРШООЛОГЧДЫН ӨМЧ
 
4.1.1.     Хоршоологчдын өмчид хамрагдах зүйл
 
Хоршоологчдын өмч нь оруулсан капитал болон олсон капиталын нийлбэр юм.
 
Оруулсан капитал нь аливаа хугацаанд бизнест ашиглахын тулд гишүүдээс хоршоонд оруулсан хөрөнгийн нийт дүн юм.
 
Олсон капитал нь хоршоо ашигтай үйл ажиллагаа явуулсны үр дүнд нэмэгдсэн капитал бөгөөд хоршооны хуваарилагдаагүй бүх чөлөөт үлдэгдэл юм.
 
Хоршооны өмч нь дараах зүйлсээс бүрдэнэ.
o       Гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгө
o       Хуримтлагдсан ашгаас байгуулсан тусгай зориулалтын сангууд (нөөцийн, нийгмийн хөгжлийн, сургалтын г.м.)
o       Дахин үнэлгээний нөөц
o       Урт хугацаат хөрөнгө оруулалтын хасагдуулга
o       Хандив, тусламж
o       Хуримтлагдсан ашиг
 
4.1.2.     Үнэлгээ
 
Өөрийн хөрөнгийг нэрлэсэн үнээр бүртгэнэ.
 
4.1.3.     Санхүүгийн тайланд тусгах
 
Баланст "Хоршоологчдын өмч" бүлэгт дараах төрлөөр ангилж бүртгэнэ.
Хоршоологчдын хувь нийлүүлсэн хөрөнгө Бусад нөөц
 
4.1.4.     Хоршоологчдын өмчийн бүртгэл
 
Гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгө
 
Хоршооны дүрэмд тодорхойлогдсон гишүүний анх хоршоонд хувь нийлүүлж оруулсан хөрөнгө юм.
Хууль тогтоомжийн дагуу болон хоршооны удирдах зөвлөл, бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу гарсан өөрчлөлтийг хувь нийлүүлсэн хөрөнгийн дансанд тусгана (шинээр гишүүн элсүүлэх, ногдол ашгаар хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх г. м.).
Гишүүн бүрээр хувь нийлүүлсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх ба хяналтын дансны үлдэгдэлтэй нийлж тохируулна.
 
Гишүүн хоршоонд хувь хөрөнгө оруулах үед, гишүүнээр элсүүлэх тухай хоршооны эрх бүхий удирдлагын шийдвэр, хувь хөрөнгө нийлүүлсэн баримтыг үндэслэн:
 
Дт: Мөнгөн хөрөнгө эсвэл бусад хөрөнгийн данс
Кт: Хувь нийлүүлсэн хөрөнгө
 
Гишүүн хоршооноос гарч хувь нийлүүлсэн хөрөнгийг буцааж олгох үед, хоршооны удирдах байгууллагын шийдвэрийг үндэслэн:
 
Дт: Хувь нийлүүлсэн хөрөнгө
Кт: Хөрөнгийн данс
 
Тусгай зориулалтын сангууд
 
Хоршоог хөгжүүлэх, болзошгүй алдагдлыг нөхөх, гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх гишүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд шаардлагатай сургалт явуулах зорилгоор тусгай сангуудыг хуримтлагдсан ашгаас байгуулна. Эдгээр сангуудад хуваарилах хөрөнгийн хэмжээ, сангуудын зарцуулалтыг Хоршооны бүх гишүүдийн хурлаар батална.
 
Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн, хуримтлагдсан ашгаас тусгай зориулалтын сан байгуулахад:
 
Дт: Хуримтлагдсан ашиг
Кт: Нөөцийн сан, Нийгмийн хөгжлийн сан
 
Төлөвлөгөөний дагуу сангаас зарцуулсан хөрөнгийн дүнгээр санг хуримтлагдсан ашиг дансанд буцааж, хаалтын бичилт хийнэ. Үүний зэрэгцээ холбогдох зардлыг бүртгэнэ.
 
Алдагдалтай ажилласан хоршоо эдгээр сангуудыг байгуулахгүй бөгөөд алдагдлын хэмжээгээр нөөцийн санг хорогдуулна.
 
Дт: Нөөцийн сан
Кт: Хуримтлагдсан алдагдал
 
Тайлант үеийн цэвэр ашиг, алдагдал:
 
Хоршоо нь тайлант хугацааны үр дүнд гарсан ашиг, алдагдлыг тайлангийн эцэст хуваарилах хүртэл тайлант жилийн ашиг, алдагдал дансанд бүртгэнэ. Бүх гишүүдийн хурлаас тухайн тайлант жилийн ашиг хуваарилах талаар гарсан шийдвэрийн дагуу тусгай зориулалтын сангуудад хуваарилж, үлдэх хэсгийг гишүүдэд ногдол ашгийн хэлбэрээр дүрмийн дагуу хуваарилна. Үлдсэн хэсгийг хуримтлагдсан ашиг дансанд шилжүүлж бүртгэнэ.
 
Хоршоо ашигтай ажилласан бол жилийн эцэст цэвэр ашгийн дүнгээр:
 
Дт: Орлого, зардлын нэгдсэн данс
Кт: Цэвэр ашиг алдагдал
 
Хоршоо алдагдалтай ажилласан бол жилийн эцэст алдагдлын дүнгээр:
 
Дт: Цэвэр ашиг, алдагдал
Кт: Орлого, зардлын нэгдсэн данс
 
Хуваарилаад үлдсэн цэвэр ашгийг хуримтлагдсан ашигт шилжүүлэхэд:
 
Дт: Цэвэр ашиг, алдагдал
Кт: Хуримтлагдсан ашиг
Ногдол ашгийн бүртгэл
 
Санхүүгийн жилийн ашгаас гишүүдэд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, гишүүнээр элссэн хугацаа зэргийг харгалзан хоршооны дүрэм болон дотоод журмын дагуу ногдол ашиг хуваарилна.
Бүх гишүүдийн хурлаас гишүүдэд ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн үед зарласан хэмжээгээр:
 
Дт: Хуримтлагдсан ашиг
Кт: Ногдол ашгийн өглөг
 
Ногдол ашгийг мөнгөөр олговол:
 
Дт: Ногдол ашгийн өглөг
Кт: Kaсc дахь бэлэн төгрөг, валют эсвэл банк, ББСБ дахь
 
Олгосон ногдол ашгийг гишүүн тус бүрээр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
 
Хоршооны гишүүн ногдол ашгаар хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэхийг хүсвэл:
 
Дт: Ногдол ашгийн өглөг
Кт: Хувь нийлүүлсэн хөрөнгө
 
Дахин үнэлгээний нөөц
 
Үндсэн хөрөнгийг дахин үнэлснээр хөрөнгийн үнэ нэмэгдвэл дахин үнэлгээний нөөц (3105) дансаар бүртгэнэ. Дахин үнэлгээний нөөцийн бүртгэл гүйлгээг зааврын Хоёрдугаар бүлгийн 6.5-д харуулав.
 
Орлого үр дүнгийн тайланд илэрхийлэх үзүүлэлтүүд
 
Орлого үр дүнгийн тайлан нь тайлангийн хугацааны үйл ажиллагааны үр дүнг харуулдаг санхүүгийн тайлангийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд орлого, зарлага, олз, гарз гэсэн үндсэн элементүүдээс бүрдэнэ.
Ашиг нь үйл ажиллагааны үр дүнг хэмждэг үндсэн үзүүлэлт юм.
 
Орлого зардлыг хүлээн зөвшөөрөх
 
Хоршоо орлого, зардлыг бүртгэлийн аккруэл суурийн дагуу тооцож бүртгэнэ. Энэ нь орлого, зардлыг хүлээн зөвшөөрөхдөө зөвхөн мөнгөөр хүлээн авсан болон төлсөн орлого, зардлыг хэмжээгээр биш тухайн тайлант үед хэрэгжсэн орлого, зардлын хэмжээгээр тооцох зарчим юм. Гэхдээ хуримтлуулж бүртгэх боломжгүй шимтгэл, хураамжийн гэх мэт орлогуудыг мөнгөн сууриар зөвшөөрч болно.
 
                                                                                                                                             5.1.            ОРЛОГО БА ОЛЗ
 
5.1.1.     Орлого ба олзонд хамрагдах зүйлс
 
Орлого нь зээл олгох, үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон хөрөнгийн дотогш урсгал, өр төлбөрийн бууралт юм.
 
Бусад орлого ба олз гэдэг нь хоршооны байнгын бус буюу гэнэтийн ажил үйлчилгээнээс түүнчлэн гишүүдийн орлого  буюу хөрөнгө оруулалтаас бусад тухайн тайлант хугацаанд хоршоонд нөлөөлөх бүх ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд өмчид гарсан цэвэр өсөлт юм.
 
5.1.2.     Орлогын ангилал
 
Орлого ба олзыг агуулгаас нь хамааруулж:
 
А. Үндсэн үйл ажиллагааны
Б. Үндсэн бус үйл ажиллагааны
В. Ердийн бус гэж ангилна.
 
Үндсэн үйл ажиллагааны орлогыг дотор нь (1) хүүгийн, (2) хүүгийн бус орлого гэж ангилна.
 
5.1.3.     Орлогын бүртгэл
 
А. Үндсэн үйл ажиллагааны орлого
 
Хоршоо тодорхой гэрээний үндсэн дээр хоршооны гишүүдэд олгосон зээл, банк санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгөд тэдгээрт ашиглуулсны үнэ буюу хариу төлбөрийг хүлээн авч байгааг хүүгийн орлого гэнэ.
 
Тайлант хугацааны зээлийн хүү болон банк, санхүүгийн байгууллагаас авсан хүүгийн орлогыг тухайн байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээнд заасан хувь хэмжээгээр хуримтлуулж бүртгэнэ. Хүүгийн орлогын бүртгэлийг зааврын хоёрдугаар бүлгийн 2-т тусгасан болно.
 
Гишүүдээс авсан үйлчилгээний шимтгэл, татвар хураамжийн орлогыг орлого орсон тухай бүр бүртгэнэ.
 
Дт: Касс дахь бэлэн валют, төгрөг буюу
Банк, ББСБ дахь харилцах
Кт: Холбогдох орлогын дансд
 
Б. Үндсэн бус үйл ажиллагааны орлого ба олз
 
Үйл ажиллагаатай холбогдсон туслах аж ахуй бусад нэгжүүдээс opox орлого зэрэг үндсэн бус үйл ажиллагаанаас болон гэнэтийн ажил гүйлгээнээс opox орлого, олзыг эдгээр орлогуудад хамааруулна. Тухайлбал:
 
Туслах аж ахуйн орлогыг бүртгэхэд:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс буюу Авлага
Kт: Үндсэн үйл ажиллагааны бус бусад орлого
 
Үндсэн хөрөнгө борлуулсны олзыг бүртгэхэд:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс буюу Авлага
Кт: Үндсэн хөрөнгө борлуулсны олз
 
Хүлээн авсан ногдол ашгийг бүртгэхэд:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс буюу Авлага
Кт: Ногдол ашгийн орлого
 
                                                                                                                                            5.2.            ЗАРДАЛ БА ГАРЗ
 
5.2.1.     Зардал ба гарзад хамрагдах зүйлс
 
Үйл ажиллагааны зардал нь тайлант хугацааны туршид үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагааг явуулахын тулд бусад үйл ажиллагааг гүйцэтгэснээр хөрөнгө буурах, өр төлбөр үүсэх явдал юм.
 
Бусад зардал ба гарз нь хоршооны байнгын бус буюу гэнэтийн ажил гүйлгээнээс түүнчлэн эздийн зардал буюу өгсөн хуваарилалтаас бусад тухайн тайлант хугацаанд хоршоонд нөлөөлөх бүх ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд өмчид гарсан бууралт юм.
 
5.2.2.     Зардлын ангилал
 
A. Үндсэн үйл ажиллагааны зардал
Б. Үндсэн бус үйл ажиллагааны зардал ба гарз
B. Ердийн бус зардал ба гарз
 
Үндсэн үйл ажиллагааны зардлыг дотор нь (1) хүүгийн зардал, (2) үйл ажиллагааны бусад зардал гэж ангилна.
 
5.2.3.     Зардлын бүртгэл
 
Хүүгийн зардал нь хоршооны зээл, үйлчилгээний эх үүсвэрт ашиглахын тулд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлбөр буюу өртөг юм.
Хүүгийн зардлыг татан төвлөрүүлсэн хөрөнгийн төрлөөр ангилж бүртгэнэ.
 
Хадгаламж болон банк, ББСБ-д төлөх зээлийн хүүгийн төлбөрийн бүртгэлийг зааврын гуравдугаар бүлгийн 9-р зүйлд тусгасан болно.
 
Үйл ажиллагааны бусад зардал гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээний өртөгт шууд хамаарагдахгүй боловч үйл ажиллагаатай холбогдон өдөр тутам гарч байгаа үйлчилгээ, маркетинг, удирдлагын зардал юм.
 
Үндсэн үйл aжиллaгaaны зардал, гарз гэдэг нь хоршооны хоёрдогч буюу туслах үйл ажиллагааны үр дүн болон гарсан зардал юм. Эдгээрийг голчлон холбогдох орлогыг хассан цэвэр дүнгээр бүртгэнэ.
 
Үйл ажиллагааны болон үйл ажиллагааны бус зардлыг зардлын төрлөөр ангилж бүртгэнэ. Тухайлбал:
Холбооны зардлыг ирсэн нэхэмжлэлийг үндэслэн:
 
Дт: Харилцаа холбооны зардал
Кт: Мөнгөн хөрөнгийн данс буюу Өглөг
 
Цахилгаан эрчим хүч, дулаан, цэвэр бохир хэрэглэсний төлбөрийг ирсэн нэхэмжлэлийг үндэслэн:
 
Дт: Ашиглалтын зардал
Кт: Мөнгөн Хөрөнгийн данс буюу Өглөг
 
Шатахуун болон тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгслэл, засвар үйлчилгээний зардлыг жолоочийн тооцоо, нэхэмжлэх, бусад баримтыг үндэслэн:
 
Дт: Тээвэр, шатахууны зардал
Кт: Мөнгөн хөрөнгийн дансд буюу Өглөг
 
Банк, ББСБ-д төлсөн шимтгэл хураамжийг банкны хуулга, баримтыг үндэслэн:
 
Дт: Санхүүгийн хураамж, банкны шимтгэлийн зардал
Кт: Мөнгөн хөрөнгийн данс буюу Өглөг
 
Мэргэжлийн байгууллагын үйлчилгээ болон хөндлөнгийн хяналтын зардлыг байгуулсан гэрээ, нэхэмжлэлийг үндэслэн:
 
Дт: Мэргэжлийн үйлчилгээ, хөндлөнгийн хяналт
Кт: Мөнгөн хөрөнгийн данс буюу Өглөг
 
Зарцуулсан материал үнэ бүхий зүйлсийг нярвын тайлангаар:
 
Дт: Бичиг хэрэг болон холбогдох бусад зардал
Кт: Материал үнэ бүхий зүйлс
 
Гэрээт болон харуулын ажилчдын цалин холбогдох бусад зардлыг гэрээ, нэхэмжлэх, бусад зардлын баримтыг үндэслэн:
 
Дт: Харуул, аюулгүй байдлын зардал
Кт: Мөнгөн хөрөнгийн данс буюу Өглөг
 
Цалин, хөнгөлөлт, нийгмийн даатгалын зардал
 
Хоршоо нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үндсэн болон түр ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж түүнд тодорхойлсон цалинг cap бүр тооцож олгох ба татвар, шимтгэлийн тооцоог тухай бүр хийж холбогдох татвар санхүүгийн байгууллагуудад төлж, тайлагнах ёстой.
 
Цалинг тооцооны хүснэгт үндэслэн олгохоор тооцсон цалин, НДШ, орлогын татварын дүнгээр:
 
Дт: Цалингийн зардал
Кт: Цалингийн өглөг
Кт: НДШ өглөг
Кт: ХАОТ-ын өглөг
 
Эдгээр болон бусад суутгалуудыг хийсний дараа цалинг олгох үед:
 
Дт: Цалингийн өглөг
Кт: Kacc дахь бэлэн төгрөг
 
Хоршоо нь түр гэрээт ажиллагсдын цалингийн тооцоо, бүртгэлийг үндсэн ажилчдын нэгэн адил хийнэ.
 
Харин хувь хүнээр үндсэн болон өдөр тутмын үйл ажиллагаанд холбогдолгүй, нэг удаагийн шинж чанартай ажил гүйцэтгүүлбэл (жишээ нь үндсэн хөрөнгийн засвар), зөвхөн хүн амын орлогын татварын (одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн заалтаар 10 хувь байгаа) суутгал хийж, ажлын хөлсийг олгоно.
 
Дт: Холбогдох зардлын данс (Жишээ нь Засварын зардал)
(нийт ажлын хөлсний дүнгээр)
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
(гарт нь олгох дүнгээр)
Кт: Хүн амын орлогын татварын өглөг
(суутгах хүн амын орлогын татварын дүнгээр)
 
Мөн хоршоо хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдаж авахад Монгол улсын хууль тогтоомжийн дагуу худалдаж авсан үнээс (одоогийн мөрдөж байгаа хуулийн заалтаар 3 хувь байгаа) хүн амын орлогын татварын суутгал хийж төсөвт төлөх үүрэгтэй.
 
Дт: Холбогдох хөрөнгө, зардлын дансд (Жишээ нь: МҮБЗ)
(худалдаж авсан үнээр)
Кт: Мөнгөн хөрөнгийн дансд
(гарт нь олгох дүнгээр)
Кт: Хүн амын орлогын татварын өглөг
(суутгах хүн амын орлогын татварын дүнгээр)
 
Үндсэн болон түр гэрээт ажиллагсад, хувь хүнд олгосон ажлын хөлс, худалдаж авсан бараа, үйлчилгээний үнээс суутгасан хүн амын орлогын татварыг харьяа татварын байгууллагад шилжүүлж:
 
Дт: Хүн амын орлогын татварын өглөг
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
 
тайлант үеийн эцэст тайлан гаргаж, тооцоо нийлнэ.
 
Хоршоо нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу үндсэн болон түр гэрээт ажиллагсдад олгосон цалин, хөнгөлөлтөөс тооцож нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг (одоогийн хуулийн заалтаар нийт 19 хувь байгаа) байгууллагаас төлөх ёстой.
 
Дт: НД ба ЭМДШимтгэлийн зардал
Кт: НД, ЭМДШимтгэлийн өглөг
 
Ажиллагсдад олгосон цалин, хөнгөлөлтөөс суутгасан болон тэдгээрээс тооцож байгууллагын зардлаар хуримтлуулж бүртгэсэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг харьяа нийгмийн даатгалын байгууллагад төлж:
 
Дт: НД, ЭМДШимтгэлийн өглөг
Кт: Мөнгөн хөрөнгийн данс тайлант үеийн эцэст даатгалын байгууллагад тайлан гаргаж, тооцоо нийлнэ.
 
Хоршоо дотоод журам, эрх бүхий удирдлагын шийдвэрээр ажилчдад тогтмол болон цаг үеийн хөнгөлөлт үзүүлж болно.
 
Хөнгөлөлт олгох үед олгохоор тооцсон дүнгээр:
 
Дт: Хөнгөлөлтийн зардал
Кт: Цалингийн өглөг
 
Ажилчдад олгосон хөнгөлөлтөөс хүн амын орлогын татвар суутгахгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг цалингийн нэгэн адил тооцож төлнө.
 
Үндсэн бус үйл ажиллагааны зардлын бүртгэл
 
Хоршооны хоёрдогч буюу туслах үйл ажиллагаа эсвэл нэг удаагийн ажил гүйлгээний үр дүн болон гарсан зардал буюу гарзыг ерөнхийдөө холбогдох орлогыг хассан цэвэр дүнгээр харуулдаг. Тухайлбал:
 
Эрх зүйн маргааны улмаас нөхөн төлбөр торгууль төлбөл:
 
Дт: Торгууль, нөхөн төлбөрийн зардал
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
 
Торгууль нөхөн төлбөрийн зардлыг "Орлого үр дүнгийн тайлан"-д тусгах боловч "Орлогын албан татвар"-ыг тооцох үед буцаан нэмж татварыг тооцно.
 
Үндсэн хөрөнгө данснаас хасахад алдагдал гарвал:
 
Дт: Үндсэн хөрөнгө данснаас хассаны гарз
Кт: Үндсэн хөрөнгө гэх мэт
 
Орлогын татварын зардал
 
Хоршоо нь татвар ногдох орлогын хэмжээг Монгол улсын татварын хуулийн дагуу тусад нь тооцон тухайн дүнгээс тайлангийн үед ногдох орлогын албан татварын зардлыг тодорхойлно.
 
Үйл ажиллагааны орлогын татвар ногдох орлогоор тооцох цаг хугацааны хүчин зүйлсээс шалтгаалан татварын зардлыг тайлангийн хугацааны болон дараа тооцогдох татварын гэж 2 ангилна.
 
Төлбөл зохих татварын өглөгийн дансны кредитэд тайлангийн үед төлөх татварын өглөг, Дараа тооцох татварын өглөг дансны кредитэд дараа тооцох татварын өглөгийг бичих бөгөөд 2 дансны нийлбэр дүнг орлогын албан татварын зардал дансаар бүртгэнэ.
 
Төсөвт урьдчилан төлсөн татварыг тэнцлийн бусад активын нэг зүйл ангиар үзүүлнэ. Хоршоо нь төсөвт төлөх татварын гүйцэтгэлийг татварын байгууллагатай тооцно.
 
Тайлант үеийн дундуур орлогын татвар урьдчилж төлбөл:
 
Дт: Урьдчилж төлсөн орлогын татвар
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
 
Тайлант үеийн эцсээр орлогын татварын тооцоо хийж татварын зардлыг бүртгэхэд:
 
Дт: Татварын зардал
Кт: Орлогын татварын өглөг
 
Тайлант үеийн эцэст Урьдчилж төлсөн татварын, татварын өглөг дансдыг хооронд хааж, тайлант үеийн эцэст орлогын татварын авлага, өглөгийг тодорхойлно.
 
Дт: Урьдчилж төлсөн орлогын татвар
Кт: Орлогын татварын өглөг
 
Орлого зардлын нэгдсэн дансны бүртгэл
 
Хоршоо нь тайлант хугацааны эцэст кредит үлдэгдэлтэй орлогын, дебет үлдэгдэлтэй зардлын дансдыг орлого, зардлын нэгдсэн дансанд хааж үр дүнг тодорхойлон хуримтлагдсан ашгийн дансанд хаалтын бичилт хийнэ.
 
Орлогын дансдын хаалт:
 
Дт: Орлогын бүх данс
Кт: Орлого, зардлын нэгдсэн данс
 
Зардлын дансны хаалт:
 
Дт: Орлого, зардлын нэгдсэн данс
Кт: Зардлын бүх данс
 
Хуримтлагдсан ашиг дансны хаалтын бичилт:
 
Хоршоо ашигтай ажилласан бол:
 
Дт: Орлого, зардлын нэгдсэн данс
Кт: Цэвэр ашиг
 
Хоршоо алдагдалтай ажилласан бол:
 
Дт: Цэвэр алдагдал
Кт: Орлого, зардлын нэгдсэн данс
 
Орлого, зардлын нэгдсэн дансны хаалтын бичилтүүд нь хоршооны санхүүгийн тайлангийн Баланс болон Орлого үр дүнгийн тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлангийн хоорондын уялдааг хангаж, хөрөнгө түүний эх үүсвэрийг тохируулахад ашиглана.
 
Хоршоо нь салбартай бол салбарт хаалтын гүйлгээг дээрхийн адил хийж оны цэвэр ашиг алдагдлыг төвийн "Цэвэр ашиг" дансанд хааж бичнэ.
 
Салбарт:
Салбар ашигтай ажилласан бол:
 
Дт: Цэвэр ашиг
Кт: Салбар хоорондын тооцоо
 
Салбар алдагдалтай ажилласан бол:
 
Дт: Салбар хоорондын тооцоо
Кт: Цэвэр алдагдал
 
Төвд:
Салбар ашигтай ажилласан бол:
 
Дт: Салбар хоорондын тооцоо
Кт: Хуримтлагдсан ашиг
 
Салбар алдагдалтай ажилласан бол:
 
Дт: Хуримтлагдсан алдагдал
Кт: Салбар хоорондын тооцоо
 
Нийт хоршооны хэмжээнд ашигтай ажилласан бол дараа оны эхний өдөр:
 
Дт: Цэвэр ашиг алдагдал /тайлант үе/
Кт: Хуримтлагдсан ашиг /өмнөх үе/
 
Ердийн бус (онцгой шинжтэй) зүйлс
 
Хоршооны ердийн үйл ажиллагаанаас илт ялгаатай үйл явдал, ажил гүйлгээнээс үүсдэг байнга давтагдан гарахгүй орлого ба зардлыг ердийн бус орлого, зардал гэнэ.
 
Тухайлбал байгалийн гамшиг болон гэнэтийн ослоос үүссэн гарз хохирол, өрийг хугацаанаас нь өмнө барагдуулсны олз гарз, бэрхшээлтэй өрийн шинэчлэл гэх мэт.
 
Онцгой шинжтэй зүйлийн шинж чанар болон дүнг Орлогын тайланд тусгахдаа ердийн үйл ажиллагааны үр дүнгээс тусгаарлан, тайлант үеийн цэвэр ашигт оруулж тооцно.
 
Онцгой шинжтэй зүйлсийг ерөнхийд нь 5 ангилалд хувааж болно.
•      Зогсоосон үйл ажиллагаа
•      Онцгой зүйлс
•      Ep бусын олз ба гарз
•      Нягтлан бодох бүртгэлийн зарчмын өөрчлөлт
•      Тооцооллын өөрчлөлт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ЗУРГАА. ГАДААД ВАЛЮТЫН БҮРТГЭЛ
 
                                                                             6.1.            ГАДААД ВАЛЮТААР ХИЙГДСЭН АЖИЛ, ГҮЙЛГЭЭ
 
6.1.1.     Хамрах хүрээ
 
Энэ бүртгэлд гадаад валютаар хийгдэж буй бүх ажил гүйлгээ болон Хоршооны баланс дах гадаад валютын мөнгөн хөрөнгө, авлага, өглөгийн дансд хамрагдана.
 
6.1.2.     Гадаад валютаар гарсан ажил гүйлгээг бүртгэх
 
Гадаад валютаар худалдаж авсан хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, валютаар гарсан үйл ажиллагааны зардлыг тухайн үеийн албан ханшаар төгрөгт хөрвүүлэн бүртгэнэ.
Тухайлбал: Бэлэн 700 ам. доллараар компьютер худалдан авах үеийн ам. долларын албан ханш 1 ам.доллар 1100 төгрөгтэй тэнцүү байсан гэж үзвэл:
 
Дт: Компьютер
700 USD буюу 770,000 төгрөг
Кт: Валютын касс
700 USD буюу 770,000 төгрөг
тухайн компьютерийн анхны өртөг 770,000 төгрөг болно.
 
Мөн гэрээт байгууллагад засварын хөлс 200 ам. долларыг шилжүүлэх үеийн албан ханш дээрхтэй адил байсан гэж үзвэл:
 
Дт: Засварын зардал
200USD буюу 220,000төгрөг
Кт: Банк дахь валютын харилцах
200USD буюу 220,000төгрөг
засварын зардал 220,000 төгрөг болно.
 
                                                                         6.2.            ВАЛЮТЫН ХАНШНЫ ӨӨРЧЛӨЛТ (зөрүү)
 
6.2.1.     Ханшны тэгшитгэл
 
·              Ханшны тэгшитгэлийн зөрүүг хүлээн зөвшөөрөх
 
Гадаад валютаар илэрхийлэгдсэн мөнгө болон мөнгөн зүйлс (авлага, өглөг)-ийн тооцоог тайлагнах үед тэдгээрийг анх бүртгэсэн үеийн эсвэл өмнөх үед тайлагнасан ханшнаас ялгаатайгаар үүссэн ханшны зөрүүг тайлант үеийн орлого, зардлаар хүлээн зөвшөөрнө.
 
Өөрөөр хэлбэл хоршооны баланс дахь гадаад валютын мөнгөн хөрөнгө, авлага өглөгийг (цаашид гадаад валютын актив, пассив гэх) нэрлэсэн үнээр нь төгрөг гадаад валютаар давхар бүртгэн, үлдэгдэлд Монголбанкнаас зарласан ханшаар тухай бүр ханшны тэгшитгэл хийж тайлант хугацааны цэвэр орлогод оруулна. Эдгээрт дараах зүйлс орно.
 
·        Kacc дахь бэлэн валют
·        Банк дахь валютын харилцах, хадгаламж
·        Гадаад валютаар олгосон зээл
·        Гадаад валютын бусад авлага, тооцоо
·        Гадаад валютын хадгаламж
·        Гадаад валютаар авсан зээл
·        Гадаад валютын бусад өглөг, тооцоо
 
Гадаад валютын нэр төрөл тус бүрээр нэрийн данс нээж бүртгэнэ.
 
Гадаад валютын ханшны тэгшитгэлийн бүртгэл
 
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш буурсан тохиолдолд Хоршооны гадаад валютаар илэрхийлэгдсэн актив, пассивын дансанд Монголбанкнаас ханш зарласан тухай бүр ханшны тэгшитгэл хийж, тэнцлийн гадаад валютаар илэрхийлэгдсэн актив, пассив дансны хуучин, шинэ үнэлгээний зөрүүгээр бүртгэлд тусгана.
 
1. Дт: Гадаад валютаар илэрхийлэгдэх мөнгө, авлага, тооцоо
Кт: Гадаад валютын ханшны тэгшитгэл орлого
 
2. Дт: Гадаад валютын ханшны тэгшитгэлийн зардал
Kт: Гадаад валютаар илэрхийлэгдэх өглөг, тооцоо
 
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өссөн тохиолдолд:
 
1. Дт: Гадаад валютын ханшны тэгшитгэлийн зардал
Кт: Гадаад валютаар илэрхийлэгдэх мөнгө, авлага, тооцоо
 
2. Дт: Гадаад валютаар илэрхийлэгдэх өр төлбөр
Кт: Гадаад валютын ханшны тэгшитгэлийн орлого
 
Санхүүгийн тайланд гадаад валютын ханшны тэгшитгэлийн орлого зардлыг цэвэршүүлж үзүүлнэ.
 
6.2.2.     Гадаад валютын арилжааны ханшны зөрүү
 
·                    Гадаад валютын арилжааны зөрүүг хүлээн зөвшөөрөх
 
Хоршооны өдөр тутмын үйл ажиллагааны шаардлагаар болон санхүүгийн үйлчилгээний хүрээнд зохих эрх зүйн актын дагуу гадаад валют худалдан авах, худалдах ажил гүйлгээ гapax бөгөөд үүнээс гарсан ханшны зөрүүг валютын арилжааны ашиг, алдагдлаа бүртгэнэ.
 
Валютын арилжааны ханшны зөрүүг тухай бүр тооцож, тайлант хугацааны орлого зардлаар хүлээн зөвшөөрнө.
 
·              Гадаад валютын арилжааны бүртгэл:
 
A. Гадаад валют худалдан авах үеийн бүртгэл
 
Албан ханшнаас доогуур үнээр валют худалдан авахад:
 
Валютыг орлогодож, /албан ханшаар/:
 
Дт: Валютын мөнгөн хөрөнгийн данс
Кт: Валютын арилжаа өглөг
 
Валютын үнийг олгохдоо, /худалдаж авсан үнээр/:
 
Дт: Валютын арилжааны өглөг
Кт: Төгрөгийн мөнгөн хөрөнгийн данс
 
Ханшны зөрүүгээр орлого хүлээн зөвшөөрч:
 
Дт: Валютын арилжааны өглөг
Кт: Валютын арилжааны орлого
 
Албан ханшнаас дээгүүр үнээр валют худалдан авах үед:
 
Валютыг орлогодож, /албан ханшаар/:
 
Дт: Валютын мөнгөн хөрөнгийн данс
Кт: Валютын арилжаа өглөг
 
Худалдан авсан валютын үнэ олгоход, /худалдан авсан үнээр/:
 
Дт: Валютын арилжааны өглөг
Кт: Төгрөгийн мөнгөн хөрөнгийн данс
 
Ханшны зөрүүгээр зардал хүлээн зөвшөөрч:
 
Дт: Валютын арилжааны алдагдал
Кт: Валютын арилжааны өглөг
 
Б. Гадаад валют худалдах үеийн бүртгэл
 
Албан ханшнаас дээгүүр үнээр худалдвал:
 
Валютын үнийг орлогодож, /худалдсан үнээр/:
 
Дт: Төгрөгийн мөнгөн хөрөнгийн данс
Кт: Валютын арилжааны өглөг
 
Худалдсан валютыг зарлагадаж, /албан ханшаар/:
 
Дт: Валютын арилжааны өглөг
Кт: Валютын мөнгөн хөрөнгийн данс
 
Ханшны зөрүүгээр орлого хүлээн зөвшөөрч:
 
Дт: Валютын арилжааны өглөг
Кт: Валютын арилжааны орлого
 
Албан ханшнаас доогуур үнээр худалдвал:
 
Валютын үнийг орлогодож, /худалдсан үнээр/:
 
Дт: Төгрөгийн мөнгөн хөрөнгийн данс
Кт: Валютын арилжааны өглөг
 
Худалдсан валютыг зарлагадаж, /албан ханшаар/:
 
Дт: Валютын арилжааны өглөг
Кт: Валютын мөнгөн хөрөнгийн данс
 
Ханшны зөрүүгээр зардал хүлээн зөвшөөрч:
 
Дт: Валютын арилжааны алдагдал
Кт: Валютын арилжааны өглөг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДОЛОО. ТҮСЭЭСИЙН БҮРТГЭЛ
 
                                                                                                                                                      7.1.      ТҮРЭЭС
 
7.1.1.     Түрээст хамрагдах зүйл
 
Түрээс гэдэг нь түрээслүүлэгчийн өмчлөлийн тодорхой хөрөнгийг тогтоосон хугацаанд, тохиролцсон хариу төлбөртэй, ерөнхийдөө үечилсэн мөнгөн төлбөртэйгөөр (түрээсийн төлбөр) ашиглах эрхийг түрээслэгчид олгодог түрээслүүлэгч 6a түрээслэгчийн хоорондох гэрээ хэлцэл юм
 
7.1.2.     Түрээсийн ангилал
 
A. Санхүүгийн түрээс - Хөрөнгө өмчлөх эрхтэй холбогдсон бараг бүх эрсдэл ба ашгийг түрээслэгчид шилжүүлдэг түрээс. Өмчлөх эрхийг бүрэн шилжүүлэх буюу шилжүүлэхгүй байж болно.
 
Б. Үйл ажиллагааны түрээс - Санхүүгийн түрээсээс бусад бүх түрээс
 
7.1.3.     Үнэлгээ
 
Түрээсийн хөрөнгө ба өр төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр бүртгэнэ.
 
7.1.4       Түрээсийн хөрөнгө ба өр төлбөрийг бүртгэх
а. Түрээс нь хөрөнгийн өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэх
б. Түрээс нь тохиролцон худалдан авах сонголтыг агуулсан байх
в. Түрээсийн xyгaцaa нь уг түрээсэлсэн хөрөнгийн тооцоолсон үр ашигт хугацааны 75 хувь буюу түүнээс дээш хэсэгтэй тэнцүү байх
г. Түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнэ нь yr түрээслүүлсэн хөрөнгийн зax зээлийн үнийн 90 хувь буюу түүнээс дээш хэсэгтэй тэнцүү байх гэсэн 4 шалгуурын аль нэгийг хангаж байвал санхүүгийн түрээс гэж ангилна.
 
Санхүүгийн түрээсээр өгсөн хөрөнгийг баланст "Үндсэн хөрөнгө" биш, харин түрээсийн цэвэр хөрөнгө оруулалттай тэнцүү дүнгээр авлага гэж бүртгэнэ.
 
Түрээслүүлэгч нь түрээсийн төлбөрийн авлагыг үндсэн авлагын буцаан төлөлт ба түүний хөрөнгө оруулалт, үйлчилгээний төлөө түрээслүүлэгчийг шагнах буюу нөхөн олгох санхүүгийн орлого гэж үздэг.
 
Түрээслүүлэгч нь санхүүгийн орлогыг түрээсийн хугацаанд системчилсэн, зохих сууриар хуваарилна.
 
Түрээслүүлэгчийн бүртгэл.
 
Түрээсийн гэрээгээр хөрөнгийг шилжүүлэх үед өнөөгийн үнэ цэнээр:
 
Дт: Түрээсийн авлага
Кт: Үндсэн хөрөнгө
Санхүүгийн хэрэгжээгүй орлого
 
Түрээсийн төлбөрийг хүлээн авах үед:
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Санхүүгийн түрээсийн авлага
Хүүгийн орлого
 
Түрээсийн хөрөнгийг цуглуулсан хэмжээгээр санхүүгийн хэрэгжээгүй орлогыг зохих сууриар хуваарилж, санхүүгийн орлого болгон тайлагнасан дүнгээр:
 
Дт: Санхүүгийн хэрэгжээгүй орлого
Кт: Санхүүгийн түрээсийн орлого
 
Түрээсийн хугацааны эцэст yг түрээсэлсэн хөрөнгөө түрээслэгч талд худалдсан бол
 
Дт: Мөнгөн хөрөнгийн данс
Кт: Түрээсийн хөрөнгө борлуулсны олз
 
Түрээслэгчийн бүртгэл
 
Түрээсийн гэрээгээр хөрөнгийг хүлээн авах үед:
 
Дт: Түрээслэн авсан хөрөнгө
Кт: Түрээсийн өглөг
 
Түрээсийн төлбөрийг төлөх үед:
 
Дт: Түрээсийн өглөг
Хүүгийн зардал
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
 
Түрээслэн авсан хөрөнгөд элэгдэл байгуулах үед:
 
Дт: Элэгдлийн зардал
Кт: Хуримтлагдсан элэгдэл
 
Б. Үйл ажиллагааны түрээс
 
Түрээслүүлэгчийн бүртгэл
 
Түрээсийн төлбөрийг хуримтлуулж бүртгэх буюу мөнгөөр хүлээж авсан үед:
 
Дт: Авлага
Кт: Түрээсийн орлого
 
Түрээслэгчийн бүртгэл
 
Түрээсийн төлбөрийг хуримтлуулж бүртгэх буюу төлөх үед:
 
Дт: Түрээсийн зардал
Кт: Мөнгөн хөрөнгийн данс
Өглөг