A

A

A

Бүлэг: 1979
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 371 тоот тушаалын 3 дугаар хавсралт
 
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН БЭЛТГЭХ АРГАЧЛАЛ
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
 
1.                  Санхүүгийн тайлангийн зорилт
 
1.                  Санхүүгийн тайлан гэдэг нь тухайн байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээний талаарх санхүүгийн цэгцтэй ерөнхий мэдээлэл юм.
Санхүүгийн тайлангийн зорилго нь гадны болон дотоодын хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад нь шаардагдах, тухайн: байгууллагын санхүүгийн байдал (хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч), санхүүгийн үр.дүн (орлого, үр дүн), санхүүгийн байдалд гарсан өөрчлөлт (мөнгөн гүйлгээний)-ийн талаарх мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
2.                  Санхүүгийн тайланг хугацаанд нь гapгax болон үнэн зөв байдлыг тайланг бэлтгэн гаргасан хадгаламж, зээлийн хоршооны удирдлага хүлээнэ.
 
2.      Санхүүгийн тайланг бэлтгэх зарчим
 
Санхүүгийн тайлан бэлтгэхдээ дараах ерөнхий зарчмыг баримтална. Үүнд:
1.            Хадгаламж, зээлийн хоршоо нь санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээгээ Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартад нийцүүлэн бодитойгоор илэрхийлсэн байх.
2.            Санхүүгийн тайлангийн хэлбэр, дансны нэр, бүртгэлийн бусад нэр томьёо энгийн тодорхой, ойлгомжтой байх.
3.            Хадгаламж, зээлийн хоршооны хэрэглэж байгаа нягтлан бодох бүртгэлийн бодлого, мөрдөж буй дүрэм журам нь Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт нэг бүрийн шаардлагад нийцсэн байх.
4.            Санхүүгийн тайлангийн тухайн үеийн тоо мэдээ нь арга зүйн хувьд өнгөрсөн болон ирээдүйн хугацааны тоо мэдээтэй зэрэгцүүлж болохоор зохион байгуулагдсан байх.
5.            Хадгаламж, зээлийн хоршоод одоо болон ирээдүйд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэсэн үзэл баримтлалаар санхүүгийн тайланг бэлтгэх.
6.            Санхүүгийн тайлан нь хэрэглэгчдийн гаргаж буй шийдвэрт тодорхой нөлөө үзүүлхүйц материаллаг мэдээллээр бүрэн хангасан байх.
7.            Нягтлан бодох бүртгэлийг давхар бичилтийн apгaap хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэх.
8.            Бүртгэлийн мэдээлэл боловсруулах үе шат нь анхны баримт бүрдүүлэх, журналд бичих. ерөнхий данс хөтлөх, гүйлгээний мэдээ гаргах, санхүүгийн тайлан бэлтгэх гэсэн дэс дараалалтай байна.
9.            Нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг аккруэл суурьт үндэслэн хөтөлнө.
 
 
3.      Санхүүгийн тайлан, түүний хавсралтууд
 
1.      Санхүүгийн тайлан доорх бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:
1.      Баланс (CT-1)
2.     Орлогын тайлан (CT -2)
3.     Өмчийн өөрчлөлтийн тайлан (СТ-З)
4.     Мөнгөн гүйлгээний тайлан (CT-4)
5.     Нягтлан бодох бүртгэлийн бодлого ба нэмэлт тодруулга
 
2.      Тухайн Хадгаламж, зээлийн хоршоо нь санхүүгийн тайлангаас гадна орлогын татварын тайлан, шалгуур үзүүлэлтүүдийн тайлан, мэдээ гэх мэт тусгай тайлангуудыг гаргаж болно.
 
3.      Санхүүгийн тайланд нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодруулахад шаардагдах зайлшгүй чухал нэмэлт тооцоонуудыг тайлбарлан, судалгаа тооцооны хамт хавсаргасан байна. Үүнийг нэмэлт тодруулга гэж нэрлэнэ. Жилийн эцсийн санхүүгийн тайланг тодруулгатай бэлтгэнэ.
 
 
4.      Нягтлан бодох бүртгэлийн бодлого ба нэмэлт тодруулгыг Санхүү, Эдийн Засгийн Яамнаас баталсан дэлгэрэнгүй заавар, аргачлалыг дагуу боловсруулж бэлтгэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ. БАЛАНС (СТ-1)
 
4.      Баланс
 
1.       Хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн байдлыг тодорхой нэг хугацаагаар (cap, улирал, жил) тасалбар болгон тайлагнахын тулд бүх төрлийн хөрөнгө, өр, төлбөр, эзэмшигчдийн өмчийн хэмжээг мөнгөн илэрхийллээр үзүүлж, баланст тусгана.
2.       Балансыг (CT -1) загварын дагуу бэлтгэнэ. Балансын 1,3 дугаар баганад хэсгийн дүнг, 2,4 дүгээр баганад бүлгийн дүнг бичнэ. Үлдэгдлийг хооронд нь зэрэгцүүлэх шаардлагагүй сарын болон улирлын үлдэгдэл тэнцэл нь хоёр баганатай байж болно. Жилийн эцсийн санхүүгийн тайланг заавал зэрэгцүүлэн тайлагнана.
3.       Үлдэгдэл тэнцлийн зүйл ангийг тайлант жилийн эхнээс өссөн дүнгээр гаргах ба эхний үлдэгдэл нь тухайн тайлагнаж буй хугацааны бус санхүүгийн тайлант жилийн эхний үлдэгдэл байна.
 
5.      Балансын ангилал, түүнийг бэлтгэх
1.       Балансын зүйлүүдийг хөрөнгө, өр төлбөр, хоршоологчдын өмч гэж ангилна.
 
а)Хөрөнгийг дараах байдлаар ангилна.
Эргэлтийн хөрөнгө
Эргэлтийн бус хөрөнгө
б)     Өр төлбөрийг дараах байдлаар ангилна.
Богино хугацаат өр
Урт хугацаат өр
в)     Хоршоологчдын өмчийг дараах байдлаар ангилна.
Хувь нийлүүлсэн хөрөнгө
Хуримтлагдсан ашиг
Хоршоологчдын өмчийн бусад хэсэг
 
2.      Хөрөнгө, өр төлбөр, хоршоологчдын өмчийг баланст дансны зааварт заасан үнэлгээгээр үнэлж үзүүлнэ. Харин хөрөнгийн аль нэг зүйлийг өр төлбөр, эсвэл өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр нөхөх байдлаар балансаас хасаж тооцохыг үл зөвшөөрнө.
 
3.      Нэг жил хүртэлх хугацаанд ашиглагдах хөрөнгийг эргэлтийн, түүнээс дээш хугацаагаар ашиглагдах хөрөнгийг эргэлтийн бус хөрөнгө гэж ангилна.
 
4.      Хөрөнгийн хөрвөх чадвараар нь, өр төлбөрийг төлөгдөх хугацаагаар нь дэс дараалуулан баланст тусгана.
 
5.      Өмчтэй холбоотой ажил гүйлгээнээс бий болсон, бизнесийн үйл ажиллагаанаас үүссэн хуримтлагдсан ашгийг баланст тусад нь үзүүлнэ.
 
6.Эргэлтийн хөрөнгө
 
Нэг жил хүртэл хугацаанд ашиглагдах, ашиглалтад нь ямар нэг хязгаар тавьдаггүй, бизнесийн үйл ажиллагааны хэвийн явцад борлуулахаар төлөвлөн хадгалж байгаа болон бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа мөнгө, түүнтэй адилтгах зүйлс, зээл, богино хугацаат хөрөнгө оруулалт, өмчлөх бусад хөрөнгө, бусад эргэлтийн хөрөнгийг энэ хэсэгт хамааруулна.
1.      Мөнгө ба түүнтэй адилтгах зүйлс:
 
ь      Касст байгаа бэлэн төгрөг валют (1101, 1104),
ь      Банк, ББСБ дахь харилцах дансанд байгаа төгрөг, валют, тусгай зориулалт бүхий мөнгөн сан, мөнгөтэй адилтгах бусад зүйлс (чек цахим карт, сертификат гэх мэт), (1110-1113)
ь      Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан төгрөг, валютын хадгаламж (1120-1127) дансдыг нэрлэсэн үнээр тусгана.
 
2.      Зээл:
 
ь      Бүх ангилалд байгаа зээл (1210-1275)-ийн дүнгээс Зээл төлөгдөхөд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах сан (1285)-r хассан цэвэр дүнгээр тусгана.
 
3.      Богино хугацаат хөрөнгө оруулалт:
 
ь      Арилжааны үнэт цаас (1301)-ны өртгөөс түүнд байгуулсан болзошгүй эрсдэлийн сан (1320)-г хассан цэвэр дүнгээр,
ь      Өмчийн үнэт цaac (1311)-ын өртгөөс үнэлгээний хасагдуулга (1321)-r хассан цэвэр дүнгээр тусгана.
 
4.      Өмчлөх бусад хөрөнгө:
 
ь      Өмчлөх бусад хөрөнгийн өртөг (1401)-өөс түүний үнэлгээний хасагдуулга (1403)-ыг хассан цэвэр дүнгээр тусгана.
 
5.      Бусад эргэлтийн хөрөнгө:
 
ь      Авлага (1602), Урьдчилж төлсөн тооцоо (1603), дараа тайлангийн тооцоо (1604), Дутагдал шамшигдал (1605)-ыг бүртгэгдсэн дүнгээс тэдгээрт байгуулсан эрсдэлийн нөөц (1610)-ийг хассан цэвэр дүнгээр
ь      Материал үнэ бүхий зүйлсийг өртгөөр нь
ь      Урьдчилж төлөгдсөн зардал (1608), Урьдчилж төлсөн орлогын татвар (1609)-ыг төлөгдсөн дүнгээс тайлант хугацаанд ногдох зардлыг хассан үлдэгдлээр нь тус тус баланст тусгана.
 
7.                  Эргэлтийн бус хөрөнгө
 
Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь хязгаарлагдмал, бизнесийн хэвийн нөхцөлд худалдах зориулалтгүй, үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагааны болон түрээслүүлэх зориулалтаар ашиглагдаж, анхны өртгөө элэгдлийн байдлаар зардалд аажмаар шингээж байдаг биет ба биет бус хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалтыг эргэлтийн бус хөрөнгөд хамааруулна.
 
1.     Үндсэн хөрөнгө:
ь      Үндсэн хөрөнгийг анхны үнэ (1701-1705) болон үлдэгдэл өртгөөр тусгана.
ь      Анхны өртгөөс хуримтлагдсан элэгдэл (1707-1710)-ийг хасаж үлдэгдэл өртгийг тодорхойлно.
 
2.     Биет бус хөрөнгө
ь      Биет бус хөрөнгө (1801-1806)-ийг анхны өртгөөс хасаж, элэгдэлтүүд хассан цэвэр өртгөөр нь тусгана.
 
3.     Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө
ь      Эргэлтийн хөрөнгийн ангилалд хамрагдаагүй Урт хугацаат өрийн бичиг (1901), Урт хугацаат өмчийн үнэт цаас (1902), Бусад урт хугацаат хөрөнгө оруулалт, авлага (1903)-ын анхны өртгөөс, Урт хугацаат хөрөнгө оруулалтын хасагдуулга (1920)-ийг хассан цэвэр боломжит үнээр тусгана.
 
8.                  Богино хугацаат өр төлбөр
 
Хадгаламж, зээлийн хоршооны хэвийн үйл ажиллагааны циклийн хугацаанд төлөгдөх гэж байгаа, эсвэл балансын өдрөөс хойш арван хоёр сарын дотор төлөгдөх хугацаа нь дуусах өр төлбөрийг богино хугацаат өр гэнэ.
 
1.            Хадгаламж:
 
ь            Бүх төрлийн хадгаламжийн данс (2201-2219)-ны үлдэгдлийг өнөөгийн үнэ цэнээр баланст тусгана.
 
ь            Санхүүгийн жилийн эцэст хугацаагүй хадгаламжид хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийг хадгаламжийн үндсэн үлдэгдэлд нэмэгдүүлж бүртгэнэ.
 
2.            Банк бус нэгжид төлөх өглөг:
 
ь            Зээлийн батлан даалтад байршуулсан өглөг (2301), Бусад өглөг (23ОЗ)-ийг өнөөгийн үнэ цэнээр тусгана.
 
ь            Валютын арилжааны өглөг (2302)-ийг тайлант үеүдийн эцэст хаана.
 
3.            Бусад банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөг:
 
ь            Богино хугацаагаар буюу нэг жилээс доош хугацаанд төлөхөөр банкнаас авсан (2401, 2432), банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл (2411, 2412)-ийг өнөөгийн үнэ цэнээр энэ хэсэгт тусгана.
 
4.            Бусад өр төлбөр:
 
ь            Өглөг (2502) - Бизнесийн үндсэн үйл ажиллагааны явцад бэлтгэн нийлүүлэгч, ажил гүйцэтгэгчээс зээлээр худалдан авсан бараа, хангамжийн зүйлс, үйлчилгээний үнийн төлөгдөөгүй үлдэгдлийг энэ хэсэгт тусгана.
 
ь            Орлогын татварын өглөг (2508) - Татварын тухай хуулийн дагуу тооцсон болон тухайн тайлант хугацааны эцэст төсөвт төлөөгүй байгаа татварын дүнг энд тусгана. Улирал ба жилийн эцэс дэх төлөгдөөгүй татварын үлдэгдэл нь татварын байцаагчаар хянуулж, баталгаажуулсан үлдэгдэлтэй тэнцүү байна.
 
ь            Цалингийн өглөг (2503) - Ажилчин албан хаагчдад өгөх цалин, бусад хэлбэрийн хөдөлмөрийн хөлсний өглөгийг энэ хэсэгт тусгана.
 
ь            Цалинтай холбоотой татвар, даатгалын өглөг (2504, 2505) - Цалингаас суутгасан хүн амын орлогын албан татвар болон нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийн тайлант хугацааны эцэс дэх төлөгдөөгүй үлдэгдлийг тооцон энэ хэсэгт тусгана.
 
ь            Урьдчилж орсон орлого (2506) - Ажил, үйлчилгээ үзүүлэхээс өмнө болон зээл ашиглагдаагүй байх үед тэдгээрийн үнэ, зээлийн хүүг урьдчилан хүлээн авсан тохиолдолд хүлээн авсан мөнгөний хэмжээгээр богино хугацаат өр үүсгэж энэ хэсэгт тусгана. Уг өрийг үйлчилгээ үзүүлсэн үедээ болон тайлант хугацаанд ногдох дүнгээр хааж орлогыг бүртгэнэ.
 
Ногдол ашгийн өглөг (2509) - Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр гишүүдэд төлөхөөр хоршооноос зарласан ногдол ашгийг энэ дансаар бүртгэж тайлагнана.
Гэхдээ зөвхөн мөнгөн хэлбэрийн ногдол ашгийн тайлант хугацааны эцэс дэх төлөгдөөгүй үлдэгдлийг богино хугацаат өр гэж үзэж тусгана.
 
ь            Хойшлогдсон татварын өглөг - Хөрөнгө ба өөрийн баланс дахь үнэ ба тэдгээрийн татварын суурийн зөрүүгээс үүссэн түр зөрүүгээр хойшлогдсон татварын өрийг тодорхойлно. Хойшлогдсон татварын өрийг тооцоолохдоо Сангийн сайдын оны тоот тушаалаар батлагдсан "Санхүүгийн болон татварын тайлангийн хоорондын уялдааг зохицуулах тухай" журмын дагуу гүйцэтгэнэ.
 
ь            Бусад өглөг (2510) - Бизнесийн үндсэн үйл ажиллагаанаас өөр чиглэлээр үүссэн өглөг, бизнесийн үйл ажиллагааны явцад үүсэн гарсан төрөл бүрийн суутгалууд, зардалд шингээж тооцсон төлөгдөөгүй өглөг, тайлангийн хугацаанд хамрагдах урт хугацаатай өглөгийн хэсэг, тайлангийн хугацаанд төлөгдсөн боловч үр дүн нь дараагийн тайлангийн үед тодорхойлогдох өглөгийг энэ хэсэгт тусгана.
 
ь            Салбар хоорондын авлага, өглөгийг системийн хэмжээнд тайлант үеийн эцэст хааж гаргана.
 
ь            Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийг хуримтлуулж тооцсон дүнгээс мөнгөөр төлөгдсөн хэмжээг хассан дүнгээр тусгана.
 
9.                  Урт хугацаат өглөг
 
Нэг жилээс дээш хугацаанд төлөгдөх банк, ББСБайгууллагаас авсан зээл (2403, 2404 ба 2413, 2414) болон бусад санхүүгийн байгууллага болон хандивлагчдаас буцааж төлөх нөхцөлтэйгөөр авсан урт хугацаат өглөг болох Хоёрдогч өглөг (2555)-ийг энэ хэсэгт өнөөгийн үнэ цэнээр тусгана.
 
10.             Хоршоологчдын өмч
 
1.         Хувь нийлүүлсэн хөрөнгийг өнөөгийн үнэ цэнээр,
2.         Хуримтлагдсан ашиг, алдагдлыг тайлангийн ба өмнөх үеийн гэсэн ангиллаар,
3.            Тусгай зориулалтын сангуудыг хуримтлагдсан ашиг хэсэгт зориулалт тус бүрээр,
4.            Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг Дахин үнэлгээний нэмэгдэл гэсэн хэсэгт үзүүлнэ.
5.            Элдэв төрлийн хандив, урамшуулал зэргийг Эзэмшигчдийн өмчийн бусад хэсэгт тус тус үзүүлнэ.
 
 
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ОРЛОГЫН ТАЙЛАН (СТ-2)|
 
Орлогын тайлан нь аж ахуйн нэгж байгууллагын тодорхой хугацааны үйл ажиллагааны үр дүнг хэмждэг тайлан юм.
 
1.            Бизнесийн үйл ажиллагааны орлого, үр дүнг үзүүлэхийн тулд хүүгийн орлогыг тайлангийн үед ногдох дүнгээр, бусад орлогыг жинхэнэ гарсан хэмжээгээр, эдгээр орлоготой холбогдож гарсан хүүгийн зардлыг тайлант үед ногдох дүнгээр, бусад зардлыг жинхэнэ гарсан хэмжээгээр нь орлого үр дүнгийн тайланд үзүүлнэ.
2.          Орлогын тайланг СТ-2 загварт нийцүүлэн бэлтгэнэ.
3.          Орлогын тайланд зардлыг үүргийн дагуу ангилж үр дүнг тооцно.
 
Орлогын тайланг бэлтгэх
 
Орлогын тайланг дараах зарчмын дагуу бэлтгэнэ.
 
1.          Тайлангийн хугацааны орлогын тайланг бэлтгэхдээ тухайн тайлангийн хугацаанд хамрагдах орлого, зарлагын ажил гүйлгээг аккруэл зарчмаар бүртгэнэ. Энэ зарчмаар орлогыг орлого өгсөн бөгөөд хэмжих боломжтой болсон үед, зардлыг зардал гарсан бөгөөд хэмжих боломжтой болсон үед нь бүртгэнэ. Гадагш ажил үйлчилгээ үзүүлсэн үед орлого мөнгөөр орсон, зардал төлөгдсөн эсэхийг харгалзахгүйгээр орлого ба зардлыг ажил гүйлгээ гарсан тухайн үед нь хүлээн зөвшөөрдөг. Үндсэн бус үйл ажиллагааны орлого нь үндсэн үйл ажиллагааны орлогын дүнд хамаарахгүй.
2.          Орлого ба зардлыг тэдгээрийн үүсэн гарч буй шалтгаанаар нь ангилна. Орлогын зүйл анги тус бүрт зардлын зүйл ангийг зохицуулан бүртгэх зарчмыг баримтална.
3.            Орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг дүнгээр нь үзүүлэх ба орлого зардлын бус шинжтэй зүйлийг орлогын тайланд тусгахгүй.
4.          Орлогын тайланд ашиг (алдагдал) буюу цэвэр хүүгийн орлого, Үйл ажиллагааны ашиг (алдагдал), ердийн үйл ажиллагааны ашиг (алдагдал), татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал), цэвэр ашиг (алдагдал) гэж үзүүлнэ.
 
Нийт ашиг (хүүгийн цэвэр орлого)
 
Хүүгийн орлогоос хүүгийн зардлыг хасаж хүүгийн цэвэр орлогыг тодорхойлно. Нийт ашиг цэвэр хүүгийн орлого дээр үндсэн үйл ажиллагааны бусад орлогыг нэмж тэдгээртэй холбогдох зардлыг хасаж нийт ашгийг тооцно.
 
Үйл ажиллагааны ашиг
 
Нийт ашгаас үндсэн үйл ажиллагааны зардал, болзошгүй эрсдэлийн зардлыг хасаж үндсэн үйл ажиллагааны ашиг (алдагдал)-ыг тооцно.
 
Үндсэн бус үйл ажиллагааны орлого
 
Орлогын тайлангийн энэ хэсэгт хоршооны туслах ажиллагаанаас олсон орлогыг харуулна.
 
Үндсэн бус үйл ажиллагааны зардал
 
Үндсэн бус үйл ажиллагааны зардалд үндсэн үйл ажиллагааны зардалд ороогүй зардлууд хамаарагдана.
 
Ердийн ажиллагааны ашиг алдагдал
 
Үйл ажиллагааны ашиг (алдагдал) дээр үндсэн бус үйл ажиллагааны орлогыг нэмж, зарлагыг хасаж ердийн ажиллагааны ашиг (алдагдал)-ыг тооцно.
 
Татвар төлөхийн өмнөх ашиг алдагдал
 
Ердийн ажиллагааны ашиг (алдагдал) дээр онцгой шинжтэй орлогыг нэмж, онцгой шинжтэй зарлагыг хасаж татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал)-ыг тооцно.
 
Орлогын татвар
 
ь      Татвар төлөхийн өмнөх ашиг дээр татварын хуулийн дагуу татвар ногдуулах орлогыг бууруулдаггүй зардлуудыг буцаан нэмж, татвар ногдуулахгүй орлогыг буцаан xacax замаар тайлант хугацааны татвар ногдох орлогыг тодорхойлно.
 
ь      Тайлангийн хугацааны татвар тооцох орлогод ногдуулж тооцсон татварыг тодорхойлж энэ хэсэгт тусгана.
 
 
Цэвэр ашиг (алдагдал)
 
Татвар төлөхийн өмнөх ашгаас орлогын татварын дүнг хасаж цэвэр ашгийг тодорхойлно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН (CT-3)
 
1.                  Өмчийн өөрчлөлтийн тайланд тухайн хоршооны өмч, дахин үнэлгээ, валютын хөрвүүлэлт болон хуримтлагдсан ашиг зэрэг хоршоологчдын өмчийн аливаа өөрчлөлтийн хэмжээг тодорхой цаг хугацааны дүнгээр үзүүлнэ.
2.                  Өмчийн өөрчлөлтийн тайланг СТ-3 загвараар бэлтгэнэ.
 
Өмчийн өөрчлөлтийн тайлангийн бүтэц:
 
ь      Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, үндсэн алдааны залруулгыг хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдлийг залруулах замаар тусган харуулна.
 
ь      Өмчийн болон хөрөнгө оруулалтын дахин үнэлгээний илүүдэл нөөц, өмчийн өөрчлөлт гэж үзэж тайланд тусгана.
 
ь      Хоршоологчдын өмч, бусад нөөцөд гарсан өөрчлөлтийг тухайн тайлант хугацааны эхэнд болон эцэст гэсэн байдлаар тусган харуулна.
 
ь      Хуримтлагдсан ашиг (алдагдал)-ийн, өнгөрсөн оны үлдэгдэл дээр тайлангийн үеийн цэвэр ашгийг нэмж, алдагдлын шинжтэй тохируулах бичилт болон ногдол ашгийг xacax байдлаар тооцож, тайлангийн үеийн хуримтлагдсан ашиг алдагдлын эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
 
ь      Дахин үнэлгээний нөөцийг нэмэгдсэн ба хорогдсон өөрчлөлтийн нийт дүнгээр харуулна.
 
ь      Нийт өмчийн эхний үлдэгдэл дээр нийт нэмэгдсэн өөрчлөлтийн дүнг нэмж, нийт хасагдсан өөрчлөлтийн дүнг хасаж өмчийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ТАВДУГААР БҮЛЭГ. МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН
 
1.            Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг мөнгөн гүйлгээний тайланд үзүүлнэ.
2.          Мөнгөн гүйлгээний тайланг СТ-4 загвараар гаргана.
3.            Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэхэд шууд бус тооцооны аргыг хэрэглэнэ.
 
Шууд аргыг хэрэглэхээр зөвшөөрөгдсөн бол энэ аргад нийцүүлэн тайлангийн бүтцийг өөрчлөн хэрэглэж болно.
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн бүрэлдэхүүн хэсэг
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн үзүүлэлт дор дурьдсан хэсгээс бүрдэнэ.
 
A. Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
Б. Хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн гүйлгээ
B. Санхүүгийн ажиллагааны мөнгөн гүйлгээ
Г. Бүх цэвэр мөнгөн гүйлгээ
 
Мөнгөн хөрөнгийг бүрдүүлсэн эх үүсвэрийг мөнгөн орлого, мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг мөнгөн зарлага гэсэн хэсэгт үзүүлэх ба нийт мөнгөн орлогоос нийт мөнгөн зарлагыг хасаж үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно.
 
Үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний нийлбэрээр нийт цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно.
 
Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдлээс эцсийн үлдэгдлийг хасаж тодорхойлсон мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлт нь мөнгөн гүйлгээний тайланд тодорхойлогдсон Бүх цэвэр мөнгөн гүйлгээ гэсэн дүнтэй тэнцүү байна.
 
A. Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
 
Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь тухайн хоршооны зээлээ төлөх, үйл ажиллагааны чадавхыг тогтоон барих, ногдол ашиг төлөх ба гадны санхүүжилтийн эх үүсвэрийн тусламжгүйгээр шинэ хөрөнгө оруулалт хийхэд хангалттай хүрэлцэх мөнгө бий эсэхийг үзүүлдэг гол үзүүлэлт юм.
 
1.            Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь үндсэн үйл ажиллагаатай холбоотой төрөл бүрийн мөнгөн орлого ба мөнгө зарлагууд, мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааны мөнгөн орлого, зарлагуудыг хамаарна.
2.            Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг шууд бус аргаар тайлагнахдаа цэвэр ашгийг дараах зүйлсээр тохируулна.
 
ь            Элэгдэл, хасагдуулга, эрсдэлийн нөөцийн зардал, хойшлогдсон татвар, валютын арилжааны бодит бус ашиг, алдагдал зэрэг мөнгөн бус ажил гүйлгээ
 
ь            Хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагаанаас үүссэн боловч цэвэр ашгийг тодорхойлоход ордог бусад зүйлс
 
ь            Зээл, авлага, өглөг, материал үнэ бүхий зүйл, урьдчилж төлсөн зардлын нэмэгдэх болон хасагдах өөрчлөлт
 
3.            Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг шууд аргаар тодорхойлохдоо мөнгөн орлогыг орлогын төрлөөр, мөнгөн зарлагыг зарцуулалтын зориулалтаар дэлгэрэнгүй үзүүлж үйл ажиллагааны гүйлгээг тооцно.
 
Б. Хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн гүйлгээ
 
Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь ирээдүйд олох орлого ба мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт хөрөнгө, нөөц бий болгоход зарцуулсан мөнгийг илэрхийлнэ.
 
1.            Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь урт хугацаанд ашиглагдах хөрөнгө болон мөнгөтэй адилтгах, хөрөнгөд ороогүй бусад хөрөнгө оруулалтыг олж эзэмших болон худалдах үйл ажиллагааг хамарна.
2.            Мөнгөн гүйлгээний тайлангийн, хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн орлого хэсэгт хөрөнгө оруулалт ба үндсэн хөрөнгийг худалдсаны орлогын дүнг эсвэл анхны өртгийн хэмжээг харуулна.
3.            Хөрөнгө оруулалтын ажиллагааны зарлага хэсэгт урт хугацаанд эзэмших зорилгоор үнэт цаас худалдан авах хэлбэрээр урт хугацаат хөрөнгө оруулалт хийх болон биет болон биет бус хөрөнгө худалдан авах, олж бэлтгэхэд болон капиталын их засварт зарцуулсан мөнгөн зардлыг харуулна.
 
B. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
 
Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь аж ахуйн нэгж, байгууллагад санхүүжилт олгосон этгээд ирээдүйд хэдий хэмжээний төлбөр нэхэмжлэх вэ гэдгийг урьдчилан тооцох боломжийг илэрхийлдэг.
 
Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын өр төлбөр ба өмчийн өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагааг хамарна.
        Мөнгөн гүйлгээний тайлангийн, санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн орлого хэсэгт урт хугацаагаар авсан зээл, үнэт цаас худалдсаны орлого, хувь нийлүүлж авсан хөрөнгө, бусдаас авсан бусад хандив зэргийг харуулна.
Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн зарлага хэсэгт урт хугацаагаар авсан зээл, өглөгийн тайлант үеийн төлөлт, мөнгөөр төлсөн ногдол ашиг зэрэг мөнгөн зарлагыг харуулна.
 
Мөнгөн гүйлгээнд нөлөөлдөггүй ажил гүйлгээ
 
Мөнгөн гүйлгээг нэмэгдүүлэх ба хорогдуулахад нөлөөлдөггүй ажил гүйлгээнд үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ. мөнгөн бус хэлбэрээ хувь нийлүүлэх ба хандивлах үеийн өмчийн нэмэгдэх хорогдох өөрчлөлт гэх мэт орно.
 
 
 
 
 
 
 
 
 
ЗУРГААДУГААР БҮЛЭГ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, НЭМЭЛТ ТОДРУУЛГА
 
1.      Нягтлан бодох бүртгэлийн бодлого
 
Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлангаа бэлтгэх, гаргахад мөрдөж байгаа тайлангийн үзүүлэлтийн хэмжих нэгж, бүртгэлийн суурь, хөрвүүлэлт, дүрэм журам, практик ажиллагааны нэгдэл юм. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг бэлтгэж санхүүгийн тайланд хавсаргана. Үүнд:
 
1.           Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа, гол түншүүд түүний орчин болон бодлогын өөрчлөлтийн тухай танилцуулга
2.            Нягтлан бодох бүртгэлийн нэн чухал бодлогууд ялангуяа хөрөнгө, өр төлбөрийн үнэлгээ зэрэг бүртгэлийн үнэлгээний өөрчлөлт
3.         Санхүүгийн тайланг бэлтгэхэд ашигласан хэмжилтийн суурь
4.            Санхүүгийн тайланг үнэн зөвөөр ойлгоход зайлшгүй шаардлагатай тусгай бодлого бүрийг тайлбарлах ёстой. Тухайн хадгаламж зээлийн хоршооны харгалзаж үзэх ёстой боловч ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй бүртгэлийн бодлогод дараах бодлого орно. Үүнд:
а. Орлогыг хүлээн зөвшөөрөх
б. Зээлийн ангилал, түүний эрсдэлийн хувь хэмжээ
в. Өмчлөх бусад хөрөнгийн үнэлгээ
г.     Биет болон биет бус хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, тэдгээрийн элэгдэл
д. Эх үүсвэрийн өртөг, бусад зардал
ё. Өмч, түүнийг бүртгэх apгa
ж. Санхүүгийн хэрэглүүр ба хөрөнгө оруулалт
з. Түрээс
к. Бараа материал
л. Татвар (хойшлуулсан татварыг оруулаад)
м. Хуримтлагдсан ашиг, нөөц
н. Ажиллагсдын тэтгэвэр, тэтгэмжийн зардал
o. Гадаад валютын ажил үйлчилгээ, хамгаалалт
п. Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн тодорхойлолт
p. Инфляцийн бүртгэл
т. Онцгой үйл ажиллагаа
y. Балансын өдрийн дараа тохиолдсон үйл явдал
 
Хадгаламж, зээлийн хоршоод нь дээрх тусгай бодлогуудаас зөвхөн өөрийн байгууллагад хамаарах хэсгийг тайлбарлана.
 
2.                  Санхүүгийн тайлангийн тодруулга
 
Санхүүгийн тайлангийн тодруулга нь санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн (баланс, орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан) хэсгүүдийн утга агуулгыг сайтар тодруулахад туслах явдал юм.
 
Доорхи үзүүлэлтүүдийг санхүүгийн тайлангийн тодруулга болгон гаргаж, судалтаа тооцоонд ашиглаж болно. Үүнд:
 
1.         Биет хөрөнгийг НББОУС-ын 16-д заасан ангиллын дагуу ангилна.
2.         Зээл, эрсдэлийн сангийн тухай нэмэлт тооцоо
3.         Бусад эргэлтийн хөрөнгийн талаарх нэмэлт тооцоо
4.         Үндсэн хөрөнгийн хөдлөл болон элэгдлийн тооцоо
5.         Урт ба богино хугацаат хөрөнгө оруулалтын тооцоо
6.         Үйл ажиллагааны зардлын нэмэлт тооцоо
7.         Орон тоо, цалин хөлсний тооцоо
8.         Kacc болон банканд байгаа мөнгөний тооцоо
9.         Биет бус хөрөнгийн судалгаа
10.    Өр төлбөрийн талаарх нэмэлт мэдээлэл
11.    Гишүүдтэй хийсэн капиталын ажил гүйлгээ
12.       Өмчийн ангилал тус бүрийн дансны үнэ, нөөцийг тухайн хугацааны эхэнд болон эцэст тохируулж гаргасан өөрчлөлт
13.    Бүх төрлийн татварыг тооцоолсон судалгаа, тайлбар
14.    Хуримтлагдсан ашгийн тооцооны хүснэгт гэх мэт
 
Эдгээр хавсралт тооцоо, судалгаанаас тухайн хадгаламж зээлийн хоршоонд гаргах шаардлагагүй хэсгийг хасаж, дээр дурьдагдаагүй боловч нэмж гаргах шаардлагатай судалгаа тооцоог гаргаж болно Мөн эдгээр хавсралт тооцоонуудын зарим хэсгийг хүснэгтээр, зарим хэсгийг судалгаа тайлбар байдлаар үзүүлж болно.
 
3.                  Бусад нэмэлт тодруулга
 
1.         Тайлагнаж байгаа байгууллагын нэр, хаяг ба хоршооны хариуцлагын хэлбэр
2.           Тухайн хоршооны үндсэн үйл ажиллагааны мөн чанар, түүний гол үйл ажиллагааны тодорхойлолт
3.           Санхүүгийн тайлан нь хадгаламж зээлийн хоршооны дангаар нь эсвэл хэд хэдэн хоршоо, байгууллагыг хамарч байгаа эсэх
4.           Тухайн хугацааны эцэс буюу тухайн хугацааны туршид ажиллах хүмүүсийн тоо, дундаж тоо
5.           Санхүүгийн тайлангийн хамарч буй хугацаа, тайлагнаж буй мөнгөний нэгж
6.           Санхүү, нягтлан бодох бүртгэлийн асуудалтай холбоотой мэргэжлийн дээд байгууллагад гаргах санал зэрэг болно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
_____________________________                                           оны …. сарын …. өдөр
(ХЗХ-ны нэр)
 
 
 
БАЛАНСЫН ЗҮЙЛ
Үлдэгдэл
Эхний үлдэгдэл
Эцсийн үлдэгдэл
Хэсгийн дүн
Бүлгийн дүн
Хэсгийн дүн
Бүлгийн дүн
A
1
2
3
4
А. ХӨРӨНГӨ
 
 
 
 
1. ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ
 
 
 
 
МӨНГӨН ХӨРӨНГӨ
 
 
 
 
1. Бэлэн мөнгө
 
 
 
 
2. Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан харилцах
 
 
 
 
БОГИНО ХУГАЦААТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
 
 
 
 
3. Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хадгаламж
 
 
 
 
4. Үнэт цаас
 
 
 
 
4.1. Арилжааны үнэт цаас
 
 
 
 
4.2. Богино хугацаат хөрөнгө оруулалтын үнэт цаас
 
 
 
 
5.1 /Үнэт цаасны болзошгүй эрсдэлийн сан/
 
 
 
 
5.2 /Өмчийн Үнэт цаасны үнэлгээний хасагдуулга/
 
 
 
 
АВЛАГА
 
 
 
 
7 Зээл /7.1+7.2+7.3+7.4+7.5/
 
 
 
 
7.1. Хэвийн зээл
 
 
 
 
7.2. Хугацаа хэтэрсэн зээл
 
 
 
 
7.3. Хэвийн бус зээл
 
 
 
 
7.4. Эргэлзээтэй зээл
 
 
 
 
7.5. Myy зээл
 
 
 
 
8. /Зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан/
 
 
 
 
10. Байгууллага, хүмүүсээс авах авлага
 
 
 
 
11. /Авлагын болзошгүй эрсдэлийн сан/
 
 
 
 
12. Байгууллага, хүмүүсээс авах авлагын цэвэр үлдэгдэл /10-11/
 
 
 
 
13. Салбар хоорондын авлага
 
 
 
 
14. Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн авлага
 
 
 
 
15. Хуримтлуулж тооцсон хадгаламжийн хүүгийн авлага
 
 
 
 
16. Хуримтлуулж тооцсон үнэт цаасны хүүгийн авлага
 
 
 
 
БУСАД ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ
 
 
 
 
17. Өмчлөх бусад хөрөнгө
 
 
 
 
18. /Өмчлөх бусад хөрөнгийн үнэлгээний хасагдуулга/
 
 
 
 
19. Өмчлөх бусад хөрөнгийн цэвэр үлдэгдэл /21-22/
 
 
 
 
20. Бусад хөрөнгө
 
 
 
 
ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН НИЙТ ДҮН
 
 
 
 
2. ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ
 
 
 
 
21. Биет хөрөнгө
 
 
 
 
21.1 Газар
 
 
 
 
21.2. Барилга байгууламж
 
 
 
 
22.1. Хуримтлагдсан элэгдэл
 
 
 
 
21.3. Машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл
 
 
 
 
22.2. Хуримтлагдсан элэгдэл
 
 
 
 
21.4. Тавилга эд хогшил, багаж хэрэгсэл
 
 
 
 
22.3. Хуримтлагдсан элэгдэл
 
 
 
 
21.5. Бусад үндсэн хөрөнгө
 
 
 
 
22.4 Хуримтлагдсан элэгдэл
 
 
 
 
21.6. Дуусаагүй барилга
 
 
 
 
23. Үндсэн хөрөнгийн цэвэр үлдэгдэл /21+22/
 
 
 
 
БУСАД ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ
 
 
 
 
25. Урт хугацааны хөрөнгө оруулалт
 
 
 
 
26. /Урт хугацаат өмчийн ҮЦ-ны үнэлгээний хасагдуулга/
 
 
 
 
 
 
27. Урт хугацаат цэвэр хөрөнгө оруулалт /25+26/
 
 
 
 
БУСАД ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГИЙН ДҮН
 
 
 
 
ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГИЙН ДҮН
 
 
 
 
НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН
 
 
 
 
 
 
 
 
 
A
1
2
3
4
Б. ӨР ТӨЛБӨР БА ХОРШООЛОГЧДЫН ӨМЧ
 
 
 
 
1. ӨР ТӨЛБӨР
 
 
 
 
БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР
 
 
 
 
1. Хугацаагүй хадгаламж
 
 
 
 
2. Хугацаатай хадгаламж
 
 
 
 
3. Банк бус нэгжид төлөх өглөг
 
 
 
 
5. Банк болон бусад санхүүгийн байгууллагаас авсан богино хугацаат зээл
 
 
 
 
6. Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг
 
 
 
 
7. Бусад пассив
 
 
 
 
8. Салбар хоорондын өглөг
 
 
 
 
БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨРИЙН ДҮН
 
 
 
 
УРТ ХУГАЦЛАТ ӨР ТӨЛБӨР
 
 
 
 
9. Банк. бусад санхүүгийн байгууллагаас авсан урт хугацаат зээл
 
 
 
 
10. Болзошгүй өр төлбөр
 
 
 
 
11. Хоёрдогч өглөг
 
 
 
 
УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨРИЙН ДҮН
 
 
 
 
ӨР ТӨЛБӨРИЙН НИЙТ ДҮН
 
 
 
 
С.ХОРШООЛОГЧДЫН ӨМЧ
 
 
 
 
1. Хувь нийлүүлсэн хөрөнгө
 
 
 
 
2. Дахин үнэлгээний нөөц
 
 
 
 
3. Урт хугацаат хөрөнгө оруулалтын хасагдуулга
 
 
 
 
4. Хандив тусламж
 
 
 
 
5.Бусад өмч
 
 
 
 
6. Нөөцийн сан
 
 
 
 
7. Нийгмийн хөгжлийн сан
 
 
 
 
8. Бусад сангууд
 
 
 
 
9. Цэвэр ашиг (алдагдал) /тайлант үе/
 
 
 
 
10. Хуримтлагдсан ашиг (алдагдал) /өмнөх үе/
 
 
 
 
ХОРШООЛОГЧДЫН ӨМЧИЙН ДҮН
 
 
 
 
ӨР ТӨЛБӨР БА ХОРШООЛОГЧДЫН ӨМЧИЙН ДҮН
 
 
 
 
 
/Тамга тэмдэг, гарын үсэг/
 
ХОРШООНЫ ЗАХИРАЛ                          /                       /
 
НЯГТЛАН БОДОГЧ                                    /           /