A

A

A

Бүлэг: 1979
ГАДААД ЗЭЭЛИЙН ҮНДСЭН БОЛОН ХҮҮГИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.      Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Засгийн газрын шугамаар гадаад орон, Олон улсын байгууллагаас авсан зээлийн төлбөрийн санхүүжилтийн мэдэгдлийг баталгаажуулах, төлбөрийг хуваарийн дагуу цаг хугацаанд нь гүйцэтгэх, зээлийн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авах, хянан баталгаажуулах харилцааг зохицуулахад оршино.
 
1.2.      "Зээлийн төлбөр" гэдэгт Монгол Улсын Засгийн газрын шугамаар Гадаад орон болон Олон улсын байгууллагаас авсан зээлийн буцааж төлөх үндсэн болон хүүгийн төлбөрийг ойлгоно.
 
 
1.3.      "Зээлийн төлбөрийг нэхэмжлэх" гэдэг нь тухайн зээлийг олгосон Гадаад орон болон Олон улсын байгууллагаас ирүүлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн нэхэмжлэхийг хэлнэ.
 
1.4.      Тухайн гадаад зээлийн төлбөрийг шалган баталгаажуулаад төлбөрийн гүйлгээг хэрхэн хийх нөхцөл журмыг заасан санхүүгийн баримтыг /Хавсралт № 1-д үзүүлэв/ зээлийн төлбөрийн санхүүжилтийн мэдэгдэл гэнэ.
 
 
1.5.      "Зээлийн гэрээ" гэдэгт Монгол Улсын Засгийн газрын Гадаад орон болон Олон улсын байгууллагатай байгуулсан зээлийг гэрээг ойлгоно.
 
Хоёр. Зээлийн төлбөрийн хуваарь
 
2.1.      Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газрын Өрийн удирдлагын хэлтэс /цаашид ӨУХ гэх/-ийн зээл хариуцсан мэргэжилтэн дараа жилд төлөгдөх зээлийн төлбөрийн хуваарийг /Хавсралт № 2-т хийсэн маягтын дагуу/ зээл тус бүрээр тухайн жилийн 12 сарын 15-наас өмнө гаргаж Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газрын даргаар батлуулсан байх шаардлагатай.
 
2.2.      3ээл хариуцсан мэргэжилтний гаргасан зээлийн төлбөрийн хуваарь нь тухайн зээл тус бүрийн Зээлийн гэрээнд заасан үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх нөхцөл, болзолтой уялдсан байна.
 
Гурав. Зээлийн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авах, хянах
 
3.1.      Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газрын дарга зохих журмын дагуу бичиг хэрэгт бүртгэгдсэн зээлийн төлбөрийн нэхэмжлэхтэй танилцаад холбогдох мэргэжилтэнд чиглэл өгнө.
 
3.2.      Тухайн зээл хариуцсан мэргэжилтэн хүлээн авсан зээлийн төлбөрийн нэхэмжлэхийг хянахдаа дараах зүйлсийг нягтлан үзнэ.
·      Зээлийн үндсэн төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээнд заасан үндсэн төлбөр төлөх хугацаа болон ӨУХ-ийн даргаар батлуулсан тухайн жилийн зээлийн төлбөрийн хуваарьтай тохирч байгаа эсэхийг хянана.
·      Зээлийн хүүгийн төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээнд заасан хүүгийн төлбөр төлөх хугацаа болон зээлийн хүүг тооцсон тооцоолол үнэн зөв эсэхийг шалгана.
3.3        Хэрэв тухайн Зээлийн гэрээнд ашигласан хөрөнгөд хүү тооцохоор заасан бол хүүгийн төлбөрийн нэхэмжлэхэд заасан ашигласан хөрөнгийн хэмжээг ӨУХ-ийн гадаад зээлийн мэдээллийн нэгдсэн сан дахь ашиглалтын мэдээтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
 
3.3        Хэрэв тухайн Зээлийн гэрээнд ашиглаагүй болон ашигласан зээлийн үлдэгдэлд хүү тооцохоор заасан бол дээрхийн адил ашигласан болон ашиглаагүй хөрөнгийн үлдэгдлүүдийг шалгах шаардлагатай.
 
Дөрөв. Зээлийн төлбөрийн санхүүжилтийн мэдэгдлийг баталгаажуулах
 
4.1.      ӨУХ-ИЙН зээл хариуцсан мэргэжилтэн зээлийн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авсан өдрөөсөө хойш ажлын нэг хоногт багтаан шалгаж тооцооллыг үнэн зөв эсэхийг тодорхойлно.
 
4.2.      3ээл хариуцсан мэргэжилтэн зээлийн төлбөрийн нэхэмжлэхийг үнэн зөв гэж үзсэн тохиолдолд зээлийн төлбөр төлөгдөх ёстой хугацаанаас ажлын 4 хоногийн өмнө санхүүжилтийн мэдэгдэл /Хавсралт № 2-т хийсэн маягтын дагуу/ 3 хувь үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулаад тухайн өдөртөө ТСУЗГ-ын даргад танилцуулж баталгаажуулна.
 
4.3.      Санхүүжилтийн мэдэгдлийг тухайн санхүүгийн жилийн эхнээс эхлэн нэгдсэн бусаар дугаарлах бөгөөд дугаар нь ..../..../.... гэсэн томъёололтой байна. Үүнд эхний хэсэгт тухайн санхүүжилтийн мэдэгдлийн дугаар, дараагийн хэсэг он, гурав дахь хэсэгт тухайн мэргэжилтний нэрийн эхний болон сүүлчийн үсгийг бичнэ. ӨУХ-ийн гадаад зээлийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэн нь санхүүжилтийн мэдэгдлийн нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.
 
4.4.      Санхүүжилтийн мэдэгдлийн нэг хувийг төсвийн нягтлан бодогчид, нэг хувийг ӨУХ-ийн гадаад зээлийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэнд, үлдэх хувийг тухайн мэдэгдлийг илгээсэн мэргэжилтэн өөрийн бичиг баримтад тус тус үлдээнэ.
 
4.5.      Хэрэв тухайн мэргэжилтэн төлбөрийн нэхэмжлэхийг хянаад алдаатай гэж үзсэн тохиолдолд ажлын 2 хоногт багтаан нэхэмжлэхийг холбогдох тайлбарын хамт тухайн гадаад орон болон Олон улсын байгууллагад албан тоотоор буцаана.
 
Тав. Зээлийн төлбөрийн төлөлтийг тайлагнах
 
5.1.      ӨУХ-ИЙН зээл хариуцсан мэргэжилтэн Гадаад орон, Олон улсын байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн тухайн жилд хийж гүйцэтгэсэн зээлийн төлбөрийн тайланг cap бүр өссөн дүнгээр /Хавсралт № З-т хийсэн маягтын дагуу/ гаргаж дараа сарын ажлын эхний 2 хоногийн дотор гаргаж ӨУХ-ийн гадаад зээлийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.
 
5.2.      ӨУХ-ийн гадаад зээлийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэн нь зээлийн төлбөрийн төлөлтийн талаар Монголбанкны Валютын газартай улирал бүрийн дараа сарын ажлын эхний 5 хоногийн дотор тооцоо нийлж байна.
 
Зургаа. ӨУХ-ийн мэргэжилтний хүлээх үүрэг, хариуцлага
 
6.1.      Хэрэв зээл олгосон Гадаад орон болон Олон улсын байгууллагын зээлийн төлбөрийн нэхэмжлэх нь тус зээлийн төлбөрийн хуваарьт заасан хугацаанаас ажлын 15 хоногийн өмнө ӨУХ-т ирээгүй тохиолдолд тус зээлийг хариуцаж буй мэргэжилтэн нь холбогдох байгууллагатай харилцаж ажлын 5 хоногийн дотор зээлийн төлбөрийн нэхэмжлэхийг ирүүлэх талаар арга хэмжээ авна.
6.2.      3ээл хариуцсан мэргэжилтэн зээлийн төлбөрийн нэхэмжлэхийг ирсэн даруйд нь хянаж шалгаагүй, шаардлага хангасан зээлийн төлбөрийн нэхэмжлэхийн санхүүжилтийн мэдэгдлийг хугацаа хожимдуулж нээн удирдлагад танилцуулах гэх мэтээр мэргэжилтний буруугаас болж зээлийн төлбөр төлөх ёстой хугацаанаасаа хожимдсон тохиолдолд яамны дотоод журмын дагуу хариуцлага тооцно.

Гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн төлөх журмын хавсралт № 1
 
Батлав. Өрийн удирдлагын хэлтсийн дарга       ...................................................
 
 
……..зээлийн 200... онд төлөх үндсэн өр болон хүүгийн төлбөрийн хуваарь
 

Зээлийн дугаар
Төлөх он, cap, өдөр
Зээлийн төлбөрийн утга
Шилжүүлэх төлбөрийн дүн
валют
ам.доллар
төгрөг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дүн
 
 
 
 
 
 
 
 
 
Боловсруулсан:
 
Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн ……………....

Гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн төлөх журмын авсралт № 2
 
 
САНХҮҮЖИЛТИЙН МЭДЭГДЭЛ
 
200…..оны…………сарын…………
 

Зээлийн дугаар
Хүлээн авагч байгууллагын нэр
Төлбөрийн утга болон хугацаа
Шилжүүлэх банк, дансны дугаар
Төлбөрийн дүн
валютаар
төгрөгөөр
 
 
 
 
 
 
 
Тухайн хугацаанд дээрх валютын төгрөгтэй тэнцэх Монголбанкны албан ханш
 
……………………………….
 
1.      ТСУЗГ-ын дарга................................................. /                                            /
2.      ӨУХ-ийн дарга.................................................... /                                            /
 
 
 
 
Жич: Энэхүү төлбөр нь.......................................... оны............... сарын............ -ны дотор
төлөгдсөн байх ёстой.

Гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн төлөх журмын хавсралт № 3
 
…………… зээлийн 200…………..онд төлсөн
үндсэн өр болон хүүгийн төлбөрийн тооцоо
 
200....... оны.......... сарын........ -ны байдлаар
 
Зээлийн дугаар
 
 
Санхүүжилтийн мэдэгдэл нээсэн он,cap, өдөр
Төлбөр хийгдсэн он, cap, өдөр
Зээлийн төлбөрийн утга
Шилжүүлсэн төлбөрийн дүн
валют
ам.доллар
төгрөг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дүн
 
 
 
 
 
 
 
 
Боловсруулсан ӨУХ-ийн мэргэжилтэн……………………………
Хүлээн авсан ӨУХ-ийн мэргэжилтэн………………………………
 
 
200...... оны........... сарын………………