- Нүүр
- Сайдын тушаал
- ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ /СС-ын 2007 оны 161-р тушаалаар хүчингүй болсон/
/СС-ын 2007 оны 161-р тушаалаар хүчингүй болсон/
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Санхүү, эдийн Засгийн сайдын 2001 оны 112/339 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
Нэг. Нийтлэг зүйл
1. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид " байгууллага, иргэн" гэх/-д ажиллах гадаадын иргэн болон харьяалалгүй иргэн /цаашид "гадаадын иргэн" гэх/-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээнд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Энэхүү журмын хэрэгжилтийг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Хөдөлмөр эрхлэлтийн газар ханган гүйцэтгэнэ.
Хоёр. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээ
3. Байгууллага, иргэн нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын тулд "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөлүүд, 4 дүгээр зүйлийн 1.4 дахь заалтад заасан Засгийн газраас баталсан эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувьд багтаан гадаадын иргэнд хөдөлмөрлөх зөвшөөрөл авна.
4. Хөдөлмөр эрхлэлтийн газар гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тухай байгууллага, иргэний хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5-10 өдрийн дотор, гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах асуудлыг ажлын 3 өдөрт шийдвэрлэнэ.
5. Хөдөлмөр эрхлэлтийн газар нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хүсэлт гаргасан байгууллагад гадаадын иргэн хөдөлмөр эрхлэх шаардлагатай эсэхэд дүгнэлт гаргана.
6. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан гадаадын иргэнд "Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл"-ийн үнэмлэх олгоно.
Энэхүү зөвшөөрлийн үнэмлэх нь гадаадын иргэний паспортын хамт хүчин төгөлдөрт тооцогдоно.
7. "Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл"-ийн үнэмлэх нь ялгагдах онцлог тэмдэг, улсын нэгдсэн дугаар бүхий үнэт цаасаар хийсэн, гадаадын иргэний харьяалсан улсын нэр, иргэний овог нэр, гэрэл зураг, паспортын дугаар, ажиллах байгууллагын нэр, эрхлэх ажил, албан тушаал, хөдөлмөр эрхэлж эхлэх болон дуусах хугацаа, зөвшөөрлийн хугацааг сунгасан огноог тэмдэглэсэн албан ёсны баримт бичиг байх ба Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга баталгаажуулна.
8. Монгол улсад хөдөлмөр эрхлэх гадаадын иргэнд дараах үйлчилгээг үзүүлнэ:
a/ Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах гадаадын иргэний тоо, мэргэжлийг урьдчилан тохирч тухайн аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилсан зөвшөөрөл олгох,
б/ Гадаадын иргэн монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, зөвшөөрлийн үнэмлэх олгох,
в/ Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэний гэр бүл, визийн талаар холбогдох байгууллагад тодорхойлолт гаргах,
г/ Гадаадын иргэн Монгол улсад хөдөлмөр эрхлэх хугацааг сунгах,
Гурав. Бусад зүйл
9. Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээнд зөвшөөрөл авсан байгууллага, иргэн үйлчилгээний хураамж төлнө.
10. Үйлчилгээний хураамжийг Хөдөлмөр эрхлэлтийн газрын төсвийн санхүүжилтийн дансанд төвлөрүүлнэ.
11. Үйлчилгээний хураамжийн дансанд төвлөрсөн дүнг Хөдөлмөр эрхлэлтийн газрын тухайн жилийн улсын төвлөрсөн төсвөөс санхүүжигдэх батлагдсан төсвийн санхүүжилтэд тооцно.
12. Үйлчилгээний орлогоос Хөдөлмөр эрхлэлтийн газрын тухайн жилийн батлагдсан төсвийн зарцуулалтаас давсан орлогын 50 хувийг ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан Хөдөлмөр эрхлэлтийн газрын мэдэлд үлдээнэ.
13. Үйлчилгээний хураамжийн тайланг батлагдсан маягтаар cap бүр гаргаж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд, улирлаар гаргаж Санхүү эдийн засгийн яаманд хүргүүлнэ.
14. Хөдөлмөр эрхлэлтийн газар Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан гадаадын иргэний мэдээг улирал бүр гарган Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гадаадын иргэн, харьяаны асуудал эрхэлсэн албанд хүргүүлнэ.
Текст томруулах
A
A
A