A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/      
 
Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 01 сарын 08-ны өдрийн 08 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ
ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ
 
/үлгэрчилсэн загвар/
 
200...оны...дугаар                            Дугаар...                    ______________________хот
сарын...-ны өдөр                                                                 /аймаг, нийслэл, сум, дүүрэг/
 
"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, "Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай" Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг үндэслэл болгон, нэг талаас _____________________ Төсвийн
ерөнхийлөн захирагч ________________ овогтой _______________________-ны эрх
/тухайн салбарын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн /
олгосон____________________________-оор______________________________-ыг
/эрх олгосон тушаал, шийдвэр, түүний огноо/                      /тухайн төсөвт байгууллагын нэр/
 
төлөөлж ________________албан тушаалтай____________овогтой ______________
/албан тушаалын нэр/
/иргэний үнэмлэхний №__________регистрийн №_______________, цаашид "Захиалагч" гэнэ/, нөгөө талаас______________________________________-ыг төлөөлж_____________________________________________________________-ыг
/иргэн, хуулийн этгээдийн нэр/
____________албан тушаалтай _______________ овогтой ______________/иргэний
/албан тушаалын нэр/
 
үнэмлэхний №__________, регистрийн №____________, цаашид "Гүйцэтгэгч" гэнэ/ нар харилцан тохиролцсоны үндсэн дээр дараах гэрээг байгуулав.
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.     Захиалагч нь батлагдсан төсвийн хүрээнд гэрээгээр гүйцэтгүүлэхээр зөвшөөрөгдсөн ажил, үйлчилгээг хавсралтаар гаргаж, уг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх даалгаврыг Гүйцэтгэгчид өгч, төлбөрийг гүйцэтгэлээр тооцож гэрээнд заасан хэлбэр, хугацаанд хийнэ.
 
1.2.     Гүйцэтгэгч нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болох хавсралтад заасан ажил, үйлчилгээг гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшин /хэрэв шаардлагатай бол тоо хэмжээг заах/-д гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгнө.
 
1.3.     Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт бүхий хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.
 
1.4.     Нийлүүлэх ажил, үйлчилгээ нь улсын стандартад нийцсэн байх бөгөөд захиалагч байгууллагаас тавих чанар, стандартын бусад шаардлага, техникийн нөхцөлийг бүрэн хангасан байна.
 
1.5.     Энэхүү гэрээнд заасан үйл ажиллагааг явуулахад "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" Монгол Улсын хууль болон Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан "Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл"-ийг удирдлага болгоно.
 
Хоёр. Захиалагчийн үүрэг
 
2.1.     Захиалагч нь тухайн жилд худалдан авах ажил, үйлчилгээний нийт зардлыг Төсвийн ерөнхийлөн захирагчтай тохиролцон тооцож бүрдүүлсэн байна. Цэвэрлэгээ, үйлчилгээнд зарцуулах зардлыг байгууллагын нийт талбайн хэмжээ болон одоо уг үйлчилгээг үзүүлж байгаа ажилчдын цалин, бусад зардлыг тусган тооцож хуваарилан шилжүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд дунд, ахлах ангиудын ангийн талбайг хасаж тооцно. /Хэрэв захиалагч боловсролын байгууллага биш бол энэ хэсгийн сүүлчийн өгүүлбэрийг хасна./
 
2.2.     Тухайн төсвийн байгууллагад ажиллаж байгаа, цаашид үргэлжлүүлэн багийн зохион байгуулалтад орж гэрээгээр ажиллах тохиолдолд ажилчдын цалин, шимтгэл, шагнал урамшуулал, нэмэгдэл хөлс, төрөөс эдэлж байсан хөнгөлөлт /байр, хоол, унаа, сургалтын гэх мэт/, цахилгаан эрчим хүч, түлш халаалт, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын зардал, ажлын байр болон шаардлагатай бусад зардлыг гэрээний 2.1-д заасан нийт зардалд тусгана. Харин 2005 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш их, дээд сургуульд шинээр элссэн нэг хүүхдийн сургалтын зардлыг хариуцахгүй.
 
2.3.     Хэрэв сумдын түвшинд Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэлийн Дөрвийн 4.1.1-т заасны дагуу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын байгууллага болон Засаг даргын Тамгын газар зэрэг бүх төсвийн байгууллагуудыг хамруулан баг зохион байгуулах тохиолдолд Сумын засаг дарга буюу Сумын төсвийн ерөнхийлөн захирагч нь аймгийн боловсрол, соёл, эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.
 
2.4.     Худалдан авах ажил, үйлчилгээний урьдчилгаа төлбөр, төлбөрийг тогтоосон хугацаанд гэрээнд заасан хэлбэрээр шуурхай төлнө.
 
2.5.     Ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах бичиг баримт, техник тоног төхөөрөмж, материалыг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэгчид актаар шилжүүлнэ. /Тухайн байгууллагад ажиллагсад багийн зохион байгуулалтад орж ажил, үйлчилгээ гүйцэтгэх тохиолдолд хамаарна. Бусад тохиолдолд гэрээний хоёр тал энэ талаар тохиролцоно/.
 
2.6.     Гүйцэтгэгчийг үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангана.
 
2.7.     Захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг бүрэн хариуцна.
 
2.8.     Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний гүйцэтгэлд хяналт тавьж, хүрэх үр дүнг хангуулах талаар шаардлага тавих эрхтэй.
 
 
 
Гурав. Гүйцэтгэгчийн үүрэг
 
3.1.     Гэрээний хавсралтад заагдсан ажил, үйлчилгээг /сар бүрийн 25-ны дотор/ чанар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэнэ.
 
3.2.     Ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэнэ.
 
3.3.     Захиалагчаас шилжүүлсэн техник тоног төхөөрөмж, бичиг баримт, материалыг хадгалалт, хамгаалалт, арчлалтыг хариуцаж, ажил, үйлчилгээг бүрэн хүлээлгэн өгсний дараа захиалагчид актаар буцаан шилжүүлнэ.
 
3.4.     Ажил, үйлчилгээний гүйцэтгэлд гарсан чанар, стандартын доголдлыг өөрийн хөрөнгөөр түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.
 
3.5.     Ажил үйлчилгээний гүйцэтгэлийн явц байдлыг дараа сар бүрийн 05-ны дотор захиалагчид мэдэгдэж, шаардлагатай зааварчилгаа авна.
 
3.6.     Ажил үйлчилгээтэй холбоотой мэдээ, мэдээллийг захиалагчид өгнө.
 
3.7.     Гүйцэтгэгч нь багийн орон тоо, цалингийн сан, хөдөлмөр хамгаалал,аюулгүй байдал, нийгмийн асуудлыг хариуцан бизнес төлөвлөгөөтэй ажиллана.
 
3.8.     Захиалагчийн шилжүүлсэн техник тоног төхөөрөмж, бичиг баримт, материал чанар, стандартын хувьд ажлын шаардлага хангахгүй бол түүнийг сольж өгөхийг шаардах эрхтэй.
 
3.9.     Бодитойгоор гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэн авах эрхтэй.
 
Дөрөв. Төлбөр тооцоо хийх журам
 
4.1.     Ажил, үйлчилгээний төлбөрийг бодитойгоор гүйцэтгэгдсэн ажил, үйлчилгээний бодит үр дүнд дүйцүүлэн тооцно. Ажил, үйлчилгээг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийн 30 хүртэл хувийг урьдчилгаа төлбөр болгон олгож болно.
Ажил, үйлчилгээний нийт төлбөр __________________________
/тоогоор/
__________________________________________________________ /төгрөг/ байна.
/үсгээр/
 
4.2.     Урьдчилгаа төлбөр _______________     ______________________/төгрөг/
/тоогоор/                                 /үсгээр/
-ийг ______________________________________ гэрээ байгуулагдан шаардлагатай
/бэлэн бусаар/
техник тоног төхөөрөмж, бичиг баримт, материалыг шилжүүлсний дараа энэхүү гэрээний хавсралт хуваарийн дагуу сар бүрээр тооцож ___________ хоногийн дотор гүйцэтгэгчийн ______________банкны __________тоот дансанд шилжүүлнэ.
 
4.3.     Ажил, үйлчилгээний үлдэгдэл төлбөр болох _____________________________
/тоогоор/
____________________________ /төгрөг/-ийг нийт ажил, үйлчилгээг хүлээлгэн өгсөн
/үсгээр/
тухай захиалагч, гүйцэтгэгч акт үйлдэж баталгаажуулснаас хойш___________хоногийн дотор энэхүү гэрээний хавсралт хуваарийн дагуу сар бүрээр тооцож, гүйцэтгэгчийн ________________банкны __________________тоот дансанд шилжүүлнэ.
 
4.4.     Захиалагч нийт төлбөрийг шилжүүлсэн тухайгаа гүйцэтгэгчид _____хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
 
4.5.           Гэрээний хугацаанд ажил, үйлчилгээний үнэд өөрчлөлт оруулахгүй.
 
 
Тав. Гэрээний үйлчлэх хугацаа
 
5.1.     Гэрээний үйлчлэх хугацаа 200...оны ..дугаар сарын...-ны өдрөөс 200...оны ..дугаар сарын...-ны өдөр хүртэл _______________________ хугацаатай байна. /1 жилийн хугацаагаар байгуулна/.                /жил, сарын/
 
5.2.     Гэрээний үйлчлэх хугацааг нэг талын бичгээр гаргасан хүсэлт, нөгөө талын зөвшөөрлөөр сунгаж болно.
 
5.3.     Талууд гэрээг гэрээний хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө хамтран дүгнэж, төлбөр, тооцоог харилцан дуусгаж, энэ тухай акт үйлдсэнээр гэрээ дуусгавар болно.
 
5.4.     Талууд гэрээг нэг талын санаачилгаар цуцлахгүй.
 
Зургаа. Хариуцлага
 
6.1.     Гүйцэтгэгч ажил, үйлчилгээг гэрээний хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажил, үйлчилгээний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно.
 
6.2.     Талуудын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан биет хохирлыг талууд өөрсдийн зардлаар бүрэн хариуцан барагдуулна.
 
6.3.     Торгууль төлсөн, хохирол барагдуулсан нь талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
 
Долоо. Нэмэлт нөхцөл
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
Найм. Маргаан шийдвэрлэх
 
8.1.     Гэрээтэй холбоотой аливаа маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
8.2.     Талууд тохиролцоонд хүрч чадаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.
 
Ес. Гэрээний хавсралт
 
Гэрээнд дараах хавсралтуудыг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргав:
 
9.1.     Хавсралт №1_______________________________________________хуудас
 
9.2.     Хавсралт №2_______________________________________________хуудас
 
9.3.     Хавсралт №3________________________________________________хуудас
 
Арав. Бусад зүйл
 
10.1.       Гэрээ нь талууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
 
10.2.        Гэрээг 2 хувь үйлдэж, тал тус бүр нэг хувийг хадгална.
 
10.3.       Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
 
ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:                                         ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
________________________________                                    ___________________________
/төсөвт байгууллагын нэр/                                         /иргэн, хуулийн этгээдийн нэр/
________________________________                                    ___________________________
________________________________                                    ___________________________
/байгууллагын улсын бүртгэл, регистрийн дугаар/              /иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын  бүртгэл, регистрийн дугаар/
______________________________________                              ______________________________
______________________________________                              _______________________________
_______________ албан тушаалтай                               _____________ албан тушаалтай
________овогтой __________________                      ___________овогтой__________
_______________________________________________________________________
 
ХАЯГ:__________________________                         ХАЯГ:________________________
_______________________________                          ___________________________
_______________________________                          ___________________________
_______________________________                          ___________________________
_______________________________                          ___________________________
_______________________________                          ___________________________
 
ГАРЫН ҮСЭГ____________________                         ГАРЫН ҮСЭГ________________
 
 
 
 
/Тамга, тэмдэг/                                                                               /Тамга, тэмдэг/
………………………………..тоот гэрээний хавсралт
 
Нэг. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ
 
1.1.     Санхүүгийн мэдээ, мэдээллээр хангана.
 
1.2.     Нийтлэг үйлчилгээний тайлан, төсвийн гүйцэтгэл, норм, норматив, төлөвлөгөө, тайлан тэнцэл гаргах болон бусад мэдээллээр хангана.
 
1.3.     Захиалагч байгууллагын төсвийн зарцуулалтыг хийнэ.
 
1.4.     Захиалагч байгууллагын ажиллагчдын цалинг сард 2 удаа тогтоосон хугацаанд олгож байна.
 
1.5.     Захиалагчийн албан томилолт шагнал урамшил, тэтгэвэр тэтгэмж, акт, захиалагчийн нэр дээр гадаадад суралцагчдын мөн төрийн албан хаагчдын хүүхдийн сургалтын төлбөр зэргийг ерөнхий нягтлан бодогчийн удирдлагын доор баримтын бүрдэл болсны дараа баримтыг нягтлан шалган олгож байх ба тооцоо хийх.
 
1.6.     Албан томилолтын дараах тайлан гаргаж орлого, зарлагын тооцоог сар бүр хийж, тайлан гаргах
 
1.7.     Эрүүл мэнд, НДШ, ашгийн татварын тооцоог сар бүр хийж, ЭМД, НД дэвтрийг бөглөх
 
1.8.     Байгууллагын хэмжээнд мөрдөгдөх анхан шатны бүртгэл маягтад бүрэн хамруулах
 
1.9.     Байгууллагын хувь хүмүүсийн хуучин өр авлагыг барагдуулах
 
1.10. Нярвын тайланг сар бүр авч гаргах, тайланг үлдэгдэлтэй тулгаж, дансны тооцоог хянах
 
1.11. Тээвэр, холбооны зардлын нэхэмжлэлийг захиалагч байгууллагын холбогдох хүмүүсээр хянуулж, тооцоог барагдуулах
 
1.12. Бараа материалын орлого, зарлагыг хянах, бэлтгэж байгаа бараа материал үнэт зүйлийг хянаж, гарч байгаа бараа материалын зарцуулалтыг хянах
 
1.13. Банк хоорондын тооцоо хийх
 
1.14. Тооллого хийх. Бараа материал үнэт зүйл хөрөнгийг /үндсэн/ үнэ тус бүрээр тоо ширхгээр нь гаргах
 
1.15. Ус суваг цахилгаан эрчим хүч, дулааны шугам сүлжээний газартай гэрээ байгуулах, дүгнэх, тооцоо хийх, хянах
 
1.16. Захиалагч байгууллагын үндсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтыг хариуцах
 
1.17. Хөрөнгийн орлого, зарлагын тайлан, ____________г.м дансаар нь үнэн зөв гаргаж, хариуцсан нягтлан бодогчийн хяналтад байлгах
 
1.18. Бичиг хэрэг, ариун цэврийн, цайны, барилга сантехникийн, цахилгааны, засварт хэрэглэгдэх материалуудыг бэлтгэх, тэдгээрийн чанарыг хариуцах
 
Хоёр. Цахилгаан дулааны үйлчилгээ
 
2.1.     Цахилгаан, дулаан, сантехникийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангах
 
2.2.     Цахилгаан, сантехникийн бүх төрлийн тоноглолын засвар үйлчилгээг хугацаанд нь чанартай хийх
 
2.3.     Дулаан, цэвэр, бохир усыг тогтоосон хугацаанд шахаж бүх давхарт байнга үзлэг шалгалт хийлгэж байх
 
2.4.     Сан узелийн өрөөнүүдийн тоноглолын хэвийн ажиллагаанд үзлэг, тохируулга хийх
 
2.5.     Шугам сүлжээний их засвар, урсгал засварын ажлын хэмжээг тогтоож, тоолуурт бүрэн хамруулж аль болох хэмнэлттэй, үр ашигтай ажиллах
 
2.6.     Цахилгааны щитэд үзлэг хийж тэмдэглэх
 
2.7.     Цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээг хийх замаар хэвийн үйл ажиллагааг хангах
 
2.8.     Цахилгаан автомат цэнэглэгчийг гэмтэл гарсан тухай бүр засах
 
2.9.     Үйлчилгээний тоос сорогч машинуудад үйлчилгээ хийх
 
2.10. Гуанзны щит, цахилгаан шугамд шаардлагатай үйлчилгээ хийх
 
2.11. Гол щит болон давхрын хуваарилах самбаруудад үйлчилгээ хийх
 
2.12. Эрчим хүчний мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэмжилт хийж баталгаажуулах. Цахилгаан гэрээг ЦШСГ-тай байгуулж, сар тутам эрчим хүч хэрэглэсний зардлын тооцоог үнэн зөв хийх
 
Гурав. Цэвэрлэгээ үйлчилгээ
 
3.1.     Өглөө бүр хонгил /коридор/-ын болон өрөө тасалгааны хивсэнцрийн тоосыг соруулах
 
3.2.     Өрөөнүүдийн цонхны тавцан, рам, хаалга, радиатор, дулааны холболтын хоолойг чийгтэй алчуураар арчих
 
3.3.     Өрөөнүүдийн мебель тавилга ширээ сандлуудыг хуурай зөөлөн алчуураар арчих
 
3.4.     Өрөөнүүдийн цэцэгний навч ишийг арчиж, хатсан навч дэлбээг түүж, өнжөөд услах
 
3.5.     Утасны аппарат транзистор шугамын радио, ширээний цаг, бэлэг дурсгалын зүйл, техник хэрэгслийн тоосыг арчиж цэвэрлэх
 
3.6.     Орой бүр хогийн савны хогийг асгаж, чийгтэй алчуураар арчих
 
3.7.     Шатны бариул гишгүүрийг угааж цэвэрлэх
 
3.8.     Цонхны хоорондох тоосыг соруулах
 
3.9.     Хонгилын хана шал, шалны хүрээг савандаж сойздож угаах. Сард 1 удаа. /паркет, ламинатан шал хамаарахгүй/
 
3.10.       Сейф, модон болон мебель шкафны бүх талыг савантай усаар угааж хуурай болтол арчих
 
3.11.       Абажур, люстр, өдрийн гэрлийн бүрхүүлийг цэвэрлэж арчих. Улиралд 1.
 
3.12.       Тосон будагтай болон модон хана, цонхны рам, тавцан хаалга радиаторын хаалтыг савантай бүлээн усаар угааж хуурай алчуураар арчих
 
3.13.       Радиатор, дулааны холболтын яндан хоолойнуудыг савантай усаар сойздож угаах. Сард 1 удаа.
 
3.14.       Хонгилын хивсэнцэр, торон хөшиг, сандал диваны бүрээс, торгон даавуун жалюзан хөшгийг сард 1 удаа угааж индүүлэх.
 
Дөрөв. Цайны үйлчилгээ
 
4.1.     Захиалагч байгууллагын нийт ажиллагчдад цай, буцалсан усаар үйлчлэх
 
4.2.     Захиалагч байгууллагад болох хурал, зөвлөлгөөн, семинарт кофе, цайгаар үйлчлэх
 
4.3.     Захиалагч байгууллагад ирэх зочдын үйлчилгээ /кофе, цэвэр ус, цай, чихэр/
 
4.4.     Цайны үйлчилгээнд хэрэглэж байгаа салфетка, скатертийг цэвэр үзэмжтэй байлгах
 
Тав. Хувцасны өлгүүрийн үйлчилгээ
 
5.1.     Байгууллагад орох хүмүүсийн гадуур хувцсыг авах ба олгох
 
5.2.     Хувцасны өлгүүрт авсан хувцсыг хариуцлагатай хадгалах, бүрэн бүтэн байдлыг хариуцах
 
5.3.     Хувцасны өлгүүрийн байранд гаднын хүн оруулахгүй байх
 
5.4.     Өлгүүрээс хувцас алба болсон тохиолдолд тухайн хүний хувцасны үнийг төлж хохиролгүй болгох
 
5.5.     Хувцасны өлгүүрийн өрөөний эд хогшлын хадгалалт хамгаалалтыг хариуцна.
 
Зургаа. Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээ
 
6.1.     Ариун цэврийн өрөөний тоос шороог арчиж, тавцанг цэвэр байлгах
 
6.2.     Ариун цэврийн өрөөний тамхины савыг арчиж цэвэрлэн арц, хүж тавих
 
6.3.     Хогийн савыг цэвэрлэж хог хаягдлыг хаях
 
6.4.     Ариун цэврийн өрөөнүүдэд саван, 00-ын цаас тавих
 
6.5.     Гар хатаагчийг ажилтай байлгах
 
6.6.     Ариун цэврийн өрөөнд тавьсан эд хогшлын бүрэн бүтэн байдалд анхаарал тавина.
 
6.7.     Ариун цэврийн өрөөний плита ханыг савантай халуун усаар сойздож угаах 7 хоног бүр.
 
6.8.     Хогийн савны доторх савыг савантай халуун усаар угааж, 0,5 хувийн хлораминтай уусмалаар ариутгах
 
6.9.     Ариун цэврийн өрөөний шаазан тоног төхөөрөмжийг угаалгын нунтаг өнгөлөгчөөр арчих, 0,5 хувийн хлораминтай уусмалаар ариутгах
 
6.10. Ариун цэврийн өрөөний радиатор, хаалгыг савантай халуун усаар сойздож угаах
 
Долоо. Бусад
 
7.1.           Удирдлагад үзүүлэх үйлчилгээ
 
7.2.           Дуудлагаар үйлчлэх үйлчилгээ
 
7.3.           Эмнэлгийн анхан шатны үйлчилгээ
 
7.4.           Сургалт семинар зохион байгуулах үйлчилгээ
 
7.5.           Эрүүл ахуй, ариутгалын үйлчилгээ
 
7.6.           Барилга засвар мужааны үйлчилгээ
 
7.7.           Мод зүлэг ногоон байгууламж, гадны орчны тохижилтын үйлчилгээ
 
7.8.           Төрийн тусгай хамгаалалттай гэрээ хийж, байрны дэг журмыг сахиулах үйлчилгээ
 
7.9.           Галын аюулгүй байдлын үйлчилгээ
 
7.10.       Үсчин гоо сайхны үйлчилгээ
 
7.11.       Саун душны үйлчилгээ
 
7.12.       Биеийн тамир, урлаг, соёлын арга хэмжээний үйлчилгээ
 
7.13.       Автогараж болон задгай талбайн үйлчилгээ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
………тоот гэрээний хавсралт 2
 
 
Төлбөрийн хуваарь
 
Дугаар
Он /сар./өдөр
Хийгдэх төлбөр
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 01 сарын 08-ны өдрийн 08 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧ
 
1.            Улсын нэгдсэн төсвийн байгууллагууд:
А. Олон орон тоотой байгууллагууд:
 
Салбарын төсвийн
ерөнхийлөн захирагч              Ерөнхий менежер                           Гүйцэтгэгч
 
Б. Цөөн орон тоотой байгууллагууд /үйлчилгээний ажилчид нь 10-аас доош/
болон байршлын ойр байх нөхцөлийг харгалзан
 
Ерөнхий менежер
Салбарын төсвийн
ерөнхийлөн захирагч                                                                       Гүйцэтгэгч
Ерөнхий менежер
 
2.            Аймаг, нийслэл, дүүргийн төсвийн байгууллагууд:
А. Олон орон тоотой байгууллагууд:
 
Аймаг, нийслэл,
дүүргийн төсвийн
ерөнхийлөн захирагч                       Ерөнхий менежер                           Гүйцэтгэгч
 
Б.Цөөн орон тоотой байгууллагууд /үйлчилгээний ажилчид нь 10-аас доош/
болон байршлын ойр байх нөхцөлийг харгалзан
 
Аймаг, нийслэл,                    Ерөнхий менежер
дүүргийн төсвийн
ерөнхийлөн захирагч                                                                                  Гүйцэтгэгч
Ерөнхий менежер
 
3.            Сумдын төсвийн байгууллагууд:
 
Сумын төсвийн
Ерөнхийлөн захирагч                      Гүйцэтгэгч
/үлгэрчилсэн загварын Хоёрын 2.3-т заасны дагуу/
 
Тайлбар:
 
Гэрээ байгуулах
Эрхээ шилжүүлэх
 

Харилцан тохиролцох
 
 
 
Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 01 сарын 08-ны өдрийн 08 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
 
Байгууллагын нэр ………………………………
 
АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХУДАЛДАН АВАХАД
ЗАРЦУУЛАХ ЗАРДЛЫН ТООЦОО
 
Гэрээгээр ажиллах ажилчдын орон тоо, цалингийн сан болон бусад зардал /мян.төг/
Зэрэглэл
Ажилч
дын тоо
Цалингийн сан
Бусад зардал
 
Үндсэн
цалин
Нэмэг
дэл
Нэмэг-дэл хөлс
Шагнал
НДШ,
ЭМДШ
Материаллаг зардал
Цахил-гаан
халаалт
Бусад
Бүгд
ТҮ-1
 
 
 
 
 
 
 
 
 
 
ТҮ-2
 
 
 
 
 
 
 
 
 
 
ТҮ-З
 
 
 
 
 
 
 
 
 
 
……
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДҮН
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тайлбар:
-         Бүх шатны төсвийн менежерүүд энэ хүснэгтийг 2004 оны 3 сарын 31-ний байдлаар гаргаж харъяалах Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэст 4 дүгээр сарын 15 болон 7 дугаар сарын 15-нд тус тус ирүүлнэ.
 
-         Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэс, төвлөрсөн төрийн сангийн газар нэгтгэж, 5 дугаар сарын 01-ний дотор Санхүү, эдийн засгийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газарт гаргаж өгөх.
 
 
 
Байгууллагын дарга………………………..
Тэмдэг
Нягтлан бодогч …………………………….
 
 
 
200…оны….сарын….. өдөр