- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Сангийн сайдын 2005 оны 49 дүгээр
тушаалын 2 дугаар хавсралт
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Зааврын зорилго
Энэхүү зааврын гол зорилго нь Монгол улсын төсвийн төслийн бүрэлдэхүүн хэсэг болон тусгах Төсвийн ерөнхийлөн захирагч/ цаашид ТЕЗ гэж тэмдэглэнэ/ -ын төсвийн төслийг боловсруулахад нь туслах явдал юм.
Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн төслөө боловсруулахдаа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад эрхийн акт, Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 253 дугаар тушаал болон энэхүү зааврыг баримтална.
1.2. Төсвийн төслийн зорилго, ач холбогдол
ТЕЗ-ийн төсвийн төслийн зорилго нь Улсын Их Хурал, Засгийн газрын өмнө ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, зорилт, үйл ажиллагаа болон түүнд шаардагдах хөрөнгө нөөцийг оновчтой тодорхойлж, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, үр дүнгийн төлөө хүлээх хариуцлагыг баталгаажуулахад оршино.
1.3. Төсвийн төсөл боловсруулахад баримтлах зарчим
Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн төслөө бэлтгэхдээ дараах зарчмыг баримтлан ажиллана. Үүнд:
· Төсвийн төсөлд тусгагдсан мэдээлэл нь үнэн зөв, бодит байдлыг харуулсан, хоорондоо уялдсан байна.
· ТЕЗ-ийн нийлүүлэх бүтээгдэхүүн нь бодитой, үнэн зөв тодорхойлогдсон, Засгийн газрын болон салбарын стратегийн зорилт, хүрэх үр дүнтэй нийцсэн байна. Төсвийн төсөлд тусгагдсан бүтээгдэхүүн нь УИХ-аас төсөв хуваарилах үндэслэл болно.
· Төсвийн төсөлд өмнөх 2 жилийн төсвийн гүйцэтгэл, тухайн санхүүгийн жилийн төсөв, хүлээгдэж буй гүйцэтгэл болон дараагийн гурван жилийн төсвийн төсөл, таамаглалын мэдээллийг багтаасан байна.
· Үндсэн баримт бичиг болон хавсралт дахь мэдээллийн уялдааг бүрэн хангасан байх ба ТЕЗ өөрийн үйл ажиллагааны онцлогтоо тохируулан энд заагдсанаас бусад нэмэлт тайлбар, хавсралтуудыг төсвийн төсөлд оруулж болно.
1.4. Төсвийн төслийн мөнгөн илэрхийлэл
Төсвийн төсөлд мөнгөн дүнг мянган төгрөгөөр илэрхийлнэ.
1.5. Төсвийн төсөл ирүүлэх хугацаа
Төсвийн ерөнхийлөн захирагч нь үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө болон төсвийн төслөө Засгийн газрын 2004 оны 73 дугаар тогтоолд заасан хугацаанд буюу 8 дугаар сарын 15-ны дотор Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлнэ.
1.6. Төсвийн төслийг хянах
Сангийн яам ТЕЗ-аас ирүүлсэн төсвийн төслийг хянаад 9 дүгээр сарын 1-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөнө. Сангийн яамтай харилцан тохиролцсоны дараа төсвийн ерөнхийлөн захирагч бүр төсвийн төслөө эцэслэн боловсруулж Сангийн яам, Засгийн газарт хүргүүлнэ.
Сангийн яам харилцан зөвшилцсөн төсвийн төслийг нэгтгэн дараа жилийн улсын төсвийн баримт бичиг болон дунд хугацаанд баримтлах эдийн засаг, санхүүгийн үндсэн зорилтын төслийг бэлтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн төслийг хянах зааврыг Сангийн сайдын тушаалаар тусад нь батлан мөрдүүлнэ.
1.7. Төсвийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлт
12 дугаар сарын 1-ны дотор УИХ-аас хууль гарган баталсан улсын төсвийн баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг нь төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн төсөв байх ба төсвийн төслийг хэлэлцэх явцад орсон өөрчлөлтийг тусган 12 дугаар сарын 15-ны дотор эцэслэн Сангийн яаманд ирүүлнэ. Төсвийн төсөлтэй хамт төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт тохируулан сарын санхүүжилтийн хуваарь бэлтгэн Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлнэ. Төсвийн бодлого, зохицуулалтын газар сарын санхүүжилтийн хуваарийг хянаж Сангийн сайдын тушаалаар батлуулан төсвийн ерөнхийлөн захирагч болон Сангийн яамны төрийн сангийн газарт хүргүүлнэ.
Сарын санхүүжилтийн хуваарь бэлтгэх явцад ТЕЗ эрхлэх асуудлын хүрээний байгууллага хооронд зардал шилжүүлэхгүй. Хэрэв шаардлагатай бол холбогдох өөрчлөлт болон шилжүүлэн зарцуулах асуудлыг УИХ-аас төсвийн баримт бичиг батлагдахаас өмнө Сангийн яамтай тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
ХОЁРДУГААР ХЭСЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ТЭДГЭЭРИЙН АГУУЛГА
2.1. Төсвийн төслийн бүрэлдэхүүн хэсгүүд
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийн бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн уялдаа холбоог зураг 1-д харуулав. Төсвийн төслийн бүтцийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Нэгдсэн төсвийн тухай хуультай нийцүүлэн боловсруулсан бөгөөд бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн загвар, агуулгыг 2.2 дугаар хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан болно.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэгдэл
|
Зураг 1
Хэсэг 1: Дунд хугацааны стратегийн зорилтууд, төсвийн төслийн уялдаа ба төсвийн хандлага
|
Нэр томьёо ба товчилсон үгийн тайлбар
|
Хэсэг 3.2: Бүтээгдэхүүний ангийн төсвийн төсөл, холбогдох тайлбар
|
Хэсэг 3.4: Өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэхэд гарах зардлын төсвийн төсөл, холбогдох тайлбар
|
Хэсэг 3.3: Тэтгэвэр, тэтгэмж ба бусад шилжүүлгийн зардлын төсвийн төсөл, холбогдох тайлбар
|
Хэсэг 3: ТЕЗ-ийн зарлагын төсвийн төсөл, холбогдох тайлбар
|
Хэсэг 2: ТЕЗ-ийн орлогын төсвийн төсөл, холбогдох тайлбар
|
Хэсэг 2.1: Улсын төсөвт оруулах орлогын төсвийн төсөл, холбогдох тайлбар
|
Хэсэг 2.2: Өөрийн орлого, бусад нэмэлт орлогын төсвийн төсөл, холбогдох тайлбар
|
Хэсэг 5: ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах аж ахуйн тооцоотй байгууллагуудын төсвийн хураангуй нэгтгэл, холбогдох тайлбар
|
Хэсэг 3.7. Улсын шинжтэй зарлагын төсвийн төсөл, холбогдох тайлбар
|
Хэсэг 3.6. ТЕЗ-ийн төсвийн төсөл- эдийн засгийн ангилалаар
|
Хэсэг 6: Хавсралтууд
|
Хэсэг 4: ТЕЗ-ийн нэгдсэн төсөвлөсөн санхүүгийн тайлан, холбогдох тайлбар
|
Хэсэг 3.5: Хөрөнгө оруулалтын төсвийн төсөл, холбогдох тайлбар
|
2.2. Бүрэлдэхүүн хэсгүүдийн агуулга
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл нь үндсэн 5, нэмэлт 2 хэсэгтэй байна. Бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн агуулгыг дор тайлбарлав.
Нүүр хуудас
Нүүр хуудсанд дараах мэдээллийг тусгана. Үүнд:
· Төсвийн ерөнхийлөн захирагчийн нэр
· Төсвийн төслийн гарчиг
· Төсвийн төслийн хамрах хугацаа
· Төсвийн төслийг өргөн барьсан хугацаа
Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн Мэдэгдэл
ТЕЗ төсвийн төслөө боловсруулан Сангийн яам, Засгийн газарт хүргүүлэхдээ мэдэгдэл гаргах бөгөөд уг мэдэгдэлд төсвийн төслийн талаар хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлага, ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээний ирэх 3 жилийн зорилт, хүрэх үр дүн болон түүнд хүрэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, арга барилын талаар дурьдахын сацуу төсвийн төслийн бодитой, үнэн зөв, иж бүрэн байдлыг хариуцан гарын үсэг зурж баталгаажуулна.
Мөн мэдэгдэлд төсвийн дагалдах баримт бичигт тусгагдсан мэдээллийг хураангуй байдлаар харуулна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний нийт зарлагын хэмжээ, улсын төсөвт оруулах нийт орлогын хэмжээг төрөл тус бүрээр болон ТБУСТХ-ийн 15-р зүйлд заасан улсын шинжтэй зарлагын нийт төсөвлөсөн хэмжээ зэргийг хураангуй байдлаар тусгах ба нийт төсөвт эзлэх хувийн жинг мөн харуулсан байвал зохино. Хураангуй мэдээлэл нь баримт бичгийн үндсэн хэсгүүд болон хавсралтад заасан тоо мэдээлэлтэй нийцсэн байна.
Энэ хэсэгт мөн дэд салбар бүрээр (хэрэв дэд салбар байхгүй бол эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, агентлагийн төрлөөр, үйл ажиллагааны чиглэлээр гэх мэт) төсвийн орлого болон зарлагын төлөвлөгөөг хураангуйлан харуулна.
Нэр томьёо ба товчилсон үгийн тайлбар
Энэ хэсэгт цаашид олон удаа давтагдах үгсийн товчлол болон энэхүү баримт бичгийг уншигч, хэрэглэгч нарт мэдээлэл болгох зорилгоор гол нэр томьёог тайлбарын хамт харуулна.
Хэсэг 1: Дунд хугацааны стратегийн зорилтууд, төсвийн төслийн уялдаа ба төсвийн хандлага
Хэсэг 1.1. Дунд хугацааны стратегийн зорилтууд
Энэ хэсэгт ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээ (салбар)-нд дунд хугацаанд дэвшүүлсэн стратегийн зорилт, хүрэх үр дүнг танилцуулахын зэрэгцээ эдгээр нь тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах стратеги, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хэрхэн уялдсан, дунд болон урт хугацааны эрсдэлийг хэрхэн тооцсон талаар тайлбарласан байна. Стратегийн зорилт бүрийн хувьд хүрэх үр дүнг хэмжигдхүйц байдлаар маш тодорхой томьёолох ба тэргүүлэх ач холбогдлоор нь дараалуулан харуулна.
Хэсэг 1.2. Дунд хугацаанд хэрэгжүүлэх зарлиг, хууль, тогтоол, захирамж, бусад холбогдох шийдвэрүүд
Энэ хэсэгт мөн тухайн эрхлэх асуудлын хүрээнд дэвшүүлсэн дунд хугацааны стратегийн зорилт, нийлүүлэх бүтээгдэхүүн, төсвийн орлого, зарлагыг тодорхойлох гол үндэслэл болсон мөрдөж буй болон цаашид мөрдөх Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, бусад холбогдох шийдвэрийг танилцуулна. Эдгээр шийдвэр нь эрхлэх асуудлын хүрээний стратегийн зорилтууд, төсвийн төсөлтэй ямар хамааралтай болох, хэрхэн уялдсан талаар тайлбарлана.
Хэсэг 1.3. Дунд хугацааны стратегийн зорилт ба төсвийн төслийн уялдаа
Мөн ТЕЗ-ийн стратегийн зорилт, хүрэх үр дүн нь төсвийн төсөлтэй хэрхэн уялдаж буй талаар (Хүснэгт 1) болон нийлүүлэх бүтээгдэхүүн нь дэвшүүлж буй стратегийн зорилтыг хангахад ямар хувь нэмэр оруулах талаар тайлбарласан байна.
Хэсэг 1.4. Төсвийн цаашдын хандлага, авах арга хэмжээ
ТЕЗ-ийн төсвийн хэмжээ жилээс жилд ямар хандлагатай байгааг харуулахын тулд өмнөх 3 жилийн гүйцэтгэл, тухайн төсвийн жилийн төсөв болон хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх 3 жилийн төсөв ба таамаглалыг нийт орлого болон зарлагаар тухайлбал, зарлагыг бүтээгдэхүүний, хөрөнгө оруулалтын, өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэх, тэтгэвэр, тэтгэмж ба бусад шилжүүлэг гэсэн 4 бүлэгт хуваан харьцуулан шинжлэх нь төсвийн хөрөнгийн хүрэлцээ, хуваарилалт, ашиглалт, төсөв ба салбарын стратегийн зорилтын уялдаа хэрхэн хангагдаж буйд үнэлгээ өгөхөд чухал ач холбогдолтой.
Дараах чиглэлээр төсвийн хандлагыг харуулсан байна. Үүнд:
· Нийт төсвийн хандлага
· Урсгал зардлын хандлага
· Улсын төсөвт төвлөрүүлэх нийт орлогын хандлага
· Бүтээгдэхүүний өртгийн хандлага
· Хөрөнгө оруулалтын зардлын хандлага
· Тэтгэвэр, тэтгэмж ба бусад шилжүүлгийн зардлын хандлага болон
· Өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэхэд гарсан зардлын хандлага
Цаашдын хандлагыг хүснэгтээр, графикаар харуулж болно. Хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ нь төсөвт ямар эерэг болон сөрөг хандлага бий болгож болох талаар болон ямар арга хэмжээ авч болох талаарх саналаа энэ хэсэгт мөн харуулна.
Хэсэг 2: ТЕЗ-ийн орлогын төсвийн төсөл,тэдгээрийн тайлбар
Энэ хэсэг нь 2 дэд хэсэгтэй. Үүнд:
· Улсын төсөвт оруулах орлогын төсвийн төсөл,холбогдох тайлбар
· Өөрийн орлого, бусад нэмэлт орлогын төсвийн төсөл, тэдгээрийн тайлбар
Хэсэг 2.1. Улсын төсөвт оруулах орлогын төсвийн төсөл,тэдгээрийн тайлбар
Энэ хэсэгт тухайн эрхлэх асуудлын хүрээнд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөвт оруулах орлогыг тэдгээрийн төрлөөр өмнөх 2 жилийн гүйцэтгэл, тухайн оны хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны төсөв болон дараагийн 2 жилийн таамаглалын хамт харуулна. Ирэх оны төсвийг төсвийн хүрээ, санал, СЯ-наас хянасан болон УИХ-аар батлагдсан гэсэн 4 дэд баганатайгаар бэлтгэнэ. Энэхүү баримт бичиг нь УИХ-аас төсөв батлагдах хүртэл өөрчлөгдөж болох тул холбогдох өөрчлөлтүүдийг тусгах үүднээс ирэх оны төсвийн хувьд 4 баганатайгаар бэлтгэх шаардлагатай тавигдаж байгаа болно. Зөвхөн орлогын хувьд ч бус бусад бүх тооцоо, төсөвт ирэх оны төсвийг мөн энэхүү 4 баганатайгаар бэлтгэнэ. Холбогдох тайлбарт төсвийн орлого ямар шалтгаанаар өссөн эсвэл буурсан болохыг тайлбарлана. Тухайлбал, хууль, тогтоомжийн хүрээнд гарсан өөрчлөлтөөс, үнийн өсөлт, бууралтаас гэх мэт.
Орлогын төсвийн төслийг Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 341 тоот тушаалаар батлагдсан орлогын дансны ангилал, кодны дагуу бэлтгэнэ (Хүснэгт 2).
2.2. Өөрийн орлого, бусад нэмэлт орлогын төсвийн төсөл, холбогдох тайлбар
Энэ хэсэгт эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, агентлагийн өөрийн орлогыг үндсэн болон туслах үйл ажиллагааны орлого, бусад эх үүсвэрээс орсон орлогоор ангилан өмнөх 2 жилийн гүйцэтгэл, тухайн оны хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны төсөв болон дараагийн 2 жилийн таамаглалын хамт харуулна (Хүснэгт 3). Бусад орлогыг мөн дэлгэрэнгүй байдлаар харуулах ба банкнаас дансны үлдэгдэлд төлсөн хүүгийн орлого, хандив, тусламжийн орлого гэх мэт орлогууд багтана.
Хэсэг 3: ТЕЗ-ийн зарлагын төсвийн төсөл, тэдгээрийн тайлбар
Хэсэг 3.1. Эрхлэх асуудлын хүрээний ТЕЗ-ийн зарлагын төсвийн төслийн хураангуй, холбогдох тайлбар
Энэ хэсэгт эрхлэх асуудлын хүрээний ТЕЗ-ийн ТБУСТХ-ийн 29, 30 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулсан зарлагын төсвийн төслийг хураангуй байдлаар харуулна. Зарлагын төсвийн төслийн хураангуй дүн нь 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6 болон 3.7 дахь хэсэгт заасан дэлгэрэнгүй дүнтэй тохирч байх ёстой.
Зарлагын төсвийн төсөл нь ТБУСТХ-ийн 30 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу УИХ-аас баталсан дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцсэн байх ба 30 дугаар зүйлийн 1.7-1.9-д заасан ангилал тус бүрээр буюу бүтээгдэхүүний зардал, хөрөнгө оруулалтын зардал, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхэд гарах зардал болон тэтгэвэр, тэтгэмж ба бусад шилжүүлгийн зардлын төрөл бус бүрээр боловсруулагдсан байна (Хүснэгт 4).
Энэ хэсэг нь дараах 5 дэд хэсгээс бүрдэх ба дэд хэсэг тус бүрийн агуулгыг дор тайлбарлав. Үүнд:
Ё Бүтээгдэхүүний ангийн төсвийн төсөл, холбогдох тайлбар
Ё Тэтгэвэр, тэтгэмж ба бусад шилжүүлгийн зардлын төсвийн төсөл, холбогдох тайлбар
Ё Өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэхэд гарах зардлын төсвийн төсөл, холбогдох тайлбар
Ё Хөрөнгө оруулалтын төсвийн төсөл, холбогдох тайлбар
Ё Улсын шинжтэй зарлагын төсвийн төсөл, холбогдох тайлбар
ТЕЗ-ийн төсвийн төслийг ТБУСТХ-ийн 30 дугаар зүйлтэй нийцүүлэн бэлтгэхийн тулд зарлагын эдийн засгийн ангилал дахь аль зардал нь бүтээгдэхүүний, хөрөнгө оруулалтын, өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж ба бусад шилжүүлгийн болохыг зааглан тогтоох шаардлагатай бөгөөд энэ талаарх холбогдох журам, аргачлалыг Сангийн сайдын тушаалаар тусад нь батлан мөрдүүлнэ.
Хэсэг 3.2. Бүтээгдэхүүний ангийн төсвийн төсөл, холбогдох тайлбар
Энэ хэсэгт эрхлэх асуудлын хүрээний ТЕЗ-ийн худалдан авах бүтээгдэхүүний анги, тэдгээрийн томьёолол, нийлүүлэгч этгээд болон бүтээгдэхүүний анги тус бүрийн төсөвт өртгийг харуулна. ТЕЗ-ийн худалдан авах бүтээгдэхүүний анги нь Засгийн газраас баталсан бүтээгдэхүүний ангитай нийцсэн байхаас гадна тухайн ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд баталсан салбарын бүтээгдэхүүний ангилалтай нийцсэн байх ёстой.
Бүтээгдэхүүний нийлүүлэгч нь олон байх тохиолдолд, тухайлбал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт салбарын хувьд тусгай хавсралтаар бүтээгдэхүүн нийлүүлэгчийг үзүүлж болно.
ТЕЗ-ийн худалдан авах бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, байршил, хугацаа гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэгч байгууллага бүрийн Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө-нд дэлгэрэнгүй тусгана. ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагуудын Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь тухайн байгууллагын төсөв боловсруулах гол үндэслэл болох бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч шийдвэр гаргах, үйл ажиллагааны үр дүнг нь үнэлэх, дүгнэх, төсвийг нэгтгэхэд шаардагдах гол мэдээлэл болно.
ТЕЗ өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагуудын стратегийн гол гол зорилтуудыг тодорхойлон төсвийн байгууллагуудтайгаа тохиролцох, ямар бүтээгдэхүүнийг худалдан авахаа тодорхойлох, худалдан авах бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарын үзүүлэлтүүдийн талаар тохирох, зардлын тооцоо буюу бүтээгдэхүүний өртгийн төсөвтэй танилцаж зөвшөөрөх, тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэд хэдэн ижил төрлийн нийлүүлэгч байгаа нөхцөлд өрсөлдөх чадвартай нийлүүлэгчийг сонгох, бүтээгдэхүүн нийлүүлэхэд хүлээх үүрэг, гарах эрсдэлийг дүгнэж цэгнэх, төсвийн байгууллагын өмчлөлийн бусад зорилтыг тодорхойлж, зөвшөөрөх хариуцлагыг хүлээнэ.
ТЕЗ-ийн төслийн төсөлд тэдгээр бүтээгдэхүүнийг нийлүүлснээр хүрэх үр дүн буюу стратегийн зорилтыг, төсөвт өртгийнх нь хамт тусгана. Учир нь нэг ТЕЗ-д янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага хамаардаг ба тэдгээрийн нийлүүлэх бүтээгдэхүүний чанарын болон бусад хариуцлагыг Засгийн газрын нэрийн өмнөөс худалдан авагч болж буй ТЕЗ хүлээх хэдий ч энэхүү баримт бичигт бүгдийг нь нэг дор, дэлгэрэнгүй байдлаар үзүүлэх боломжгүй юм.
Бүтээгдэхүүний өртгийн төсвийн төсөл гэсэн хүснэгт (Хүснэгт 5) нь 8 баганатай байх ба эхний баганад бүтээгдэхүүний ангийн нэр, 2-6 дугаар баганад тухайн төсвийн жилийн өмнөх 2 жилийн төсвийн гүйцэтгэл, тухайн санхүүгийн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэл болон ирэх жилийн төсвийн төсөл ( төсвийн хүрээ, ТЕЗ-ийн санал, СЯ-наас хянасан, УИХ-аас баталсан гэсэн 4 дэд баганатай), дараагийн 2 жилийн төсвийн таамаглалыг, 8 дугаар баганад тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийг заана. Энэ нь аль бүтээгдэхүүнийг хэзээ ямар өртөгтэйгөөр нийлүүлж байсан талаарх мэдээллээр хангахаас гадна харьцуулах боломжийг олгоно. Хэрэв төсөвт тодотгол хийж байсан бол хамгийн сүүлд тодотгосон дүнг тавина.
Энэ хэсэг дэх "Холбогдох тайлбар" гэсэн хэсэгт нийлүүлэх бүтээгдэхүүний ангийн тодорхойлолт буюу ямар үйл ажиллагаа болохыг тодорхойлон тухайн санхүүгийн жилийн хувьд бүтээгдэхүүн бүрт ямар онцлог үйл ажиллагаа хамаарч буйг заахаас гадна бүтээгдэхүүний анги тус бүрийн тоо хэмжээний талаарх мэдээллийг тусгана. Мөн Засгийн газрын болон салбарын бодлого, зорилтоос хамаарч нэмэгдсэн эсвэл хасагдсан бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гарах өөрчлөлтийг тусгана.
Мөн энэ хэсэгт нийлүүлэх бүтээгдэхүүнтэй уялдаа бүхий төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 155 тоот тушаалаар батлагдсан үндсэн чиглэлийн үзүүлэлтийн дагуу харуулна (Хүснэгт 6).
Хэсэг 3.3. Тэтгэвэр, тэтгэмж ба бусад шилжүүлгийн зардлын төсвийн төсөл, холбогдох тайлбар
Энэ хэсэгт ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд зарцуулах тэтгэвэр, тэтгэмж, ба бусад шилжүүлэг, тусламжийн зардлын төсвийг харуулна. Ихэнх ТЕЗ нарт татаас буюу санхүүгийн дэмжлэг олгох эрх хязгаарлагдмал байдаг боловч зарим тохиолдолд ахмад настнуудад олгох тэтгэмж, ажиллагсдад олгох буцалтгүй тусламж гэх мэт зардлууд гардаг бөгөөд энэхүү зардлуудыг урьдчилан төсөвлөж төсвийн төслийн энэ хэсэгт харуулна. Сангийн яамны ТЕЗ гэх мэт зарим ТЕЗ нарын хувьд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, олон улсын байгууллагын шилжүүлгийн зардал гардаг тул тэдгээрийн энэ хэсэгт холбогдох тайлбарын хамт харуулна (Хүснэгт 7).
Тэтгэвэр, тэтгэмж ба бусад шилжүүлгийн зардлын төсвийг аймаг, орон нутгаар, татаас тусламжийн төрлөөр, хүлээн авагч этгээдээр нь товчоолж харуулна.
Хэсэг 3.4. Өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэхэд гарах зардлын төсвийн төсөл, холбогдох тайлбар
Өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэхэд гарах зардал гэдгийг ТБУСТХ-ийн 4 дэх хэсгийн 1.15-д зааснаар "Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу Засгийн газар төсвийн хөрөнгийг захиран зарцуулагчийн хувьд төсвийн байгууллага өөрийн чиг үүргийн үйл ажиллагааг үр өгөөжтэй, тасралтгүй явуулж байх хүний нөөц, эд хөрөнгө болон санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, учирч болох эрсдэлийг удирдах арга хэмжээг төлөвлөн авч хэрэгжүүлэхийг" гэж тодорхойлсон. Энэ үйл ажиллагааны зардалд бүтцийн өөрчлөлтийн зардал, ажиллагсдын давтан сургалтын зардал, урсгал засварын зардал зэрэг байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ашиглагдах хүний нөөц болон хөрөнгийн нөөцийг сайжруулахад зарцуулах зардлуудыг багтана. Иймд ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээний байгууллага бүр эдгээр зардлыг төлөвлөн Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөндөө тусгах ба ТЕЗ өөрийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн зардлуудыг нэгтгэн төсөвлөж холбогдох тайлбарын хамт энэ хэсэгт харуулна (Хүснэгт 8).
Өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэхэд гарах зардлыг дэд салбараар, аймаг, орон нутгаар, байгууллагаар, зардлын төрлөөр нь товчоолон харуулна.
Хэсэг 3.5. Хөрөнгө оруулалтын төсвийн төсөл, холбогдох тайлбар
Энэ хэсэгт тухайн төсвийн жилд хийх хөрөнгө оруулалтын төсвийг тэдгээрийн нэр төрлөөр, санхүүжилтийн эх үүсвэртэй хамтад нь харуулна. ТЕЗ өөрийн эрхлэх асуудлын хүрээний ямар агентлаг, төсвийн байгууллагад хөрөнгө оруулалт хийхээ маш тодорхой тусгасан байвал зохино. Энэ хэсэгт төсвийн хөрөнгө оруулалтыг тусгахаас гадна өөрийн хөрөнгөөр, хөтөлбөр, төслийн эх үүсвэрээр хийх нийт хөрөнгө оруулалтыг тусгана.
Хөрөнгө оруулалтын төсвийн төслийг заавар дахь Хүснэгт 9-т заасны дагуу боловсруулах ба энэ нь мөн 8 баганатай байх ба эхний баганад хөрөнгө оруулалтын нэр төрөл, 2-6 дугаар баганад тухайн төсвийн жилийн өмнөх 3 жилийн хөрөнгө оруулалтын төсвийн гүйцэтгэл, хүлээгдэж буй гүйцэтгэл болон ирэх жилийн төсвийн төсөл (төсвийн хүрээ, ТЕЗ-ийн санал, СЯ-наас хянасан, УИХ-аас баталсан гэсэн 4 дэд баганатай), дараагийн 2 жилийн төсвийн таамаглалыг, 8 дугаар баганад тухайн хөрөнгө оруулалт хийх объект буюу төсвийн байгууллагыг заана.
Энэхүү төсвийн төслийг хэрэглэгч нарт илүү тодорхой мэдээлэл өгөх зорилгоор хөрөнгө оруулалтын төсвийг хөрөнгө оруулалтын төрлөөр, дэд салбараар, аймаг, орон нутгаар, объектоор, хүлээн авагч байгууллагаар товчоолон харуулна.
Он дамжин баригдаж буй барилга, объект болон бусад хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг өссөн дүнгээр харуулна.
Хэсэг 3.6. ТЕЗ-ийн төсвийн төсөл /эдийн засгийн ангиллаар/, холбогдох тайлбар
Энэ хэсэгт эрхлэх асуудлын хүрээний ТЕЗ-ийн зарлагын төсвийн төслийг салбар, дэд салбар, байгууллага, аймаг, нийслэлээр, эдийн засгийн ангиллын дагуу товчоолон хавсралтаар харуулна. Төсвийн зарлагын эдийн засгийн ангилал нь Сангийн яамнаас баталсан ангиллын дагуу холбогдох дансны кодтой байна.
Төсөвт байгууллагын түвшинд Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 253 тоот тушаалаар батлагдсан дансдын эдийн засгийн ангилал, кодны дагуу зарлагын төлөвлөгөөг хийх ба ТЕЗ-ийн түвшинд Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 341 тоот тушаалаар батлагдсан Төрийн сангийн дансны ангилал, кодтой уялдуулан өөрийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын зарлагын төсвийг нэгтгэнэ (Хүснэгт 10). Зарлагын эдийн засгийн ангилал, дансны кодонд Сангийн яамнаас өөрчлөлт оруулсан тохиолдолд холбогдох өөрчлөлтийг тусгасан байвал зохино.
Хэсэг 3.7. Улсын шинжтэй зарлагын төсвийн төсөл, холбогдох тайлбар
ТБУСТХ-ийн 15 дугаар зүйлд "Улсын төсвийн байгууллагаар дамжин төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж буй ажил, үйлчилгээний орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг улсын орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн тайланд тусгана" гэж заасан. Хуулийн энэ шаардлагын дагуу улсын нэрийн өмнөөс орлого цуглуулдаг эсвэл зарлага гаргадаг бүх агентлаг, тусгай зориулалтын сангууд болон төсвийн байгууллагууд энэхүү тайланг гаргах ба жилийн эхэнд улсын шинжтэй орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн төсвөө бэлтгэсэн байна. Тухайлбал, Үндэсний татварын ерөнхий газар улсын нэрийн өмнөөс цуглуулах дотоодын бүх төрлийн татвар, хураамжийн, Гаалийн ерөнхий газар импортын бүх төрлийн татварын, Үндэсний статистикийн газар улсын нэрийн өмнөөс хүн амын тооллого, малын тооллогод гаргах зардлын, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар улсын нэрийн өмнөөс олгох тэтгэвэр, тэтгэмжийн зардлын, Мэргэжлийн хяналтын газар хяналт шалгалтын акт, торгуулиар ногдуулах орлогын төсвийн төслөө боловcруулан энэ хэсэгт тусгана (Хүснэгт 11).
Тухайн ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн байгууллагууд өөрсдөө ажил үйлчилгээ гүйцэтгэснийхээ төлөө төсвөөс санхүүжилт авахын зэрэгцээ улсын нэрийн өмнөөс олох орлого, гаргах зардлын төсвийн төслөө хамаарах ТЕЗ-ийн төсвийн төсөлд нэгтгүүлэн улсын төсвийн баримт бичигт тусгуулна. Тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог, төсвийн орлого, зарлагын тооцооны хэлбэрээс хамааран загварт үзүүлсэн хүснэгтээс өөр хэлбэрээр төслийг бэлтгэж болно.
Хавсралт 2-ын үргэлжлэл
Үе шат Хугацаа
Төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн төсвийн төслийг Сангийн яамны холбогдох газар, хэлтсээс судлан үзэж төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөх
|
Төсвийн төсөл, дунд хугацаанд баримтлах эдийн засаг, санхүүгийн үндсэн зорилтын төслийг эцэслэн боловсруулж Засгийн газарт хүргүүлэх
|
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн болон улсын төслийн төсөл, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
|
Улсын Их Хурлаас батлагдсан төсвийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт дэлгэрэнгүй үзүүлэлтээр хүргүүлэх
|
Төсвийн ерөнхийлөн захирагчдаас аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Ерөнхий менежерүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэлтийн болон үр дүнгийн гэрээ байгуулах
|
Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан аймаг, нийслэлийн төсвийг дэлгэрэнгүй үзүүлэлтээр Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлэх
|
9 дүгээр сарын
1-ны дотор
|
9 дүгээр сарын
15-ны дотор
|
1 дүгээр сарын
15-ны дотор
|
12 дугаар сарын
25-ны дотор
|
12 дугаар сарын
10-ны дотор
|
10 дугаар сарын
1-ны дотор
|
Ирэх оны төслийн төсөл, дунд хугацаанд баримтлах эдийн засаг, санхүүгийн үндсэн зорилтын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх
|
9 дүгээр сарын
30-ны дотор
|
Төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн жилийн төсвийн багцынхаа сар, улирлын санхүүжилтийн хуваарийг баталж Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлэх
|
1 дүгээр сарын
5-ны дотор
|
Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар батлагдсан тухайн жилийн төсвийн сар, улирлын санхүүжилтийн хуваарийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлэх
|
1 дүгээр сарын
20-ны дотор
|
Хэсэг 4: ТЕЗ-ийн нэгдсэн төсөвлөсөн санхүүгийн тайлан, холбогдох нэмэлт тайлбар
Энэ хэсэгт ТЕЗ нь эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн орлого, зарлагыг төлөвлөж, шаардлагатай тооцоог хийсний дараа улсын салбарын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу ТЕЗ-ийн нэгдсэн төсөвлөсөн санхүүгийн тайланг Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 253 тоот тушаалаар батлагдсан маягт, зааврын дагуу боловсруулан холбогдох тооцоо, тайлбарын хамт харуулна.
Энэ нь үндсэн 4 тайлангаас бүрдэнэ. Үүнд:
· Төсөвлөсөн баланс (Хүснэгт 12)
· Төсөвлөсөн үр дүнгийн тайлан (Хүснэгт 13)
· Мөнгөн гүйлгээний төсөв (Хүснэгт 14)
· Төсөвлөсөн өмчийн өөрчлөлтийн тайлан (Хүснэгт 15)
Төсөвлөсөн тайлангийн нэмэлт тодруулгыг үр дүнгийн төсөвлөсөн тайлан ба төсөвлөсөн баланс дахь томоохон дүн бүхий эдийн засгийн гол гол үзүүлэлтүүдэд хийнэ. Тухайлбал, мөнгөн гүйлгээний төсвийг сараар, улирлаар, жилээр нэмэлт тодруулга болгон харуулна. Энэ нь санхүүжилтийн хуваарьтай нийцсэн байна.
Хэсэг 5: ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах аж ахуйн тооцоотой байгууллагуудын төсвийн төсөл, холбогдох тайлбар
Хэсэг 5.1. ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах аж ахуйн тооцоотой байгууллагуудын орлогын төсвийн төслийн хураангуй нэгтгэл, холбогдох тайлбар
Энэ хэсэгт тухайн ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах аж ахуйн тооцоотой байгууллагуудын орлогын төсвийн төслийг хураангуй байдлаар харуулна (Хүснэгт 16). Хураангуй нэгтгэл дэх дүн нь Хавсралт дахь дэлгэрэнгүй дүнтэй нийцэж байх ёстой.
Хэсэг 5.2. ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах аж ахуйн тооцоотой байгууллагуудын зарлагын төсвийн төслийн хураангуй нэгтгэл, холбогдох тайлбар
Энэ хэсэгт тухайн ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах аж ахуйн тооцоотой байгууллагуудын төсвийн төслийг ТБУСТХ-нд заасан ангиллын дагуу тэдгээрийг санхүүжүүлэх орлогын эх үүсвэртэй хамтад нь хураангуй байдлаар харуулна (Хүснэгт 17). Хураангуй нэгтгэл дэх дүн нь Хавсралт 3-т харуулсан дэлгэрэнгүй дүнтэй нийцэж байх ёстой. Хэрэв байгууллага нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар бол ТБУСТХ-ийн 28 дугаар зүйлд заасны дагуу Зорилтын санал бэлтгэн Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ. Энэ төсвийн төслийг төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад хэлбэрээр зохион байгуулагдсан байгууллагууд гаргана.
Хэсэг 6. Хавсралтууд
Хавсралт хэсэгт тухайн ТЕЗ өөрийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч төсвийн төслийг дэмжих бусад холбогдох нэмэлт мэдээллийг харуулж болно. Хавсралт мэдээлэл нь төсвийн төслийн үндсэн хэсгүүд дэх мэдээлэлтэйгээ нийцсэн байх ёстой. Энэхүү зааварт 3 хавсралтыг үзүүлсэн бөгөөд Хавсралт 1-д [Эрхлэх асуудлын хүрээ]-нд хамаарах агентлаг, төсвийн байгууллагын жагсаалтыг, Хавсралт 2-т зарлагын эдийн засгийн ангиллын дагуу бэлтгэсэн [Эрхлэх асуудлын хүрээ]-нд хамаарах агентлаг, төсвийн байгууллагын төсвийн төслийг харуулна.
Хавсралт 3-т ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах аж ахуйн тооцоотой байгууллагуудын төсвийн дэлгэрэнгүйг аймаг, нийслэл, байгууллагаар харуулна.
Ингэхдээ тухайн ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах аж ахуйн тооцоотой байгууллагуудын төсвийн төслийг зарлагын эдийн засгийн ангиллын дагуу тэдгээрийг санхүүжүүлэх орлогын эх үүсвэртэй хамтад нь дэлгэрэнгүй байдлаар харуулна.
Хавсралт 1. Төсвийн төлөвлөлтийн үе шатууд
Үе шат Хугацаа
Дунд хугацаанд баримтлах төсөв, санхүүгийн үндсэн үзүүлэлтийн хязгаарыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлэх
|
|
3 дугаар сарын
1-ны дотор
|
Төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирэх 3 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвөлөгөө болон түүнтэй уялдсан төсвийн төсөл, саналаа Сангийн яаманд ирүүлэх
|
3 дугаар сарын
20-ны дотор
|
Сангийн яамнаас төсвийн ерөнхийлөн захирагч тус бүртэй үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, төсвийн талаар санал солилцох
|
4 дүгээр сарын
10-ны дотор
|
Дунд хугацааны төсвийн хүрээний баримт бичгийн төсөл, холбогдох тооцоог эцэслэн боловсруулж Засгийн газарт хүргүүлэх
|
4 дүгээр сарын
20-ны дотор
|
Дунд хугацааны төсвийн хүрээний баримт бичгийн төсөл, дунд хугацаанд баримтлах эдийн засаг, санхүүгийн үндсэн зорилтын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах
|
4 дүгээр сарын
30-ны дотор
|
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
|
5 дугаар сарын
1-ны дотор
|
Улсын Их Хурлаас хэлэлцэн зөвшөөрсөн Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан үзүүлэлтийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдад хүргүүлэх
|
6 дугаар сарын
10-ны дотор
|
Төсвийн ерөнхийлөн захирагчид дараагийн жилд зарцуулах төсвийн төсөл, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний саналыг Сангийн яаманд хүргүүлэх
|
Төсвийн байгууллагын менежерүүд дараа жилийн төсөв, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний саналаа төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх
|
7 дугаар сарын
1-ны дотор
|
8 дугаар сарын
15-ны дотор
|
Текст томруулах
A
A
A