- Нүүр
- Сайдын тушаал
- АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ЫН ЗАСАГ ДАРГА БОЛОН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ХООРОНД БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТ, САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР БАЙГУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ГЭРЭЭ /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 355 тоот тушаалын хавсралт 1
Загвар
АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ЫН ЗАСАГ ДАРГА БОЛОН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ХООРОНД БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТ, САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР БАЙГУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ГЭРЭЭ
Энэхүү гэрээг нэг талаас Захиалагч:
_____________________ _____________(төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх
салбар, албан тушаалын нэр)
_______________________ _____________(төсвийн ерөнхийлөн захирагчийн нэр)
Нөгөө талаас Бүтээгдэхүүн нийлүүлэгч:
__________________________ __________________________(аймаг (нийслэл)-ын
Засаг дарга_____________ ______________(аймаг(нийслэл)-ын Засаг даргын нэр)
Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Монгол улсын 2003 оны төсвийн тухай хуулиар тухайн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тусгагдсан үзүүлэлтүүдийг үндэслэн, хэлэлцэн тохиролцож энэхүү гэрээг 200 ... оны ... дугаар сарын ... -ний өдөр байгуулав.
АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ЫН ЗАСАГ ДАРГА БОЛОН ТӨСВИЙН
ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ХООРОНД БҮГЭЭГДЭХҮҮН
НИЙЛҮҮЛЭЛТ, САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР БАЙГУУЛАХ
ҮЛГЭРЧИЛСЭН ГЭРЭЭ
2002 оны... дугаар № Улаанбаатар
сарын...-ны өдөр хот
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гэрээний зорилго _________________________________нь аймаг, нийслэлийн Засаг даргаас __________________-ийн сайдын худалдан авах бүтээгдэхүүний стратегийн ач холбогдол, тоо хэмжээ, чанар улсын төсвийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, бүтээгдэхүүн нийлүүлэх талаар ___________________-ийн сайд, Засаг даргын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж, дүгнэх замаар тус аймаг (нийслэл)-д үзүүлэх ___________________________ төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршино.
1.2. "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 23.l, 51.1.8 дахь заалт, Иргэний хуулийн 195-205 дахь заалтыг үндэслэн төсвийн байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг санхүүжүүлэх зарчмыг удирдлага болгон нэг талаас __________ -ийн сайд ________________ овогтой ___________________ , нөгөө талаас ________________ аймаг, нийслэлийн Засаг дарга ___________________ овогтой _____________________ нар 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар энэхүү гэрээг байгуулж 3 хувь үйлдэв.
1.3. Уг гэрээнд Төсвийн ерөнхийлөн захирагч Засаг даргаас улсын төсвийн санхүүжилтээр захиалж, худалдан авах бүтээгдэхүүн болон Засаг даргаас эрхлэн нийлүүлэх бүтээгдэхүүн, ажлын үр дүнд тавих шаардлага, гэрээний биелэлтийг дүгнэх болзол, бусад нөхцөлийг тусгав.
1.4. Гэрээнээс гадуур орсон орлогыг "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 13-ын 13.3, 13.4 дэх заалтын дагуу зарцуулна.
1.5. _________________-ийн сайд, ___________________аймаг, нийслэлийн Засаг даргын хооронд байгуулсан энэхүү гэрээтэй холбогдох харилцааг Төрийн албаны тухай хууль, Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, тухайн салбарын үйл ажиллагааг зохицуулах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
Хоёр. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүлээх үүрэг
2.1. Төсвийн ерөнхийлөн захирагч болох ________________________-ийн сайд нь дараах үүрэг хүлээнэ:
a/ Сайдын нэрийн өмнөөс _______________________ нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахад ______________ сая төгрөгийн зардал гарахаас ____________ сая төгрөгийн санхүүжилтийг төсвөөс олгоно; (Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хувьд гүйцэтгэгчийг шалгаруулах тендерээр авсан үнийн дүнгийн хэмжээгээр санхүүжилт олгоно)
б/ Өмчлөгчийн дэвшүүлэх бусад _____________________________ зорилт буюу
нэмэлт бүтээгдэхүүн худалдан авахад __________________________ сая төгрөгийн
санхүүжилтийг бусад эх үүсвэрээс олгох;
в/ Гэрээний нөхцөлийг хэрхэн биелүүлж байгаад харилцан хяналт тавьж, ажил төрлийн талаар байнгын уялдаатай ажиллах;
г/ Засаг даргаас нийлүүлэх бүтээгдэхүүний үйл ажиллагааны үр дүнгийн төлөөх эцсийн хариуцлагыг Төсвийн ерөнхийлөн захирагч ажлаа тайлагнадаг дээд шатны байгууллагын өмнө хариуцна.
Гурав. Засаг даргын үүрэг
3.1. ____________________________аймаг, нийслэлийн Засаг дарга миний бие нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 52.1.2 болон ________________хуулийн ____________ заалтын дагуу энэхүү гэрээнд заагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээж, түүний үр дүнг ______________________ -ийн сайдын өмнө хариуцна.
3.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ___________________ салбарын зорилтуудыг хангуулах, удирдлага, зохицуулалтыг эрхэлж, арга зүй, зохион байгуулалтын шуурхай удирдлагаар хангах үйл ажиллагааг өөрийн аймагт явуулна.
3.3. Улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн болон түүний зарим хэсгийг гуравдагч этгээдээр (тухайн салбарт үл хамаарах төсвийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж гэх мэт) гүйцэтгүүлэхээр хариуцан гэрээлсэн бол тэдгээрийг тогтоосон хугацаанд нийлүүлэх асуудлыг Засаг дарга хариуцна.
3.4. Улсын төсвийн хөрөнгөөр бүтээгдэхүүн нийлүүлэх энэхүү гэрээ, түүний санхүүжилт, харилцан хүлээх үүрэг хариуцлагын талаар ТБУСТХ-ийн 50.1.4-т заасны дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэн санал дүгнэлтийг нь авна.
3.5. Үйл ажиллагааны зардлын хэмнэлт /Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 13.7 дахь заалт/-ийг, ________________________-ийн сайдтай зөвшилцсөний үндсэн дээр хуульд заасны дагуу төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулан зарцуулна.
3.6. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12, 51 дүгээр зүйлүүдэд тусгагдсаны дагуу 3acar дарга гэрээний хугацаанд сайдын өмнө дараах үүрэг хүлээнэ:
а/ энэхүү гэрээний нөхцөлийн дагуу бүтээгдэхүүн нийлүүлнэ;
б/ өөрийн аймаг (нийслэл)-ын засаг захиргааны өмчлөгчийн эрх ашгийг хамгаалж хэрэгжүүлнэ;
в/ улсын төсвийн хөрөнгөөр бүтээгдэхүүн нийлүүлэх талаар сум, дүүргийн Засаг дарга нартай бүтээгдэхүүн худалдан авах гэрээ болон тухайн салбарын байгууллагын ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана;
г/ санхүү, төсвийн асуудал эрхэлсэн сайдын 2002 оны .... тоот тушаалаар баталсан журам, маягтын дагуу бүтээгдэхүүн нийлүүлэлтийн улирал, жилийн тайланг ТБУСТХ-ийн 39, 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэн зөв гаргаж захиалагч төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Дөрөв. Улсын төсвийн санхүүжилт, төлбөрийн нөхцөл
4.1. Засаг даргын нийлүүлсэн бүтээгдэхүүний санхүүжилт нь бүтэн жилийн урьдчилан тохиролцсон өртөг байх бөгөөд түүний төлбөрийг энэхүү гэрээний 2 дугаар хавсралтад тусгагдсан хуваарийн дагуу Төрийн нэгдсэн сангаар дамжуулан гүйцэтгэгдэнэ.
4.2. Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар энэхүү гэрээний 4.1-д заасан хуваарийн дагуу бүтээгдэхүүний санхүүжилтийн төлбөрийг _________________________________________ аймаг (нийслэл)-ын Засаг даргын захиран зарцуулах эрх бүхий Төрийн сангийн хэлтсийн дансанд cap бүрийн тогтсон хуваарьт өдрүүдэд багтаан шилжүүлэх үүрэг хүлээнэ.
4.3. ______________________аймаг (нийслэл)-ын Төрийн сангийн хэлтэс нь улсын төсвийн байгууллага тус бүрийн санхүүжилтийг төсвийн дансанд ажлын 1 өдөрт багтаан гүйцэтгэнэ.
4.4. ___________________ийн сайдын нэрийн өмнөөс __________________ аймаг
(нийслэл)-ын Засаг даргын бүтээгдэхүүний санхүүжилтийн төлбөрийг Төсвийн ерөнхийлөн захирагчтай тохиролцсон хуваарийн дагуу Санхүү, эдийн засгийн яамнаас санхүүжүүлнэ. Энэ тохиолдолд энэхүү гэрээний 4.2, 4.3 дахь заалт нэгэн адил хүчинтэй.
4.5. "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засаг даргаас эрхлэн cap бурийн санхүүгийн тайлан, улирал бүрийн эцэст бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан гаргаж тухайн салбарын яам, санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.6. Засаг дарга тодорхой нэрийн бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлээгүй бол Сайд түүний төлбөрийг хийх үүрэг хүлээхгүй, ирүүлсэн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд хийсэн үнэлгээгээр гэрээнд тусгагдсан тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг бүрэн хангаагүй бол дараагийн улирал, жилийн бүтээгдэхүүний төлбөрийг зохих журмын дагуу бууруулан зохицуулж болно.
Тав. Гэрээг дүгнэх, үнэлэх
5.1. Төсвийн ерөнхийлөн захирагч гэрээний биелэлтийг дараа оны 2-р сард багтаан дүгнэнэ.
5.2. Захиалагч нь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн улирлын тайланд дүгнэлт хийж, жилийн тайланд нарийвчилсан үнэлгээ хийнэ. Нийлүүлсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарыг дараах арга хэлбэрээр үнэлнэ.
а. Төсвийн ерөнхийлөн захирагч өөрөө үнэлэх;
б. Шаардлагатай бол тусгайлсан мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх;
Зургаа. Гэрээгээр харилцан хүлээх үүрэг
6.1. Гэрээнд тусгагдсан үүргээ харилцан биелүүлнэ:
6.1.1. Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн энэхүү гэрээнд хамаарах заалтуудыг баримтлан ажиллах,
6.1.2. Хугацаа хожимдуулсан, тасалдуулсан, чанаргүй бүтээгдэхүүн гаргахгүй байх,
6.1.3. Гэрээт бүтээгдэхүүн, үйлчилгээний санхүүжилтийг тасалдалгүй тогтсон хуваарийн дагуу явуулах арга хэмжээ авч ажиллах,
6.1.4. Шаардлага гарсан нөхцөлд харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэрээг цуцлах.
Долоо. Маргааныг шийдвэрлэх
7.1. Гэрээг байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэхдээ:
7.1.1. Нийлүүлсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хугацаа, чанартай холбогдон үүссэн асуудлыг аль болох харилцан зөвшилцлийн дагуу шийдвэрлэж байх,
7.1.2. Бүтээгдэхүүний өртгийг тодорхойлох, бүтээгдэхүүний төлбөрийг шилжүүлэхтэй холбогдон үүссэн асуудлыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандаж зохицуулуулах арга хэмжээ авч байх,
7.1.3. Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль эрх зүйн холбогдолтой асуудлаар шаардлагатай гэж үзвэл хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандаж зөвлөлгөө авч ажиллах.
Найм. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах
8.1. Гадаад, дотоод орчин өөрчлөгдсөнөөс гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд хоёр тал бичгээр санал тавьж, харилцан зөвшилцөн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
8.2. Гэрээний өөрчлөлтийг тухай бүрд нь бичгээр үйлдэн _____________________
—ийн сайд, Засаг дарга нар гарын үсэг зурж. гэрээний анхны эх хувьд хавсаргана. Гэрээний анхны болон өөрчилсөн эхийн хувь тус бүрийг _________________ -ийн сайд болон Засаг дарга хадгална. Гэрээний 1 хувийг Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлнэ.
8.3. Гэрээнд тусгагдаагүй бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг талууд харилцан зөвшилцөж санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулсны үндсэн дээр нэмэлт гэрээ байгуулах замаар шийдвэрлэж болно.
8.4. ___________________________-ийн сайд гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж,
2004 оны 02 дугаар сарын 15-ны дотор багтаан энэхүү гэрээг дүгнэж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ.
Ec. Гэрээнд оролцогч талуудын гарын үсэг
9.1. _________________________аймаг, нийслэлийн Засаг дарга миний бие Гэрээ,
түүний хавсралтуудыг ________________________________ -ийн сайдтай хэлэлцэж
тохиролцсон болно.
9.2. Гэрээг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэх явцад дараах асуудалд онцгой анхааран ажиллах болно. Үүнд:
a/ Гэрээний хавсралтад дурьдсан стратегийн зорилтуудыг биелүүлэх, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, өмчлөгчийн үйл ажиллагааны зорилтуудыг биелүүлэх;
б/ Гэрээнд заасан тайлан. бусад мэдээг ______________________ -ийн сайдад
тогтоосон хугацаанд нь гаргаж өгнө.
_____________аймаг, нийслэлийн Засаг дарга __________ овогтой __________
_____________________/гарын үсэг/
9.3. ______________________________________-ийн сайд миний бие гэрээ түүний
хавсралтуудыг засаг дарга ___________________________-Тай тохиролцсон бөгөөд
ЗГХЭГ, Төсвийн бусад холбогдох ерөнхийлөн захирагч нартай зөвлөлдсөний үндсэн дээр гарын үсэг зурж байна.
9.4. Гэрээг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэх явцад дараах асуудалд онцгой анхааран ажиллах болно.
a/ бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгасан бүтээгдэхүүнийг тохиролцсон үнээр худалдан авна;
б/ нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний төлбөрийг түүний нийлүүлэлтийн явцыг харгалзан Санхүү, эдийн засгийн яамтай тохиролцсон хуваарийн дагуу _________________________ аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлэх;
в/ ________________________-ийн сайдын нэрийн өмнөөс ____________ аймаг,
нийслэлийн Засаг даргын худалдан авах бүтээгдэхүүний төлбөрийг Санхүү, эдийн засгийн яамтай тохиролцсон хуваарийн дагуу хийх.
Тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхэлсэн салбар болон аймаг (нийслэл)-ын онцлогтой уялдан энэхүү нийтлэг гэрээнд дараах зүйлийг нэмж тусгав. Үүнд:
1. _____________________________________________________________
2. _____________________________________________________________
3. _____________________________________________________________
____________________-ийн сайд ___________________ овогтой_____________
_____________________/гарын үсэг/ …..он …. сap …….өдөр
Аймаг (нийслэл)-ын Засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагчийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулах үлгэрчилсэн гэрээний Хавсралт №1
1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газраас дэвшүүлж байгаа богино болон дунд хугацааны стратегийн зорилтууд
_____________________________ (Аймаг, нийслэлийн нэр) аймаг, нийслэлийн нутаг
дэвсгэр дэх ______________________________________ (ТЕЗ-ийн эрхлэх асуудлын
хүрээний нэр) үйл ажиллагаа нь 200... - 200... онд Засгийн газрын дараах стратегийн зорилтыг хангахад чиглэгдэнэ. Үүнд:
Стратегийн зорилт 1
Стратегийн зорилт 2
Стратегийн зорилт 3
Стратегийн зорилт 4
Стратегийн зорилт 5 гэх мэт
ТЕЗ-ийн үйл ажиллагааны хамрах хүрээ
_________________________________ (ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээний нэр)-ийн
чиглэлээр ____________________________________ (аймаг, нийслэлийн нэр) аймаг,
нийслэлийн нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг явуулна:
(Аймаг/нийслэлийн нэр) аймаг, нийслэлийн гадаад дотоод орчны шинжилгээ
_____________________________________________ (аймаг, нийслэлийн нэр) аймаг,
нийслэлийн нутаг дэвсгэрт __________________________________ (ТЕЗ-ийн эрхлэх
асуудлын хүрээний нэр)-ийн үйл ажиллагаа дараах онцлогийг агуулна:
2. Төсвийн жилд Засаг даргын нийлүүлэх бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний ангийн жагсаалт
Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт оршин байгаа ______________________________
(ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээний нэр) байгууллага, сум, дүүргээс нийлүүлэх бүтээгдэхүүнийг тодорхойлсон байна.
Бүтээгдэхүүний анги 1: _________________ үйлчилгээ /бүтээгдэхүүний ангийн нэр/
Томьёолол
Энэхүү бүтээгдэхүүний анги нь ______________________________________(төсвийн
ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээ) эрхлэх асуудлын хүрээнд _______________________________(бүтээгдэхүүний ангид хамаарах гол) зэрэг үйл
ажиллагааг хамарна.
Шалгуур үзүүлэлт
|
Бүтээгдэхүүний өртөг зардал (мянган төгрөг)
|
Too хэмжээ:
Чанар, үр дүн:
Хугацаа:
|
|
Бүтээгдэхүүний анги 2:________________үйлчилгээ /бүтээгдэхүүний ангийн нэр
Томьёолол
Энэхүү бүтээгдэхүүний анги нь _____________________________________(төсвийн
ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээ) эрхлэх асуудлын хүрээнд _______________________________ (бүтээгдэхүүний ангид хамаарах гол) зэрэг үйл
ажиллагааг хамарна.
Шалгуур үзүүлэлт
|
Бүтээгдэхүүний өртөг зардал (мянган төгрөг)
|
Too хэмжээ:
Чанар, үр дүн:
Хугацаа:
|
|
Аймаг (нийслэл)-ын Засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагчийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан нийтлэг гэрээний Хавсралт № 2
Төсвийн ерөнхийлөн захирагч ________________________-ны сайдад
аймаг, нийслэлийн Засаг даргын нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг шилжүүлэх хуваарь
Төсвийн ерөнхийлөн захирагчийн Төрийн сангийн нэгдсэн сан дахь дансны дугаар № _______________________________________
Бүтээгдэхүүн нийлүүлэгч _____________________________ аймаг, нийслэлийн Засаг
даргын ______________________ аймаг, нийслэл дэх төрийн сангийн дансны дугаар
№______________________________________
(мянган төгрөг)
№
|
Санхүүжилтийн нэр, агуулга*
|
……………оны cap, улирал
|
Олгох
санхүүжилт
|
1.
2.
3.
|
Урсгал санхүүжилт
Хөрөнгө оруулалтын санхүүжилт
Үр дүнгийн санхүүжилт гэх мэт
|
1-р сар
2-p сap
3-p cap
|
|
|
|
Улирлын дүн
|
|
|
|
4-р cap
5-р cap
6-р cap
|
|
|
|
Улирлын дүн
|
|
|
|
7-р cap
8-р cap
9-р cap
|
|
|
|
Улирлын дүн
|
|
|
|
10-р cap
11-р сар
12-р сар
|
|
|
|
Улирлын дүн
|
|
|
Дүн
|
Жилийн дүн
|
|
Санхүүжилтийн хуваарийг хянаж, зөвшөөрсөн __________________________ яамны
Төрийн нарийн бичгийн дарга ______________________________
Боловсруулсан: ___________________ газрын мэргэжилтэн_____________________
200 ... оны ... дугаар сарын ...-ны өдөр
Текст томруулах
A
A
A