- Нүүр
- Сайдын тушаал
- АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ХООРОНД БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЗААВАР /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 355 тоот тушаалын 2 дугаар хавсралт
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ХООРОНД БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЗААВАР
1. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулахад Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 23.1, мөн хуулийн -51.1.8 дахь заалтыг тус тус үндэслэл болгоно.
2. Гэрээг байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 195-205 дахь зүйлүүдийг баримтална.
3. Гэрээ байгуулах санаачилгыг салбарын асуудал эрхэлсэн сайд гаргах бөгөөд тухайн аймаг, нийслэлийн хэмжээнд тухайн салбараас хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагаа (ТБУСТ хуулийн 23.3, 52.1.2 дахь заалт болон Нэгдсэн төсвийн тухай хуулийн 11.3-д заасны дагуу), хүрвэл зохих үр дүнгээ урьдчилан тодорхойлж, түүнийг гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгагдсаны үндсэн дээр гэрээний төслийг холбогдох яам боловсруулна. Гэрээний төслийг дараа жилийн төсөв УИХ-аар батлагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлнэ.
4. Засаг дарга нь гэрээний төслийг өөрийн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд танилцуулж санал, дүгнэлтийг нь тусган гэрээний талаарх өөрийн байр суурийг, гэрээг үзэглэх өдөр, цагийг саналын хамт ажлын 5 өдөрт багтаан Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
5. Гэрээг байгуулах явцад гарсан зарчмын зөрүүтэй асуудал болон бүтээгдэхүүний төлбөрийн тоо хэмжээний талаар ЗГХЭГ болон холбогдох бусад байгууллагаас нэмэлт тодруулга авч болно.
6. Эрхэлсэн сайд нар өөрийн салбарын болон төсвийн санхүүжилтийн аpra хэлбэр онцлог байдлаас хамааран гэрээнд нэмэлт заалтыг "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хууль болон "Нэгдсэн төсвийн тухай" хуульд тусгагдсан ерөнхий зарчимд нийцүүлэн тусгаж болно.
7. Бүтээгдэхүүний санхүүжилтэд зарцуулагдах хөрөнгө нь гадаадын зээл, тусламжийн хөрөнгө бол энэ тухай гэрээнд тусгайлан заана.
8. Төсвийн ерөнхийлөн захирагчаас аймаг, нийслэлийн Засаг даргад захиалах ажил үйлчилгээ буюу бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд тусгахдаа УИХ-аас батлагдсан төсвийн хүрээнд, Санхүү эдийн засгийн яамнаас зардлын зүйлээр, аймаг, нийслэлээр хуваарилсан төсвийн хуваарилалтыг урьдчилан авч "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд (12 дугаар зүйл) нягтлан, зохих боловсруулалт хийсний үндсэн дээр тусгана.
9. Төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр захиалж байгаа үйл ажиллагааг бүтээгдэхүүний ангиар (цаашдаа бүтээгдэхүүний ангийг Засгийн газраас тогтоож, мөрдүүлнэ) төрөлжүүлэн ангилах бөгөөд тухайн бүтээгдэхүүний анги тус бүрээр жилийн эцэст ямар үр, дунд хүрвэл зохих талаар нарийвчлан тодорхойлж, тоо хэмжээ, хугацаа, чанарын үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг анги тус бүрээр гэрээний:хавсралт 1-д тусгаж үзүүлнэ.
10. Гэрээний хавсралт 2-д гэрээний дагуу олгох бүтээгдэхүүний төлбөрийг ямар хуваарийн дагуу олгохоор төлөвлөж байгааг cap, улирлаар тодорхойлон тусгаж өгнө. Гэрээг 3 хувь үйлдэж, гэрээ байгуулагч талууд тус бүр нэг хувийг хадгалах бөгөөд гурав дахь хувийг Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлнэ.
Текст томруулах
A
A
A