A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БЭЛЭН МӨНГӨӨР АЛБАН ТАТВАР, ТОРГУУЛЬ ХУРААСАН ТАСАЛБАР МАЯГТЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Сангийн сайдын 2000 оны 04 сарын 18-ны
өдрийн 68 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
"Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар"
маягтыг хэрэглэх журам
 
1.            Төсвийн орлогын төлөвлөгөөг цаг хугацаанд нь биелүүлэх, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох зорилгоор татварын алба татвар төлөгчийн албан татварын дутуу болон хугацаандаа төлөгдөөгүй татвар, торгуулийг бэлэн мөнгөөр хураахад "Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар"-ыг хэрэглэнэ.
2.            Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль, Бууны албан татварын хууль, Хүн амын орлогын албан татварын хуульд заасны дагуу хувийн мал бүхий иргэний албан татвар ногдуулах орлогод албан татвар ногдуулан хураах болон эдгээр татварт ногдуулсан хүү, торгуулийг хураахад "Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар" маягтыг хэрэглэнэ.
3.            Маягт нь нэгдсэн хэвлэмэл дугаартай байх ба индексийн дугаар дээр тухайн тасалбарыг бичсэн татварын улсын байцаагчийн дугаар /тэмдгийн дугаартай ижил/ байна.
4.            Маягтын хэмжээ нь 170х105 мм байх ба тус бүр нь 100 хос ширхэгээр дэвтэрлэгдсэн байна. Тасалбар нь 3% байхаас гадна өөрөөсөө хоёр, гуравдугаар хуудсанд тусгай өнгөөр буулгах нөхцөлтэй байна. Маягт хэвлүүлэх зардлыг ҮТЕ Газар гаргах бөгөөд хэвлүүлсний дараа татвар төлөгчөөс татварын мөнгөний хамт гаргуулж авна.
5.            Тасалбарыг татварын улсын байцаагч 3% бичиж, тэмдгээ дарж баталгаажуулан өнгөн хувийг өөрөө авч үнэт цаасны тооцоог тус газар, хэлтсийн нягтлан бодогчтой 1 сарын дотор хийнэ. Хоёр дахь хувийг Мэдээлэл боловсруулалтын хэлтсийн эдийн засагчид, үлдэх хувийг татвар төлөгчдөд өгнө.
6.            Татварт бэлнээр хураасан мөнгийг татварын улсын байцаагч хурааснаас хойш ажлын 12 цагт, банкнаас алслагдсан орон нутагт 72 цагт багтааж харилцагч банкан дахь төсвийн орлогын дансанд тушаана.
7.            ҮТЕ газраас татварын албаны санхүүгээр дамжуулан маягттай холбогдох тооцоог хийнэ.
 
"Бэлэн мөнгөөр татвар, торгууль хураасан тасалбар" маягтыг хэрэглэх үйл ажиллагаанд Татварын албаны газар, хэлтсийн дарга нар хяналт тавина.