- Нүүр
- Сайдын тушаал
- ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙН ЗАХИАЛГА, НИЙЛҮҮЛЭЛТИЙН АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН
ЭМНХ-ын сайдын 2000 оны 94 тоот тушаалын 2 дугаар хавсралт
ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙН ЗАХИАЛГА, НИЙЛҮҮЛЭЛТИЙН АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН
Комиссын дарга А. Зангад – Төрийн нарийн бичгийн дарга
Нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл –Салбарын бодлого, зохицуулалтын
газрын эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн
Гишүүд: Д.Отгонбаатар – Халдварт өвчин судлалын төвийн
захирал
Б.Лхагвадорж –Салбарын бодлого, зохицуулалтын
газрын мэргэжилтэн
Д.Орхон – Стратегийн удирдлага, төлөвлөлтийн
газрын Удирдлага, эдийн засгийн хэлтсийн дарга
Д.Амар – Стратегийн удирдлага, төлөвлөлтийн
газрын Удирдлага, эдийн засгийн хэлтсийн
мэргэжилтэн
Гэрээний загвар
БАТЛАВ. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны
Төрийн нарийн бичгийн дарга А.ЗАНГАД
УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Дархлаажуулалтын вакцин, биобэлдмэлийг ханган нийлүүлэхээр хоёр тал тохиролцон энэхүү гэрээг байгуулав.
1.2. Вакцин, биобэлдмэлийг ханган нийлүүлэгчийг тендер зарлан шалгаруулан сонгоно.
Хоёр. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны үүрэг
2.1. Тухайн онд худалдаж авах вакцин, биобэлдмэлийг ханган нийлүүлэгчийг шалгаруулах тендер зарлуулан шалгаруулалтын явцад хяналт тавина.
2.2. Улсын хэмжээгээр хэрэглэгдэх вакцин, биобэлдмэлийн нэгдсэн захиалга, үнийн хянан зохицуулна.
2.3. Вакцин, биобэлдмэлийн нэгдсэн захиалга нийлүүлэлтийн гэрээнд заасан хугацаанд санхүүжилтийг хийнэ. /Төлбөр хийх хугацааг тохиролцон гэрээнд тусгана/
2.4. Санхүүжилтийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг сар, улирлаар зохих хугацаанд авч Сангийн яаманд тайлагнана.
Гурав. Халдварт өвчин судлалын төвийн үүрэг
3.1. Вакцин, биобэлдмэлийн хэрэгцээ, түүнд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргана.
3.2. Стандартад нийцсэн вакцин, биобэлдмэлээр хангах, түүнийг тээвэрлэх, хадгалах, орон нутагт хүргэх нөхцөлийг бүрэн хариуцан, хяналт тавина.
3.3. Вакцины зарцуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулан удирдлагаар хангана.
Дөрөв. Хариуцлага
4.1. Гэрээнд заагдсан үүргийг биелүүлээгүй, чанарын шаардлага хангахгүй эм, бэлдмэл нийлүүлсэнтэй холбогдон гарах хохирлыг буруутай тал хариуцна. Маргаан үүссэн тохиолдолд хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
4.2. Гэрээнд оруулах өөрчлөлтийг албан бичгээр тавьж шийдвэрлүүлнэ.
4.3. Гэрээ нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөнө.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН
ЯАМЫГ ТӨЛӨӨЛЖ: ТӨВИЙГ ТӨЛӨӨЛЖ:
____________________________________ __________________________ Текст томруулах
A
A
A