- Нүүр
- Сайдын тушаал
- СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАМЖИЙН ЖАГСААЛТ
ЭМНХ-ын сайдын 2000 оны 197 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАМЖИЙН ЖАГСААЛТ
1. Лабораторийн тусламж
1.1. Нөхцөл, шаардлага
- сум дундын эмнэлэг нь зориулалтын лабораторийн өрөөтэй байх бөгөөд мэргэжлийн лаборант ажиллана.
- Биохимийн болон иммуно анализатортой байна.
1.2. Хийгдвэл зохих шинжилгээ
- цусны дэлгэрэнгүй
- шээсний ерөнхий
- коагулограмм
- биохими /билирубин, тимол, сульма, алат, асат, С реак, уураг, нийт уураг, сахар, мочевин, креатинин/
- цусанд бичил элемент тодорхойлох /натри, кали, хлор, төмөр, кальци, фосфор/
- рентген шинжилгээ /флюр зураг оролцуулан/
- эхосонографи
- хоолойн арчдас
- үтрээний наалдац
- бруцеллёзын сорил
- сүрьеэгийн сорил
- тэмбүүгийн сорил /RW/
- серологийн бусад шинжилгээ
- иммуноглобулин /AMG/
2. Эм зүйн тусламж
2.1. Нөхцөл, шаардлага
- Хүн амд үзүүлэх нэн шаардлагатай эм хангамжийн тусламж нь стационарын болон амбулаторийн үндсэн хоёр хэлбэртэй байна.
- Мэргэжлийн рецептур ажиллахаас гадна эм зүйч бүтэн орон тоогоор ажиллана.
2.2. Хийвэл зохих шаардлага
- Мэргэжлийн эм зүйч нь эмч, эмнэлгийн ажилчдад эмийн мэдээлэл хийж, хүнд өвчтөний зөвлөгөөнд оролцоно.
- Эмийн гаж нөлөө, эмийн бодисын харшил, эмийн хэрэглээний тухай эмнэлгийн ажилчид болон хөдөлмөрчдөд ухуулга, сурталчилгаа явуулна.
3. Мэдээгүйжүүлэлт
3.1. Нөхцөл, шаардлага
- Сум дундын эмнэлэгт мэргэжлийн анестезиологи эмч ажиллах шаардлагатай бөгөөд мэдээгүйжүүлэлтийн тусгай өрөө байх шаардлагатай.
- Амьсгалын ба унтуулгын аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, сорогч аппарат, хяналтын монитор зэрэг аппарат, хэрэгслээр хангагдсан байна.
3.2. Хийгдвэл зохих эмчилгээ үйлчилгээ
- Хэсгийн мэдээгүйжүүлэлт хэрэглэхийн зэрэгцээ ерөнхий унтуулгатай мэс засал хийх нөхцөл хангагдсан байна.
- Эпидурал мэдээгүйжүүлэлт болон мэдрэлийн багцын мэдээгүйжүүлэлтийн арга барилд суралцсан байна.
- Шаардлагатай үед судсаар унтуулга хэрэглэнэ.
- Харьяа болон бусад сумын эмнэлгүүдэд дуудлагаар үйлчилж мэргэжлийн тусламж үзүүлнэ.
4. Эрчимт эмчилгээ
4.1. Нөхцөл, шаардлага
- Өвчлөлийн байдал, өвчний хүндрэлийн үе болон зарим онцгой тохиолдолд эрчим эмчилгээний 3 ортой өрөө зохион байгуулна.
- Эрчимт эмчилгээний үйл ажиллагааг анестезиолог эмч харицаж, бусад мэргэжлийн эмч нар мэргэжлийн тусламж үзүүлнэ.
- Шаардлагатай үед буюу өвдөлт ихсэж, өвчтөн хүндэрсэн болон гэнэтийн тохиолдлуудад эрчим эмчилгээ явуулах нөхцөл хангагдсан байх ёстой бөгөөд эрчимт эмчилгээний өрөө тохижуулна.
- Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, дефибриллятор, хүчилтөрөгч баяжуулагч аппарат, сорогч аппарат, пулдьс оксиметр, трахеостомийн иж бүрдэл зэрэг хэрэгсэлтэй байна.
4.2 Хийгдвэл зохих эмчилгээ, үйлчилгээ
- Эрчимт эмчилгээнд мэс заслын дараах хүнд өвчтөн, мэдрэл, хордлого бүхий бага насны хүүхэд, хүндрэлтэй төрсөн эх, зүрх судас, амьсгалын цочмог дутагдал бүхий өвчтөнг авч эмчилнэ.
- Шаардлагатай тохиолдолд зүрх судас, амьсгалын дутагдалтай зарим өвчтөнг амьсгалын аппаратад тодорхой хугацаагаар авч эмчлэх боломж бүрдсэн байна.
- Эгмийн доорх хураагуур, судас, дээд ба доод мөчний хураагуур судсанд гуурс тавих, үнхэлцэг, цээж, хэвлийн хөндийд хатгалт хийх арга барилд гаршсан байна.
5. Яаралтай тусламжийн үйлчилгээ
а/ Анхан шатны яаралтай тусламжийг өрхийн эмч нар гүйцэтгэнэ.
б/ Мэс засал, гэмтэл, төрөх, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр яаралтай тусламжийн шаардлагатай эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
- хэвлийн хөндийн яаралтай мэс заслын өвчний үед 4-12 цагийн дотор тусламж үзүүлнэ.
- захын судасны бөглөрлийн үед 6-8 цагийн дотор шаардлагатай яаралтай тусламж үзүүлж шаардлагатай гэж үзвэл судасны мэс заслын туршлага бүхий мэс заслын эмч эсвэл судасны мэс заслын мэргэжлийн эмчийг дээд шатны эмнэлгээс дуудах буюу шилжүүлнэ.
- төрөх, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг мэргэжлийн эмч, сумын төвд нэг цагийн дотор, сум дундын үйлчлэх хүрээний хүн амд 1-3 цагийн дотор тусламж үзүүлж эрсдэл ихтэй буюу хүндэрсэн тохиолдолд аймгийн төвөөс мэргэжлийн эмч дуудах буюу дээд шатны эмнэлэгт шилжүүлнэ.
- төрөл бүрийн гэмтлийн үед гэмтлийн чиглэлээр тусламж үзүүлэх чадвар бүхий ерөнхий мэргэжлийн мэс засалч газар дээр нь яаралтай тусламж үзүүлж шаардлагатай тохиолдолд аймгийн төвөөс гэмтлийн мэргэжлийн эмч дуудах буюу дээд шатны эмнэлэгт шилжүүлнэ.
- мэдрэл хордлогын хам шинж, ларингит, хоолны хордлого, хордлогот халдвар болон суулгалт өвчний үед хүүхдийн эмч яаралтай тусламж үзүүлж шаардлагатай гэж үзвэл аймгийн төвөөс хүүхдийн мэргэжлийн эмч дуудах буюу дээд шатны эмнэлэгт шилжүүлнэ.
- зүрхэнд шууд бус иллэг хийх, амьсгал зогссон үед хиймэл амьсгал хийж, шаардлагатай өвчтөнг амьсгалын аппаратад 3 цагаас ихгүй хугацаагаар авах.
- Зүрх чичирхийлэл /фибрилляци/ орсон тохиолдолд дефибриллятор ашиглах /сум дундын эмнэлэгт дефибриллятор байх шаардлагатай/
6. Дотор, мэдрэлийн өвчний тусламж
- артерийн даралт ихсэх өвчний хөнгөн ба дунд зэрэг
- хэрлэг өвчний идэвхжил багатай хэлбэрүүд
- зүрхний олдмол гажиг, цусны эргэлтийн дутагдлын 1а, б, 2а
- уушигны цочмог хатгааны хүндрээгүй хэлбэр
- гуурсан хоолойн цочмог ба архаг үрэвсэл
- амьсгалын дээд замын цочмог үрэвсэл, томуу
- ходоодны архаг үрэвсэл
- бүдүүн ба нарийн гэдэсний үрэвсэл
- нарийн гэдэсний үрэвсэл, суулгалт
- цөсний хүүдийн архаг үрэвсэл
- элэгний архаг үрэвслийн ээнэгшлийн шат
- бамбайн хордлогогүй буюу хордлого багатай хэлбэр
- хоргүй хэлбэрийн цус багадалт
- мэдрэлийн судлын үрэвсэлт өвчнүүд
- саа, саажилын дараах байдал
- тархины цус харвалтын хөнгөн хэлбэр
- зүрхний шигдээс
- зүрхний бахын хөдлөл
- сэтгэцийн зарим эмгэгт солиорлын эсрэг эмчилгээ хийх
- бөөрний дутагдалгүй хэлбэрийн бөөрний цочмог ба архаг үрэвсэл
- нойр булчирхайн цочмог ба архаг үрэвсэл /хүндрэл багатай хэлбэр/
- төрөл бүрийн хордлого
7. Мэс заслын өвчний тусламж
- мухар олгойн цочмог ба архаг үрэвсэл
- нарийн ба бүдүүн гэдэсний цочмог ба архаг хэлбэрийн түгжрэл
- хэвлийн хөндийн идээт хүндрэл
- төрөл бүрийн ивэрхий
- хэвлийн хөндийн уйланхай
- шамбарам
- хөлийн хураагуур судасны өргөсөл
- эндортерит
- бүх төрлийн хоргүй хавдар
- хортой хавдрын эцсийн шат
- бүх төрлийн жижиг мэс ажилбар
- хордлогогүй хэлбэрийн зангилаат бамбай
- хүндрэлгүй хэлбэрийн цөсний чулуу
- фимоз, парафимозын мэс засал
- шээс хаагдлын үед давсагт байнгын гуурс тавих
- цээжний хөндийд шингэн хурсан үед хатгалт хийхийн зэрэгцээ шаардлагатай бол байнгын гуурс тавих
- хэрэв оношилж чадвал бөөрний арын буглааг нээх
- улаан хоолойн хорт хавдартай өвчтөнд шаардлагатай бол ходоодонд байнгын гуурс тавьж хооллох
- хөлдөлтийн хөнгөн ба дунд хэлбэрийг эмчлэх
8. Төрөх, эмэгтэйчүүдийн тусламж
- хүндрэлгүй буюу хүндрэл багатай төрөлтийг удирдан төрүүлэх
- эрсдэл багатай болон дунд зэргийн эрсдэл бүхий жирэмсэн эхийг хянах, эмчлэх
- хүндрэлгүй төрсөн болон дунд зэргийн хүндрэлтэй төрсөн нярайг сувилах, эмчлэх
- эмнэлгийн заалтаар жирэмслэлтийг эхний гурван сард таслах
- төрөх үеийн яаралтай тусламж үзүүлэх /эхэс гардах, хярзан оёх, умайн хүзүүний урагдал оёх, буруу байрлалтай төрөлт удирдах, эхэс түрүүлэлт/
- эклампсийн эмчилгээ
- төлөвлөгөөт болон яаралтай журмаар кесеров хагалгаа хийх
- умайн гадуурх жирэмсэнг оношлох, мэс засал хийх
- умайн хүзүүний шархлааны хүндрээгүй хэлбэрийг эмчлэх
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх