A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХНЫ ТУСЛАМЖААР СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ЭМНХЯ-ны Сайдын 2000 оны 210 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХНЫ ТУСЛАМЖААР СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.                  Сэтгэцийн эрүүл мэндийн анхдагч түвшний тусламж, үйлчилгээний хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн анхдагч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг зохион байгуулах, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, хүн амын дунд зонхилон тохиолддог хямрал, өөрчлөлтийг оношилж эмчлэх, сэтгэцийн өвчинг дахилтаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай сэтгэц нөлөөт эмийг зохистой хэрэглэх үйлчилгээ хамрагдана.
2.                  Эрүүл мэндийн анхны тусламжаар сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж үйлчилгээг хот суурин газарт өрхийн эмч, өрхийн эмнэлэг, хөдөө орон нутагт баг, сумын бага эмч нар үзүүлнэ.
3.                  Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг:
 
а/ сэтгэцийн эрүүл байдалтай хүмүүст
б/ сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст
в/ сэтгэцийн эмгэгтэй хүмүүст нэгэн адил үзүүлнэ.
 
Хоёр. Хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн анхдагч урьдчилан сэргийлэлтийн ажил зохиох
 
            Анхдагч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ нь дараах бүрдэл хэсэгтэй байна. Үүнд:
 
2.1.           Нийгмийн сэргийлэлт:
Нийгмийн сэргийлэлт гэдэг нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд нийгмээс явуулж буй цогц арга хэмжээ юм. Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд нийгмийн зүгээс явуулж буй дараах арга хэмжээнүүд орно. Үүнд:
 
-          хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх
-          хүн амын амьдрал, ахуйн нөхцөлийг сайжруулах, амьдрах ур чадварыг дээшлүүлэх
-          хөдөлмөрчдийн хөдөлмөрийн орчинг эрүүлжүүлэх
-          залуу үеийг өв тэгш зан үйлд сурган хүмүүжүүлэх арга хэмжээ авах гэх мэт.
 
2.2.           Удмын сэргийлэлт:
Удмын сэргийлэлт гэдэг нь удамших хандлагатай сэтгэцийн өвчнүүдийн талаар зохих мэдлэг олгож түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хэлнэ. Үүний тулд айл өрх бүр удмын зураглал хөтлөх
 
-          Удам зүйн зөвлөлгөө өгөх төвийн үйл ажиллагааг сайжруулах
 
2.3.           Үр хөврөлийн сэргийлэлт:
Үр хөврөлийн сэргийлэлт гэдэг нь үр хөврөл бүрэлдэн тогтохоос эхлээд ураг төрөх үе хүртэлх хугацаанд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.
 
-          жирэмснийг эрт хугацаанд нь оношлох, хяналтад авах
-          үр хөврөлийн мэдрэл сэтгэцийн хөгжилд нөлөөлж болохуйц өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх
-          төрөх насны эмэгтэйчүүдийг эмчлэн эрүүлжүүлэх
-          төрөх үеийн тусламжийн чанарыг сайжруулах, боловсронгуй болгох
 
2.4.           Төрсний дараах сэргийлэлт:
Төрсний дараах сэргийлэлт гэдэг нь ураг төрснөөс хойш гурав хүртэлх насны хүүхдийн мэдрэл сэтгэцийн үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүнийг эрт илрүүлэх төгс эмчлэх арга хэмжээнүүд орно.
 
Гурав. Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох
 
            Дараах чиглэлээр хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлнэ. Үүнд:
 
3.1.           Сэтгэц нийгмийн тулгамдсан асуудал болон сэтгэцийн эмгэг үүсэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс зэргийн талаар зохих боловсрол олгох.
3.2.           Сэтгэц нийгмийн тулгамдсан асуудлуудыг зохистой шийдвэрлэх мэдлэг, чадвартай болгох.
3.3.           Амьдралд тохиолдох аливаа бухимдлыг тайлах ур чадвар эзэмшүүлэх.
3.4.           Бусадтай зөв харилцах, хэл яриа, зан харилцааны ур чадвар эзэмшүүлэх.
3.5.           Эрүүл аж төрөх ёс болон эрүүл зан үйлийг амьдралд төлөвшүүлэхэд сургах.
3.6.           Архи, тамхи болон мансууруулах бодис хэрэглэх эрүүл бус зан үйлээс өөрийгөө хамгаалах ур чадварыг эзэмшүүлэх.
3.7.           Нийгэм, хамт олон гэр бүлийн дотор дасан зохицох чадвартай болгох.
 
Дөрөв. Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжаар сэтгэцийн эрүүл мэндийн анхдагч урьдчилан сэргийлэлт болон сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг дараах хэлбэр дээр явуулна. Үүнд:
 
4.1.           Сэтгэцийн эрүүл мэндийн анхдагч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, сургууль, хамт олон, гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор явуулах.
4.2.           Жил бүрийн 10-р сард "Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр"-ийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх.
4.3.           Сургуулийн сурагчдад амьдрах ур чадварын боловсрол олгох.
4.4.           Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс сэргийлэх мэдлэг, хандлага дадал, төлөвшүүлэхэд чиглэгдсэн зурагт хуудас, үзүүлэн, санамж, зөвлөлгөө гаргах.
4.5.           Хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа явуулах.
4.6.           Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг ерөнхий мэргэжлийн болон бусад мэргэжлийн анхан шатны тусламж үйлчилгээтэй холбоож үзүүлэх.
4.7.           Сэтгэцийн өвчтэй хүмүүс, тэдний гэр бүлд туслах сайн дурын бүлгийг нийгмийн ажилтны хүрээнд зохион байгуулах.
 
Тав. Өрхийн болон сум, багийн их, бага эмч нар нь сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог ДЭМБ-аас гаргасан дараах нэр бүхий 25 өвчнийг оношлох, эмчлэх, дахилтаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулна. /Хавсралт/
 
Зургаа. Өрхийн ба сум, багийн их, бага эмч нар нь эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хүрээнд ДЭМБ-н стандартад тохирох дараах зайлшгүй шаардлагатай сэтгэц нөлөөт эмүүдийг хэрэглэнэ. /Жагсаалт 2/
 
            Долоо Өрхийн ба сум, багийн их, бага эмч нар нь дараах үүргийг хүлээнэ:
 
7.1.           Жагсаалтад буй эмүүдийг хэрэглэх тун, хугацаа, хэрэглэх арга, гаж нөлөөний талаар өвчтөнд болон гэрийн бүлийнхэнд зааж сургах.
7.2.           Сэтгэцийн өвчний улмаас өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй өвчтөнийг асрах хараа хяналт тавих аргыг ар гэрийнхэнд зааж сургах.
7.3.           Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг нийгэм, хамт олон, гэр бүлийн дотор эмчлэх, асрах, дахилтаас сэргийлэх тодорхой мэдлэг, чадвар хандлагыг өөрсдөө сайтар эзэмших төдийгүй олон нийт, гэр бүлийн гишүүдэд зааж сургах.
7.4.           Өвчтөний эмчилгээний үр дүн муу, засрал авахгүй, өөртөө болон, нийгэмд /бусдад/ хор хохирол учруулж болзошгүй тохиолдолд хоёр дахь шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлж эмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх.
7.5.           Жагсаалтаар заагдсан өвчнүүдийг оношлохын тулд батлагдсан тусгай асуулгыг авч байх.
7.6.           Оношлогдон бүртгэгдсэн өвчлөлийн тайлан мэдээг гаргаж байх.
 
 
 
 
 
ЭМНХЯ-ны Сайдын 2000 оны 210 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын А жагсаалт
 
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮВШИНД ОНОШИЛЖ, ЭМЧЛЭХ СЭТГЭЦ, ЗАН ҮЙЛИЙН ЭМГЭГҮҮДИЙН ЖАГСААЛТ /ӨВЧНИЙ ОЛОН УЛСЫН Х АНГИЛЛААР/
 
Эмгэгийн нэршил:
-          тэнэгрэл
-          ухаан баларталт
-          архи хэрэглэх эмгэгүүд
-          мансууруулах бодис хэрэглэх эмгэгүүд
-          тамхи хэрэглэх эмгэгүүд
-          архаг солиорох эмгэгүүд
-          цочмог солиорох эмгэгүүд
-          хоёр туйлт эмгэгүүд
-          сэтгэл цочирдолын хоёр туйлт эмгэгүүд
-          сэтгэл гутрал
-          айдсын эмгэгүүд
-          сандрах эмгэг
-          түгээмэл сэтгэл түгших эмгэгүүд
-          сэтгэл түгших, сэтгэл гутрах, холимог эмгэг
-          дасан зохицохын эмгэг
-          диссоциатив эмгэг
-          тайлбарлаж боломгүй биеийн зовиур
-          архаг ядаргаа
-          хооллох дурын эмгэгүүд
-          нойрны тулгамдсан асуудлууд
-          бэлгийн эмгэгүүд
-          оюуны хомсдол
-          хэт хөдөлгөөнтөх эмгэг
-          хүүхдийн зан үйлийн эмгэгүүд
-          орондоо шээх
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ЭМНХЯ-ны Сайдын 2000 оны 210 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын Б жагсаалт
 
 
           
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭМЧ НАРЫН ХЭРЭГЛЭВЭЛ ЗОХИХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ СЭТГЭЦ НӨЛӨӨТ ЭМИЙН ЖАГСААЛТ
 
Сэтгэц нөлөөт эмийн нэр
Эмийн хэлбэр
Эмийн тун хэмжээ
1
Аминазин /Хлорпромазин/
амп 
2,5% - 2 ml
шах
0,025
2
Тезерцин /Левопромазин/
амп 
2,5% - 21 ml
шах
0,025
3
Галоперидол /галодол/
амп 
0,5% - 1 ml
шах
0,0015
4
Модитен депо /флуфеназин деконат/
амп 
2,5% - 20 ml
шах
0,1
5
Амитриптиллин
шах
0,025
6
Мелипрамин
шах
0,025
7
Седуксин /ДИ АЗел АМО/
шах
0,005
8
Элениум
шах
0,005, 2%-2,0
9
Лити-карбонат
шах
0,3
10
Андаксин
шах
0,4
11
Ноотропил
шах
0,4