- Нүүр
- Сайдын тушаал
- АЛБАДАН ХЭВТҮҮЛЖ ЭМЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ СЭТГЭЦИЙН ӨВЧНИЙ ЖАГСААЛТ
ЭМНХЯ-ны Сайдын 2000 оны 210 тоот тушаалын тавдугаар хавсралт
АЛБАДАН ХЭВТҮҮЛЖ ЭМЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ СЭТГЭЦИЙН ӨВЧНИЙ ЖАГСААЛТ
1. Өөртөө болон бусдад нийгэмд хохирол учруулах магадлал бүхий сэтгэц эмгэгийн дараах шинж буюу хам шинжтэй, эмнэлэгт хэвтэхээс сайн дураар татгалзаж байгаа өвчтөнүүдийг нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлж сайн дурын бус буюу албадлагаар эмнэлэгт хэвтүүлэхэд энэхүү жагсаалтыг баримтална.
2. Албадан хэвтүүлж эмчлэх шаардлагатай өвчний жагсаалт:
1. ухаан балартах хам шинж
2. хий үзэгдлийн хам шинж
3. дэмийрлийн хам шинж
4. кататони
5. гебоид хам шинж
6. сэтгэцийн автоматизм
7. гэнэтийн өөрийн мэдэлгүй үйлдэл
8. гэнэтийн эмгэг дур
9. сэтгэл гутралын хам шинж
10. сэтгэл хөөрлийн хам шинж
11. хий үзэгдэл дэмийрлийн хам шинж
12. сэтгэц хөдөлгөөний дошгирол
13. кандинский-клеромбогийн хам шинж
14. нийгэмд аюултай үйлдэл хийх магадлалтай сэтгэцийн бусад эмгэг
Текст томруулах
A
A
A