- Нүүр
- Сайдын тушаал
- МАГАДЛАН ТОГТООХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ
ЭМНХЯ-ны Сайдын 2000 оны 210 тоот тушаалын зургаадугаар хавсралт
МАГАДЛАН ТОГТООХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Эмнэлэгт албадан хэвтүүлсэн өвчтөний сэтгэцийн байдал нь албадан хэвтүүлэх заалттай тохирч байгаа эсэхийг магадлан тогтооход энэхүү журмыг баримтална.
2. Магадлан тогтоох комиссыг сэтгэцийн өвчтөнийг хэвтүүлж эмчилдэг бүх шатны эмнэлэгт байгуулж ажиллуулна.
3. Магадлан тогтоох комиссын бүрэлдэхүүнийг эмнэлгийн даргын тушаалаар томилно.
Хоёр. Комиссын бүрэлдэхүүн
1. Комиссын дарга нь: Тухайн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
2. Гишүүдэд: Тухайн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын албаны менежер эмч, түүний гишүүдээс орох ба тухайн өвчтөний хэвтсэн тасгийн эрхлэгч эмч зэрэг хүмүүс орно.
Гурав. Комиссын эрх үүрэг
1. Комисс нь өвчтөний тухайн үеийн сэтгэцийн байдлыг 3 хоногийн дотор тогтоож асуудлыг үнөн зөвшөөр шударга шийдэх.
2. Комисс нь өвчтөний тухайн үеийн сэтгэцийн байдлыг 3 хоногийн дотор тогтоож чадахгүй бол шаардлагатай зөвлөх эмчид үзүүлж сэтгэцийн статусыг бүрэн тогтоохын тулд хэвтэх хугацааг дахин 3 хоног сунгах эрхтэй.
3. Комисс нь асуудлыг бүрэн шийдэх боломжгүй маргаантай тохиолдолд өөр бүрэлдэхүүнтэй дээд шатны эрүүл мэндийн байгууллагын комиссоор оруулж эцсийн шийдвэр гаргуулах.
Дөрөв. Комисс нь дараах журмыг баримталж ажиллана.
1. Сэтгэцийн хувьд хурц, нийгэмд аюултай үйлдэл хийсэн ба хийхийг завдсан өмчтөнийг эмнэлгийн хүлээн авахын эмч ба жижүүрийн эмч магадлан тогтоох.
2. Магадлан тогтоох комисс нь өвчтөнд үзлэг хийж сэтгэцийн байдлыг тогтооно.
3. Магадлан тогтоох комиссын шийдвэрийг тухайн өвчтөний ар гэр, хууль ёсны төлөөлөгчид нь албан ёсоор мэдэгдэж өвчний түүхэнд тэмдэглэнэ.
4. Магадлан тогтоох комиссын үзлэгээр албадан хэвтүүлсэн өвчтөний сэтгэцийн байдал нь албадан эмчлэх шаардлагатай сэтгэцийн өвчний жагсаалттай тохирохгүй тохиолдолд өвчтөнийг эмнэлгээс гаргаж эрүүл мэндийн байгууллагын хяналтад өгнө.
5. Өвчтөнийг албадан хэвтүүлсэн байдал нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхээр байвал гэм буруутай этгээдийг хуулийн байгууллагад мэдэгдэнэ.
Текст томруулах
A
A
A