A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НИЙГЭМД АЮУЛТАЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ ӨВЧТӨНД ХЭРЭГЛЭХ ТУСГААРЛАХ БОЛОН НОМХОТГОХ АРГЫН ЖАГСААЛТ, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ЭМНХЯ-ны Сайдын 2000 оны 210 тоот тушаалын долоодугаар хавсралт
 
НИЙГЭМД АЮУЛТАЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ ӨВЧТӨНД ХЭРЭГЛЭХ ТУСГААРЛАХ БОЛОН НОМХОТГОХ АРГЫН ЖАГСААЛТ, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл.
 
            Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн өвчтэй хүнд урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлах болон номхотгох аргыг хэрэглэхэд энэхүү жагсаалт, журмыг баримтална.
 
Хоёр. Номхотгох аргын жагсаалт.
 
            Олон улсын хувьд хүлээн зөвшөөрсөн дараах номхотгох аргыг хэрэглэнэ. Үүнд:
 
1.                  Өвчтөнийг төмөр орон дээр хэвтүүлэн хөнжлөөр нь өлгийдөх арга,
2.                  Өвчтөнийг орон дээр нь хэвтүүлэн цээж ба өвдөгний тус газарт боолт хийх арга,
3.                  Өвчтөнийг дамнуурга дээр хэвтүүлэн цээж ба өвдөгний тус газарт боолт хийх арга,
4.                  Өвчтөнийг дамнуурга дээр хэвтүүлэн хөнжлөөр нь өлгийдөх арга.
 
Гурав. Номхотгох аргыг хэрэглэх журам
 
3.1.           Зорилт:
Номхотгох аргын зорилт нь сэтгэц хөдөлгөөний дошгиролын эрхээр өөртөө болон бусдад, нийгэмд хохирол учруулах магадлалтай өвчтөний чөлөөт хөдөлгөөнийг механик аргаар хязгаарлах замаар түүнийг нийгэмд аюултай хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино.
 
3.2.           Хэрэглэх заалт
Номхотгох аргыг сэтгэц хөдөлгөөний дошгиролын улмаас өөртөө болон бусад этгээд, нийгэм хохирол учруулах хандлага гаргаж байгаа өвчтөнд аргагүйдсэн нөхцөлд зөвхөн эмчийн заалтаар хатуу хяналтын дор хэрэглэнэ.
 
3.3.           Хэрэглэх нөхцөл:
 
Номхотгох аргыг дараах нөхцөлд хэрэглэнэ. Үүнд:
1.                  сэтгэц хөдөлгөөний дошгиролыг номхотгох буюу солиорлыг эмчлэх нөлөөтэй хлорпромазин, левомепромазин, галоперидол зэрэг нейролептик эм байхгүй нөхцөлд хэрэглэнэ.
2.                  Дээр дурдсан эмүүдээс хэрэглэж байгаа боловч өвчтөн номхролгүйгээр өөртөө буюу бусад этгээдэд буюу нийгэмд хохирол учруулах хандлага гаргасаар байвал түүнийг нийгэмд аюултай хэрэг үйлдэхээс нь сэргийлж энэхүү хавсралтад тусгасан номхотгох аргуудын аль нэгийг сонгон богино хугацаагаар хэрэглэнэ.
 
3.4.           Ажиглалт ба хараа хяналт
Номхотгох аргыг хэрэглэж байгаа өвчтөнийг асрагч, сувилагч буюу эмчийн тогтмол ажиглалт, хяналтад байлгана.
 
3.5.           Хугацаа
Өвчтөний хөдөлгөөнийг хязгаарлах хугацаа нь аль болохоор богино байх шаардлагатай бөгөөд ямар ч тохиолдолд 4 цагаас хэтэрч болохгүй.
 
3.6.           Өвчтөнтэй харьцах хандлага
Номхотгох аргыг шийтгэлийн арга хэрэгсэл болгон хэрэглэхийг хориглоно. Номхотгох аргыг хэрэглэж байгаа үед өвчтөнтэй эелдэг зөөлөн, хүнлэг харьцвал зохино.
 
3.7.           Номхотгох аргыг хэрэглэх арга техник
 
3.7.1.     Өвчтөнийг төмөр орон дээр хэвтүүлэн хөнжлөөр нь өлгийдөх арга техник
 
Хөнжлөөр нь өлгийдөхдөө өвчтөнийг төмөр оронд нь дээш харуулан хэвтүүлээд хоёр гарыг нь их биений дагуу байрлуулаад, толгойг нь ил гарган хэвтүүлнэ. Өлгийдөхдөө өвчтөний их биен дээгүүр хөнжлийг нь нөмөргөөд 2 хажуу талыг нь орны пүрш, төмөр хоёрын хоорондуур оруулж татаад, ирмэгийг нь тэрхүү төмөр, хөнжил хоёрын завсраар чихэж /хавчуулж/ бэхэлнэ. Чөлөөтэй амьсгалж болохоор өлгийдөх хэрэгтэй. Бяр чадал ихтэй зарим өвчтөнүүд өлгийдөлтийг задалж мэднэ.
 
Ийм тохиолдолд өлгийдсөний дараа хоёр тохой ба хоёр өвдөгний харалдаа хөнжил дээгүүр өлгий бүсээр даруулга хийж болно. Өвчтөнийг 4 цагаас илүү хугацаагаар өлгийтэй байлгахыг хориглоно.
 
3.7.2.     Өвчтөнийг дамнуурган дээр хэвтүүлэн хөнжлөөр нь өлгийдөх арга
 
1. Хэрэглэх заалт:
            Эл аргыг сэтгэцийн өвчний улмаас өөртөө болон бусад этгээдэд, нийгэмд хохирол учруулах хандлага гаргахын сацуу эмнэлэгт хэвтэхээс эрс татгалзан хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаа өвчтөнийг тээвэрлэх үед аргагүйдсэн тохиолдолд эмчийн заалтын дагуу хэрэглэнэ.
 
            2. Арга техник.
            Өвчтөнийг дамнуурган дээр хэвтүүлэн толгойг нь ил гарган хөнжлөөр нь өлгийдөж болон өвдөгний тус газарт өргөн өлгий бүсээр боож тээвэрлэнэ.
 
3.7.3.     Өвчтөнийг дамнуурган дээр хэвтүүлэн цээж ба өвдөгний тус газарт боолт хийх арга
 
1. Хэрэглэх заалт.
            Өвчтөнийг дамнуурган дээр хэвтүүлэн хөнжлөөр нь өлгийдөх аргатай ижил заалттай.
 
            2. Арга техник.
Өвчтөнийг дамнуурган дээр хэвтүүлээд 2 гарыг нь их биений нь дагуу байрлуулан тохой болон 2 өвдөгний тус газарт өргөн урт бүс буюу орны дэвсгэр даавуугаар боолт хийж тээвэрлэнэ.
 
3.7.4.     Өвчтөнийг орон дээр нь хэвтүүлэн цээж болон өвдөгний тус газарт даруулга боолт хийх арга
 
1. Дошгиролыг номхотгох тариа хийлгэхээс татгалзах буюу эсэргүүцэл үзүүлж байгаа өвчтөнийг орон дээр нь хэвтүүлээд тариа хийхгүй талын гарыг нь оролцуулан цээж болон өвдөгний тус газарт өргөн бүс буюу даавуугаар даруулга боолт хийнэ.
 
2. Даруулгын гадна үлдсэн нөгөө гарт тариа хийнэ.
 
3. Хэрэв өвчтөн тариа хийлгэсэн гараараа өөрийгөө гэмтээх бусдад хор учруулах хандлага гаргавал тэрхүү сул чөлөөтэй гарыг цээжний даруулгад оруулна.
 
4. Тариа хийсний дараа өвчтөн тайвширч номхрох буюу унтвал даруулга боолтыг авна.
 
Дөрөв. Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн өвчтэй хүнийг тусгаарлах арга.
 
4.1.           Өвчтөнийг тусгаарлах үндэслэл.
Сэтгэцийн өвчний эрхээр өөртөө болон бусад этгээд, нийгэмд хохирол учруулах магадлалтай өвчтөнийг нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлж тогтмол хараа хяналтад байлгахын тулд тусгай өрөөнд тусгаарлана. Ийм тусгаарлах өрөөг өөрөөр анхаарах буюу ажиглалтын өрөө гэж нэрлэнэ.
 
4.2.           Өвчтөнийг тусгаарлах заалт гаргах эрх
Өвчтөнийг тусгаарлах өрөөнд байлгах тухай заалт гаргах эрхийг түүнийг эмчилж байгаа эмч эдэлнэ.
 
4.3.           Ажиглалт ба хараа хяналт
Тусгаарлах өрөөнд байгаа өвчтөнийг хоногийн 24 цагийн турш жижүүрийн сувилагч болон асрагчийн байнгын ажиглалт, хараа хяналтад байлгана. Эл өрөөний жижүүрийн сувилагч асрагч нар эмнэлэг хамгааллын дэглэмийг сахина.
                             4.3.1.      Хараа хяналтын зорилго, ач холбогдол
 
Сувилагч болон асрагчийн байнгын ажиглалт, хяналтын тусламжтайгаар дараах тулгамдсан асуудлыг зохистой шийдвэрлэнэ. Үүнд:
 
            1/ байнгын сонор сэрэмжтэй хараа хяналт тавих замаар амиа хорлох оролдлого хийх, бусдын амь насыг хөнөөх, оргох, цонхны шил хагалах, эд агуурсыг эвдэх, түрэмгий авирлах, хэрүүл маргаан гаргах зэрэг үйлдэл үйлдэхээс өвчтөнийг сэргийлнэ.
 
            2/ Байнгын ажиглалтын тусламжтайгаар өвчтөн өөрийгөө хэрхэн арчилж байгааг тогтоож шаардлагатай арчилгаа сувилгааг сонгон хийнэ.
 
            3/ Байнгын ажиглалт явуулах замаар өвчтөний гадаад дүр төрх, биеэ хэрхэн авч яваа байдал, дохио зангаа, хар аяндаа буюу ганцаараа ярьж байгаа үл хэллэгүүд зэргийг "Сэтгэцийн ажиглалтын дэвтэрт"-т тодорхой тэмдэглэнэ. Эл тэмдэглэлтэй эмч танилцан шаардлагатай мэдээллүүдийг өвчний түүхэнд тусгана.
 
4.4.           Өвчтөнийг тусгаарлахад тавих эрүүл ахуйн шаардлага
 
4.4.1.                 Тусгаарлах өрөө нь хангалттай гэрэлтүүлэг, агааржуулалттай байх
4.4.2.                 Өвчтөн чөлөөтэй хөдлөх боломжийн орон зайтай байх
4.4.3.                 Өрөөний үүд хаалгыг үргэлж онгорхой байлгана
4.4.4.                 Тусгаарлах өрөөнд өвчтөний оо, сойз, саван, гар нүүрний алчуурыг байлгана.
 
4.5.           Тусгаарлах өрөөнд байхыг хориглох зүйлс.
1/ Өрөөний цонхыг төмөр тороор торлох
2/ Эмнэлэг хамгааллын дэглэмд харшлах зүйлүүд
3/ эмнэлэг хамгааллын дэглэмд харшлах зүйлийг эргэлтээр оруулах