A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2000 оны 64 тоот тушаалын хавсралт
 
Биеийн тамир, спортын үндэсний төвийн дүрэм
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.        Биеийн тамир, спортын үндэсний төв (цаашид Төв гэнэ) нь тус улсад биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар явуулж буй төрийн бодлогыг боловсруулан, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий биеийн тамир, спортын төрийн төв байгууллага мөн.
2.        Төвийн үндсэн зорилго нь хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, биеийн тамир, спортын материаллаг баазыг нэмэгдүүлэх, боловсон хүчний бодлогыг сайжруулах, шинжлэх ухааныг хөгжүүлэх, спортын амжилтыг дээшлүүлэх үндсэн дээр салбарын эрчимтэй хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
3.        Төв нь үйл ажиллагаандаа Монгол улсын хууль тогтоомж. Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал болон энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.
4.        Төв нь үүрэг, зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байх удирдлагын зөвлөлтэй байна. Зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг төвийн дарга батална.
5.        Төв нь тогтоосон журмаар хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Удирдлага, бүтэц зохион байгуулалт
6.        Төв нь Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулах ба төвийн даргыг сайдын тушаалаар томилно.
7.        Төвийн дарга нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлж сайдад ажлаа тайлагнана.
7.1.      Төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
7.2.      Батлагдсан цалингийн сан, төсөвтөө багтаан төвийн бүтэц. Зохион байгуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөлт хийх;
7.3.      Төвийн гадаад дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх;
7.4.      Биеийн тамир, спортын арга хэмжээний төвлөрсөн төсөв, өөрийн аж ахуйн үйл ажиллагааны болон хандив. бусад орлогын үүсвэрийг захиран зарцуулах:
7.5.      Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын болон сайдын шийдвэрээр олгосон бусад эрх:
8.        Төвийн дарга нь өөрийн бүрэн эрхийн асуудлаар тушаал гарган, биелэлтийг хангуулан ажилланa.
9.        Төв нь дэд даргатай байна.
10.   Төвийн дарга нь дэд дарга, хэлтэс бусад байгууллагын даргыг томилно.
11.   Төв нь банканд өөрийн харилцах данстай байна.
Гурав. Төвийн үүрэг
12.   Төв өөрийн зорилгодоо нийцүүлэн дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ.
12.1.       Биеийн тамир, спортын талаар гарсан төр засгийн бодлого шийдвэрийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. Хяналт тавих:
12.2.       Биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудлаар яам, агентлаг. тусгай газар бусад байгууллагуудтай хамтран ажиллаж асуудал боловсруулж хэрэгжүүлэх;
12.3.       Төв үйл ажиллагааныхаа болон санхүүгийн тайланг хагас жил тутамд Эрүүл мэндийн яаманд тайлагнана.
12.4.       Холбогдох яам. төрийн бус байгууллагын оролцоотойгоор биеийн тамир, спортын арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг гapган хэрэгжүүлэх ажлыг зохионо.
12.5.       Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлж үр дүнг нь амьдралд нэвтрүүлэх замаар биеийн тамир. спортын эрчимтэй хөгжлийн үндсийг хангах;
12.6.       Хүн амын бие бялдрын хөгжлийн нэгдсэн норматив, сургалтын хөтөлбөр, спортын улсын зэрэг, цолны нэгдсэн ангилал олгохтой холбогдох асуудлуудыг боловсронгуй болгох талаар санал боловсруулж шийдвэрлэх;
12.7.       Баталсан төсөв хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгох, спортын барилга байгууламжийн ашиглалт, тохижилт, үйлчилгээг сайжруулах, тоног төхөөрөмж, материал хэрэглэлийн хангамж, ашиглалтыг сайжруулax;
12.8.       Хүн амын дунд зохион байгуулах нийтийн биеийн тамирын ажлыг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох;
12.9.       Биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудлаар гадаад орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, гэрээ хэлэлцээр хийж, хэрэгжүүлэх;
12.10.  Биеийн тамир, спортоор хичээллэгсэд болон тамирчдын бэлтгэлжилт, дасгалжилтын түвшинг тодорхойлох, эрүүл мэндийн хяналт тавих, спортын мэргэжлийн өвчин, гэмтлийг оношлох, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах;
12.11.  Биеийн тамир, спортын байгууллагуудын удирдах ажилтнууд болон салбарын зөвлөлгөөн семинар, онол практик эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
12.12.  Төв, орон нутгийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах, хүн амын дунд нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн ажлын ач холбогдлын талаар зөвлөх, сурталчлах, дэлгэрүүлэх арга хэмжээг зохион байгуулах:
12.13.  Биеийн тамир, спортын салбарын боловсон хүчнийг бэлтгэх бодлого, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох:
12.14.  Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааны үндэсний мэдээллийн санг бүрдүүлж, шинжлэх yxaaн, арга зүйн зөвлөмж, аргачлал, ном сэтгүүл бэлдэж хэвлүүлэх:
12.15.  Биеийн тамир, спортын мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран өргөжүүлэн зохион байгуулж, нийтлэлийн агуулга, хэлбэрийг тодорхойлох.
Дөрөв. Төвийн эрх
13.   Төв нь дор дурьдсан эрх эдэлнэ.
13.1        Биеийн тамир. спортын салбарын ажлын талаарх бүртгэл, судалгааг хөтөлж, салбарын статистик тайлан мэдээг гаргуулах, нэгтгэж дүн шинжилгээ хийх:
13.2        Салбарын ажиллагсдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд тодорхой хувь нэмэр оруулсан, спортын өндөр амжилт гаргасан хүмүүсийг төр засгийн болон салбарын шагналаар шагнуулах асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.
13.3        Биеийн тамир спортын уралдаан тэмцээний заавар. журам хөтөлбөр мэргэжил арга зүйн удирдамж зэргийг батлан гаргаж нийтээр дагаж мөрдүүлэх;
13.4        Байгууллагын эдийн засаг. санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаа явуулах;
13.5        Тамирчид шүүгчдэд тогтоосон журмын дагуу спортын улсын цол, зэрэг олгох спортын үйл ажиллагаа болон уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчид, дасгалжуулагч, биеийн тамир, cпортын ажилтан. идэвхтэн. хамт олон, холбоо клубийг өөрийн тусгай шагналаар шагнах;
13.6        Тамирчдын ур чадварыг дээшлүүлж, амжилтыг ахиулах зорилгоор үндэсний шигшээ багийг ажиллуулах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;
13.7        Тамирчдын залгамж халааг бүрдүүлэх зорилгоор спортын сургуулийг төвийн дэргэд ажиллуулах;
13.8        Холбогдох байгууллагуудтай хамтран үзлэг, шалгалт хяналтын ажлыг явуулах, биеийн тамир, спортын үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаанд лиценз олгох ажлыг зохион байгуулах;
13.9        Биеийн тамир. спортыг хөгжүүлэх ажлыг аймаг, нийслэл дүүргийн биеийн тамир. спортын хороо, сургалтын төв, спортын холбоодоор дамжуулан хэрэгжүүлэх, тэднийг мэргэжлийн удирдлага, зааварчилгаагаар ханган, хяналт тавьж ажиллах;
13.10   Тамирчид, шүүгч, дасгалжуулагч, биеийн тамир, спортын ажилтнуудад хуулийн хүрээнд заасан хариуцлагыг тооцож, сахилгын арга хэмжээ авна.

 

 

 


 

 

 
 

 

БТСҮТ-ийн чиг үүрэг, зорилт бүтэц, зохион байгуулалт
Эрүүл мэндийн сайдын эрхлэх ажлын хүрээнд БТС-ыг хөгжүүлэх бодлогын асуудал тусгагдсан байдаг. Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр БТС-ын талаар төрөөс явуулах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг БТСҮТ-д даалгаж үндсэн чиг үүрэг юм. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэхдээ БТСҮТ нь Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагааны үндсэн чиглэл, стратегийн төлөвлөгөө гарган бие даасан үйл ажиллагаа явуулах эрхтэй. Үүнд:
.А. Биеийн тамир, Спортын хэлтэс
-           БТС-ын холбогдолтой хууль тогтоомжийг боловсруулах хэрэгжилтийг хангуулах;
-           Төв, орон нутгийн БТС-ын байгууллагууд болон спортын ТББ-уудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, харилцан хамтран ажиллах,
-           БТС-ын мэргэжлийн хяналт шалгалт, сургалт дасгалжуулалт явуулах (Эрүүл ахуй, материаллаг бааз, тоног төхөөрөмж)
-           Спортын анагаах ухааны асуудал (биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, улсын хэмжээнд зохиох спортын анагаах ухааны сургалт семинар, сурталчилгаа, мэдээллийн асуудал гэх мэт);
-           Спортын уралдаан тэмцээн болон БТС-ын үндэсний норматив, спортын улсын цол зэргийн комиссын асуудал;
-           Үндэсний шигшээ багийг байгуулан, тамирчдын спортын амжилтыг ахиулах;
-           БТС-ын салбарын хөгжлийн стратеги төлөвлөлт, хэрэгжүүлэлт, үнэлгээ, шинжилгээ;
-           БТС-ын салбарын орон нутгийн бүсчилсэн хөгжлийн талаарх судалгаа, шинжилгээ, төслийн асуудал;
-           Тамирчдын залгамж халааг бэлтгэх, спортын сургуулийг ажиллуулах;
-           Үндэсний шигшээ багийн тамирчдын болон биеийн тамираар хичээллэгчдийн эмнэлэг, биологи, биохимийн иж бүрэн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, сорил, хяналтын ажил;
-           Спортын эрдэм шинжилгээ судалгааны ажил, спортын сэтгэл судлал, сурганы ажил
-           Нийтийн БТС, чийрэгжүүлэлт сургалт хүмүүжил, олон нийтийн сурталчилгааны ажил явуулах
-           Аж ахуйн нэгж, байгууллага, салбарын агентлаг, яам, хөдөлмөрийн хамт олон гэр бүл, иргэн хүүхэд, залуучууд, ахмад настны дунд БТС-ын ажил зохион хэлбэрийг тогтоох,
-           Цэцэрлэг, сургууль, их, дээд сургууль, коллежид нийтийн БТС-ыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг өөрчлөн шинэчлэх, хамтран ажиллах,
-           Цэрэг арми, хүчний байгууллага дахь мэргэжлийн спорт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлын агуулгыг тогтоох, хэрэгжүүлэх.
-           Оршин суугаа газар, баг, хороон дахь нийтийн биеийн тамир, спортын ажил,
-           Олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний болон бусад арга хэмжээний зохион байгуулалтын асуудал;
-           БТС-ын мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, үүрэг чиглэлийг тогтоох, хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.
Б. Санхүү , эдийн засгийн хэлтэс
-           БТС-ын салбарын материаллаг баазыг хөгжүүлэх асуудал, спортын хэрэглэл материалын хангамж нийлүүлэлт, төлөвлөлт;
-           БТС-ын салбарын маркетинг ,менежментийн асуудал;
-           Спортын салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт, төсвийн болон татварын бодлого;
-           Биеийн тамир,спорт дахь төсөл, түүнийг боловсруулах, хэрэгжүүлэх
-           БТС-ын салбарыг гадаад эдийн засгийн бодлогоор дамжих , асуудлыг тавих
-           Биеийн тамир, спортын барилга байгууламж ,түүний ашиглалтыг сайжруулах;
-           БТС салбар дахь үйлчилгээ, аж ахуйн ажил, лиценз олгох ажлыг зохион байгуулах
-           БТС-ын статистик, тоо бүртгэл,
-           СТО-ны заал танхимуудын тогтвортой ажиллагааг хангах, эдийн засгийн ашигт ажиллагааг дээшлүүлэх талаар хэтийн болон ойрын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
-           СТО-ны аж ахуй, үйлчилгээний асуудал;
-           СТО-ны их болон урсгал засварын асуудал;
-           СТО-ны тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулах асуудал;
-           СТО-ны аюулгүй байдал, харуул хамгаалалт;