- Нүүр
- Сайдын тушаал
- ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АРГА ТЕХНОЛОГИ /ЗТС-ын 2016-02-18-ны 37-р тушаалаар хүчингүй болсон/
/ЗТС-ын 2016-02-18-ны 37-р тушаалаар хүчингүй болсон/
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН HOPM БА ДҮРЭМ
Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын арга технологи
БНбД13-03-00
Албан ёсны хэвлэл
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ЯАМ
Улаанбаатар хот. 2000 он
ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АРГА ТЕХНОЛОГИ
METHODOLOGY AND TECHNOLOGY FOR ROAD AND ROAD INFRASTRUCTURE FACILITY MAINTENANCE
2000 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Нийтийн зориулалттай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ангиллыг тогтоож, ажлыг технологийн дагуу чанарын шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд энэхүү дүрмийг баримтална.
1.2. Засвар, арчлалтын ажил нь хүрээлэн байгаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглэгдэнэ.
1.3. Замын засварын ажлыг, аль болохоор байгалийн унаган төрхийг эвдэхгүйгээр, бэлчээр, тариалангийн газрыг сүйтгэсэн олон зэрэгт замуудыг журамлах, хучилтгүй замын тоосыг багасгах буюу тоос, гарц, гармуудыг зайлшгүй шаардлагатай газруудад гаргахаар төлөвлөж гүйцэтгэнэ.
1.4. Замын засвар, арчлалтад зориулагдсан шороо, хайрга, элсний карьерыг зөв хэлбэртэйгээр, хүн, малд аюул багатайгаар ашиглаж, ажил дууссаны дараа зохих журам, зааврын дагуу дарна.
1.5. Замын хучилт, хөвөө, далангийн сэтэрхийд ашиглах хайрга шороог нөөцлөхдөө аль болохоор замд ойрхон байлгаж, хүний нүдэнд эвгүй харагдахааргүй, зөв хэлбэртэйгээр нэгэн жигд овоолно.
1.6. Зам дээр засвар, арчлалтын ажил гүйцэтгэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, холбогдох тэмдэг заалтуудыг зохих журмын дагуу тавьж байрлуулсан байна.
1.7. Замын нүхэн засвар хийх үед гарсан хог хаягдлыг хөдөлгөөнд саад болохооргүй газар овоолж, дараа нь заасан цэгт зайлуулж хаяна.
ХОЁР. ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫН АНГИЛАЛ
2.1. Монгол улсын авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангахын тулд хийгдэх ажлын үндсэн төрлүүдийг тогтоох, зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын норм дүрэм, баримт бичгийг боловсруулах, мөрдөх, засвар арчлалтын ажлыг гүйцэтгэх, хяналт тавих, санхүүжүүлэхэд энэхүү дүрмийг мөрдөж ажиллана.
2.2. Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажил нь орчин үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, даац, тээвэр ашиглалтын нөхцөл,үйлчилгээний шаардлагатай түвшинг хангаж, хэрэглэгчдийг осол авааргүй, ая тухтай зорчуулахад чиглэгдэнэ.
2.3. Авто зам, замын байгууламжийн засварын ажлыг арчлалт хамгаалалтын, урсгал засварын, их засварын, онцгой ажил гэсэн төрлүүдээр ангилна.
Тайлбар: a. Засварын ажлын ангиллын хувьд авч үзэхэд /хуучин нэрээр/ зөвлөлтийн ангилалд арчлалт, урсгал засвар, дунд засвар, их засвар гэж ангилсан нь мөн л нөгөө технологийн болон үе шатны ажлын чанарын хяналтыг дутуу дулимаг хийж, шинэ барилгын ажлыг чанар муутай гүйцэтгэж байсны уршгаар барилга байгууламж ашиглалтын нормативт хугацаандаа хүрдэггүй байсан *булхайг* дарах зорилгоор дунд засвар гэдэг ойлголтыг /ангиллыг/ бий болгож, түүгээрээ шинэ объектын технологи, чанарын гологдлыг арилгаж байсан явдал гэж дүгнэж байна. Энэ ангиллыг тухайн үед шууд авч хэрэглэсэн нь буруу гэж үзээд энэ удаа засвар арчлалтын ажлын ангиллаас дунд засвар гэсэн ойлголтыг хасаж, засвар хоорондын хугацааг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
б. Байгаль цаг уурын гэнэтийн нөлөөллөөр зам, замын байгууламжид эвдрэл гэмтэл үүсэх зэргээр ямар нэгэн байдлаар урьдчилан тодорхойлох боломжгүй төрөл бүрийн ажил гардгийг олон улсын жишгээс харахад засвар арчлалтын ангилалд тусгай, онцгой, яаралтай ажил гэсэн нэрийн дор оруулж өгдөг юм байна. Энэ дүрэмд эдгээр ажлуудын төрлийг онцгой ажил гэсэн нэрийн дор оруулав.
2.4. Засвар арчлалтын ажлыг дээрх төрлүүдээр ангилснаар хуучин ангиллын дунд засвар гэсэн төрөл байхгүй болсонтой холбогдуулан зам, замын байгууламжийн их засвар хийгдэх хүртэлх ашиглагдах хугацааг дараах байдлаар тогтоож мөрдөнө. Хүснэгт № 1
Тайлбар: a. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд ашиглагдаж байгаа асфальтобетон болон хөнгөвчилсөн хучилттай замуудын анхны барьсан чанар шаардлагын түвшинд хүрээгүй, жил тутмын арчлалт, засварын ажил хангалтгүй хийгдэж байсантай холбож хуучин мөрдөж байсан засвар хоорондын хугацааг өөрчилсөн болно.
б. Засвар хоорондын хугацааг тогтооход ОХУ-д одоо мөрдөгдөж байгаа засварын ажлын ангилал дахь хучилтын төрөл, хөдөлгөөний эрчмийн өсөлтийг харгалзан тогтоосон засвар хоорондын хугацааг үндэслэл болгон авсан.
в. Зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг цаашид орчин үеийн техник хэрэгслийг ашиглан төлөвлөж тэдгээрийн үр ашгийг тооцож гаргахад, дээрх ангиллыг хэрэглэхэд дөхөмтэй болгох үүднээс одоо хэрэглэж эхэлж байгаа HDM-III програмтай уялдуулах зорилгоор ажилбар тус бүрийн хийгдэх хугацааны давтамжийг тусгаж өгсөн болно.
Засвар арчлалтын ангиллыг Хүснэгт № 2-д үзүүлэв.
Хүснэгт№1
№
|
Замын хучилт, гүүр ба хоолойн төрөл
|
Их засвар хүртэл ашиглагдах хугацаа (жилээр)
|
Авто зам
|
||
1.
|
Цемент бетон хучилттай зам
|
25
|
2.
|
Асфальт бетон хучилттай зам
|
13
|
3.
|
Хөнгөвчилсөн хатуу хучилттай зам (гүн нэвтэлгээ, битум болон бусад барьцалдуулагчаар боловсруулсан хайрга,
дайрга)
|
8
|
4.
|
Хайрган зам
|
4
|
5.
|
Сайжруулсан хөрсөн зам
|
2
|
Гүүр хоолой
|
||
1.
|
Чулуун, бетон, төмөр бетон
|
75
|
2.
|
Төмөр
|
60
|
3.
|
Модон
|
20
|
1. Авто зам, замын байгууламжийг зурвасын хамт цэвэр үзэмжтэй байлгах, тэмдэг, тэмдэглэгээ, самбар, дохионы шон зэрэг замын тоноглолын иж бүрдлийг хангах, хөдөлгөөний аюулгүй болон жигд байдалд нөлөөлөх аливаа саадыг арилгах зорилгоор өдөр тутам тогтмол хийгдэх ажлуудыг ЗАМЫН АРЧЛАЛТ гэнэ
2. Зам, замын байгууламжийг их засвар хийгдэх хугацаа хүртэл нь ашиглалтын бэлэн байдалд байлгахад чиглэгдсэн арчлалтаас бусад бүх засварын ажлыг УРСГАЛ ЗАСВАР гэнэ.
3. Зам, замын байгууламжийн тодорхой хийц хэсгийг буюу бүтээцийн зарим үеүдийг хэсэгчлэн солих, шинэчлэх замаар тухайн объектын техник- ашиглалтын үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, хөдөлгөөний эрчмийн өсөлтийг хангахад чиглэгдсэн, тусгайлан гаргасан зураг төслөөр хийгдэх ажлыг ИХ ЗАСВАР гэнэ.
4. Зам, замын байгууламжийн аль нэг хэсэгт байгаль, цаг агаарын хүчтэй нөлөөллийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлагдах буюу бүрмөсөн хаагдсан үед түүнийг арилгах зорилгоор хойшлуулшгүй, яаралтай хийгдэх ажлуудыг ОНЦГОЙ АЖИЛ гэнэ.
Хүснэгт 2
ABTO ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫН АНГИЛАЛ
№
|
Засвар арчлалтын Ажлын ангилал
|
Хучилттай эсэх
|
Хучилтын төрөл
|
Үндсэн ажлын бүрэлдэхүүн
|
Ажлуудын хийгдэх хугацааны давтамж /жилээр/
|
|||
1.
|
2.
|
3.
|
4.
|
5.
|
6.
|
|||
1.
|
Арчлалт
|
Хучилттай зам
|
1. Асфальт бетон хучилт
2. Цемент бетон хучилт
3. Хөнгөвчилсөн хучилт
|
1. Замд өдөр тутам үзлэг хийж, эвдрэл гэмтлийг тодорхойлж байх
2. Замын хучилтад тогтсон шороо, хог, саад, цас, мөстөлт-зэргийг цэвэрлэж, замын зорчих хэсэгт гарсан бага хэмжээний нүхийг замын өргөн харгалзахгүйгээр 100м замд 1м2-ын нормтойгоор засах
3. Замын зорчих хэсгийг гулсалт, хальтралтаас хамгаалж элс цацах ба мөстөлтөөс хамгаалж химийн бодис хэрэглэх.
4. Бамбалзуур гарсан замыг арчлах /хөдөлгөөнийг зохицуулж, хаалт хамгаалалт, тэмдэг тавих/
5. Замын налуу, хөвөөнд ургасан өвсийг хадах, хажуугийн болон уулын ус зайлуулах шуудууг цэвэрлэх.
6. Замын тэмдэг, дохионы шон, хажилт, мэдээллийн самбаруудыг арчиж цэвэрлэх, будгийг сэргээх, засаж тэгшлэх.
7. Хөдөлгөөнийг зааглах шугам татах.
8. Битумын илүүдэлтэй хэсэгт том ширхэгтэй элс буюу чулууны үйрмэг цацах
9. Шаардлагатай хэсгүүдэд хүнд даацын машины хөдөлгөөнийг хязгаарлах
10. Замын хөвөөний жижиг хонхрыг ус тогтохооргүй болгох
11. Үзэгдэх зайг хангахад саад болох зүйлсийг зайлуулах
12. Замын зурвасын хогийг нийт өргөнд нь цэвэрлэх
13. Замын шаардлагатай хэсгүүдэд цасны хаалт тавих, авах, тэдгээрийг засварлах
|
|
|||
Хучилтгүй зам
|
1. Хайрган зам
2. Сайжруулсан шороон зам
3. Хөрсөн зам
|
1. Замд өдөр тутам үзлэг хийж, эвдрэл гэмтлийг тодорхойлж байх.
2. Замын хучилтад тогтсон шороо, хог, саад, цас, мөстөлт зэргийг цэвэрлэх, ус цацаж тоос арга хэмжээ авах.
3. Тухайн замын огцом өгсүүр, урууд хальтаргаанаас хамгаалсан материал х бэлтгэх, цацах. /нүүрсний үнс, элс, шаарга/
4. Бамбалзуур гарсан замыг арчлах /хөдөлгөөнийг зохицуулж, хаалт хамгаалалт тавих/
5. Замын налуу, хөвөөнд ургасан өвсийг хадах, ус зайлуулах шуудууг цэвэрлэх.
6. Замын зорчих хэсэг дээрх сул хайрга, чулууг шүүрдэж цэвэрлэх
7. Замын зорчих хэсэгт гарсан бага хэмжээний хонхор, гүдгэрийг тэгшилж дагтаршуулах, замын өргөн харгалзахгүйгээр 100 м замд 1 м2-ын нормтойгоор засах
8. Замын зурвасын хогийг нийт өргөнд нь цэвэрлэх
|
|
|||||
2.
|
Урсгал засвар
|
Хучилттай зам
|
1. Асфальт бетон хучилт
2. Цемент бетон хучилт
3. Хөнгөвчилсөн хучилт
|
1. Замын хашлага солих, хучилтад гарсан суулт, хагаралт, ирмэгийн эвдрэл, нүх зэрэгт засвар хийх
2. Хэсэгчилсэн өнгө боловсруулалт хийх, элэгдлийн үе хийх, органик барьцалдуулагчаар бэхжүүлсэн материал нэмж засварлах
3. Цемент бетон замын шаардлага хангахгүй болсон хавтанг өргөх буюу солих, заадсыг цэвэрлэж зохих материалаар дүүргэлт хийх, хавтангийн өнцгүүдийн эвдрэлийг засах
4. Замын хөвөөнд шороо нэмж тарааж, дагтаршуулах, хөвөөг хусах
5. Замын хажуугийн болон уулын шуудууг сэргээж засах, урсгал залах, бэхлэх, далан ба ухмалын налууг ургамалжуулах, эвдэрсэн шүүрүүлэгчийг засах
6. Замд дохионы шон, тэмдэг, мэдээллийн самбарыг шинээр тавих
7. Замд үүссэн бамбалзуурыг засварлах
|
1
1
5
1
0.5
2
1
|
|||
Хучилтгүй зам
|
1. Хайрган зам
2. Сайжруулсан шороон зам
3. Хөрсөн зам
|
1. Замын зорчих хэсэгт гарсан суулт, хонхор гүдгэр, мөр зэрэгт засвар хийх, хөнгөн ба хүнд хусалт хийх
2. Хайрган ба сайжруулсан шороон замд 1 км-т 500 мЗ орохоор бодож хайрган материал нэмж засварлах
3. Төрөл бүрийн бэхжүүлэгч материал ашиглан замыг тоосгүйжүүлэх, бэхжүүлэх
4. Замд дохионы шон, тэмдэг, мэдээллийн самбарыг шинээр тавих

6. Замд үүссэн бамбалзуурыг засварлах
|
0.5
1
3
2
0.5-3
|
|||||
3. 3
|
Их засвар
|
Хучилттай зам
|
1. Асфальт бетон хучилт
2. Цемент бетон хучилт
3. Хөнгөвчилсөн хучилт
|
1. Шаардлагатай хэсэгт замын шороон даланг шинэчлэн засварлах, бамбалзууртай буюу сул хөрстэй хэсгийн хөрсийг сольж хүчитгэх, замыг уснаас хамгаалах суваг шуудуу, хоолойг засварлах буюу шинээр барих, эргийн хамгаалалт ба замын ойролцоо эрэг, ганга үүсэхээс болон халиа тошингоос хамгаалсан байгууламжийг барих
2. Замын хучилтыг өргөсгөх, замын техникийн зэрэгт тохирсон хучилтыг шинээр хийх, хучилтын суурийг солих, бэхжүүлэх
3. Зорчих хэсгийн захыг бордюр суулгах болон бусад материал ашиглаж , бэхлэх, хуучин хучилтыг тодорхой зузаанд дахин боловсруулалт хийж засварлах
4. Замд гарц шинээр гаргах, машины зогсоол, талбайг өргөсгөх, шинээр барих
5. Замын дагууд байрших ашиглалтын болон үйлчилгээний барилга байгууламжуудыг барих, засварлах
|
7
13
13
5
13
|
|||
Хучилтгүй зам
|
1. Хайрган зам
2. Сайжруулсан шороон зам
3. Хөрсөн зам
|
1. Шаардлагатай хэсэгт замын шороон даланг шинэчлэн засварлах, бамбалзууртай буюу f тохирохгүй хөрстэй хэсгийн хөрсийг сольж хүчитгэх, замыг уснаас хамгаалах суваг шуудуу, хоолойг засварлах буюу шинээр барих, эргийн хамгаалалт ба замын ойролцоо эрэг, ганга үүсэхээс болон, халиа тошингоос хамгаалсан байгууламжийг барих
2. Замд гарц шинээр гаргах, машины зогсоол, талбайг өргөсгөх, шинээр барих.
|
2
2
|
|||||
4. 4
|
Онцгой ажил
|
Хучилттай , хучилтгүй зам
|
1. Асфальт бетон хучилт
2. Цемент бетон хучилт
3. Хөнгөвчилсөн хучилт
4. Хайрган зам
5. Сайжруулсан шороон зам
6. Хөрсөн зам
|
1. Үерийн улмаас болон байгалийн гэнэтийн гамшгаас шалтгаалан замын далан тасарсан үед далан, хучилтыг яаралтай сэргээн засварлах.
2. Уруй болон хөрсний нуралт үүссэний улмаас зам хаагдвал яаралтай цэвэрлэж хөдөлгөөн нээх
3. Зам дээр жилийн дунджаас их хэмжээний цас унаж зам хаагдсан тохиолдолд цасыг зайлуулж тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөнд саадгүй болгох
4. Гэнэтийн халиа тошин үүсэж зам хаагдсан үед мөсийг яаралтай цэвэрлэж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
|
|
|||
ГҮҮР, ХООЛОЙ
Хүснэгт №3
1. ABTO ЗАМЫН ГҮҮР, ХИЙМЭЛ БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫН АНГИЛАЛ
№
|
Засварын ажлын ангилал
|
Гүүр, хоолойн төрөл
|
Үндсэн ажлын бүрэлдэхүүн
|
Улирал, цаг агаарын нөлөөллөөр хийгдэх нь
|
Жилийн туршид Тmax
|
||
15/lV-15/X Тmax
|
15/X-15AV Тmax
|
||||||
1. 0
|
2.
|
3.
|
4.
|
5.
|
6.
|
7.
|
|
1.
|
Арчлалтын ажил
|
Модон гүүр
|
1. Модон болон төмөр бүтээцүүдийн ашиглалтын байдалд үзлэг хийх
2. Гүүрний модыг ялзралаас хамгаалах арга хэмжээ авах
3. Уулзвар углуургуудыг цэвэрлэх, суларсан хадаас боолтыг чангалах, зэврэлтээс хамгаалж будах
4. Гал түймрээс хамгаалах арга хэмжээ авах
5. Эвдэрч хагарсан, хугарсан шалыг солих
6. Хөл тулгуур, мөс эвдэгчийг үер, цөнгийн дараа шалгах
7. Мөс эвдэгчийг засварлах
8. Өвөл мөсний өргөлтөөс тулгууруудыг хамгаалах
9. Хайс, дугуй цохигчийг засварлах
10. Гүүрний хөл тулгуурын дэргэд хуралдсан модыг цэвэрлэх
11. Гүүрний зорчих хэсэг дээрх хог, шороо, цас, мөсийг цэвэрлэх,
12. Даац, хурдны тэмдгүүд, дохионы шонгийн хазайсныг засах, будах,
13. Модон гүүрний 2 талын замын налуу, ойр орчмын өвсийг 50 м-т хадах,
14. Эвдэрч нурсан чулуун өрлөг, далангийн сэтэрхийд дамнуурга, түрдэг тэргээр шороо чулуу хийж засах,
15. Модон гүүрний ойролцоо 100 м зам дотор айл буулгах, гал түлэх, шатах, тэсэрч дэлбэрэх зүйлийг хадгалуулах, үйлчилгээний газруудыг байрлуулахыг хориглох
16. Голын гольдролд гүүрнээс дээш, доош ургасан мод, бутыг цэвэрлэх
17. Цөнгийн түрэлтээс гүүрийг хамгаалах тэсэлгээ хийх
|
3
40
85
24
82
4
56
80
24
2
24
16
32
16
|
40
30
50
16
8
40
16
12
32
8
4
28
16
24
|
8
40
56
16
24
8
40
24
16
32
8
8
24
24
32
24
|
|
Төмөр бетон, ган гүүр
|
1. Гүүрний зорчих хэсгийн хог шороо, цас мөсийг цэвэрлэх
2. Ган төмөр хийцийг зэврэлтээс хамгаалах
3. Ус зайлуулах хоолойг цэвэрлэх
4. Тулах хэсэг, хэв гажилтын заадасны төмөр элементүүдийг тослох
5. Өнгө нь хуурч бохирдсон парапет, дугуй цохигч хайсыг будах, сэргээж засварлах'
6. Тулгуурын эргэн тойрон дахь модыг цэвэрлэж, угаагдалтыг зогсоох, чулуу хийх
7. Голын гольдролд гүүрнээс дээш, доош байгаа мод, бутыг цэвэрлэх
|
6
16
32
120
3
16
|
8
12
24
4
28
24
|
8
8-дээш
40
24
24
32
32
|
|||
Ус гаргах хоолой
|
1. Ус гаргах хоолойг байнгын ажиллагаатай байлгах,
2. Хоолой орчмын далангийн эвдрэлийг арилгах,
3. Хоолойн амсар, дотор талыг цас, мөс, хогоос цэвэрлэх,
4. Намар хоолойд таг тавих, хавар онгойлгох
5. Хоолойн орох, гарах амсрын ховхорч унасныг засах
|
21
24
16
4
12
|
4
8
30
6
|
16
16
8
6
20
|
|||
2. 2
|
Урсгал засвар
|
Модон гүүр
|
1. Гүүрний зорчих хэсэгт засвар хийх
2. Модон хийцийн гол нь өмхөрсөн бол солих
3. Ригель, жишүү тулаасны өгөршилттэй хэсгийг солих
4. Голын тулгуурын шон ялзарч муудсан, хугарсныг солих
5. Усны түвшинд байгаа элементүүдийг тослох, бэхжүүлэх
6. Хар, цагаан шалыг солих
7. Хайсыг засварлах
8. Шорооны хашилтыг солих
9. Хөл тулгуурт нэмэгдэл бэхэлгээнүүдийг тавих
10. Гүүрний конус, далангийн чулуун бэхэлгээг засах
|
40
32
36
40
24
64
24
16
26
36
|
24
8
24
40
8
45
20
40
24
|
32
16
24
48
32
48
32
32
24
40
|
|
Төмөр бетон, Ган гүүр
|
1. Зорчих хэсгийн асфальт бетон хучилтыг засах
2. Ус тусгаарлагчгүй гүүрэнд хөндлөн, дагуугийн хэвгий гаргах
3. Гүүр, замын уулзварт гарсан суултыг дүүргэх, арилгах
4. Хэв гажилтын заадсыг засварлах
5. Ус тусгаарлагчийг солих /гидроизоляци хийх/
6. Хөл, тулгуурын газрын гадаргуутай уулзах хэсэгт ус тусгаарлагч түрхлэг хийх
7. Конус, ус залах далангийн бэхэлгээг засварлах
8. Эвдэрсэн ус зайлуулах цоргыг засварлах
9. Хөл тулгуурын угаагдсан хэсэгт чулуу. бетонон бэхэлгээ хийх /элементүүдийн 50-иас дээш хувь нь эвдэрсэн/
|
32
40
32
16
40
28
160
|
40
30
40
24
60
20
120
50
|
40
40
32
16
48
24
80
45
200
|
|||
Төмөр бетон хоолой
|
1. Хоолойн орох, гарах амсрын толгой далавчийн эвдрэлийг засах
2. Хоолойн орох, гарах амсрын усны урсгалын гольдролыг засах,
3. Хөдөлгөөнд орсон хоолойн цагиргуудын завсрыг давирхайдаж, олс чигжих,
4. Усны хүчтэй урсгалтай хоолойн гарах хэсэгт угаагдалт үүсэхээс хамгаалж чулуун бэхэлгээ хийх
|
8
24
56
24
|
8
4
16
24
|
16
16
16
24
|
|||
3. 3
|
Их засвар
|
Модон гүүр
|
1. Том ба дунд хэмжээний модон гүүрэнд хүч нэмэгдүүлэн засварлах
2. Гол нуруу, хөндлөн нурууг шинээр хийх
3. Тулгуурын шонгуудыг солих
|
160
240
300
|
120
180
200
|
200
200
240
|
|
Төмөр бетон, Ган гүүр
|
1. Бетон гадаргууг хамгаалах, бетоны томоохон эвдрэл, арматур ил гарсан хэсгүүдийг бэхжүүлэх
2. Дам нурууны үзүүр, тулах хэсгийн орчимд засвар хийх
3. Голын завсрын тулгууруудад хүчитгэл хийх
4. Фундаментийн /суурийн/ даацыг нэмэгдүүлэх
5. Зорчих хэсгийг өндөрлөх, өргөтгөх, алгаслалыг хүчитгэх, дам нурууны суналтын хэсгийг бэхлэх
6. Тулах хэсгийн хөдөлгөөнийг сайжруулах, хазайлтыг засварлах
7. Төмөр хавтан, заадасны цууралт, ан цавыг зогсоох
8. Даацын элементүүдийн эд ангийг солих, өөрчлөх
9. Төмөр гүүрний хадаас, боолт, накладыг солих
10. Гүүрний ус залах далан, голын голдрил, конусын бэхэлгээ, рисбермд засвар хийх
|
40
56
60
170
80
120
60
200
|
300
56
450
320
180
56
50
340
170
356
|
120
80
120
200
240
102
80
240
160
240
|
|||
Төмөр бетон хоолой
|
1. Их эвдэрсэн хоолойнуудыг солих,шинээр хийх
2. Хоолойн ус тусгаарлагчийг шинээр хийх,
3. Жижиг модон гүүр, хоолойг төмөр бетон хоолойгоор солих
4. Төмөр бетон хоолойнуудын толгой, далавчийг солих, өндөрсгөх
|
64
70
80
410
250
|
56
24
160
84
170
|
80
4
56
120
160
|
|||
4.
|
Арчлалтын ажил
|
Хөвдөг гүүр, тавилан /перевоз/
|
1. Гүүр, тавилангийн тавцан, зорчих хэсгийг байнга цэвэрлэх
2. Ган дээс, ролик, хөдөлгөөнт механизмуудыг тослох
3. Хөвдөг гүүрийн ган хийцүүдийг будах
4. Модон завины зай завсрыг чигжих, дотор гадна талыг тослох
5. Түр гүүрнүүдийг усны түвшинтэй уялдуулан өргөх, буулгах
6. Эргийн тавцангийн болон тавилангийн эвдэрсэн банзнуудыг солих
|
2
2
8
12
24
12
|
2
8
16
16
8
24
|
4
2
16
16
16
32
|
|
5. 5
|
Урсгал засвар
|
|
1. Yep, цөнгийн үед түр гүүр, гатлангийн завинуудыг хураах, хаврын цагт мөсийг нь эргэн тойрон ухаж зайлуулах,
2. Гатлага онгоцны эргэж тойронд дугуй цохигч тавьж хаших,
3. Хоёр талаар хайс босгож, машин тавих, хүмүүс зогсох талбайг тусгаарлаж өгөх,
4. Мөс, цөнгийн тэсэлгээний материалыг бэлтгэх,
5. Мөс, цөн хөдлөхөөс өмнө гүүрний дээд, доод талыг мөсийг суллах, голдрилыг суллах арга хэмжээ авах,
|
40
24
16
4
48
|
16
10
20
16
120
|
24
16
16
8
56
|
|
ГУРАВ. ABTO ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫН АРГА ТЕХНОЛОГИ
a. ABTO ЗАМЫН XABAP. ЗУН. НАМРЫН УЛИРЛЫН АРЧЛАЛТ
3.1. ЗАМЫН ДАЛАНГИЙН АРЧЛАЛТ
3.1.1. Замын далан дээр xyp тунадас хэлбэрээр буух гадаргуугийн yc, замын далангийн ойр орчноос урсан ирэх үерийн болон цас, мөсний хайлсан yc зэрэг нь даланг эвдэх, гэмтээх гол нөхцөл болдог учраас замын даланг арчлах гол ажлууд нь дээр дурьдсан нөлөөллүүдээс урьдчилан сэргийлэх буюу тэдгээрийг багасгах, арилгах, дээрх нөлөөллүүдийн улмаас үүссэн бага зэргийн эвдрэлийг засаж янзлахад чиглэгдэнэ.
3.1.2. Хаврын улиралд замын далангийн yc дулааны горимыг сайжруулахын тулд хучилтыг оролцуулан далангийн дээд үе, хөвөө, налуугийн хөрсийг хурдан хатаах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.1.3. Хаврын цагт замын хучилтын доорх хөрс нь хөвөөнийхөөс хурдан гэсдэг тул хажуугийн чийг замын гол pyy шилжих үйл явцыг түргэтгэж, ингэснээр чийг ихсэж, хучилтын бат бэхийг бууруулахад хүргэдэг. Ийм хэсгүүдэд замын хөвөөн дээр 2-5 м тутамд 20-30 см өргөнтэй суваг ухна. Сувгийн гүн нь хөлдүү хөрсний дээд түвшин хүртэл байх ба хучилтаас хажуу налуу pyy чиглэсэн дагуугийн налуутай байна. Хучилтын дор хуримтлагдсан yc, чийг бүрэн гадагшилж, далангийн ус-дулааны горим сайжирсан гэж үзсэний дараа дээрх сувгуудыг зохих тохирсон хөрсөөр эргүүлэн булж сайтар дагтаршуулна.
3.1.4. Замын хучилт, хөвөө, налуугийн цас, мөсийг бүрэн цэвэрлэж зайлуулан, замын хөвөөг хусаж, тэгшлэн сайтар нягтруулсан байна. Замын хөвөөнд ямар нэгэн хонхор, хотгор байлгаж болохгүй. Үүний зэрэгцээ шуудуунд байгаа хог, чулуу, бут, сөөг зэрэг зүйлсийг бүрэн цэвэрлэж yc урсан өнгөрөхөд чөлөөтэй болгосон байна.
3.1.5. Хаврын шар усны урсан өнгөрөх үйл явцад байнгын хяналт тавьж, далангийн угаагдал үүсэж байгаа бол урсгалын чиглэлийг өөрчлөн, угаагдсан хэсгийг шороогоор дүүргэж нягтруулна.
3.1.6. Шуудууны цасыг гараар цэвэрлэх бол шуудуунд байгаа цасанд 0.70 м өргөн, шуудууны ёроол хүртэл гүнтэй суваг гаргана.
3.1.7. Жижиг гүүр, хоолойнуудын амсрын таглааг авч, өвлийн улиралд.тэдгээрийн opox, гарах амсрын нийт өргөнөөр, амсраас 2 тийш тус бүр 30 м уртад цасыг бүрэн цэвэрлэнэ.
3.1.8. Хаврын шар усны дараа yc зайлуулах шуудуу, хоолой зэргийн ёроолыг шороо, ургамал болон бусад хог новшийг бүрэн цэвэрлэж зайлуулсан байна. Мөн өөрийн шуудууны дагуугийн налууг байнга зохих хэмжээнд хүргэж yc чөлөөтэй урсаж байхаар болгосон байна.
3.1.9. Бамбалзуур гардаг газрын хучилт, далан, хөвөө, налуугийн болон тэр хавийн шуудууны цасыг хавар хайлахаас өмнө бүрэн цэвэрлэж зайлуулна. Дулаарч эхэлсний дараа бамбалзуур үүссэн хэсэгт замын хоёр хөвөөн дээр хатаах цорго ухна. Цоргыг 0.2-0.3 м өргөнтэй, хучилтын хийцийн зузаантай тэнцүү гүнтэйгээр, хоорондоо 3-4 м зайтай байхаар шатрын хөлөг маягаар байрлуулна. Цоргонуудын ёроолын налуу 40-50° байна.
3.1.10. Хатаах цорго ашиглаад бамбалзуур бүрэн арилахгүй бол тэр хэсэгт хуурай элс, уурын зуухны шлак, элс, хайрганы хольц зэрэг материалыг хучилтын өргөнөөр 10-15 см зузаантай дэвсэж хамгаална. Мөн дээр нь банз, модоор буюу өөр зүйлсээр хийсэн хавтан хамгаалалтыг хучилтын нийт өргөнөөр буюу, хоёр дугуйн мөрний хэмжээтэй тавьж ашиглана.
3.1.11. Бамбалзууртай хэсэгт хамгаалах арга хэмжээнүүд үр дүн муутай болбол тэр хэсэгт ачааллыг хязгаарлах буюу хөдөлгөөнийг 45 хүртэл хоног хааж түр зам гаргаж өгнө.
3.1.12. 3амын зурвас газрын хог ургамлыг хадах, шатаах, цасан хунгар үүсгэж болохоор замд ойрхон ургасан бут сөөгийг арилгах, зурваст байгаа элдэв хогийг цэвэрлэх, зурвас дахь хажуугийн бэлтгэл газрын зарим хэсэгт ёроолын тэгшилгээ хийж, зохих налуутай болгох, далангийн ойролцоо тогтоол yc бий болсон бол урсгал залж, гадагш урсгах, цаашид замын хажууд yc тогтохооргүй болгох ажлуудыг хийсэн байна.
3.1.13. Хавар, зун, намрын улиралд авто замын хөвөө, налууд ургасан өвс, ургамлыг байнга хадаж, цэвэрлэн, хадсан өвсийг шатаана.
3.2. ЗАМЫН ХУЧИЛТЫН АРЧЛАЛТ
3.2.1. Хавар, зун, намрын улиралд авто замын хучилтыг арчлах ажил нь тухайн хучилтын техник-ашиглалтын үзүүлэлтүүдийг зохих түвшинд байлгахад чиглэгдсэн системтэй арга хэмжээнүүдээс бүрдэнэ.
3.2.2. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болох, зам дээр бий болсон элдэв хог, хаягдал бусад зүйлсийг мэдээлэл авсан буюу үзлэг шалгалтаар үзэж тогтоосноос хойш тогтоосон хугацааны дотор цэвэрлэж арилгасан байна.
3.2.3. Хавар, зуны xyp бороо ихтэй цагт автомашины дугуйгаар хатуу хучилттай замын зорчих хэсэгт шавар, шавхай үүсэж дугуй, хучилтын хоорондох авцалдааг багасгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учруулдаг тул хучилтыг шавар, шавхайнаас цэвэрлэх ажлыг дулааны улиралд тогтмол хийж, зарим шаардлагатай үед тоосгүйжүүлэх арга хэмжээг авч байна. Хэрэв их хэмжээний шавар, шавхай хуримтлагдсан бол автогрейдерээр хусаж цэвэрлэх хэрэгтэй. Харин бага хэмжээтэй бол шүүрдэгч машинаар болон гараар цэвэрлэнэ. Гэхдээ хонхор хотгор ихтэй хучилтад энэ арга үр дүн муутай байдаг тул ycaap шүршиж цэвэрлэх нь тохиромжтой. Хучилтын хонхор, хотгор хэсэгт тогтсон шавар, шавхай нь хатахаараа тоосжилт үүсгэдэг тул энэ хэсгийг сайн цэвэрлэнэ.
3.2.4. Хөнгөвчилсөн хучилттай замын хувьд хучилтын шавар, тоосыг цэвэрлэхээс гадна хучилт дээр суларсан чулуу, чулууны үйрмэг зэргийг шүүрдэж цэвэрлэнэ.
3.2.5. Тухайн замын хөдөлгөөний эрчим, хучилтад хэрэглэсэн материалын.шинж чанараас шалтгаалан хайрган хучилтын элэгдэл жилд дунджаар 15-25 мм байдаг тул хайрган хучилттай замуудад үүссэн долгионыг автогрейдерийн 2-5 явалтаар хусаж тэгшилж индүүдэж байна. Хайрган хучилтыг тэгшлэхдээ эхлээд 1-2 удаа усалж тодорхой чийглэгтэй болгоод дараа нь хусалтыг хийж, улмаар нягтруулна. Нягтруулалтыг гол төлөв хийн дугуйт индүүгээр гүйцэтгэнэ. Түүнээс гадна суларсан жижиг чулууны үйрмэгийг шүүрдэж зайлуулах, yc цацах замаар тоосгүйжүүлэх буюу, тоосыг багасгах арга хэмжээг тогтмол авч байна. Усыг 1м2-д 0.5-1 мЗ-аар бодож цацна. Гэвч хатуу хучилтын хонхор, хотгорт тогтсон шавар, шавхайг шүршиж арилгах болон хучилтгүй замыг тоосгүйжүүлэх нь ихээхэн хөрөнгө хүч, хугацаа шаардсан ажил, нөгөө талаас халуун үед цацахад 0.5-1 цаг орчим болоод ууршдаг учраас /1 км-т ойролцоогоор 7 тонн/ химийн бодис хэрэглэх арга технологид аажмаар шилжвэл зохино.
3.2.6. Хучилт дээр бамбалзуур үүссэн байвал түүнийг арчлан хамгаалах ажлыг далангийнхтай адил гүйцэтгэнэ.
3.2.7. Хайрган хучилтын материал ихэнхдээ барьцалдалт багатай байдаг тул шаардлагатай хэсгүүдэд шаварлаг хөрсийг хучилтын эзэлхүйн 10-15 хувь байхаар бодож нэмж өгөх хэрэгтэй. Ингэхдээ хучилтыг эхлээд сийрүүлж, дараа нь зохих чийглэг бүхий шаварлаг хөрсийг нэмж, автогрейдерийн .4-6 явалтаар сайтар хольсны дараа тарааж, тэгшилж нягтруулна.
3.2.8. Сайжруулсан хөрсөн, хөрсөн замуудын арчлалт нь үндсэндээ тэдгээрийг тогтмол тэгшилж, хусаж, индүүдэж байх явдал юм. Харин явах ангийн хонхойсон хэсгийн тогтсон усыг байнга гадагшлуулж зайлуулна.
3.2.9. Бороо, xyp ихтэй үед болон.хаврын шар усны үед шаардлагатай гэж үзвэл хайрган болон сайжруулсан хөрсөн замуудын тодорхой хэсэгт хөдөлгөөнийг хаана.
3.3. Замын тоноглол, тэмдэг, тэмдэглээний арчлалт
3.3.1. Замын тэмдэг, мэдээллийн самбар, дохиоллын шон, хаалт зэргийг зохих шаардлагын хэмжээнд бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр байлгах нь замын өнгө үзэмжтэй холбоотой төдийгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй юм. Иймд хавар, намрын болон өвлийн улиралд дээр дурьдсан замын i тоноглолын хэрэгслийг шавар, шавхай болон, цас мөсөн бүрхүүл тогтохоос хамгаалах, хэрэв бохирдсон байвал угааж, хүйтний улиралд давстай ycaap арчиж цэвэрлэнэ.
3.3.2. Мөн замын тэмдэг, мэдээллийн самбар зэргийн тоо, бичиг хуурсан, ховхорсон байвал тухай бүрд нь зохих материалаар сольж шинэчилж байвал зохино.
3.3.3. Замын тоноглолын зарим жижиг эвдрэлүүдийг шуурхай засах, боолт, бэхэлгээг чангалах, суларсан, ганхсан тэмдгийн болон дохиоллын шонг чигжих, будаг шунхыг сэргээх ажлуудыг тогтмол хийж байна.
3.3.4. Замын дохиоллын шон, тэмдэг, заалтуудыг мал амьтан шөргөөж хазайлгах, нугалж гэмтээхээс сэргийлсэн төрөл бүрийн арга хэмжээг авч байна.
3.3.5. Замын дагууд байрлах зогсоолын талбайг тэнд байгаа түр амрах саравчны бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, ариун цэврийг тогтмол байлгах, мөн ард олны сүсэг бишрэлийн холбогдолтой цэгүүдийн орчны ариун цэвэрт онцгой анхаарч байнга цэвэрлэнэ.
3.4. ABTO ЗАМЫГ ЭЛСНИЙ ШУУРАЛТААС ХАМГААЛАХ
3.4.1. Элс нүүж, шуурдаг газрын замын хоёр талаар орон нутгийн нөхцөл байдлаас хамааруулан 50-500 м хүртэл өргөн зурваст хамгаалалтын бүс тогтооно. Тогтоогдсон бүсийн дотор газрын хөрс ухаж, хөдөлгөх, ургамлыг нь хадах, бут сөөгийг сүйтгэхийг хориглоно.
3.4.2. Нүүдэг элсэн манхантай газрын замын хажуу налууг алсаас гаргаж өгөхөөс гадна салхины дээд талаас нь юм yy замын хоёр талаар 20-50 м-ийн өргөн зурвасыг тэгшлэн бэлтгэж, элс шуурсан үед нь тарааж байна. Тэгшилсэн зурвасын гадна талаар сул элсэн хөрсийг бэхжүүлэх зорилгоор бут сөөг, ургамал тарьж суулгана. Ургамал ургаж үндэс нь бэхжих хүртэл элсийг механик аргаар янз бүрийн барьцалдуулагч цацаж хамгаална.
3.4.3. Нүүдэг элсийг нүүлгэхгүйн тулд нэг м2 талбайд 200-300 г opoxoop битумын цийдмэг буюу өөр төстэй материал цацаж бэхжүүлнэ.
3.4.4. Замыг элсний шууралтаас хамгаалахад чиглэгдсэн арчлалтын арга хэмжээнүүд зохих үр дүнгээ өгөхгүй байвал замын чигийг өөрчилнө.
б. УРСГАЛ ЗАСВАРЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИ
3.5. ЗАМЫН ДАЛАНГИЙН УРСГАЛ ЗАСВАР
3.5.1. Урсгал засварын ажил нь байгаль, цаг уурын болон тээврийн хэрэгслийн үйлчилгээний нөлөөллөөр замын даланд үүссэн эвдрэл гэмтлийг арилган, далангийн геометр хэмжээг тогтмол байлгах, замын дагууд байгаа yc хүлээн авах, өнгөрүүлэх, yc шүүрүүлэх, зайлуулах байгууламжуудыг байнгын ажиллагаатай байлгахад чиглэгдэнэ.
3.5.2. Эдгээр ажлыг замд хийгдсэн үзлэгийн үр дүнг үндэслэн гол төлөв хавар, зун, намрын улиралд гүйцэтгэнэ.
3.5.3. Бороо, цас, мөсний хайлсан усанд урсаж идэгдсэн далан, хөвөө, ухмалын налуу зэргийг уг хийцүүдийг барьсан ижил төрлийн шороогоор дүүргэж, сайтар тэгшилж нягтруулна. Шаардлагатай газруудад ургамалжуулах ажлыг давхар гүйцэтгэнэ.
3.5.4. Ухмалын хэсэгт налуугаас урсаж хуримтлагдсан шороо, чулууг зайлуулж, ухмалын шуудууг цэвэрлэн, дагуугийн зохих налууг гаргаж засварлана.
3.5.5. Замын хөвөөнд үүссэн ховил, хонхор хотгорыг эхлээд сайтар хатааж, дараа нь зохих шаардлага хангасан материалаар дүүргэж нягтруулна. Үүний дараа автогрейдерээр зохих хэвгий гарган тэгшилнэ.
3.5.6. Замын далангийн хөвөө, хажуу налууг тэгшлэх ажлыг замын нийт уртад хийж, дутуу хэсэгт нь шороо нэмж тэгшилж нягтруулах, ирмэгийн цүлхийж илүү гарсан хэсгийг далангийн өргөнд хүргэн автогрейдерийн босоо хутгаар хусаж тэгшлэн илүү гарсан шороог гадагш зайлуулна. Хажуу налуугийн хотгор хэсэгт шороо нэмж засварлахын өмнө тухайн хэсгийн ургамлын үндэстэй хөрсийг бүрэн хусаж цэвэрлэнэ.
3.5.7. Цасанд дарагддаг буюу дарагдаж болзошгүй хэсэгт ухмалын хажуу налууг нилээд алгуур болгож /харьцаа 1:3/, xap шороо тарааж, үр цацаж хөрсжүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
3.5.8. Хажуугийн бэлтгэл газрын ирмэг, налууг хусаж, ёроолыг тэгшлэн гадаргуугийн усыг далангаас гадагш урсахаар болгож янзлан, замын ойролцоо yc тогтохооргүй болгоно. Бэлтгэл газрын ёроолын хөндлөнгийн налуу 20%o, дагуугийн налуу 10%о-ээс багагүй байх ёстой. Бэлтгэл газрын ёроолд намагжихаас сэргийлж түүний хамгийн бага түвшинтэй цэгт yc гаргах суваг татаж өгнө.
3.5.9. Бамбалзуур үүссэн хэсэгт арчлалтын үед авсан арга хэмжээ зохих үр дүнд хүрээгүй нөхцөлд тухайн хэсгийн хөрсийг бүрэн буюу хэсэгчлэн солино. Ингэхдээ бамбалзууртай шаварлаг хөрсийг даацын ул хөрс хүртэл, мөн бамбалзуурын үүссэн талбайн захаас гадагш 20-30 см-т ухаж авч зайлуулна. Дараа нь шаардлага хангасан хөрсийг зохих чийглэгтэй болгож хольж бэлтгэсний дараа 15-20 см зузаантай үечлэн дэвсэж нягтруулна. Сольсон хөрсний нягтралт бүрэн хангагдсаныг тогтоосны дараа суурь, хучилтын ажлыг гүйцээж хийнэ.
3.6. УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ
3.6.1. Өөрийн шуудууны ёроолын дагаагүйн налууг 10%о-ээс багагүй байхаар болгож, шуудууны эвдэрсэн бэхэлгээг сэргээн засварлана. Замын даланг эвдрэлээс хамгаалахын тулд хажуугийн болон yc зайлуулах шуудууны гүүр хоолойтой нийлэх хэсгийг хоёр тийш нь 15-20 м-т заавал бэхэлсэн байна.
3.6.2. Хажуугийн шуудууны хажуу налууг тэгшлэх, ёроолын дагуугийн налууг гаргахдаа орчны газрын гадаргуугийн налууг бодолцон, шуудууны хамгийн бага түвшинтэй цэгээс эхлэн гүйцэтгэнэ.
3.6.3. Уулын шуудууг цэвэрлэж, сэргээн татаж, гарсан шороог зам тал pyy түрж овоолно. Шаардлагатай гэж тооцсон хэсгүүдэд шуудууг бэхэлж, зарим хэсэгт нь уулын нам талд өндөрлөгөө хийж өгнө.
3.6.4. Хажуугийн болон уулын шуудууны усанд идэгдэж эрэг, ганга, гүнзгий нүх үүссэн хэсгүүдэд хайрга, шороо хийж, сайтар дагтаршуулсны дараа усны идэлт эхэлж байгаа цэгээс дуусах цэгийг өнгөртөл бетон суурин дээр нэг үе чулуугаар шуудууны ёроол ба хажуу ханыг бэхэлнэ.
3.6.5. Шуудууны бэхэлгээ хийгдсэн хажуу хананы ирмэг нь үер, усны урсгалын тохиолдож' болох хамгийн их түвшингээс дээш 10-15 см-т байхаар тооцоолж, сэргээн засварлана.
3.6.6. Хөрсний усны өргөгдөлтөөс шалтгаалан замын далан хэт чийглэгдсэн бол замын дагуух зурваст шуудуу ухаж хатаах арга хэмжээг тухайн газар орны хөрс, усны горимыг тооцсон тусгай зураг төслийн дагуу авч хэрэгжүүлбэл зохино.
3.6.7. Хэрэв замын ойролцоо халиа үүсгэдэг булаг, шанд, горхи гэх мэт байвал халианаас замыг хамгаалах шороон далан барих, халиаг замаас өөр чиглэлд урсгах байгууламж барих, эсвэл замын даланг өндөрлөх гэх мэт судалгааг ул суурьтай хийж, тусгай зураг төсөл боловсруулах хэрэгтэй. Халиа тошин үүссэн бол юуны өмнө зорчих хэсэг, далангийн мөсийг яаралтай арилгана. Дараа нь халианы тархалтын гол чиглэл, цэгийг тогтоож, замын дагууд нэмэлт далан хийж, халианаас хамгаалах арга хэмжээ авна.
3.7. Замын хучилтын засвар
3.7.1. Хайрган хучилт
3.7.1.1Хайрган хучилтыг засварлахдаа хучилтын материал нь зохист чийглэгтэй /10-15%/, хусахад төвөг багатай, сайн нягтрах боломжтой үед нь автогрейдерээр тэгшилнэ. Тэгшилгээг хийхийн өмнө засвар хийх хэсгийн шавар, шавхайг цэвэрлэсний дараа сийрүүлнэ. Дараа нь сийрүүлсэн материалыг зайлуулаад, хучилтын хонхор, хотгорт 20 мм-ээс ихгүй ширхэглэлтэй, ойролцоо төрлийн материалыг /1 км-т 500 мЗ орчим opoxoop тооцон/ асгаж , хучилтын байвал зохих түвшингээс 1-2 см-ийн өндөртэйгөөр тарааж тэгшилнэ.
3.7.1.2Засварын ажлын хэмжээ бага бол /10 м2 хүртэл/ хайрган материалыг цахилгаан болон өөрөө явагч гар доргиураар нягтруулах ба их хэмжээний талбайг 5-10 тонны төмөр бултай индүү, эсвэл хийн дугуйт индүүгээр нягтруулна. Засвар хийж байгаа талбайг/үеийн зузааны 1 см тутамд/ 1м2-д 1.5-2 литрээр тооцож услах ба индүүг талбайн захаас гол pyy шилжих байдлаар нягтруулна.
3.7.1.3Тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөний нөлөөллөөр үүссэн бага зэргийн ховил, дэржгэнүүр зэргийг, хучилтыг урьдчилан чийглэсний дараа хүнд даацын индүүгээр дарж нягтруулах замаар тэгшилж болох боловч энэ нь үр дүн багатай арга тул хөнгөн хусалт хийж улмаар усалж, хүнд индүүгээр нягтруулах замаар засварлавал зохино.
3.7.1.4Боломжтой нөхцөлд хайрган хучилттай замыг дээд ангилалд шилжүүлэх нь цаашид үр дүнтэй байж, засварын хөрөнгө хэмнэгдэх, ашиглалтын үзүүлэлт дээшлэх боломж бүрддэг тул ийм замд өнгө боловсруулалт хийх хэрэгтэй.
3.7.1.5Хайрган хучилтыг засварлахдаа хөндлөн хэвгийг зөв гаргаж өгөх ба шаардлагатай хэсэгт эргэц хийх хэрэгтэй.
3.7.1.6Засвар хийгдэж байгаа хучилт дээр хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах буюу бүрэн хааж, түр замаар явуулахаар зохицуулах бөгөөд шаардлагатай хаалт, хамгаалалт, тэмдэг зэргийг зохих ёсоор хэрэглэнэ.
3.7.2. Хөнгөвчилсөн хучилт
3.7.2.1Хавар дулаарч, цаг агаар тогтуун болмогц хучилтад үүссэн суулт, овойлт, нүх хонхор, ан цав, бага хэмжээний нүх, долгио зэрэг жижиг эвдрэл гэмтлүүдийг урсгал засвараар засаж арилгана.
3.7.2.2Эвдэрч гэмтсэн замыг засахдаа дараах бэлтгэлийг хангана
- хучилтад үүссэн нүх, хонхрыг зөв хэлбэр гарган ухаж тэгшлэхдээ орчны эвдрэлгүй хэсгээс хааш хааш нь 3-5 см-ийг оруулж ухна. Хэрэв ойрхон хэд хэдэн нүх байвал нэгтгэж тойруулан ухна.
- хуучин асфальтыг зайлуулан нүхийг цэвэрлэж хатаана.
- Шаардлагатай бол хучилтын доод үеийн материалыг сольж нягтруулна.
- Нүхний ирмэг, ёроолыг тэгшилж 60°С хүртэл халаасан шингэн битум, гудрон, давирхай г.м материалаар 0.3-0.5 л/м2-ын хэмжээгээр тосолно.
3.7.2.3Бэлэн болсон нүхийг халуун, бүлээн, хүйтэн асфальт бетон хольцоор нөхнө.Дээрх хольцуудаар хийх нөхөөсийг хуурай, дулаан улиралд агаарын температур +5°С-аас дээш байгаа нөхцөлд хийнэ.
3.7.2.4Нүхний засварт opox материалыг тухайн хольцын нягтралтын итгэлцүүрийг тооцсон хэмжээгээр авч хэрэглэнэ. Тухайлбал: халуун ба бүлээн асфальт бетонд 1.25-1.30, хүйтэн асфальт бетонд 1.5-1.8, органик барьцалдуулагчтай хайрга, дайрганд 1.3-1.4, гэсэн итгэлцүүрээр бодож авна. Нүхний гүн 5 см байвал нэг үеэр, түүнээс гүн бол 2 үеэр бөглөнө.
3.7.2.5Нүхийг хольцоор бөглөж, тарааж тэгшилмэгц цахилгаан болон өөрөө явагч гар доргиураар, хэрэв томоохон талбайтай бол 5-10 тн-ын жинтэй гөлгөр бултай индүүгээр индүүдэж дагтаршуулна. Нөхөөсний гадна ирмэг замын хучилтын хуучин ирмэгтэй нэг түвшинд нийлсэн байна.
3.7.2.6Хатуу хучилтын эмтэрсэн ирмэг засахад цутгамал асфальт бетон хэрэглэх нь тохиромжтой. Энэ ажлыг хийхдээ эмтэрсэн ирмэгийг тэгшлэн зассаны дараа гадна талаар нь банз, дүнзээр хашлага тавьж завсрыг нь цутгамал асфальтобетоноор дүүргэж тэгшилнэ. Дүүргэсэн хольц царцмагц банзан хашлагаа буцааж авна.
3.7.2.7Хучилтын нүхийг хог тоосноос цэвэрлэж, халаагчаар шарж асфальтыг 140°С-170°С халааж нүхний ирмэгийг ухаж жижиг хэсгийг нь нүхний ёроолд дэвсэж шинэ асфальтаар дүүргэж тэгшлэн индүүднэ.
3.7.2.8Замын овойлт, долгио, гулсалт зэргийг урьдчилан халаасны дараа тэдгээрийг автогрейдерээр хусаж авч дараа нь өнгө боловсруулалт хийнэ. Замын эвдрэлтэй хучилтыг халаахад өөрөө явагч асфальт халаагч машиныг 0.5-3.0 м/минут хурдтайгаар явуулна.
3.7.2.9Хучилтад үүссэн ан, цавыг агаарын хэм +5°C -aac дээш дулаан, хуурай нөхцөлд бөглөнө. Ан, цавын өргөн 5 мм-ээс их бол мастикаар /битум, эрдэс нунтгийн хольц/ буюу нарийн ширхэглэлтэй асфальт бетон хольцоор, түүнээс нарийн бол битумээр бөглөнө. Үүний тулд ан, цавыг төмөр дэгээ, ган шүүр, даралттай хийгээр тоос, шороо, хогоос нь цэвэрлээд 0.1-0.15 л/м2-ын хэмжээний органик шингэрүүлэгчээр норгож мастикаар дүүргэж бөглөнө.
3.7.2.10 Хучилтын ан, цав өргөсөж, торлосон хагарал үүссэн буюу ан цавын дагуу эвдэрч нүх гарсан бол хоёр талаар нь 10-15 см өргөнөөр ухаж асфальт бетоноор нөхөөс хийнэ.
3.7.2.11 Хөнгөвчилсөн хучилттай xap замд битумын илүүдэл хөөрөлт гарсан газруудад чулууны үйрмэг эсвэл том ширхэгтэй элс цацаж өгнө.
3.7.3. АСФАЛЬТ БЕТОН БА БУСАД ХАТУУ ХУЧИЛТЫН ЗАСВАР
3.7.3.1Асфальт бетон ба бусад хучилтын дугуйтай авцалдах чадварыг гадаргуугийн боловсруулалт хийж дээшлүүлнэ. Гадаргуугийн боловсруулалтыг 3 янзаар хийнэ. Үүнд:
- Дан боловсруулалт. Энэ нь хучилтыг хог тоосноос маш сайн цэвэрлээд органик барьцалдуулагч /битум/ 1.0-1.2л/м2 орцтойгоор жигд цацаж дээгүүр нь 10-15мм хэмжээтэй буталсан чулуу тарааж индүүднэ.
- Буталсан чулууг хоёр дахин тарааж, дан боловсруулалт хийх. Энэ аргаар хучилтыг урьдчилан сайтар цэвэрлэж битумыг нилээд их хэмжээтэй цацаж дээгүүр нь 15-25 мм-ийн ширхэглэлтэй буталсан чулуу /дайрга/ цацаж түрүүчийн чулууны завсрыг дүүргэж 2-3 км/цаг-ийн хурдтай индүүгээр нэг мөрөөр 4-5 удаа явж шигтгэж дагтаршуулна.
- Давхар боловсруулалт. Энэ нь нилээд эвдрэл хагарал, элэгдэлтэй xap болон цементобетон хучилттай замд дээрх дан боловсруулалтыг дахин давтан хийнэ.
3.7.3.2Гадаргуугийн боловсруулалт хийхэд замын өтгөн битум, дегти /давирхай/ болон битумын цийдмэг /эмульс/ хэрэглэнэ. Буталсан чулуу /дайрга/ нь бат бэхний хувьд сайн чанартай байх шаардлагатай. Буталсан чулуу /дайрга/ нь 5-10, 10-15, 15-20 ба 15-25 мм-ийн ширхэглэлтэй байх ба өнгө боловсруулалтад алийг нь хэрэглэхийг хуучин хучилтын чанар байдал, шинэчилсэн гадаргуугийн барзгаржилтын шаардлагаас хамааруулан сонгож авна.
3.7.3.3Гадаргуугийн боловсруулалтад хэрэглэх битумыг чулууны гадаргуутай сайн наалдах бололцоотой болтол халааж цацах ба наалдах чанарыг нь дээшлүүлэх зорилгоор идэвхжүүлэгч материал нэмж өгдөг. Буталсан чулууг жингийнх нь 1-1.5%-ийн хэмжээний өтгөн БНД 90-130, 200-300, 130/200, мөн удаан царцдаг /МГ 130/200, 70/130/ маркийн битумээр боловсруулна. Хоногт 1000 хүрэхгүй автомашин явдаг замд гадаргуугийн боловсруулалт хийхэд урьдчилан боловсруулаагүй буталсан чулуу /дайрга/ хэрэглэж болно. Хэрэв давхар гадаргуун боловсруулалт хийвэл хоёр дахь цацалтад хэрэглэгдэх жижиг ширхэгтэй дайргыг урьдчилан боловсруулахгүй.
3.7.3.4Гадаргуугийн боловсруулалтыг хучилтын гадаргуу нэлээд халсан, агаарын хэм +15°С-аас доошгүй дулаан, хуурай өдрүүдэд хийнэ. Харип битумын цийдмэгийг агаарын хэм+5°С -aac доошгүй үед хэрэглэж боловсруулалт хийж болно. Гадаргуугийн боловсруулалт хийхийн өмнө замын хучилтын жижиг нүх, хонхор, хагарал, овойлт, суулт, гулсалт зэрэг эвдрэлүүдийг бүрэн засаж тэгшлэн* тоос шорооноос сайн цэвэрлэнэ.
3.7.3.5Битумын анхны үндсэн цацалтыг замын зорчих хэсгийн тал өргөнөөр, хэрэв өөр замаар хөдөлгөөн явуулах боломжтой бол зорчих хэсгийн нийт өргөнөөр хооронд нь завсар гарахгүйгээр жигд хийнэ.
3.7.3.6Цацсан битум дээр буталсан чулууг өөрөө явагч болон машинд угсарсан төхөөрөмжөөр тараах ба зориулалтын төхөөрөмж байхгүй бол гараар жигд цацаж тэр даруйд нь эхлээд дунд /5-7 тн/ индүүгээр нэг мөрөөр 2-3 удаа явж индүүдээд дараа нь хүнд /10-15 тн/ индүүгээр нэг мөрөөр 2-оос доошгүй удаа явуулж индүүднэ. Эцсийн бүрэн дагтаршилтыг дугуйт индүүгээр гүйцээж хийнэ.
3.7.3.7Гадаргуугийн боловсруулалтад битумын цийдмэг хэрэглэвэл цийдмэгийн 30%-ийг эхэлж цацаад дээрээс нь буталсан чулууны 70%-ийг дэлгэмэгц үлдэгдэл /70%/ цийдмэг, 30%-ийн буталсан чулууг цацаж 3.3.6-д заасан технологиор, аль болохоор цийдмэгийн задрал эхлэхэд тохируулан гүйцэтгэнэ.
3.7.3.8Гадаргуугийн боловсруулалт хийж хөдөлгөөн явуулсны эхний 10 хоногт дайрганы тогтворжилт, дагтаршилтанд байнгын хяналт тавина. Суларсан дайрга машины шил хагалахаас болгоомжилж автомашины хурдыг 40 км/цагаас хэтрүүлэхгүй байх ба автомашинуудыг зорчих хэсгийн нийт өргөнөөр жигд явуулахаар хөдөлгөөнийг зохицуулна. Хөдөлгөөн нээхэд суларч хөдөлгөөнд орсон буталсан чулууг эхний өдөрт нь замаас цэвэрлэж, эвдэрч хуурсан хэсгийг дор дор нь засаж өгнө.
3.7.3.9Хөдөлгөөний эрчим ихтэй болон хүнд даацын машин их явдаг замд гадаргуугийн боловсруулалтын оронд 1.5,2.0, ба 2.5 см-ийн зузаантай барзгар элэгдлийн үеийг тусгай холигчид бэлтгэсэн халуун xap дайргаар /дайрга 50-85%/ хийдэг. Xap дайргыг асфальт бетон бэлддэг технологиор урьдчилан бэлтгэнэ. Элэгдлийн үе хийх замын хучилтыг 3.3.4,-д зааснаар хийнэ. Xap дайргыг асфальт дэвсэгчээр доргиулагчийг нь ажиллуулахгүйгээр дэвсэнэ. Дэвсэх үеийн зузааныг хар хольцын чулууны том ширхгээс 3-5 мм илүүтэйгээр авна. Xap хольцын орц нь чулууны ширхэглэлээс хамааран 30-60 кг/м2 байна. Xap дайрган үеийг 120°С-140°С хэмийн халуунтай байхад нь хөнгөн индүүгээр /10-14 явалтаар/, дараа нь хольцыг 90°С-120°С хэмийн халуунтай байхад хүнд индүүгээр /6-10 явалтаар/ индүүдэж дагтаршуулна.
3.7.3.10 Асфальт бетон болон түүнтэй ойролцоо хийцийн замын гадаргуугийн барзгаржилтыг дээшлүүлэхэд хатуу дайргыг даралтаар шигтгэж өгдөг арга хэрэглэх нь нэлээд үр дүнтэй. Ийм аргыг чулуулаг багатай асфальт бетон /элсэн асфальт бетон/ хучилт хийх үед голлон хэрэглэнэ. Даралтаар шигтгэх дайрганы марк бат бэхээр 1000-1200, элэгдэлтээр И-I, И-II байх ба дайрганы жингийн 1-1.3%-ийн органик барьцалдуулагчаар урьдчилан боловсруулагдсан байна. 1.0 м2 талбайд opox xap дайрганы орц чулуулгийн ширхэглэлээс хамаардаг. Үүнд:
- 5-10 мм-т 6-8 кг/м2
- 10-15мм-т7-10кг/м2
- 15-20 мм-т 9-12 кг/мг байна.
Xap дайргыг дөнгөж дэлгэсэн халуун асфальт бетонд/асфальто дэвсэгчийн доргиулагчаар хөнгөн нягтрал авсан / 90°С-110°С хэмийн халуунтай байхад, хэрэв бүлээн асфальт бетонд бол 60°С-80°С хэмийн халуунтай байхад механизмаар тарааж, хөнгөн индүүгээр нэг мөрөөр 1-2 удаа явуулж шигтгэнэ. Дараа нь дунд, хүнд, ихэвчлэн өөрөө явагч резин дугуйтай индүүгээр индүүднэ.
3.7.3.11 l-p ба 2-р ангиллын авто замд замын байгаль цаг уурын 3-р, 4-р бүсэд хучилтын элэгдлийн үеийг хучилтын байдал, орон нутгийн материалын олдоцтой уялдуулан элсэн болон дайрганы битум, устай /15-25% yc/ цутгамал хольцоор эсвэл зутангаар хийдэг. Цутгамал хольцын үеийн зузаан нь чулууны ширхэглэлээс 1-2 мм-ээр илүү байна. Элэгдлийн үеийг 8- 2%-ийн устай дайрганы эрдсийн лаг зуурмагаар /22 мм хүртэл ширхэглэлтэй дайрга 10-60% орсон/ асфальт дэлгэгч ашиглан хийж болно.Ийм' хольцыг дунд болон хүнд индүүгээр дараалан индүүдэж бүрэн нягтралыг автомашины хөдөлгөөнөөр гүйцээнэ.
3.7.3.12 Замын хучилтыг хүчитгэдэг өргөн дэлгэрсэн арга бол эхлээд засах замын хучилтад тэгшилгээний үе хийж дээрээс нь нэг буюу хэд хэдэн үе асфальт бетон дэвсдэг арга болно.
3.7.3.13 Засвар хийх газрыг дараах байдлаар бэлтгэнэ.
- Замын хучилтын эвдэрсэн хэсгийг засна. Шаардлагатай бол суурь, даланд засвар хийнэ.
- Хучилтыг хог шороо, тоосноос механик шүүрээр цэвэрлэнэ.
- Цэвэрлэсэн гадаргууд 0.1-0.15 л/м2 орцтойгоор бодож органик шингэрүүлэгч цацна. Үүнд автогудронатор буюу шүршигч машин хэрэглэнэ.
- Органик шингэрүүлэгчийн оронд м2 талбайд 0.3-0.5 л opoxoop бодож шингэн битум цацаж болно.
3.7.3.14. Хуучин хучилтын тосолсон гадаргуу дээр асфальт бетон дэвсэхийн өмнө, түргэн хатуурахын зэрэгцээ уян налархай чанартай болгох хольц бүхий давирхайгаар боловсруулж болох юм. Ийм хольцтой бодиСыг 1 м2 талбайд 0.5-0.7л-ээр цацна. Ийм шингэн хэрэглэх үед замчдыг зузаан даавуугаар хийсэн комбинзон, резинтэй хормогч, бээлийгээр хангаж өгнө. Ажилчдын гар нүүрт давирхай наалдвал савантай ycaap тэр дор нь цэвэрлэж өгнө.
3.7.3.15. Бэлтгэл ажлыг хийсний дараа тэгшилгээний болон давхарлагааны үеүүдийг асфальтбетоноор зам барьдаг технологиор хийж хучилтыг хүчитгэнэ.
3.7.3.16. Хөнгөвчилсөн xap хучилттай замыг давхарлаж хүчитгэхэд органик-эрдэс материалын нойтон хольц, орон нутгийн материал, үйлдвэрийн хаягдал өргөн ашиглана.
3.7.3.17. Асфальт бетон хучилтын засварт хэрэглэдэг хамгийн ашигтай арга бол хуучин хучилтын өнгийг хуулж авч, түүнийг халааж, шаардлагатай бол битум дайрга нэмж холин дахин тарааж тэгшлэн ан цавгүй болгож дэвсэх технологи юм. Хуучин асфальтыг зам дээр нь дахин боловсруулах арга нь хучилтыг тусгай аргаар гэсгээж 2-5 см гүн суллаж ухан тэгшлээд дахин дагтаршуулах арга юм. Зам дээр нь халааж тэгшлэх аргаар хучилтын өнгийг засахад тусгай зориулалтын иж бүрдэл бүхий машин хэрэглэнэ. Ийм машин нь 3-8 м хүртэл өргөн зурваст ажиллаж чадна.
3.7.3.18. Дээрх арга нь замын хучилтын байдал, хэрэглэх машинаас хамаарч хэд хэдэн янз байна. Үүнд:
- Хуучин асфальтыг /20-35 мм/ хүртэл гүн халааж зөөллөөд суллаж тэгшилнэ. Энэ аргыг хэрэглэсэн үед гадаргуугийн боловсруулалт эсвэл элэгдлийн үеийг заавал хийнэ.
- Дээрхтэй адил халааж зөөллөсөн хуучин асфальтан хольцыг газар дээр нь материал нэмэхгүйгээр холих буюу бага хэмжээний барьцалдуулагч материал нэмж хольж тарааж нягтруулна.
- Дээрх аргаар халааж зөөллөсөн хуучин асфальт хольцод 1м2 талбайд 20-50 кг хүртэл хэмжээний шинэ хольц нэмж, хооронд нь холин тарааж нягтруулна. Энэ аргыг нэлээд эвдрэлтэй буюу гадаргуугийн тэгш байдал алдагдсан хучилтад хэрэглэнэ. Хуучин ба шинэ хольцыг нийлүүлж хэрэглэснээр асфальт бетоны нягт, гадаргуугийн тэгш байдал илүү сайн болно. Энэ аргаар шинэ хольц нэмсэн асфальт бетоныг нэг үеэр дэлгэж тарааж дагтаршуулах нь хучилтыг илүү сайн чанартай тэгшхэн болгоно.
- Дээрх хоёрдугаар аргаар халааж зөөллөсөн хуучин асфальтад зөөлрүүлэгч болгож шингэн органик барьцалдуулагч хольцын жингээс 0.1-0.6%-иар нэмж, хольж, тарааж, нягтруулна. Хэрэв хучилтын тэгш байдал, хөндлөнгийн хэвгийн шаардлага хангагдахааргүй байвал шинэ асфальтбетон хольц нэмж 3-р аргатай хослуулан хэрэглэнэ. Энэ аргыг хуучин асфальт бетон хучилтыг хүчитгэхэд хэрэглэх нь илүү зохимжтой. Хучилтын зузааны тооцоот хэмжээг ч нэлээд багасгах боломж олгоно. Иймээс хуучин асфальт хольц дээр нэмэх шинэ хольцын орцыг 50 кг/м2-aap хязгаарлана.
3.7.4. Цемент бетон хучилт
3.7.4.1Бага хэмжээний хэсэг замд гадаргуугийн хамгаалалт боловсруулалт хийхэд эпоксидын барьцалдуулагч болон полимербетоны зуурмаг хэрэглэнэ. Эпоксидын барьцалдуулагчийг, цэвэрлэсэн хуурай хучилтан дээр м2 талбайд 0.1-0.15 кг-аар /өнгөний хууралтын гүн 3 см хүртэл бол 1.5 кг/ цацаж apaac нь залгуулаад өндөр бат бэхтэй буталсан чулууг /2.5-5 мм/ 1 кг барьцалдуулагчид 5-7 кг-аар бодож тарааж цацаад хөнгөн индүүгээр нэг мөрөөр 2-3 удаа явж нягтруулна. Хэрэв полимербетоны зуурмаг хэрэглэвэл эхлээд хучилтын гадаргууд эпоксид-чулуун нүүрсний барьцалдуулагчаар 0.5 кг/м2-аар суурь тосолгоо хийж өгнө. Суурь тосолгоог хатсанаас хойш 25-30 минутын дараагаар полимербетоныг асфальт дэвсэгчээр буюу багахан талбайд бол гараар тарааж 5 тн хүртэл жинтэй хөнгөн индүүгээр цагт 5 км-ээс илүүгүй хурдтай явуулж дагтаршуулна. Хольцыг индүүний булд наалдуулахгүйн тулд урьдчилж резиний нунтаг .цацах буюу полиэтилен хальсаар хучиж өгнө. Полимер материал, полиэтилен хэрэглэж байгаа үед хөдөлмөр хамгааллын болон техникийн аюулгүйн дүрмийг хатуу мөрдвөл зохино.
3.7.4.2Бетон замын гадаргуугийн хамгаалалтын үе болгож органик барьцалдуулагчаар өнгө боловсруулалт хийж болно. Ялангуяа резин нунтагтай өтгөн битум, чулуун нүүрсний тос хэрэглэвэл илүү үр дүнтэй болно. Резинэн нунтагтай барьцалдуулагчийн найрлагад ойролцоогоор БНД 60-90 буюу БНД 90/130 85-91%, чулуун нүүрсний тос 6-10%, резиний нунтаг 3-5% орно. Ийм барьцалдуулагчийг тусгай холигчид бэлдэх ба эхлээд хэрэглэх битумын 10%-ийг 150°С-160°С хүртэл халааж дээр нь 40°С- 70°С хүртэл халаасан чулуун нүүрсний тос хийж 10-15 минут холино. Дээрээс нь хуурай резиний нунтгийг 3 мм хүртэл нүхтэй шигшүүрээр шигшиж нэмнэ. Хольцыг +160°С хэмийн халуунд 30 минут холино.
3.7.4.3Гадаргууд боловсруулалт хийхдээ урьдчилан цэвэрлэсэн хуурай хучилт дээр мазут, чулуун нүүрсний тосоор шингэрүүлсэн битумыг 1 м2 талбайд 0.3-0.4 литрээр цацаж суурь тосолгоо хийнэ. Резиний нунтагтай битумыг эхний удаа 1.0-1.2 л/м2 -aap цацаж 20-25 мм-ын ширхэглэлтэй харлуулсан буталсан чулууг 1 м2 талбайд 20-25 кг нормоор тарааж /5-8 тн/ хөнгөн индүүгээр нэг мөрөөр 2-3 удаа явж нягтруулна. Хоёр дахь цацалтыг 0.8-0.9 л/м2-аар хийж, 10-15 мм-ийн ширхэглэлтэй харлуулсан буталсан чулууг 1 м2 талбайд 13-17 кг нормоор тараагаад мөн индүүгээр нэг мөрөөр 4-5удаа явж индүүднэ. Эцсийн нягтруулалтыг өрөө явагч резин дугуйт индүүгээр хийнэ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дараагийн өдрөөс нь цагт 20 кг хүртэл хурдтайгаар зорчих хэсгийн нийт өргөнөөр зохицуулан явуулна.
3.7.4.4Бетон хучилтыг хүчитгэхдээ шинээр цемент бетоноор эсвэл асфальт бетоноор давхар үе хийнэ. Нэмэгдэл үеийн зузааныг шаардлагын дагуу тооцоогоор гаргана.
в. ABTO ЗАМЫН ӨВЛИЙН АРЧЛАЛТЫН ТЕХНОЛОГИ
3.8. Үндсэн зорилго
3.8.1. Авто замын өвлийн арчлалт гэдэг нь замыг цас хунгарлахаас хамгаалах, зам дээр тогтсон цас, мөстөлтийг цэвэрлэх, хальтаргаа, гулгааг арилгах зэрэг арга хэмжээний иж бүрэн систем бөгөөд тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөнийг байнга жигд, тасралтгүй, осол аюулгүй явуулахад чиглэгдэнэ.
3.8.2. Замын засвар, арчлалтад зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ өнөөгийн нөхцөлд харьцангуй бага байгаа бөгөөд ойрын 3-5 жилд шаардлагын хэмжээнд хүртэл өсөх найдвар муутай байгааг харгалзан тавигдах шаардлагыг үе шаттайгаар хангуулах бодлогоор хандах нь зөв. Иймд өвлийн арчлалтыг гүйцэтгэхдээ юуны өмнө хунгар, цас, мөстөлтөөс урьдчилан сэргийлэх болон тэдгээрийн тогтолтыг дээд зэргээр багасгах, сааруулахад чиглэгдсэн ажлуудыг илүү анхаарч, хөрөнгийг аль болох хэмнэхэд бүх зохион байгуулалтыг чиглүүлнэ.
3.8.3. Өвлийн арчлалтын хамгийн гол шалгуур үзүүлэлт нь орсон цас зам дээр хунгарлах, хатуурах, улмаар мөстөлт үүсэх явдлыг гаргуулахгүй байхад чиглэгдсэн үйл ажиллагаа болно.
3.9. Өвлийн нөхцөл дэх замын үйлчилгээний түвшингийн үнэ
3.9.1. Өвлийн улиралд тухайн замын үйлчилгээний түвшин ямар байгааг хучилтын чанарын үнэлгээгээр тодорхойлно.
3.9.2. Хучилтын чанарыг өвлийн нөхцөлд дараах 3 шалгуураар тогтооно. Үүнд:
- Үрэлтийн коэффициент /гулсалтын тоо/ 0.0-1.0
- Замын хучилт дээр байж болох цасны хамгийн их зузаан
- Хучилтын тэгш байдал буюу цасан бүрхүүлд үүссэн ховил
3.10. Өвлийн замын арчлалт хийх арга технологи
3.10.1.Өвлийн замын арчлалтын ажлыг цаг алдахгүй шуурхай, үр ашигтай явуулахад хүн, хүч, машин техник, материал хангамжийн асуудлыг бүрнээр шийдвэрлэх тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж бүх техникээ нэг бүрчлэн шалгаж бэлэн тавьсан байх ёстой. Хариуцдаг замын дэвсгэр зураг дээр өвлийн улиралд нэмэлт хүндрэл учруулдаг цэгүүдийг тодорхойлон зурж, тухайн цэгт ямар хугацаанд хүрч, ямар хэмжээний ажлыг гүйцэтгэж чадах тооцоо, дээрх цэгүүдийн талаарх мэдээллийг хэрхэн авч байх бүдүүвчийг гаргасан байна.
3.10.2.3ам дээр цас орж эхэлмэгц шүүрдэгч машинаар шүүрдэж эхлэх хэрэгтэй. Шүүрдэх үед шүүрийн байрлал замын тэнхлэгтэй 45° , машины хурд 30-40 км/цаг байх нь зүйтэй. Замыг шүүрдэхдээ замын тэнхлэгээс хөвөө рүү шүүрдэнэ. Хоёр урсгалтай замд шүүрдэгч хоёр машин бие биеийн apaac даган явж цасыг зайлуулах нь өгөөж сайтай байдаг. Гэхдээ унаж байгаа цасны хэмжээ, салхины хурд, агаарын температурыг харгалзан үзнэ.
3.10.3.Зам дээрх цасыг шүүрдэж амжаагүйгээс юм yy эсвэл шүүрдэх нь үр дүн багатай байгаа нөхцөлд сэвсгэр цасанд урдаа буюу дундаа хутгатай цас цэвэрлэгч машинуудыг ашигладаг. Ийм машинууд голдуу 50 км/цаг-аас дээш хурдтай явж цасыг хуйлруулан замын зурвасаас хол шидэж зайлуулдаг нь хамгийн үр дүнтэй цэвэрлэгээ болж чадна.
3.10.4.Цас их хэмжээгээр зам дээр тогтож, дагтаршсан тохиолдолд роторт цас цэвэрлэгч буюу автогрейдер ашигладаг. 25 см хүртэл зузаантай цасан үе цэвэрлэхэд автогрейдер ашиглах нь илүү үр дүнтэй бөгөөд 25-75 см зузаан үед роторт цас цэвэрлэгч ашиглах хэрэгтэй. Автогрейдерээр цас цэвэрлэх үед аль болох хурд ихтэй явж цэвэрлэх нь илүү ашигтай.
3.10.5.3амын ухмалтай буюу хагас ухмалтай хэсгүүдэд цас хунгарлаж зам боодог тохиолдол элбэг гардаг. Ийм үед хунгарыг моторт цас цэвэрлэгч, бульдозер, ачигч зэрэг механизмуудыг ашиглан зайлуулах хэрэгтэй. Хунгар тогтсоны дараа хүн хүч гаргаж цэвэрлэх, хунгар гаргуулахгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм арга хэмжээнд :
- Цасны байнгын болон түр хаалтууд тавих
- Цасаар хийх цасны хаалтууд
- Ухмалын хэмжээг өргөсгөх зэрэг хамаарна.
Цас цэвэрлэх үед анхаарах зүйлүүдийг анхааруулбал зохино. Үүнд:
- Замыг цас opoxooc өмнө элдэв чулуу, хогоос сайтар цэвэрлэсэн байх
- Цас цэвэрлэгч резин дугуйтай машинуудын дугуй сайн хээтэй буюу, хадаастай, эсвэл гинжтэй байх
- Ямар ч техникээр цас цэвэрлэхдээ зам дээр цасан хамар үүсгэж хэрхэвч болохгүй. Зам дээр тогтсон цасан хамруудыг аль болохоор налуулж арилгасан байх
3.11. Зам дээрх цас цэвэрлэх ажил
3.11.1.Авто зам дээр мөс дараах шалтгаанаар тогтдог. Үүнд:
- Нойтон цас орж, цэвэрлэж амжаагүй байхад тээврийн хөдөлгөөн явснаас дагтаршиж мөстдөг.
- Зам дээрх цасыг удаан хугацаагаар цэвэрлээгүйгээс дагтаршиж, өнгөн талдаа мөсөн бүрхүүлтэй болдог.
- Замын цасыг шүүрдэгч машин, автогрейдер бусад цас цэвэрлэгчээр дутуу /нимгэн үе үлдээх/ цэвэрлэснээс тухайн үе нь нягтарч мөсөн бүрхүүл үүсгэдэг.
- Агаарын температур -1°С-3°С орчим байх үед замын хажуугийн цас шуурч замын хучилтад наалдаж мөстөлт үүсдэг.
3.12. ӨВЛИЙН ХАЛЬТАРГААНААС ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ
3.12.1. Өвлийн хальтаргаанаас хамгаалах арга хэмжээнд зам дээр мөстөлт үүсгэхгүй байх, хэрэв үүссэн бол арилгах ажил багтдаг. Энэ зорилгоор зам арчлалтын шугамын албад нь:
- замд мөстөлт үүсэхээс урьдчилан сэргийлж хучилтан дээр химийн бодис цацах.
- үүссэн хальтаргаанд хатуу болон шингэн химийн давс цацаж хайлуулах.
- Мөстсөн хэсэгт нунтаг хуурай материал /элс, үнс мэтийн/ цацаж авцалдааны итгэлцүүрийг дээшлүүлэх гэх мэт арга хэмжээ авна.
3.12.2.Өвлийн хальтаргаанаас хамгаалах арга хэмжээг замын өгсүүр, ypyy, бага радиустай тойруу, үзэгдэх зай муутай замууд, төв суурин газарт автобусны зогсоол, замын уулзвар, явган хүний гарцтай газар зэрэг автомашин олон дахин хурд хасдаг, осол зөрчил гарч болзошгүй газруудад голлон авна.
3.12.3.Уулархаг газрын замд үргэлжилсэн өгсүүр, гүүр, замын уулзварын орчмоос өвлийн арчилгааг эхлэн явуулна.
3.12.4.Химийн бодис ашиглаж замыг мөстөлтөөс хамгаалахад шингэн буюу хатуу хлорын давснуудыг ашиглана.Хүснэгт 8.12.4/ Давсны шингэн уусмалыг хөлдөх хэмээс нь их хүйтэн агаартай үед хэрэглэж болохгүй. Тухайлбал:
- хлорт натрийн 15%-ийн давсны уусмалыг -11 °С
- мөн 20%-ийн уусмалыг -16°С
- хлорт кальцийн 15%-ийн давсны уусмалыг -10°С
- мөн 20%-ийн уусмалыг -17°С
3.12.5.Хлорт давснуудыг цаг агаарын болон замын мөстөлтийн байдлаас хамааруулан хүснэгтэд үзүүлсэн хэмжээгээр замд хийнэ. Нунтаг давсны өвлийн туршид хэрэглэгдэх дээд хэмжээг замын байгаль цаг уурын II бүсэд 1м2 талбайд 2 кг, III бүсэд 1.5-aac хэтрүүлж болохгүй.
Хүснэгт 4
№
|
Хлорт давснуудын нэр
|
Үндсэн.
бодисын
орц /%/
|
Хатуурсан цас
|
Мөстөлт
|
|||||
Агаарын хэм С°
|
|
||||||||
-5°
|
-10°
|
-15°
|
-20°
|
|
-4°
|
-6°
|
|||
|
Xaтуу талст давснууд /1 мм тунадсанд гр/м2-аар/
|
|
|
|
|
|
|
|
|
-
|
Хлорт натрийн давс /хоолны давс, кальцтай холимог давс/
|
90
|
20
|
35
|
50
|
65
|
40
|
75
|
100
|
80
|
25
|
40
|
55
|
70
|
45
|
85
|
125
|
||
50
|
35
|
65
|
90
|
115
|
70
|
135
|
200
|
||
|
|
|
|
|
|
|
|
||
-
|
Хлорт кальцины давс /гялтан хальс маягийн хлорт кальци, фосфаттай хлорт кальци/
|
|
|
|
|
|
|
|
|
76
|
25
|
45
|
55
|
70
|
55
|
110
|
150
|
||
67
|
30
|
55
|
65
|
80
|
60
|
125
|
170
|
||
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
||
|
Шингэн уусмал /1 мм тунадсанд литр/м2- аар/
|
|
|
|
|
|
|
|
|
-
|
Хлорт натрийн уусмал
|
25
|
0.05
|
0.10
|
0.13
|
0.15
|
0.13
|
0.29
|
0.48
|
20
|
0.07
|
0.12
|
0.16
|
-
|
0.17
|
0.41
|
0.72
|
||
15
|
0.10
|
0.14
|
-
|
_
|
0.25
|
0.67
|
_
|
||
-
|
Хлорт кальцийн уусмал
|
35
|
0.03
|
0.06
|
0.08
|
0.09
|
0.10
|
0.21
|
0.31
|
30
|
0.04
|
0.08
|
0.10
|
0.11
|
0.12
|
0.26
|
0.40
|
||
20
|
0.06
|
0.12
|
0.16
|
-
|
0.21
|
0.52
|
-
|
3.12.6.Иx хүйтэнд химийн бодис-давс хэрэглэж болохгүй үед замд хуурай жижиг ширхэгтэй элс, чулууны үйрмэг цацна. Мөстөлт, хальтаргаанд давстай элс /80%-90%-ийн элс 20%-10%-ийн давс/хэрэглэнэ. Хэт нунтаг үнс хэрэглэх нь гөлүүрийг ихэсгэх талтай тул анхаарах нь зүйтэй. Замд хэрэглэх хуурай материалын ширхэглэлийн хэмжээ 5-6 мм-ээс хэтэрч болохгүй.
3.12.7.Замын мөстөлттэй тэмцэхэд хэрэглэх давсны төрлөөс шалтгаалан автомашины төмөр эд ангийг зэврэхээс хамгаалахын тулд зэврэлтийг багасгах бодис, тухайлбал фосфат хлорын давснууд нэмж хэрэглэнэ. Үүнд:
- хатуу талст давсанд фосфатыг 2-3% хүртэл, супер фосфатыг 5-7% хүртэл, шингэн уусмалд фосфат натрийг 0.5-1% хүртэл, хлорт кальцийн уусмалд суперфосфатыг 2-3% хүртэл нэмнэ.
3.12.8. Цемент бетон хучилттай замд түүнийг ашиглалтад орсноос хойш эхний 3 жилд хлорын давсыг хэрэглэж болохгүй.
3.12.9. Цэвэрлэгдээгүй мөстөлт, хальтаргаатай замд жолооч нарт анхааруулахын тулд хальтаргаанаас болгоомжлуулсан самбар, тэмдэг, гэрэлт самбар хүртэл тавина. Мөн орон нутгийн шугамаар жолооч нарт мэдээлэл анхааруулга өгнө.
3.13. ХАЛИАНААС ХАМГААЛАХ
3.13.1. Халиа нь урсгал усны ба хөрсний усны эх үүсвэртэй байх бөгөөд урсгал усных нь хавтгай халиа үүсгэнэ. Харин гүний усны эх үүсвэртэй халиа нь гол төлөв хазгай газрын ухмал, хагас ухмалаас гарч овойж хөлддөг. Халианы эдгээр онцлогийг харгалзан үзэж хамгаалалтын төрөл бүрийн инженерийн арга хэмжээ авдаг. Гадаргуугийн усны халианаас хамгаалах эхний арга хэмжээ бол цасаар хаалт далан босгож халианы түвшин нэмэгдэх тутам даланг өндөрлөвөл зохино.
3.13.2.Далангийн yc гаргах хоолойд халиа дүүрч хөлдөхөөс хамгаалж намар зөөврийн таглаа хийж хамгаална. Хэрэв халиа дүүрч хөлдвөл түүнийг yc гэсэхээс өмнө онгойлгож yc ypcax боломжийг хангаж, нүх гаргана.
3.13.3.Хазгай газрын замын дээд хэсгээс халиа байнга гардаг бол зун, намрын улиралд yc шүүрэхгүй далангаар xaax буюу байнгын булагны харалдаа шороон далангийн доогуур чулуун шүүр буюу нарийн хоолой тавьж, өвөл дээд, доод амсар, гаралтыг модны мөчир, шороо цасаар дулаалж өвөл чөлөөтэй yc ypcax боломжийг хангана.
3.14. ӨВЛИЙН TYP ЗАМ ГАРГАХ
Өвлийн хугацаанд цас, мөс, хөлдүү хөрсөөр далан хучилтыг орлуулан засаж улирлын чанартай ашиглахаар өвлийн түр зам байгуулна. Ийм өвлийн түр замыг тээвэрт саадгүй, аюул осолгүй байлгахын тулд байнга арчилж замд түр тэмдэг тавина.
3.15. ЗАМЫН ӨВЛИЙН АРЧИЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
3.15.1 Замын өвлийн арчилгааг сайн байлгах нь өвлийн бэлтгэл ажлыг хугацаанд нь хийснээс хамаарна. Замын засвар арчлалтын байгууллага хариуцсан замдаа урьд жилүүдийн туршлагадаа тулгуурлан өвлийн арга хэмжээний график гаргаж түүндээ: цасны шууралт, хунгараас хамгаалах, цас цэвэрлэх, өвлийн хальтаргаа, мөстөлтийг арилгах, хальтаргаанд цацах химийн болон инертийн материалыг бэлдэж тараан байрлуулах, хүрэлцэхээр нөөцөлж хадгалах,өвлийн улиралд ажиллах машин техник, хүн хүч бүтэц бүрэлдэхүүнийг тогтоож тэдний ажиллах журмыг гаргах, замын болон цаг агаарын байдлын талаарх мэдээлэл, эргүүл, жижүүрийн систем тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг тусгаж оруулсан байх ёстой. Эдгээр арга хэмжээ тус бүрээр бүдүүвч, зураг, тоо хэмжээ, үйлдвэрлэлийн арга технологи, холбогдох тооцоо, судалгаа хийж тайлбар бичиг бэлтгэнэ.
3.15.2 Өвлийн улиралд ажиллах машин техникүүдийг намар засаж өвлийн ажил эхлэхээс нэг сарын өмнө ажиллуулж шалгаад актаар хүлээн авч бэлэн байдалд оруулсан байна.
3.15.3 Цасны хаалт, хамгаалалтын самбар шон, тэдгээрийн бэхэлгээ, бэхлэх материалыг бэлэн болгож газар хөлдөж эхлэх үед гадас шонгуудыг зоож байрлуулна.
3.15.4 Цасанд дарагдаж үзэгдэхгүй болдог хоолойн 2 захаар дохионы шон байрлуулж чиг баримжаа бий болгох ба жижиг гүүр, хоолойн амсрыг цас шуурч бөглөхөөс хамгаалж хааж таглана.
3.15.5 3амын засвар, арчлалтын анхан шатны байгууллагууд нь өвөл ажиллах машин, механизмын дулаан байр, халуун yc бэлдэх цэг, шатахуун тосолгооны материалын 10 хоногийн нөөц, гол нэр төрлийн сэлбэгийн нөөц, харилцаа холбооны хэрэгсэл зэргийг бэлэн болгосон байх шаардлагатай. Жил бүр цасыг нь арилгаж онгойлгодог уул даваанд өвлийн түр байр, трактор, механизмын гарааш зэргийг засаж бэлэн болгосон байна.
3.15.6 Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийн дагуу замыг өвлийн улиралд шуурхай арчилж хамгаалах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ.
ДӨРӨВ. ABTO ЗАМЫН ГҮҮР, ХИЙМЭЛ БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫН АРГА ТЕХНОЛОГИ
А.АРЧЛАЛТ
4.1. Төмөр бетон, ган гүүр
4.1.1. Гүүрний арчлалтын үндсэн зорилго нь уг гүүрээр хөдөлгөөнийг жилийн туршид аюул осолгүй, сааталгүй гаргах, гүүрний эд ангиудыг эвдэрч гэмтэхээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авахад оршино.
4.1.2. Гүүрний зорчих хэсгийг зуны улиралд хог, хаягдал бусад хөдөлгөөнд саад болох зүйлээс тогтмол цэвэрлэж байна. Ялангуяа усны цорго, заадас, хайс, хашлагыг бүрэн бүтэн цэвэр байлгах, өвлийн улиралд гүүрний зорчих хэсгийг цас, мөс, хальтаргаанаас цэвэрлэх, гөлүүр хальтаргаанд элс, үнс, чулууны үйрмэг цацна. Харин давс бусад химийн бодис нь бетонд гэмтэл учруулдаг учир цацахыг хориглоно. Хог, цасыг гараар болон цэвэрлэгээний машин, цас цэвэрлэгчээр цэвэрлэж, хогийг авч зайлуулан хаяна. Угааж цэвэрлэх, ан, завсар, нүх онгойлгоход yc цацагч машин, компрессор ашиглана. /Ажил гүйцэтгэх хугацаа ly/м H max =8 минут/
4.1.3. Дам нурууны доогуурх үзлэгийн талбай, тулах хэсгүүдийг хог бусад зүйлээс цэвэрлэж, резинэн тулах хэсгүүдийг yc, тос, янз бүрийн xop хөнөөлтэй хольц, нарны гэрлээс хамгаалах арга хэмжээ авна. /ly/м H max =12 минут/
4.1.4. Өнгө нь хуурч холцорсон бохирдсон хашлага, дугуй цохигч, хайс, парапетын гадаргууг цэвэрлэж эвдэрч холцорсон хэсгийг полимертэй будгаар будаж цаашид эвдрэхээс хамгаална. Бусад хаалт, хашлага, шонг угааж цэвэрлэнэ. /ly/м H max =18 минут/
4.1.5. Хэв гажилтын заадас, усны ховилыг цэвэрлэж түүний орчмын хучилтын жижиг эвдрэлүүдийг засаж заадсыг лавмаг бусад зориулалтын материалаар дүүргэж өгнө. Хэрэв асфальт бетон хучилттай бол заадасны дагуух эвдэрсэн гэмтсэн хэсгийг галаар төөнөж, халааж ухаж аваад шинэ халуун, бүлээн асфальт бетон хольцоор нөхөж засна. /ly/м H max =50 минут/
4.1.6. Заадасны лавмаг үйрч захаасаа хөндийрч хөвсийж эвдэрсэн бол солино. Үүний тулд хуучин лавмагыг ухаж цэвэрлээд заадасны хана, ёроолыг ycaap угааж даралтад хийгээр үлээлгэн хатаасны дараа битумны суурь тосолгоог хийж завсрыг шинэ мастикаар дүүргэнэ. Гүүрний асфальт бетон хучилтын хагарлын ан, цав, заадасны дүүргэлтийг хавар, намрын хуурай, дулаан улиралд ан завсар нь хамгийн их болсон үед хийх нь зүйтэй. Цаг агаарын байдлаас хамааруулан заадсыг резин-битумын барьцалдуулагч ба бутилкаучуктай битумын лавмаг, полимер-битумын барьцалдуулагч зэрэг материалуудаас шилж сонгон бөглөж дүүргэнэ. /ly/м H max =2 цаг 20 минут/
4.1.7. Заадасны дагуух бетон хучилтын эвдрэлийг засахдаа эвдэрсэн бетоныг ухаж, хөрөөдөж авч гадаргууг нь тоос, шороо лавмагыг үлдэгдлээс цэвэрлэж хуурай гадаргууд полимер материалаар суурь түрхлэг хийж полимербетоны хольцоор эвдрэлийн ухсан нүх, хонхрыг дүүргэж өгч засна. Заадасны дагуу бетон хучилтад томоохон эвдрэл гарсан бол түргэн хатуурдаг 400-500 /БТЦ/ маркийн цемент юм yy 500-600 маркийн портланд цементтэй бетон зуурмагаар засна. (ly/м Hmax=3 цаг 50 минут)
4.1.8. Хэв гажилтын төмөр заадасны пүршийг зун, намрын улиралд урьдчилан сайн цэвэрлэсний дараа боолтоор нь чангалж, шинээр тосолж резинэн жийрэг нягт битүүлж таглаж өгнө. /ly/м H max =2 цаг 30 минут/
4.1.9. Ган, төмөр болон ган-төмөрбетонон алгаслалтай гүүрнүүдийн арчлалтын үндсэн ажлуудад ган, төмөр материалыг зэврэлтээс урьдчилан сэргийлэх, зорчих хэсэг, явган зам болон бусад даацын элементүүдийг хог, шороо, цас мөснөөс цэвэрлэх, усыг зайлуулах, боолт бэхэлгээг чангалах, тулах хэсэг болон хэв гажилтын заадасны төмөр элементүүдийг тослох ажлууд орно. /1у/м H max = 1 цаг 20 минут/
4.1.10.Ган, төмөр гүүрний цэвэрлэгээг түүний будаг өнгөлгөөг гэмтээхгүйгээр хийнэ. Цасыг цэвэрлэхэд модон хүрз хэрэглэнэ. /1y/м H max =20 минут/
4.2. МОДОН ГҮҮР
4.2.1. Модон гүүрний урсгал засвар ба арчлалтад: гүүрний модыг ялзралаас хамгаалах, уулзвар углуургуудыг цэвэрлэх суларсан хадаас, боолт зэрэг төмөр бэхэлгээнүүдийг чангалах, жижиг эвдрэл гэмтлүүдийг арилгаж засах, гал түймрээс хамгаалах хэрэгсэл тавих зэрэг ажлууд хамаарагдана.
4.2.2. Бэхэлгээний төмөр эдлэлүүдийг зэврэхээс хамгаалж тосон будгаар юм yy битумээр будаж өгнө.
4.2.3. Углуурга, уулзваруудад зай, завсартай болсон байвал хуучин боолтоор нь чангалах эсвэл шинээр боож бэхэлнэ. Суларсан боолтуудыг гүүрийг ашиглалтад орсны дараах 2 жилд 2-оос доошгүй удаа, 3 дахь жилээс жилд нэг удаа чангалж боолтын резьбаг солидолоор тосолж өгнө. /ly/м H max =1 цаг 10 минут/
4.2.4. Модон материалыг өмхрөлтөөс хамгаалахад зэсийн байван, техникийн бихромт, натрийн 1:1-ын харьцаатай холимог, 12%-ийн шингэн уусмал, ногоон тос юм yy керосинтой хольсон чулуун нүүрсний тос, фторт натри, битум Бн- Ш, керосин, хүлрийн нунтгаар 51:23:22:4 /жингийн/ харьцаагаар хольж бэлдсэн паст зэрэг материалуудыг хэрэглэнэ. Усан уусмал, пастыг чийглэг үед, тосыг хуурай үед тусгай даралттай шахуургаар шахах буюу шахдаг түрхлэг хэрэглэнэ. /ly/м H max =16 минут/
4.2.5. Эвдэрч хагарсан, хугарсан шалны банзыг сольж хадааснуудыг хадна. /1 y/м H max = 40 минут/
4.2.6. Модон гүүрний хөл тулгуур, мөс эвдэгчийг үер, цөн түрсний дараа шалгаж, эвдэрч гэмтсэн хэсгүүдийг засна. Хүчтэй цөн түрдэг голын мөс эвдэгчийг лист төмрөөр бэхэлнэ. /ly/м H max =1 цаг 10 минут/
4.2.7. Өвөл мөсний өргөлтөөс хамгаалж тулгуурын шонгуудын эргэн то.йрныг ухаж суллана. Сулласан хэсгийг дахин хөлдөөхгүйн тулд сүрэл өвс, цасаар таглаж дулаалж өгнө. /1 y/м H max = 40 минут/
4.2.8. Модон гүүрний 2 талын замын налуу, ойр орчмын өвсийг 50 м-т хадаж, гал түймрийн аюулаас сэргийлнэ. /ly/м H max = 25 минут/
4.2.9. Модон гүүрний ойролцоо 100 метрийн дотор айл буулгах, гал түлэх, шатах, тэсэрч дэлбэрэх зүйлийг хадгалуулахгүй байх, үйлчилгээний газруудыг байрлуулахыг хориглох арга хэмжээг ашиглагч байгууллага хариуцан авна. /1 y/м H max = 10 минут/
4.3. ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ
4.3.1. Ус гаргах хоолойг байнгын ажиллагаатай байлгах, хоолой орчмын далан, замын хучилтад гэмтэл учруулах аливаа жижиг эвдрэл, гэмтлүүдийг цаг алдахгүй арилгах, ялангуяа хоолойн амсар, дотор талыг цас, мөс, хог, хайрга, шорооноос өвөл, зуны улиралд гар багаж, механик хэрэгсэл ашиглаж цэвэрлэх ажлуудыг урсгал засвар, арчлалтад хамааруулна. /1у/м H max = 70 минут/
4.3.2. Хайрга, элс шороонд бөглөрсөн хоолойг урсгалын доод талаас нь насосоор хүчтэй угааж цэвэрлэнэ. /1 y/м H max = 30 минут/
4.3.3. Өвлийн улиралд цасанд дарагдахаас хамгаалж хоолойн нүхийг таглаагаар таглана. Харин хавар цас мөс гэсэж yc ypcax үед таглааг авч нүхийг онгойлгоно. /1 y/м H max = 60 минут/
4.4. ХӨВДӨГ ГYYP, ТАВИЛАН /ПЕРЕВОЗ/
4.4.1. Гүүр, тавилангийн тавцан, зорчих хэсгийг байнга цэвэрлэж, ган дээс /тросс/ ролик болон хөдөлгөөнт механизмуудыг тосолж, холбоос угсралтын элементүүдийг зохицуулж, жижиг эвдрэлүүдийг засах, хөвдөг гүүрний төмөр хэсгийг будах , модон завины завсар зайг чигжиж, гадна дотор талыг тослох, түр гүүрнүүдийг усны түвшингийн хэмжээнд тохируулан өргөж буулгах, засаж бэхлэх ажлууд тогтмол хийнэ. /1y/мН max = 60 минут/
Б. УРСГАЛ ЗАСВАР
4.5. ТӨМӨР БЕТОН, ГАН ГҮҮР
4.5.1. Зорчих хэсгийг асфальт бетоноор хучиж засах, усны цорго, нүхийг /150 мм-ээс багагүй голчтойгоор/ онгорхой үлдээж гадаргуугийн yc урсаж гарахаар хэвгий гаргана. Ус тусгаарлагчгүй баригдсан гүүрний хучилтад ан, цав, хагарал байлгаж болохгүй. Хэрэв гүүрний зорчих хэсгээс yc нь урсаж гарахгүй байвал тэр хэсэгт налуу хоолой шинээр тавина. Гүүрний зорчих хэсэгт хучилтын давхар үе хийхдээ дугуй цохигч, явган гүүрний гулдмайн дагуу 2-3 см-ийн ховил гаргаж түүнийг yc агаар орохгүй лаг зуурмагаар битүү шавж өгнө /1у/м H max = 40 минут/
4.5.2. Гүүр, замын уулзварт гарсан суултыг дүүргэж засна. Xap хучилттай замын суултыг асфальт бетоноор дүүргэж тэгшлэх ба хэрэв хучилтын доорх суурь суларсан бол хучилтыг ухаж сул шороог чулуутай сайн материалаар сольж гар чигжүүрээр чигжиж, нягтруулж дээр нь хучилт хийнэ. /ly/м H max = 35 минут/
4.5.3. Хэв гажилтын заадасны эвдрэлийг дараах байдлаар засаж сэргээнэ. Далд заадсыг засахдаа эхлээд заадаснаас хоёр тийш нь тус бүр 50 см өргөнд хучилт, хамгаалалтын үе, yc тусгаарлах үе, тэгшилгээний үе зэргийг 10-30 см өргөнөөр шаталж ухна. Цэвэрлэсэн заадасны дагуу дам нурууны гадаргууг цэвэрлэж yc тусгаарлагчийг 3 давхарлаж завсраар нь шиллэг эдээр арматурлан дэвсэнэ. Түүнийг полиэтилен хулдаасаар хучиж заадасны завсрыг дүүргэж дээрээс нь хамгаалалтын үе хучилтыг дэвсэж засна. Хэрэв бололцоотой бол цэвэрлэгдсэн заадсанд лист төмрөөр конпенсатор хийж дээрээс нь дээрх дүүргэгч, нэмэгдэл үе, хучилтыг хийж сэргээн засна. /ly/м H max = 20 минут/
4.5.4. Гүүрний дам нурууны доод хэсгээр цагаан шохой урсаж гарч байвал гадаргуугийн yc тусгаарлагч үе гэмтсэнийх. Ийм нөхцөлд yc тусгаарлагчийг сольж сэргээн засна. Хэрэв захын дам нурууны дагуу шүлтжилт үүсэж цагаан шохой нэвчсэн бол явган замын гулдмай ёроолоор 1 м өргөнөөр yc тусгаарлагч шинээр хийж өгнө. Хучилтын аль нэг хэсгээр нэвчилт үүссэн бол тэр орчимд 1.5 м радиустай yc тусгаарлагч хийнэ. Бага хэмжээний нэвчилттэй бол yc тусгаарлагчийн хамгаалалтын дээд бетон үед органик шингэн, цахиурын 10 хувийн цийдмэгээр /эмульс/ түрхлэг /нэвчих аргаар/ хийж хучилтын yc тэсвэрлэлтийг сайжруулж өгнө. /ly/м H max = 40 минут/
4.5.5. Ган, төмөр хийцүүдийн гэмтсэн суларсан тавтай хадааснуудыг сольж хадах юм yy өндөр хатуулгатай боолтоор боож бэхэлнэ. Тавтай хадаасыг авахдаа тавыг хийн гагнуураар тасалж, хадаасыг суга цохих юм yy өрөмдөж гаргана. Ган xacyypaap тавыг таслахыг хориглоно. Ийм засварыг актаар хүлээж авна. /1у/м H max = 5 цаг 30 минут/
4.5.6. Төмөр хавтан, заадасны гагнуурт 10 мм хүртэл хэмжээтэй цууралт ан, цав үүссэн бол цэвэрлэж гагнана. Харин 10 мм-ээс урт цууралтыг 16 мм-ийн голчтой өрмөөр нэвт өрөмдөж цууралтыг зогсоож будна. Цаашдаа ноцтой нөлөөлөхөөр цууралт, ан цав гарсан бол тусгай технологи хэрэглэн гагнах юм yy зураг төслөөр хавчаар төмөр барьж боох, төмөр барьж гагнах зэргээр бэхэлнэ. /ly/м H max = 1 цаг 10 минут/
4.5.7. Тулах хэсэг хөдөлгөөнд орсон бол зорчих хэсгийг домкратаар өргөж тэгшлэх ба хэрэв дам нуруунууд тулах хэсэгт даралт өгөхгүй хөндий байвал завсарт нь жийрэг тавьж өгнө. Зорчих хэсгийг өргөхдөө 50, 100 тонн шингэн шахуургатай домкратыг хэрэглэнэ. Боломжтой хэсэгт тулгуурын ригель дээрээс, боломжгүй хэсэгт шпалаар өрлөг хийж домкратны суурийг гаргана. /ly/м Hmax = 1 цаг 30минут/
4.5.8. Ган төмөр хийц, элементүүдийг зэврэлтээс хамгаалахын тулд цэвэрлэж лакан будгаар шүршиж будаж өгнө. Будгийн ажлыг хуурай цаг агаартай +5 хэмээс +25 хэмийн дулаантай үед хуурай гадаргуу дээр гүйцэтгэнэ. Бороо, манан, будантай юм yy төмөр эдлэлийн гадаргуу нойтон үед будаг хийхийг хориглоно. үндсэн будаг хийхийн өмнө суурь будаг хийж өгнө. Хэрэглэгдэх суурь ба үндсэн будаг, түүний орцын хэмжээг хүснэгт №5-д үзүүлэв.
Хүснэгт №5
ГАН ТӨМӨР ХИЙЦИЙГ БУДАХАД ХЭРЭГЛЭХ МАТЕРИАЛ
№
|
Материалын нэр, хэмжээ
|
Эдэлгээний хугацаа /жил/
|
|||||
Суурь будаг
|
Будах үе
|
Орц /нэг үе/ г/м2
|
Үндсэн будаг
|
Будах үе
|
Орц /нэг үе/ г/м2
|
||
1.
|
Эпоксидын суурь будаг ЭП-00-10 эсвэл ЭП-057
|
1
|
65
|
Мөн адил Перхлор-винилын
|
1
|
65
|
10 жилээс дээш
|
2.
|
Сополимер-Винилхлорид ХС-059 ба Перхлорвинил ХВ-050
|
2
|
140
220
|
Паалантай будаг ХВ-125 Хв-124
|
3
|
210
|
10 жил хүртэл
|
3.
|
Фенол формальдегид Фл-ОЗК
|
2
|
85
|
Дээрхтэй адил ХВ-125 ХВ-124 ХВ-113
|
3
|
210
|
8 жил хүртэл
|
4.
|
Энгийн олифтой төмрийн будаг
|
1
|
60
|
5-7%-ийн хөнгөн цагааны нунтагтай цагаан цайртай будаг /энгийн олифоор найруулсан/
|
2
|
160
|
5 жил хүртэл
|
5.
|
Мөн дээрхтэй адил
|
1
|
60
|
Энгийн олифтой төмрийн будаг
|
1-2
|
60
|
4-5 жил
|
Тайлбар: Будгийг хэрэглэхийн өмнө хатах хугацаа, тогтворыг нь шалгасан байх шаардлагатай.
4.5.9. Гүүрнүүдийн дээр заагдсан хэсгүүдийн өгөршсөн бетоныг авч, гарсан арматурыг элсэн буугаар цэвэрлэн 0.1 м эпоксид цавуутай бетон хийж зарим хэсэгт 3 см-зузаан бетоныг тортойгоор хийнэ. Мөн бетон гадаргууг цэвэрлэж 5 см хүртэл шүршигч буугаар бетон зуурмагийг хийнэ. Энэ үед цаад өнгийг сайн барзгар болгоно. Энэ ажилд тусгай мэргэжсэн хүмүүс ажиллуулна. Мөн лабораторийн шинжилгээг зохих журмын дагуу хийж зөвшөөрөгдсөн материал хэрэглэхийг инженерийн хяналтан дор явуулах болно. /ly/м H max = 2.7 цаг/
4.5.10. Бетон гадаргуу дээр гарсан нарийн ан цавыг цүүц, сойзоор цэвэрлэн үлээлгэж угаасны дараа хатаана. Мөн зарим жижиг ан, цавыг өрмөөр өрөмдөж цэвэрлээд эпоксид цавуутай бетоныг тусгай даралттай шприцээр шахан хяналтыг шалгаж, болсон тухай үед зогсоосны дараа сорьц авч лабораторид эцсийн дүгнэлтийг гаргана. Нарийн ан, цавд цавуутай бетоныг өргөн шахна. Энэ ажлыг тусгай мэргэжсэн хүмүүс гүйцэтгэх ба компрессор, өрөм, цүүц, төмөр болон үстэй сойз, даралтаар шахдаг шприц, даралт хэмжигчид орно. /ly/м H max = 1 цаг 30 минут/
4.5.11.Элсээр үлээлгэх замаар арматурыг зэврэлтээс цэвэрлэж, өгөршсөн бетоныг зайлуулж, эпоксидын зуурмагаар цуурсан хагарсан, өгөршсөн бетоныг дүүргэж засварлана. Энэ ажлын үед эпоксидын цавуутай бетон зуурмаг биш эпоксидын зуурмаг ашиглаж байгаагаараа онцлог юм. Бетон гадаргууд дараа нь эпоксид цавуу шүршиж гадаргууг ган тороор торлон цементэн зуурмагаар битүүлнэ. Эдгээр ажлын үед техникийн нөхцөлийн дагуу хүснэгт №6-г ашиглана.
Хүснэгт №6
Too хэмжээ /жингийн хувиар/
Бетоны орц
|
Суурь /грунтовка/
|
Зуурмаг
|
Бетон зуурмаг
|
Цавуу ЭД-20, ЭД-22
|
100
|
100
|
100
|
ЭИС-1 Давирхай Пластификатор Полиэтиленполиамин
|
70
20
8-12
|
70
20
8-12
|
50-70
20
8-12
|
/ПЭПА/ Элс 15 мм хүртэл хэмжээний дайрга
|
-
-
|
400
-
|
350
500
|
Дээрх хольцыг багсаар 450 г/см2 тооцож түрхэнэ. Хольцын наалдах чадвар 1.5-2 цаг байдаг учир багавтар талбайг засварлахад хэрэглэнэ. Хамгаалалтын үеийн гүний хэмжээ 30 мм-ээс их нөхцөлд /жингийн хувиар/
- 44% эмульс СКС-65 ГП-100
- Цемент -550
- Элс – 700
- Ус - 70 харьцаатай зуурмагаар сэргээж засварлах ажлыг гүйцэтгэнэ.
Томоор эвдэрч унасан бетоны хэсгийг авч хаяад хуучин хэсгийг бетон шахагч насосын тусламжтайгаар өндөр даралттай ycaap шүршиж цэвэрлэнэ. Шахалттай зуурмаг юм yy бетоныг дараах харьцаатайгаар холих ёстой. Үүнд:
Ц:Э-Д=1:3:2 Хайрга 15 мм-ээс томгүй
У:Ц=0.35:0.45 нэг удаагийн бетоны үе 30-50 мм
Дараа нь түрүүчийн шахсан бетоныг бэхжилт авснаас хойш шахна. Бетоны барьцалдуулах чадварыг хурдасгах зорилгоор цементийн жингийн 1-2%-тай тэнцэх NaCl нэмж болно.
СБ 67 бетон шахагчийг ашиглаж бетоныг шахаж өгөхдөө цорго pyy очих хуурай хольцын даралтаас усны даралтыг 0.15-0.2 МПа илүү байхаар тооцож ажлыг гүйцэтгэнэ.
Бетон шахагчийн цоргыг, шахаж буй талбайн гадаргуугаас 30-100 см байлгаж, спираль маягаар бетоныг цацаж шахна. Эхний үеийг бетондсоны дараа 2-4 цаг өнгөрөөд дараагийн үеийг бетондоно. Арматурыг зэврэлтээс хамгаалж ан цавыг битүүлэхдээ эпоксидийн зуурмаг хэрэглэнэ. 2-3 см гүнтэй ан цавыг гар шприц ашиглан 0.4 МПа даралттайгаар ан цавын дагуу 4-5 см-ээр шилжүүлэн /зүүгээ сугалан авалгүйгээр/ зуурмагийг шахна. Хэрэв шприц байхгүй бол ан цавын дагуу 8-10 мм өргөнтэй 12-15 мм гүнтэй ховил гаргаж полимерцементийн зуурмагаар бөглөж болно.
4.5.12..Дам нурууны үзүүрийн хэсгийн эвдрэлийг засахдаа хуучин эвдрэлтэй хэсгийг сайн цэвэрлэж доод тулах хэсэгт түр гүүрэн дээрээс домкратаар өргөсний дараа швеллер угалж эпоксидтэй бетоноор бетондон буцааж тулах хэсэг дээр зургийн түвшинд буулгана. Ингэхдээ нуруу тус бүрийг тусад нь өргөнө. Засварын үед хөдөлгөөнийг бүрэн хаана. Дам нуруу, хавтангийн хэсэгт засвар хийхдээ хуучин хэсгийг цэвэрлэсний дараа эпоксидний цавууны түрхлэг хийгээд /1м2талбайд 1.5 кг цавуу ноогдохоор/ шинээр арматурын сеткийг тавьж M300 маркийн бетоныг цутгана. Гол болон диафрагмтай дам нурууны ажлын хэсгийн арматурт нэмэлт арматур гагнаж ачаалал даах чадварыг нэмэгдүүлж болно. Зургийн дагуу хүчитгэсний дараа хэв татаж цавуутай бетоноор ^бетондож өгнө. Ингэхдээ хуучин, шинэ арматур цуг ажиллаж байх нөхцөлийг хангах ёстой.
4.6. МОДОН ГҮҮР
4.6.1. Гүүрний зорчих хэсгийн засварыг жилийн туршид, хөл тулгуур, мөс эвдэгчийн засварыг өвлийн улиралд хийнэ.
4.6.2. Өмхрөлтөөс шалтгаалан модон материалын даац 25%-иас дээш хэмжээгээр буурсан болон модны гол нь өмхөрсөн бол шинээр солино. /ly/м H max = 30 минут/
4.6.3. Ригель , жишүү тулаасны үзүүр өмхөрч ялзарсан бол авч шинээр солино. Тэгэхдээ шинэ модыг хуучнаас нь урт байхаар сайн шахаж тавина. /ly/м H max = 30 минут/
4.6.4. Голын тулгуурын шон ялзарч муудсан, хугарсан бол муудсан хэсгийг тайрч, дунд нь залгаас хийж дээд, доод үлдэгдэлтэй нь таллаж залгаж хомутаар боож бэхэлнэ. Шонгийн доод залгаасыг аль болохоор хавчаартай давхцуулан хийх нь зүйтэй. Хэрэв усны түвшинд залгах зайлшгүй тохиолдолд хуучин шон дээр шинэ шонг голд нь төмөр штырь суулган тулгаж залган 2 талаас нь хавчаар /урт нь 120 см/ тавьж дээд, доод хэсгээр нь боож бэхэлнэ. /ly/м H max = 50 минут/
4.6.5. Модон гүүрэнд засвар хийх үеэр түүний элементүүдийг 5-8 жилд нэг удаа ялзралаас хамгаалах арга хэмжээ авах ба ялангуяа усны түвшинд байгаа элементүүдийг тосолж, бэхжүүлэх шаардлагатай. /ly/м H max = 20 минут/
4.7. ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ
4.7.1. Хоолойн амсрын угсармал элементүүд хэв гажилтад орж эвдэрсэн бол дахин тэгшлэн засаж, эвдэрсэн шалтгаан, нөлөөллийг арилгана. /ly/м H max = 70 минут/
4.7.2. Ус гаргах хоолойн элс, шороо байнга урсаж хуримтлагддаг дээд хэсэгт хонхор гарган ухаж шүүрүүлэгч байгуулж өгнө.

Текст томруулах
A
A
A