A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЖУРАМ /ЗТС-ын 2016-02-18-ны 37-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/ЗТС-ын 2016-02-18-ны 37-р тушаалаар хүчингүй болсон/
 
ГАРЧИГ
Нэг                  Ерөнхий зүйл                                                                                    Хуудас 2
Xoёp               Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын ангилал                                                                                                                                   Хуудас4-12
Гурав             Автозамын засвар,арчлалтын ажлын арга технологи            Хуудас13-33
Дөрөв                        Авто замын гүүр, хиймэл байгууламжийн засвар, арчлалтын ажлын арга технологи                                                                                                Хуудас 34-41

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН HOPM БА ДҮРЭМ
Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын журам
УББ 13 - 202 - 00
Албан ёсны хэвлэл
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ЯАМ
Улаанбаатар хот. 2000 он

ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЖУРАМ
THE ORGANIZATION OF ROAD AND ROAD INFRASTRUCTURE FACILITY MAINTENANCE WORK
2000 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1.           Энэхүү удирдлагын баримт бичиг нь авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг зохион байгуулах гарын авлага бөгөөд түүний хүрээнд дараах үндсэн асуудлууд зохицуулагдана. Үүнд:
-         Өмчлөгч буюу Захиалагч, арчлан хамгаалагч буюу ерөнхий гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, арчлал хамгаалах мэргэжлийн албадыг зохион байгуулан ажиллуулах,
-         Засвар, арчлалтын үйлчилгээний түвшин тодорхой давтамжаар шалгаж, ашиглалтын хэвийн нөхцөлд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох,
-         Гүйцэтгэгч байгууллагын ажлын гүйцэтгэлийг шалган баталгаажуулж, санхүүжилт хийх,
-         Улсын чанартай бүх төрлийн авто зам, тэдгээрийн хиймэл байгууламж, гүүрэнд бүртгэл явуулж улмаар замыг паспортжуулах, улсын замын сүлжээний техникийн байдал, ашиглалтын талаарх өгөгдлийг үлд>үндэслэж)ж зохих програм хангамжийг ашиглан замын бүртгэл мэдээллийн сал байгуулах,
-         -Авто зам, замын байгууламжийн ашиглалтад үзлэг шалгалт явуулах, хяналт хийх тогтолцоог бий болгож болзошгүй эрсдэлээс түүнийг хамгаалах зорилгоор шаардагдах дээрх арга хэмжээг хугацаа алдалгүй авах зэрэг болно.
ХОЁР. ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛБЭР, ЗОРИЛГО, ХЭРЭГЖИЛТ
2.1.           ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛБЭР
Авто замын засвар, арчлалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт нь дараах хэлбэртэй.
2.1.1.      Улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг тус улсын төвийн бүсийн хэмжээнд Зам засвар арчлалтын нэгтгэлд, алслагдсан орон нутагт тэнд байгаа зам барилга засварын өмчийн олон хэвшлийн аж ахуйнуудад гэрээгээр хариуцуулан гүйцэтгүүлнэ.
2.1.2.      Орон нутгийн чанартай авто замын засвар арчлалтын албадыг аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газрууд, байгууллагын дотоодын замын засвар арчлалтын албадыг уг замын өмчлөгч буюу Захиалагч байгууллагын захиргаад хариуцан удирдлагаар хангана. Монгол Улсын авто Замын хуулийн дагуу олон улс, улсын чанартай зам, замын байгууламжийг өмчлөгч буюу ЗАХИАЛАГЧ гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто Замын газрыг хэлнэ.
2.1.3.      Авто замын засвар арчлалтын анхан шатны нэгжүүдийг, аливаа засварын ажлын төрлүүдийг нормативт хугацаанд нь чанар сайтай, үр ашигтайгаар гүйцэтгэж чадах шалгуурыг үндэслэн төв, суурин газруудыг түшиглүүлэн байгуулна. ЗАСВАР АРЧЛАЛТЫН AHXAH ШАТНЫ НЭГЖ гэж авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг өөрийн хариуцсан хэсэгтээ гардан гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүд, бусад хуулийн этгээдийг хэлнэ.
2.1.4.      Авто замын их засвар, шинэчлэлт зэрэг томоохон ажлуудыг зам барилгын болон хүчин чадал хүрэлцээтэй зам засвар арчлалтын компаниудын дунд сонгон шалгаруулах уралдааны үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
2.1.5.      Улсын хэмжээний зам засвар арчлалтын шугамын албадыг замын сүлжээний нягтрал, хучилтын төрөл, газар орны бартаалаг, замын байгаль цаг уурын бүсээс хамааруулан нутаг дэвсгэрийн хэмжээтэй нь уялдуулан ажиллуулахаас гадна нэг чиглэлийн замыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өмчийн олон хэлбэрийн аж ахуйнууд, айл өрх, хувь хүмүүс г.м хуулийн этгээдүүдэд хариуцуулж болно.
2.2.           ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО
2.2.1.      Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг зохих норм дүрмийн дагуу тогтмол хийж авто замыг байнгын бэлэн байдалд байлгаж зам хэрэглэгчдэд саадгүй үйлчилнэ.
2.2.2.      Авто замын орчныг тохижуулан, цэвэр үзэмжтэй байлгах, соёл, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцөл бүрдсэн үйлчилгээгээр хангана.
2.2.3.      Авто зам, замын байгууламжуудын ашиглалтын байдал, техникийн түвшинг дээшлүүлэх, авто тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жилийн ба хэтийн ажлыг төлөвлөж хэрэгжүүлнэ.
2.2.4.      Авто зам, гүүрт бүртгэл хөтөлж паспортжуулан, картжуулах, хөдөлгөөний эрчмийн тооллогыг хариуцсан зам дээрээ явуулах, зам гүүрний байдлын тухай автоматжуулсан өгөгдлийн сан байгуулна.
2.2.5.      Авто зам, түүний хиймэл байгууламжийн эвдрэл, гэмтэл, улирлын хэв гажилт болон цаг үеийн байгалийн аюул ослын ул мөрийг арилгаж,засварлах, хөдөлгөөний саатал, тасалдлуудыг гаргуулахгүй байх арга хэмжээ авах, замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар сонирхогч байгууллага, хөдөлгөөнд оролцогчдод цаг тухай бүрт нь мэдээлэл өгч байна.
2.2.6.      Авто замын засвар, арчлалтын албадын зориулалт бүхий байшин барилга, машин механизм, тоног төхөөрөмж зэрэг фондуудыг байнгын бүрэн бүтэн байлгаж үр ашигтай ашиглана.
2.2.7.      Орон нутгийн засаг захиргаа, замын цагдаагийн байгууллагатай хамтран авто зам түүний хиймэл байгууламжийг харж хамгаалах, ашиглалт хамгаалалтын холбогдолтой хууль дүрмийг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавина.
2.3.    ABTO ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
2.3.1.     Авто замын засвар, арчлалтын ажлыг нутаг дэвсгэрийн байдлаар, замын уртаар, мөн төрөлжсөн хэлбэрээр эсвэл ажлыг иж бүрдлээр нь хэсэг, бригад, нөхөрлөлийн зохион байгуулалттайгаар гүйцэтгэнэ. Замын бүх хийц хэсгүүдэд хийгдэх төрөл бүрийн энгийн ажлуудыг иж бүрдлийн нэг хэсэг, бригад, нөхөрлөл дагнан гүйцэтгэнэ. Харин нилээд том хэмжээний эсвэл нарийн хийц технологитой ажлыг төрөлжсөн бригадаар аж ахуйн гэрээний үндсэн дээр хийлгэнэ.
2.3.2.     Зарим ажлын багтаамж ихтэй онцгой ажлуудыг ажил зохион байгуулалтын төсөл, ажлын зураг, тусгай төсвүүдийн дагуу хийнэ.
2.4.    ABTO ЗАМЫН ЭРГҮҮЛИЙН АЛБЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
2.4.1.     .Авто замын техник, тээвэр ашиглалтын үзүүлэлтүүд хэвийн байгаа эсэх, авто замын тухай хууль, авто замын ашиглалт, хамгаалалтын дүрмийг жолооч, зорчигчид болон байгууллага иргэд хэрхэн биелүүлж байгаад байнгын хяналт тавих, илэрсэн зөрчил, жижиг гэмтлүүдийг шуурхай засаж хэвийн болгох, хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болохуйц замын эвдрэл, хальтаргаа, цасан хунгар үүсвэл хөдөлгөөнийг зохицуулах, xaax хүртэл арга хэмжээ авах, зам дээр зам-тээврийн осол гарвал холбогдох арга хэмжээг шуурхай авч хэлмэгдэгсдэд яаралтай туслалцаа . үзүүлэх г.м ажил үүргүүдийг гүйцэтгүүлэхээр тууш замд унаатай эргүүл гаргаж ажиллуулна.
2.4.2.       Замын эргүүл нь зайлшгүй чухал шаардлагатай багаж хэрэгсэл бүхий унаатай байж өдөр тутам замаа эргэж байна. Цаг агаар муудах, цасан шуурга, үер, цөн түрэлт болох үед эргүүлийг 24 цагаар ажиллуулна.
2.5.            ГҮҮР БА ХИЙМЭЛ БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР АРЧЛАЛТЫН АЛБА.
2.5.1.     Гүүр ба хиймэл байгууламжийн засвар, арчлалтын алба нь замын засвар, арчлалтын компаниудын бүрэлдэхүүнд мэргэжлийн нэгж маягаар зохион байгуулагдана. Гүүрний засвар, арчлалтын мэргэжлийн нэгж нь гүүр, хиймэл байгууламжийн тоо хэмжээ, хэлбэр маяг, хийц, техникийн түвшингээс хамаарч даамал, мастерын хэсэг, засварын төрөлжсөн бригад, арчлалтын хэсэг, нэгж байна.
2.6.           ABTO ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЛБАНЫ МЕХАНИКЖИЛТ.
2.6.1.     Авто замын засвар, арчлалтын шугамын албаны нэгжүүд нь засвар, арчлалтын ажлыг орчин үеийн техник-технологийн өндөр түвшинд хийх чадалтай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
2.6.2.     Замын хучилтын болон ажлын төрөл, цас хунгарлалтын зэрэглэл зэргээс хамааруулан засвар, арчлалтын ажлын зориулалттай машин, механизм, тоног төхөөрөмжийн хэрэгцээний нормативыг дээд байгууллагаас тогтоож, түүний дагуу шугамын албадыг механикжуулна.
2.6.3.     Дараах хүснэгтэд 100 км авто замд хийгдэх засвар,арчлалтын ажилд шаардагдах машин механизмын ойролцоо нормативыг замын хучилтын төрөл тус бүрээр үзүүлэв.
Машин механизм, тоног төхөөрөмжийн нэр, хүчин чадал
100 км авто замд хучилтын төрөл бүрд шаардагдах тоо
хатуу хучилт
хайрган
хөрсөн, с/ хөрс
1.                   
Экскаватор 0.4 мЗ-ын шанагатай
-
1
-
2.                   
Экскаватор 0.25 мЗ-ын шанагатай /JCB маягийн
1
-
-
3.                   
Бульдозер
1
1
-
4.                   
Автогрейдер
1
1
1
5.                   
Моторт индүү, доргиурт /4 тн/
1
-
-
6.                   
Чиргүүлийн дугуйт индүү
-
1
1
7.                   
Замын үзлэгийн машин УАЗ-469
1
1
1
8.                   
Зам засварын иж бүрдэл машин /хүчин чадал нь нүхэн засвар - 40 м2 ээлж/
1
-
-
9.                   
Өөрөө буулгагч авто машин /даац 5 тн/
3
4
-
10.              
Үйлчилгээний машин Пикап маягийн
1
1
1
11.              
Роторт цас цэвэрлэгч
1
 
 
12.              
Усны машин, шүүртэй
1
1
1
Тайлбар: Зам засварын зориулалтын машин нь асфальтобетон зөөх бүнхэр, xap тосны TOFOO, компрессор, доргиулуур алх, зөөврийн индүү зэргээр тоноглогдсон машин болно.
Зам засварын зориулалтын машин нь yc цацах төхөөрөмж, усны торх, элс цацагч бүнхэр, цас цэвэрлэгч хутга, хог цэвэрлэх шүүртэй, үүнээс усны торх, элсний бүнхэр нь улирлын байдлаар ашиглагдана.
2.6.4        Авто замын засвар, арчлалтын ажлын зориулалттай машин механизмыг шугамын албадын анхан шатны нэгжүүд дээр төвлөрүүлнэ.
2.6.5        Авто замын их засвар, шинэчлэлтийн томоохон хэмжээний ажилд шаардагдах машин механизм, тоног төхөөрөмжийн хэрэгцээг засварын ажлын зохион байгуулалтын төслөөр тооцож тогтооно.
2.7.           ABTO ЗАМД ХОЛБОО,МЭДЭЭЛЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ.
2.7.1.     Авто замын засвар, арчлалтын ажлыг шуурхай удирдлагаар хангах, авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд технологийн болон осол аюулын дуудлагын холбоог зохион байгуулна.
2.7.2.     Технологийн холбоог замын засвар, арчлалтын компани, нэгжүүдийн хооронд ажлын явц, гүйцэтгэлд шуурхай хяналт тавьж, замын байдал, хөдөлгөөний нөхцөл, аюулгүй байдлын талаар мэдээлэл авч өгч байх зорилгоор зохион байгуулна.
2.7.3.     Технологийн холбоонд улсын харилцаа холбооны шугам, суваг ашиглахаас гадна радио холбоо, богино долгионы холбоог ашиглана. Ямар төрөл, хэлбэрийн холбооны хэрэгслийг авч ашиглахыг зураг төслөөр шийдвэрлэнэ.
2.7.4.     Осол аюулын дуудлагын холбоог өндөр зэрэглэлийн гол замд замын 2 талаар 2-оос 5 км тутамд зориулалтын тусгай хайрцагт байрлуулсан харилцуураар авто замын албаны жижүүрийн шуурхай зохицуулагчтай замаар явж байгаа хэн боловч холбоо барьж, Зам тээврийн осол зөрчил, техникийн болон эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага өгөх, авто замын арчлалт, хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх шуурхай мэдээлэл өгөхөд зориулан ашиглана.
ГУРАВ. ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ АРЧЛАН ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ХАРИУЦУУЛАХ
3.1.           Авто замын тухай хуулийн 14-р зүйлд заасны дагуу авто зам, замын байгууламжийн өмчлөгч (цаашид Захиалагч гэнэ) нь өөрийн өмчийн бүртгэлд байгаа болон шинээр ашиглалтад орж байгаа объектуудаа байнгын бэлэн байдалд бүрэн бүтэн байлгах зорилгоор засвар, арчлалтын ажлыг гардан гүйцэтгэх арчлан хамгаалагч (цаашид Ерөнхий Гүйцэтгэгч гэнэ)-д хариуцуулан өгөхөд энэхүү журмыг баримтална.
3.2.           Авто зам, замын байгууламжийг арчлан хамгаалуулахаар хариуцуулах ажил нь оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой тусгасан Ерөнхий гэрээний дагуу хийгдэнэ. Ерөнхий гэрээний загварыг хавсралт №1-9-д үзүүлэв.
3.3.           Объектыг хэдэн жилээр хариуцуулах хугацааг Захиалагч, Ерөнхий Гүйцэтгэгч нар харилцан тохиролцоно.
3.4.           Объектыг гүйцэтгэгчид хариуцуулахдаа захиалагч, тухайн объектын паспорт картыг, Хүлээлгэн өгөх актын хамт Ерөнхий Гүйцэтгэгчид гардуулна. Актын загварыг хавсралт № 2-д үзүүлэв.
3.5.           Шинэ объектыг Захиалагч ашиглалтад хүлээн авахдаа Ерөнхий Гүйцэтгэгчийн /хариуцагчийн/ төлөөлөгчийг заавал байлцуулан тухайн объектын зураг төсөл, барьсан байдалтай нь газар дээр нь танилцуулж цаашид анхаарвал зохих зүйлийн талаар тодорхой мэдээлэл өгсний үндсэн дээр хариуцуулан хүлээлцэх акт үйлдэнэ.
3.6.           Хэрэв гүйцэтгэгч шаардлагатай гэж үзвэл объектыг арчлан хамгаалахаар хүлээн авахдаа Захиалагч, Авто замын улсын байцаагч болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан комисс ажиллуулж болох бөгөөд энэ тухай гэрээнд тусгайлан заасан байна.
3.7.           Захиалагчийн зүгээс зам, замын байгууламжийг Ерөнхий Гүйцэтгэгчид хариуцуулж, Хүлээлгэн өгөх актад гарын үсэг зурснаас хойш Ерөнхий Гүйцэтгэгч /хариуцагч/ нь Монгол улсын Авто замын тухай хуулийн 15-р зүйлд заагдсан авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт хамгаалалтыг хариуцсан байгууллагын үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.
3.8.           Хүлээлгэн өгч байгаа объектод дараах баримт бичгүүдийг заавал дагалдуулж өгнө. Үүнд:
Ажлын бүрэн зураг төсөл, үүний дотор
а.  Гүйцэтгэлийн профиль, дагуугийн нийт уртад
б.  Гүйцэтгэлийн профиль, хөндлөнгийн 50м тутамд
в.  Материал, хийц, хэсгийн болон талбайгаас авсан дээжийн лабораторийн дүгнэлт, шинжилгээ /бүрэн/
 
Хавсралт 1
ЗАГВАР
БАТЛАВ. ЗАХИАЛАГЧ:                                                                 БАТЛАВ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч. агентлаг                          Ерөнхий Гүйцэтгэгчийн
Авто замын газрын дарга                                                             захирал
            /                       /                                                                                   /                       /
 
ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ ЗАМУУДЫГ ХАРИУЦАН АЖИЛЛАХ ТУХАЙ
ЕРӨНХИЙ ГЭРЭЭ №…………   
 
 
……………………….                                                                       ………………..………..
/ огноо /                                                                                              / газрын нэр /
 
НЭГ. Гэрээний үндэслэл:
…………………………..………………….чиглэлийн……………………………..дугаартай………………………..………………..хучилттай…………………...……………………..км зам,………………………………….хийцтэй…………………………………у/м………………………………………гүүрийг / хариуцуулан хүлээлгэн өгөх актын дагуу/ байнгын ашиглалтын бэлэн байдалд байлгах зорилгоор энэ объектын Өмчлөгч /цаашид Захиалагч /, энэ объектын засвар арчлалтын ажлыг Хариуцагч /цаашид гүйцэтгэгч/ нарын хооронд энэхүү гэрээг байгуулав.
 
ХОЁР. Гэрээний зорилго:
Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжуудыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнгын бэлэн байлгаж, хэрэглэгчдийг техник ашиглалтын өндөр түвшинтэй зам гүүрээр үйлчлэх зорилгоор Захиалагч болон Гүйцэтгэгч байгууллагуудын хоорондох замын засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэх зохион байгуулалт, үнэ тариф, норм норматив, стандарт, санхүүжилт, эрх зүйн харилцааг зохицуулахад энэ гэрээний зорилго оршино.
 
ГУРАВ. Гэрээний нөхцөл:
3.1.            Энэхүү гэрээ нь зам замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын чанар, замын үйлчилгээний түвшинг шаардлагын хэмжээнд байлгах үндэслэл болно.
3.2.            Энэ гэрээ болон энэ гэрээний хавсралтад заагдсан заалтууд нь гэрээ байгуулагч талуудын харилцан хүлээх хариуцлага бөгөөд санхүүжилтийн баримт бичгийн хууль ёсны эрх зүйн акт болно.
 
ДӨРӨВ. Захиалагчийн үүрэг
4.1.            Ерөнхий Гүйцэтгэгчид зам, замын байгууламжуудыг журмын дагуу акт үйлдэн хүлээлгэн өгөх.
4.2.            Ерөнхий Гүйцэтгэгчээс норматив, үнэлгээний дагуу гаргаж ирүүлсэн зам, замын байгууламжийн жил, cap тутмын засвар арчлалтын ажилд шаардагдах зардлын хэмжээг хянан баталгаажуулж, санхүүжилтийн график гаргаж, мөрдөж ажиллах.
4.3.            Замын засвар, арчлалтын ажилтай холбогдолтой техникийн баримт бичгүүд, норм норматив, стандарт, үнэ тарифын талаар гарсан хууль эрхийн актуудын мэдээллээр хангах
4.4.            Тухайн хариуцуулсан замын техник ашиглалтын болон үйлчилгээний түвшин, замын засвар, арчлалтын ажлын тоо хэмжээ, чанар нь тавигдаж байгаа шаардлагын хэмжээнд хүрч байгаа эсэхэд тогтмол шалгалт хийх.
4.5.            Хариуцуулсан замын засвар арчлалтын ажилд нормативаар /гүйцэтгэлээр/ олгож байгаа хөрөнгө жинхэнэ зориулалтаар зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авах.
4.6.            Авто замын ашиглалтын байдлын талаар хэрэглэгчдээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч, барагдуулах
4.7.            Монгол улсын авто замын тухай хууль, замын засвар арчлалтын норм дүрэм, Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих.
4.8.            Замын засвар арчлалтын ажлын технологийг улам боловсронгуй болгох, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, замын үйлчилгээний түвшинг өндөрсгөж, зам дээр гарсан саадыг арилгах хугацааг богиносгох талаар гарч байгаа өөрийн болон гадаад орны дэвшилтэт техник технологи, арга ажиллагааг сурталчилж, энэ талын холбогдолтой сургалт, семинар, үзүүлэх сургууль, симпозиум зохион байгуулах.
4.9.            Ерөнхий Гүйцэтгэгчээс норм норматив, үнэ тариф, цалин хөлсний системийг нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэхээр тавьсан санал хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэж байх
 
TAB. Захиалагчийн эрх
5.1.            Замын засвар арчлалтын ажлын явцтай танилцаж, замын бэлэн байдалд үнэлгээ өгч, замын засвар арчлалтын зориулалтаар олгогдсон хөрөнгийг Ерөнхий Гүйцэтгэгч хэрхэн үр ашигтай зарцуулж байгаад шалгалт хийж, зөрчил гарсан тохиолдолд олгогдсон хөрөнгийг нөхөн төлүүлэх, дараагийн санхүүжилтийг бууруулан олгох, гүйцэтгэлийн дагуу нэмж санхүүжилт хийх зэрэг арга хэмжээ авах.
5.2.            Ашиглагдаж буй зам, замын байгууламжийн бэлэн байдлыг тогтоосон шалгалтын дүнгээр энэ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй Ерөнхий Гүйцэтгэгчийн эрхийг хүчингүй болгох талаар холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад хандах
5.3.            Хариуцсан зам, замын байгууламжидаа байнгын арчлалт хийж, чанар сайтай, үйлчилгээний түвшин өндөртэй зам гүүрээр хэрэглэгчдэд үйлчилсэн Гүйцэтгэгчдийг хууль тогтоомжийн дагуу урамшуулах
5.4.            Замд байгалийн гэнэтийн аюул (үер, цас, нуранги, түймэр г.м.) учирсан тохиолдолд зам гүүрний саадыг арилгуулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, түүний биелэлтийг шалган үзэж, холбогдох арга хэмжээ авах
 
ЗУРГАА. Ерөнхий Гүйцэтгэгчийн үүрэг
6.1              Захиалагчийн зүгээс хариуцуулан өгсөн зам, замын байгууламжуудыг хүлээн авч, замын паспорт, гүүрний картад тодруулга хийж, тэдгээрийг хийгдэж байгаа засвартай уялдуулан байнга баяжуулж байх
6.2              Хариуцан эзэмшиж байгаа зам гүүрний бүрэн бүтэн байдлыг хамгаалж, өдөр тутам үзлэг хийж, шаардлагатай арчлалт засварын ажлыг шуурхай гүйцэтгэж, үйлчилгээний түвшин өндөртэй зам, гүүрээр хэрэглэгчдэд үйлчлэх.
6.3              Харьяаны болон гэрээгээр зам хариуцагч байгууллагуудаас өдөр тутам замын байдлын талаар мэдээ авч, тэднийг шуурхай удирдлагаар хангаж ажиллахын зэрэгцээ замын байдлын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад шуурхай дамжуулж байх
6.4              Өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгох, Монгол улсын авто замын тухай хууль, замын засвар арчлалтын норм дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын засвар арчлалттай холбогдолтой бусад дүрэм, журам, стандартыг нарийн судалж, нийт ажиллагсдадаа үе шаттай сургалт явуулан, мэргэжлийн түвшинг байнга дээшлүүлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах.
6.5              Ажиллаж байгаа машин, механизмуудын ашиглалтыг сайжруулах, тэдгээрийг сэлгэн байрлуулах, ажиллуулах үр ашигтай ажил зохиох, засвар арчлалтын чиглэлээр гэнэтийн, төвлөрсөн ажлыг богино хугацаанд шуурхай . гүйцэтгэх үйл ажиллагааг гардан зохион байгуулах.
6.6              Замын засвар арчлалтын ажлын хугацааны нормыг хатуу мөрдөж ажиллахын зэрэгцээ, салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа норм үнэлгээг шинэчлэх, боловсронгуй болгох талаарх өөрсдийн оновчтой саналаа холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлж байх.
6.7              Энэхүү ерөнхий гэрээг үндэслэн бусад гүйцэтгэгчидтэй авто замын засвар арчлалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллах
6.8              Монгол улсын авто замын тухай хуулийн 15-р зүйл заагдсан Авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, хамгаалалт хариуцсан үүргийг бүрэн биелүүлж мөн хуулийн 23.2-т заасны дагуу хариуцлага хүлээнэ.
 
ДОЛОО. Ерөнхий Гүйцэтгэгчийн эрх
7.1              Хариуцаж байгаа зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажилд шаардагдах хөрөнгийг Авто замын сангаас гаргуулан авч захиран зарцуулах.
7.2              Туслан гүйцэтгэгч байгууллага буюу гэрээгээр зам хариуцагч байгууллагыг томилох, хариуцах зам гүүрний хэмжээг тогтоож өгөх, шаардлага хангахгүй тохиолдолд гэрээг цуцлах, хариуцагчийг солих, арга хэмжээ авах.
7.3               Хариуцаж байгаа зам, замын байгууламжид нь гэмтэл учруулж, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхүйцээр үйл ажиллагаа явуулсан хувь хүмүүс, байгууллага албан тушаалтанд арга хэмжээ авахуулах талаар Авто замын улсын бүх шатны байцаагч нарт болон холбогдох хууль хяналтын байгууллагад хандах
 
НАЙМ. Харилцан хүлээх хариуцлага
Энэхүү ерөнхий гэрээний заалтуудыг Захиалагч болон Ерөнхий Гүйцэтгэгч биелүүлээгүй нөхцөлд Авто замын тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
 
EC. Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа
Энэхүү гэрээ нь байгуулагдсанаас хойш                                            жил хүчин төгөлдөр үйлчилнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Захиалагчийн Замын албаны дарга                                Ep. Гүйцэтгэгчийн ep. Инженер
 
Хавсралт №2
ЗАГВАР
 
ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ АРЧЛАН ХАМГААЛАГЧИД ХАРИУЦУУЛЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ AKT
 
…….. он……..cap.…….өдөр                                             №                                            хот
 
1.                  Замын код………………………..
2.                  Чиглэлийн нэр………………./замын эхлэх, төгсөх км, байршил, газрын нэр/
3.                  Ангилал…………………..
4.                  Хучилтын төрөл
5.                  Зэрэг………………………..
6.                  Замын урт…………………………км. Үүнээс:
-                     Цементобетон хучилттай
-                     Асфальтобетон хучилттай
-                     Хөнгөвчилсөн xap хучилттай
-                     Хайрган хучилттай
-                     Сайжруулсан хөрсөн
-                     Хөрсөн
7.         Замын дагууд байгаа гүүрний тоо…………..ш, нийт урт.                     м.
Үүнээс:            a. 12м-ээс дээш урттай төмөр бетон гүүрний
                          пк………………….у/м-тэй………………ширхэг
б. 12м хүртэл урттай т/б гүүрнүүд
                          пк………………….у/м-тэй………………..ширхэг
в. мөн модон гүүрнүүд
пк………………….у/м-тэй…………………ширхэг
8.                  Төмөр бетон хоолойн жагсаалт
Ф1.0м-ийн………..у/м-тэй……………ширхэг (үүнээс 2 нүхтэй…………..)
3 нүхтэй..…………)
Ф1.5м-ийн………..у/м-тэй……………..ширхэг (үүнээс 2 нүхтэй…………)
3 нүхтэй…………..)
Ф2.0м-ийн…………у/м-тэй………..….ширхэг (үүнээс 2 нүхтэй………….)
3 нүхтэй…………..)
□ 1.0м-ийн…………у/м-тэй……………ширхэг (үүнээс 2нүхтэй………….)
3 нүхтэй…………..)
□ 1.5м-ийн…………у/м-тэй…………..ширхэг (үүнээс 2 нүхтэй…………..)
3 нүхтэй…………..)
□ 2.0м-ийн………….у/м-тэй…………..ширхэг (үүнээс 2 нүхтэй…………)
3 нүхтэй…………..)
9.                  Модон болон бусад хоолой
…………………….у/м………………………ширхэг
10.              Замын нийт өртөг…………..мян.төг
11.              Дохиоллын шонгийн тоо…………………..ширхэг
12.             Тэмдгийн тоо…………………………ширхэг
Үүнээс:
а.  км-ын…………………………..ширхэг
б.  тусгай заалтын………………..ширхэг
в.  хөдөлгөөний аюулгүй байдлын………………….ширхэг
13.             Замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийн байршил………..дэх км-т
Газрын нэр……………………
Тоо………………………………………ширхэг
зориулалтын ангилал…………………ширхэг
14.             Автобус, автомашины зогсоолын тоо…………………….ширхэг
нийт талбай………………………………м2
15.             Хүлээлцсэн техникийн баримт бичгүүд:
Замын паспорт…………………………….% /бүрэн бөглөгдсөн байх/
Гүүрний карт……………………………….% / бүрэн бөглөгдсөн байх/
Объектын зураг…………………………….%
Гүйцэтгэлийн профиль дагуугийн……….% / бүрэн зурагдсан байх/
Гүйцэтгэлийн профиль хөндлөнгийн 50м тутамд………………...% /бүрэн зурагдсан байх/
Материал, хийц, хэсгийн болон талбайн дээжийн лабораторийн иж бүрэн дүгнэлт………………………………..ком
 
Хүлээн авсан: Ерөнхий гүйцэтгэгчийн ерөнхий инженер ………………………./                  /
Хүлээлгэн өгсөн: Захиалагчийн Замын албаны дарга…………………………../                  /
 
4.12.           Ерөнхий Гүйцэтгэгчийн зүгээс хийх үзлэгийн давтамж нь объектын тооноос хамааран нэг объектод сард 2-3 удаа байх ба энэ хугацаанд бүх объектыг хамруулна.Үзлэгийг гүйцэтгэгчийн засвар арчлалтын ажил хариуцсан инженерүүд биечлэн гүйцэтгэнэ.
4.13.           Үзлэгийг тухайн объектод бүрэн буюу сонголтын журмаар аль нэг онцлог хэсэгт дагнан хийж болох бөгөөд үзлэгийн үр дүнг хавсралт № 4-д заагдсан журналд тэмдэглэнэ.
4.14.           Захиалагчийн зүгээс хийх үзлэг нь замын засвар, арчлалтад зарцуулагдаж байгаа хөрөнгийн ашиглалт, ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийхэд чиглэгдэнэ. Замын зураг төсөл, эрдэм шинжилгээ, сорилт туршилтын байгууллагаас мэргэжлийн үзлэг, хэмжин шалгалтыг хийлгэж болно.
4.15.           Захиалагчаас объектуудад мэргэжлийн үзлэг, хэмжин шалгалт хийх давтамж ,явуулах хугацаа, түүнийг хариуцан гүйцэтгэх ажилтанг томилон ажиллуулах журмыг захиалагч өөрөө тогтооно.
4.16.           Энэ хэсгийн хавсралт № 3, № 4-ыг бүрэн хөтөлсний дараа хүснэгт 1-д заагдсан аргачлалын дагуу үзлэг хийсэн замын үйлчилгээний түвшингийн үнэлгээг тогтооно.
Хавсралт №3
Засвар арчлалтын анхан шатны нэгжид хөтлөгдөнө.
ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ҮЗЛЭГИЙН ЖУРНАЛ
…………он……….cap………..өдөр
1.                  Замын код……………………………………
2.                  Замын чиглэл………………………………..
3.                  Ангилал/зэрэг/……………………………….
4.                  Замын урт………………..км-ээс…………………………км хүртэлх хэсэг
5.                  Цаг агаарын байдал…………………………
6.                  Өдрийн хэм…………………………………°С
7.                  Замын үйлчилгээний түвшингийн үзүүлэлтүүд
Цастай бол цасны зузаан  ……………………………………………………………………см
Хэдээс хэд дэх км хүртэл үргэлжилсэн…………………………………..км
Цасны нягт , сийрэг (доогуур зурах)
Хунгарын зузаан……………………………………...................................см
Хунгарын урт…………………………………………………………………...м
Хунгарын өргөн…………………………………………………………..........м
Мөсдөлт үүссэн бол түүний урт……………………………………………………….........м
Мөсдөлтийн өргөн………………………………………………………….…м
Халиа тошин үүссэн бол:
Үүссэн газрын байршил………….………...км-ээс...……...км-ийн хооронд
Хиймэл байгууламжийн байршил………………….....………………………
Хиймэл байгууламжийн төрөл, хийц………………………………………….
халиа тошингийн талбай…………………………………………………….м2
ус,мөсний гүн, зузаан/зам,замын байгууламжийн ойролцоо/….……….м
замд нөлөөлсөн байдлыг тодорхойлж бичих……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….……..
7.                  Км-ийн тэмдэг, шон, бусад тэмдгүүд, тумба, цагаан зураас, бусад мэдээллийн самбар, тэмдгүүдийн бүрэн бүтэн байдлыг бичих
8.                  Хучилтын байдал:
Нүхний тоо……………………….ш
Нүхний талбай (ойролцоо)……………………………….м2
Хучилтад yc тогтсон газрын тоо………………………….ш
Бамбалзуур үүссэн газрын тоо……………………………ш
Талбай………………………………………………..м2
Байршил………..км…....м-ээс………..км…….....м-т
Хучилтын захын эвдрэл………………………………………
Хөвөө, налууд өвс ургамал ургасан байдал………………
Цемент бетон хучилтад гарсан эвдрэлүүд…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
Зам дээр бий болсон бага зэргийн саад, мал амьтны сэг, хог, шороо хуримтлагдсан эсэхийг тодорхой тэмдэглэх………………………….………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
Хиймэл байгууламж /хоолойны/ байдал: Хоолойны байршил……..км + ……
Төрөл………………..нүхний тоо………………………диаметр…………………..
Толгой, далавч, opox гарах амсрын байдал…………………………………………………
Эвдрэл үүссэн бол аль хэсэгт ямар эвдрэлтэй                                                                                                                                                                                                         
Хоолой битүүрсэн эсэх                                                                                                    
Хавар, намрын үед нээлттэй, хаалттай                                                            
Хажуугийн шуудууны оролт, гаралт хир зэрэг хангагдсан                                                                                                                                                                                        
Хоолойн дээр хотойлт, суулт үүссэн эсэх                                                                     
Тухайн замд зам тээврийн осол гарсан бол:
Осол гарсан газрын байршил                                                                              км-т
Осол гарсан хэсгийн хучилтын гадаргуугийн байдал
Цас, мөсний цэвэрлэгээ ямар хийгдсэн                                                                                                                                                                                                                      
Хальтаргаа, гулгаа үүссэн эсэх                                                                                     
Устай, шавартай, нойтон, эсвэл хуурай                                                            
Осол гарсан газрын тэмдэг,тэмдэглэгээ, замын тоноглолын байдал                                                                                                                                                                   
Гүүрний байршил                                         км
Голын нэр                                                   
Гүүрний төрөл                                             урт                                                      м
Гүүрний хийцийн төрөл                                                                                                     
Гүүрний хоёр талын зам, далангийн байдал                                                                                                                                                                                                               
Гүүрний зорчих хэсгийн цэвэрлэгээ, цас, мөсний байдал                                                                                                                                                                                        
Гүүрний хайс, дугуй цохигч, парапет                                                                                                                                                                                                                            
Гүүрний ойролцоох тэмдэг, тоноглол бүрэн эсэх                                                                                                                                                                                                      
Ус залах далангийн байдал                                                                                             
Мөс, цөнгийн байдал, түүний хамгаалалт                                                                                                                                                                                                                    
Голын гольдролын байдал, эргийн угаагдал                                                               
Гүүрний хөл тулгуур, ригель, дам нуруу, прогон, шал г.м гол хийц хэсгүүдийн ерөнхий байдал                                                                                                                                                                                                                                                           
 
Онцгой тэмдэглэл:
 
 
 
Үзлэг хийсэн хүний:
Албан тушаал……………………….…………………….
Нэр………………………………………………………….
Хавсралт № 4
ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЗҮГЭЭС ABTO
ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИД ХИЙХ
ҮЗЛЭГИЙН ЖУРНАЛ
…….он…..сар…..өдөр
Замын код………………..
Замын чиглэлийн нэр………………..
Гүүрний нэр  …………
Үзлэгт хамрагдсан хэсэг………….км-ээс……………….км хүртэл
Засвар арчлалтын ажил хариуцсан анхан шатны нэгжийн нэр……………………………
Анхан шатны нэгжийн хийсэн үзлэгт өгөх үнэлэлт:
a/ үзлэг хийгдэх шаардлагатай объектууд бүрэн хамрагдсан, эсэх………………
б/Үзлэгийн чанар, байдал………………………………………………………………..
в/ Үзлэгийн хугацаа, давтамжийн биелэлт……………………………………………
г/ Гүйцэтгэсэн ажлын стандартын шаардлагын биелэлт, ажлын төрөл тус бүрээр………………………………………………………………………………………
д/ Ажлын -тоо хэмжээ (ажил тус бүрээр)………………………………………………
e/ Объектын паспорт (карт) бүрэн хөтлөгдсөн эсэх…………………………………
Үзлэг хийсэн хүний:
Албан тушаал……………………………………..
Нэр………………………………………………….
TAB. ЗАМЫН ТЕХНИК АШИГЛАЛТЫН БАЙДАЛД СУДАЛГАА ХИЙЖ, ТҮВШИН ТОГТООХ
 
5.1.            ХЭМЖИЛТ ХИЙХЭД БАРИМТЛАХ АЮУЛГҮЙН ТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ
5.1.1.     Замын техник ашиглалтын үзүүлэлтүүдийг хэмжихдээ юуны өмнө зам тээврийн ослоо.с урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
5.1.2.     Судалгаа хийх хэсгийн уртыг 500-1000 м байхаар сонгож тухайн хэсгийн эхлэл, төгсгөлд хөдөлгөөний чиглэл тус бүрийн баруун гар талд ажил эхлэх, дуусах цэгээс 50м-т зам дээр хэмжилт хийгдэж, хүмүүс ажиллаж байгааг мэдэгдсэн мэдээллийн самбарыг анхааруулах тэмдгийн хамт тавина.
5.1.3.     Судалгаа, хэмжилтийн ажлыг өдрийн гэгээтэй цагт хийх ба гэгээ тасарснаас хойш хийхийг хориглоно.
5.1.4.     Замын далан, хучилтын өргөн, нүхэн болон торон хагаралтай хэсгийн талбайг хэмжих зэрэг, замын өргөнөөр хийгдэх судалгаа, хэмжилтийг гүйцэтгэх үед ажлын эхлэл, төгсгөлд дарцагтай, хөдөлгөөн зохицуулагч нарыг тавьж ажиллуулна.
5.1.5.     Хөдөлгөөний аль нэг зурваст судалгаа, хэмжилт явуулахдаа замын голоор хөдөлгөөний өргөнийг тусгаарЛасан тэмдгийг 50м тутамд, 1 чиглэлийн хөдөлгөөнийг заасан тэмдгийг урсгалын эхэнд, ажил эхлэх цэгээс 25м-т тавьсан байна.
5.1.6.     Техник ашиглалтын үзүүлэлтүүдийг бүгдийг нь хэмжих шаардлага бүхий зарим онцлог хэсгүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын хажуугаар явуулахаар хөдөлгөөнийг зохицуулж болно.
5.2.            ТҮВШИН ТОГТООХ ХУГАЦАА
5.2.1.      Замын техник ашиглалтын байдалд судалгаа хийж, үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлон түвшин тогтоох ажлыг дулааны улиралд буюу жил бүрийн намар 10-р сарын 1-нээс хэтрүүлэлгүйгээр хийж чиглэл бүрээр нэгдсэн хүснэгт, зураглал, дүгнэлт гаргана.
5.2.2.      Дүгнэлтийг үндэслэн тухайн чиглэлд ангилал тус бүр дээр хийгдэх засвар арчлалтын ажлын хэмжээг тодорхойлно.
5.2.3.      Нийт ажлын хэмжээг нэгтгэн тухайн замуудад дараа жилд хийгдэх ажлын дэс дарааллыг тогтоож, нэгдсэн төлөвлөгөө боловсруулж,хөрөнгийн хэмжээг гаргана.
5.2.4.      Ерөнхий гүйцэтгэгч нь нийт замд хийгдсэн судалгааны дүнг нэгтгэн, ажлын хэмжээ, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж захиалагчид ll-p сарын 20-ны дотор оруулж шийдүүлнэ.
5.3.            ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
5.3.1.     Замын техник ашиглалтад судалгаа хийж, үндсэн үзүүлэлтүүдийг тогтоох ажлыг тухайн чиглэлийн замыг хариуцсан этгээд өөрийн хүчээр болон хөндлөнгийн мэргэжлийн байгууллагыг оролцуулан гүйцэтгэнэ.
5.3.2.     Судалгааг улсын чанартай замууд дээр өөрийн хариуцсан хэсгийн нийт уртад явуулна.
5.3.3.     Судалгааны иж бүрэн материалыг, дүгнэлтийн хамт шууд харъяалагдах дээд байгууллагадаа /Ерөнхий гүйцэтгэгч/ жил бүрийн 10-р сарын 15-ны дотор ирүүлнэ.ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧ гэж улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт хамгаалалтыг шууд хариуцсан авто замын засвар арчлалтын нэгтгэл болон Өмчлөгчтэй шууд харьцах бусад компаниудыг нэрлэнэ.
5.3.4.     Судалгаа хийх зардлыг хянаж, Захиалагч санхүүжүүлэх бөгөөд тухайн жилд хийгдэх замын арчлалтын ажлын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусад нь тусган өгч, санхүүжүүлж байна.
5.3.5.     Гүйцэтгэсэн ажлын үр дүн, хөрөнгө оруулалтын өгөөж, замын бэлэн байдлыг дараа жилийн судалгааны үзүүлэлтүүдтэй харьцуулан тогтоох журмаар дээрх ажил бүтэн жилийн турш үргэлжлэн явагдана.
5.4. ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ АРГАЧЛАЛ
5.4.1.     Замын техник ашиглалтын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох нь тухайн хэсэгт хийгдэх засвар, арчлалтын ажлын төрлийг тогтоох, эдгээр ажлын хэмжээг тооцож цаашид төлөвлөлтийг гүйцэтгэхэд үндсэн материал болж өгнө.
5.4.2.     Замын техник ашиглалтын судалгааны зорилго нь тухайн замын үйлчилгээний түвшинд онцгой нөлөөлөл бүхий техникийн ашиглалтын үндсэн үзүүлэлтүүдийг хэмжилтийн аргаар тодорхойлоход оршино.
5.4.3.  Техник ашиглалтын үндсэн үзүүлэлтэд доорх үзүүлэлтүүд багтана. Үүнд:
-                     хучилт дахь хагаралтай талбайн хэмжээ
-                     нөхөөс хийгдэх шаардлагатай болон торон хагаралтай хэсгийн талбайн хэмжээ
-                     дугуйн мөрний ховил
-                     хучилт ба далангийн өргөн
-                     хучилтын бат бэхий итгэлцүүр
-                     замын тэгш байдал
-                     хучилтын элэгдэлт
-                     гулсалтын эсэргүүцэл эдгээр болно.
5.4.4.  Техник ашиглалтын үндсэн үзүүлэлтүүдийг доорх аргачлалаар тодорхойлно.
5.4.5.     Хучилтын хагаралтай хэсэг гэдэг ойлголтод хучилтын хөндлөн блокон болон торон хагарал үүссэн хэсгүүдийг багтаан авч үзнэ.
5.4.6.     Хучилтын хагаралтай хэсгийн талбайг судалгаанд сонгон авсан хэсгийн нийт талбайд харьцуулж хувиар авсан хэмжээгээр тодорхойлно.
5.4.7.     Хөндлөн болон блокон хагаралтай талбайн урт, өргөнийг хэмжиж, хэмжилтийн тойм зургийг замын зорчих хэсгийн дэвсгэр зураг дээр үзүүлэх хэрэгтэй.
5.4.8.     Нөхөөс хийгдсэн талбайн хэмжээ, урт өргөнийг хэмжиж судалж байгаа хэсгийн нийт талбайд харьцуулан мөн хувиар авч нэгдсэн хүснэгтэд (м2-аар) тусгана.
5.4.9.     Торон хагаралтай хэсгийг нүхний засвар хийгдэх (нөхөөс хийгдэх) талбайд оруулж тооцно.
5.4.10.Торон хагаралтай талбайг хэмжихдээ хамгийн захын хөндлөн болон тууш хагарал хүртэл ±1 см-ийн нарийвчлалтай хэмжинэ.
5.4.11.Замын дугуйн мөрний ховилыг Юм тутамд замын хөндлөн огтлолын 6 цэгт хэмжилт хийж, гарсан үзүүлэлтийг нэгдсэн хүснэгтэд мм-ээр бичилт хийнэ. Хэмжилтийг 3 м-ийн рейкийн доор гарсан зайг шугамаар ±2 мм-н нарийвчлалтай гүйцэтгэнэ.
5.4.12.Хучилтын өргөнийг 50 м тутамд ±5см-н нарийвчлалтай хэмжиж, хэмжилтийн үр дүнг ажлын зураглал болон тусгай хүснэгтэд тэмдэглэнэ.
5.4.13.Эдгээр хэмжилтийг хийх явцдаа замын хөвөө, хиймэл байгууламжийн болон шуудууны ашиглалтын байдалд давхар судалгаа явуулж, хийх шаардлагатай ажлуудын хэмжээг ажлын тодорхойлолтод тусад нь тэмдэглэх ба шаардлагатай гэж үзвэл зарим (гүн, өргөн, гэх мэт) хэмжилтийг хийнэ. Засвар арчлалтын ажил хийгдэх шаардлагатай газруудын хиймэл байгууламжид (шуудууны) пк-ийн юмуу км-ийн байршлыг далан хучилтын хэмжилтийн зураглалд жичид нь тэмдэглэнэ. Жишээ нь: км 162+350+км162+585 гэх мэт.
5.4.14.Нөхөөс хийгдэх шаардлагатай нүхний хэмжээг /урт, өргөн гүн' нүх тус бүр дээр ±1см-н нарийвчлалтай хэмжиж; тойм зураг дээр нүхний байршлыг нэг бүрчлэн тэмдэглэнэ.
5.4.15.Хучилтын бат бэхий итгэлцүүр (К1)-ийг тодорхойлохдоо эхлээд Бенкелманы багажаар хучилтын уян харимхайн хотойлтыг (Ly) хэмжиж тодорхойлно. Хучилтын уян харимхайн модулийг дараах томьёогоор бодож гаргана.
E=PD/Ly
Е-тухайн хучилтын уян харимхайн модуль
Р-ачааны машины дугуйн даралт D-дугуйны голч
Ly-уян харимхайн хотойлт
-Хучилтын шаардлагатай уян харимхайн модулийг /Еш/ тухайн замын хөдөлгөөний эрчмээс хамааруулан тусгай графикаас авч доорх томьёогоор K1-ийг тодорхойлно. байх ёстой.
К1=Е/Ешаард
5.4.16.Хучилтын тэгш байдлыг Меридиан багаж болон Odometer* багажаар хэмжиж тодорхойлно. Хэмжилтийг Мерлиний багажаар хийсэн үед дагалдах хүснэгтийг бөглөнө. Хүснэгтийн загварыг хавсаргав. Odometer-ээр хэмжилт хийх үед машины тогтмол хурдыг хангах б а багажийн заалтыг шууд тэмдэглэнэ.
5.4.17.Хучилтын тэгш байдлыг хэмжихдээ багажийг хучилтын захаас дотогш 1м- ээс багагүй зайд байрлуулах ба тууш явалтын үед энэ зайг алдаж болохгүй.
5.4.18.Хучилтын тэгш байдлын үзүүлэлтийг Авто замын олон улсын тэгш байдлын индекс буюу IRI**-ээp тэмдэглэх ба доорх томьёогоор бодож гаргана.
IRI=0.593+0.47D
D-Мерлиний багажийн заалтаар авсан зай мм-ээр
*-Odometer гэж авто машинд суурилуулсан, тухайн машиныг тогтмол хурдтай явах үед хучилтын тэгш байдлыг автоматаар хэмжих багажийг хэлнэ.
** - IRI авто замын олон улсын тэгш байдлын индекс
5.4.19.Хучилтын тэгш байдлын үзүүлэлтийг доорх ангилалтай харьцуулж ямар хэмжээнд байгааг тодорхойлно.
IRI <4 байвал тэгш, толигор
6>IRI>4 байвал боломжийн буюу дунд зэрэг
8>IRI>6 байвал овон товонтой буюу тэгш бус
IRI>8 байвал хэтэрхий овон товонтой гэж тооцно.
5.4.20.                        Хучилтын элэгдлийг тодорхойлохдоо судалгаанд сонгосон хэсгийн 100 м тутамд хучилтыг ухаж зузааныг 5мм-н нарийвчлалтай хэмжинэ.
5.4.21.Хучилтын зузааныг хэмжихдээ нүхийг 2 урсгалын голд ухна.
5.4.22.Хоёр хэмжилтийн тоон үзүүлэлтийн дунджийг авч цэг тутамд хучилтын элэгдлийн итгэлцүүрийг дараах томьёогоор бодож гаргана.
Kэ=hc/ho
hc- хучилтын бодит зузаан
ho- хучилтын төслийн зузаан
5.4.23.Энэхүү итгэлцүүрийн утга нь 1-д ойртох тусам хучилтын элэгдэл бага байгааг илэрхийлнэ.
5.4.24.Гулсалтын эсэргүүцлийг судалгаанд сонгосон замын өгсүүр, ypyy болон бага радиус бүхий эргэлттэй хэсгүүдэд заавал тодорхойлно. Эдгээр хэсгүүдийн ПК-ийн байршлыг дагалдах зураглалд тэмдэглэнэ.
5.4.25.Харин замын бусад хэсэгт 500м тутамд нэг удаа хэмжинэ.
5.4.26.Гулсалтын эсэргүүцлийн байж болох хамгийн бага хэмжээ нь:
-                     Өгсүүр, ypyy, эргэлтийн бага радиустай хэсэгт 65.0
-                     Замын бусад хэсэгт 55.0 байна.
5.5              ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ЦААШДЫН АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ
5.5.1        Замын техник ашиглалтын байдлын түвшингийн үзүүлэлтүүдийг тогтоосны дараа байх ёстой норм хэмжээтэй харьцуулан үзэж холбогдох инженерүүд дүгнэлтээ гаргана. Энэ шатанд хийх шаардлагатай ажлын хэмжээг тогтоож засварын ажлын хэмжээг хэсэг тус бүрээр тодорхойлно.
5.5.2        Гарсан үзүүлэлтүүдийн өгөгдлийг HDM-III програмууд оруулж, хийхээр төлөвлөж байгаа засварын ажлын үр өгөөжийг тогтоож, цаашид хийх ажлын хөтөлбөрийг боловсруулна.
5.5.3        Судалгааны бүрэн материалыг зам өмчлөгчийн засвар хариуцсан албаны бүртгэл мэдээллийн санд хадгална.
 
МЕРЛИНИЙ БАГАЖИЙН ХЭМЖИЛТИЙН ХҮСНЭГТ
ЗУРГАА. ABTO ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ,САНХҮҮЖҮҮЛЭХ ДҮРЭМ
6.1.            ABTO ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ТОГТООХ
6.1.1.      Авто замын бэлэн байдал нь уг замын үндсэн хийц хэсгүүдэд хийсэн шалгалтаар өгсөн үнэлгээний итгэлцүүрээр тогтоогдоно. Замын үндсэн хийц хэсгүүдэд үнэлгээ өгөхдөө тэдгээрийн эвдрэлийг уг замын тодорхой урт бүхий хэсгүүдэд газар дээр нь шалгаж Хүснэгт № 5-аар өгсөн баллаар /2-ooc 5 хүртэл/ дүгнэнэ.
6.1.2.      Улсын чанартай замуудын засвар арчлалтын ажлыг явуулах одоогийн зохион байгуулалтаар анхан шатны нэгжүүдийн хариуцах замын урт 100-300 км-ын дотор хэлбэлзэж байгаа учраас замын км тутамд шалгалт хийж, замын үнэлгээг тогтооход ихээхэн цаг хугацаа шаардагдан энэ дүрмийг хэрэгжүүлэхэд нилээд хүндрэлтэй болохоор байна. Иймд шалгалт хийхдээ тухайн замын бэлэн байдлыг бодитойгоор тогтоож болохоор тийм нийтлэг хэсгүүдийг сонгож авна.
6.1.3.      Харин дараах тохиолдлуудад замын байдалд үнэлэлт өгөхгүй. Үүнд:
-                     Байгалийн гэнэтийн аюулд нэрвэгдэж эвдэрсэн замын хэсгийг засварлах ч ажил Захиалагчаас тогтоосон хугацаа болоогүйгээс бүрэн дуусаагүй тохиолдолд:
-                     Сайжруулсан шороон замын шуудууны сэргээлт сайн хийгдсэн боловч замд хаврын yc гэсэлтээр бамбалзуур үүссэн үед:
-                     Замын зарим хийц хэсэг нь зам тээврийн ослоос шалтгаалж эвдэрсэн ба уг хэсэгт хийгдэх сэргээн босголтын ажлын хугацаа дуусаагүй үед:
-                     Шалгалтын үед замын аль нэг хэсэгт их засвар, шинэчлэлт хийгдэж байгаа бол, тэгэхдээ тухайн хэсэгт түр зам гарган өгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй өнгөрөөх боломжоор хангасан тохиолдолд. Хэрэв ийм нөхцөлийг хангахгүйгээр зам хааж хөдөлгөөн саатуулсан байвал уг замын зохих хэсэгт "МУУ" үнэлгээ өгнө.
-                     Хэрэв шалгалтын хугацаанд тухайн замын анхан шатны нэгжийн буруугаас зам тээврийн осол гарсан байвал тэр сарын үнэлгээг "МУУ" гэж үзнэ.
6.2.            ABTO ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ
1.                  Авто замын бэлэн байдалд хяналт шалгалт хийж түвшинг үнэлэхдээ дараах журмыг баримтална. Үүнд:
a.                                                                                                            Авто .замын засвар арчлалтын ажлыг cap бүр уг замыг хариуцсан Захиалагчийн хяналтын инженер болон , Ерөнхий Гүйцэтгэгчийн инженер, анхан шатны нэгжийн дарга, мастерыг оролцуулсан ажлын хэсэг дараа сарын 5-ны дотор багтааж шалгана. Шаардлагатай гэж үзвэл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орон нутгийн замын цагдаа, хэрэглэгчид /Замын зөвлөлийн төлөөлөгчдийг оролцуулж болно. Хяналт шалгалтын үзлэгийг хяналтын инженер, байцаагч нар хэдийд ч, замын хэмжээ харгалзахгүй хийж болно. Ажлын хэсэг нь нь замын бэлэн байдлын үнэлгээг уг замд газар дээр нь явж үзлэг хийж l,2-p зүйлд заасанчлан хийц хэсгүүдэд өгсөн үнэлгээгээр тогтооно.
b.                                                                                                            Ажлын хэсэг тухайн замын шалгалт хийгдэх хэсгийн уртыг хучилтын төрлөөс хамааруулан сонгож авна.Гэхдээ сонгосон замын урт 20 км-ээс ихгүй байна. Хэрэв тухайн зам нэг төрлийн хучилттай бол сонгосон сайн муу хэсгүүдийн тоо аль болох ойролцоо буюу ижил байхаар авна.
c.                                                                                                            Улсын чанартай засмал замын бэлэн байдлын үнэлгээ тогтоох шалгалтыг улирал тутам, дараа улирлын эхний сарын 10-ны дотор багтааж явуулна. Энэ шалгалтыг Захиалагч байгууллагын удирдлагын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг хийнэ. Ажлын хэсгийн дарга нь Захиалагчийн Инженер (ЗЗАУХэлтсийн дарга, инженерүүд) байх ба бүрэлдэхүүнд нь аймаг, хотын авто замын улсын байцаагч болон Ерөнхий гүйцэтгэгчийн төлөөлөгч, уг замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын цагдаа, шаардлагатай бол хэрэглэгчид /Замын зөвлөлийн төлөөлөгчийг оролцуулна.
d.                                                                                                            Авто замын техник ашиглалтын байдал, замын хийцүүдийн чанарыг үнэлэх, түвшин тогтоох, энэхүү шалгалтын дүнгээр тусгай хүснэгт № 6-ааг бөглөж ажлын хэсгийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.Мөн уг замыг хариуцсан засвар арчлалтын анхан шатны нэгжийн дарга эсвэл ерөнхий инженерийг заавал байлцуулж өгсөн үнэлгээг зөвшөөрсөн эсэхийг гарын үсэг зуруулж баталгаажуулна.
e.                                                                                                            Захиалагч, Гүйцэтгэгч байгууллагын хамтарсан захиалгаар замын бэлэн байдлын түвшинг, холбогдох мэргэжлийн байгууллага хүмүүсээр бүх зам, замын байгууламжид тогтоолгож болно. Замын бэлэн байдлын үнэлгээ тогтоох шалгалт хийх үед замын засвар арчлалтын байгууллагууд дараах бичиг баримтыг ажлын хэсэгт заавал үзүүлнэ. Үүнд:
a.                                                                                 Зам, замын байгууламжид хийсэн өдөр тутмын үзлэгийн журналууд болон авто замын паспорт, гүүрний карт
b.                                                                                 Замын тэмдэгжилтийн нэгдсэн схем жагсаалт
c.                                                                                 Өнгөрсөн улиралд замын бэлэн байдлын түвшинг тогтоосон хүснэгт №6-аар гаргасан шалгалтын дүнгийн хүснэгт
f.                                                                                                              Гүүр, хиймэл байгууламжийн төлөвлөгөөт хяналтын хугацаа, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүснэгт № 8, хяналтын төрөл, түүнд хамаарах ажлын бүтцийг хүснэгт №9, гүүр, хоолойн үзлэг, шалгалтын үед хэрэглэгдэх тодорхойлолтын тэмдэглэгээний жагсаалтыг хүснэгт №10, гүүрний бүртгэл, мэдээллийн картын загварыг хүснэгт №11, хоолойн бүртгэл мэдээллийн маягтыг , гүүрний үзлэгийн картыг хүснэгт №12 тус тус гаргаж хавсаргасан болно.
g.                                                                                                            Авто замын бэлэн байдлыг замын хийцүүдийн байдал, түүнд хийгдсэн ажлын чанарын үнэлгээ, ач холбогдлын итгэлцүүрийг хэрэглэн тодорхойлно.
h.                                                                                                            Авто замын сонгосон хэсэг тутамд хийц тус бүрийн эвдрэлийг бүртгэж, үнэлгээнд баримтлах эвдэрлийн шинж байдлыг үзүүлсэн хүснэгт №5-аар үнэлж, боловсруулалт хийгээд шалгалтад хамрагдсан хэсгийн уртад нь засвар арчлалтын ажлын чанарын үнэлгээг хийц тус бүрт өгнө.

ABTO ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛГЭЭГ ТОГТООХ ХИЙЦ ХЭСГИЙН ҮНЭЛГЭЭНД БАРИМТЛАХ ЭВДРЭЛИЙН ШИНЖ БАЙДАЛ
Хүснэгт № 5
Замын хийцүүд
Бэлэн байдлын үнэлгээнд харгалзан үзэх эвдрэлүүд
Муу /2 балл/
Дунд /3 балл/
Сайн /4 балл/
Онц /5 балл/
1.                    
1.1.                
Замын хүчилт / P1/
Хучилттай зам
-          цемент бетон
-                      асфальт бетон
-                      хөнгөвчилсөн хатуу хучилт
-                      хучилтад 200м2-аас том талбайтай гүн хонхор цоорхой гарч (3 см-ээс илүү гүнтэй) эвдэрсэн.
-                      Замын зорчих хэсэгт тойрч гарахаас аргагүй том цоорхой цөмөрхий эвдрэл үүссэн
-                      Хучилтан дээр ус тогтсон, хог шороонд бохирдсон, тусгайлан тэмдэг тавьж анхааруулаагүй тохиолдолд осол аваарт оруулж болохоор янз бүрийн зүйл хог зам дээр хаягдсан байх
-                      Шуурч хунгарласан цас арилгагдаагүй, хальтаргаа арилгах бодис цацагдаагүй мөсдөлт, хатуурсан цасан гөлүүр үүсэж хальтаргаа гарсан. Кавц=0,0-0,15
-                      хучилт эвдрэлд орсон, хар хольцын чулуулаг хэсэг ховхорч 3 см хүртэл хэмжээний гүнтэй 200см2-аас их нүх хонхор үүссэн.
-                      Цемент бетон хучилтад өнгөний гадаргууд халцралт эвдрэл үүссэн.
-                      Хар хучилтын дээд үед гулсалт тасралт үүссэн.
-                      Хавтан хашлаганы ирмэг эмтэрч эвдэрсэн.
-                      Ан цав, заадаснууд мастикаар дүүргэгдээгүй.
-                      Нүхний засварыг муу хийснээс овон товон үүссэн.
-                      Хучилт дээр хог цэвэрлэгдээгүй байх.
-                      Хучилтан дээрх хатуурсан цасыг цэвэрлээгүй байх.
-                      Хөлдөлт, усанд идэгдэж өнгөний хууралт холцролт, хэсэг хэсэг хотойлт овон товон үүссэн.
-                      Битум ихэдсэн хэсэгт элс, дайрга цацагдаагүй байх.
-                      Ан цавын зарим хэсэгт битумын мастик хийгдээгүй байх.
-                      Хучилтан дээрх цасыг арилгасан боловч гадаргуугийн 10% ов тов нимгэн цастай тэр нь хальтаргаанд нөлөөлөхөөргүй байх, хуурай материал цацаж хальтаргаанаас хамгаалсан байх.
-                      Хурд багасгах шаардлагагүй.
-                      Эвдрэлгүй
-                      Хучилтан дээр цасан бүрхүүлгүй
-                      Хучилтын хальтаргааг арилгасан, бодис цацсан
-                      Хучилтын хөвөөнд суулт гараагүй, хөндлөнгийн хэвгий өөрчлөгдөөгүй
-                      Хучилтад долгион үүсээгүй.
-                      Асфальтбетон хучилтын ан завсар битумээр, цементбетон замын заадас мастикаар дүүргэгдсэн байх.
1.2.                
Хучилтгүй зам
-                      хайрга болон дайрган
-                      сайжруулсан хөрсөн
-                      -Үргэлжилсэн дэржгэнүүр үүссэн (өндөр 5см-ээс их)
-                      Хучилтад нүх хонхор, цоорхой үүссэн. Ус тогтсон, тусгайлан тэмдэг тавьж анхааруулаагүй тохиолдолд осол гарч болзошгүй.
-                      Хатуурсан цасан болон мөсөн бүрхүүл үүсэж хальтаргаа гарсан байх.Кавц=0,0-0,15
-                      -Хучилт өнгөц эвдэрч, дугуйны мөр гарсан, дэржгэнүүр (өндөр нь 5см) үүссэн, замын зорчих хэсгийн дайрга, хайрга нь барьцалдаагүй сул үсчсэн, хогтой, зам дээрх дагтаршаагүй сийрэг цас 20см-ээс дээш гараагүй байх. Кавц=0,15-0,25
-                      -Замын гадаргуугийн хөндлөн огтлолд бага зэрэг өөрчлөлт орсон
-                      Хучилтын цасыг цэвэрлэсэн боловч гадаргуугийн 10%-д ов тов цастай хурд сааруулах шаардлагагүй
-                      Хэсэгчилсэн дэржэгнүүртэй (өндөр 5см, уртын 20%-аас ихгүй)
-                      -эвдрэлгүй
-                      хучилтын цас мөсийг бүрэн цэвэрлэсэн байх
-                      дэржгэнүүргүй байх
-                      Замыг тоосгүйжүүлэх арга хэмжээ авсан байх.
2.                    
Шороон далан ба ус зайлуулах
байгууламж /Р2/
-                      Замын эмжээр, налуу угаагдсан, усны шуудуу элс шороонд дарагдаж ус урсахгүй болсон, эмжээр дээр бут, сөөг мод ургасан, усны лоток эвдэрсэн.
-                      Хучилтын ирмэгийн түвшин хөвөөнийхөөс 40мм-ээс илүү их зөрүүтэй болсон
-                      Замын хөвөөний цас арилаагүй хунгарт дарагдсан.
-                      Хажуу налуу, хажуугийн шуудуу ба бэлтгэл газрын хог ургамал өвс бут сөөг зайлуулаагүй, хөвөөний хөндлөн огтлол өөрчлөлттэй, зорчих хэсгийн ирмэгээс доош суусан (40мм-ээс бага)
-                      Далангийн хажуу налуу зарим газар урссан, хөвөөний өргөн нарийссан.
-                      Хөвөөн дээр дугуйн мөр, нүх хонхор цоорхой үүссэн
-                      Замын хөвөөний талаас илүү нь цастай байх.
-                      Хөвөөний хэвгий бага зэргийн өөрчлэлттэй.
-                      хөндлөнгийн болон хажуугийн налууд хэв гажилт үүсээгүй байх.
3.                    
3.1.                
Гүүр хиймэл байгууламж /РАМ/
Гүүр .
-                      зорчих хэсгийн заадас, дамжих хавтан эвдэрсэн
-                      олон цэгт төмөр бетон бүтээцийн бетон ховхорч, арматур ил гарсан
-                      ган хийцийн гол цэгүүд эвдрэлтэй
-                      модон хавчаас, хавчуурганд хагаралт, өмхөрөлт гарсан
-                      явган замын хийцүүд эвдэрсэн
-                      конус налуугийн бэхэлгээ эвдэрсэн
-                      зарим эд ангиудын тогтвортой байдал нь алдагдхааргүй гэмтлүүд гарсан
-                      бетон болон төмөр бетон хийцүүдэд эвдрэл, ан цавууд гарсан
-                      арматурын зарим цухуйлтууд
-                      -3-8cm тэгш биш гадаргуутай
-                      -бүх төрлийн жижиг эвдрэл 3% хүртэл гарсан ган хийцүүд зэврэлттэй, тулах хэсгийн бетон эвдэрсэн
-                      -модонд бага зэргийн ялзрал үүссэн
-                      гүүрний хэвийн ажиллагаанд саад болохооргүй жижиг эвдрэл гарсан (дам нурууны гадна халтартсан, өнгөн эвдрэл)
-                      нарийн хялгасан жижиг цууралт үүссэн
-                      зарим хэсгийн хадаас боолт суларсан
-                      модон гүүрний зангилааны хэсэгт бага зэрэг эвдрэл гарсан
-                      эвдрэлгүй
-                      гүүрний зорчих хэсэг, явган замыг цас, мөс хогоос цэвэрлэсэн
-                      өнгө будгийн засал хийгдсэн
-                      заадас хагаралгүй, жигд ажиллаж байгаа -өмхрөлт (модны) явагдаагүй
3.2.                  
Хоолой
-                      хоолойд суулт үүсэж, цагиргууд зөрсөн
-                      далан сэтэрсэн
-                      дохионы шонгууд унасан, алга болсон
-                      хоолойны толгой далавч эвдэрсэн
-                      хоолойн болон орох гарах амсрууд шороогоор дүүрсэн
-                      хоолойн орох гарах амсрыг өвөл тагладаггүй
-                      хоолойн толгойн далавчид ан цав, хугаралт хэмхрэл үүссэн
-                      хоолойн зарим цагиргуудад яльгүй суулт үүссэн.
-                      хоолойн дотор зарим газарт шороо хуралдсан
-                      хоолой цасаар дүүрсэн
-                      амсар толгойны эд ангиудад өнгөлгөө хийгээгүй
-                      Шохой, будаг хийгээгүй
-                      хоолойн нүх, амсар цасанд дарагдаагүй
-                      эвдрэлгүй
-                      орох гарах амсрыг өвлийн улиралд тагласан
-                      дохионы шонгууд бүрэн, хазайгаагүй
4.                    
Замын тэмдэгжилт тоноглол /Р4/
-                      зайлшгүй шаардлагатай газруудаар байх ёстой хаалт, хамгаалалт, дохиоллын тэмдэг, заалтууд тавигдаагүй буюу шаардлага хангахгүй болсон.
-                      дохионы шон, тэмдэг, самбарууд хазайсан, зарим нь алга болсон, хугарсан
-                      тэмдэг байрлуулах журам заавар зөрчиж тэмдэг, заалт тавьсан.
-                      чиглүүлэгч хэрэгсэл, замын тэмдэг, хаалт хашлага,босоо ба хэвтээ тэмдэглэгээ цасанд дарагдсан буюу бохирдсоноос танигдахгүй болсон, эвдэрсэн.
-                      журамлагдаагүй гарц оролттой, тэмдэглэгээг танаргүй муухай хийсэн.
-                      явган хүний замын хучилт ихээхэн эвдэрсэн.
-                      замын тэмдэг дохионы шон, мэдээллийн хэрэгслүүд бага зэргийн бохирдолттой, гэмтэлтэй.
-                      тэмдэг тоноглолын 10%-ийг засах шаардлагатай.
-                      эвдрэлгүй
-                      замын тэмдэг, тэмдэглэгээ, хашлага, хашилт, явган хүний зам бүрэн бүтэн цэвэр үзэмжтэй.
5.                    
Тохижилт үйлчилгээний
цогцолбор /Р5/
-тохижилт үйлчилгээний газруудын байршил хууль зөрчсөн, замын ашиглалтын байдалд сөрөг нөлөө үзүүлдэг -зогсоол, талбай шороо, цас мөсөнд дарагдсан.
-замын дагуух овоо, сүсэг
бишрэлийн бусад цэгүүд амрах
талбай хогонд дарагдсан байх
-үйлчилгээний газрууд руу очих
зам нь гол замын хажуугийн
шуудууг таглаж, ус урсах
боломжгүй болгосон
-тохижилт үйлчилгээний цагийн байршил хууль дүрэмд нийцсэн боловч хог ихтэй, замбараагүй.
-зогсоол талбай хогонд
дарагдсан.
-Овоо зэргийн орчинг
тохижуулаагүй.
-үйлчилгээний газрууд руу очих гарцад хоолой тавьсан боловч тэр нь жижигдэж, хажуугийн шуудууны усыг гаргаж чаддаггүй
-тохижилт үйлчилгээний ялимгүй бохирдолттой, үзэмж муутай.
-үйлчилгээний газрууд руу орох гарцууд дээр ус өнгөрүүлэх зохих голчтой хоолой тавиулсан
-тохижилт үйлчилгээний бүх цэгүүд өнгө үзэмж сайтай, хууль дүрмийн дагуу байршсан.
-үйлчилгээний газрууд руу орох гарц үлгэр жишээ хийгдсэн
             

Хүснэгт № 6
…………………………………………………….чиглэлийн ЗАМЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ТОГТООХ ХҮСНЭГТ
…..он…..cap…..өдөр
Д/д
Замын хийцүүд, ач холбогдлын итгэлцүүр
Өгөх үнэлгээ
Зохих үнэлгээ өгөгдсөн
Өгөгдсөн үнэлгээний нийлбэр дүн
Хийц тус бүрийн чанарын үнэлгээ "Р"
Хэсгүүд
Бүгд
1.          
Хучилт m,=0.65
 
 
 
 
 
2.          
Шороон далан, шуудуу m2=0.15
 
 
 
 
 
3.          
Гүүр, хоолой m3=0.10
 
 
 
 
 
4.          
Тохижилт, үйлчилгээний цогцолбор m4=0.05
 
 
 
 
I
5.          
Тэмдэгжилт, замын тоноглол m5=0.05
 
 
 
 
 
Комиссын дарга................................
/гарын үсэг/
Гишүүд…………………………………
Шалгалтын комиссын үнэлгээтэй танилцаж зөвшөөрсөн……………………………………………
6.3.            ЗАМЫН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ
6.3.1.     Үзлэг хийгдэх замын сонгосон хэсэг тутамд хийц тус бүрт эвдрэлийн шинж байдлаар онц /5/, сайн /4/, дунд /3/, муу 121 гэсэн баллаар үнэлгээ өгнө.
6.3.2.     Хүснэгт №6-ын 4-р баганад 3-р баганын зохих үнэлгээнүүдийн ард „тийм„ үнэлгээ өгөгдсөн хэсгүүдийг бичнэ.
Хэрэв аль нэг хэсэгт замын хийцэд өгөгдсөн үнэлгээнүүд илэрсэн эвдрэлээс болж янз бүр байвал хамгийн бага үнэлгээтэй хэсгийг авна.
6.3.3.     Хийц тус бүрийн бэлэн байдлын үнэлгээг замын шалгалтад сонгосон хэсгийн уртад нь дараах томьёогоор олно. Өөрөөр хэлбэл аль нэг хийцэд өгсөн үнэлгээ тус бүрийг сонгосон хэсгийн уртаар үржүүлэн нийлбэрийг нь нийт замын уртад хувааж Pn-ийг тодорхойлно.
             (1)
m1: mn - сонгосон хэсэг тус бүрт байгаа нэг төрлийн хийцэд өгсөн чанарын үнэлгээ.
11 :1n - сонгосон хэсэг тус бүрийн урт.
Li - сонгосон хэсгүүдийн уртын нийлбэр
6.3.4.     Замын хийц хэсэг тус бүрийн үнэлгээ „ Pn,, болон хүснэгт №6 дахь ач холбогдлын итгэлцүүр „тп„-ийг ашиглан нийт замын бэлэн байдлын түвшин ,,S,,-ийг дараах томьёогоор олно.
           (2)
m-замын хийцүүдийн ач холбогдлын итгэлцүүр
Р-замын хийц тус бүрийн үйлчилгээний түвшингийн үзүүлэлт
P1 -замын хучилтын
Р2-шороон далангийн
Р3-Гүүр, хиймэл байгууламжийн
Р4-Замын тэмдэгжилт, тоноглолын
Р5-замын тохижилт, үйлчилгээний цогцолборын
N-замын хийцүүдийн тоо
6.3.5.     Тодорхой нэг зам хариуцсан анхан шатны нэгжийн хувьд замын бэлэн байдлын түвшинг 2-р томьёогоор тодорхойлно. Харин хэд хэдэн зам хариуцсан анхан шатны нэгжийн хувьд энэ үзүүлэлтийг дараах томьёогоор олно.
              (3)
Si -аль нэг замын бэлэн байдлын түвшин
LI-аль нэг замын урт

ГҮҮР, ХИЙМЭЛ БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ
Хүснэгт 7
Хяналтын төрлүүд
Хугацаа
Оролцох хүмүүс
Тодорхойлсон тэмдэглэгээ
/олон улсын стандарт/
1.                   
Байнгын
Байнга
Ашиглалтын байгууллагын ажилтан
 
2.                   
Ерөнхий хяналт шалгалт
2 жилд 1 удаа
Гүүрний байцаагч, шаардлагатай мэргэжилтэн
G
3.                   
Хэсэгчилсэн хяналт шалгалт
6 жилд 1 удаа
Гүүрний байцаагч, шаардлагатай мэргэжилтэн
D
4.                   
Тусгай шалгалт /Гүүрний байдал муудсан үед/
Жилд
Гүүрний байцаагч, шаардлагатай мэргэжилтэн
S
5.                   
Түр гүүрэнд
Жилд
Гүүрний байцаагч, шаардлагатай мэргэжилтэн
 
6.                   
Томоохон болон хэд хэдэн хам гүүрэнд
Гүүрний хяналтын инженерийн шийдвэрээр
Гүүрний байцаагч, шаардлагатай мэргэжилтэн
 
7.                   
Газар хөдлөлтийн бүсэд хамрагдсан бүх гүүрэнд
Газар хөдөлсний дараа
Гүүрний байцаагч, шаардлагатай мэргэжилтэн
 
8.                   
Үерийн усны хүрээнд хамрагдсан бүх гүүрэнд
Үерийн дараа, цөн түрэлтийн дараа
Гүүрний байцаагч, шаардлагатай мэргэжилтэн
 
9.                   
Хүнд ачаа гаргасан гүүрэнд
Хүнд ачаа гарсны дараа
Гүүрний байцаагч, шаардлагатай мэргэжилтэн
 
 
ХЯНАЛТЫН ТӨРӨЛ, ТҮҮНД XAMAAPAX АЖЛЫН БҮТЭЦ
Хүснэгт 8
Хяналт шалгалтын төрлүүд
Хяналт шалгалтын үед хийгдэх ажлууд
1.                  
Байнгын хяналт
1.                  Автомашины мөргөлт болон Гүүрний тулгуур, замын хашлага, хайсны эвдрэл,
2.                  Үерийн уснаас болсон эвдрэл, суултууд
3.                  Замын тэмдэг, тэмдэглэгээ, дохионы шон
4.                  Угаагдалтаас гарах эвдрэл
5.                  Зорчих хэсгийн эвдрэл,
6.                  Гүүр, хоолойн ерөнхий байдал,
7.                  Гүүрний заадасны байдал.
2.                  
Ерөнхий хяналт
1.                  Гүүрний бүртгэлд тэмдэглэгээ хийх, баримтын баяжуулалт хийх,
2.                  Гүүрний ашиглалтад онцгой байдал гарсан эсэх
3.                  
Хэсэгчилсэн хяналт
1.                  Гүүрний ашиглалтын байдал,
2.                  Усны түвшингээс дээш ил гарсан Гүүрний дөрөвний нэг, далд хэсэг, усны урсгалын байдал, усан доорх байдал.
4.                  
Тусгай хяналт
1.                  Тодорхой төрлийн онц байдал шаардагдсан гүүрний ажил
5.                  
Түр гүүр
1.                  Уг гүүрний даац болон хөдөлгөөн өнгөрүүлэх байдал
6.                  
Том буюу хэд хэдэн хам гүүрнүүд
1.                  Ажлын хэмжээ нөхцөлтэй нь уялдуулан ерөнхий ба хэсэгчилсэн хяналт
7.                  
Газар хөдлөлтийн бүсэд
1.                  Газар хөдөлснөөс гүүр болон даланд гарч болох эвдрэлийг тодорхойлж, ерөнхий хяналтыг хийнэ.
8.                  
Үерийн усны хүрээнд хамрагдах гүүрэнд
1.                  Yep , ус хөлдсөнөөс гүүрэнд гарч болох эвдрэлийн байдал
9.                  
Даац хэтрэлтийн хяналт
1.                  Даац хэтрүүлснээс болж гарах эвдрэл
 
ГҮҮР, ХООЛОЙН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТЫН ҮЕД ХЭРЭГЛЭГДЭХ ТОДОРХОЙЛОЛТЫН ТЭМДЭГЛЭГЭЭНҮҮД
Хүснэгт 9
CAB
CON
CPR
CPT
NON
SPR
TIM
TPT
SC
OTH
ХАЙС
Төмөр
Бетонон
Бетонон багана, модон хөндлөвчтэй
Бетонон багана, төмөр хоолойн хөндлөвчтэй
Хайсгүй
Төмөр багана, модон хөндлөвчтэй
Дүнзэн
Дүнзэн багана, төмөр хоолой хөндлөвчтэй
Төмөр хоолойн
Бусад
WD
TL
ТТ
TD
RC
ASP
Зорчих хэсгийн хучилт
Модон
Уртааш банзан
Хөндлөн банзан
Ташуу банзан
Төмөр бетон
Асфальт бетон
RC
TIM
Зорчих хэсгийн материал
Төмөр бетон
Модон
SA
SAF
RS
SWA
NON
Хэв гажилтын заадас
Төмөр
Асфальтаар дүүргэсэн төмөр
Төмөр бетон
Асфальтаар хучсан
Байхгүй
SS
APC
RSP
RUP
RUS
ROS
RS
Тулах хэсгийн төрөл
Төмөр дээр төмөр
Бетон дээр битумтай цаас /хар цаас/
Төмөр хавтантай резинэн
Резинэн
Резинэн жийргэвч /дугуйны покрышка/
Бултай тулах хэсэг
Төмөр хагас бул бүхий тулах хэсэг /тангенциальная опорная часть/
DSP
DWP
SFW
SFS
CAS
DFPF
Суурь
Төмөр бетон шон
Модон шон
Хавтгай суурьтай модон /амбаар/
Хавтгай суурьтай бетон
Худган
Өрөмдлөг дүүргэлтийн шонт суурь
1
2
3
4
5
Урьд хийгдсэн ажлуудын үнэлгээ /засварын/
Их сайн
Дунд зэрэг
Муу
Үр ашиггүй
Хийгдээгүй
 
ГҮҮРНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН KAPT
Хүснэгт 10
1.                   
Аймгийн нэр
 
2.                   
Ойролцоох хот, тосгоны нэр /зай, км/
 
3.                   
Замын нэр
 
4.                   
Замын код /хэд дэх км-т/
 
5.                   
Замын урт, км
 
6.                   
Голын нэр, гүүрний зориулалт
 
7.                   
Гүүрний нэр
 
8.                   
Гүүрний дугаар
 
9.                   
Ашиглалтад орсон он, cap, өдөр
 
10.              
Гүүрний төрөл, хийц, материал
 
11.              
Гүүрний өндөр /ердийн усны түвшингээс дам нуруу хүртэлх зай^м
 
12.              
Дам нурууны тоо, урт у/м
 
13.              
Алгаслалын тоо
 
14.              
Гүүрний даац тн
 
15.              
Урт, зорчих хэсгийн өргөн м
 
16.              
Усны хурд м/сек
 
17.              
Өргөн
БУТ/м/
НУТ/м/
 
18.              
Хайсны өндөр………м
 
19.              
Хашлаганы өндөр……м
 
20.              
Хайсны төрөл
 
21.              
Зорчих хэсгийн хучилт
 
22.              
Зорчих хэсгийн материал
 
23.              
Хэв гажилтын заадас
 
24.              
Тулах хэсгийн төрөл, материал
 
25.              
Хөл тулгуурын хийц, материал
 
26.              
Суурийн /фундамент/ төрөл
 
27.              
Дагуугийн налуу % 0
 
28.              
Хөндлөн хэвгий %0
 
29.              
Мөсний зузаан, см
 
30.              
Тулгуурын суулт БУТ-гөөс доош, м
 
31.              
Тулгуурын урт, өргөн м
 
32.              
Мөс зүсэгчийн хэлбэр
 
33.              
Эргийн бэхэлгээний төрөл, ус залах далангийн урт
 
34.              
Конусын бэхэлгээний төрөл
 
35.              
Мөс, цөн явах хугацаа /эхлэх, дуусах/
 
36.              
Зургийн инженер
 
37.              
Гүүр барьсан байгууллага
 
38.              
Гүүр бариулсан инженер
 
39.              
Хариуцсан засвар, арчлалтын байгууллага
 
40.              
Урьд хийгдсэн засвар
 
41.              
Бусад тоноглол
 
42.              
Хамгаалалтын далан
 
43.              
Баримт бичиг
 
44.              
Гүүрний төсөвт өртөг
 
45.              
Гүүрний түүх
 
46.              
Ерөнхий тэмдэглэгээ, үнэлэлт, дүгнэлт
 
47.              
Огноо
 
48.              
Карт бөглөсөн хүний нэр, гарын үсэг:
 
 
 
ХООЛОЙН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН МАЯГТ
Хүснэгт № 11
1.                   
Аймгийн нэр
 
2.                   
Ойролцоох хот, тосгоны нэр
 
3.                   
Замын чиглэл, код
 
4.                   
Замын хэддүгээр км-т байрласан
 
5.                  .
Хоолойн дугаар /№/
 
6.                   
Хоолойн голч /м/
 
7.                   
Хоолойн өндөр /м/
 
8.                   
Хоолойн урт /м/
 
9.                   
Шороон далангийн өндөр /м/
 
10.              
Хоолойн толгойн хэлбэр /орох, гарах/
 
11.              
Хоолойг барьсан он
 
12.              
Хоолойн хэвгий %0
 
13.              
Хоолойн материал
 
14.              
Хоолойн усны хамгаалалт
 
15.              
Хоолойн бетон суурийн зузаан
 
16.              
Хоолойн амсрын бэхэлгээ /орох, гарах/
 
17.              
Баримт бичиг
 
18.              
Төсөвт өртөг
 
 
Хоолойн үнэлэлт, дүгнэлт:
 
 
Огноо:                                                                                                                                  Нэр, гарын үсэг:
 
ГҮҮРНИЙ ҮЗЛЭГИЙН KAPT
Хүснэгт №12
Гүүрний нэр: №
Замын төрөл
Зам ба голын нэр
Барих огноо:
Ажилласан мэргэжилтэн
Байршил:
Хаанахын компани барьсан
Барьж дууссан огноо:
Засварласан байгууллага
 
Гүүрний төрөл
Дээд хэсэг:
Тооцоот ачаа
 
Ачааллын хязгаар
Бий            Үгүй
Доод хэсэг
Захын тулгуур:
Төлөвлөлтийн стандарт
Англи стандарт, AASHTO, ОХУ, Мон, бусад
 
Завсрын тулгуур:
Гүүрний байрлал:
Зорчих хэсэг м2, муруй /R= /
Гүүрний урт:
м
Алгаслал:            м
 
Захын хэмжээ:
Урт         км, муруй        м,
өргөн                  м
Гүүрний өргөн
м
Зорчих хэсэг:                                                                                                                       м
Явган хүний зам:                 м
 
Голын нэр:
Голын өргөн:
Гүн:                м
Усны чөлөөт зай:
Ус өнгөрүүлэх чадвар:               м/сек
Хавсралт
Төрөл:                                  Дугаар:
 
Хөдөлгөөний эрчим:
Жил:
Хүнд механизмын тоо тоо/жил:
Бусад:
 
 
 
 
 
Засварын дараа:
Хучилт
Хавтан дам нуруу
Хөл тулгуур:
Будаг:
Заадас:
Тулах хэсэг:
Ус тусгаарлалт:
Хайс:
Дугуй цохигч:
Бусад:
Доод хэсэг:
Гүүрний хийц:
Эвдрэлийн байдал:
Хувь:
Гүүрний хийц:
Эвдрэлийн байдал:
Хувь:
Зорчих хэсэг
Хучилт:
Сайн, муу, дэржгэнүүр, донсолгоо, хагарал, арматур ил гарсан
 
Доод хэсэг
Захын тулгуур № 1
 
 
 
Дугуй цохигч:
Сайн, муу, дэржгэнүүр, донсолгоо, хагарал, арматур ил гарсан
 
Захын тулгуур № 2
 
 
 
Хайс
Сайн, муу, дэржгэнүүр, донсолгоо, хагарал, арматур ил гарсан
 
Ар хана:
 
 
 
Дээд хэсэг:
Дам нуруу:
Сайн, муу, дэржгэнүүр, донсолгоо, хагарал, арматур ил гарсан
 
Далавч
 
 
 
Завсрын тулгуур:
Сайн, муу, дэржгэнүүр, донсолгоо, хагарал, арматур ил гарсан
 
Замын хөдөлгөөний тэмдэг:
Бий,                                  үгүй
Муу,                                   сайн
 
Ригель:
Сайн, муу, дэржгэнүүр, донсолгоо, хагарал, арматур ил гарсан
 
Санал:
Будаг:
Сайн,                       муу
 
Ямар хийцүүдэд юу хийх:
Эвдрэлийн хувь:
Бусад жижиг хийц
Заадас:
Сайн: муу:  эвдэрсэн: хагарсан:
 
Тулах хэсэг:
Сайн:       муу:       шилжсэн:
 
Ус гаргах цорго:
Сайн: муу:        солих: хар тослох:
 
ГҮҮРИЙГ ХАЖУУНААС НЬ ХАРУУЛСАН ЗУРАГ ХАВСАРГАНА:
                                     

6.4              САНХҮҮЖҮҮЛЭХ
6.4.1.      Замын бэлэн байдлын үнэлгээний тоон утгад харгалзах Хүснэгт №-13-д байгаа хувь хэмжээгээр тухайн анхан шатны нэгжийн гүйцэтгэсэн засвар арчлалтын ажлын санхүүжих нормативт зардлыг тогтооно.
6.4.2.      Санхүүжилтийн үндсэн баримт нь анхан шатны нэгжийн гаргаж, ажлын хэсгийн хянасан гүйцэтгэл болон Хавсралт№ 5-д үзүүлсэн акт болно.
 
Авто замын бэлэн байдлыг үндэслэн урсгал засвар, арчлалтын ажлын нормативт зардлыг санхүүжүүлэх хувь хэмжээ
Хүснэгт № 13
Д/д
Замын бэлэн байдлын түвшин
Нормативт зардлыг санхүүжүүлэх хувь
Тайлбар
A
1
2
3
1.                   
2.                   
3.                   
4.                   
5.                   
 
1,0-0,85
0,84-0,75
0,74-0,65
0,64-0,55
0,54-0,40
100
80
70
60
50
 
Тайлбар: Замын засвар арчлалтын ажлын чанарын бүх үзүүлэлтүүд (хийц хэсэг бүрээр) онц дүнтэй байвал чанарын түвшин 1,0-тэй тэнцүү байх бөгөөд зөвхөн энэ тохиолдолд санхүүжилтийн нормативт зардлыг 120 хүртэл хувиар олгож шагналын хувь оногдуулна.
 
Хавсралт№5
Авто замын бэлэн байдлыг үндэслэн урсгал засвар, арчлалтын ажлын нормативт зардлыг санхүүжүүлэх хувь хэмжээг тогтоох акт
…оны…p сарын…ны өдөр                                                                                                          
/газрын нэр/
 
                                                                                                                                                          
/анхан шатны нэгжийн нэр /
 
                                                                                                                                                           
/шалгалт хийгдсэн хугацаа/
Дараах бүрэлдэхүүнтэй комисс
Дарга………………………………………..
/нэр, албан тушаал/
Гишүүд………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..бид………………………………………………………………………………………………..нарыг байлцуулан /байгууллагын нэр, албан тушаал нэр/                                                                        ……………………………………………………………………………………………….
/замын нэр, урт км-ээр/                                    замуудад …оны …сарын…нд  засвар арчлалтын ажлын чанарт үнэлгээ өгч, замын бэлэн байдлын түвшин тогтоох шалгалт хийв.
Шалгалт хийгдсэн замд анхан шатны нэгжийн буруугаас гарсан зам тээврийн осол…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………. /хаана, ямар шалтгаанаас ямар осол гарсныг тодорхой бичнэ/ газар дээр нь шалгаж, эвдрэлийг бүртгэж, хийц тус бүрээр үнэлгээ өгснөөр                                              ……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………… /замуудын нэр/
замын бэлэн байдлын түвшинг……………………гэж тогтоов.
/үнэлгээг бичгээр/
Замын байгууллагын хариуцаж байгаа дээрх замуудын урсгал засвар арчлалтын нормативт зардлыг замын бэлэн байдлын түвшингийн дээрх үнэлгээг үндэслэн ………………….%-иар олгох нь зүйтэй гэж үзэв.
 
Комиссын дарга ……………………………….
/гарын үсэг/
Гишүүд …………………………………………..
Шалгалтын комиссын үнэлгээтэй танилцаж зөвшөөрсөн………………………………….
 
 
ДОЛОО. ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БҮРТГЭЛИЙГ ХӨТЛӨХ, БҮРТГЭЛ-МЭДЭЭЛЛИЙН САНГ КОМПЬЮТЕРИЙН /ЦАХИМ ТООЦООЛУУРЫН/ СҮЛЖЭЭ, ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХ ЖУРАМ.
7.1              МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БҮРДЭЛТ
7.1.1        Нийтийн хэрэгцээнд ашиглагдаж байгаа улсын чанартай бүх төрлийн авто зам, тэдгээрийн хиймэл байгууламж, гүүрүүдэд бүртгэл явуулж, замын паспорт, гүүрний картыг хөтлөх, улсын замын сүлжээний техникийн байдал, ашиглалтын түвшингийн талаарх өгөгдлүүдийг үндэслэж, зохих програм хангамжийг ашиглан замын бүртгэл мэдээллийн санг бүрдүүлнэ.
7.1.2        Зам, замын байгууламжийн бүртгэлд авто замын зурвас газар, шороон далан, зорчих хэсэг, хиймэл байгууламж, замын ашиглалтын албаны барилга, замын тэмдэг,тоноглол, хамгаалалтын хэрэгсэл, замын ногоон байгууламж болон авто замын дэргэдэх үйлчилгээний зориулалттай барилгууд хамрагдана. Харин замын зурвасаас гадна байгаа бусад барилга байгууламжууд хамаарахгүй.
7.2              ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БҮРТГЭЛИЙГ ХӨТЛӨХ
7.2.1        Ашиглагдаж байгаа авто зам, гүүр, хиймэл байгууламжийн хийц, хэмжээ, техникийн байдал, техник-ашиглалтын үзүүлэлтүүдийн тухай мэдээллийг объект тус бүрээр нэгтгэн гаргаж, тэдгээрийг зам,замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, хяналт тавих болон нийт замын сүлжээний ашиглалтын төлөв байдлыг тогтоох зорилгоор бүртгэлийг явуулна.
7.2.2        Замын паспорт, гүүрний картыг хөтлөх үндсэн материал нь зам, гүүрний засвар, арчлалтын ажил хариуцдаг анхан шатны нэгжид тогтмол хөтлөгдөж байх ёстой "Зам, замын байгууламжийн бүртгэлийн хөдөлгөөний тайлан" болно.
7.2.3        Хөдөлгөөний тайланг анхан шатны нэгж нь жил бүрийн 12-р сарын 20- ны дотор Захиалагчийн засвар, арчлалт хариуцсан алба/хэлтэс/-нд ирүүлсэн байна.
7.2.4        Түүнээс гадна аль зам, гүүрт ямар ангиллын ажил хийгдсэнээр ямар өөрчлөлт гарсныг тодорхой тусгасан замын паспорт, гүүрний үзлэгийн картын нэг хувийг мөн хугацаанд ирүүлнэ.
7.2.5        Анхан шатны нэгж нь хариуцсан замдаа хөдөлгөөний эрчмийн тооллогыг удирдах дээд байгууллагаас тогтоосон хугацаанд тогтмол хийж байх ба тооллогын үр дүнг тооллого дууссанаас хойш 14 хоногийн дотор, гэхдээ 10.2.3-д заасан хугацаанаас өмнө ирүүлсэн байна.
7.2.6        Хэрэв аль нэг замын техник ашиглалтын байдалд судалгаа хийж, түвшин тогтоосон бол судалгааны дүгнэлт, материалыг уг ажлыг гүйцэтгэсэн этгээд 10.2.3-д заасан хугацаанд Захиалагчид хүлээлгэн өгсөн байна.
7.2.7        Шинээр барьж байгуулсан буюу их засвар хийгдсэн зам, гүүрний бүртгэлийг уг объектыг ашиглалтад хүлээн авснаас хойш ажлын арван дөрөв хоногийн дотор багтаан хөтөлсөн байна.
7.2.8        Зам,гүүрний бүртгэл, хөдөлгөөний эрчмийн тооллого явуулах, замын техник ашиглалтын байдалд судалгаа хийж, түвшин тогтоон үндсэн материал бүрдүүлэх ажлуудыг замын засвар, арчлалтыг хариуцсан анхан шатны нэгж болон Ерөнхий гүйцэтгэгч байгууллагууд эрхлэн гүйцэтгэх ба эдгээр ажлыг Замын сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.
Энэ ажилд мэргэжлийн эрдэм шинжилгээ, сорилт туршилтын байгууллагуудыг гэрээний үндсэн дээр татан оролцуулж болно.
7.2.9        Зам, гүүрний бүртгэл явуулж, паспорт, картыг хөтлөх ажил нь хээрийн хэмжилт, боловсруулалт зураглалын гэсэн хоёр үе шаттай хийгдэнэ.
7.2.10    Хээрийн хэмжилтийн үед дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
-                     Зам, замын байгууламжуудын үндсэн параметрүүд
-                     Замын дэргэдэх барилга байгууламжуудын карт
-                     Замын ашиглалтын явцад хүндрэл учруулж болохуйц намагтай газар, элс цас хунгарладаг хэсгүүдийг хэмжих
-                     Замд зайлшгүй гарц гаргах шаардлагатай газруудын байршил, нэрийн заалт
-                     Замын зурвас газрын бүртгэл
7.2.11    Сайжруулсан шороон болон чиглэл тогтоож хэв дүрс гаргасан ердийн хөрсөн замын хувьд зөвхөн гүүр, хиймэл байгууламжийн карт, пикетийн журнал, өнцгийн оройн байршил, нивелирдлэгийн журналыг бүрдүүлнэ.
7.2.12    Замын засвар, арчлалтын байгууллагууд нь замын бүртгэлийн 2.10, 2.11-д дурдсан материалуудыг хоёр хувь үйлдэж нэг хувийг Захиалагч / зам хариуцагч дээд байгууллага /-д хүргүүлнэ.
7.2.13    Анхан шатны байгууллагуудаас ирүүлсэн хээрийн материалыг үндэслэн Захиалагч байгууллага нь зам, замын байгууламжийн объект тус бүр дээр паспорт, карт болон нэгдсэн бүртгэл хөтөлнө.
7.2.14    Зам, замын байгууламжийн бүртгэлийн материалд жил бүрийн нэгдүгээр сарын нэгний байдлаар баяжуулалт хийж байна.
7.2.15    Ашиглагдахгүй болсон зам, гүүрний талаар тогтоосон маягтын дагуу акт үйлдэж, уг замыг өмчлөгч байгууллага тушаал гаргасны дараа бүртгэлээс хасна.
7.2.16    Зам, замын байгууламжуудын бүртгэл,паспортжуулалтад улсын хэмжээнд нэгдсэн нэг загварын маягт хүснэгтийг хэрэглэнэ. Тэдгээрийн загварыг замын удирдах дээд байгууллага тогтооно.
7.3              ЗАМЫН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН САНГ КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭ, ПРОГРАМД ОРУУЛАХ
7.3.1.      Техник технологийн үсрэнгүй хөгжлийн өнөөгийн үед замын салбарт хэрэглэж байгаа бүртгэл мэдээллийн системийг шинэчлэн боловсронгуй болгохын тулд доорх арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлнэ.
7.3.2.      Юуны өмнө орчин үеийн өндөр хүчин чадалтай, хурд сайтай програм хангамж дээр суурилагдсан компьютерийн дотоодын сүлжээг бий болгож, түүнийг зам, замын байгууламжийн бүртгэл мэдээллийн санд ашиглана.
7.3.3.      Замын бэлэн байдлын гол үзүүлэлтүүд болох тооцоот хурдны хангалт, хучилтын чанар, тэгш байдал, дугуй ба хучилтын авцалдаа, хучилтын бат бэх, хөдөлгөөний эрчим, үзэгдэх зайн хангалт, цасны зузаан, хучилт дээр тогтсон цасан бүрхүүл дэх овон товон, дугуйн мөрний ховил, мөстөлтийн хэмжээ зэрэг шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах нь ихээхэн хөрөнгө, хугацаа шаардсан ажлууд учраас хөгжилтэй орнуудад ашиглагдаж байгаа техник, технологийг манай орны нөхцөлд тохируулан хэрэглэх, зарим онцгой шаардлагатай тоног төхөөрөмжөөр эхний ээлжид хангана.
7.3.4.      Зам,замын байгууламжийн бүртгэл мэдээллийн сангийн дотоод сүлжээ нь :
-                     Авто замын байдлын тухай мэдээлэл цуглуулах зориулалттай хэмжилт-мэдээллийн дэд сүлжээ
-                     Авто замын тухай мэдээллийг хадгалах, боловсруулах, баяжуулах, эргэж мэдээлэл өгөх зориулалттай автоматжуулсан өгөгдлийн сан гэсэн дэд сүлжээнээс бүрдэнэ.
7.3.5.      Хэмжилт-мэдээллийн дэд сүлжээ нь хээрийн хайгуул судалгаа, хэмжилтээр 3.3-д заасан мэдээллүүдээр бүрэн хангах хүчин чадалтай.
7.3.6.      Авт.оматжуулсан өгөгдлийн сан нь хээрийн хэмжилт, судалгаагаар цуглуулсан өгөгдлүүдийг нэг бүрчлэн боловсруулалт хийхийн зэрэгцээ зам, замын байгууламжийн талаар дараах үзүүлэлтүүдэд бүрэн хэмжээний хариу өгөх боломжтой байна. Үүнд:
-                     Зам, замын байгууламжийн техник ашиглалтыг үзүүлэлтүүдээс нормативт хэмжээндээ хүрэхгүй болсон буюу хэтэрсэн үзүүлэлт, эсвэл шаардлага хангахгүй болсон хэсгүүдийг ялган авч цаашдын судалгаа, төлөвлөлтөд ашиглах
-                     Замын аль нэг хэсгийн буюу шаардлагатай хэсэг замын, мөн нийт сүлжээний замын геометрийн үндсэн хэмжээнүүдийг дундчилан тодорхойлох
-                     Замын сүлжээний ашиглалтын болон үйлчилгээний түвшинг тодорхойлсноор замуудад хийгдэх засвар, арчлалтын ажлын ач холбогдлыг тогтоох замаар төлөвлөлтийг боловсронгуй болгох
7.3.7.      Авто замын автоматжуулсан өгөгдлийн сан нь асуудлын хариу мэдээллийг бүртгэлийн маягт, паспортын дүрслэл, бичиг, зураглалаар гаргаж өгнө.
7.3.8.      Автоматжуулсан өгөгдлийн санг замын засвар, арчлалтын асуудал хариуцсан дээд байгууллагын тооцоолон бодох төвд бий болгож ажиллуулна. Харин хэмжилт-мэдээллийн дэд сүлжээг анхан шатны нэгжүүдийг хамруулан байгуулна.
 
ГАРЧИГ
НЭГ                Ерөнхий зүйл                                                                                    Хуудас 3
ХОЁР             Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын зохион байгуулалтын хэлбэр, зорилго, хэрэгжилт                                                  Хуудас 3-7
ГУРАВ           Авто зам, замын байгууламжийг арчлан хамгаалах байгууллагад хариуцуулах                                                                                                                 Хуудас7-14
ДӨРӨВ          Авто зам, замын байгууламжид үзлэг хийх                                 Хуудас 15-21
TAB                Замын техник ашиглалтын байдалд судалгаа хийж, түвшин тогтоох
Хуудас21-27
ЗУРГАА         Авто замын бэлэн байдлыг үнэлэх, санхүүжүүлэх                    Хуудас 28-44
ДОЛОО          Авто зам, замын байгууламжийн бүртгэлийг хөтлөх, бүртгэл мэдээллийн санг компьютерийн /цахим тооцоолуурын/ сүлжээ, програмд оруулах
Хуудас 45-48