A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЛТНЫ ШОРООН ОРДЫГ АШИГЛАХ ЯВЦАД ҮҮССЭН ГАЗРЫН ЭВДРЭЛИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖЛЫН ЗАРДЛЫН ҮНЭЛГЭЭГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бүлэг: 1979
Байгаль орчны болон Үйлдвэр, худалдааны сайдын 2002 оны 222/109 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
Алтны шороон ордыг ашиглах явцад үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг хэрэглэх заавар
 
Нэг. Үнэлгээг хэрэглэх чиглэлүүд
1.1.           Алтны шороон ордыг ашиглах явцад үүссэн уурхайн газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг тухайн уурхайн байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулах болон уул уурхайн төсөл зохиох, байгаль орчны бохирдлыг арилгах арга хэмжээнүүдийн зардлыг төлөвлөхөд ашиглана.
 
Хоёр. Үнэлгээг хэрэглэх заавар
 
2.1.           Тухайн алтны уурхайн нөхцөлд үүссэн газрын эвдрэлийн хэмжээг талбайгаар, нөхөн сэргээх ажил хийгдэх шаардлагатай уулын ажлын хэмжээг эвдрэлийн төрөл тус бүрээр м3-ээр маркшейдерийн хэмжилтээр тогтооно.
 
2.2.           Эвдрэлийн төрөл тус бүрд заавал хийгдэх нөхөн сэргээлтийн ажлыг стандартад дүйцэхүйц хамгийн бага ажлын хэмжээгээр тодорхойлно.
Хийгдэх шаардлагатай нөхөн сэргээх ажлын хэмжээг тогтоохдоо алтны шороон ордын нөхцөлд нөхөн сэргээлт хийх Монгол улсын стандарт MNS 4916:2000, MNS 4917:2000, MNS 4918:2000, MNS 4920:2000-д тусгагдсан үзүүлэлтийг хангахуйц түвшинд байхаар тодорхойлно.
 
2.3.           Тухайн уурхайд хэрэглэгдэж байгаа ашиглагдах боломжтой тоног төхөөрөмж болон бусад хэрэглэх боломжит /гэрээ, түрээс, лицензийн/ уурхайн техникүүдийг нөхөн эргэлтийн ажлын төрөл бүрд хэрэглэхээр тооцно.
 
2.4.           Тухайн нөхөн сэргээх ажлын төрөл тус бүрээр хийгдэх ажлын хэмжээг хэрэглэгдэх техникүүдийн зардлын нэгжийн үнэлгээгээр /тушаалын 1 дүгээр хавсралтад тусгагдсан/ үржүүлж төрөл тус бүрийн зардлын дүнг тодорхойлно.
 
2.5.           Нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлыг тооцохдоо төрөл тус бүрийн зардлуудын дүнг нэмж гаргана.
 
2.6.           Нэгж талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардлын дүнг гаргахдаа нийт нөхөн сэргээх зардлыг нөхөн сэргээсэн талбайн хэмжээнд хувааж гаргана.
 
2.                 Овоолго тэгшлэх:
 
Дотоод овоолгын оройн хотгор гүдгэрийг 0.3-0.5 м-ээр бульдозероор засаж тэгшилнэ.
Дотоод овоолгын 30-50%-иар хийнэ.
50% буюу 832.9 мян.м3 х 180 төг/м3 =149 922.0 мян.төг /үнэлгээний 2.2-оор/
 
3.      Туслах байгууламжийг тэгшлэх:
                                          
Далан, суваг зэрэг туслах байгууламжийн ажлаас үүссэн 92.0 мян.м3 овоолгын 1/2 орчмыг тухайн орчны рельфийн дагуу жижиг бульдозероор түрж налуулж тэгшилнэ.
46.0 мян.м3 х 120 төг/м3 = 5520.0 мян.төг /үнэлгээний 5.2-оор/
 
4.      Талбайн тэгшлэлт:
Дотоод, гадаад овоолго болон туслах байгууламжийн овоолгыг ерөнхийд нь хамсан тараасныг дахин тухайн орчны гадаргын хотгор, гүдгэрт тохируулан тэгшилнэ.
 
97 га-нь 970 000.0 м2 талбай юм.
970.0 мян.м2 талбайн хэмжээнд 0.3-аас багагүй м зузаантайгаар бульдозероор тэгшлэлт хийнэ гэж үзвэл 291 мян.м3 газар шорооны ажил хийнэ.
 
Зардлыг тооцвол:
291.0 мян.м3 х 180 төг/м3 = 52 380.0 мян.төг (4.2)
 
5.      Үржил шимт хөрсөөр хучих:
Тэгшлэлт хийсэн нийт нөхөн сэргээлтийн талбайг 0.2 м-ийн зузаан үржил шимт хөрсөөр хучихад 970 мян.м3 Г 0.2 м = 194 мян.м3 үржил шимт хөрс шаардагдана. Энэ ажилд ашиглахаас гадна нэмж 144 м3 үржил шимт хөрс нөхөн сэргээж буй хэсгийн ойролцоогоос авч ашиглана.
 
Зардал нь : 50 мян.м х 120 төг/м3 = 6000 мян.төг (үнэлгээний 6.2Б)
144мян.м3 х 600төг/м3 = 86400 мян.төг (үнэлгээний 6.1-ээр)
Дүн нь : 92400 мян.төг
 
Б. Биологийн нөхөн сэргээлтийн үе шатны ажил:
 
Хайлаастын алтны ил уурхайд техникийн нөхөн сэргээлт хийсний дараа бэлчээрийн зориулалтаар ургамалжуулна.
 
1 га-д 60.0 мян.төг зарцуулах буюу нийт 97 га-д 5 820.0 мян.төг болно.
/Үнэлгээний 7.1-ээр/
 
Нийт 378 222 мян.төг-ийн ажил хийгдэнэ. Үүнээс 1 га-д 3 899.47 мян.төг-ийн зардал гарах бөгөөд 1м2 талбайг нөхөн сэргээх өөрийн өртөг дээрх тооцоогоор 390 төг болно.