A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЙГООС ХЭРЭГЛЭЭНИЙ МОД, ТҮЛЭЭ БЭЛТГЭХ, ТЭЭВЭРЛЭХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ, ХЭРЭГЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979
БО-ны сайдын 2004 оны 11-р сарын 15-ны өдрийн 203 тоот тушаалын 1-р хавсралт
 
 
ОЙГООС ХЭРЭГЛЭЭНИЙ МОД, ТҮЛЭЭ БЭЛТГЭХ, ТЭЭВЭРЛЭХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ, ХЭРЭГЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.           Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ойгоос мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, хууль бусаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж, тээвэрлэх үйл ажиллагааг таслан зогсооход оршино.
1.2.           Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж тээвэрлэх эрхийн бичиг /цаашид "Эрхийн бичиг" гэх/-ийг Байгаль орчны яамнаас батлагдсан хуваарийн дагуу хэрэглээний мод, түлээ бэлтгэхэд олгоно.
1.3.           Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх эцсийн хэрэглэгч хүртэл тээвэрлэхэд энэхүү эрхийн бичгээр хяналт тавина.
1.4.           Ойгоос бүх төрлийн зориулалтаар бэлтгэсэн хэрэглээний мод /гуалин, дүнз, зүсмэл материал, нойтон шургааг/-ийг бэлтгэсэн газраас нь өөр сум, аймаг, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад байгаль орчны сайдын 2002 оны 110 дугаар тушаалаар батлагдсан "Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгох, хэрэглэх, хяналт тавих журам"-аар зохицуулна.
1.5.           эрхийн бичиг нь "Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг", "Ойгоос түлээ бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг" гэсэн хоёр хэлбэртэй байна.
 
Хоёр. Эрхийн бичгийг олгох
 
2.1.           Эрхийн бичгийн загварыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
2.2.           Эрхийн бичиг нь сери, улсын дугаартай байна.
2.3.           Зохих хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг сумын Засаг дарга, түлээ бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгож, байгаль орчны хяналтын улсын байцаагч шалгаж гарын үсэг зурж, тэмдэг дарснаар баталгаажна. Энэхүү эрхийн бичиг нь мод модон түүхий эдийг тээвэрлэх, гарал үүслийн гэрчилгээг орлохгүй.
2.4.           Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлж, энэ тухай банк, санхүүгийн байгууллагаар баталгаажуулсны дараа эрхийн бичгийг олгоно.
2.5.           Бүх төрлийн зориулалтаар бэлтгэсэн хэрэглээний мод, түлээг бэлтгэсэн газраас эцсийн цэг хүртэл тээвэрлэх хугацаа 3 хүртэл хоног байна. Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд 1 удаа 3 хоног хүртэл хугацаагаар байгаль хамгаалагч сунгаж болно.
2.6.           Эрхийн бичгийг буруу, тоо хэмжээ зөрүүтэй, гаргацгүй бичсэн, тэмдэг мэдэгдэхгүй тохиолдолд хүчингүйд тооцно.
2.7.           Эрхийн бичгийг тээврийн хэрэгсэл нэг бүрээр үнэн зөв, засваргүй бичнэ.
2.8.           Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, сум, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгосон эрхийн бичгийн тайланг улирал бүр гаргаж Ой, усны нөөцийн газарт ирүүлнэ.
 
Гурав. Эрхийн бичигт тавих хяналт
 
3.1.           Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичигт тавих хяналт.
3.2.1.           Байгаль хамгаалагч нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрхийн бичигт заагдсан газарт, тогтоосон тооны хэрэглээний мод бэлтгүүлж, энэ тухай эрхийн бичгийн ар талд тэмдэглэл хийж, эрхийн бичгийн "А" хэсгийг өөртөө үлдээж, улирал, жилийн эцсийн тооцооны эх материал болгон ашиглана.
3.2.2.           Эрхийн бичгийн "үлдэх хувь" гэсэн хэсэгт Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн төлөлтийн тухай бичилт хийж, орон нутагт санхүүгийн баримт болгон үлдээнэ.
3.2.3.           Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийн дугаарыг "Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ"-нд бичиж, тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч шалгаж, гэрчилгээний "Б" хэсгийг хураан авснаар тухайн модыг хэрэглэгч хүртэл тээвэрлэх үйл ажиллагаанд мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээгээр хяналт тавих болно.
 
3.2.           Ойгоос бэлтгэсэн түлээний модыг эцсийн хэрэглэгч хүртэл тээвэрлэх эрхийн бичигт хяналт тавих.
 
3.2.1.           Байгаль хамгаалагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрхийн бичигт заагдсан газар, тогтоосон тооны түлээний модыг бэлтгүүлж, энэ тухай эрхийн бичгийн ар талд тэмдэглэл хийж, эрхийн бичгийн "1" хэсгийг өөртөө үлдээж, улирал, жилийн эцсийн тооцооны эх материал болгон ашиглана.
3.2.2.           өөр сум, аймаг, хотод түлээний зориулалтаар бэлтгэсэн модыг тээвэрлэн хүргүүлэх тухай байгаль орчны хяналтын улсын байцаагч эрхийн бичгийн ард бичилт хийж, түүний "2" хэсгийг өөртөө үлдээнэ.
3.2.3.           Тээвэрлэн ирсэн түлээний модыг тухайн аймаг, сум, дүүрэгт борлуулах тухай байгаль орчны пост, байгаль орчны хяналтын улсын байцаагч нь тэмдэглэл хийж, эрхийн бичгийг "3" хэсгийг хэрэглэгчдээ үлдээж, эрхийн бичгийн үндсэн хэсгийг дуусгавар болгон хурааж авна. Тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын байцаагч дуусгавар болгож хураан авсан эрхийн бичгийн хэсгийг аймаг, нийслэлд хүргүүлж, мэдээллийн санд оруулна.
3.2.4.           Эрхийн бичгийг хэрэглэгчид үлдсэн "3" хэсэг нь тээвэрлэн ирсэн түлээний модыг зөвхөн тэр заагдсан сум, дүүрэгт худалдан борлуулах, ашиглах үндэслэл болно.
3.2.5.           Эрхийн бичгийн "үлдэх хувь" гэсэн хэсэгт Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн төлөлтийн тухай бичилт хийж, орон нутагт санхүүгийн баримт болгон үлдээнэ.
3.3.           Эрхийн бичиг нь 8.10.20.30 гэсэн тоогоор модны эзлэхүүнийг шоо метрээр илэрхийлнэ. Энэ тоо нь тухайн тээврийн хэрэгсэлд ачих модны хэмжээг заана.
3.4.           Эрхийн бичиг нь холбогдох гарын үсэг, тэмдгээр баталгаажаагүй, төв суурин газрын хяналтад бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй бол зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзнэ.
3.5.           Эрхийн бичгийг хуурамчаар үйлдэх, хуулбарлах, олшруулах, бусдад шилжүүлэхийг хориглоно.
 
Дөрөв. Эрхийн бичгийг тараах, түүнд хяналт тавих
 
4.1.           Эрхийн бичгийн хоёр төрлийн батлагдсан загварын дагуу хэвлүүлэх, тоо хэмжээг Байгаль орчны яамнаас тогтоосон хуваарийг үндэслэн Ой, усны нөөцийн газрын даргын тушаалаар тогтоож, хэвлэгдсэн эрхийн бичгийг сери, дугаараар нь бүртгэж үнэт цаасны адилаар орлого болгоно.
4.2.           Эрхийн бичгийг тухайн жилд ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны хуваарийг үндэслэн аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд хүргүүлнэ.
4.3.           Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хуваарь, гэрээний дагуу Байгаль орчны алба, сумын Засаг даргын Тамгын газарт ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичгийг олгоно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


/ Ар тал /
 
 
 
ШАЛГАСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
 
 
Улаанбаатар хотод орж ирэх тохиолдолд Байгаль орчны хяналтын пост, замын ачаа, буулгах, дамжин өнгөрүүлэх цэгүүд болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчид бүртгүүлээгүй нөхцөлд эрхийн бичгийг хүчингүйд тооцно.
 
 
 
Шалгасан тухай тэмдэглэл
Он, сар, өдөр
Шалгаж бэлтгэсэн хүний албан тушаал, овог нэр
Гарын үсэг, тэмдэг
1
Бэлтгэсэн түлээний модыг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч шалгаж эрхийн бичгийн "1" хэсгийг авч үлдэнэ.
 
 
 
 
Дамжин өнгөрөх цэгүүдэд бүртгэж эрхийн бичгийн "2" хэсгийг авч үлдэнэ.
 
 
 
 
Аймаг, нийслэл, сум, дүүрэг болон төвлөрсөн суурин газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч тээвэрлэсэн түлээг шалгаж гэрчилгээг хураан авч "3" хэсэгт гарын үсэг, тэмдэг тавьж хэрэглэгчид үлдээнэ.
 
 
 
 
 
 
 
 
 

 
Тэмдэг _______________________________________________
/ Байгаль хамгаалагчийн овог нэр, гарын үсэг, тэмдгийн дугаар/
 

 
 

Тэмдэг ___________________________________________
/ Байгаль хамгаалагчийн овог нэр, гарын үсэг, тэмдгийн дугаар/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 


 
 
 
Ар тал /
 
ШАЛГАСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
 
 
 
Шалгасан тухай тэмдэглэл
Он, сар, өдөр
Шалгаж бэлтгэсэн хүний албан тушаал, овог нэр
Гарын үсэг, тэмдэг
1
Ойгоос бэлтгэсэн хэрэглээний модыг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч шалгаж тэмдэглэгээний "А" хэсгийг авч үлдэнэ.
 
 
 
2
 "Б" хэрэглэгчид үлдэнэ.
 
 
 
 
 
 
 

 
Тэмдэг _______________________________________________
/ Байгаль хамгаалагчийн овог нэр, гарын үсэг, тэмдгийн дугаар/
 

 
 

Тэмдэг ___________________________________________
/ Байгаль хамгаалагчийн овог нэр, гарын үсэг, тэмдгийн дугаар/