- Нүүр
- Сайдын тушаал
- МОДНЫ ҮРИЙГ УЛСЫН НӨӨЦӨД ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАХ, ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ
БОЯ-ны сайдын 1995 оны 10-р сарын 19-ний өдрийн 141 тоот тушаалын 2 дугаар хавсралт
Нэг. Модны үрийг улсын нөөцөд хүлээн авах, хадгалах, олгох тухай журам
1. Модны үрийн улсын нөөцийн санг Ойн, ан судлалын хүрээлэнгийн үрийн төв лабораторт байгуулна.
2. Модны үрийн улсын нөөцийн санг тус улсын ойгоос бэлтгэсэн сайн чанарын үр болон гадаадаас импортоор авсан үрээр бүрдүүлнэ.
3. Нөөцийн санд үр хүлээн авах, сангаас үр олгох асуудлыг Ойн товчооны зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
4. Улсын сангийн үрийг дор дурдсан зориулалтаар ашиглана. Үүнд:
а/ ойн үрийн удамшлын сан бий болгох
б/ эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажилд хэрэглэх
в/ гадаад оронтой модны үрийн солилцоо хийх
г/ үр дутагдсан буюу ургацгүй жилд мод үржүүлэг, ойжуулалтын ажилд хэрэглэх
Хоёр. Үрийг хүлээн авах
1. Улсын нөөцийн санд улсын жишгээр тогтоогдсон 1, 2-р зэргийн үрийг хүлээн авна. Хадгалалтад ирүүлсэн үр нь улсын жишгийн дагуу олгосон паспорт / үрийн хагасыг илгээсэн бол уг үрийн паспортын хуулбартай/ сав бүрд үрийн хаяг наасан байна. Эдгээр бичиг баримтын бүрдэлгүйгээр үрийг хүлээн авахгүй.
2. Шилмүүст модны улсын нөөцийн санд ирүүлсэн үрийн сав боодлын тоо, жин, үрийн чанарын зэрэг паспорттойгоо тохирохгүй бол хоёр тал хамтран акт үйлдэж, шинэчлэн тогтоосноор хүлээн авна. Нөөцийн санд хүлээн авсан үрийг үрийн бүртгэлийн карт, паспортын бүртгэлийн дэвтэрт бүртгэн бичнэ.
3. Үрийн улсын нөөцийн санд 50,0 кг-аас дээш хэмжээтэй үрийг хүлээн авахад үр нийлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.
4. Санд ирүүлсэн үрийн хэсэг бүрээс улсын стандартын дагуу дээжийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэн сонгон авч лабораторт түүний чанар, чийгийг тодорхойлно.
5. Үрийн чанар, чийг тодорхойлсон дүнг үндэслэн 1-2 дугаар зэргийн үрийг улсын нөөц болгон хадгална.
6. Хадгалах үрийн чийг нь 1906-73-ын 2.3-рт заасан хэмжээтэй байна. Хадгалах үрийн жишгийн хэмжээнээс их байвал үрийн чийгийн хэмжээг заасан хэмжээнд хүртэл хатаана. Хатаасан үрийн чийг, жингийн өөрчлөлтийн тухай акт бичнэ.
7. Хүлээн авсан үрийг цэвэрлэж ариутгасан шилэн саванд хийж, агаар орохгүйгээр бөглөн лацадна. Савны гадна талд үрийн хаяг наана.
8. Санд хүлээн авч байгаа үрийн үнэ болон үрийн тээврийн зардлыг ойн арга хэмжээний зардлаас төлнө.
Гурав. Үр хадгалах
1. Сангийн үрийг тусгай зориулалт бүхий техник шаардлага хангасан өрөө тасалгаатай агуулахад улсын стандартын дагуу хадгална.
2. Хадгалалтад байгаа үрийн шилний бөглөө онгойсон, гаднах өнгө өөрчлөгдсөн эсэхийг сард нэгээс доошгүй удаа шалган үзэж шаардлагатай арга хэмжээ авна.
3. Шинээр үр хүлээн авахын өмнө агуулахыг ариутгана.
4. Улсын нөөцийн сангийн үрийг 3-5 жилд бүрэн шинэчлэн солино.
5. Үр хадгалах шил сав, суулга, багаж хэрэгслийг халуун усаар угааж, формалины уусмалаар ариутгаж хатаана.
Дөрөв. Үрийн улсын нөөцийн сангаас үр олгох
1. Ойн товчооны гаргасан хуваарь, зөвшөөрлийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үрийг холбогдох бичиг баримтын хамт олгоно
2. Сангаас үрийг олгохдоо үрийн хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт зэрэг ажил, үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэн тооцно.
3. Улсын үрийн нөөцийн орлого, зарлагын тооцоог лабораторийн эрхлэгч Ойн товчоотой хагас, бүтэн жилээр хийнэ.
ҮРИЙН НӨӨЦИЙН САНД БАЙГАА МОДНЫ ҮРИЙН ТООЦООНЫ ХУУДАС № ____
Модны нэр _______________________________________________________
Бэлтгэн нийлүүлэгч ________________________________________________
Паспортын дугаар _________________________________________________
Үр бэлтгэсэн хугацаа _______________________________________________
/ он, сар, өдөр /
ШИЛМҮҮСТ МОДНЫ ҮРИЙГ УЛСЫН НӨӨЦИЙН САНД ХҮЛЭЭН АВСАН БҮРТГЭЛИЙН ХУУДАС
______________________________________________________________________
/ байгууллага, аймаг /
1. Модны нэр __________________________________________________________
2. Нийлүүлэгч байгууллагын нэр __________________________________________
3. Паспортын № _______________________________________________________
4. Үр бэлтгэсэн хугацаа _________________________________________________
5. Үр нийлүүлсэн он, сар, өдөр ___________________________________________
6. Нийлүүлсэн үрийн жин ________________________________________________
7. Үрийн чанар _________________________________________________________
д/д
|
|
Үрийн гэрчилгээ он. сар
|
Үрийн чанарын анги
|
Үрийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа
|
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
|
|
|
|
|
|
а/ нийлүүлэгчийн материалаар
б/ үрийг хүлээн авсан үеийн материалаар
в/ тодорхой үеүдэд хийсэн шалгалтын материалаар
8. Хадгалахаар хүлээн авсан үрийн хэмжээ ______ кг, савны тоо _______
9. Нийлүүлэгчид буцаасан үр __________ кг
10. Үрийн зарлага:
д/д
|
Үрийн зарлагын тухай баримтын он, сар, өдөр ба байгууллагын нэр
|
Үр олгосон
|
Хасагдсан үр
|
|
||
Хаана олгосон
|
Тоо хэмжээ
|
Жишгийн бус хадгалах үед гэмтсэн жин
|
Нэмэлт цэвэрлэгээ хийхээс өмнөх
|
Хатаахад хорогдсон жин /кг/
|
||
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
|
|
|
|
|
|
|
Тайлбар:
Текст томруулах
A
A
A