- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙГ ХӨНӨӨЛТ ШАВЬЖ, ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ ТУХАЙ ЖУРАМ
БО-ын сайдын 1996 оны 06-р сарын 15-ны өдрийн 86-р тушаалын нэгдүгээр хавсралт
ОЙГ ХӨНӨӨЛТ ШАВЬЖ, ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн арга хэмжээг үр өгөөжтэй зохион байгуулахад энэхүү журмын зорилт оршино.
2. Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ойд хөнөөлт шавьж, өвчний судалгаа явуулах, тэдгээрээс сэргийлэх, тэмцэх ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
Хоёр. Хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын удирдлага, зохион байгуулалт
Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг төрийн бодлого боловсруулан түүнийг хэрэгжүүлэх арга зүй, технологийн зөвлөмж өгөх, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавих арга хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж доорх арга хэмжээг авна.
2.1. Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төрийн бодлого технологийн заавар, зөвлөмж, норм, норматив, үнэлгээг боловсруулан гаргаж, мөрдүүлэх, хяналт тавих.
2.2. Ойг хөнөөлт шавьж өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж дадлагажуулах, давтан сургах.
2.3. Ойд тархсан хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх арга хэмжээг бодлогынхоо дагуу зохион байгуулан түүнд хэрэглэж болох химийн бодисын зөвшөөрлийг олгох.
Гурав. Аймаг, нийслэл, сумын Засаг дарга ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулан түүнийг хэрэгжүүлэх зорилгоор доорх арга хэмжээ авна
3.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшин ашиглаж байгаа ойгоо хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний талаар гэрээгээр хүлээсэн үүрэг, боловсруулсан төслөө хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч шалгаж хүлээн авна.
3.2. Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 2 3 дугаар хэсэгт заасны дагуу ангилан зардлыг жил бүр орон нутгийн төсөвт тусгана.
3.3. Харьяалсан нутаг дэвсгэрийнхээ ойд тархсан хөнөөлт шавьж, өвчний зүйлийн бүрдэл, өсөлт, хөгжилт, хөнөөлийн байдал, тархалт, байршил нягтралын үе шатыг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулан тэдгээртэй тэмцэх оновчтой арга, технологийг тогтоолгох.
3.4. Ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа явуулж, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх иж бүрэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
3.5. Ойд хөнөөлт шавьж, өвчин их хэмжээгээр тархсан нөхцөлд устгалын арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх тухай захиалга өгөх.
Дөрөв. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар доорх үүргийг хүлээнэ
4.1. гэрээгээр эзэмшин, ашиглаж байгаа ойгоо хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар авсан үүрэг, хэрэгжүүлэх төслөө чанд мөрдөж бүрэн хэрэгжүүлсэн байна.
4.2. Эзэмшин ашиглаж байгаа ойн орчны ариун цэврийн байдалд байнгын хяналт тавьж, хөнөөлт шавьж, өвчин үүсэх нөхцөлийг арилган, хөнөөлийн голомтын тархалт илэрсэн тохиолдолд аймаг, нийслэл, сумын Засаг даргын тамгын газрын ойн асуудал хариуцсан албанд мэдээлэх.
4.3. Эзэмшин ашиглаж байгаа ойн сангаа хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалж, тэмцэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагад захиалагч өгч гүйцэтгүүлнэ. Энэ ажлын зардлыг өөрийн хөрөнгөөс гарган санхүүжүүлнэ.
Тав. Хөнөөлт шавьж, өвчний тухай мэдээлэл
5.1. Сум, дүүргийн байгаль хамгаалагч нар хариуцсан нутаг дэвсгэрийнхээ ойд хөнөөлт шавьж, өвчин үүсэж тархсан тухай мэдээллийг 1 дүгээр хавсралт ёсоор гаргаж, аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газрын байгаль орчныг хамгаалах албанд ирүүлнэ.
5.2. Аймаг, нийслэлийн байгаль орчныг хамгаалах алба мэдээллийг хүлээн авч орон нутгийн мэргэжлийн байгууллагаар /Ойн аж ахуй, Ойн анги/ тодотгол хийлгэж, шаардлагатай арга хэмжээ авна.
5.3. Ойд тархсан хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх арга, технологийг сонгох зорилгоор сум, нийслэлийн засаг даргын захиалгаар мэргэжлийн байгууллага хөнөөлт шавьж өвчний нарийвчилсан судалгааг 2 дугаар хавсралт ёсоор явуулж, судалгааны 1 хувь материалыг тойм зургийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах журмын 1-р хавсралт
МЭДЭГДЭХ ХУУДАС
________________________ /аймаг, сум, дүүргийн /_____________________ /газрын нэр/ ______________ /га/ ойн талбайд хөнөөлт шавьж, өвчин /зураг/ үүссэн байдлыг тодруулан хийсэн мэдээлэл.
1. Ойн бүрэлдэхүүн __________________________________________________
2. Зонхилох модны төрөл _____________________________________________
3. Ойн өтгөрөл ______________________________________________________
4. Ойн бонитет ______________________________________________________
5. Дундаж нас _______________________________________________________
6. хэсэглэлийн дугаар ________________________________________________
7. Хөнөөлт шавьж, өвчний нэр _________________________________________
8. Хөнөөлийн байдал _________________________________________________
9. Голомт, тархалт ___________________________________________________
10. Хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх арга хэмжээний тухай санал
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Мэдээллийг үнэн зөв өгсөн _______________________
Байгаль хамгаалагч _____________________________
Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах журмын 2-р хавсралт
_______________ аймаг /нийслэл/-ийн _______________ сум /дүүрэг/-ын нутагт тархсан ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа
д/д
|
Хөнөөлт шавьж, өвчний нэр
|
Тархалтын хил хязгаарын ойн төлөв байдал
|
Голлох модны төрөл
|
Шавьж өвчинд нэрвэгдсэн, хатсан ой /га/
|
Хөнөөлт шавьж, өвчний нягтралын зэрэг
|
Хаталтын зэрэг
|
|
А. Навч, шилмүүсний хорлогчдоос
|
|
|
|
|
|
1
|
Сибирийн хүр эрвээхэй
|
|
|
|
|
|
2
|
Өрөөсгөл хүр эрвээхэй
|
|
|
|
|
|
3
|
Якобсоны төөлүүрч
|
|
|
|
|
|
4
|
Бийрэн сүүлт
|
|
|
|
|
|
5
|
Навч хуйлагч
|
|
|
|
|
|
6
|
Шилмүүс хуйлагч
|
|
|
|
|
|
7
|
Бургасны навчны цох
|
|
|
|
|
|
8
|
Бургасны долгиот эрвээхэй г.м
|
|
|
|
|
|
|
Б. Үр, жимс боргоцойн хорлогчид
|
|
|
|
|
|
9
|
Шинэсний ялаа
|
|
|
|
|
|
10
|
Шөвгөр хошуут цох г.м
|
|
|
|
|
|
|
В. Иш холтос модлогийн хорлогчид
|
|
|
|
|
|
11
|
Эвэрт цохууд
|
|
|
|
|
|
12
|
Холтосч цохууд
|
|
|
|
|
|
|
Г. Тарьц, суулгац, үрийн хорлогчид
|
|
|
|
|
|
13
|
Майн жуулга, янз бүрийн цохны авгалдайнууд
|
|
|
|
|
|
|
Д. Халдварт ба халдваргүй өвчин
|
|
|
|
|
|
14
|
Шилмүүсний зэврэх өвчин
|
|
|
|
|
|
15
|
Гуалах
|
|
|
|
|
|
16
|
Толбожих өвчин г.м.
|
|
|
|
|
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Байгаль орчныг хамгаалах албаны ___________________ ОАА, Ойн ангийн дарга ____________________
Текст томруулах
A
A
A