- Нүүр
- Сайдын тушаал
- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ҮНЭЛЭХЭД ЗОРИУЛЖ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРТ ТЕХНИКИЙН ДҮГНЭЛТ ӨГӨХ ЖУРАМ
ДБХ-ийн сайдын 1999 оны 313 тоот тушаалын хавсралт
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ҮНЭЛЭХЭД ЗОРИУЛЖ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРТ ТЕХНИКИЙН ДҮГНЭЛТ ӨГӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Үл хөдлөх хөрөнгө үнэлэхэд зориулж барилга байгууламжийн чанарт техникийн дүгнэлт өгөх, түүнийг гүйцэтгэх эрх олгох, тэдгээрт хяналт тавихтай холбогдох үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
2. Техникийн дүгнэлт гаргагч нь монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, заавар зөвлөмж, стандартуудыг үндэслэн гүйцэтгэнэ.
Хоёр.Эрх олгох
1. Үл хөдлөх хөрөнгө үнэлэхэд зориулж барилга байгууламжийн чанарт техникийн дүгнэлт өгөх эрхийг барилгын байгууллагад 10 жил, үүнээс зураг төслийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан тухайн мэргэжлээр зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй барилга, цахилгаан, халаалт салхивч, цэвэр бохир ус, механикийн мэргэжилтэй инженер /цаашид гүйцэтгэгч/-т олгоно.
2. Техникийн дүгнэлт гаргах эрх авахыг хүссэн гүйцэтгэгч өргөдөл, мэргэжлийн болон зэрэг дэвийн дипломын хуулбарыг нотариатаар батлуулан Дэд Бүтцийн Улсын Хяналтын Албанд ирүүлнэ.
3. Дэд Бүтцийн Улсын Хяналтын Алба ирүүлсэн материалтай танилцаж, дүгнэлт өгөх эрхийг жилд 1 удаа олгоно.
4. Гүйцэтгэгч техникийн дүгнэлтээ бусдын нөлөөлөлд автахгүй үнэн зөв гаргана.
Гурав.Техникийн дүгнэлт гаргах
1. Дүгнэлт гаргах үнэ хөлсийг Дэд Бүтцийн Улсын Хяналтын Албанаас баталсан журмын дагуу тодорхойлж гэрээнд тусгана.
2. Техникийн дүгнэлтийг 4% үйлдэж, Дэд Бүтцийн Улсын Хяналтын Алба, аймаг нийслэлийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид тус бүр 1 % -ийг өгч хянуулан бүртгүүлнэ.
3. Техникийн дүгнэлтийг бүртгүүлсний дараа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний байгууллагад өгч барилга байгууламжийн үнэлгээ хийлгүүлнэ.
4. Барилга байгууламжийн чанар байдлыг тодорхойлж байгаа гүйцэтгэгчид нь энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу дүгнэлт өгч, гарын үсэг зуран, тэмдэг дарж баталгаажуулна.
Дөрөв.Дүгнэлт гаргагчдын ажилд хяналт тавих
6. Энэ зөвшөөрлийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар барилга байгууламжийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэнэ.
Журмын 1-р хавсралт
Барилга байгууламжийн төлөв байдалд чанарын үнэлэлт өгсөн техникийн дүгнэлт
Бүртгэлийн дугаар_______
____________________________________
____________________________________
(судалгаа хийсэн объектын нэр)
____________________________________
____________________________________
(судалгаа дүгнэлт боловсруулсан байгууллага)
Дүгнэлт хийсэн (гарын үсэг) / /
Агуулга
1.Дүгнэлт, тайлан ш хуудас
2.Хавсралт ш хуудас
3.Зураг ш хуудас
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВ БАЙДАЛД ЧАНАРЫН ҮНЭЛЭЛТ ӨГСӨН ТЕХНИКИЙН ДҮГНЭЛТ
1.1. Барилгын нэр хүчин чадал
1.2. Байршил (хот, аймаг, сум, дүүрэг, хороо, гудамж, номер, дугаар )
1.3. Өмчлөгч байгууллага
1.4. 3ураг төслийг боловсруулсан байгууллага, зохиогч
1.5. 3ураг төсөл боловсруулсан он, cap өдөр шифр
1.6. Барилгын талбайн инженер геологийн нөхцөл, буурь хөрсний нэр төрөл хөрсний усны төвшин
1.7. Барилгыг тооцсон газар хөдлөлтийн балл
1.8. Барилга баригдаж эхэлсэн он, cap өдөр
1.9. Барилга барьж дууссан он, cap өдөр
1.10. Барилгын гүйцэтгэгч байгууллагын нэр
1.11. Барилгын ашиглалтын технологийн горим байдал
2.1. Барилгын төрөл
2.2. Давхрын өндөр, тоо
2.3. Барилгын хэмжээ : Барилгын урт,өргөн,өндөр м
2.4. Барилгын эзлэхүүн м3
Энэ бүлэгт үндсэн хийц бүтээцүүдийн төлөв байдал ямар байгаа, норм дүрмийн шаардлагыг хэрхэн хангаж байгаа, эвдрэл гэмтлийн байдал, газар хөдлөлийн үйлчлэл болон аюулгүй хэвийн ашиглах нөхцөл хир зэрэг хангаж байгаа талаар хийц бүтээцүүдээр тодорхой бичнэ.
3.1. Суурь
3.2. Багана, дам нуруу
3.3. Хана, хамар хана
3.4. Хучилт, төмөр бетон бүс
3.5. Ялуу, ханын арматурчлалт
3.6. Шат
3.7. Дээвэр
3.8. Ялуу, ханын арматурчлалт 3.9 Бусад
4.1. Тоосгоны марк, зуурмагийн марк
4.2. Тоосгон өргийн барьцалдалтын эсэргүүцэл
4.3. Өргийн газар хөдлөлтийг эсэргүүцэх чадварын категори
4.4. Барилгын ханын уулзварын арматурчлалт
4.5. Дөр ханын босоо арматурчлал
Шаардлагатай тохиолдолд барилгын хийц бүтээцэд нарийвчилсан судалгаа хийнэ.
Гэмтсэн барилгын бүтээц, тэдгээрийн элементүүдийн шалгалтын тооцоог хийнэ.
Барилгын үндсэн хийц бүтээцүүдийн төлөв байдал, түүний цаашид хэрхэн ашиглах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд эдгээр нь хэрхэн нөлөөлөхийг тодорхойлно.
8.1. Барилгын хийц элементээс дээж авч бат бэхийг тодорхойлсон үр дүн
8.2. 3ураг, фото, гүйцэтгэл
8.3. Хэмжилтийн зураг
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВ БАЙДАЛД ӨГСӨН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ
|
Барилгын үндсэн хийц бүтээцийн нэр
|
А.Бүтээцийн төлөв байдал
|
Б.Норм дүрмийн шаардлагын заалт
|
В.Эвдрэл гэмтлийн байдал
|
Г.Газар хөдлөлтийн үйлчлэлд тэсвэртэй эсэх
|
Ерөнхий үнэлгээ К,=(А+Б+В+Г)/4
|
|||||||||||
Сайн 1-0.85
|
Дунд 0.84-0.69
|
Муу 0.55-0.68
|
Бүрэн хангах 1-0.85
|
Ашиглах боломжтой 0.84-0.69
|
Хангалтгүй 0.55-0.68
|
Ноцтой эвдрэл 0.55 0.68
|
Эвдрэл гэмтэл 0.84 0.69
|
Хөнгөн гэмтэл 1-0.85
|
Тэсвэртэй 1-0.85
|
Норм хангахгүй боловч засаж сайжруулах боломжтой 0.84-0.69
|
Норм хангахгүй засах боломжгүй 0.55-0.68
|
Сайн 1-0.85
|
Дунд 0.84-0.69
|
Муу 0.55 0.68
|
|||
1.
|
Суурь
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2.
|
Хана
|
Тоосго
Хавтгаалж
Хөнгөн дулаалгатай
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.
|
Хучилт
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.
|
Багана
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5.
|
Дам нуруу
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6.
|
Хамар хана
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7.
|
Төмөр бетон хийц, т/б бүс
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8.
|
Шал
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9.
|
Шат
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10.
|
Дээвэр
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10.
|
Краны доорх дам нуруу
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
11.
|
Лифт
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
12.
|
Цахилгаан
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
13.
|
Сантехник
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайлбар:
Барилга байгууламжийн төлөв байдалд чанарын үнэлгээ өгөхдөө дээрх хүснэгтийн дагуу тухайн барилга байгууламжийн хийц элементүүдийн нэр төрлийг сонгон авч тохирох итгэлцүүрийг өгнө.
Барилгын ерөнхий итгэлцүүрийг тодорхойлохдоо Ку үзүүлэлтийн арифметик дунджаар гаргана. Барилгын ерөнхий итгэлцүүр К= ( S К,) / п
Хэсэг тус бүрийн ерөнхий үнэлгээний нийлбэрийг олно.Үүний нийт арифметик дундаж утгыг олсноор барилгын чанарын түвшин тодорхойлогдох юм.
Барилгын чанарын ерөнхий итгэлцүүрээр үл хөдлөх хөрөнгө үнэлгээг үржүүлж уул барилгын бодит үнэлгээг гаргана.
Барилгын үндсэн хийц бүтээцийн нэр - гэсэн баганад тухайн чанарыг тодорхойлж буй барилга байгууламжийн барилгын үндсэн хий:д бүтээцийн тохирох нэрийг бичнэ.
Текст томруулах
A
A
A