- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО.ҮНДСЭН ЖУРАМ
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
ҮНДСЭН ЖУРАМ
БНбД 0-01-99
Албан ёсны хэвлэл
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Улаанбаатар хот
1999он
1. Барилга-Архитектур корпорацид боловсруулав.
2. Барилга, архитектурын газраас ДБХЯ-нд батлуулахаар оруулав.
3. ДБХ-ийн Сайдын 1999 оны ____ дугаар сарын ____-ны өдрийн ____ тоот тушаалаар баталж 1999 оны ____ дугаар сарын ____-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэв.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан БНбД 1-2-76 "Норматив баримт бичгийн систем. Үндсэн дүрэм" хүчингүй болгов.
Энэхүү нормативын баримт бичгийг Барилга, архитектурын газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/-ын зөвшөөрөлгүйгээр бүрэн болон хэсэгчлэн хувилах, олшруулах, тараахыг хориглоно.
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН HOPM БА ДҮРЭМ
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО.ҮНДСЭН ЖУРАМ
SYSTEM OF NORMATIVE DOCUMENTS IN CONSTRUCTION.BASIC PRINCIPLES
1999 оны ___ дугаар сарын ____ -ны өдрөөс эхлэн мөрдөнө
ЗОРИЛГО.ТОДОРХОЙЛОЛТ
1.1. Энэхүү норм ба дүрмээр барилгын салбарын норматив баримт бичгийн тогтолцоо (цаашид тогтолцоо гэнэ)-ны үндсэн зорилго, зарчим, ерөнхий бүтэц, норматив баримт бичигт тавигдах шаардлага, тэдгээрийн агуулга, бүтэц, боловсруулах журам, баталгаажуулах, хэрэглэх, албан ёсны болгох үйл ажиллагааг журамлана.
1.2. Тогтолцоо нь улс, нийгэм, хэрэглэгчдийн хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалах зорилгод нийцүүлсэн барилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, барьж байгуулах, ашиглах зэрэг бүх үе шатны үйл ажиллагаанд оролцогч төр, захиргааны болон мэргэжлийн эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хэрэглэж мөрдөх харилцан уялдаа бүхий баримт бичиг юм.
1.3. Тогтолцоо нь Улсын стандартчиллын тогтолцооны ерөнхий зорилготой, уялдаатайгаар барилга байгуулалтын ажилд тавигдах дараах зорилтыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Үүнд:
o Барилгын бүтээгдэхүүн нь өөрийн зориулалтаараа оршин суугчдын амьдралын таатай нөхцөлийг бий болгохтой нийцсэн байх.
o Барилгын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болон барилга барих, ашиглах явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй байх.
o Онцгой нөхцөл байдал гэнэт үүсэх шалтгааныг урьдчилан тооцох замаар барилгын бүтээгдэхүүн, хүн амыг зохисгүй нөлөөллөөс хамгаалах.
o Барилга, байгууламжийн инженерийн тоног төхөөрөмж, барилгын бүтээц, буурь хөрсний чанар, найдвартай байдлыг хангах.
o Барилгын бүх төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ олон улсын хамтын ажиллагаанд гарч болох техникийн саад тотгорыг арилгах.
o Байгалийн нөөц, баялаг, материал, түүхий эд, түлш эрчим хүч, хөдөлмөрийн нөөцийг зүй зохистой ашиглахын хамт хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагыг хангах.
1.4. Энэ норм ба дүрэмд хавсралт А-д заасан тодорхойлолт ба Улсын стандартад заасан нэр томьёог хэрэглэсэн болно.
ИШЛЭЛ ABCAH БАРИМТ БИЧГҮҮД
Энэхүү норм ба дүрмийг дараах баримт бичгүүдээс ишлэл авч боловсруулав.
MNS 1.0-95 "Монгол улсын стандартчиллын тогтолцоо. Үндсэн дүрэм."
MNS1.1-95 "Монгол улсын стандартчиллын тогтолцоо. Стандарт боловсруулах журам."
MNS 1.2-95 "Монгол улсын стандартчиллын тогтолцоо. Стандартын бүтэц, бичлэг."
ТОГТОЛЦООНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ БА БҮТЭЦ
3.1. Барилгын салбарын стандартчилал, нормчлолд дараах зүйлүүд багтана. Үүнд:
o Барилгын салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай техник зохион байгуулалт-арга зүйн норм дүрмүүд.
o Хот байгуулалтын үйл ажиллагаа, барилгын бүтээгдэхүүн ба барилга, байгууламж, тэдгээрийн цогцолборууд.
o Барилгад хэрэглэгддэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, барилгын байгууллага, барилгын үйлдвэрийн хэрэгслийн,,хангамж, инженерийн тоноглол, барилгын материал эдлэлүүд.
o Барилгын өртөг, материал, хөдөлмөрийн зардал, хөрөнгө оруулалтын үр ашгийг тодорхойлоход шаардагдах эдийн засгийн нормативууд.
3.2. Шинжлэх ухаан техникийн үндэслэл, арга зүйд тулгуурлан барилгын норм дүрэм, стандарт бусад норматив баримт бичгийн улсын системийг боловсруулж цаашид хөгжүүлэх асуудлыг нээлттэй байлгана.
3.3. Барилгын стандартчилал ба нормчлолын эрх зүйн үндэс нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцаа тэдгээрийн үйлдвэрлэл үйлчилгээний болон бүтээгдэхүүний чанарын төлөө хүлээх хариуцлага, эдлэх эрх, үүргийг тодорхойлсон Монгол улсын хууль тогтоомж болно.
Барилгын норм, дүрэм, стандарт нь зураг төсөл, барилгын ажлаар дамжуулан салбар хоорондын уялдаа удирдлагыг зохицуулах замаар хууль эрхийн актын шаардлагыг амьдралд хэрэгжүүлэх чухал хэрэгсэл болно.
3.4. Зураг төсөл, барилгын ажлаар дамжуулан эдийн засаг, техникийн зорилтыг шийдвэрлэхэд заавал биелүүлэх шаардлагын тоог багасгаж зөвлөмжийн чанартай норм, нормативын эзлэх хувийн жинг ихэсгэх замаар аж ахуйн нэгж, мэргэжилтний санаачилгыг хөгжүүлэх, бие даасан байдлыг дээшлүүлнэ. Барилгын техникийн шийдэлд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах, бүтээгдэхүүнийг харилцан орлох, хамтрах, барилга байгууламжийн найдвартай байдлыг хангах явдал нь заавал мөрдөх шаардлага болно.
3.5. Барилгын норматив баримт бичгийг боловсруулахдаа гадаадын өндөр хөгжилтэй орны стандарт, барилгын хууль эрхийн баримт бичиг олон улсын стандарттай зохицох, адил төстэй болох шаардлагыг хангах түүнээс Монгол улсын болон олон улсын стандартын байгууллагаас гаргасан зарчмыг хэрэгжүүлбэл зохино.
3.6. Тогтолцоо нь нормчлол, стандартчиллын найман бүлэг баримт бичгээс (Хавсралт Б) бүрдэнэ. Нэгэн бүлэгт хамаарагдах баримт бичиг нь янз бүрийн байх боловч зорилго агуулгаараа ижил төстэй өөр хоорондоо уялдаа бүхий цогцолбор байна. Цогцолбор баримт бичигт шаардлагатай гэж үзвэл тухайн бүлэг норматив баримт бичигт тохирсон ерөнхий журам, дүрмийг боловсруулж мөрдүүлж болно.
ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
4.1. Төр, олон нийтийн удирдах, техник хяналтын болон аж ахуйн бусад холбогдох байгууллагууд нь өмчийн хэлбэрээс үл хамааран барилгын норматив баримт бичгийг боловсруулах, хэрэглэхдээ энэхүү баримт бичгийн заалт, журмыг заавал мөрдөнө.
4.2. Норматив баримт бичгийн тогтолцоог дотор нь улсын чанартай нормативын баримт бичгүүд, үйлдвэрлэл-салбарын баримт бичиг гэж хоёр ангилна. Тогтолцооны бүтцийн хүрээнд улсын стандарт MNS 1.0-95-ын шаардлагыг хангасан дараах баримт бичгүүдийг боловсруулна.
УЛСЫН ЧАНАРТАЙ БАРИМТ БИЧГҮҮД:
o Монгол улсын барилгын норм ба дүрэм БНбД
o Монгол улсын барилгын салбар дахь үндэсний стандартууд MNS
o Зураг төсөл ба барилгын үйлдвэрлэлийн дүрмийн цомог БД
o Тогтолцооны удирдлагын чанартай баримт бичиг УББ
ҮЙЛДВЭРЛЭЛ-САЛБАРЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГҮҮД:
o Байгууллагын стандартууд БСТ
4.3. Монгол улсын барилгын норм ба дүрэм нь хот суурин газар, барилга байгууламж, инженерийн тоног төхөөрөмжийн зураг төсөл зохиох, барьж байгуулах түвшин, зорилгуудыг болон барилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад заавал биелүүлэх, мөрдөх шаардлага, зорилтыг тодорхойлсон удирдамж болгох зарчмуудыг тогтооно.
4.4. Монгол улсын барилгын салбарын стандарт нь барилга, байгууламж түүний хэсгийг барих барилгын материал эдлэлийг боловсруулах, үйлдвэрлэх болон ашиглалтын үеийн техникийн бодлогын нэгдлийг хангахын тулд заавал биелүүлэх болон зөвлөмжийн чанартай журмыг тогтооно.
4.5. Зураг төсөл зохиох, барилгын үйлдвэрлэл явуулах дүрмийн цомог нь барилгын норм, дүрэм ба техникийн ерөнхий стандартуудын заавал мөрдөх шаардлагуудыг хангах, хөгжүүлэхэд чиглэгдсэн зөвлөмжийн шинж чанартай журмыг тогтооно.
4.6. Тогтолцооны удирдлагын баримт бичгүүд нь барилгын норматив баримт бичгийг хэрэглэх, боловсруулахтай холбогдсон үйл ажиллагааг. хэрэгжүүлэх, зохион байгуулалт-арга зүйн заавал биелүүлэх болон зөвлөмжийн чанартай журмуудыг тогтооно.
4.7. Байгууллагын (компани, нэгдэл г.м.) стандарт нь тухайн үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологи болон түүний бүтээгдэхүүний чанарыг хангуулах журмуудыг тогтооно. Барилгын хувь нийлүүлсэн нийгэмлэг, холбоо, концерн зэрэг бусад нэгдлүүд нь үүсгэн байгуулагчдаар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэгдлийн бүтцэд багтаж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаагаа явуулахад нь шаардлагатай заалтуудыг байгууллагын стандартад зааж өгнө.
4.8. Энэ тогтолцооны баримт бичгүүд нь Монгол улсад мөрдөж буй хууль тогтоомжийн бусад актуудаар тогтоогдсон журам, заалтуудыг зөрчиж болохгүй.
Үйлдвэрлэл-салбарын норматив баримт бичиг болон бүтээгдэхүүний техникийн нөхцөл нь Монгол улсын барилгын норм ба дүрэм, үндэсний стандартын заавал биелүүлэх нөхцөл, журмыг зөрчиж болохгүй.
4.9. Барилгын үйлдвэрлэлд барилгын норматив баримт бичгийн тогтолцооны баримт бичгүүдийн зэрэгцээ дараах баримт бичгүүдийг хэрэглэнэ.Үүнд:
o Үндэсний стандартууд, стандартчилал, сертификатчлал болон хэмжил зүйн бусад баримт бичгүүд.
o Улсын техник хяналтын байгууллагуудын норм, дүрэм нормативууд.
o Салбарын стандартууд, технологийн төсөл зохиох нормууд ба чиглэлийн яам, холбогдох эрх бүхий байгууллагууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гаргасан бусад норматив баримт бичгүүд.
4.10. Чиглэлийн яам, улсын хяналтын байгууллагуудын норматив баримт бичигт Монгол улсын барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх мэдэлд хамаарах журам, заалтуудыг тусгахгүй байвал зохино.
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГҮҮДИЙН АГУУЛГА, НАЙРУУЛГА, БҮРДЭЛТ БА БИЧЛЭГ
5.1. Барилгын нормативын баримт бичгүүд (цаашид "баримт бичгүүд" гэх) нь шинжлэх ухаан техник, технологийн орчин үеийн ололт, зураг төсөл, барилгын үйлдвэрлэлийн талаарх гадаад, дотоодын туршлагад тулгуурлан, олон улсын болон техникийн талаар өндөр хөгжилтэй орнуудын үндэсний стандартыг харгалзан боловсруулсан байх ёстой.
Баримт бичгүүд нь барилгын салбарт тавигдаж буй зорилтуудыг биелүүлэхэд чиглэгдсэн, техник, эдийн засгийн хувьд ул үндэслэлтэй заалтуудыг агуулсан байх ёстой.
Барилгын норматив баримт бичгүүдэд иргэний хууль, хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулах асуудлуудтай холбогдох заалтуудыг тусгаж болохгүй.
5.2. Норматив баримт бичгүүдийн заалтууд нь заавал биелүүлэх, зөвлөмжийн буюу лавлах чанартай байж болно.
Заавал биелүүлэх заалтуудад тогтолцооны зарчмыг эргэлт буцалтгүйгээр биелүүлэх журмууд хамаарагдана.
Заавал биелүүлэх заалтууд нь шаардлагын хамгийн доод буюу зөвшөөрөгдөх хамгийн дээд түвшинг тогтооно.
Зөвлөмжийн чанартай заалтууд нь эх орны болон дэлхийн шилдэг ололтын түвшинд тулгуурлагдана.
Зөвлөмжийн чанартай заалтуудад хэрэглэгчийн тодорхой хэрэглээ, боломж, үйлдвэрлэлийн нөхцөлөөс хамааран өөрчлөгдөж болох норм дүрэм, илэрхийллүүд хамаарна.
Заавал мөрдөх болон зөвлөмжийн чанартай заалтуудыг агуулсан норматив баримт бичгүүдийн оршил хэсэгт заавал биелүүлэх шаардлагад хамаарах бүлэг, хэсгүүд ба зүйл (дэд зүйл)-үүдийн дугаарыг заасан байна.
5.3. Барилга, байгууламж тэдгээрийн бүрдэл хэсгүүд болон барилгын материал, эдлэхүүнүүдийн ашиглалтын нөхцөлд тавигдах зураг төсөл зохиох, барилга барих үед баримталбал зохих шаардлагыг тодорхойлсон журмуудыг норматив баримт бичгийн бүрэлдэхүүнд оруулсан байвал зохино.
Ашиглалтын журам нь барилгын хийц, хэлбэр, хэмжээ, материал, үйлдвэрлэлийн технологиос үл хамааран хэрэглээний янз бүрийн түвшин болон ашиглалтын нөхцөлөөр тогтоогдож, хэрэглэгчийн эрх ашиг, шаардлагад нийцсэн баримт бичиг байна.
Ашиглалтын журмыг боловсруулахдаа дараах үг хэллэг буюу түүнтэй ижил төрлийн үг хэллэгийг хэрэглэнэ.
"Байгууламж (барилга)-ийг ... байдлаар зураг төслийг боловсруулж байдлаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байвал зохино.
________Шаардлагуудыг хангасан байвал зохино".
Ашиглалтад тавигдах шаардлага бүрд тухайн хэрэгцээг хангасан үнэлгээний зэрэглэл, түвшин хянах арга зүйг тусгасан байвал зохино.
Шууд нормчлох боломжгүй, заавал мөрдөх ашиглалтын шаардлагуудыг хянах аргачлал нь тодорхойгүй байгаа тохиолдолд тайлбар танилцуулга гарган зохицуулна.
5.4. Барилгын норм ба дүрэмд Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд цаг yyp, инженер геологийн болон бусад онцлог шинж чанарыг харгалзан нийтлэг мөрдөх заавал биелүүлэх заалтуудыг тогтоож өгнө.
Барилгын норм ба дүрэм нь барилгын бүтээгдэхүүний чанарын зохих түвшинг хангахад чиглэгдсэн зохион байгуулалт, арга зүйн үндсэн шаардлагууд, барилгын инженер хайгуул, зураг төсөл зохиох, барилга угсралтын ажлын талаарх техникийн ерөнхий шаардлагууд, тэрчлэн хот төлөвлөлт, барилга байгууламж, барилгын бүтээц, суурь, инженерийн тоног төхөөрөмжийн системүүдэд тавих шаардлагуудыг агуулсан байна.
Эдгээр шаардлагууд нь:
o Барилга, байгууламж, түүний системийн ашиглалтын найдвартай байдал, барилгын бүтээц ба суурийн бат бэх тогтвортой чанар.
o Газар хөдлөлт, хөрсний нуралт, гулсалт болон байгалийн бусад аюул ослын үед барилга, байгууламжийн тогтворжилт, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах чанар.
o Гал түймрийн болон бусад аваар ослын үед барилга, байгууламжийн тогтворжилт, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах чанар.
o Ашиглалтын үе дэх хүмүүсийн эрүүл мэндийн хамгаалалт, өрөө тасалгааны дулаан, агаар чийгшилт, дуу чимээ, гэрлийн зайлшгүй шаардлагатай горимууд.
o Янз бүрийн зориулалттай барилга, байгууламжийн үзүүлэлтүүд гол шинж (параметр) тэдгээрийг эрүүл ахуй, байгаль орчны зэрэг нормыг харгалзан байршуулах дүрэм.
o Барилга, байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, түлш, эрчим хүчний зарцуулалтыг багасгах.
Барилгын норм ба дүрмээр барилга, байгууламжууд дотор байрлах технологийн үйл ажиллагаа (процесс)-нд тавигдах шаардлагууд болон тухайн салбарын байгууллагуудын эрх мэдэлд хамаарах бусад заалтуудыг зохицуулахгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд барилгын норм ба дүрэмд эрүүл ахуй, байгаль орчны болон бусад норматив шаардлагаас иш татан заасан байвал зохино.
5.5. Улсын стандартуудад тэдгээрийн төрлөөс хамааруулан заавал биелүүлэх болон зөвлөмжийн чанартай заалтуудыг тогтооно. Үүнд:
o Зураг төсөл, технологийн болон бусад төрлийн норматив баримт бичгүүдэд тавих шаардлага.
o Барилгын зориулалт ба хэмжээний хувьд харилцан уялдах болон ижилтгэх, орлох чадварт тавих шаардлага.
o Барилга, байгууламжийн өрөө, тасалгаа, бүтээц хэсгүүдийн тэрчлэн инженерийн системийн элементүүдийг хянах шалгуур үзүүлэлт гол шинжүүд.
o Барилга, барилгын материалын үйлдвэрүүдээс гаргаж байгаа нэгэн төрлийн бүтээгдэхүүн, тодорхой нэр төрлийн олон тоогоор үйлдвэрлэгддэг барилгын материал эдлэл, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагууд.
o Барилгын угсралтын ажил, барилгын эдлэхүүн, материал, тоног төхөөрөмжүүдэд тавих шаардлагууд.
o Барилгын угсралтын ажил, барилгын эдлэхүүн, материал, тоног төхөөрөмжийг хүлээн авах дүрэм, шалгах, турших аргууд.
5.6. Дүрмийн цомогт нийгмийн хэрэгцээг хангахад шаардагдах практикт батлагдаж албан ёсоор зөвшөөрөгдсөн барилгын норм, дүрэм, стандартын заавал биелүүлэх нөхцөлийг буй болгох зөвлөмжийг бүрэн дүүрэн багтаасан байвал зохино.
Дүрмийн цомогт багтах агуулгын заримаас нь дурдвал:
o Барилгын инженерийн хайгуул хийх, зураг төсөл зохиох, барилга барих болон барилга, байгууламжуудын ашиглалтын үе дэх зохион байгуулалт, технологи, үйлдвэрлэлийн дүрэм, журмууд.
o Хот байгуулалт, барилгын төрөлжилт, хэв шинжийн болон нийгмийн байдлын нормативууд.
o Барилга, байгууламжууд, тэдгээрийн бүрдэл хэсгүүдийн эзлэхүүн төлөвлөлтийн болон бүтээцийн шийдлүүд.
o Барилгын бүтээц, суурийг тооцоолох, зураг төслийг зохиох аргууд.
Дүрмийн цомогт барилгын заавал биелүүлэх норм, дүрэм, стандартыг дэлгэрүүлсэн (ишлэлийг бичнэ) тайлбар зэргийг оруулж болно.
ТАЙЛБАР: Дүрмийн цомог нь норматив баримт бичиг болохын хувьд зохих журмын дагуу батлагдсан байвал зохино. Дүрмийн цомгийг зөвлөмж заавар, гарын авлага зэрэг баримт бичгээс ялгаатай авч үзэх хэрэгтэй.
5.7. Байгууллага, аж ахуй нэгжүүдийн стандартын агуулгад шаардлагад MNS 1.1-95-ыг баримтална.
5.8. Барилга объект барих- буюу бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хэлэлцээрт ашиглаж буй зохион бүтээх, зураг төсөл зохиох болон бусад техникийн баримт бичгийн бүрдлээс тусгайлан авч үзэх шаардлагатай барилгын бүтээгдэхүүнийг бэлтгэх, шалгах, хүлээн авах ба нийлүүлэх (захиалагчид хүлээлгэн өгөх) шаардлагыг техникийн нөхцөлд тогтоож өгнө. Техникийн нөхцөлийн бүрдэл, агуулга, найруулга зүй, боловсруулах, баталгаажуулах ажиллагааг Монгол улсын стандартчиллын тогтолцооны дагуу гүйцэтгэнэ.
5.9. Барилгын норматив баримт бичгүүдийн агуулга, бүтэц, найруулга зүй, боловсруулах, баталгаажуулах зэрэг үйл ажиллагааг энэхүү норм ба дүрмийг баримталж MNS 1.2-95-аар тогтоогдсон шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
Норматив баримт бичгийн хэллэг, найруулга, нэр томьёо, тоо баримт, зураглал нь мөрдөж байгаа хууль тогтоомж, улсын стандартын шаардлагуудтай нягт уялдуулсан, энэхүү дүрмийн хавсралт И-д заасан шаардлагуудыг биелүүлсэн байх ёстой.
Барилгын норм ба дүрэм, дүрмийн цомог, удирдлагын чанартай баримт бичгүүдийн нүүр хуудас ба эхний хуудаснуудыг хавсралт B ба Г-ийн дагуу бүрдүүлж, гарчигуудын эхэнд том үсэг хэрэглэнэ.
Нормативын ишлэлүүд, хэрэглэж буй нэр томьёоны тайлбаруудын хэмжээ нь хэт их байвал тэдгээрийг баримт бичигт хавсралтаар оруулж болно.
Дүрмийн цомгийн өмнөх үгийн хэсэг (оршил)-т хянасан "төрийн захиргааны төв байгууллага" (холбогдох албан бичгийн дугаар, он, cap, өдөр) ба зөвшөөрсөн "байгууллагын нэр" (холбогдох техник хяналтын улсын байгууллагын нэр, албан бичгийн дугаар, он, cap, өдөр)-ийг зааж үзүүлсэн байна.
Барилгын норм ба дүрмийг 210 x 297 мм, 210 x 148.5 мм (A4, A5) хэмжээтэй цаасан дээр хэвлэлийн аргаар нийтэлнэ.
5.10. Барилгын норм ба дүрэм, дүрмийн цомог, удирдамжийн чанартай баримт бичигт "БНбД", "БД", "УББ" гэсэн индекс тэмдэглэгээ хийж, баримт бичгийн тогтолцооны бүтцийн дугаар, улмаар зураас татаж иж бүрдлийн мөнхүү ангиллын баримт бичгийн батлагдсан оныг сүүлчийн хоёр тоогоор илэрхийлнэ. БН-бД-ийн дэс дугаар 01 дугаараас, БД - 101 дугаараас, УББ - 201 дугаараас тус тус эхлэнэ.
НОРМАТИВ БАРИМТ БИЧГҮҮДИЙГ БОЛОВСРУУЛАХ БА БАТАЛГААЖУУЛАХ
6.1. Улсын чанартай норматив баримт бичиг, нормуудыг эрдэм шинжилгээ, зураг төслийн болон энэ түвшний бусад байгууллага нэгдэл, тэрчлэн эрдэм шинжилгээний ажлын болон норматив баримт бичиг боловсруулах дадлага, туршлагатай хамтлаг, энэхүү норм ба дүрмийг баримтлан боловсруулна.
Баримт бичгийг батлах үүрэг хүлээсэн болон эсвэл сонирхогч бусад аливаа байгууллага нь баримт бичгийг боловсруулах ажлын захиалагч байж болно.
Байгууллагын стандартыг энэхүү норм ба дүрмийг баримталж MNS 1.1.-95-ын техникийн нөхцөлийн дагуу боловсруулна.
6.2. Норматив баримт бичгүүдийг дараах үе шаттайгаар боловсруулна.
1-р үе шат, Баримт бичиг боловсруулах, ажлын зохион байгуулалт.
2-р үе шат. Баримт бичгийн боловсруулалтын анхны редакцийн боловсруулалт.
3-р үе шат. Баримт бичгийн төслийг эцсийн редакцаар боловсруулан бэлтгэж, түүнийг захиалагчид хянуулахаар өгөх.
4-р үе шат. Баримт бичгийг хэлэлцүүлэх, батлуулах, бүртгүүлэх.
5-р үе шат.Баримт бичгийг хэвлүүлэх. :
ТАЙЛБАР: Баримт бичгийг боловсруулах эдгээр үе шатуудыг нэгтгэх буюу тусад нь, үе шатаар нь задалж боловсруулж болно. Жишээлбэл: баримт бичиг боловсруулалтын үндсэн зарчим боловсруулах, туршилтын зураг төсөл зохиох гэх мэт.
6.3. Баримт бичгийг боловсруулах зохион байгуулалтын ажилд захиалагч нь тендер зарлах, сонгон шалгаруулалт хийх, үндсэн болон туслан гүйцэтгэгчтэй баримт бичгийн захиалга, танилцуулга, ажлын хэмжээ, зардлын тооцоо тохиролцох, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах зэрэг асуудлууд багтана.
Захиалагч нь гэрээ байгуулахдаа норматив баримт бичгийн үндсэн зорилго, чиглэл, ажлын үе шатууд, тэдгээрийг гүйцэтгэх хугацаа, хамтран гүйцэтгэх байгууллагууд, тэрчлэн дууссан баримт бичгийн төсөлд санал авах, зөвшөөрөлцөхөөр илгээх байгууллагуудын нэрийг заасан техникийн даалгаврыг хамт батална.
Норматив баримт бичгүүдийн заалтууд нь техник хяналтын байгууллагуудын эрх мэдэлд хамаарах асуудлуудыг хөндсөн байвал тэдгээр байгууллагуудтай зөвшөөрөлцөнө.
Барилгын норм, дүрэм, улсын стандартыг боловсруулах тухай мэдээллийг барилгын салбарын "Барилгын мэдээлэл" болон бусад хэвлэлд нийтэлнэ. Энэ мэдээллийг үндэслэн сонирхсон байгууллага ба үйлдвэр, аж ахуйн газрууд боловсруулж буй баримт бичигт (эхний редакци) санал, дүгнэлтээ уг баримт бичгийг боловсруулж байгаа байгууллагад мэдэгдэнэ.
6.4. Барилгын салбарын тогтолцоонд хамаарагдах барилгын норм, дүрэм, заавар, зөвлөмжийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагын Шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
6.5. Норматив баримт бичгийн төсөлд ирүүлсэн санал, дүгнэлтүүдийг тусган эцэслэн боловсруулна.
Гүйцэтгэгч байгууллага нь төсөлд ирүүлсэн саналыг хүлээн авах боломжгүй тохиолдолд хоёр тал хамтран зөвлөлдөж, шийдвэрлэх бөгөөд шийдвэрийн тухай тэмдэглэлийг саналын товчоололд хавсаргана.
6.6. Норматив баримт бичгийн ерөнхий гүйцэтгэгч байгууллага нь төсөл боловсруулах техникийн даалгаварт заагдсан ёсоор улсын техник хяналтын байгууллага болон холбогдох байгууллагуудтай зөвшөөрөлцөх ажлыг уг төслийг батлуулахаас өмнө гүйцэтгэнэ.
Ерөнхий гүйцэтгэгч нь баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулаад, боловсруулсан хувийг зөвшөөрөлцөх байгууллагад илгээх бөгөөд хүлээн авсан байгууллага 10 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг албан тоотоор бичгийн хэлбэрээр ирүүлнэ.
"Засвартайгаар зөвшөөрөв" гэсэн утга бүхий зөвшөөрсөн бичиг байж болохгүй.
Баримт бичгийн төслийг зөвшилцөхтэй холбогдон үүссэн санал, зөрөлдөөнийг хамтарсан хуралдааны тэмдэглэлд тэмдэглэх бөгөөд уг асуудлаар харилцан зөвшилцөлд үл хүрвэл, эцсийн шийдвэрийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
6.7. Ерөнхий гүйцэтгэгч нь норматив баримт бичгийн төслийн нэг хувийг дор дурдсан баримт бичгийн хамт бэлтгэж батлуулахаар албан ёсоор илгээнэ.
o Баримт бичгийн боловсруулсан үндэслэл, өгөгдлүүд, түүнд ашигласан эрдэм шинжилгээний ажлын болон боловсруулж буй баримт бичгийг олон улсын болон гадаад орнуудын стандарттай харьцуулсан үр дүнгүүдийн тухай танилцуулга, тайлбар бичиг.
o Санал авахаар илгээсэн баримт бичгийн эхний төсөл, илгээсэн байгууллагуудын жагсаалт.
o Ирүүлсэн санал, дүгнэлтийн эх хувиуд ба санал дүгнэлтийн товчоолол.
o Батлуулахaap оруулж буй норматив баримт бичгийн төслийн өнгөн хувийн эхний нүүр хуудас, ерөнхий гүйцэтгэгч, редактор, туслан гүйцэтгэгч байгууллагуудын удирдлагууд болон уг төслийг хянасан байгууллагын удирдах ажилтнууд гарын үсэг зурсан байна.
o Зохих шатны ШУТЭЗ-ийн зөвлөлийн болон зөвшилцөх хурлаар тухайн баримт бичгийн төслийг хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэлүүд.
o Төслийг зөвшөөрсөн улсын техник хяналтын болон бусад байгууллагаас ирүүлсэн жинхэнэ эх дүгнэлт эсвэл санал нийцээгүй тухай (техникийн даалгавраар санал авахаар заагдсан тохиолдолд) тэмдэглэлүүд.
o Мөрдөж буй баримт бичигт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай шийдвэрийн төсөл.
o Техникийн даалгаварт заасан бол норматив баримт бичгийн төслийг компьютерийн уян дискэнд бичсэн нэг хувь.
6.8. Норматив баримт бичгийн төслийг батлах асуудлыг шийдвэрлэхдээ уг төсөл нь холбогдох хууль тогтоомжуудын заалт, нормчлол, стандартчиллын ерөнхий зарчим, аргачлалын мөрдөж буй норм ба дүрмийн шаардлага, стандарт болон техникийн даалгавартай тохирч буйг хянана.
Ерөнхий гүйцэтгэгч нь баримт бичгийн төслийг хэлэлцсэний дараа холбогдох өөрчлөлт.тодруулгыг хийнэ.
Норматив баримт бичгийг батлахдаа түүнийг мөрдөж эхлэх хугацааг тогтоож өгөхөөс гадна урьд мөрдөж байсан түүнтэй холбоотой баримт бичгүүдийг хүчингүй
болгоно.
6.9. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь барилгын салбар дахь барилгын норм ба дүрэм (БНбД)-үүдийг тогтоосон журмындагуу баталгаажуулж хүчин төгөлдөр болгоно.
Зураг төсөл ба барилгын дүрмийн цомгийг (БД) боловсруулсан байгууллага зохих журмын дагуу өөрөө батална.
Дүрмийн цомгийг хянаж батлахын өмнө төрийн байгууллага, техник хяналтын холбогдох байгууллагуудтай зөвшөөрөлцөж, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсан байна.
Удирдамжийн чанартай баримт бичгийг (УББ) барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоосон журмын дагуу баталгаажуулна.
6.10. Норматив баримт бичгүүдэд оруулах нэмэлт өөрчлөлтуудийг шинээр боловсруулж батлуулахтай нэгэн адил үе шатаар гүйцэтгэх бөгөөд хийх ажлыг хялбарчлан үе шатыг цөөрүүлэх заалт, арга хэмжээг техникийн даалгаварт тусгасан байвал түүний дагуу гүйцэтгэнэ.
Норматив баримт бичгүүдэд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг түүнийг анх боловсруулсан байгууллага гүйцэтгэнэ.
6.11. Барилгын норм ба дүрэм, улсын стандартууд, дүрмийн цомог, норматив баримт бичгийн нэмэлт өөрчлөлтүүдийг бүртгэх, тооцох ба хэвлэн нийтлэх ажиллагааг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон байгууллага зохих журмын дагуу гүйцэтгэнэ. Харин барилгын салбарт ашиглагдах улсын стандартууд, түүнд оруулсан өөрчлөлтүүдийг Монгол улсын стандартчиллын байгууллагын улсын бүртгэлд бүртгүүлнэ.
6.12. Барилгын материал, эдлэл, хийц, бүтээц болон бусад бүтээгдэхүүнүүдэд тавигдах техникийн нөхцөлийг (TH) тухайн бүтээгдэхүүний зураг төсөл, зохион бүтээх болон технологийн баримт бичгийн үндсэн хэсэг болгон үйлдвэрлэгч байгууллага өөрсдөө боловсруулна.
Техникийн нөхцөлийг зөвшөөрөлцөх, батлах асуудлыг стандартчиллын төв байгууллагын зохих журам, стандартын дагуу гүйцэтгэнэ.
Барилгын бүтээцийн бат бэх, даацын чадвар, эдэлгээний чанар зэрэг барилгын бүтээгдэхүүн болон барилга, байгууламжийн инженерийн төхөөрөмжийн ашиглалтын үеийн үзүүлэлтэд шууд хамааралтай шинээр буюу шинэчлэн боловсруулж буй техникийн нөхцөлүүдийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоож өгсөн бол холбогдох байгууллагаар шинжлэх ухаан-техникийн дүгнэлт хийлгэнэ.
Зураг төслийн захиалагчийн хүсэлтээр ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан аж ахуйн гэрээнд барилгыг хүлээн авахад шаардагдах техникийн нөхцөлүүдийг боловсруулж хэрэглэхээр заасан байвал эдгээр техникийн нөхцөлийг зураг төслийн баримт бичгийн бүрдэлд оруулж боловсруулна.
6.13. Улсын хэмжээнд мөрдөж буй норматив баримт бичгүүдийн жагсаалтыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага жил бүр тусгай эмхтгэлд хэвлэж мэдээлнэ.
Эдгээр баримт бичгүүдийг хүчин төгөлдөр болгосон, нэмэлт, өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон тухайн мэдээллийг барилгын салбарын "Барилгын мэдээлэл"-ийн сэтгүүл болон бусад төвийн хэвлэлээр нийтэлнэ.
6.14. Олон улсын норматив баримт бичгүүдийг (стандарт) боловсруулах ажилд оролцох асуудлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоосон журмын дагуу зохион байгуулна.
6.15. Батлагдсан норматив баримт бичгүүдийг хэвлэгдэж гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ашиглагч байгууллага, хүмүүс авч судалсан байхаар бодон.мөрдөж эхлэх хугацааг тогтооно.
6.16. Батлагдсан бүх норматив баримт бичгүүдийг хавсралт Ж-д үзүүлсэн маягтаар батлагч байгууллага бүртгэж жинхэнэ эх хувь, түүний дагалдах (санал, дүгнэлт, танилцуулга, протокол гэх мэт) материалуудыг хавсралт Д-д зааснаар бүрдүүлж зохих журмын дагуу архивт хадгална.
6.17. Шифр дугаарыг зохих журмын дагуу эрх олгогдсон байгууллага өгнө.
6.18. Мөрдөж байгаа норматив баримт бичгийг хянаж засварлах, батлахдаа хуучин шифрийг хэвээр үлдээж зөвхөн баталсан оныг өөрчилж бичнэ.
6.19. Норматив баримт бичгийг хэвлэх, түгээх асуудлыг батлагч байгууллагын томилсон байгууллага хариуцна.
7. НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙГ ХЭРЭГЛЭХ
7.1. Тогтолцооны норматив баримт бичгүүдийг энэхүү норм, дүрмийн дагуу тухайн чиглэл тус бүрээр боловсруулсан баримт бичгүүдийн болон Монгол улсын стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн хүрээнд хэрэглэнэ.
Олон улсын болон гадаад орнуудын стандартуудыг Монгол улсын стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль, стандарт, хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын зохих шийдвэрийг үндэслэн улсын стандарт болгон шууд хэрэглэж болно.
7.2. Норматив баримт бичгүүдийн заавал мөрдөх шаардлагуудыг өмчийн хэлбэр, харьяаллаас үл хамааран нийт удирдах болон техник хяналтын бүх байгууллагууд, үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, барилга баригчид тэрчлэн гадаадын түншүүд, гадаадын хуулийн этгээд, хувь хүмүүсийн оролцоотой хамтарсан үйлдвэрүүд, олон нийтийн бусад байгууллагууд заавал мөрдөх ёстой.
Заавал биелүүлэх шаардлагуудыг агуулсан норматив баримт бичгүүдийг хэлэлцээр (контракт)-т иш татаж тусгаагүй ч байсан тэдгээрийг мөрдөхөөс гүйцэтгэгчийг чөлөөлөхгүй.
Норматив баримт бичгийн заавал биелүүлэх шаардлагуудаас гажиж болох зөвшөөрлийг холбогдох байгууллагын зөвшөөрөл, орлуулах арга хэмжээ авах үндэслэл нь тогтоогдсон нөхцөлд Монгол улсын нутаг дэвсгэрт энэхүү баримт бичгийг мөрдүүлэх шийдвэр гаргасан байгууллага олгоно.
7.3. Норматив баримт бичгийн зөвлөмжийн чанартай заалтуудыг гүйцэтгэгч (бүтээгдэхүүн үйлдвэрлэгч)-ийн үзэмжээр эсвэл захиалагчийн шаардлагаар хэрэглэнэ.
Ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд энэхүү баримт бичгүүдээс зөвлөмжийн чанартай тодорхой заалтуудыг ишлэн авч тусгасан байвал дээр дурьдсан заалтуудыг заавал биелүүлэх шаардлагад хамааруулна. Хэрэв ажлын гэрээнд баримт бичгээс ишлэл татсан зөвлөмжийн чанартай тусгай заалт ороогүй бол экспертизийн болон техник хяналтын байгууллагууд уг заалтуудыг заавал биелүүлэх шаардлагад хамааруулж хэрэглэхийг шаардах буюу нормд тусгагдаагүй шийдлүүдэд нь хориг тавих эрх эдлэхгүй.
Гүйцэтгэгч тухайн нөхцөлд оновчтой гэж үзсэн өөрийн болон бусад шийдлүүдийг боловсруулж хэрэгжүүлж болно. Тийм шийдлийг хэрэглэх бололцоотой гэдэг нь тооцоогоор, шинжилгээ болон туршилтын үр дүнгээр буюу бусад аргуудаар нотлогдсон байвал зохино.
Зөвлөмжийн чанартай нормыг тухайн заавал биелүүлэх шаардлагыг гүйцэтгэх аргуудын зөвхөн нэг нь гэж авч үзвэл зохино.
7.4. Архитектур төлөвлөлт, техникийн шийдлийн хувьд онцгойлон үзэх шаардлагатай болон туршилтын объектуудын зураг төсөл боловсруулах, барилга барихад шаардлагатай гэж үзвэл техникийн нөхцөлийг боловсруулж, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон техник хяналтын улсын байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр захиалагч байгууллага уг техникийн нөхцөлийг батална.
7.5. Урьд үйлчилж байсан норматив баримт бичгүүдийн дагуу зураг төслийг нь зохиож, барьж байгуулсан барилга байгууламжуудын цаашдын ашиглалтын байдал, хүмүүсийн амь нас ба эрүүл мэндэд аюул учруулахааргүй байвал шинээр боловсруулсан мөрдөж байгаа баримт бичгүүд хамаарахгүй.
Хэрэв аюул учрахаар байвал барилга/объектуудыг шинэчлэх, засварлах, буулгаж зайлуулах шийдвэрийг техник хяналтын улсын байгууллага буюу орон нутгийн засаг захиргааны эрх бүхий байгууллага гаргана.
Ашиглагдаж байгаа барилга (байгууламж) буюу зарим өрөө тасалгаа, байрны зориулалтыг өөрчлөх, шинэчлэх тохиолдолд шинэ мөрдөж буй норматив баримт бичгийн шаардлагуудыг баримтална.
7.6. Хуулийн этгээд, хувь хүмүүс нь норматив баримт бичгүүдийн заавал биелүүлэх шаардлагыг зөрчсөн буюу буруу хэрэглэснийхээ төлөө холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
Хавсралт А (Заавал биелүүлэх)
БАРИЛГЫН НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦООНЫ НЭР ТОМЬЁО БА ТЭДГЭЭРИЙН ТОДОРХОЙЛОЛТ
|
Нэр томьёо
|
Тодорхойлолт
|
0
|
1
|
2
|
|
1. Ерөнхий нэр томьёо
|
|
|
Норматив бичиг баримт
|
Хэрэглэгчдэд дөхөм болгох зорилгоор тодорхой үйл ажиллагаа буюу үр дүнгийн үзүүлэлт, зарчим, дүрмийг тогтоосон баримт бичиг
|
Тайлбар:
1. Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо дахь "норматив баримт бичиг" гэсэн нэр томьёог БНбД, дүрмийн цомог, стандартууд зэрэг хамаарагдана гэж ойлговол зохино
|
||
2. Тогтолцооны норматив баримт бичгийг боловсруулах, нийтлэх, хэрэглэх үйл ажиллагааны явцад илрэн гарах нэр томьёог "нормчлол, стандартчилал" гэж тэмдэглэнэ. Нормчлол, стандартчиллын зорилго ба бусад асуудлуудыг тодорхойлох нэр томьёог улсын стандартын дагуу авна
|
||
1.2.
|
Барилгын норм ба дүрэм
|
Төрийн захиргааны төв байгууллагаар батлагдсан, заавал биелүүлэх шаардлагуудыг агуулсан барилгын салбарын норматив баримт бичиг
|
Тайлбар:
1. Барилгын норм ба дүрэм нь техникийн дотоод дүрэм (регламент)-ийн тусгай хэсэг юм.
|
||
2. Барилгын норматив баримт бичгийн тогтолцооны хавсралт Б-д заасан нормчлол, стандартжуулалтын ажлууд хамаарна.
|
||
1.3.
|
Зураг төсөл зохиох, барилгын ажлын дүрмийн цомог
|
Барилга барих, зураг төсөл зохиох, барилга угсралтын ажил гүйцэтгэх, эдлэхүүн бэлтгэх түүнчлэн барилгын бүтээгдэхүүнийг ашиглах арга болон техникийн шийдэл хийгээд инженер-геологийн судалгаа, хайгуулын ажлыг хийх аргачлалыг болон барилгын норм ба дүрэм, стандартуудын заавал биелүүлэх шаардлагын түвшинд хүргэх арга зүйг нэгтгэн цогц байдлаар тодорхойлсон зөвлөмжийн чанартай баримт бичиг юм.
|
1.4.
|
Байгууллагын стандарт
|
MNS...-ын дагуу тодорхойлогдоно.
|
1.5.
|
Техникийн нөхцөл
|
Бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, ажил үйлчилгээний техникийн шаардлагыг тогтоох баримт бичиг
|
Тайлбар:
1. Техникийн нөхцөлийн баримт бичигт тухайн нөхцөлийн шаардлагыг биелүүлсэн /хангасан/ эсэхийг тогтоох арга ажиллагааг заасан байх ёстой.
|
||
2. Техникийн нөхцөл нь тухайн бүтээгдэхүүний стандарт /техникийн нөхцөл хэлбэрийн стандарт/ буюу бие даасан баримт бичиг байж болно.
|
||
3. "Стандартчилал"-ын хуулийн дагуу техникийн нөхцөлийг тухайн бүтээгдэхүүний техникийн баримт бичгийн бүрэлдэхүүнд багтааж бие даасан байдалтай баримт бичиг болгон боловсруулна. Нийлүүлж буй бүтээгдэхүүний гэрээ, хэлэлцээрт иш татсан техникийн нөхцөлийг MNS____-ын дагуу норматив баримт бичиг болгон хэрэглэнэ.
|
||
1.6.
|
Хүлээн зөвшөөрөх техникийн дүрэм
|
Техникийн түвшинг харуулсан гэж ихэнх эрх бүхий мэргэжилтнүүдийн хүлээн зөвшөөрсөн техникийн журам
|
Тайлбар:
Норматив баримт бичгийг техникийн дүрмээр хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзнэ.
|
||
1.7.
|
Норматив баримт бичгийн иж бүрдэл
|
Стандартчилал /нормчлол/-ын харилцан уялдаатай зүйлүүдийн зөвшилцсөн шаардлагуудыг тогтоосон болон ерөнхий зорилго чиглэлийг нэгтгэсэн харилцан уялдаатай норматив баримт бичгийн иж бүрдэл юм
|
|
2.Норматив баримт бичгийн агуулга
|
|
2.1.
|
Журам /норматив баримт бичиг
|
Нэгдсэн зүй тогтлын агуулгатай норматив баримт бичиг. Барилгын салбарын норматив баримт бичгийн журмыг дараах байдлаар ангилна. Үүнд:
o Хэлбэрийн хувьд: - Норм, дүрэм ба мэдээлэл,
o Биелүүлэх зэрэглэлийн хувьд: - Заавал биелүүлэх, зөвлөх ба лавлах чанартай
o Агуулгын хувьд: - Ашиглалтын тайлбар ба аргачлалын чанартай. Хангагдвал зохих тоо ба чанарын шалгуурыг тогтоосон журам
|
2.2.
|
Норм
|
Хангагдвал зохих тоо ба чанарын шалгуурыг тогтоосон журам
|
Тайлбар:
1. Норматив баримт бичгүүдэд тусгагдсан тодорхойлолт англиар "requirement" /шаардлага/ гэсэн утгатай дүйцнэ.
2. Биет байдал буюу өртгийн хэлбэрээр үнэмлэхүй ба харьцангуй үзүүлэлтээр илэрхийлэх нормд "норматив" хэмээх нэр томьёог хэрэглэнэ.
|
||
2.3.
|
Дүрэм
|
Гүйцэтгэх үйл ажиллагааг тодорхойлсон журам
|
2.4.
|
Мэдээлэл
|
Мэдээлэл агуулсан норматив баримт бичиг
|
2.5.
|
Заавал биелүүлэх журам /шаардлага/
|
Хуулиар заавал биелүүлж хэрэгжүүлэх норматив бичиг
|
Тайлбар:
Нормативын баримт бичгийн журам дараах байдалтай байж болно. Үүнд:
• Ерөнхий хууль буюу дотоод дүрмийн ишлэлтэй уялдаж заавал биелүүлэх.
• Дүрмийн агуулга тухайн баримт бичгийн байдлаас авч үзвэл заавал биелүүлэх
• Сонголтын буюу тодорхой нөхцөлийн нэмэлт тодотголын хүрээнд /альтернатив шаардлага/ заавал биелүүлэх
|
||
2.6.
|
Зөвлөмжийн чанартай журам
|
Зааварласан буюу зөвлөсөн агуулгатай заавал биелүүлэхгүй байж болох норматив баримт бичиг
|
2.7.
|
Лавлах журам
|
Мэдээлэл агуулсан норматив баримт бичиг
|
2.8.
|
Ашиглалтын журам
|
Бүтээгдэхүүний ашиглалтын үеийн нөхцөл байдалтай холбогдсон түүний тухайн зориулалтын илэрхийллүүдийг агуулсан норматив баримт бичиг
|
2.9.
|
Тайлбарласан бичсэн журам
|
Тухайн бүтээгдэхүүний өөрийн зориулалтыг түүний үйлдвэрлэлтэй холбож илэрхийлсэн агуулга бүхий журам
|
Тайлбар:
1. Тайлбарлаж бичсэн журам нь зураг төсөл, бүтээцийн эд анги бусад зүйлүүдийг тэдгээрийн хэмжээ, материалын бүтцийг үзүүлж ихэвчлэн тайлбарласан агуулгатай байна.
2. Тайлбар журам агуулсан барилгын стандартад "зааварчилсан стандарт" гэсэн нэр томьёо хэрэглэнэ.
|
||
2.10.
|
Арга зүйн журам
|
Шаардлагын түвшинд хүргэх /зорилгод хүрэхэд чиглэгдсэн/ нэг буюу хэд хэдэн аргыг тодорхойлон заасан норматив баримт бичиг
|
|
3. Стандарт ба норматив баримт бичгүүдийн зохицуулалт
|
|
3.1.
|
Зохицуулагдсан стандарт /норматив баримт бичгүүд/
|
Адил объектод хамаарах үр дүн мэдээллийг ойлголцох, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний харилцан орлох шинж чанарыг хэрхэн хангах талаар гаргасан стандартууд:
|
Тайлбар:
Зохицуулагдсан стандартууд нь хэлбэр, агуулгын хувьд ялгаатай байж болно.
|
||
3.2.
|
Ижил загварын стандарт /норматив баримт бичгүүд/
|
Агуулга болон боловсруулсан байдал, хэлбэрийн хувьд ижил загварын зохицуулагдсан стандартууд.
|
3.3.
|
Жишиг стандарт
|
Нэгэн адил объектод хамаарах стандартчиллын нэг янзын адил аргачлалд үндэслэн боловсруулсан янз бүрийн шаардлагыг нэг утгаар жишиг, стандартчиллын янз бүрийн байгууллагуудаар батлагдсан стандартууд
|
Тайлбар:
Жишиг стандарт нь зохицуулагдсан стандарт байж болохгүй.
|
||
|
4. Барилгын нормчлол ба стандартчиллын объектууд
|
|
4.1.
|
Хот байгуулалтын үйл ажиллагааны объектууд
|
Нутагшилт, суурьшилт, хот бусад суурин газар, тэдгээрийн хэсгийн тогтолцоонууд
|
4.2.
|
Барилгын бүтээгдэхүүн
|
Барьж дууссан барилга ба барилгын бусад байгууламж, түүнчлэн тэдгээрийн цогцолборууд
|
Тайлбар:
1. Практикт норматив баримт бичигт хэрэглэж буй "Барилга байгууламж" гэсэн үгийн утгыг "барилга ба барилгын бусад байгууламжууд" хэмээн ойлгоно.
|
||
2. Барилгын норматив баримт бичгийн тогтолцоонд авч үзэх үндсэн бүрэлдэхүүн эд зүйл нь технологийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах барилга байгууламжийн хэсэг инженерийн тоног төхөөрөмж болно.
|
||
4.3.
|
Барилгын байгууламж
|
Хэрэглээний тодорхой үүргийг гүйцэтгэхэд зориулагдсан барилгын үйл ажиллагааны эцсийн үр дүн
|
4.4.
|
Барилга /байшин/
|
Хүмүүс амьдрах, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, бүтээгдэхүүн хадгалах, мал адгуус амьтан байлгах өрөө тасалгаатай, газар дээр байрласан барилгын байгууламж
|
4.5.
|
Өрөө тасалгаа
|
Тодорхой үүрэг зориулалт бүхий барилгын бүтээцээр хашигдсан барилгын дотоод орон зай
|
4.6.
|
Барилгын бүтээц
|
Даац, хаалт, хашлага гоо зүйн тодорхой үүрэг гүйцэтгэх барилгын буюу барилгын бусад байгууламжийн хэсэг
|
4.7.
|
Барилгын эдлэхүүн
|
Барилга, байгууламжийн бүтээцийг хийхэд зориулагдсан эдлэхүүн
|
4.8.
|
Барилгын материал
|
Барилга, байгууламжийн бүтээц хийх ба барилгын эдлэхүүн бэлтгэхэд зориулагдсан материал /ширхэгийн материал нэгэн адил хамаарна/
|
Хавсралт Б (Заавал биелүүлэх)
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦООНЫ БҮТЭЦ
|
Баримт бичгийн бүрдэл /цогцолбор/
|
Стандартчилал ба нормчлолын үндсэн чиглэлүүд
|
|
1. Зохион байгуулалт, арга зүйн норматив баримт бичгүүд
|
|
10
|
Стандартчилал, нормчлол, сертификатчлал /баталгаажуулалт/
|
Барилгын стандартчилал, нормчлол, баталгаажуулалт, сертификатчлалын ажлын зорилго, бодлого, арга зүй, зохион байгуулах ажил
|
11
|
Инженер хайгуул
|
Барилга, барилгын зураг төслийн өмнөх ба төслийн ажлын инженер-хайгуулын бүрдэл, ерөнхий шаардлага ба гүйцэтгэх зарчим. Хот байгуулалтын ба зураг төслийн баримт бичгийн агуулга, баталгаажуулалт
|
12
|
Үйлдвэрлэл
|
Барилгын ажлын зохион байгуулалт, технологийн бэлтгэл барилгын үйлдвэрлэлийн ерөнхий дүрэм, барилгын ажлын механикжуулалт, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах ба барилгын үйлдвэрлэлийн явцад хүрээлэн буй орчныг хамгаалах. Дууссан барилга, объектуудыг хүлээн авах ба чанарын шалгалт хийх.
Барилгын материал, эдлэхүүний үйлдвэрлэлийг зохион байгуулах. Технологийн ба гүйцэтгэлийн баримт бичгийн төрөл, агуулга, хэлбэрүүд, түүнийг албан ёсны болгох.
|
13
|
Ашиглалт
|
Техникийн үйлчилгээний ерөнхий дүрэм, барилгын бүтээц болон барилга, байгууламжийг шалгах ба засварлах ажил. Засвар-ашиглалтын баримт бичгийн хэлбэрүүд, төрөл агуулга, түүнийг албан ёсны болгох.
|
|
2. Ерөнхий техникийн норматив баримт бичгүүд
|
|
20
|
Барилга, байгууламжийн найдвартай ажиллагааны үндэслэл
|
Барилгын материал, бүтээц, инженерийн систем, барилгын байгууламжийн эдэлгээний ба ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангах ерөнхий зарчмууд.
Барилгын байгууламжийн зориулалт, ачаалал, янз бүрийн үйлчлэлийн зэрэглэлийн ангилал найдварын тухай ойлголт.
Барилгын байгууламж бүтээц суурийн найдварт тавих норматив шаардлагыг тогтоох зарчим ба тооцоонд хэрэглэх хүчин зүйлүүд, үл зөвшөөрөгдөх хязгаарын ангилал
Барилгын хүлээн авах статистик хяналтын арга барилын үндэс.
|
21
|
Галын аюулгүй байдал
|
Хот байгуулалт, барилгын бүтээц, эзлэхүүн төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх барилга байгууламжийг ангилах, тэдгээрийн гал тэсвэрлэх чадвар, түймрийн аюулын зэрэглэл, галын аюулаас хамгаалах багаж хэрэгсэл эвакуаци хийх зам, аюулгүй бүс зэргийг тодорхойлох галын аюулгүй байдлыг хангах ерөнхий зарчим
|
22
|
Геофизикийн аюултай нөлөөллөөс хамгаалах
|
Барилгын бүтээц, материал эдлэлийн гал түймэр, техникийн үзүүлэлтүүд, түүнийг тооцоолох, хянах, туршилт хийх аргууд
Хүн амын аюулгүй байдал, инженерийн хамгаалалтын байгууламжийн ашиглалт, барилгын инженерийн хайгуул, хот байгуулалт, эзлэхүүн төлөвлөлт, барилгын бүтээц, барилга техникийн арга хэмжээнд тавигдах шаардлагууд
|
23
|
Бичил уур амьсгал, түүнийг хотой нөлөөллөөс хамгаалах
|
Өрөө, тасалгааны гэрэлтүүлэг, дуу чимээ, агаарын чийглэг, дулааны дэглэмийг хангах ерөнхий зарчмууд. Хүрээлэн байгаа орчны /байгаль цаг уурын нөхцөл, чимээ шуугиан, чичиргээ, цацраг туяа, хорт бодисын ялгаруулалт г.м/ нөлөөллийн илэрхийллүүд. Хүмүүсийн эрүүл мэндийг эдгээр нөлөөллөөс хамгаалах тооцооны аргууд болон төлөвлөлтийн үндсэн зарчим хийгээд туршилт, шалгалтын аргууд.
|
24
|
Хэмжүүрийн нийцлэл ба харилцан орлох чанар
|
Барилгын хэмжээсийн харилцан орлох чанар ба нийцлийг хангах ерөнхий зарчмууд:
o Хэмжээсүүдийг зохицуулах дүрэм
o Геометр илэрхийллүүдийн хүлцлийн зөвшөөрөгдөх хязгаар
o Тооцооны болон хэмжих нарийвчлалыг тооцоолох хэмжих шалгах аргууд
|
|
3. Хот байгуулалт, барилга ба байгууламжийн норматив баримт бичгүүд
|
|
30
|
Хот байгуулалт
|
Хүн амын суурьшилт, үйлдвэрлэх хүчний байршил, хот суурин газрын хоорондох инженерийн болон тээврийн дэд бүтцийн хөгжил, нутаг дэвсгэрийн болон хэсэгчилсэн төлөвлөлт, барилгажуулалтын асуудлыг шийдвэрлэх үндсэн журмууд.
|
31
|
Орон сууц, олон нийтийн болон үйлдвэрийн барилга байгууламжууд
|
Орон сууц, олон нийтийн болон үйлдвэрийн ба агуулахын барилга, байгууламжууд, тэдгээрийн бүрэлдэх хэсгийн ангилалууд хийгээд тэдгээрт тавих техникийн шаардлагууд. Барилгын үйлдвэрлэл явуулах үндсэн журам, хүлээн авах дүрэм, шалгаж турших аргууд.
|
32
|
Тээврийн байгууламж
|
Авто, төмөр зам, далай, агаар, үйлдвэрлэлийн технологи, хотын тээврийн байгууламж, түүний элементүүдэд тавих техникийн шаардлага, ачаалал, бусад нөлөөллийн ангилал
Ажил гүйцэтгэх ба зураг төсөл боловсруулах, тооцоолох үндсэн журам, хүлээн авах дүрэм, шалгах, турших аргууд
|
33
|
Гидротехникийн болон усжуулалтын байгууламж
|
Ус хаах далан, суваг шуудуу зэргийн бэхэлгээ зэрэг барилга байгууламжид тавигдах техникийн шаардлага, ачаалал, нөлөөллийн ангилал
|
34
|
Гол болон үйлдвэрлэлийн дамжуулах хоолой
|
Ажил гүйцэтгэх ба зураг төсөл боловсруулах, тооцоолох үндсэн журам, хүлээн авах дүрэм, шалгах турших аргууд.
Дамжуулах хоолой, нефть, нефтийн гаралтай бүтээгдэхүүний агуулах, тэдгээрийн байршилд тавигдах техникийн шаардлагууд
|
|
4. Барилга, байгууламжийн инженерийн тоног төхөөрөмж ба гадна шугам сүлжээний норматив баримт бичгүүд
|
|
40
|
Усан хангамж, ариутгах татуурга
|
Гадна шугам сүлжээ ба түүний барилга, байгууламж тэдгээрийн байршил болон дотор системд тавих техникийн шаардлага, систем ба хэрэглэгчийн ангилал, ус хэрэглээний нормууд, ус бэлтгэх ба хаягдал усыг цэвэрлэх.
Ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах болон ашиглалтын горимын үндсэн журам, эрүүл ахуй-техникийн тоног төхөөрөмж, арматур, багаж хэрэгсэл ба бохир усны хоолой дамжуулга.
Хүлээн авах дүрэм, шалгах турших аргууд
|
41
|
Дулаан хангамж, халаалт, салхивч ба кондицонер /агаар сэлгэлт/
|
Систем ба хэрэглэгчийн ангилал, гадна шугам сүлжээ ба барилга, байгууламж, тэдгээрийн байршил, төхөөрөмж дотор системд тавих техникийн шаардлага.
Дулаан хэрэглээний норм, хаягдлыг цэвэрлэх, хоёрдогч дулааны нөөцийг ашиглах норм
Ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах, ашиглалтын горимын үндсэн журам
Халаалтын хэрэгсэл, арматур, агаар дамжуулах хоолой. Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд.
|
42
|
Хий хангамж
|
Системийн ангилал, хий дамжуулга, тоног төхөөрөмж ба таслан хаах төхөөрөмжид тавих техникийн шаардлага. Хий хэрэглээний норм. Ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах, ашиглалтын горимын үндсэн журам. Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд
|
|
|
Тайлбар:
Барилгын бусад инженерийн системийн тоног төхөөрөмжид тавих шаардлагыг улсын тухайн стандартын шаардлагын дагуу авна. Цахилгаан тоноглол, төхөөрөмжийг суурилуулахдаа эрчим хүчний техник хяналтын улсын болон бусад байгууллагын холбогдох норматив баримт бичгийг баримтална.
|
|
5. Барилгын бүтээц ба эдлэхүүний норматив баримт бичгүүд
|
|
50
|
Барилга, байгууламжийн буурь ба суурь
|
Хөрсний ангилал ба тооцооны илэрхийлэл. Буурь ба гадсан суурийн зураг төсөл боловсруулах, тооцоолох. Ажил гүйцэтгэх, ашиглах горим ба оношлох үндсэн журам. Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд.
|
51
|
Чулуун ба армочулуун бүтээц
|
Барилга,байгууламжийн чулуун ба армочулуун бүтээцэд тавих ерөнхий шаардлагууд. Зураг төсөл боловсруулах, тооцох аргууд ба бүтээцийн ажлыг гүйцэтгэх, ашиглах горим, оношлох журам.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд.
|
52
|
Төмөр бетон ба бетон хийц
|
Цутгамал, угсармал болон угсармал-цутгамал бетон ба төмөр бетон бүтээцийн шаардлагууд. Бүтээцийг барьж байгуулах, гүйцэтгэх, зэврэлтээс хамгаалах, ашиглах горим болон оношлох үндсэн журам, зураг төсөл боловсруулах, тооцоо хийх аргууд.
Заводад бэлтгэсэн төмөр бетон ба бетон бүтээц.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд
|
53
|
Төмрөн бүтээц
|
Даацын, тусгаарлах дулаалга бүхий ган ба хөнгөн цагааны хайлшин бүтээцэд тавих ерөнхий шаардлагууд.
Бүтээцийг бэлтгэх ба угсрах, зэврэлтээс хамгаалах, ашиглах горим, оношлох үндсэн журам ба зураг боловсруулах, тооцоолох аргууд.
Заводад бэлтгэсэн ган бүтээц.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд.
|
54
|
Модон бүтээц
|
Барилга, байгууламжийн модон бүтээцэд тавих ерөнхий шаардлага. Бүтээцийг бэлтгэх, угсрах, ялзралт, өгөршилтөөс хамгаалах, ашиглах горим, оношлох үндсэн журам ба зураг төсөл боловсруулах, тооцоолох аргууд
Заводад бэлтгэсэн модон бүтээц ба эдлэхүүн.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
|
55
|
Бусад материалаар бэлтгэсэн бүтээц
|
Асбестоцемент зэрэг материалаар бэлтгэсэн бүтээцэд тавих ерөнхий шаардлага. Бүтээцийг бэлтгэх, угсрах, ашиглах горим, оношлох байдлын үндсэн журам, бүтээцийн зураг төсөл зохиох, тооцоолох аргууд.
Заводад бэлтгэсэн бүтээц.
Хүлээн авах дүрэм, шалгах, турших аргууд
|
56
|
Цонх, хаалга, дааман хаалга ба тэдгээрийн хэрэгслүүд
|
Эдлэхүүнд тавих ерөнхий шаардлага
Эдлэхүүний ба түүний иж бүрдүүлэх эд ангийн техникийн нөхцөлүүд
Хүлээн авах дүрэм, шалгах турших аргууд.
|
|
6. Барилгын материал ба эдлэхүүний норматив баримт бичгүүд
|
|
60
|
Ханын өргийн материалууд
|
Тоосго ба ханын янз бүрийн чулуун материалд тавих ерөнхий шаардлага.
Тодорхой зүйл, материал, маяг, загвар, маркийн техникийн нөхцөлүүд.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд
|
61
|
Эрдэст барьцалдуулах бодис
|
Цемент ба бусад барьцалдуулах бодист тавих ерөнхий шаардлага
Тодорхой зүйл материал, маяг загвар, маркийн техникийн нөхцөл
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд.
|
62
|
Бетон ба зуурмаг
|
Янз бүрийн төрлийн бетон, бетон хольц, барилгын зуурмагт тавих ерөнхий шаардлага. Тухайн төрөл зүйлийн техникийн нөхцөл.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд.
|
63
|
Дайрга, хайрга, барилгын элс
|
Дайрга, хайрга, элс, зохиомол ба байгалийн сүвэрхэг дүүргэгчид тавих ерөнхий шаардлага.
Эдгээр материалуудын тодорхой төрлүүдийн техникийн нөхцөлүүд.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд
|
64
|
Дулаан, дуу тусгаарлах болон дуу шингээх материал
|
Эрдэс хөвөн эдлэхүүн, сүвэрхэг бетон эдлэхүүн, хөөлт цийдмэгээр бэлтгэсэн хавтан ба бусад дулаан тусгаарлах материалуудад тавих ерөнхий шаардлагууд.:
Эдгээр материалуудын техникийн нөхцөлүүд
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд
|
65
|
Дээврийн, ус тусгаарлалтын ба бин битүүмжин материал ба эдлэхүүн
|
Дээврийн хуйлмал материал, дээврийн лавмаг, тусгаарлалтын ба бин битүүмжүүлэх материалуудад тавих ерөнхий шаардлагууд.
Эдгээр материалуудын техникийн нөхцөл
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга.
|
66
|
Засал чимэглэл, өнгөлгөөний материал
|
Полимер, керамик, модон бусад засал чимэглэлийн ба өнгөлгөөний материал, эдлэхүүнүүдэд тавих техникийн шаардлагууд.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд
|
67
|
Асбесто-цементэн /шөрмөсөн/ эдлэхүүн
|
Асбесто-цементэн хавтгай ба долгионт хуудас, яндан хоолой, шахмал эдлэхүүнүүдэд тавих техникийн шаардлагууд.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд
|
68
|
Замын материал
|
Асфальт бетон, асфальт бетоны хольц зэрэг бусад замын барилгын материалуудад тавих техникийн шаардлагууд.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд
|
69
|
Барилгын шил
|
Хуудас шил, барилгад зориулагдсан шилээр хийсэн эдлэхүүнүүдэд тавих техникийн шаардлагууд.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд.
|
|
7. Зөөврийн барилга байгууламж, барилгын тоноглол эд хэрэгсэл ба багажийн норматив баримт бичгүүд
|
|
70
|
Зөөврийн барилга, байгууламж
|
Ангилал ба техникийн ерөнхий шаардлагууд. Тодорхой хэв шинжийн барилга, байгууламжийн техникийн нөхцөлүүд.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд
|
71
|
Барилгын байгууллагын тоноглол
|
Барилгын шат, дамжуурга, бетоны ажлын хэв хашмал, угсралтын тоноглол ба бэхэлгээ, гар багажууд, багцлах хэрэглэгдэхүүн ба чингэлэгжүүлэлтийн техникийн ерөнхий шаардлагууд.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд.
|
72
|
Барилгын үйлдвэрлэлийн тусгай тоноглол
|
Тоноглол ба хэвд тавих техникийн ерөнхий шаардлагууд.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших аргууд
|
|
8. Эдийн засгийн норматив баримт бичгүүд
|
|
80
|
Барилгын эдийн засаг
|
Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн асуудал, гэрээний харьцаа ба хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах зохион байгуулалт-арга зүйн журмууд.
|
81
|
Үнэ бүрдэл ба төсөв
|
Зураг төсөл, хайгуулын ажлын өртгийг төслийн ба төслийн өмнөх үе шатны үед үнэлэх дүрэм ба аргууд. Барилгын оролцогч талуудын хоорондын тооцоо, барилгын бүтээгдэхүүний чөлөөт /гэрээний/ үнийн бүрдүүлэлт болон хөрөнгө оруулалтын шаардагдах хэмжээг тодорхойлоход хэрэглэх төсөв үнэлгээний норматив бааз.
|
82
|
Материалын болон түлш эрчим хүчний нөөц
|
Барилга барихад шаардагдах материалын болон түлш эрчим хүчний хангамжийн нөөцийн зарцуулалтын нормативыг боловсруулж хэрэглэх дүрэм ба аргачлалууд.
|
83
|
Хөдөлмөрийн нөөц
|
Барилгын бүтээгдэхүүний элементүүдийн хөдөлмөр багтаамж болон түүнчлэн цалин хөлсөнд шаардагдах хөрөнгийг тодорхойлох аргууд ба дүрэм
|
Хавсралт "В" /заавал биелүүлэх/
НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ХАВТАСНЫ ХЭЛБЭР
Зураасны өнгө БНбД – улаан
БД – хөх
ЗВВ - ногоон
|
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
/Баримт бичгийн хэлбэрүүд – Монгол улсын барилгын норм ба дүрэм, дүрмийн цомог, зааварчилга баримт бичиг/
/ баримт бичгийн нэр /
/ баримт бичгийн тэмдэглэгээ/
Тусгай хэвлэл
_____________________________________
/баримт бичгийг баталсан байгууллагын нэр/
_____________________________________
/ байгууллага байрласан хот /
_____________________________________
|
Хавсралт "Г" /заавал биелүүлэх/
НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ЭХНИЙ (HYYP) ХУУДАСНЫ ХЭЛБЭР
_______________________________
/баримт бичгийн тэмдэглэгээ/
_________________________________________________________________
/ норматив баримт бичгийн хэлбэр /
_________________________________________________________________
/ баримт бичгийн нэрийг Монгол хэл дээр /
_________________________________________________________________
/ улсын чанарын норматив баримт бичгийн нэрийг англи хэл дээр бичнэ. /
__________________________
/ мөрдөх эхлэх он, сар,өдөр /
БИЧЛЭГ
________________________________________________________________________
Тусгай хэвлэл
|
Хавсралт "Д"
БАТЛАГДСАН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ЭХ ХУВИЙГ АРХИВТ ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Д/д
|
Бүрдүүлэх материалын нэр
|
Материалын тоо
|
Хуудасны тоо
|
1.
|
Норматив баримт бичгийг баталсан тогтоол, захирамж, протокол
|
|
|
2.
|
Нормативын төслийг хэлэлцсэн байгууллагын эрдмийн буюу техникийн зөвлөлийн шийдвэр, протоколын бүрэн эх
|
|
|
3.
|
Тайлбар бичиг
|
|
|
4.
|
Редакторын дүгнэлт
|
|
|
5.
|
Байгууллагууд (санал авахаар тараасан бүх байгууллага)-аас өгсөн санал, дүгнэлтүүд
|
|
|
6.
|
Улсын техник хяналтын байгууллагатай зөвшөөрөлцсөн баталгаа.
|
|
|
7.
|
Байгууллагуудаас өгсөн саналыг төрөлжүүлэн нэгтгэсэн хүснэгт.
|
|
|
8.
|
Уг нормативтай холбогдсон архивт хадгалах шаардлагатай бусад материалууд.
|
|
|
9.
|
Эцсийн байдлаар хянаж засварласан эх хувь
|
|
|
Тайлбар:
Архивт opox эх хувь гэдэг нь хэвлэлд орсон эх материалын хувь болно.
Бэлтгэсэн байгууллагын мэргэжилтэн
Материалыг
Хянасан байгууллагын удирдах
албан тушаалтан
БАТЛАГДСАН БҮХ НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙГ БҮРТГЭХ ДЭВТРИЙН МАЯГТ
Бүртгэсэн он, сар, өдөр
|
Норматив баримт бичгийн шифр
|
Норматив баримт бичгийн нэр
|
Ямар норматив баримт бичгийн оронд мөрдөх (эсвэл шинээр хийсэн)
|
Санал өгсөн Яам, Газар байгууллагын нэрс
|
Баталсан байгууллагын нэр.он, сар, өдөр тогтоолын дугаар
|
Мөрдөж эхлэх хугацаа
|
Боловсруулсан байгууллага, хүмүүсийн нэрс
|
Редакторын нэрс
|
Энэхүү норматив батлагдаж гар-сантай холбогдож засварлах, хүчингүй болох норматив баримт бичиг
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хавсралт"И"
НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ХЭЛЛЭГ, НАЙРУУЛГА
1. Норматив баримт бичгийн хэллэг, найруулга нь товч бөгөөд тодорхой (нормчлогдож буй асуудлын үндэслэлийг тайлбарлаж дэлгэрүүлээгүй, нэгэн утга санаа! давтаагүй), утга санааг онож зөв илэрхийлсэн, хоёрдмол ойлгоц төрүүлэхгүй байх ёстой.
2. Норматив баримт бичгийн нэр нь товч бөгөөд уг нормативын үндсэн зориулалтыг бүрэн илэрхийлсэн байх ёстой.
3. Норматив баримт бичгийн ерөнхий зүйлд түүний хэрэглэгдэх салбар хүрээ болон өөр ямар норматив баримт бичгээс иш татаж ашиглахыг заана.
4. Норматив баримт бичиг нь нормчлогдож буй уг асуудалд шууд хамаарах шаардлагыг агуулна. Жишээлбэл: барилгын бүтээцийн зураг төсөл зохиох нормд зураг төслийн бүрэлдэхүүн, хэмжээнд тавих шаардлага юмуу эсвэл зураг төсөл зохиох нормд зураг төсөл зохиох журам түүнчлэн бүтээцийг угсрах, ажил хүлээн авах зэрэг шаардлагууд тусгагдахгүй.
5. Заавал биелүүлэх шаардлагын хэллэгт захиран тушаасан үгнүүдийг хэрэглэнэ.
6. Бусад норматив баримт бичгээс иш татах тохиолдолд тэдгээрийн нэр, шифрийг заана.
Бүлэг дотроо иш татах тохиолдолд зүйлийн дугаар (жишээ нь: энэхүү бүлгийн 10-р зүйлд заасан ёсоор г.м.)-ыг заана.
7. Норматив баримт бичгийн бусад бүлэг, улсын стандарт техникийн нөхцөлд тусгагдсан материал, эдлэл, бүтээц ба тоног төхөөрөмжид тавих шаардлагыг тухайн бүлэгт давтан заахгүй.
8. Норматив баримт бичиг (бүлэг) доторх хэсэг, зүйлийг тоогоор тэмдэглэх ба дугаарлахдаа хэсгийн дугаарын ард цэг тавьж дараа нь зүйлийн дугаарыг бичнэ. Жишээ нь:1.1;1.2;2.2;3.1;3.2г.м.
Бүлэг нь дотроо зөвхөн нэг хэсэгтэй байх тохиолдолд мөн түүнчлэн их хэмжээний хүснэгттэй нормын оршил ба ерөнхий зааварт 1, 2, 3, ... гэсэн дугаар хэрэглэнэ.
Хэсэг доторх гарчиг бүхий туслах хэсгийг тусгайлан дугаарлахгүй, урдах дугаарыг үргэлжлүүлэн хэрэглэнэ. ,
9. Норматив баримт бичигт шинжлэх ухаан техникийн нэр томьёог нийтэд заншсан Монгол эсвэл олон улсын нь хэлээр бичнэ.
10. Монгол хэлнээ орчуулсан нэр томьёоны шинэ үгэнд тайлбар өгсөн байвал зохино.
11. Их хэмжээний тоон материалыг хүснэгтэд оруулж үргэлжлүүлэн нэвт дугаарлана. Хүснэгтийг гарчиглахгүй, харин текст дотор иш таталт хийсэн байх ёстой.
Хавсралт болж орсон хүснэгтийг гарчиглана.
12. Бага хэмжээний тоо материалыг хүснэгтэд оруулах шаардлагагүй, дор дурьдсан байдлаар бичнэ. Жишээ нь: Хөрсийг нягтруулсны дараах чийглэгийн хувь (%) нь дор дурьдсан хэмжээнд байх ёстой. Үүнд:
Элсэн хөрсөнд
Элсэнцэрт
Шавар хөрсөнд
Шавранцар хөрсөнд
|
9
14
18
20 гэж бичнэ.
|
13. Тооны хоорондох интервалыг дор дурьдсан байдлаар
50-иас 100 хүртэл
100-аас 200 хүртэл гэж бичнэ.
14. Групп тоонд хамаарах хэмжих нэгжийг эцсийн тооны ард бичнэ. Жишээ нь:5,0;8,5;10,0;12,0км;
10x 10 x40 мм;
20; 50; 100 кг
15. Норматив баримт бичгийн текстэд:
а. Нэг утга санаанд янз бүрийн нэр томьёо хэрэглэх;
б. Тоогүй дангаар бичигдэх хэмжих нэгжийг товчлох;
в. Үг.өгүүлбэрийг урвуулан ойлгож болох байдлаар илэрхийлэх.
г. Үгийг үсгэн тэмдэглэгээгээр солих (Жишээ нь: "Яндангийн урт 100 мм" гэж бичиг ёстойг "Яндангийн L = 100 мм" гэх).
д. Стандартаар тогтоогдоогүй ба монгол хэлний дүрмээр зөвшөөрөгдөөгүй үгийг товчлох.
е. Математикийн тэмдгийг тоогүйгээр дангаар нь хэрэглэх (Жишээ нь: ":", "=", "<", ">", "#" гэж эдгээр тэмдгүүдийг үгийн оронд хэрэглэх).
ж. Сөрөг утгатай үгийн өмнө "-" тэмдэг хэрэглэх (Жишээ нь: "xacax температуртай" гэдэг үгийг"- температуртай" гэж бичих)-ийг тус тус хориглоно.
16. Норматив баримт бичигт opox зураг, схем, диаграмм нь тодорхой бөгөөд улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байх ёстой.
17. Хэвлэлд зориулж зураг, схем, диаграммыг ватман цаас буюу кальк дээр xap түшээр зурах ба норматив баримт бичгийн төслийг батлуулахад зориулж олшруулан хэрэглэхийг зөвшөөрнө
Зургийн дугаар.нэрийг машинаар бичнэ.
18. Норматив баримт бичгийн хавсралтад уг бүлгийн үндсэн шаардлагыг тодотгосон заавал биелүүлэх шаардлага бүхий материалыг оруулна. Лавлах чанарын материалыг хавсралт болгож оруулахгүй.
Хавсралтыг үсгээр (хавсралт A, хавсралт Б г.м.) дугаарлана.
19. Норматив баримт бичгийн эцсийн хуудсанд уг бүлгийн гарчгийг оруулна.
20. Норматив баримт бичгийн төслийг бичгийн машин буюу компьютер дээр бичнэ.
21. Норматив баримт бичгийг хянаж редакторлох, хэвлэлийн эх бэлтгэх явцад гарсан энэхүү бүлэгт тусгагдаагүй зарчмын асуудлыг техникийн номын хэвлэлтэд тавьдаг шаардлагыг баримтлан гүйцэтгэнэ.
Текст томруулах
A
A
A