A

A

A

Бүлэг: 1979
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 248 дугаар тушаалын 2-р хавсралт
 
АВТО ЗАМЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦСЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
1.             Авто замын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу авто замын улсын байцаагч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын дүрэмт хувцсыг хэрэглэнэ.
2.             Улсын байцаагч нь албан үүргээ гүйцэтгэж байгаа үедээ таних тэмдэг бүхий дүрэмт хувцсыг заавал хэрэглэнэ.
3.             Улсын байцаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Дэд бүтцийн хөгжлийн сайд тогтооно.
4.             Улсын байцаагч нь дүрэмт хувцсаа цэвэр нямбай , ариг гамтай өмсөх үүрэгтэй.
5.             Улсын байцаагч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд улсын байцаагчийн таних тэмдэг бүхий дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно.
6.             Улсын байцаагч дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэхэд дараах зүйлийг хориглоно.
а/дүрэмт хувцасны өнгө, загвар, хэлбэрийг өөрчлөх;
б/дүрэмт хувцсыг тухайн зориулалтын энгийн болон өөр бусад хувцастай хослуулж өмсөх;
в/дүрэмт хувцсыг барьцаалах, худалдах, бусдад хэрэглүүлэх;
г/дүрэмт хувцсанд зөвшөөрөгдөөгүй ялгах тэмдэг хэрэглэх;
7.             Албан тушаалаасаа өөрийн буруугаар болон хүсэлтээрээ халагдсан улсын байцаагчтай дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа хүрээгүй хугацаанд оногдох үнийн зөрүүгээр тооцоо хийж зохих мөнгийг улс, орон нутгийн замын санд буцаад оруулна.
Харин бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэхгүй болсон улсын байцаагчтай хувцасны үнийн үлдэгдлийн тооцоо хийхгүйгээр өөрт нь хадгалуулан үлдээнэ. Энэ тохиолдолд эзэмшигч уг хувцсыг зөвхөн таних тэмдэггүйгээр хэрэглэж болно.
8.             Улсын байцаагч нь өөрт олгогдсон дүрэмт хувцсыг хүндэтгэх шалтгаангүйгээр үрэгдүүлсэн, (эдэлгээний хугацаа дуусахаас өмнө ) цаашид хэрэглэх бололцоогүй болгосон тохиолдолд зохих төлбөртэйгөөр шинэ хувцас авч болно.
9.             Улсын байцаагчийн дүрэмт хувцсыг хэрэглэх журмын биелэлтэд Дэд бүтцийн улсын хяналтын алба, аймаг, нийслэлийн Засаг дарга болон АЗГ хяналт тавина.