A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВТО ЗАМЫН УЛСЫН БАЙЦААГЧ АЛБАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК , ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 248 дугаар тушаалын 3-р хавсралт
 
 
АВТО ЗАМЫН УЛСЫН БАЙЦААГЧ АЛБАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК , ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
 
Авто замын улсын байцаагч албан үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгсэлд дараах зүйлүүд орно. Үүнд:
1.      Мотоцикл ( каск малгайтай )
2.      Холбооны хэрэгсэл( утас)
3.      Фото аппарат
4.      Эвхдэг метр ( 50 метр хүртэл урттай)
 
Авто замын улсын байцаагч нь орон нутагт албан үүргээ гүйцэтгэхдээ албаны хоёр дугуйтай мотоцикл хэрэглэх ба замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин биелүүлэх үүрэгтэй.
Улсын байцаагч нь эдэлж байгаа техник хэрэгслийг ариг гамтай хэрэглэх үүрэгтэй.
Улсын байцаагч нь эзэмшиж байгаа техник хэрэгсэлдээ цаг тухайд нь техник үйлчилгээ хийж байх шаардлагатай .
Хэрэв улсын байцаагч нь техник хэрэгслийг үрэгдүүлж эвдсэн тохиолдолд түүний эдэлгээний элэгдлийг хассан үнийг төлүүлнэ.