A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАДААД СУРТАЛЧИЛГААГ УЯЛДУУЛАХ ТУХАЙ

1998 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 109

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улс орноо гадаадад танин мэдүүлэх, сурталчлах ажлыг нэгдсэн бодлоготой явуулахыг Гадаад харилцааны яаманд даалгасугай.

2.Гадаад харилцааны сайд Р.Амаржаргалд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байхыг даалгасугай:

а/гадаад сурталчилгаа явуулах төслүүдийг Гадаад харилцааны яам хүлээн авч, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор сонгон шалгаруулж, шалгарсан төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулж байх;

б/Засгийн газрын шийдвэрийг үндэслэн төслийг хэрэгжүүлэгч эсвэл захиалагчтай тухай бүр гэрээ байгуулж байх;

в/гадаад сурталчилгаанд зориулан гаргуулсан хөрөнгийн зарцуулалтын талаархи санхүүгийн тайланг зохих журмын дагуу Сангийн яаманд хүргүүлж байх;

г/шалгарсан төслийн хэрэгжилт, үр дүнг нэгтгэн гаргаж, Засгийн газрын хуралдаанд тухайн жилийн IҮ улиралд багтаан оруулах..

3.Шалгарсан төслийн зардлыг тухайн жилийн улсын төсөвт гадаад сурталчилгаанд зориулан тусгасан хөрөнгөөс гаргаж байхыг Сангийн сайд Б.Батбаярт зөвшөөрсүгэй..

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Гадаад харилцааны сайд Р.АМАРЖАРГАЛ