A

A

A

Бүлэг: 1979
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2001 оны А/129 тоот тушаалын хавсралт
 
 
 
ДАЛАЙН БАЯЛАГ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.           Монгол Улсын нэрийн өмнөөс гадаад далайд загас агнах болон бусад баялгийг ашиглах, боловсруулах, дотоод, гадаадын зах зээлд борлуулах /цаашид далайн баялаг ашиглах гэх/ үйл ажиллагааг явуулахад энэ журмыг мөрдөнө.
 
 
Хоёр. Далайн баялаг ашиглахад оролцогч талуудын хүлээх эрх, үүрэг
 
2.1.            Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах эрх, үүрэгтэй байна.
 
2.1.1.     Гадаад далайгаас нэг жилд агнах загасны төрөл, бусад баялгийг ашиглах зохистой хэмжээг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын загасны аж ахуйн хороо, далайн ёроолын байгууллагаас тогтоолгож, далай ашиглах үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн бүрдүүлсэн материал, бусад судалгааг үндэслэн тухай байгууллагуудтай байгуулах,
2.1.2.     Далай ашиглах үйл ажиллагааг зохицуулах Олон улсын байгууллагуудтай Монгол Улсыг төлөөлөн харилцах эрх бүхий үндэсний зөвлөлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар байгуулан ажиллуулж, түүний үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ.
2.1.3.     Түүнчлэн далай ашиглах асуудлыг зохицуулах үндэсний зөвлөлөөр дамжуулан тус салбарыг хөгжүүлэх талаар цэгцтэй зөв бодлого явуулах аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааг удирдах, үнэлэлт дүгнэлт өгөх,
2.1.4.     Далай ашиглах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, техник хэрэгслийг нэвтрүүлэх, загас, загасан бүтээгдэхүүн боловсруулах, түүнд хүнсний чанарын баталгаажуулалт хийлгэх, экспортлох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зэрэгт бүх талын дэмжлэг үзүүлнэ.
2.1.5.     Далай ашиглах салбарт шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, мэргэшилтэй ажилчин бэлтгэх асуудлыг БСШУЯ-тай хамтран шийдвэрлүүлэх.
2.1.6.     Энэхүү журмын 2.2-ын а/-д заасныг хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж байгууллагад мэргэжлийн итгэмжлэл олгоно.
 
2.2.            Далай ашиглах үйл ажиллагаа явуулахад аж ахуйн нэгж, байгууллага дараах эрх үүрэгтэй байна.
 
                       2.2.1.      Тухайн баялгийг ашиглах талаар Монгол Улсын үндэсний төслийн хэмжээнд хүрэхээр хийгдсэн иж бүрэн төсөлтэй байна.
                       2.2.2.      Далай ашиглах үйл ажиллагаа явуулах аж ахуй нь далайн мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн зохих тооны боловсон хүчинтэй байхаас гадна мэргэжилтэй ажилчид бэлтгэх талаар үйл ажиллагаа явуулсан байна.
                       2.2.3.      Монгол Улсын гадаад далайд гарах чиглэлээр эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах болон бусад үйл ажиллагаанд оролцсон, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн
                       2.2.4.      Далай ашиглах үйл ажиллагаа явуулах тухай хүсэлт.
                       2.2.5.      Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
                       2.2.6.      Мэргэжлийн итгэмжлэлийн хуулбар
                       2.2.7.      Хөрөнгө, санхүүгийн чадавх, тооцоо, татварын хэлтсийн тодорхойлолт .
                       2.2.8.      Тоног төхөөрөмж, техник, ажиллах мэргэжлийн боловсон хүчний судалгаа.
                       2.2.9.      Хөлөг онгоцоо Монгол Улсын бүртгэлийн боомтод бүртгүүлсэн байх.
                  2.2.10.      Хөлөг онгоц, далайчид түрээслэх талаар гадаадын түнштэй гэрээ байгуулсан байх.
                  2.2.11.      Хөлөг онгоцны бусад шаардлагатай гэрчилгээний хуулбарууд /итгэмжлэл, даац, эрүүл ахуй, холбоо г.м./
                  2.2.12.      Гарц боомтыг зохих газартай хамтран нээж, түүнтэй бүх төрлийн хангалтын гэрээ хийсэн байх.
                  2.2.13.      Тухайн төрөл, зүйлийн баялгийг олон улсын байгууллагаас арга технологиор агнах.
                  2.2.14.      Загас, загасан бүтээгдэхүүнийг болон тухайн баялгийг худалдан авах талтай гэрээ байгуулсан байх.
 
 
Гурав. Далай ашиглах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох.
 
/3 дугаар бүлгийг ХХАА-н сайдын 2003 оны А/92 дугаар тушаалаар хүчингүй болгосон./
 
Дөрөв. Бусад зүйл
 
4.1.           Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Далай ашиглах үйл ажиллагаа явуулах гэрээг /ХХАА-н сайдын 2003 оны А/92 дугаар тушаалаар өөрчилсөн/ дараах тохиолдолд хүчингүй болгоно.
 
4.1.1.                 Тус яамтай байгуулсан гэрээний нөхцөл зөрчсөн.
4.1.2.                 Далай ашиглах тухай хууль болон бусад хууль тогтоомж, журмыг зөрчсөн
4.1.3.                 Аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хүсэлтээр,
4.1.4.                 Үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүү, боловсон хүчний чадавхгүй болсон буюу эрхлэх ажлын чиглэл өөрчлөгдсөн.
 
4.2.           Далай ашиглахтай холбогдон дотооддоо гарсан аливаа маргааныг Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, гадаад дахь маргааныг олон улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
4.3.           Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл хууль хяналтын байгууллагад асуудлаа тавьж шийдвэрлүүлнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
МОНГОЛ УЛС
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ
МЭРГЭЖЛИЙН ИТГЭМЖЛЭЛ
 
 
______ оны _____ дугаар                         Дугаар_____                                    Улаанбаатар
сарын ________-ны өдөр                                                                                     хот
 
 
 
____________________ дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй ____________
_______________________________________________ /ХК, ХХК/-д загасны аж ахуйн _______________________________________________________________
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
чиглэлээр гадаад далайд Монгол Улсын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах мэргэжлийн итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгов.
 
 
 
 
                        ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН
                        ДАРГА                                                                       П.ДАМДИНДОРЖ
 
 
 
Хугацааны сунгалт:
 
20____ оны _____ сарын _____ хүртэл _____ жилийн хугацаагаар сунгав:
 
                                                            __________________________/ гарын үсэг/
 
20____ оны _____ сарын _____ хүртэл _____ жилийн хугацаагаар сунгав.
 
                                                            __________________________/ гарын үсэг/