A

A

A

Бүлэг: 1979
Иргэний нисэхийн дҮрэм - 75
АГААРЫН НАВИГАЦИЙН YЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТУУД
-                     Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2003 оны 124 тоот тушаалаар батлагдаж, 2003 оны 8-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
-                     Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд:
/нэмэлт, өөрчлөлт хийгдээгүй/
БYЛЭГ А. ЕРӨНХИЙ ЗYЙЛ                                                                                             2
75.1.       Зорилго                                                                                                                   2
75.2.       Тодорхойлолт                                                                                                       2
75.3.       Товчлол                                                                                                                   3
 
БYЛЭГ Б. ИЛ ХАРААНЫ ЗАЙЧЛАЛ                                                                             3
75.4.       Дараалсан хөөрөлт                                                                                             3
75.5.       Нисэн ирэлт ба нисэн гаралт                                                                          4
75.6.       Дагалдах хуйлрал                                                                                                5
 
БYЛЭГ В. БYС БА ЗАНГИЛАА ТӨВYYДЭД БАРИМТЛАХ ЗАЙЧЛАЛ                 6
75.7.       Ерөнхий зүйл                                                                                                        6
75.8.       Босоо зайчлал                                                                                                      7
75.9.       Хажуугийн зайчлал                                                                                             8
75.10.  Тууш зайчлал                                                                                                        8
75.11.  DME ашиглан тууш зайчлах                                                                             12
75.12.  Хөөрөлтийн зайчлал                                                                                          14
75.13.  F ангиллын агаарын зайгаас зайчлах                                                         15
75.14.  Агаараас зураг авах болон эрэн хайх нислэгээс зайчлах                   15
75.15.  Мах тооны аргачлалаар зайчлах                                                                   15
75.16.  Ил харааны ойртолт                                                                                           16
 
Дэд бүтцийн сайдын 2003 оны 6 сарын 5-ны өдрийн 124 тоот тушаалын Хавсралт 1
АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТУУД
БYЛЭГ А. ЕРӨНХИЙ ЗYЙЛ 75.1.       Зорилго
Монгол улсын агаарын зайд Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангагдан, Хэрэглэлийн нислэгийн журам, Ил харааны нислэгийн журам ба Ил харааны нислэгийн онцгой журмаар нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хоорондын аюулгүй зайчлалын стандартуудыг тогтооход энэхүү дүрмийн зорилго оршино.
75.2.       Тодорхойлолт
Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага гэж тухайн аэродромын Ццамхгийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын байрнаас аэродромын бүс дэх нислэгийн хөдөлгөөнийг удирдах үйлчилгээг;
Аюулгүй зайчлал гэж агаарын хөлгүүд хооронд хугацаа ба зайн хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх хэвтээ болон босоо, зөвшөөрөгдсөн хамгийн бага аюулгүй зайг;
Босоо зайчлал гэж агаарын хөлгүүд хоорондын босоо тэнхлэгийн дагуу зайчлалыг;
Дунд агаарын хөлөг гэж хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин нь 5700 кг-аас их, 136 000 кг-аас бага жинтэй агаарын хөлгийг;
Нэг цэг гэж хоёр ба түүнээс дээш тооны агаарын хөлгүүд нислэгийн нэг шугамд нэгдэх буюу салахдаа нисэн өнгөрөх навигацийн газрын төхөөрөмжөөр тодорхойлогдсон илтгэх цэгийг, эсхүл өргөрөг, уртрагийн солбилцлоор илэрхийлэгдсэн газарзүйн цэгийг;
Ижил чиглэл гэж 1 градусаас 44 градусыг оруулан тооцсон өнцгийн хүрээн дэх ойролцоо чиглэл болон тухайн хүрээнд нийлж, салж байгаа нислэгийн чиглэлийг;
Ил харааны аюулгүй зайчлал гэж Ил харааны нислэгийн цаг агаарын нөхцөлд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийг зайчлах зорилгоор хэрэглэгдэх аргачлалыг;
Ил харааны нислэгийн онцгой журмаар үйлдэх нислэг гэж нислэгийн хөдөлгөөний удирдлагатай бүсийн цаг агаарын байдал ил харааны нислэг үйлдэх нөхцөлөөс доогуур төвшинд орсон үед нислэгийн хөдөлгөөний удирдлагаас өгсөн зөвшөөрлийн дагуу нислэгийг онцгой журмаар үргэлжлүүлэхийг;
Ил харааны ойртолт гэж Хэрэглэлийн нислэгийн журмаар нисэх нислэгийн төлөвлөгөөтэй боловч ил харааны нислэгийн цаг агаарын нөхцөлд нислэгийн хөдөлгөөний удирдлагаас өгсөн зөвшөөрлийн дагуу ил хараагаар ойртолт үйлдэх журмыг;
Мах тооны аргачлал гэж агаарын хөлгүүдэд тогтоосон Мах тоог хадгалуулах аргаар чиг шулуун нислэг, өндөр авалт, өндөр алдалтын үед тууш зайчлалыг хангуулах аргачлалыг;
Навигацийн газрын төхөөрөмж гэж навигацийн өөр системийг ашиглаагүй нөхцөлд NDB, VOR, DME, VOR ба DME хослол зэрэг навигацийн газрын тоног төхөөрөмжүүдийг;
Нислэгийн хөдөлгөөний мэдээлэл гэж нислэгийн удирдагчаас, нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт, түүний ойролцоо нислэг үйлдэж буй агаарын хөлгийн талаар өгөх мэдээллийг;
Нислэгийн цуваа гэж 1013.2 миллибар (760 мм.муб) стандарт даралтаар тооцсон нислэгийн цувааг;
Нислэгийн чиглэл гэж хойд туйлыг үндэс болгон жинхэнэ ба соронзон өнцгөөр илэрхийлэгдэх, агаарын хөлгийн нислэгийн чигийг газрын гадаргад тусган тооцсон чигийг;
Огтлолцох чиглэл гэж 136 градусаас 180 градусыг оруулан тооцсон өнцгийн хүрээнд нийлж, салж байгаа нислэгийн чиглэлийг;
Дагалдах хуйлрал гэж агаарын хөлгийн далавчийн төгсгөл (нисдэг тэрэгний хувьд сэнсний алга) агаартай харилцан үйлчилж зүсэх үед үүсэх болон хөдөлгүүрийн татах хүчний эсрэг үүсэх агаарын хуйлрах урсгалыг;
Тусгаарлагдсан бүс гэж хүлээх тойрог болон ХНЖ-аар ойртолт үйлдэхэд зориулан тусгайлан тогтоосон агаарын зайг;
Тууш зайчлал гэж агаарын хөлгүүд хоорондын хэвтээ тэнхлэгийн дагуу хугацаа ба зайн хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх зайчлалыг;
Хажуугийн зайчлал гэж агаарын хөлгүүд хоорондын хэвтээ тэнхлэгийн дагуу зайн хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх зайчлалыг;
Харьцангуй өндөр гэж далайн төвшнөөс тухайн цэг, төвшин хүртэл тооцсон босоо зайг;
Хөнгөн агаарын хөлөг гэж хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин нь 5700 кг буюу түүнээс бага жинтэй агаарын хөлгийг;
Хүнд агаарын хөлөг гэж хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин 136 000 кг буюу түүнээс дээш жинтэй агаарын хөлгийг;
Цэг гэж радио болон навигацийн газрын төхөөрөмж, эсхүл ил хараагаар газрын гадаргад харьцуулан тогтоосон газарзүйн илтгэх цэгийг тус тус ойлгоно.
75.3.       Товчлол
 
VFR
Visual Flight Rules
Ил харааны нислэгийн журам /ИХНЖ/
-
Special VFR
Ил харааны нислэгийн онцгой журам /ИХНОЖ/
RWY
Runway
Хөөрөх буух зурвас /ХБЗ/
IFR
Instrument Flight Rules
Хэрэглэлийн нислэгийн журам /ХНЖ/
CTR
Control Zone
Хөөрөлт буултын бүс /ХББ/
CVFR
 -
Хяналттай ил харааны нислэг /ХИХН/
DME
Distance measuring equipment
Алслалт хэмжих навигацын газрын төхөөрөмж
TWY
Taxi way
Явгалах зам /ЯЗ/
NDB
Non Direction Beacon
Чиглүүлэх радиостанц
TMA
Terminal Control Area
Зангилаа төв
VOR
VHF omnirange
ВОР станц
БYЛЭГ Б. ИЛ ХАРААНЫ ЗАЙЧЛАЛ 75.4.       Дараалсан хөөрөлт
Хөөрөлт буултын ижил зурвасаар, ХНЖ-аар дараалан хөөрөлт үйлдэх агаарын хөлгүүдийг ил хараагаар зайчлахад дараах ерөнхий шаардлага тавигдана:
1.                        эхний агаарын хөлөг хөөрөлтийн дараа эхний эргэлтийг гүйцэтгэж, дараах агаарын хөлгийнхөө хөөрөлт үйлдэх чиглэлийг чөлөөлсөн, эсхүл аюулгүй зайчлахаар тогтоогдсон цэгт хүрч илтгэсэн байх;
2.                        эхний эргэлтийн дараа нисэн гарах чиглэлүүд нь хоорондоо 30 градусаас багагүй зөрүүтэй байх;
3.                        удаах агаарын хөлөгт нислэгийн хөдөлгөөний мэдээллийг дамжуулсан байх;
4.                        дагалдах хуйлралын аюулгүй зайчлал хангагдсан байх.
75.5.       Нисэн ирэлт ба нисэн гаралт
(а) Нисэн ирж буй агаарын хөлгийг түүний өмнө хөөрөлт буюу буулт үйлдсэн агаарын хөлгөөс зайчлах:
Нисэн ирж буй агаарын хөлөг нь дараах нөхцөл бүрдтэл ХБЗ-ны босгыг давахгүй:
1.      түрүүлж буулт үйлдсэн агаарын хөлөг ХБЗ-ыг бүрэн чөлөөлсөн, эсхүл
2.      ижил чиглэлд түрүүлж хөөрөлт үйлдсэн агаарын хөлөг нь:
i          түүний дараа буулт үйлдэх агаарын хөлөг буултын дараах гүйлтэд саад учруулахааргүй зайд байна;
ii        буулт үйлдэх агаарын хөлөг хоёрдугаар тойрогт явах тохиолдолд эргэлт хийж хоёрдугаар тойргийн замыг чөлөөлсөн байна.
(б) ХББ-д, эсрэг чиглэлд хөөрөлт ба буулт үйлдэж буй агаарын хөлгүүдийг ил хараагаар зайчлахыг хориглох ба энэ дүрмийн 75.9-д заагдсан босоо зайчлалыг баримтална.
(в) Нисэн гарч буй агаарын хөлгийг түүний өмнө хөөрөлт буюу буулт үйлдсэн агаарын хөлгөөс зайчлах:
Хөөрөлт үйлдэх агаарын хөлгийг дараах нөхцөлд, ижил ХБЗ-ыг огтлох, эсхүл огтлохгүй боловч цаашдын нислэгийн чиг нь давхцах чигт түүний өмнө хөөрөлт буюу буулт үйлдсэн агаарын хөлгөөс зайчлагдсанд тооцно:
1.      түрүүлж хөөрөлт үйлдсэн агаарын хөлөг ХБЗ-ыг бүрэн чөлөөлж аюулгүй чиглэлд эхний эргэлтийг гүйцэтгэсэн,
2.      түрүүлж буулт үйлдсэн агаарын хөлөг ХБЗ-ыг бүрэн чөлөөлж ХБЗ-уудын огтлолцлын цэгийг дайран өнгөрсөн.
(г) Явгалж буй агаарын хөлгийг ХБЗ дээрх агаарын хөлгөөс зайчлах:
Явгалж буй агаарын хөлөг нь хөөрөлт буюу буулт үйлдэх агаарын хөлөг ХБЗ-ыг чөлөөлөх хүртэл дараах байрлал буюу зайд байна:
(i)     тусгайлан тогтоосон хүлээх цэгт;
(ii)   хүлээх цэгийг тусгайлан тогтоогоогүй тохиолдолд ХБЗ-ны хажуу ирмэгээс 30 метрээс багагүй зайд; эсхүл
(iii) энэ зүйлийн i) ба ii)-т заагдсан нөхцөлийг хангах боломжгүй үед хөөрөлт буюу буулт үйлдэж буй агаарын хөлгийн хөдөлгөөнд саад учруулахааргүй, ХБЗ-ны хажуу ирмэгээс тооцсон аюулгүй зайд.
(д) Хөөрөлт, буулт болон явгалалт үйлдэж буй агаарын хөлгийг газрын тусгай үйлчилгээний тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт тоног төхөөрөмжөөс зайчлах:
Газрын тусгай үйлчилгээний тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт тоног төхөөрөмж нь хөөрөлт, буулт, явгалалт үйлдэж буй агаарын хөлгөөс дараах байрлал буюу зайд байна:
(i)     тусгайлан тогтоосон хүлээх цэгт;
(ii)   хүлээх цэгийг тусгайлан тогтоогоогүй тохиолдолд ХБЗ ба ЯЗ-ын ирмэгээс 30 метрээс багагүй зайд; эсхүл
(iii) энэ зүйлийн i) ба ii)-д заагдсан нөхцөлийг хангах боломжгүй үед хөөрөлт, буулт, явгалалт үйлдэж буй агаарын хөлгийн хөдөлгөөнд саад учруулахааргүй, ХБЗ ба ЯЗ-ын ирмэгээс тооцсон аюулгүй зайд.
75.6.       Дагалдах хуйлрал
(а) Хөөрөлт
1.                        дараах нөхцөлд хүнд агаарын хөлөг ба түүний дараа хөөрөлт үйлдэж буй бусад бүх ангиллын агаарын хөлгүүдийн хооронд, эсхүл дунд агаарын хөлөг ба түүний дараа хөөрөлт үйлдэж буй хөнгөн агаарын хөлгийн хооронд 2 минутын зайчлал тогтоогдоно:
(i)     ижил ХБЗ-аар хөөрөлт үйлдэж байгаа; эсхүл
(ii)   тууш тэнхлэгийн шугамууд хоорондын зай нь 760 метрээс бага параллель ХБЗ-аар хөөрөлт үйлдэж байгаа (Зураг 1) ;
2.                        дараах нөхцөлд хүнд агаарын хөлөг ба түүний дараа хөөрөлт үйлдэж буй бүх ангиллын агаарын хөлгүүдийн хооронд, эсхүл дунд агаарын хөлөг ба түүний дараа хөөрөлт үйлдэж буй хөнгөн агаарын хөлгүүдийн хооронд 3 минутын зайчлал тогтоогдоно:
(i)     удаах агаарын хөлөг нь ижил ХБЗ-аар, зурвасын дунд хэсгээс хөөрөлт үйлдэж байвал;
(ii)   нислэгийн удирдагч шаардлагатай гэж үзвэл (Зураг 2).
3.                        нэг ХБЗ буюу тууш тэнхлэгийн шугамууд хоорондын зай нь 760 метрээс бага параллель ХБЗ дээгүүр нисэн өнгөрсөн, хоёрдугаар тойрогт явсан хүнд агаарын хөлөг ба уг зурвасаар хөөрөлт үйлдэх бусад бүх ангиллын агаарын хөлгүүдийн хооронд 3 минутын зайчлал тогтоогдоно (Зураг 3).
 
Зураг 1.
 
Зураг 2
Зураг 3.
(б) Буулт
1.      хүнд агаарын хөлөг ба түүний дараа буулт үйлдэж буй дунд агаарын хөлгийн хооронд 2 минутын зайчлал тогтоогдоно (Зураг 4);
2.      хүнд буюу дунд агаарын хөлөг ба тэдгээрийн дараа буулт үйлдэж буй хөнгөн агаарын хөлгүүдийн хооронд 3 минутын зайчлал тогтоогдоно (Зураг 5).
 
Зураг 4.
 
Зураг 5.
(в) Эсрэг чиглэл
Дараах нөхцөлд, хөөрөлт үйлдсэн хүнд агаарын хөлөг ба түүний дараа эсрэг чиглэлээр нь буулт үйлдэх бусад бүх ангиллын агаарын хөлгүүдийн хооронд, эсхүл дунд ба хөнгөн агаарын хөлгүүдийн хооронд 2 минутын зайчлал тогтоогдоно:
1.      ижил ХБЗ-аар буулт үйлдэж байгаа; эсхүл
2.      ХБЗ-уудын гол шугам хоорондын зай нь 760 метрээс бага параллель ХБЗ-аар буулт үйлдэж байгаа.
БYЛЭГ В. БYС БА ЗАНГИЛАА ТӨВYYДЭД БАРИМТЛАХ ЗАЙЧЛАЛ 75.7.       Ерөнхий зүйл
(а) Бүсийн болон зангилаа төвүүдийн агаарын зайд энэ дүрэмд заагдсан аюулгүй зайчлалуудыг баримтална.
(б) Зангилаа төв (TMA)-ийн агаарын зайд газрын сааднаас дээш 300 метрийн аюулгүй өндөр хадгалан нисэх захирамж авсан агаарын хөлөг төвийн хилд орох болон гарах илтгэлийг заавал өгнө.
(в) Аюулгүй зайчлалыг тооцоолон ХББ-ийн хилийг тогтоосон тохиолдолд Зангилаа төвийн агаарын зайгаас ХББ (CTR)-д шилжсэн агаарын хөлгийг Зангилаа төвийн агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдээс зайчлагдсанд тооцно.
75.8.       Босоо зайчлал
(а) Монгол улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хооронд дараах босоо зайчлал тогтоогдоно:
1.      нислэгийн цуваа 8100 метрээс доош 300 метрээр;
2.      нислэгийн цуваа 8100 –аас нислэгийн цуваа 12100 метрт 500 метрээр;
3.      нислэгийн цуваа 12100 метрээс дээш 1000 метрээр.
(б) Эсрэг чиглэлд нисэж буй агаарын хөлгүүдийн хооронд тэдгээрийн уулзах тооцоот цагаас 10 минутын өмнөөс 10 минут өнгөрөх хүртэлх хугацаанд босоо зайчлалыг хадгална (Зураг 6).
Зураг 6.
(в) Дараах нөхцөл хангагдсан үед агаарын хөлгүүдийн хооронд босоо зайчлалыг хадгалахгүй байж болно:
"А" ангиллын агаарын зайд 500 метрээс багагүй босоо зайчлалтай эсрэг чиглэлд нисэж буй агаарын хөлгүүд бие биенээ ил хараагаар нисэн өнгөрснөө хоёул илтгэсэн;
2.                        нислэгийн цуваа 6000 метрээс дээш эсрэг чиглэлд нисэж буй агаарын хөлгүүд навигацийн газрын нэг төхөөрөмжийг өнгөрснөө илтгэсэн бөгөөд хоёул уг төхөөрөмжөөс 2 минутаас багагүй нислэгийн зайд алслагдсан;
3.      эсрэг чиглэлд нисэж буй агаарын хөлгүүдийн нэг DME-ээс тодорхойлсон алслалт нь тухайн DME-г хоёул нисэн өнгөрснийг илтгэж байгаа ба хоорондоо 5 минутаас багагүй нислэгийн зайд алслагдсан.
4.                        нислэгийн цуваа 6000 метрээс доош эсрэг чиглэлд нисэж буй агаарын хөлгүүд бие биенээ ил хараагаар нисэн өнгөрснөө илтгэсэн, эсхүл хоёул ил харааны нэг илтгэх цэгийг өнгөрснөө илтгэсэн.
(г) Хэвтээ зайчлал хангагдсанаас бусад тохиолдолд, агаарын замд нисэж байгаа агаарын хөлөг тусгаарлагдсан бүсийн хилд нэвтрэхийн өмнө ба түүнээс гарсны дараа дараах хугацаанд босоо зайчлалыг хадгална:
1.      15 минут;
2.      байрлал ба хурдаа тодорхойлох навигацийн газрын төхөөрөмжийн бүрхэлтээр бүрэн бүрхэгдсэн бүсэд 10 минут;
(д) Дараах нөхцөлд агаарын замаар нисэж байгаа агаарын хөлөг ба тусгаарлагдсан бүсэд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн хооронд босоо зайчлалыг хадгалахгүй байж болно:
1.      агаарын замаар нисч буй агаарын хөлөг хөндлөн нэвтрэх агаарын зайн аюулгүй зайчлалыг хангахаар тооцоолон тогтоосон цэгт хүрч илтгэсэн;
2.      агаарын замаар нисэж буй агаарын хөлөг тусгаарлагдсан бүсийн хилээс 5 минутаас багагүй хугацааны нислэгийн зайд байгаа.
75.9.       Хажуугийн зайчлал
(а) Агаарын хөлгүүдийг тусгайлан тогтоогдсон дараах агаарын зай, бүсүүдэд хажуугаар зайчлахыг хориглоно:
1.                        хүлээх бүс;
2.                        дээд агаарын зайн агаарын замын чиглэл өөрчлөгдөх болон түүнээс гарахад зориулан тусгайлан тогтоосон аюулгүй бүс;
3.                        доод агаарын зайн агаарын зам;
4.                        ойртолтын эхэн, дунд, төгсгөлийн хэсэг, хоёрдугаар тойрогт явах болон хөөрөлт, буултын бүсүүд.
(б) Навигацийн газрын нэг төхөөрөмж ашиглан агаарын хөлгүүдэд хажуугийн зайчлалыг дараах байдлаар тогтооно:
1.      VOR: агаарын хөлгүүдийн нислэгийн салж буй чиглэл нь хоорондоо 15 градусаас багагүй бөгөөд хоёул төхөөрөмжөөс 28 километр (15 далайн миль)-ээс багагүй зайд холдсон байх;
2.      NDB: агаарын хөлгүүдийн нислэгийн салж буй чиглэл нь хоорондоо 30 градусаас багагүй бөгөөд хоёул төхөөрөмжөөс 28 километр (15 далайн миль)-ээс багагүй зайд холдсон байх;
3.      Dead Reckoning (DR): агаарын хөлгүүдийн нислэгийн салж буй чиглэл нь хоорондоо 45 градусаас багагүй бөгөөд хоёул огтлолцсон цэгээс 28 километр (15 далайн миль)-ээс багагүй зайд холдсон байх ба тухайн цэг нь газарзүйн цэг, навигацийн газрын бусад төхөөрөмж буюу ил хараагаар тодорхойлогдсон цэг байх.
(в) Дараах нөхцөлд агаарын хөлгүүдийг газарзүйн байршлаараа хажуугаар зайчлагдсанд тооцно:
1.      агаарын хөлөг дээр нь оршиж буй илтгэх цэгийн тогтоогдсон үйлчлэх хүрээ нь:
(i)     өөр агаарын хөлөг оршиж буй газарзүйн байрлалын тогтоогдсон үйлчлэх хүрээтэй давхцахгүй байх;
(ii)   зөвшөөрөлтэй нэвтрэх бүсийн хилийг огтлохгүй байх.
(г) Тусгаарлагдсан агаарын зайгаас гарч буй агаарын хөлөг дараах радиалыг огтолсноо илтгэсэн тохиолдолд газарзүйн байршлаар хажуугаар зайчлагдсанд тооцно:
1.      нислэгийн чиглэл нь бүсийн хилээс 5-аас багагүй өнцгөөр даялан холдох;
2.      траверз өнгөрөх агаарын хөлгийн нислэгийн шугамыг 45 градусаас багагүй өнцгөөр.
75.10.  Тууш зайчлал
(а) Ижил чиглэлд нисэж буй агаарын хөлгүүдийн хооронд дараах тууш зайчлал тогтоогдоно:
1.                        15 минут (Зураг 7);
2.      байрлал ба хурдаа тодорхойлох навигацийн газрын төхөөрөмжийн бүрхэлтээр бүрэн бүрхэгдсэн бүсэд 10 минут (Зураг 8);
3.                        дор дурьдсан агаарын хөлгүүдийн хувьд түрүүлж яваа агаарын хөлөг нь дараах агаарын хөлгөөсөө 37 км/ц-аас илүү агаарын жинхэнэ хурдтай тохиолдолд 5 минут:
(i)     агаарын хөлгүүд нэг аэродромоос нисэн гарсан;
(ii)   агаарын хөлгүүд агаарын замын нэг илтгэх цэгүүдийг илтгэсэн;
(iii) агаарын замаар нисэж яваа агаарын хөлөг ба нисэн гарсан агаарын хөлгүүдийн хувьд, нисэн гарсан агаарын хөлөг агаарын замд нэгдэх мөчид агаарын замаар нисэж яваа агаарын хөлөгтэй 5 минутаар зайчлагдах бүрэн боломжтой (Зураг 9).
4.                        энэ зүйлийн 3/-ийн (i), (ii), (iii)-т заасан нөхцөлийг хангаж байгаа ба түрүүлж яваа агаарын хөлөг нь дараах агаарын хөлгөөсөө 74 км/ц-аас илүү хурдтай тохиолдолд 3 минут (Зураг 10).
 
Зураг 7.
 
Зураг 8.
 
Зураг 9.
 
Зураг 10.
(б) Огтлолцох чиглэлд нисэж буй агаарын хөлгүүдийн хувьд дараах тууш зайчлал тогтоогдоно:
1.      эхний агаарын хөлөг замын огтлолцлын цэг дээр ирэх мөчид дараах агаарын хөлөг нь огтлолцлын цэгээс 15 минутын нислэгийн зайд орших (Зураг 11);
 
Зураг 11.
 
 
Зураг 12.
 
2.      тухайн бүс нь байрлал ба хурдаа тодорхойлох навигацийн газрын төхөөрөмжийн бүрхэлтээр бүрэн бүрхэгдсэн бүс бөгөөд агаарын хөлгүүдийн байрлалын харьцаа энэ зүйлийн 1/-д заасны дагуу байгаа үед 10 минут (Зураг 12).
(в) Агаарын хөлгүүд өндөр авах болон өндөр алдах үед:
1.      өндөр алдалт, өндөр авалтын үеийн агаарын хөлөг хоорондын тууш зайчлалыг зөвхөн дараах тохиолдолд хэрэглэнэ:
(i)     удаах агаарын хөлөг нь түрүүлж яваа агаарын хөлгийн эзлэн яваа нислэгийн цуваа/өндрийг огтлон өндөр авах;
(ii)   түрүүлж яваа агаарын хөлөг нь удаах агаарын хөлгийн эзлэн яваа нислэгийн цуваа/өндрийг огтлон өндөр алдах.
2.      ижил чиглэлд өндөр авах буюу алдаж буй агаарын хөлөг өөр агаарын хөлгийн нисэж яваа нислэгийн цуваа/өндрийг огтлох тохиолдолд дараах тууш зайчлалыг тогтооно:
(i)     нислэгийн цуваа/өндрийг огтлох мөчид 15 минут (Зураг 13,14) ;
(ii)   агаарын хөлөг байрлал ба хурдаа тодорхойлох навигацийн газрын төхөөрөмжийн бүрхэлтээр бүрэн бүрхэгдсэн бүсэд 10 минут (Зураг 15,16) ;
(iii) нислэгийн цуваа/өндрөө хадгалан нисэж байгаа агаарын хөлөг тодорхой илтгэх цэгийг өнгөрснөө илтгэснээс хойш 10 минутын дараа өндөр авалт ба алдалтыг гүйцэтгэж байгаа тохиолдолд, нислэгийн цуваа/өндрийг огтлох мөчид 5 минут (Зураг 17,18).
 
Зураг 13.
 
Зураг 14.
 
Зураг 15.
 
Зураг 16.
 
Зураг 17.
 
Зураг 18.
3.      огтлолцох чиглэлд:
(i)     нислэгийн цуваа/өндрийг огтлох мөчид 15 минут;
(ii)   агаарын хөлөг байрлал ба хурдаа тодорхойлох навигацийн газрын төхөөрөмжийн бүрхэлтээр бүрэн бүрхэгдсэн бүсэд 10 минут.
4.      эсрэг чиглэлийн хувьд энэ дүрмийн 75.8-ийн (б)-д заасан зайчлалыг баримтална.
75.11.  DME ашиглан тууш зайчлах
Агаарын хөлгүүд зөвхөн газар-агаар хоёр талын радио-холбоотой нөхцөлд DME алслалтын илтгэлийг ашиглан дараах зайгаар тууш зайчлагдана:
(а) Ижил чиглэлд:
1.      37 км (20 далайн миль) (Зураг 19) ;
2.      түрүүлж яваа агаарын хөлөг нь удаах агаарын хөлгөөсөө 37 км/ц-аас илүү хурдтай бөгөөд дараах нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд 19 километр (10 далайн миль):
(i)     уг агаарын хөлгүүд зэргэлдээ орших аэродромуудаас нисэн гарсан бөгөөд ижил илтгэх цэгт илтгэсэн;
(ii)   агаарын замаар нисэж яваа агаарын хөлгүүд нэг DME төхөөрөмжийг өнгөрч илтгэсэн; эсхүл
(iii) нисэн гарсан агаарын хөлөг нь, агаарын замаар нисэж байгаа ба тухайн аэродромын тодорхойлох цэг дээр илтгэсэн агаарын хөлгийн араас нисэж байгаа (Зураг 20).
3.      түрүүлж яваа агаарын хөлөг нь удаах агаарын хөлгөөсөө 74 км/ц-аас илүү хурдтай бөгөөд энэ зүйлийн 2/-ын (i), (ii), (iii)-д заасан нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд 10 километр (5 далайн миль).
 
Зураг 19.
 
Зураг 20.
(б) Огтлолцох чиглэлд:
1.      Агаарын хөлгүүдийн нислэгийн чиглэл нь ашиглаж буй DME дээр огтлолцож байгаа тохиолдолд 37 километр (20 далайн миль) (Зураг 21) ;
2.      Агаарын хөлгүүдийн нислэгийн чиглэл нь ашиглаж буй DME дээр огтлолцож байгаа ба түрүүлж яваа агаарын хөлөг нь удаах агаарын хөлгөөсөө 37 км/ц-аас илүү хурдтай тохиолдолд 19 километр (10 далайн миль) (Зураг 22).
(в) Өндөр алдалт, өндөр авалтад:
1.      агаарын хөлгүүд нэг DME төхөөрөмж ашиглаж байгаа нөхцөлд 37 километр (20 далайн миль).
 
Зураг 21.
 
Зураг 22.
75.12.  Хөөрөлтийн зайчлал
(а) Энэ дүрмийн 75.4, 75.5, 75.6-д заасны дагуу ил хараагаар зайчлахаас бусад тохиолдолд хөөрөлтийн дараа нисэн гарах эхний үе шатанд дараах зайчлалыг босоо буюу хэвтээ бусад зайчлал хангагдах хүртэл ашиглаж болно:
1.      агаарын хөлгүүд ижил ХБЗ-аас хөөрсөн тохиолдолд эхний агаарын хөлөг аль ч чигт хөөрсний дараа ХБЗ-ны тууш тэнхлэгийн шугамаас хоёр тийш 135 градусаас илүү өнцгөөр эргэлт хийхийг хориглоно;
2.      агаарын хөлгүүд ялгаатай ХБЗ ашиглаж байгаа тохиолдолд эхний агаарын хөлөг хөөрөлтийн дараа дараах чигт эргэлт үйлдэхийг хориглоно:
(i)     удаах агаарын хөлгийн хөөрөлт үйлдэх ХБЗ-ны тэнхлэгийн шугамыг огтлох чигт;
(ii)   эхний агаарын хөлөг нь эсрэг чиглэлд хөөрч удаах агаарын хөлгийн хөөрөлт үйлдэх ХБЗ-ны тэнхлэгийн үргэлжлэх шугамаас 135 градусаас илүү өнцгөөр эргэх.
(б) Хөөрөлт үйлдэх агаарын хөлгүүдийг дараах хугацаагаар зайчилна:
1.      навигацийн газрын төхөөрөмжийн бүрхэлтээр бүрэн бүрхэгдсэн бүсэд дараах нөхцөл хангагдсан үед 5 минут:
(i)     эхний агаарын хөлөг удаах агаарын хөлгөөсөө 37 км/ц-аас илүү хурдтай;
(ii)   удаах агаарын хөлөг нь эхний агаарын хөлгийн эзэлсэн өндрийг огтлох;
(iii) агаарын хөлгүүд босоо зайчлал хангагдах хүртэл ижил чиглэлд нисэх.
2.      агаарын хөлөг байрлал ба хурдаа тодорхойлох навигацийн газрын төхөөрөмжийн бүрхэлтээр бүрэн бүрхэгдсэн бүсэд дараах нөхцөлд 3 минут:
(i)     эхний агаарын хөлөг удаах агаарын хөлгөөсөө 74 км/ц-аас илүү хурдтай;
(ii)   нислэгийн цаашдын чиглэлүүд нь удаах агаарын хөлөг нисэн гарснаас хойш 5 минутаас ихгүй хугацааны дараа 45 градусаас багагүй өнцгөөр салах;
3.      агаарын хөлгүүдийн нислэгийн чиглэл нь хөөрсний дараа 45 градусаас багагүй өнцгөөр салах нөхцөлд 2 минут.
(в) Өөр агаарын хөлөг хэрэглэлээр ойртолт үйлдэж байх үед нисэн гарах агаарын хөлөгт дараах нөхцөл хангагдсан үед хөөрөлт үйлдэх зөвшөөрөл олгож болно:
1.      нисэн гарч буй агаарын хөлөг, ойртолт үйлдэж буй агаарын хөлгийг буултын өмнөх шулууны эсрэг чиглэлийн нислэгийн хэсгийн төгсгөл буюу эргэлт хийх цэгт хүрэхээс 3 минутаас багагүй хугацааны өмнө хөөрөх;
2.      хөөрөлтийн дараа хэвтээ аюулгүй зайчлал хангагдах хүртэл босоо зайчлалыг хадгалах.
75.13.  F ангиллын агаарын зайгаас зайчлах
(а) Дор дурьдсанаас бусад тохиолдолд агаарын хөлөг "F" ангиллын агаарын зайн хилээс зайчлагдах шаардлагатай:
1.      агаарын хөлөг "F" ангиллын агаарын зайд орох зөвшөөрөл авсан;
2.      агаарын хөлөг тогтоосон тусгай өндөрт нисэх зөвшөөрөл авсан; эсхүл
3.      ил харааны ойртолт үйлдэх зөвшөөрөл авсан.
(б) Дагалдах хуйлралын зайчлал буюу 300 метрийн аюулгүй өндрийн зайчлал тогтоогдоогүй нөхцөлд агаарын хөлөг "F" ангиллын агаарын зайгаас 150 метр босоо зайгаар зайчлагдаж болно.
75.14.  Агаараас зураг авах болон эрэн хайх нислэгээс зайчлах
(а) Агаараас зураг авах болон эрэн хайх зорилгоор ХНЖ ба ИХНОЖ-аар гүйцэтгэгдэж буй нислэгийн хамгаалагдсан бүсийн хилийг бусад агаарын хөлгөөс зайчлах зорилгоор дараах байдлаар тогтооно:
1.      нислэгийн шугамаас хоёр тийш 8 километр (4 далайн миль);
2.      нислэгийн цуваа 6000 метрээс доош нислэгийн шугамын төгсгөл буюу буцах эргэлт хийх цэгээс 8 километр (4 далайн миль);
3.      нислэгийн цуваа 6000 метрээс дээш энэ дүрэмд заагдсан хэвтээ зайчлалыг хангахуйцаар.
75.15.   Мах тооны аргачлалаар зайчлах
(а) Дараах нөхцөлд агаарын хөлгүүдийн хооронд 10 минутын тууш зайчлалыг хадгална:
1.      Мах тооны аргачлалыг ашиглаж байгаа;
2.      агаарын хөлгүүд чиг шулуун нислэгт өндөр авч буюу өндөр алдаж байгаа;
3.      агаарын хөлгүүд ижил ба цааш салах чиглэлд нисэж байгаа;
4.      агаарын хөлгүүд ижил цэгүүдэд илтгэж байгаа.
(б) Энэ зүйлийн (а)-д заагдсан тууш зайчлалыг агаарын хөлгүүдийн нислэгийн чиглэл салах хүртэл хадгалах ба салах цэгт агаарын хөлгүүдийн хооронд зохих хажуугийн зайчлал, эсхүл хажуугийн зайчлал хангагдах мөчид 5 минутаас багагүй тууш зайчлал хадгалагдана.
(в) Түрүүлж яваа агаарын хөлөг нь удаах агаарын хөлгөөсөө хурд багатай тохиолдолд энэ зүйлийн (а)-д заагдсан тууш зайчлалыг дараах цэг хүртэл хадгална:
1.      нислэгийн чиглэл салах цэг хүртэл ба салах цэгт агаарын хөлгүүдийн хооронд зохих хажуугийн зайчлал, эсхүл хажуугийн зайчлал хангагдах мөчид 5 минутаас багагүй тууш зайчлал хангагдах; эсхүл
2.      энэ дүрэмд заагдсан бусад зайчлал хангагдах цэг.
(г) Дараах нөхцөлд, хүснэгтэд заагдсан багасгасан тууш зайчлалыг бариулж болно:
1.      түрүүлж яваа агаарын хөлөг нь удаах агаарын хөлгөөсөө илүү хурдтай;
2.      ижил чиглэлд, ижил цэгүүдэд илтгэж байгаа.
Мах тооны зөрүү
Аюулгүй тууш зайчлал
0.02
9 минут
0.03
8 минут
0.04
7 минут
0.05
6 минут
0.06
5 минут
75.17.   Ил харааны ойртолт
(а) Дараах нөхцөлд агаарын хөлөгт ил хараагаар ойртолт үйлдэх зөвшөөрөл олгож болно.
1.      нисэн очих аэродром дээрх үүлний доод суурийн өндөр ХНЖ-ын аюулгүй доод өндрөөс дээш 150 метрээс багагүй, алсын барааны харагдац 8 километрээс багагүй байх;
2.      ХНЖ ба ИХНОЖ-аар нислэг үйлдэж буй бусад агаарын хөлгүүдтэй ил харааны зайчлалаас бусад зайчлал хангагдаж байх;
3.      ил харааны дараах илтгэлийг өгсөн байх:
(i)     хэрэв түүний өмнө буулт үйлдэх ХНЖ ба ИХНОЖ-ын агаарын хөлөг байхгүй тохиолдолд буух аэродромоо харсан; эсхүл
(ii)   түүний өмнө буулт үйлдэхээр урьдчилан мэдээлэгдсэн агаарын хөлгийг харсан.
(б) Ил хараагаар ойртолт үйлдэж байгаа агаарын хөлөг нь ХНЖ ба ИХНОЖ-ын агаарын хөлөгтэй аюулгүй зайг хангах нислэгийн шугамаар ниснэ.