- Нүүр
- Сайдын тушаал
- НИСЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ДҮРЭМ
Иргэний нисэхийн дҮрэм - 91
НИСЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ДҮРЭМ
- Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2003 оны 124 тоот тушаалаар батлагдаж, 2003 оны 08-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
- Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд:
1. ЗТАЖ-ын Сайдын 2005 оны 144 тоот тушаалаар 91.56, 91.66, 91.67-д өөрчлөлт оруулсан.
A БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 5
91.1. Зорилго 5
91.2. Нэр томьёоны тайлбар 5
91.3. Нисэх багийн гишүүдийн тушаал, зааврыг дагаж мөрдөх 7
91.4. Зөөврийн цахим хэрэгсэл ажиллуулахыг хориглох 7
91.5. Агаарын хөлгөөр галт зэвсэг тээвэрлэх, хэрэглэх 7
91.6. Нисэх багийн гишүүдийн болон агаарын хөлөг, түүний тоног төхөөрөмжийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох 8
91.7. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох 8
91.8. Агаарын хөлгийн дуу чимээ 8
Б БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА 9
91.9. Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар 9
91.10. НТЧ-ын хязгаарлагдмал ангиллын гэрчилгээ, хязгаарлалтууд 9
91.11. НТЧ-ын тусгай ангиллын гэрчилгээ, хязгаарлалтууд 9
91.12. Агаарын хөлгийн бүртгэл 9
91.13. Агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын заавар 10
91.14. Агаарын хөлөгт авч явах бичиг баримт 10
91.15. Нисэх багийн гишүүдийн тоо 10
91.16. Агаарын хөлгийн үйлчлэгчид тавигдах шаардлага 10
91.17. Агаарын хөлгийн даргыг томилох 11
91.18. Агаарын хөлгөөр явгалалт үйлдэх 11
91.19. Зорчигчдын үйлчилгээнд зориулсан тоног төхөөрөмжийг хурааж бэхлэх 11
91.20. Нислэгийн сургалтад ашиглах агаарын хөлөгт тавигдах шаардлага11
91.21. Хэрэглэлийн дуураймал нислэг 11
91.22. Аэродром ашиглах 12
91.23. Хязгаарлалттай болон аюултай бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага 13
91.24. Нам өндрийн нислэгийн бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага 13
91.25. Цэргийн үйл ажиллагаанд зориулсан бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага 13
91.26. Тусгай нөхцөл шаардсан бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага 13
91.27. Галт уулын бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага 14
91.28. Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нислэгийн бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага 14
91.29. Аэродром орчин дахь нислэгийн хөдөлгөөний бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага 14
В БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ЕРӨНХИЙ ЖУРАМ 14
91.30. Агаарын хөлгийн даргын үүрэг 14
91.31. Агаарын хөлгийн даргын эрх 15
91.32. Багийн гишүүдийн ажлын байр 15
91.33. Хамгаалах бүс хэрэглэх 15
91.34. Хүчилтөрөгчийн тоноглол ашиглах 16
91.35. Зорчигчдод өгөх мэдээлэл 16
91.36. Гар тээшийг байрлуулах 17
91.37. Ачаа тээвэрлэх 17
91.38. Нислэгийн өмнөх мэдээлэл 17
91.39. Үйл ажиллагааны хязгаарлалтууд, аврах тоног төхөөрөмжтэй танилцах 18
91.40. Нислэгийн тоног төхөөрөмж ба мэдээлэл 18
91.41. Аэродром дээр болон түүний ойролцоо нислэг үйлдэх 18
91.42. Нислэгийн хөдөлгөөний удирдлагатай аэродромд нислэг үйлдэх 19
91.43. Өөр агаарын хөлгийн ойролцоо нислэг үйлдэх 19
91.44. Нислэгийн хөдөлгөөний давуу эрхийн дүрэм 20
91.45. Нислэгийн хөдөлгөөний давуу эрхийн дүрэм- Усан дээр 21
91.46. Агаарын хөлгийн гэрэл 21
91.47. Агаарын хөлгөөс эд зүйл унагаах 21
91.48. Агаарын хөлгийн хурдны хязгаарлалт 21
91.49. Өндөр хэмжигчийг тохируулах 22
91.50. НХУ-аас өгсөн зөвшөөрөл, зааврыг биелүүлэх 22
91.51. НХУ-аас өгөх гэрлэн дохио 22
91.52. Ангилсан ба тогтоосон агаарын зайд нислэг үйлдэх 23
91.53. RNP агаарын зайд нислэг үйлдэх 23
91.54. Автомат хариулагч, өндрийг мэдээлэх төхөөрөмж ашиглах 24
91.55. Агаарын хөлгийн дуудлага 25
91.56. Агаараас талбай сонгож буух 26
Г БҮЛЭГ. ИЛ ХАРААНЫ НИСЛЭГИЙН ЖУРАМ 26
91.57. Ил харааны нислэгийн цаг агаарын хязгаарлалт 26
91.58. Ил харааны нислэгийн цаг агаарын тусгай хязгаарлалт 27
91.59. Ил харааны нислэгт шаардлагатай шатахуун 28
91.60. Ил харааны нислэгийн төлөвлөгөө 28
91.61. Байрлал илтгэх 29
91.62. Ил харааны нислэгийн аюулгүй өндөр 29
91.63. Ил харааны нислэгийн үнэмлэхүй өндөр ба өндрийн цуваачлал 30
91.64. Цас, мөстэй үед тавигдах шаардлага 30
Д БҮЛЭГ. ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ЖУРАМ 30
91.65. Нисэх багийн гишүүдийн тоо 30
91.66. Хэрэглэлийн нислэгийн үед шаардлагатай шатахуун 31
91.67. ХНЖ-аар үйлдэх нислэгийн нөөц аэродромд тавигдах шаардлага 31
91.68. ХНЖ-аар үйлдэх нислэгийн төлөвлөгөө 32
91.69. Нислэгийн төлөвлөгөөг дагаж мөрдөх 32
91.70. Нислэгийн төлөвлөгөө өөрчлөгдөх 33
91.71. ХНЖ-аар хөөрөх, буух 33
91.72. CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх журам 34
91.73. CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх заавар 35
91.74. CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх зааврыг батлах 35
91.75. Мөстөлттэй үед нислэг үйлдэх 36
91.76. ХНЖ-д мөрдөх аюулгүй нам өндөр 37
91.77. ХНЖ-ын үнэмлэхүй өндөр болон өндрийн цуваачлал 37
91.78. ХНЖ-ын үед радио холбоо барих 38
91.79. ХНЖ-ын үед хоёр талын радио холбоо алдагдах 38
91.80. Төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг мэдэгдэх 39
Е БҮЛЭГ. ХЭРЭГЛЭЛ БОЛОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД ТАВИГДАХ ШААРДЛАГА 39
91.81. Ерөнхий зүйл 39
91.82. Хэрэглэл, тоног төхөөрөмжийн байрлал 40
91.83. Суудал, хамгаалах бүс 40
91.84. Зорчигчдод мэдээлэх тэмдэглэгээ 40
91.85. Зайлшгүй шаардлагатай хэрэглэл ба тоног төхөөрөмж 40
91.86. Шөнийн цагт ИХНЖ-д шаардагдах хэрэглэл ба тоног төхөөрөмж 41
91.87. ИХНЖ-д шаардлагатай холбооны төхөөрөмж 41
91.88. ИХНЖ-аар усан дээгүүр нисэхэд шаардлагатай холбоо, навигацийн тоног төхөөрөмж 42
91.89. ХНЖ-д шаардлагатай хэрэглэл, төхөөрөмж 42
91.90. ХНЖ-ын үед шаардлагатай холбоо, навигацийн төхөөрөмж 42
91.91. CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт үйлдэхэд шаардлагатай төхөөрөмж 43
91.92. Ослын үед хэрэглэх төхөөрөмж 44
91.93. Усан дээгүүрх нислэг 45
91.94. Усан дээр бууж хөөрөх нислэг 45
91.95. Ослын байршил дамжуулагч /ELT/ 46
91.96. Хүчилтөрөгчийг заах хэрэгсэл 46
91.97. Битүүмжлэлгүй агаарын хөлгийн хүчилтөрөгч 46
91.98. Битүүмжлэл бүхий агаарын хөлгийн хүчилтөрөгч 47
91.99. Ажиллагаагүй хэрэгсэл ба тоног төхөөрөмж 48
91.100. MEL-ийг батлах 49
91.101. Автомат хариулагч ба өндөр мэдээлэх төхөөрөмж 49
91.102. Тийрэлтэт хөдөлгүүрт агаарын хөлгийн нислэгийн өндөр дохиологч систем ба төхөөрөмж 49
91.103. Тогтоосон өндрийг заагч 50
Ж БҮЛЭГ. АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ
ШААРДЛАГА 50
91.104. Үйлчлэх хүрээ 50
91.105. Техник үйлчилгээний ерөнхий шаардлагууд 51
91.106. Шаардлагатай үзлэг шалгалт 51
91.107. Жил тутмын болон 100 цагийн үзлэг шалгалт 52
91.108. Радио тоноглолд хийх үзлэг, шалгалт 52
91.109. Өндөр хэмжих систем ба өндөр мэдээлэх төхөөрөмжид хийх үзлэг шалгалт 52
91.110. Автомат хариулагчид хийх үзлэг, шалгалт 52
91.111. ELT-д хийх үзлэг шалгалт 52
91.112. Техник үйлчилгээний дараах үйл ажиллагаа 53
91.113. НТЧ-ын жил тутмын үзлэг, шалгалт 53
91.114. Техник үйлчилгээний хөтөлбөр 53
91.115. Техник үйлчилгээний хөтөлбөрийг батлах 54
91.116. Техник үйлчилгээний хөтөлбөрт хийх өөрчлөлт 55
91.117. Техник үйлчилгээний бичиг баримтын хөтлөлт 55
91.118. Агаарын хөлгийн борт журнал 55
91.119. Бичиг баримтыг хадгалах 56
91.120. Техник үйлчилгээний бичиг баримтыг шилжүүлэх 56
З БҮЛЭГ. ТУСГАЙ НИСЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 56
91.121. Уран жолоодлогын нислэг 56
91.122. Нисэхийн шоу 57
91.123. Шүхэр буулгах нислэг 58
91.124. Нөөц шүхэр 58
91.125. Планер чирэх 59
91.126. Планераас бусад зүйлийг чирэх 59
И БҮЛЭГ. ГАДААДАД БҮРТГЭЛТЭЙ АГААРЫН ХӨЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ГАДНА НИСЛЭГ ҮЙЛДЭЖ БУЙ МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛТЭЙ АГААРЫН ХӨЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 60
91.127. Үйлчлэх хүрээ 60
91.128. Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна нислэг үйлдэж буй Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгийн үйл ажиллагаа 60
91.129. Гадаадын агаарын хөлгийн үйл ажиллагааны тусгай дүрмүүд 60
ХАВСРАЛТ 61
ХЭРЭГЛЭЛ БА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШААРДЛАГА 61
1. Тэмдэглэгээ ба зурагт хуудас 61
2. Шатахуун ба тосны тэмдэглэгээ 61
3. Суудал 61
4. Хамгаалах бүс 61
5. Хүүхдийн хамгаалах бүс 61
6. Агаарын хөлгийн гэрлүүд 61
7. Агаарын хөлгийн нислэгийн цагийг мэдээлэх төхөөрөмж 61
8. Өндөр хэмжигч 62
9. Холбоо навигацийн төхөөрөмж 62
10. RNP, MNPS, RVSM төхөөрөмж 62
11. CАТ II, САТ III-т шаардагдах төхөөрөмж 63
12. Эмнэлгийн анхны тусламжийн хэрэгсэл 63
13. Гал унтраагч 64
14. Аврах тоног төхөөрөмж 64
15. Ослын байршил дамжуулагч /ELT/ 64
16. Хүчилтөрөгч 65
17. Зорчигчийн хүчилтөрөгчийн баг 65
18. Нисэх багийн гишүүдийн хүчилтөрөгчийн баг 65
19. Амьсгал хамгаалах төхөөрөмж /PBE/ 66
20. Багийн гишүүдийн амьсгал хамгаалах зөөврийн төхөөрөмж 66
21. Автомат хариулагч төхөөрөмж 66
22. Өндрийн мэдээллийг кодлох тоноглол 66
23. Өндрийн дохиоллын систем 66
24. Аваарын үед хэрэглэх шүхэр 66
25. Планер чирэх холбоос 66
Дэд бүтцийн сайдын 2003 оны 124 тоот тушаалын Хавсралт 2
НИСЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ДҮРЭМ
A БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
91.1. Зорилго
(а) Иргэний агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагааны ерөнхий журмыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
(б) Энэ дүрмийн дараах заалтууд улсын агаарын хөлгийн нислэгт хамаарна:
1. 91.23 /Хязгаарлалттай болон аюултай бүс- хязгаарлалт/;
2. 91.41 /Аэродром дээр болон түүний ойролцоо нислэг үйлдэх/,
91.42 /Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ бүхий аэродромд нислэг үйлдэх /;
91.44 /Нислэгийн хөдөлгөөний давуу эрхийн дүрэм/;
91.46 /Агаарын хөлгийн гэрэлтүүлэг/;
3. 91.50 /НХУ-аас өгсөн зөвшөөрөл, зааврыг биелүүлэх/;
91.52 /Ангилсан ба тогтоосон агаарын зайд нислэг үйлдэх/,
91. 54 /Автомат хариулагч, өндрийг мэдээлэх төхөөрөмж/;
4. 91.60 /Ил харааны нислэгийн төлөвлөгөө/;
91.62 /Ил харааны нислэгийн аюулгүй өндөр/;
91.67 /ХНЖ-аар үйлдэх нислэгийн нөөц аэродромд тавигдах шаардлага/,
91.69 /Нислэгийн төлөвлөгөөг дагаж мөрдөх/;
5. 91.76 /ХНЖ-ын үед мөрдөх аюулгүй өндөр/,
91.77 /ХНЖ-ын үнэмлэхүй өндөр болон өндрийн цуваачлал/;
91.79 /Хэрэглэлийн нислэгийн үед хоёр талын радио холбоо алдагдах/;
6. 91.100 /MEL-ийг батлах/.
(в) Энэ дүрмээр дараах үйл ажиллагааг зохицуулахгүй:
1. онцгой нөхцөл байдлын үед иргэний хамгаалалтын зорилгоор үйлдэх аливаа нислэг;
2. ИНД-73-ын дагуу тогтоосон аюултай, хязгаарлалтай болон цэргийн үйл ажиллагаанд зориулсан бүсэд үйлдэх аливаа нислэг;
3. ИНД-101-ийн дагуу үйлдэх нислэг;
4. ИНД-105-д хамаарах үйл ажиллагаа.
91.2. Нэр томьёоны тайлбар
ACS
|
Aerodrome control service
|
Аэродромын хяналтын үйлчилгээ
|
AD
|
Airworthiness directive
|
Нислэгт тэнцэх чадварын удирдамж
|
AFIS
|
Aerodrome flight information service
|
Аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээ
|
AW
|
Airworthiness
|
Нислэгт тэнцэх чадвар (НТЧ)
|
|
Altitude alerting
|
Өндрийг сануулагч
|
|
Altitude reporting equipment
|
Өндрийг мэдээлэх хэрэгсэл
|
AIC
|
Aeronautical information circular
|
Нисэхийн мэдээллийн цуврал
|
AIP
|
Aeronautical information publication
|
Нисэхийн мэдээллийн эмхэтгэл
|
AIS
|
Aeronautical information service
|
Аэронавигацийн мэдээллийн үйлчилгээ
|
ATC
|
Air traffic control
|
Нислэгийн хөдөлгөөний удирдлага (НХУ)
|
ATCS
|
Air traffic control service
|
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ
|
ATIS
|
Automatic terminal information service
|
Нисэх буудлын мэдээллийг дамжуулах автомат систем
|
ATS
|
Air traffic service
|
Нислэг хөдөлгөөний үйлчилгээ (НХҮ)
|
CАТ I, II, III
|
Category I, II, III
|
Ойртолт, буулт үйлдэх хязгаарлалт
|
CLP
|
Clearance limit point
|
Зөвшөөрөл хязгаарлагдах цэг
|
COP
|
Change over point
|
НХУ-ыг шилжүүлэх цэг
|
|
Cockpit checklist
|
Бүхээгийн шалгах хуудас
|
DA
|
Decision altitude
|
Шийдвэр гаргах үнэмлэхүй өндөр
|
DH
|
Decision height
|
Шийдвэр гаргах харьцангуй өндөр
|
EET
|
Estimated elapsed time
|
Замын дагуух тооцоот цагууд
|
ELT
|
Emergency locator transmitter
|
Ослын байрлал дамжуулагч
|
FIS
|
Flight information service
|
Нислэгийн мэдээллийн үйлчилгээ
|
GA
|
General Aviation
|
Ерөнхий Зориулалтын Агаарын Тээвэр
|
GNSS
|
Global navigation satellite system
|
Сансрын навигацийн систем
|
GPS
|
Global position system
|
Сансрын навигацийн байрлал тодорхойлох систем
|
GPWS
|
Ground proximity warning system
|
Газар ойртсоныг анхааруулах систем
|
IFR
|
Instrument flight rule
|
Хэрэглэлийн нислэгийн журам /ХНЖ/
|
ILS
|
Instrument landing system
|
Хэрэглэлээр буулт үйлдэх систем
|
IMC
|
Instrument meteorological conditions
|
Хэрэглэлээр нисэх цаг агаарын нөхцөл
|
ISA
|
International Standard Atmosphere
|
Олон улсын стандарт агаар мандал
|
LRNS
|
Long range navigation system
|
Алсын зайн навигацийн систем
|
М number
|
Мach number
|
МАХ-ын тоо (Хурдны хэмжигдэхүүн)
|
МАР
|
Missed approach point
|
Хоёрдугаар тойрогт гарах цэг
|
MDA
|
Minimum descent altitude
|
Доошилж болох хамгийн бага өндөр (ILS систем ашиглаж буухаас бусад үед )
|
MEL
|
Minimum equipment list
|
Нислэгт зөвшөөрөгдөх хамгийн цөөн тоноглолын жагсаалт
|
MNPS
|
Minimum navigation performance specification
|
Навигацийн үзүүлэлтийн техникийн шаардлагын доод хязгаар
|
NOTAM
|
Notice To Airmen
|
Аэродром ба агаарын замууд, түүн дээрх аэронавигацийн тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны өөрчлөлтийн талаарх түр шинж чанартай мэдээлэл
|
OP FPL
|
Operational flight plan
|
Нислэгийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээлэл
|
PAPI
|
Precision approach path indicator
|
Нарийвчлалтай ойртолтын траекторыг заагч
|
QFE
|
Atmospheric
|
Aэродромын түвшин дэх атмосферийн даралт
|
QNE
|
Standart Atmospheric Pressure
|
Cтандарт даралт
(1013.25 гПа -тай тэнцүү)
|
QNH
|
Altimeter Subscale Setting to Obtain Elevation when on The Ground
|
Далайн түвшинд шилжүүлсэн даралт
|
RNP
|
Required navigation performance
|
Навигацийн шаардлагатай үзүүлэлт
|
RVR
|
Runway visual range
|
Ззурвасын дагуух алсын барааны харагдац
|
RVSM
|
Reduced vertical separation minimum
|
Нислэгийн өндрийн цуваачлалын багасгасан хязгаарлалт
|
SSR
|
Secondary surveillance radar
|
Хоёрдогч хяналтын радиолокатор
|
TCAS
|
Traffic alert and collision avoidance system
|
Хөдөлгөөнийг анхааруулах ба мөргөлдөхөөс зайлуулах систем
|
TX
|
Transponder
|
Автомат хариулагч
|
VASI
|
Visual approach slope indicator
|
Ойртолтын налууг тодорхойлогч индикатор
|
VFR
|
Visual flight rule
|
Ил харааны нислэгийн журам (ИХНЖ)
|
VMC
|
Visual meteorological conditions
|
Ил хараагаар нисэх цаг агаарын нөхцөл
|
(a) Зорчигчид нь агаарын хөлгийн нисэх багаас өгсөн аюулгүй ажиллагааны заавар, анхааруулгыг дагаж мөрдөх ба 91.31-ийн (б)-д заасны дагуу агаарын хөлгийн даргаас өгсөн тушаал, зааврыг биелүүлэх үүрэгтэй.
(б) Агаарын хөлгөөр зорчигч нь агаарын хөлгийн бүхээгт тамхи татахыг хориглоно.
91.4. Зөөврийн цахим хэрэгсэл ажиллуулахыг хориглох
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, агаарын хөлгийн хөөрөлт буултын үед, мөн тээвэрлэгчээс заасан хугацаанд аливаа этгээд зөөврийн цахим хэрэгсэл ажиллуулахыг хориглоно.
(б) Энэ зүйлийн (a)-д дараах хэрэгслүүд хамаарахгүй:
1. сонсголын аппарат;
2. зүрхний ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төхөөрөмж;
3. зөөврийн дуу бичигч;
4. сахлын цахилгаан машин;
5. агаарын хөлгийг эзэмшигч нь ашиглаж байгаа агаарын хөлгийн холбоо, навигацийн системд нөлөөлөхгүй болохыг тодорхойлсон зөөврийн бусад цахилгаан хэрэгсэл .
91.5. Агаарын хөлгөөр галт зэвсэг тээвэрлэх, хэрэглэх
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд цэнэг бүхий галт зэвсэг буюу мэдээ алдуулагч бууг агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглох ба Агаарын тээвэрлэгч нь ийм буу, галт зэвсгийг агаарын хөлгөөр тээвэрлэх зөвшөөрөл өгөхгүй.
(б) Дараах тохиолдолд галт зэвсэг буюу мэдээ алдуулагч бууг агаарын хөлгөөр тээвэрлэж, мөн агаарын хөлөгт буюу хөлгөөс хэрэглэж болно:
1. агаарын хөлөг, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор, тээвэрлэж буй мал, ан амьтныг мэдээ алдуулах шаардлагатай гэж агаарын хөлгийн дарга эсхүл багийн гишүүд үзэж байвал;
2. дараах нөхцөлийг хангасан тохиолдолд нисдэг тэрэгнээс ан амьтан буудах буюу мэдээ алдуулах зорилгоор:
(i) галт зэвсэг, бууг агаарын хөлгөөс хэрэглэхэд газар дээр байгаа хүмүүс болон эд зүйлд аюул, эрсдэл учруулахааргүй бол;
(ii) хот, суурингаас зайдуу хүн ам багатай бүсэд буюу хүн ам суурьшаагүй зэлүүд бүс нутагт галт зэвсэг, бууг агаарын хөлгөөс хэрэглэж байвал;
(iii) галт зэвсэг, мэдээ алдуулагч бууг хэрэглэхээр товлосон бүс хүртэл цэнэглэхгүй бол.
(в) Энэ зүйлийн (б)-гийн 3/-т заасны дагуу нисдэг тэргээр нислэг үйлдэж буй этгээд нь уг ажилд оролцох шаардлагатай этгээдээс бусад аливаа этгээдийг тээвэрлэхгүй.
91.6. Нисэх багийн гишүүдийн болон агаарын хөлөг, түүний тоног төхөөрөмжийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох
Аливаа этгээдэд дараах зүйлийг хориглоно :
1. агаарын хөлгийн бүхээгт үүрэгт ажлаа гүйцэтгэж буй багийн гишүүдийн ажилд хөндлөнгөөс оролцох;
2. агаарын хөлгийн үйл ажиллагаанд ашиглаж буй зөөврийн болон суурин холбоо, навигацийн тоног төхөөрөмжийн үелзэл, давтамжийг солих буюу тэдгээрийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох.
91.7. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох
(а) Дараах тохиолдолд агаарын хөлгийн нисэх багийн гишүүнээр үүрэг гүйцэтгэж нислэгийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно:
1. согтууруулах ундаа хэрэглэснээс хойш 12 цагийн хугацаанд;
2. согтууруулах ундааны нөлөөлөлд байгаа;
3. хүний мэдрэмж, чадварт нөлөөлөх мансууруулах үйлчилгээтэй аливаа бодис хэрэглэсэн үед;
4. Согтууруулах бодисын цусан дахь хэмжээ нь 0,04% буюу түүнээс дээш бол;
(б) Эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд нисэх багийн гишүүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ тодорхойлуулах зорилгоор шалгуулна.
91.8. Агаарын хөлгийн дуу чимээ
Дор дурьдсанаас бусад тохиолдолд аливаа этгээд нь агаарын хөлөг, түүний хөдөлгүүрээс гарч буй дуу чимээтэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
1. агаарын хөлөг хөөрөлт буюу буулт үйлдэж байвал;
2. агаарын хөлөг ус буюу газар дээр маневр үйлдэж байвал;
3. хөөрөлт үйлдэхийн өмнө:
(i) хөдөлгүүрийн ажиллагааг шалгаж байвал;
(ii) хөдөлгүүр, туслах хэрэгсэл болон бусад бүрэлдэхүүн хэсгүүд зохих нөхцөлд байгаа эсэхийг шалгаж байвал.
Б БҮлэг. Үйл ажиллагааны ШААРДЛАГА
91.9. Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар
(a) Аливаа этгээд нислэгт тэнцэх чадваргүй, НТЧ-ын хүчин төгөлдөр бус гэрчилгээтэй агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
(б) Агаарын хөлгийн дарга нь тухайн агаарын хөлөг нислэгийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлд тохирч буй эсэхийг тодорхойлох хариуцлага хүлээнэ.
(в) Агаарын хөлгийн дарга, MEL-д зөвшөөрөгдөөгүй бүтцийн, механик, цахилгааны болон бусад гэмтэлтэй агаарын хөлгөөр нислэг үйлдэхийг хориглоно.
91.10. НТЧ-ын хязгаарлагдмал ангиллын гэрчилгээ, хязгаарлалтууд
(a) Энэ зүйлийн (в)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь нислэгт тэнцэх чадваргүй, НТЧ-ын хүчин төгөлдөр бус гэрчилгээтэй агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
(б) ИНД-21-ийн дагуу олгосон НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлөг ашиглаж буй аливаа этгээд нь ИНД-21-д заасан хязгаарлалтыг дагаж мөрдөнө.
(в) Дараах нөхцөлд, НТЧ-ын гэрчилгээ шинээр олгох буюу шинэчлэх, солих үед агаарын хөлгийн НТЧ-ыг шалгах зорилгоор маягийн гэрчилгээтэй буюу маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээтэй агаарын хөлгөөр нислэг үйлдэж болно:
1. тухайн агаарын хөлөг нь ИНД-21-д заасан шаардлагыг хангасан бол;
2. ИНД-43-т заасан шаардлагыг хангасан этгээд тухайн агаарын хөлгийг нислэгт тэнцэх эсэхийг баталгаажуулсан бол;
3. агаарын хөлгийн дарга нь нисэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй, тухайн агаарын хөлгийг шалгах эрхтэй бол;
4. шалгалтын нислэгт хамааралгүй аливаа бусад этгээдийг тээвэрлээгүй бол.
91.11. НТЧ-ын тусгай ангиллын гэрчилгээ, хязгаарлалтууд
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд НТЧ-ын тусгай ангиллын гэрчилгээтэй агаарын хөлгийг арилжааны зориулалтаар нислэгийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
(б) Шилжин сургалтын дадлага өгч буй багш нисэгчийн зэрэглэлтэй этгээдэд энэ зүйлийн (а) хамаарахгүй.
(в) ИНЕГ-аас тусгайлан зөвшөөрөөгүй бол хөөрөлт, буулт үйлдэхээс бусад тохиолдолд хот, суурин буюу хүн ам шигүү суурьшсан нутаг дэвсгэрийн дээгүүр НТЧ-ын тусгай ангиллын гэрчилгээтэй агаарын хөлгөөр нислэг үйлдэхийг хориглоно.
(г) НТЧ-ын тусгай ангиллын гэрчилгээтэй агаарын хөлгөөр нислэг үйлдэж буй этгээд уг агаарын хөлгийн онцлогийн талаар хөлгийн бүхээгт байгаа бүх хүмүүст мэдэгдэнэ.
91.12. Агаарын хөлгийн бүртгэл
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд дараах дүрэм, эсхүл зөвшөөрлийн дагуу улсын бүртгэлд бүртгэгдээгүй агаарын хөлгөөр нислэг үйлдэхийг хориглоно:
1. ИНД-47; эсхүл
2. Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсаас олгосон зөвшөөрөл; эсхүл
3. агаарын хөлгийн бүртгэлийг харилцан хүлээн зөвшөөрөх талаар бусад улстай байгуулсан гэрээний дагуу гадаад улсаас олгосон зөвшөөрөл.
(б) Энэ зүйлийн (а) нь ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн агаарын хөлөг үйлдвэрлэгч байгууллагаас агаарын хөлгийн шинэ бүтээгдэхүүн шалгаж байгаа нислэгт болон тухайн агаарын хөлгийн хувьд нислэгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарахгүй.
91.13. Агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын заавар
Агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглах аливаа этгээд нь нислэг үйлдэх тухайн агаарын хөлгийн Нислэгийн ашиглалтын зааварт тусгагдсан хязгаарлалтуудыг дагаж мөрдөнө.
91.14. Агаарын хөлөгт авч явах бичиг баримт
Агаарын хөлгийн бүхээгт дараах бичиг баримт авч яваагүй тохиолдолд аливаа этгээд тухайн агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно:
1. Агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
2. НТЧ-ын хүчин төгөлдөр гэрчилгээ;
3. Дуу чимээний гэрчилгээ;
4. Даатгалын гэрчилгээний хуулбар;
5. Агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдвэрлэлийн заавар;
6. Агаарын хөлгийн Нислэгийн ашиглалтын заавар;
7. Агаарын хөлгийн техникийн бүртгэл (TLB) /борт журнал/;
8. Агаарын хөлгийн аяллын бүртгэл;
9. НХУ-д өгсөн нислэгийн төлөвлөгөө;
10. Нислэгийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээлэл /OP FPL/;
11. нислэг явагдах агаарын замын зураг;
12. нисэн гарах, очих ба бэлтгэл буудлын ойртолт, буулт үйлдэх заавар;
13. замын дагуух, нисэн очих ба бэлтгэл буудлуудын цаг агаарын мэдээлэл;
14. зорчигч тээвэрлэж байгаа бол тэдгээрийн нэрс, хүрэх газар;
15. аюултай ачааны мэдүүлэг /NOTOC/;
16. ачаалалт ба төвлөрөлтийн баримт бичиг;
17. ерөнхий мэдүүлэх хуудас /олон улсын нислэгт/;
18. үйл ажиллагаанд шаардлагатай бусад мэдээллүүд.
91.15. Нисэх багийн гишүүдийн тоо
Агаарын хөлгийн Нислэгийн ашиглалтын зааварт тогтоосноос цөөн тооны нисэх багийн бүрэлдэхүүнтэйгээр нислэг үйлдэхийг хориглоно.
91.16. Агаарын хөлгийн үйлчлэгчид тавигдах шаардлага
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, 19-өөс дээш тооны зорчигч тээвэрлэх агаарын хөлгийн хувьд дараах шаардлагыг хангаагүй бол аливаа этгээд тухайн агаарын хөлгөөр нислэг үйлдэхгүй:
1. 19-50 зорчигч тээвэрлэж буй агаарын хөлөгт 1-ээс доошгүй үйлчлэгч;
2. 51-100 зорчигч тээвэрлэж буй агаарын хөлөгт 2-оос доошгүй үйлчлэгч;
3. 101-ээс дээш тооны зорчигч тээвэрлэж буй агаарын хөлөгт 2-оос доошгүй үйлчлэгч, мөн 50 зорчигч тутамд, эсхүл зорчигчийн тасалгаа бүрт нэмэлт нэг үйлчлэгч;
4. Зорчигчийн тооноос үл хамааран үндсэн хаалга болон хийлдэг гулгуур шат /slide/ бүхий аврах гарцтай агаарын хөлгийн хаалга, гарц тус бүрт нэг үйлчлэгч;
(б) Дараах агаарын хөлөгт үйлчлэгч шаардахгүй:
1. шүхэрчид тээвэрлэж буй агаарын хөлөг;
2. агаарын бөмбөлөг;
3. зөвхөн ачаа тээвэрлэж буй агаарын хөлөг.
(в) Агаарын хөлгийн үйлчлэгч нь:
1. онцгой нөхцөл байдлын үед гүйцэтгэх үүрэг болон ослын үед зорчигчдыг агаарын хөлгөөс яаралтай гаргах /evacuation/ арга ажиллагаатай танилцаж бэлтгэгдсэн байна;
2. онцгой нөхцөл байдал, ослын үед ашиглах тоног төхөөрөмжийг ажиллуулах чадвар эзэмшсэн байна.
91.17. Агаарын хөлгийн даргыг томилох
Тээвэрлэгч нь, нэгээс дээш нисэгчтэй агаарын хөлгөөр нислэг үйлдэх тохиолдолд тухайн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх этгээдийг томилсон байна.
91.18. Агаарын хөлгөөр явгалалт үйлдэх
Нисэх багийн гишүүдээс бусад аливаа этгээд нь Тээвэрлэгч, эсхүл техник үйлчилгээний байгууллагаас зохих зөвшөөрөл олгогдоогүй, мөн дараах шаардлагыг хангаагүй бол аэродромын талбайд агаарын хөлгөөр явгалалт үйлдэхийг хориглоно:
1. агаарын хөлгөөр явгалалт үйлдэх чадвар эзэмшсэн байх;
2. радио холбоо ашиглах чадвартай байх;
3. тухайн аэродромд мөрдөх газар дээрх хөдөлгөөний дүрэм журамтай танилцсан байх;
4. аюулгүй байдлыг хянах газрын ажилтантай байх.
91.19. Зорчигчдын үйлчилгээнд зориулсан тоног төхөөрөмжийг хурааж бэхлэх
Аливаа этгээд, дараах тоног төхөөрөмжийг хурааж бэхлээгүй, зохих байрлалд нь байрлуулаагүй бол агаарын хөлгөөр хөөрөлт, буулт үйлдэхийг хориглоно:
1. зорчигчдын хоолны тавиур, эсхүл ширээ;
2. зорчигчдын үйлчилгээнд зориулсан тэргэнцэр;
3. суудлын түшлэг нь босоо байдалд, эгнээ хоорондох зай нь чөлөөтэй байна.
91.20. Нислэгийн сургалтад ашиглах агаарын хөлөгт тавигдах шаардлага
Аливаа этгээд, дараах тоног төхөөрөмж суурилуулаагүй агаарын хөлөг (агаарын бөмбөлгөөс бусад)-өөр нислэгийн сургалт явуулахгүй:
1. бүрэн ажиллагаатай хос удирдлага;
2. аль ч нисэгчийн суудлаас хөдөлгүүрийн чадлыг болон агаарын хөлгийн бүх тэнхлэгийн дагуух хөдөлгөөнийг удирдах удирдлага.
91.21. Хэрэглэлийн дуураймал нислэг
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, дараах шаардлагыг хангаагүй бол хэрэглэлийн дуураймал нислэг үйлдэхгүй.
1. тухайн агаарын хөлөг нь 2 нисэгчтэй бөгөөд аюулгүй ажиллагаанд хяналт тавьж буй нисэгч нь нисэгчийн аль нэг суудал эзэлсэн байх;
2. аюулгүй ажиллагаанд хяналт тавьж буй нисэгч нь:
(i) агаарын хөлгийн урд ба хажуу талуудыг ажиглах боломжтой байх;
(ii) хяналт тавих, ажиглалт хийх ур чадвартай байх;
(iii) холбооны хэрэгслийг сонсож өөрийн болон бусад агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох чадвартай байх.
3. агаарын хөлөгт дараах тоног төхөөрөмж суурилуулсан байх:
(i) бүрэн ажиллагаатай хос удирдлага;
(ii) аль ч нисэгчийн суудлаас хөдөлгүүрийн чадлыг болон агаарын хөлгийн бүх тэнхлэгийн дагуух хөдөлгөөнийг удирдах удирдлага;
(б) Энэ зүйлийн (а)-гийн 3/-т заасан шаардлагыг биелүүлээгүй агаарын хөлгөөр дараах тохиолдолд хэрэглэлийн дуураймал нислэг үйлдэж болно:
1. хэрэглэлийн дуураймал нислэг нь хяналттай агаарын зайн гадна үйлдэгдэх бол;
2. агаарын хөлгийн дарга хэрэглэлийн дуураймал нислэгийн нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, хэвийн нөхцөлийг сэргээх боломжтой бол.
91.22. Аэродром ашиглах
(a) Аэродром нь агаарын хөлөг хөөрч, буухад тохиромжгүй бол тухайн аэродромыг нислэгийн үйл ажиллагаанд ашиглахгүй.
(б) Дараах тохиолдолд аливаа этгээд, аль нэг аэродромд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж болохгүй:
1. аэродром ашиглалтын талаар тухайн аэродром эзэмшигчээс тавьсан хязгаарлалт, нөхцөлүүдийг биелүүлэх боломжгүй бол;
2. хөөрч буух зурвас, нисдэг тэрэгний талбай нь шөнийн цагт хөөрөлт, буулт үйлдэхэд тухайн агаарын хөлөгт тохирсон гэрэлтүүлгээр тоноглогдоогүй, эсхүл гэрэлтүүлэг нь ажиллагаагүй бол;
3. тухайн аэродромын тодорхой хэсэг агаарын хөлгийн үйл ажиллагаанд аюултай гэж тэмдэглэгдсэн, эсхүл аэродром эзэмшигчээс энэ тухай мэдэгдсэн бол;
4. аэродром дээрх үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй аливаа хүн, машин техник, бусад саадууд нь хөөрч буух зурвасын ойролцоо, эсхүл талбайд байрлаж байвал;
(в) Нисэгч нь агаарын хөлгөөр, дараах нөхцөлд аэродром орчмын нислэгийн хөдөлгөөнд оролцохгүй:
1. ямар нэг саад байвал;
2. өөр бусад аэродром орчмын нислэгийн хөдөлгөөн, хэрэглэлийн нислэгээр ойртолт үйлдэх журамтай зөрчилдөж байвал.
(г) Аливаа этгээд нь энэ зүйлийн (a), (б), (в)-д зааснаас гадна, дараах зүйлийг бататгаагүй бол нисдэг тэргээр нислэг үйлдэхгүй:
1. хот, суурингийн нутаг дэвсгэрт нисдэг тэрэгний хөөрч буух талбай, эсхүл дүүжин нислэг үйлдэх бүс болгон ашиглах газарт дор дурдсан тоног төхөөрөмж, тэмдэглэгээ суурилуулсан эсэх:
(i) орчны физик газарзүйн үзүүлэлт, саадны хязгаарлалт нь нислэг үйлдэж буй нисдэг тэрэгний үзүүлэлтэд тохирсон ил харааны таних тэмдэг, гэрэлтүүлэг;
(ii) тухайн нисдэг тэрэг газар дээр байгаа ямар нэг зүйлд хохирол учруулахгүйгээр, хөөрөлт ба aвторотацитай буулт үйлдэх ойртолтын замууд;
2. хот, суурингийн гадна нисдэг тэрэгний хөөрч буух талбай, эсхүл дүүжин нислэгийн бүс болгон ашиглах газар нь дараах шаардлагыг хангасан байна:
(i) нисдэг тэрэг дүүжин нислэг хийхэд тохиромжтой бөгөөд сааднаас чөлөөтэй байх;
(ii) талбай нь нисдэг тэрэг хөөрч буухад тохиромжтой байх.
91.23. Хязгаарлалттай болон аюултай бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага
(а) ИНД-73-ын дагуу тогтоосон хязгаарлалттай бүсэд нислэг үйлдэх нисэгч нь хяналт тавих эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй бол уг бүсэд нислэг үйлдэхгүй.
(б) ИНД-73-ын дагуу тогтоосон аюултай бүсэд нислэг үйлдэх нисэгч, төлөвлөсөн нислэг нь агаарын хөлгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөхгүй болохыг тогтоогоогүй бол уг бүсэд нислэг үйлдэхгүй.
91.24. Нам өндрийн нислэгийн бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага
Тусгай зориулалтын гэж тогтоосон нам өндрийн нислэгийн бүсэд дараах тохиолдолд нислэг үйлдэхгүй:
1. нисэгч нь:
(i) багш нисэгчээс нам өндрийн нислэгийн дадлага аваагүй бол;
(ii) тухайн бүсийн хязгаар болон уг бүсээс гарах, орох арга техникийн талаар багш нисэгчээс заавар, зохих эрх аваагүй бол.
2. нисэгч нь:
(i) тухайн бүсэд нэвтрэхээс өмнө хэт богино долгионы /VHF/ давтамж дээр нислэгтэй холбогдсон мэдээлэл болон уг бүсэд нислэг үйлдэх төлөвлөсөн хугацааны талаар мэдээлэл хийгээгүй бол;
(ii) тухайн бүсэд нислэг үйлдэх хугацаанд VHF давтамж дээр мэдээллийг тогтмол сонсох ба уг бүсээс гарах үед мэдээлэл хийгээгүй бол.
3. нисэгч нь бие даасан нислэг үйлдэж тухайн бүсэд орохоос өмнө уг бүсэд өөр агаарын хөлөг байхгүй гэдгийг магадлаагүй бол.
91.25. Цэргийн үйл ажиллагаанд зориулсан бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага
Цэргийн үйл ажиллагаанд зориулсан бүсэд дараах тохиолдолд нислэг үйлдэхгүй:
1. ИНД-73-ын дагуу эрх олгогдсон хяналт тавих байгууллагаас нислэг үйлдэх зөвшөөрөл аваагүй бол;
2. нисэгч нь нислэгт хамаарах бүх нарийвчилсан мэдээллийг хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад өгөөгүй бол.
91.26. Тусгай нөхцөл шаардсан бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага
(a) Тусгай нөхцөл шаардсан ойртолтын бүсэд дараах тохиолдолд нислэг үйлдэхгүй:
1. агаарын хөлөг нь үүлнээс доош 300 м, хажуу тийш 2 км-ийн зайд, алсын барааны харагдац 5 км -ээс доош бол;
2. зохих давтамж дээр хоёр талын радио холбоо барьж өөр агаарын хөлөг хэрэглэлийн нислэгээр ойртолт үйлдээгүй болохыг тогтоогоогүй бол.
(б) Мэдээлэл заавал дамжуулах бүсэд дараах тохиолдолд нислэг үйлдэхгүй:
1. нисэгч нь:
(i) НХУ-аас тогтоосон радио давтамж дээр уг агаарын хөлгийн дуудлага, байрлал, өндөр болон уг бүсэд нэвтрэх, бүсээс гарахаар төлөвлөж буй мэдээллээ дамжуулаагүй бол;
(ii) тогтоосон хугацаанд, эсхүл 10 минутын завсарлагатай мэдээлэл дамжуулаагүй бол.
2. хэрэв агаарын хөлөг нь хөөрөлт, буултын гэрэл, эсхүл мөргөлдөхөөс сэргийлэх гэрэлтүүлгээр тоноглогдсон боловч ажиллуулаагүй бол.
91.27. Галт уулын бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага
(a) Галт уулын аюултай бүсэд шөнийн цагаар, эсхүл хэрэглэлээр нисэх цаг агаарын нөхцөлд нислэг үйлдэхгүй.
(б) NOTAM-д агуулсан мэдээллийг судалсны үндсэн дээр уг бүсэд үйлдэх нислэг нь агаарын хөлгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эсэхийг тогтоогоогүй бол галт уулын аюултай бүсэд өдрийн цагаар, эсхүл ил харааны журмаар нислэг үйлдэх цаг агаарын нөхцөлд нислэг үйлдэхгүй.
91.28. Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нислэгийн бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага
Ерөнхий зориулалтын агаарын хөлөг /ЕЗАХ/-ийн өдрийн цагаар үйл ажиллагаа явуулдаг нислэгийн бүсээс бусад ЕЗАХ-ийн нислэгийн бүсэд дараах тохиолдолд нислэг үйлдэхгүй:
1. Тухайн агаарын зайд зонхилох хяналт тавьдаг Нислэгийн хөдөлгөөний удирдлага-( НХУ )-аас нислэг үйлдэх зөвшөөрлийг аваагүй бол;
2. НХУ-д мэдэгдсэний үндсэн дээр хүчин төгөлдөр болдог агаарын зайн хувьд:
(i) тухайн бүсэд нислэг үйлдэх тухай мэдэгдлийг орон нутгийн НХУ-д өгөөгүй бол;
(ii) НХУ, уг агаарын зайг хүчин төгөлдөр бус хэмээн тооцсон бол.
91.29. Аэродром орчин дахь нислэгийн хөдөлгөөний бүсэд нислэг үйлдэхэд тавигдах шаардлага
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа нисэгч аэродромд хөөрөлт, буулт үйлдэхээс өөр зорилгоор тухайн аэродромын хөдөлгөөний бүсэд нислэг үйлдэхгүй.
(б) Дараах тохиолдолд, энэ зүйлийн (а)-д зааснаас бусад зорилгоор аэродромын хөдөлгөөний бүсэд нислэг үйлдэж болох ба нисэгч нь:
1. тухайн аэродромын хөдөлгөөний бүсэд өөр агаарын хөлөг хөөрөх, буух аэродромын тойрог нислэг үйлдэж буй эсэхийг магадлах;
2. тухайн аэродромын хөдөлгөөний бүсийг ашиглахаар төлөвлөсөн нислэгийн нарийвчилсан мэдээллийг аэродромын хөдөлгөөний бүсэд явагдах нислэгийн өмнө буюу нислэгийн үед радио холбооны тогтсон давтамж дээр хүлээн авч байх.
В БҮлэг. Нислэгийн ерӨнхий ЖУРАМ
91.30. Агаарын хөлгийн даргын үүрэг
Агаарын хөлгийн дарга нь дараах үүрэгтэй:
1. нислэгийн бүх хугацаанд агаарын хөлгийн удирдлага болон аюулгүй ажиллагаа, тээвэрлэж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах;
2. нислэгийн өмнө, нислэгийн үед болон нислэгийн дараа хяналтын хуудас ашиглах системийг нэг бүрчлэн мөрдөнө;
3. агаарын хөлөгт тохиолдсон томоохон эвдрэл гэмтэл, агаарын хөлөгт байгаа ямар нэг хүний амь насанд аюул тулгарсан буюу гэмтэл авсан, мөн агаарын хөлөгт аюул учирсан үед холбооны хэрэгслээр энэ тухай эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэнэ ;
4. агаарын хөлөгт илэрсэн ба учирч болзошгүй гэмтэл, дутагдлын тухай нислэгийн явцад болон нислэг дууссаны дараа Тээвэрлэгчид мэдээлнэ;
5. агаарын хөлгийн аяллын бүртгэл болон ерөнхий мэдүүлэх хуудасны агуулга, хөтлөлтийг хариуцна.
6. энэ дүрмийн 91.31-ийн (в)-д заасны дагуу дүрмийн заалтаас гажсан тухайгаа ИНЕГ-т бичгээр мэдээлнэ.
91.31. Агаарын хөлгийн даргын эрх
(а) Агаарын хөлгийн дарга нь Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 18 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
(б) Агаарын хөлгийн дарга нь агаарын хөлөг, түүний бүхээг дэх зорчигч болон эд зүйлсийн аюулгүй ажиллагаатай холбоотой тушаал, заавар өгөх, мөн агаарын хөлөг, зорчигчийн аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзсэн тохиолдолд дараах этгээд, ачааг тээвэрлэхээс татгалзах эрхтэй:
1. яаралтай тусламж үзүүлэхээс бусад үед өөрийгөө хянах чадваргүй, бусдын асрамж хамгаалалтгүй яваа зорчигч;
2. мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд;
3. агаарын хөлөг болон зорчигчдод аюул учруулж болзошгүй гэж үзсэн тээш, ачаа;
(в) Нислэгт онцгой нөхцөл байдал тулгарсан, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай үед энэ дүрмийн заалтаас гажиж болно.
91.32. Багийн гишүүдийн ажлын байр
(a) Агаарын бөмбөлгөөс бусад агаарын хөлгийн хөөрөлт, буултын үед нисэх багийн гишүүн нь:
1. агаарын хөлгийн ажиллагаатай холбоотой үүрэг гүйцэтгэхээс, эсхүл эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй болсноос бусад тохиолдолд ажлын байрандаа байна;
2. ажлын байранд байх хугацаандаа хамгаалах бүсээ бүсэлсэн байна.
(б) Агаарын бөмбөлгөөс бусад агаарын хөлгийн хөөрөлт, буултын үед нисэх багийн гишүүн нь мөрөвчит хамгаалах бүсийг бүсэлсэн байна. Энэ заалт нь дараах тохиолдолд хамаарахгүй:
1. нисэх багийн гишүүний ажлын байрны суудал нь мөрөвчит хамгаалах бүсээр тоноглогдоогүй; эсхүл
2. мөрөвчтэй хамгаалах бүсээ бүсэлсэн үед ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй бол.
91.33. Хамгаалах бүс хэрэглэх
(а) Агаарын хөлгийн дарга нь дараах нислэгийн үе шатуудад зорчигчдыг суудалдаа сууж, хамгаалах бүсээ бүслэхийг шаардана:
1. хөөрөлт, буулт бүрийн үед;
2. агаарын хөлөг газрын гадаргуугаас дээш 300м ба түүнээс нам өндөрт нислэг үйлдэх үед;
3. аюулгүй байдлыг хангах үүднээс агаарын хөлгийн даргаас шаардлагатай гэж үзсэн бүх хугацаанд;
4. уран жолоодлогын нислэгийн үед;
5. хаалга нээлттэй нислэгийн турш.
(б) Хөөрөлт, буултын үед агаарын хөлгийн дарга нь зорчигчдыг суудлын түшлэгийг босоо байрлалд тохируулахыг шаардана.
(в) Энэ зүйлийн (а)-гийн 1/, 2/, 3/ нь, хамгаалах бүс бүслүүлж, харгалзан яваа насанд хүрсэн зорчигчийн хамгаалах бүсэнд бэхэлсэн дөрвөөс доош насны хүүхдэд хамаарахгүй:
(г) Энэ зүйлийн (a) заалт нь агаарын бөмбөлгөөр зорчиж яваа болон шүхрээр буух этгээдэд хамаарахгүй.
91.34. Хүчилтөрөгчийн тоноглол ашиглах
(a) Битүүмжлэлгүй агаарын хөлгөөр, далайн түвшнээс дээш 3000-4000 метр (10000-13000 фут)-ийн өндөрт, 30 минутаас дээш хугацаагаар, эсхүл 4000 метр (13000 фут)-ээс дээш өндөрт нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь нислэгийн бүх хугацаанд дараах зүйлийг шаардана:
1. багийн гишүүд болон зорчигчид нэмэлт хүчилтөрөгч хэрэглэх;
2. багийн гишүүд ажлын байрнаас холдох шаардлагатай үед хүчилтөрөгчийн баг, тохируулагч бүхий зөөврийн хүчилтөрөгч хэрэглэх.
(б) Агаарын хөлөг нь битүүмжлэлийн системтэй тохиолдолд агаарын хөлгийн дарга:
1. бүхээгийн даралтаар илэрхийлэгдэх өндөр /cabin altitude/ 3000 метр (10000 фут)-ээс дээш байгаа бүх хугацаанд дараах зүйлийг шаардана:
(i) багийн гишүүдийг нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхийг;
(ii) багийн гишүүд ажлын байрнаас холдох шаардлагатай үед хүчилтөрөгчийн баг, тохируулагч бүхий зөөврийн хүчилтөрөгч хэрэглэхийг;
2. нислэгийн өндөр 10600-12500 метр (35000-41000 фут)-ийн хооронд байх үед дараах зүйлийг шаардана:
(i) бүхээгийн даралтаар илэрхийлэгдэх өндөр 4000 метр (13000 фут)-ээс хэтэрсэн үед нисэгч бүр нэмэлт хүчилтөрөгчөөр автоматаар хангагддаг хүчилтөрөгчийн баг хэрэглэхийг;
(ii) хоёр нисэгч өөрсдийн ажлын байрнаас 5 секундийн дотор хүчилтөрөгчийн баг авч хэрэглэх боломжтойг.
3. Нислэгийн өндөр 12500 метр (41000 фут)-ээс дээш үед нисэгчийн суудалд үүрэг гүйцэтгэж буй аль нэг нисэгчийг нислэгийн бүх хугацаанд хүчилтөрөгч хэрэглэхийг шаардана.
(в) Битүүмжлэлтэй агаарын хөлгийн битүүмжлэлийн системд гэмтэл гарсны дараа уг агаарын хөлөг 4 минутын хугацаанд далайн түвшнээс дээш 4200 м (14000 фут) ба түүнээс доош өндөрт орж чадахгүй тохиолдолд бүхээгийн даралтаар илэрхийлэгдэх өндөр нь 4200 метр (14000 фут)-ээс дээш байх хугацаанд бүх зорчигч нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхийг хөлгийн дарга шаардана.
91.35. Зорчигчдод өгөх мэдээлэл
(a) Агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэж буй тохиолдолд Тээвэрлэгч нь зорчигчдод дараах мэдээллүүдийг өгсөн байна:
1. тамхи татахыг хориглох талаар;
2. энэ дүрмийн 91.19 болон 91.33-т заасан шаардлагууд;
3. үндсэн хаалганууд болон аврах гарцуудын байрлал, тэдгээрийг ашиглах заавар;
4. зорчигчдод зориулсан авран хамгаалах болон онцгой нөхцөл байдлын үед хэрэглэх тоноглолын байрлал;
5. усан дээгүүрх нислэгийн үед энэ дүрмийн 91.92-т шаардсан хөвөгч төхөөрөмжийг хэрэглэх заавар;
6. зорчигчдод зориулан агаарын хөлөгт суурилуулсан хүчилтөрөгчийн тоноглолыг хэвийн болон яаралтай үед ашиглах заавар;
7. онцгой нөхцөлд буулт үйлдэх үед мөрдөх журам;
8. энэ дүрмийн 91.4-т заасан зөөврийн цахим хэрэгслүүдийг ашиглах журам.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан мэдээллийг:
1. агаарын хөлгийн дарга, багийн гишүүн болон тээвэрлэгчээс томилогдсон этгээд өгнө, эсхүл дүрс бичлэг ашиглан танилцуулж болно;
2. Нислэгийн өндөр 7600 метр (25000 фут)-ээс дээш байх тохиолдолд хүчилтөрөгчийн төхөөрөмж ашиглах зааврыг танилцуулна;
3. ослын үед аврах хантааз хэрэглэх заавар;
4. шаардлагатай бол ИНД-д шаардсаны дагуу гэрлэн тэмдэгтүүд буюу багийн гишүүдээс өгч буй заавар, мэдээллийг бүх зорчигчид дагаж мөрдөх тухай журам;
5. дараах зүйлийг агуулсан танилцуулгыг нэмэлт заавар болгон ашиглаж болно:
(i) аврах хаалгуудыг ашиглах аргачлалыг харуулсан зураг;
(ii) аврах тоног төхөөрөмжийг ашиглахад шаардлагатай бусад зааврууд.
(в) Энэ зүйлийн (б)-гийн 5/-д заасны дагуу танилцуулга ашиглах тохиолдолд бүх зорчигч ашиглахад тохиромжтой газарт танилцуулгыг байрлуулж, тэдгээрт зөвхөн тухайн нөхцөлд ашиглаж буй агаарын хөлгийн маяг, загварт тохирсон мэдээллүүд агуулагдсан гэдгийг Тээвэрлэгч бататгана.
91.36. Гар тээшийг байрлуулах
Агаарын бөмбөлгөөс бусад агаарын хөлөг ашиглаж буй этгээд нь хөөрөлт, буултын үед зорчигчийн гар тээшийг дор дурьдсан газар байрлуулна:
1. гар тээш байрлуулах тавиур дээр; эсхүл
2. зорчигчийн суудал дор дараах байдлаар :
(i) урагшаа гулсахгүйгээр;
(ii) онцгой нөхцөл байдлын үед агаарын хөлгөөс зорчигчдыг яаралтай гаргахад /evacuation/ саад болохгүйгээр.
91.37. Ачаа тээвэрлэх
(a) Тээвэрлэгч нь агаарын хөлгөөр ачаа тээвэрлэхдээ:
1. ачааг суудал дээр, ачааны тавиур буюу ачаа тээшний хэсэгт байрлуулна;
2. ачааг хамгаалалтын тор буюу бусад хэрэгслээр бэхэлсэн байна;
3. зорчигчдод гэмтэл учруулахаас сэргийлэн ачааг баглаж боосон байна;
(б) Агаарын хөлгөөр ачаа тээвэрлэж буй этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
1. тээвэрлэх ачааны жинг, агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын зааварт заасан суудал, тавиур, шалны ачаа даах бүтцийн хязгаарлалтаас хэтрүүлээгүй байна;
2. багийн гишүүд болон зорчигчийн тасалгааны хоорондох гарц, аврах гарц хүрэх зам саадгүй, ашиглахад хүндрэлгүй байхаар ачааг байрлуулсан байна.
91.38. Нислэгийн өмнөх мэдээлэл
Нислэг эхлэхийн өмнө агаарын хөлгийн дарга тухайн нислэгтэй холбогдсон, дараах мэдээллүүдтэй бүрэн танилцсан байна:
1. цаг агаарын мэдээлэл;
2. шаардлагатай түлшний хэмжээ;
3. төлөвлөгдсөн нислэгийг дуусгах боломжгүй болсон тохиолдолд сонгох хувилбарууд;
4. НХУ-аас мэдэгдсэн, эсхүл гарч болзошгүй хөдөлгөөний саад, хүлээлт;
5. нислэгт ашиглах газрын холбоо, навигацийн тоног төхөөрөмжийн нөхцөл байдал;
6. нислэгт ашиглах аэродромын бодит нөхцөл байдал, хөөрч буух зурвасын урт.
91.39. Үйл ажиллагааны хязгаарлалтууд, аврах тоног төхөөрөмжтэй танилцах
Нислэг эхлэхийн өмнө нисэгч бүр дор дурдсан зүйлтэй танилцсан байна:
1. тухайн агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын заавар;
2. үйлдвэрлэгчээс, эсхүл ИНЕГ-аас тухайн агаарын хөлгийн хувьд тогтоосон үйл ажиллагааны хязгаарлалтыг багтаасан тэмдэг, тэмдэглэгээ, жагсаалтууд;
3. тухайн агаарын хөлөгт суурилуулсан онцгой нөхцөл байдлын үед хэрэглэх тоног төхөөрөмж;
4. онцгой нөхцөл байдлын үед хэрэглэх тоног төхөөрөмжийг ажиллуулахаар томилогдсон багийн гишүүн;
5. онцгой нөхцөл байдлын үед зориулалтын тоног төхөөрөмжийг хэрэглэх журмууд.
91.40. Нислэгийн тоног төхөөрөмж ба мэдээлэл
(a) Тээвэрлэгч нь, нисэх багийн бүх гишүүдийг дор дурдсан тоног төхөөрөмж болон мэдээллийг хэрэглэх нөхцөлөөр хангасан байна:
1. цаг хугацаа заах хэрэгслүүд;
2. агаарын навигацийн зургууд;
3. хэрэглэлийн нислэгт зориулсан нисэн гарах, чиглэлийн, аэродромын бүсийн, ойртолт буултын үед ашиглагдах навигацийн зургууд;
4. шөнийн нислэгт зориулсан гар чийдэн (нисэх багийн гишүүдэд).
(б) Энэ зүйлийн (а)-д зааснаас гадна, хөөрөлтийн жин нь 5700 кг-аас дээш, 10 буюу түүнээс илүү зорчигчийн суудалтай агаарын хөлгийг ашиглагч нь уг агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын зааварт заасны дагуу нислэгийн хэвийн болон онцгой нөхцөл байдлын үед гүйцэтгэх журмыг багтаасан хяналтын хуудас ашиглахыг нисэх багийн гишүүдээс шаардана.
91.41. Аэродром дээр болон түүний ойролцоо нислэг үйлдэх
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, аэродром дээр болон түүний ойролцоо нислэг үйлдэж буй нисэгч нь:
1. аюултай ойртолт болон мөргөлдөхөөс сэргийлэх зорилгоор аэродромын орчны бусад агаарын хөлгийн хөдөлгөөнийг ажиглана;
2. НХУ-аас өөр заавар өгсөн буюу зөвшөөрөл олгоогүй бол, аэродромын орчинд явагдаж буй бусад агаарын хөлгийн нислэгт нийцүүлэх буюу тэдгээрээс аюулгүй зайд ниснэ;
3. Энэ зүйлийн (в)-д зааснаас бусад тохиолдолд, Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл /AIP/-д хэвлэгдсэн аэродромууд дээр буухаар ойртолт үйлдэх үед буюу уг аэродромоос хөөрсний дараа дор дурдсанаас бусад нөхцөлд уг аэродромд нислэг үйлдэх зааврыг дагаж мөрдөнө:
(i) НХУ -аас өөр заавар өгсөн буюу зөвшөөрөл олгосон;
(ii) ИНД-93-т уг аэродромд нислэг үйлдэх журмыг өөр тогтоосон;
(iii) хэрэглэлийн нислэгийн үед эсрэг чиглэлд эргэж буух журмыг тогтоосон;
4. НХУ-аас өөр заавар өгөх буюу зөвшөөрөл олгоогүй бол, нисэгч нь ИНД-93-аар тогтоосон аэродромын орчин дахь хөдөлгөөний тусгай журмуудыг дагаж мөрдөнө.
(б) Энэ зүйлийн (а)-гийн 3/, 4/ нь энэ дүрмийн 91.122-т заасны дагуу нисэхийн шоу-д оролцож буй агаарын хөлгийн даргад хамаарахгүй.
(в) Хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгөөр нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь Монгол Улсын AIP-д хэвлэгдсэн, нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээгүй аль нэг аэродром дээр буухаар ойртолт үйлдэх үед буюу уг аэродромоос хөөрсний дараа, дор дурдсан нөхцөлд аль ч чиглэлд эргэлт хийж болно:
1. ашиглаж буй аэродромын хөөрч буух зурвасын дохио, тэмдэгтүүд харагдаж байвал;
2. аэродромын бусад хөдөлгөөнтэй зөрчилдөөгүй бол;
(г) Нисдэг тэрэгний дарга нь энэ зүйлийн (а)-г биелүүлэх буюу онгоцны нислэгт ашиглаж буй аэродромын тойрог нислэгээс зайлсхийнэ.
91.42. Нислэгийн хөдөлгөөний удирдлагатай аэродромд нислэг үйлдэх
(a) Нислэгийн хөдөлгөөний удирдлагатай аэродром дээр буюу түүний ойролцоо нислэг үйлдэх агаарын хөлгийн дарга:
1. НХУ-аас өөр зөвшөөрөл олгоогүй бол, НХУ албатай тогтоосон давтамж дээр хоёр талын радио холбоо барина;
2. нислэгийн дор дурьдсан үе шатууд эхлэхээс өмнө, уг хяналтын үйлчилгээнээс зөвшөөрөл авна:
(i) маневрлах талбайн аль нэг хэсэгт явгалах;
(ii) тухайн аэродромын хөөрч буух зурвас буюу нисдэг тэрэг хөөрч буух талбайд буух буюу түүнээс хөөрөх;
(iii) шууд удирдлагын бүсэд орох.
(б) Нислэгийн мэдээллийн үйлчилгээ бүхий аэродром дээр буюу түүний ойролцоо нислэг үйлдэх агаарын хөлгийн дарга:
1. тухайн агаарын хөлөг радио холбоогоор тоноглогдсон бол мэдээллийн үйлчилгээний албатай тогтоосон давтамж дээр хоёр талын радио холбоо барина;
2. нислэгийн дор дурьдсан үе шатууд эхлэхээс өмнө, уг мэдээллийн үйлчилгээний албанд төлөвлөж буй үйлдлийнхээ талаар мэдэгдэнэ:
(i) маневрын талбайн аль нэг хэсэгт явгалах;
(ii) тухайн аэродромын хөөрч буух зурвас буюу нисдэг тэрэг хөөрч буух талбайд буух ба түүнээс хөөрөх;
(iii) тухайн аэродромын тойрог нислэгт орох.
(в) Радио холбоогоор тоноглогдоогүй агаарын хөлгөөр нислэгийн мэдээллийн үйлчилгээтэй аэродром дээр буюу түүний ойролцоо нислэг үйлдэж байгаа тохиолдолд агаарын хөлгийн дарга, нислэгийн дараах үе шатууд эхлэхээс өмнө тухайн аэродромын үйлчилгээний талаар мэдээлэл авсан байна:
(i) маневрлах талбайн аль нэг хэсэгт явгалах;
(ii) тухайн аэродромын тойрог нислэгт орох.
91.43. Өөр агаарын хөлгийн ойролцоо нислэг үйлдэх
Нисэгч нь дараах тохиолдлуудад агаарын хөлгөөр нислэг үйлдэхгүй:
1. өөр агаарын хөлөгт хэт ойр, мөргөлдөх эрсдэл үүсгэж болзошгүй бол;
2. групп (жагсаалын) нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга тус бүртэй урьдчилан тохиролцоогүй бол;
3. шүхэрчид буулгахаас бусад, арилжааны зориулалттай зорчигч тээвэрлэх групп нислэг бол.
91.44. Нислэгийн хөдөлгөөний давуу эрхийн дүрэм
(a) Хөдөлгөөний давуу эрхийн дүрэм. Нисэгч нь:
1. бусад агаарын хөлгийн хөдөлгөөнөөс зайлсхийх зорилгоор нислэгийг ХНЖ буюу ИХНЖ-ын дагуу үйлдэж байгаагаас үл хамааран, цаг агаарын байдал боломжтой байвал ил харааны ажиглалт хийнэ;
2. TCAS-аас өгч буй шийдвэр, зөвлөмжүүдэд үндэслэн мөргөлдөөнөөс зайлсхийх маневр үйлдэх үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй;
3. өөр агаарын хөлөг өнгөрөн гарах үед дагалдах хуйлралын нөлөөг харгалзан үзээгүй бол уг агаарын хөлгийн эгц урдаас чиглэж, эсхүл түүний дээгүүр буюу доогуур гарахаас зайлсхийж, зам тавьж өгнө.
(б) Эгц урдаас ойртох. Өөр агаарын хөлөг эгц урдаас нь, уулзах чиглэлээр ойртож байгаа үед нисэгч чиглэлийг баруун гар тийш өөрчилнө.
(в) Aгаарын хөлгүүдийн чиглэл огтлолцох. Өөр агаарын хөлөгтэй ижил өндөрт, нэг цэгт огтлолцох чиглэлээр нисэж буй агаарын хөлгийн дарга нь баруун гар талдаа байгаа агаарын хөлөгт зам тавьж өгнө. Энэ заалт нь дараах нөхцөлүүдэд хамаарахгүй:
1. дирижабль, планер болон агаарын бөмбөлөг нь агаараас хүнд, хөдөлгүүрт агаарын хөлгөөс давуу эрхтэй;
2. планер, агаарын бөмбөлөг нь дирижаблиас давуу эрхтэй;
3. агаарын бөмбөлөг нь планераас давуу эрхтэй;
4. планер чирч яваа агаарын хөлөг нь хөдөлгүүрт агаарын хөлгөөс давуу эрхтэй.
5. шүхрээр бууж буй этгээд нь бүх төрлийн агаарын хөлгөөс давуу эрхтэй.
(г) Агаарын хөлгийг гүйцэж түрүүлэх. Гүйцэж түрүүлж буй агаарын хөлөг нь өмнөө байгаа агаарын хөлгөөс зайлсхийх эргэлт шаардлагатай тохиолдолд чиглэлийг баруун гар тийш өөрчилж гүйцэж түрүүлнэ.
Тайлбар: Гүйцэж түрүүлж байгаа агаарын хөлөг гэж өмнөө байгаа агаарын хөлгийн ар талаас 70 градусаас бага өнцгөөр тэгш хэмт шугам үүсгэн ойртож байгаа агаарын хөлгийг хэлнэ.
(д) Буух. Агаарт болон газарт байрлаж буй агаарын хөлгийн нисэгч нь:
1. буултын үе шатанд буюу буулт үйлдэж буй агаарын хөлөгт бусад агаарын хөлөг зам тавьж өгнө;
2. буулт хийхээр ойртолт үйлдэж буй хоёр буюу түүнээс дээш агаарын хөлгүүд нь нам өндөрт байгаа агаарын хөлөгтөө зам тавьж өгнө;
3. буултын үе шатанд яваа агаарын хөлгийн урдуур өнгөрөх буюу уг агаарын хөлгийг гүйцэж түрүүлэхэд энэ хэсгийн 2/-т заасан давуу эрхийг эдлэхгүй.
(е) Хөөрөх. Бусад агаарын хөлөгтэй мөргөлдөх илэрхий аюул байвал хөөрөлт үйлдэхийг хориглоно.
(ж) Явгалах. Аэродромын талбайд явгалж буй агаарын хөлгийн нисэгч нь:
1. буулт, хөөрөлт үйлдэж байгаа болон хөөрөлт үйлдэх гэж байгаа агаарын хөлөгт зам тавьж өгнө;
2. өөр агаарын хөлөгтэй эгц урдаас, эсвэл хэт ойртож байгаа тохиолдолд зогсох ба аюулгүй зайд холдох хүртэл чиглэлийг баруун гар тийш өөрчилнө;
3. хоёр агаарын хөлгийн явгалах зам огтлолцож байвал, баруун гар талдаа байгаа агаарын хөлөгт зам тавьж өгнө;
4. өөр агаарын хөлөг гүйцэж түрүүлж буй үед гүйцэгдэж буй агаарын хөлөг нь зам тавьж өгнө.
(з) Нислэгийн үед энэ зүйлийн (а)-гаас (ж)-д зааснаас өөр нөхцөл байдал тулгарсан үед агаарын хөлгийн дарга чиглэлийг аль аюулгүй тал руу өөрчилж холдох арга хэмжээ авна.
(и) Бүх агаарын хөлгийн нисэгч нь аюулд учирсан агаарын хөлөгт зам тавьж өгнө.
91.45. Нислэгийн хөдөлгөөний давуу эрхийн дүрэм- Усан дээр
Агаарын хөлөг усан дээр байгаа тохиолдолд нисэгч нь "International Regulations for Preventing Collisions at Sea"-гийн шаардлагыг дагаж мөрдөнө.
91.46. Агаарын хөлгийн гэрэл
(a) Нисэгч нь –
1. агаарын хөлгийн навигацийн гэрлийг асаалгүйгээр шөнийн цагт нислэг үйлдэхгүй;
2. агаарын хөлөг нь "International Regulations for Preventing Collisions at Sea"-д заасан гэрэлтүүлгийн шаардлагуудыг биелүүлээгүй бол шөнийн цагаар усан аэродром дээр уг агаарын хөлгийг бэхлэх буюу шилжүүлэн зөөхгүй;
3. энэ дүрмийн Е Бүлэгт шаардсаны дагуу тухайн агаарын хөлөгт суурилуулсан мөргөлдөхөөс сэргийлэх гэрлийн систем нь ажиллагаагүй бол шөнийн цагаар нислэг үйлдэхгүй.
(б) Аливаа этгээд дараах тохиолдолд, аэродромын маневрын талбайд шөнийн цагаар агаарын хөлгийг байрлуулах буюу шилжүүлэн зөөхгүй :
1. агаарын хөлгийн гэрэл тод биш байвал;
2. агаарын хөлгийн навигацийн гэрэл асаагүй байвал;
3. агаарын хөлөг нь саадны гэрлэн тэмдэглэгээгүй талбайд байвал.
91.47. Агаарын хөлгөөс эд зүйл унагаах
Хүмүүс, эсхүл бусдын эд хөрөнгөд гэмтэл, аюул учруулахгүй гэдгийг бататгаагүй бол нислэгийн үед агаарын хөлгөөс аливаа эд зүйлс хаяхыг хориглоно.
91.48. Агаарын хөлгийн хурдны хязгаарлалт
(a) Агаарын хөлгөөр дараах тохиолдолд далайн дундаж түвшнээс дээш 3000 м (10000 фут) ба түүнээс доош өндөрт 460 км/ц (250 kts)-аас дээш хэрэглэлийн хурдтайгаар нислэг үйлдэж болохгүй:
1. D, эсхүл G ангиллын агаарын зайд ХНЖ-аар нислэг үйлдэж байвал;
2. С, D, эсхүл G ангиллын агаарын зайд ИХНЖ-аар нислэг үйлдэж байвал.
(б) НХҮ-ний байгууллагаас өөр зөвшөөрөл олгоогүй бол газрын гадаргуугаас дээш 900 метр (3000 фут)-ээс доош өндөрт 370 км/ц (200 kts)-аас дээш хэрэглэлийн хурдтайгаар нислэг үйлдэж болохгүй.
(в) Аэродромын орчинд ИХНЖ-аар үйлдэх тойрог нислэгийг 370 км/ц (200 kts)-аас дээш хэрэглэлийн хурдтай үйлдэж болохгүй.
(г) Дараах тохиолдолд энэ зүйлийн (а) хамаарахгүй:
1. нислэгийн ашиглалтын зааварт тогтоосон агаарын хөлгийн аюулгүй бага хурд нь 460 км/ц (250 kts)-аас дээш бөгөөд тухайн агаарын хөлөг аюулгүй бага хурдаар нислэг үйлдэж байвал;
2. энэ дүрмийн 91.122-д заасны дагуу тухайн агаарын хөлөг нисэхийн шоу-д оролцож байвал.
91.49. Өндөр хэмжигчийг тохируулах
(a) Нисэгч нь НХУ-аас зөвшөөрсний дагуу өндөр хэмжигчийг тохируулан агаарын хөлгийн нислэгийн үнэмлэхүй өндөр буюу нислэгийн өндрийн цувааг дараах байдлаар тогтоон зохицуулна :
1. тухайн аэродромд тогтоосон шилжих өндөр буюу түүнээс дээш нислэгийн өндөрт нисэх үед өндөр хэмжигчийн даралтыг 1013.25 гПa-д шилжүүлнэ;
2. тухайн аэродромд тогтоосон шилжих өндрийн цуваа буюу түүнээс доош өндөрт нисэх үед зохих бүс буюу аэродромын QNH ба QFE даралтад шилжүүлнэ;
3. шилжих өндөр ба шилжих өндрийн цувааны хооронд нислэг үйлдэх үед НХУ-аас зөвшөөрсөн өндрийг хадгална.
(б) Нислэгийн өндөр нь нисэн гарсан аэродромын шилжих өндрөөс нам бол өндрийн хэмжээг НХУ-аас өгсөн даралт ба өндрөөр хадгалж, НХУ-ын бүсээс гарсны дараа 1013.25 гПa-д тохируулна;
91.50. НХУ-аас өгсөн зөвшөөрөл, зааврыг биелүүлэх
(a) Нисэгч нь -
1. НХУ-аас өгсөн зөвшөөрөл, зааврыг биелүүлнэ;
2. НХУ-аас өгсөн зөвшөөрөл, заавар нь агаарын хөлөг аюулгүй нисэх шаардлагад нийцэхгүй байвал энэ тухай НХУ-д аль болох хурдан хугацаанд мэдэгдэнэ.
(б) НХУ-ын зөвшөөрөл, заавар нь энэ дүрмийн заалтуудыг зөрчиж байвал нисэгч тэдгээр зөвшөөрөл, зааврыг дагаж мөрдөхгүй байж болно.
91.51. НХУ-аас өгөх гэрлэн дохио
Нисэгч нь Хүснэгт 1-д заасан, НХУ-аас өгсөн гэрлэн дохионы зөвшөөрөл, зааврыг биелүүлнэ.
Хүснэгт 1. НХУ-аас өгөх гэрлэн дохионууд
Гэрлэн дохио
|
Агаарт байгаа онгоцонд
|
Газарт байгаа онгоцонд
|
Үргэлжлэн асах ногоон гэрэл
|
Буухыг зөвшөөрнө.
|
Хөөрөхийг зөвшөөрнө.
|
Үргэлжлэн асах улаан гэрэл
|
Бусад агаарын хөлөгт зам тавьж өгөөд, тойрог нислэгийг үргэлжлүүл.
|
Зогс
|
Анивчин асах ногоон гэрэл
|
Буухаар буцаж эргэ
(буух зөвшөөрлийг тухайн үед нь өгнө)
|
Явгалахыг
зөвшөөрнө.
|
Анивчин асах улаан гэрэл
|
Аэродром аюултай, бууж болохгүй.
|
Ашиглаж буй буултын талбайгаас зайтай явгалалт үйлд
|
Анивчин асах цагаан гэрэл
|
Энэ аэродром дээр буугаад, зогсоол руу оч.
(явгалах зөвшөөрлийг тухайн үед нь өгнө)
|
Аэродром дээрх гарааны цэг рүү буц.
|
Улаан, ногоон гэрэл ээлжлэн анивчин асах
|
Аюултай, анхааралтай
|
Аюултай, анхааралтай.
|
(a) Агаарын хөлгийн дарга нь ИНД-71-ийн дагуу тогтоосон A, C, D ангиллын агаарын зайд нэвтрэхийн өмнө НХУ-аас зөвшөөрөл авна.
(б) A ангиллын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь –
1. ХНЖ-ын дагуу нислэг үйлдэнэ;
2. НХУ-аас өөр зөвшөөрөл олгоогүй бол, тогтоосон давтамж дээр НХУ-тай хоёр талын радио холбоо барина.
(в) НХУ-аас өөр зөвшөөрөл олгоогүй бол, C ба D ангиллын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь тогтоосон давтамж дээр НХУ-тай хоёр талын радио холбоо барина.
(г) Өөр ангиллын агаарын зай нь ойролцоо өндөрт, босоо хилээр нийлж байвал, нисэгч бага хязгаарлалттай ангилал бүхий агаарын зайн шаардлагыг дагаж мөрдөж болно.
91.53. RNP агаарын зайд нислэг үйлдэх
(a) Аливаа этгээд RNP агаарын зайд дараах тохиолдолд нислэг үйлдэхгүй:
1. энэ дүрэмд тохирох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан RNP агаарын зайн нислэгт тухайн агаарын хөлөг, түүний навигацийн системийг ашиглах журам, заавар агаарын хөлөгт байхгүй бол;
2. RNP агаарын зайд батлагдсан журам, заавар, хязгаарлалтын хүрээнд нислэг гүйцэтгэхгүй бол;
3. энэ дүрмийн 91.90-д шаардсан хэрэглэл, тоног төхөөрөмжид батлагдсан хөтөлбөрийн дагуу техник үйлчилгээ хийж үзлэг шалгалт явуулаагүй бол;
4. багийн бүх гишүүд дор дурдсан зүйлтэй танилцаагүй буюу тэдгээрийн талаар зохих мэдлэг эзэмшээгүй бол:
(i) нислэг гүйцэтгэх агаарын хөлөг;
(ii) тухайн агаарын хөлгийн навигацийн систем;
(iii) урьдчилан төлөвлөгдөөгүй журмуудыг багтаасан, нислэгт хэрэглэгдэх журам, горимууд;
5. Агаарын хөлгийг ашиглагч нь агаарын хөлөг, түүний навигацийн системийг RNP нислэгт ашиглахыг ИНЕГ-аар батлуулаагүй буюу RNP-ийн үзүүлэлт нь төлөвлөсөн агаарын зам болон нөөц агаарын замд тохирохгүй бол;
6. Нислэгийн төлөвлөгөөнд дараах тэмдэглэгээг хийж зохих НХҮ-ний байгууллагад хүргүүлээгүй бол:
(i) RNP нислэгт зөвшөөрөгдсөн агаарын хөлөгт 'R' тэмдэглэгээ;
(ii) зөвшөөрөгдсөн GNSS-ээр тоноглогдсон агаарын хөлөгт 'G' тэмдэглэгээ;
(б) Агаарын тээвэрлэгч нь RNP нислэгт мөрдөх журам, зааврыг ажлын үндсэн байрандаа хадгалж, ИНЕГ-аас үзэж шалгахаар шаардсан үед уг зааврыг бэлэн байлгана.
(в) RNP нислэгт мөрдөх батлагдсан журам, зааварт оруулах өөрчлөлтийг батлуулахаар хүсэлт гаргаж буй этгээд нь уг заавар буюу өөрчлөлтийн төслийг ИНЕГ-т хүргүүлнэ.
(г) RNP нислэгт мөрдөх заавар буюу түүнд оруулах аливаа өөрчлөлт нь ИНЕГ-аар батлагдсан байна.
(д) RNP нислэг гүйцэтгэх зааварт дор дурдсан зүйлийг багтаасан байна:
1. тээвэрлэгчийн нэр;
2. RNP нислэгт ашиглаж буй агаарын хөлгийн бүртгэл, төрөл, маяг;
3. агаарын хөлгийн навигацийн системийн үйлдвэрлэгч, төрөл, маяг;
4. дараах журмуудыг агуулсан техник үйлчилгээний хөтөлбөр:
(i) RNP нислэгт ашиглах, энэ дүрмийн 91.90-д заагдсан хэрэглэл, тоног төхөөрөмжид хийх үзлэг, шалгалт;
(ii) техник үйлчилгээний тэмдэглэл, огноо, нисэн гарах ба очих буудал, хэрэглэл болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийн улмаас RNP нислэг тасалдсан шалтгаан);
5. дараах зүйлүүдэд хамаарах журам, зааврууд:
(i) тоног төхөөрөмжийн эвдрэл, эсхүл ашиглалтын улмаас гарч болзошгүй навигацийн их хэмжээний алдааг багасгах аргачлал;
(ii) НХУ-аас зөвшөөрсөн замаас санамсаргүй хазайхаас сэргийлэх үүднээс, навигацийн алдаа гарсан эсэхийг тогтоох зорилгоор харьцуулан шалгалт хийх журмыг багтаасан нислэгийн үед мөрдөх журмууд;
(iii) RNP гэж тогтоогдсон агаарын зайд нисэх үед RNP-ийн шаардлагатай үзүүлэлтийг хадгалахын тулд навигацийн системийн хэрэглэлийн заалтыг сэргээх;
(iv) тогтоосон RNP агаарын зайд гарч болох хазайлтууд;
(v) RNP-ийн шаардлагад нийцэх цагийн хязгаарлалтын тооцоо;
(vi) хэрэглэл, тоног төхөөрөмжийн алдааг сануулах системүүд;
(vii) системийн гэмтэл, саатал;
(viii) мэдээллийн үзүүлэлт, найдвартай ажиллагааг хуримтлуулах, хянах систем;
(ix) ИНЕГ-аас шаардлагатай гэж үзсэн бусад журам, заавар, хязгаарлалтууд.
(е) Энэ зүйлийн (а), (б), (в), (д)-заасан журам, заавар нь Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ (АТГ) эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт агуулагдсан байж болно.
(ж) Агаарын хөлгийн дарга нь :
1. хоёр тусдаа ажиллагаа бүхий Алсын зайн навигацийн систем нь /LRNS/ найдвартай, өндөр нарийвчлалтай ажиллаж байгаа эсэхийг нислэгийн дор дурьдсан үе шатуудад баталгаажуулна:
(i) тогтоосон RNP агаарын зайд орохоос 30 минутын өмнө;
(ii) тогтоосон RNP агаарын зайд орох үед.
2. тогтоосон RNP агаарын зайд нэвтрэхээс 30 минутын өмнө, эсхүл уг агаарын зайд нислэг үйлдэж буй үед:
(i) тухайн агаарын хөлөг RNP шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд НХУ-д мэдэгдэнэ;
(ii) тухайн агаарын хөлөг нь нэг LRNS-тэй нислэг үйлдэж буй үед НХУ-д мэдэгдэнэ
(iii) НХУ-тай холбоо барих боломжгүй бол, Бүс нутагт мөрдөх нэмэгдэл журам "ICAO Regional Supplementary Procedures, Doc 7030"-ын дагуу ажиллана.
91.54. Автомат хариулагч, өндрийг мэдээлэх төхөөрөмж ашиглах
(a) Нислэг үйлдэх тухайн агаарын зайд НХУ-аас өөр заавар, зөвшөөрөл олгоогүй бол, энэ зүйлийн (г)-д зааснаас бусад тохиолдолд, автомат хариулагчийг заавал ашиглах агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь:
1. хэрэв тоноглогдсон бол C эсхүл S горимд ажиллах автомат хариулагчийг ашиглана;
2. S горимд ажиллах автомат хариулагчийг ашиглахаас бусад тохиолдолд дараах байдлаар тохируулна:
(i) НХУ-аас өгсөн зохих код дээр;
(ii) НХУ-аас код өгөөгүй бол, Хүснэгт 2-т заасны дагуу;
(iii) нислэгийн үеийн онцгой нөхцөл байдал, радио холбоо алдагдах, эсвэл агаарын хөлөгт хууль бусаар халдах үед, Хүснэгт 3-т заасны дагуу;
(б) НХУ-аас тухайн агаарын хөлөгт оноож S горимд ажиллах автомат хариулагчийн онцгой хаягийн код олгоогүй бол S горимд ажиллах автомат хариулагчаар тоноглогдсон агаарын хөлгөөр нислэг үйлдэхийг хориглоно.
(в) Хөдөлгөөний ачаалал ихтэй, удирдлагатай агаарын зайд автомат хариулагчгүй нислэгт зөвшөөрөл хүсэж буй агаарын хөлгийн дарга нь дараах хугацааны дотор уг хүсэлтээ зохих НХУ-д хүргүүлнэ:
1. Ажиллаж байгаа боловч өндөр мэдээлэх төхөөрөмжгүй С горимд ажиллах автомат хариулагч бүхий агаарын хөлгийн хувьд, хүсэлтийг хэдийд ч гаргаж болно.
2. автомат хариулагчгүй нислэгт, нислэгийн төлөвлөгөөнд орсон нисэн очих аэродром ба завсрын буултын цэгүүд, эсвэл засвар хийх буудал руу автомат хариулагч нь ажиллагаагүй агаарын хөлгөөр нислэг үйлдэх тохиолдолд хүсэлтийг хэдийд ч гаргаж болно.
3. автомат хариулагчаар тоноглогдоогүй агаарын хөлөгт, төлөвлөсөн нислэг эхлэхээс өмнө 30 минутаас доошгүй хугацаанд хүсэлтийг гаргана.
(г) Групп нислэгт зөвхөн нэг агаарын хөлөг энэ зүйлийн (а)-д заасны дагуу автомат хариулагч ашиглах шаардлагатай.
Хүснэгт 2. Хоёрдогч радиолокаторын бүсийн агаарын зайд
автомат хариулагчид ашиглах коднууд
Нислэгийн журам
|
Агаарын хөлгийн төрөл
|
Код
|
ХНЖ
|
Бүх
|
2000
|
ИХНЖ
|
Планераас бусад иргэний нисэх онгоц
|
1200
|
ИХНЖ
|
Планер буюу агаарын бөмбөлөг
|
1300
|
ИХНЖ
|
Сургалтын тогтоосон бүсэд нислэг үйлдэх агаарын хөлөг
|
1400
|
ИХНЖ
|
Иргэний нисдэг тэрэг
|
1500
|
ИХНЖ
|
Улсын нисэх онгоц
|
6000
|
ИХНЖ
|
Улсын нисдэг тэрэг
|
6077
|
Хүснэгт 3. Онцгой нөхцөл байдлын үед автомат хариулагчид ашиглах коднууд
Ашиглах нөхцөл
|
Код
|
Хөндлөнгийн хууль бус үйлдлийн үед
|
7500
|
Радио холбоо алдагдах үед
|
7600
|
ослын болон яаралтай үед
|
7700
|
(a) Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь дор дурдсан радио холбооны таних дуудлагыг хэрэглэнэ :
1. тухайн агаарын хөлөг ашиглагчийн батлагдсан радио холбооны таних дуудлагын дараа нислэгийн дугаар буюу таних тэмдэг ;
2. тухайн агаарын хөлөг ашиглагчийн батлагдсан радио холбооны таних дуудлагын дараа тухайн агаарын хөлгийн бүртгэлийн тэмдгийн сүүлийн 3 үсэг;
3. тухайн агаарын хөлгийн бүртгэлийн тэмдгийн сүүлийн 3 үсэг.
(б) Энэ зүйлийн (a)-гийн 2/-ыг үл харгалзан, зохих НХҮ-ний байгууллагатай хоёр талын холбоо барьсны дараа, агаарын хөлгийн дарга нь тухайн агаарын хөлгийн бүртгэлийн тэмдгийн сүүлийн 3 үсгээс бүрдсэн товчилсон дуудлагыг хэрэглэж болно.
(в) Энэ зүйлийн (а)-гийн 1/, 2/-т заасан дуудлагуудыг дор дурдсан хэрэгцээнд зориулан батална:
1. ИНД-119 буюу ИНД-129-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч нь дараах үйл ажиллагаа эрхэлж байвал:
(i) агаарын тээврийн тогтмол үйл ажиллагаа;
(ii) эрэн хайх, авран туслах нислэг;
(iii) эмнэлгийн тусламжийн нислэг.
(г) Радио холбооны таних дуудлагын зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж буй этгээд нь холбогдох өргөдлийг төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
91.56. (R)Агаараас талбай сонгож буух
(а) Бүх төрлийн нисдэг тэрэг, 5700 кг-аас бага хөөрөлтийн жинтэй онгоц нь агаараас талбай сонгож бууж болно.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан үйл ажиллагааг гүйцэтгэхэд дараах шаардлага хангагдсан байна:
1. Сонгосон талбайн хэмжээ нь тухайн агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын зааварт заасан хэмжээнээс багагүй байна;
2. Сонгосон талбайн өндөр, налуу нь тухайн агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын зааварт заасан хэмжээнээс ихгүй байна ;
3. Орчны саадууд нь аюулгүй буулт, хөөрөлт үйлдэх нөхцөлийг хангасан байна;
4. Буух үеийн жин нь тухайн агаарын хөлөг буухад зөвшөөрөгдсөн хамгийн их жингээс ихгүй байна;
5. агаараас салхины чигийг тодорхойлох боломжтой арга хэрэгслийг ашиглана;
(в) Талбай сонгож буух үеийн цаг агаарын хязгаарлалт нь энэ дүрмийн 91.57-д заасан утгаас багагүй байна.
(г) Агаарын хөлгийн дарга талбай сонгож буусан тухайгаа буулт үйлдсэнээсээ хойш 30 минутын НХҮ-ний байгууллагад дотор мэдээлнэ.
(д) Нислэгийн төлөвлөгөөний дагуу зогсох хугацаа, эсхүл төлөвлөгөө өөрчлөгдсөн үед нисэн гарах хугацааг мэдээлнэ.
(е) Талбай сонгож буух шийдвэр гаргасан агаарын хөлгийн дарга нь аюулгүй ажиллагааны хариуцлагыг хүлээнэ.
Г БҮлэг. Ил харааны нислэгийн журам
91.57. Ил харааны нислэгийн цаг агаарын хязгаарлалт
(a) Энэ дүрмийн 91.23-ын (a), 91.58 болон энэ зүйлийн (в)-д зааснаас бусад тохиолдолд агаарын хөлгийн дарга нь дор дурдсан нөхцөлд Ил харааны нислэгийн журам / ИХНЖ /-аар нислэг үйлдэхгүй:
1. алсын барааны харагдац, агаарын хөлгөөс үүл хүртэлх зай нь Хүснэгт 4-т заасан агаарын зайн зохих ангилалд заасан хэмжээнээс бага байвал;
2. 6100 м- ээс дээш нислэгийн өндрийн цуваачлалд;
(б) Энэ дүрмийн 91.58-д зааснаас бусад тохиолдолд алсын барааны харагдац, үүлний доод суурийн өндөр дор дурдсан үзүүлэлтээс бага байвал агаарын хөлгийн дарга ИХНЖ-аар хөөрөх, буух, аэродромын тойрог нислэгийн хөдөлгөөнд орох, эсвэл аэродромын ойролцоо нислэг үйлдэхгүй:
1. аэродромын НХУ-ын үйлчилгээтэй бол Хүснэгт 5-д заасан үзүүлэлт;
2. аэродром нь НХУ-ын үйлчилгээгүй бол Хүснэгт 6-д заасан үзүүлэлт;
(в) Агаарын хөлгийн дарга нь дор дурдсан тохиолдолд нислэг үйлдэж болно:
1. бусад агаарын хөлөг, эсвэл аливаа саадтай мөргөлдөхөөс зайлсхийх зорилгоор тэдгээрийг ажиглаж илрүүлэх бололцоотой хурдтайгаар маневр хийж байвал нисдэг тэрэгний дарга G ангиллын агаарын зайд, алсын барааны харагдац 5 км-ээс багагүй үед;
2. хөдөө аж ахуйн зориулалттай нислэг үйлдэж байгаа тохиолдолд агаарын хөлгийн дарга нь G ангиллын агаарын зайд, алсын барааны харагдац 5 км-ээс багагүй үед;
3. нислэгийн сургалт, дадлага өгч байгаа тохиолдолд агаарын хөлгийн дарга нь алсын барааны харагдац 5 км-ээс багагүй үед нам өндрийн нислэгийн бүсэд.
Хүснэгт 4. ИХНЖ-ын цаг агаарын хязгаарлалт
Агаарын зайн ангилал
|
C, D | G |
Үүл хүртэлх зай
|
Хэвтээ чиглэлд 2 км,
Босоо чиглэлд 300 м
|
Далайн дундаж төвшнөөс дээш 1200 м, эсхүл газрын гадаргуугаас 300м-ээс дээш үед аль ихээр нь хэвтээ чиглэлд 2 км, босоо чиглэлд 300 м, үүлгүй, газрын гадаргуу ил үед
Далайн дундаж төвшнөөс дээш 1200 м буюу түүнээс доош, эсхүл газрын гадаргуугаас дээш 300 м-ийн аль ихээр нь
|
Алсын барааны харагдац
|
Далайн дундаж төвшнөөс дээш 3000 м буюу түүнээс дээш өндөрт 8 км;
Далайн дундаж төвшнөөс дээш 3000м-ээс доош өндөрт 5 км
|
5 км
|
Хүснэгт 5. НХУ-ын үйлчилгээтэй аэродромын ИХНЖ-ын хязгаарлалт
|
|
Үүлний доод суурийн өндөр
|
Алсын бараа |
Аэродромын тойргоос гадна нислэгт
|
Өдөр
Шөнө
|
450 м
900 м
|
8 км
16 км
|
Аэродромын тойрог нислэгт
|
Өдөр,
Шөнө
|
450 м
|
8 км
|
Хүснэгт 6. НХУ-ын үйлчилгээгүй аэродромын ИХНЖ-ын хязгаарлалт
|
|
Үүлний доод суурийн өндөр
|
Алсын бараа
|
Бүх агаарын хөлөг
|
Өдөр
|
200 м
|
1500 м
|
Бүх агаарын хөлөг
|
Шөнө
|
450 м
|
8 км
|
(a) Ил харааны нислэгийн цаг агаарын тусгай хязгаарлалтыг зөвхөн Хэрэглэлээр нислэг үйлдэхээр зөвшөөрөгдсөн агаарын хөлөгт, ИНД-61-д заасны дагуу хэрэглэлийн нислэгийн зэрэглэлтэй нисэгчид зөвшөөрнө.
(б) Дор дурдсан тохиолдолд агаарын хөлгийн дарга нь 91.57-д заасан цаг агаарын нөхцөлд ИХНЖ-аар НХУ-тай бүсэд нислэг үйлдэж болно:
1. НХУ-аас өгсөн зөвшөөрөл, зааврыг мөрдсөн үед;
2. зөвхөн өдрийн цагаар /нар гарахаас нар шингэх хүртэл/;
3. үүлгүй үед;
4. Үүлний доод суурийн өндөр болон алсын барааны харагдац нь—
(i) 200 м болон 1500 м-ээс тус тус багагүй буюу;
(ii) хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж бусад агаарын хөлөг, саадыг ажиглах бололцоотой хурдтай нисэж буй нисдэг тэрэг 200 м болон 1500 м-ээс багагүй ;
5. Тохирох давтамж дээр НХУ-тай хоёр талын холбоо барих радиогоор тоноглогдсон агаарын хөлгөөр.
91.59. Ил харааны нислэгт шаардлагатай шатахуун
(a) Нисэн очих эхний буудал хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээллээр нислэг явагдах өндрийн салхийг тооцож төлөвлөсөн нислэгийн хурдтайгаар нисэхэд хангалттай шатахуунгүй, мөн дор дурдсан нөхцөлийг хангаагүй бол уг агаарын хөлгийн дарга ИХНЖ-аар нислэг үйлдэхгүй:
1. өдрийн цагт, эхний буудалд нисэн очсоноос хойш 30 минутаас доошгүй хугацаанд нисэх шатахуунтай байх;
2. шөнийн цагт, эхний буудалд нисэн очсоноос хойш 45 минутаас доошгүй хугацаанд нисэх шатахуунтай байх.
(б) Эхний буудал хүртэл төлөвлөсөн нислэгийн хурдтайгаар нисэхэд хүрэлцэхүйц шатахуунгүй, цаг уурын урьдчилсан мэдээлэлгүй, мөн дор дурдсан нөхцөлийг хангаагүй бол уг нисдэг тэрэгний дарга ИХНЖ-аар нислэг үйлдэхгүй:
1. эхний цэгт нисэн очсоноос хойш 20 минутаас доошгүй хугацаанд нисэхэд хүрэлцэх шатахуунтай байх;
2. нислэгийн үргэлжлэх хугацаа 20 минутаас бага бол нисэн очих эхний цэгээс хойш төлөвлөсөн нислэгийн цагтай тэнцэх хугацаанд нисэхэд хүрэлцэхүйц шатахуунтай байх.
91.60. Ил харааны нислэгийн төлөвлөгөө
(a) ИХНЖ-аар нислэг үйлдэх агаарын хөлгийн дарга нислэг эхлэхээс өмнө нислэгийн төлөвлөгөөг зохих НХҮ-ний байгууллагад хүргүүлнэ.
(б) Энэ зүйлийн (а)-д шаардсан ИХНЖ-аар явагдах нислэгийн төлөвлөгөөнд дор дурдсан мэдээллийг багтаасан байна:
1. нислэгт ашиглах агаарын хөлгийн дуудлага ба таних тэмдэг;
2. нислэгт ашиглах агаарын хөлгийн төрөл, маяг;
3. зогсоолоос хөдлөх төлөвлөсөн цаг;
4. нисэн гарах аэродром, маршрут, нисэн очих аэродромууд, жинхэнэ хурд, чиглэлийн дагуух тооцоолсон цаг /EET/, завсрын бүх аэродром дээр зогсох хугацаа;
5. шатахууны нөөц /цагаар/;
6. агаарын хөлөг дэх радио холбооны төхөөрөмж;
7. агаарын хөлгийн навигацийн болон ойртолт, буулт үйлдэх тоног төхөөрөмжүүд;
8. агаарын хөлөгт байгаа хүмүүсийн тоо;
9. агаарын хөлгийн даргын нэр;
10. тээвэрлэгчийн нэр, хаяг;
11. агаарын хөлөг дэх ослын болон аврах тоног төхөөрөмж;
12. НХҮ-ний байгууллагаас хүссэн бусад мэдээлэл.
(в) Энэ зүйлийн (а)-д шаардсан ил харааны нислэгийн төлөвлөгөөг хүргүүлсэн бол, агаарын хөлгийн дарга нь төлөвлөсөн аэродромоос нисэн гарах цагаас 30 минут хэтэрсэн саатлыг НХҮ-ний байгууллагад аль болох хурдан хугацаанд мэдэгдэнэ.
(г) Энэ зүйлийн (а)-д заасан нислэгийн төлөвлөгөөг хүргүүлсэн агаарын хөлгийн дарга нь нисэн очих аэродром дээр буулт хийж нислэг дууссан тухай зохих НХҮ-ний байгууллагад мэдэгдсэнээр уг нислэгийн төлөвлөгөөг дууссан гэж үзнэ.
91.61. Байрлал илтгэх
Ил хараагаар нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь НХУ-тай агаарын зайд нислэг үйлдэж байх үедээ агаарын хөлгийн байрлал, эсхүл НХУ-аас шаардсан илтгэл өгөх цэгүүдийг нисэн өнгөрөх буюу нисэж өнгөрсөн тухай НХУ-д тогтмол мэдээлнэ.
91.62. Ил харааны нислэгийн аюулгүй өндөр
(a) Агаарын хөлгийн дарга энэ зүйлийн (б), (в)-д зааснаас бусад тохиолдолд, ИХНЖ-аар дараах нислэгийг үйлдэхгүй:
1. хөдөлгүүрт эвдрэл, гэмтэл гарсан үед газар дээр байгаа хүмүүс болон эд зүйлд аюул учруулахгүй буулт үйлдэхэд шаардагдах өндрөөс нам өндөрт ;
2. хүн ам шигүү суурьшсан хот, суурин дээгүүр, эсвэл хүмүүс цугларсан бүс нутаг дээрх агаарын зайд, тухайн агаарын хөлгөөс 600 метрийн хэвтээ радиус доторх хамгийн өндөр сааднаас дээш 300 м-ээс нам өндөрт ;
3. бусад аль нэг бүс нутгийн дээгүүр, газрын гадаргуугаас дээш 150 м-ээс нам өндөрт.
(б) Энэ зүйлийн (а) нь дор дурдсан агаарын хөлгийн даргад хамаарахгүй:
1. хөөрөлт, буулт үйлдэж буй агаарын хөлөг;
2. дүүжин нислэг гүйцэтгэж буй нисдэг тэрэг;
3. хоёрдугаар тойрогт гарч байгаа, эсхүл ойртолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон агаарын хөлөг.
(в) Энэ зүйлийн (а)-гийн 3/ нь, нам өндөрт нисэх шаардлагатай агаарын хөлгөөр дор дурдсан нөхцөлд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн даргад хамаарахгүй:
1. тухайн нам өндрийн нислэгийг газар дээр байгаа хүмүүс болон эд зүйлд аюул учруулахгүйгээр үйлдэж байвал;
2. тухайн нам өндрийн нислэгийн үйл ажиллагаанд шууд холбогдох хүмүүсийг тээвэрлэж байвал;
3. агаарын хөлөг нь тухайн нислэгийн үйл ажиллагаанд үл хамаарах аливаа этгээд, машин техник, гадны биетээс 150 м-ийн хэвтээ радиусын гадна байвал.
(г) Энэ зүйлийн (a)-гийн 3/ нь дор дурдсан агаарын хөлгийн даргад хамаарахгүй:
1. ИНД-61-ийн дагуу багш нисэгчийн хүчин төгөлдөр зэрэглэл эзэмшигч нь сургалт, дадлагын зорилгоор дор дурдсан нислэг үйлдэж байвал:
(i) газрын гадаргуугаас дээш 300 м-ээс нам өндөрт эхэлсэн хөөрөлтийн дараах хөдөлгүүрийн дуураймал гэмтэл, дутагдал;
(ii) газрын гадаргуугаас дээш 300 м-ээс дээш өндөрт эхэлсэн хөдөлгүүрийн дуураймал гэмтэлтэй, 91.24-т заасны дагуу нам өндрийн нислэгийн бүсэд 150 м-ээс доош өндөр алдалтыг гүйцэтгэж байвал;
(iii) хоёрдугаар тойрогт гарч байгаа, эсхүл ойртолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон үеийн нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэж байвал.
2. ИНД-61-ийн дагуу хэрэглэлийн нислэгийн зэрэглэл эзэмшигч нь ХНЖ-аар сургалт, шалгалт, эсхүл ИХНЖ-аар дадлагын нислэгийг 91.71, 91.76, 91.77-д заасны дагуу үйлдэж байвал;
3. 91.24-т заасны дагуу нам өндрийн нислэгийн бүсэд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга;
4. 91.122-т заасан нисэхийн шоу-д оролцож байгаа агаарын хөлгийн дарга.
91.63. Ил харааны нислэгийн үнэмлэхүй өндөр ба өндрийн цуваачлал
(a) Монгол улсын Агаарын зайд ИХНЖ-аар нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь, НХҮ-ний байгууллагаас өөр зөвшөөрөл олгоогүй бол, дор дурдсан үнэмлэхүй өндөр буюу нислэгийн өндрийн цуваачлалыг баримтална:
1. тухайн агаарын замд мөрдөх доод цувааны өндрөөс дээш, 1013.25 гПа-ын түвшингээр хэмжигдэх 6100 м ба түүнээс доош өндрийн цуваанд –
(i) Соронзон чиглэлийн 360 градусаас цагийн зүүний дагуу 179 градуст, 1013.25 гПа-ын түвшингээр хэмжигдэх 1500 м–ээс эхлэн 600 м-ээр ихсэх 5700м хүртэлх сондгой тоотой зуут бүхий нислэгийн өндрийн цуваа (1500, 2100 г.м);
(ii) Соронзон чиглэлийн 180 градусаас цагийн зүүний дагуу 359 градуст, 1013.25 гПа-ын түвшингээр хэмжигдэх 1800 м–ээс эхлэн 600 м-ээр ихсэх 6100м хүртэлх тэгш тоотой зуут бүхий нислэгийн өндрийн цуваа (1800, 2400 г.м );
(б) Монгол улсын Агаарын зайд ИХНЖ-аар нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь НХУ-аас өөр зөвшөөрөөгүй бол, аэродромын шилжих үнэмлэхүй өндөр болон шилжих цувааны хоорондох өндөрт байвал чиг шулуун нислэг үйлдэхгүй:
(в) НХУ-аас өгсөн зөвшөөрлийн дагуу хүлээх бүсэд нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт энэ зүйлийн (а), (б) хамаарахгүй.
(г) Агаарын хөлгийн дарга нь—
1. тухайн аэродромд тогтоогдсон шилжих өндрөөс дээш өндөр авах үед өндөр хэмжигчийг 1013.25 гПa-д тохируулна;
2. тухайн аэродромд тогтоосон шилжих цуваанаас доош өндөр алдах үед, өндөр хэмжигчийг тухайн аэродромын QNH эсхүл QFE-д тохируулна.
91.64. Цас, мөстэй үед тавигдах шаардлага
Агаарын хөлгийн далавч, стабилизатор, эсхүл удирдлагын гадаргууд цас, мөс, цан тогтсон үед агаарын хөлгийн дарга ИХНЖ-аар хөөрөлт үйлдэхийг хориглоно.
Д БҮлэг. Хэрэглэлийн нислэгийн журам
91.65. Нисэх багийн гишүүдийн тоо
Агаарын хөлгийн дарга нь дараах тохиолдолд хоёрдугаар нисэгчгүйгээр ХНЖ-аар нислэг үйлдэхгүй:
1. тухайн агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын зааварт нэг нисэгчтэй нислэг үйлдэхийг зөвшөөрөөгүй бол;
2. нислэгийн хяналтыг сулруулахгүйгээр нэг нисэгч ажиллуулах бололцоотой холбооны тоног төхөөрөмжийг агаарын хөлөгт суурилуулаагүй бол.
91.66. (R) Хэрэглэлийн нислэгийн үед шаардлагатай шатахуун
Нислэгийг төлөвлөсөн аэродромд дуусгахад, цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд тулгуурлан тооцсон шаардлагатай шатахуунгүй, мөн дор дурьдсан нөхцөлүүдийг тооцоогүй бол агаарын хөлгийн дарга ХНЖ-аар нислэг үйлдэж болохгүй :
1. нөөц аэродром шаардлагагүй үед бүх онгоц нь буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродром дээр ирсний дараа уг аэродромоос дээш 500м (1500 фут)-ийн өндөрт хүлээх зоны нислэгийн хурдтайгаар 45 минут нисэх;
2. 91.67-д заасан нөөц аэродром шаардлагатай үед бүх онгоц нь буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродромоос нөөц аэродром дээр ирсний дараа аэродромын түвшнээс дээш 500м (1500 фут)-ийн өндөрт хүлээх зоны нислэгийн хурдтайгаар 45 минут нисэх ;
91.67. (R) ХНЖ-аар үйлдэх нислэгийн нөөц аэродромд тавигдах шаардлага
(a) Дор дурдсан тохиолдолд, ХНЖ-аар нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга нэгээс доошгүй нөөц аэродромыг сонгоно:
1. нислэгийн төлөвлөгөөгөөр буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродром нь хэрэглэлээр ойртолт, буулт үйлдэх стандарт журам байхгүй бол;
2. цаг агаарын урьдчилсан мэдээ нь буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродромд нисэн очихоор тооцоолсон хугацаанаас нэг цагийн өмнө ба хойно дор дурдсан нөхцөлд тохирохгүй бол:
(i) нисэн очихоор төлөвлөж буй аэродром дээрх үүлний өндөр нь тогтоосон хязгаарлалтаас дээш 300 м-ээс багагүй байх;
(ii) алсын барааны харагдац 5 км-ээс багагүй, эсхүл тухайн аэродромын алсын барааны харагдацын хязгаарлалтаас 2км-ээр их байх тохиолдлын аль ихийг нь сонгоно;
(б) Нислэгийн төлөвлөгөөг өгөх үед цаг агаарын урьдчилсан ба бодит мэдээгээр нөөц аэродром дээрх үүлний өндөр, алсын барааны харагдац нь уг аэродромд нисэн очих тооцоолсон цагт дор дурдсан цаг агаарын хязгаарлалтад тохирохгүй бол агаарын хөлгийн дарга уг аэродромыг нөөц аэродромоор сонгохгүй:
1. тухайн аэродромыг нөөц буудлаар сонгоход тусгайлан тогтоосон хязгаарлалт;
2. тухайн аэродромыг нөөц буудлаар сонгоход тусгайлан тогтоосон хязгаарлалтгүй байвал дараах хязгаарлалт:
(i) нарийвчлалтай /ILS/ ойртолт, буултын хувьд үүлний доод суурийн өндөр 200 м, эсхүл доошилж болох хамгийн бага өндөр +60м (200 фут)-ийн аль ихээр нь, алсын барааны харагдац 3000 м, эсхүл аэродромын хязгаарлалт +100м-ийн аль ихээр нь хязгаарлалтыг баримтална;
(ii) нарийвчлалтай бус ойртолт, буултын хувьд, үүлний доод суурийн өндөр 250 м /800 фут/, эсхүл доошилж болох өндөр /MDA/-өөс дээш 60 м /200 фут/-ийн аль өндөр нь ба алсын барааны харагдац 4000 м, эсхүл тогтоогдсон хязгаарлалтаас 1500 м байх тохиолдлын аль ихээр нь тогтоосон хязгаарлалт;
3. тухайн нөөц аэродромд хэрэглэлийн нислэгээр ойртолт, буулт үйлдэх журмыг тогтоогоогүй бол, Г Бүлэгт заасан ИХНЖ-ын үед мөрдөх үүлний өндөр ба алсын барааны харагдацын хязгаарлалт;
(в) Төлөвлөсөн нөөц аэродром нь дараах төхөөрөмжийг хангах нөөц цахилгаан хангамжаар тоноглогдоогүй бол агаарын хөлгийн дарга нь энэ зүйлийн (а)-д заасны дагуу аливаа аэродромыг Хэрэглэлийн нислэгийн үед нөөц аэродромоор сонгохгүй:
1. нислэгт ашиглагдах цахилгаанаар ажиллах навигацийн тоног төхөөрөмж;
2. шөнийн нислэгт ашиглагдах аэродромын шөнийн гэрэлтүүлэг.
91.68. ХНЖ-аар үйлдэх нислэгийн төлөвлөгөө
(a) Агаарын хөлгийн дарга дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ:
1. Хэрэглэлийн нислэг явагдахаас өмнө зохих НХҮ-ний байгууллагад нислэгийн төлөвлөгөөг хүргүүлнэ.
2. НХУ-аас өөр зөвшөөрөл олгоогүй бол, нислэг эхлэхээс 30 минутын өмнө нислэгийн төлөвлөгөөг хүргүүлнэ.
3. НХУ-аас өөр зөвшөөрөл олгоогүй бол, нислэгийн төлөвлөгөөнд дараах мэдээллийг тусгасан байна:
(i) нислэгт ашиглах агаарын хөлгийн таних тэмдэг;
(ii) нислэгт ашиглах агаарын хөлгийн маяг болон түүний арын салхины хуйлралын ангилал;
(iii) нислэгт ашиглах агаарын хөлгийн радио холбооны тоног төхөөрөмж;
(iv) нислэгт ашиглах агаарын хөлгийн навигацийн болон буултын тоног төхөөрөмж, GPS, RNP-д хамаарах зөвшөөрлүүд;
(v) нисэн гарах аэродром, нисэн гарах цаг;
(vi) Нислэгийн хурд, өндөр, маршрут;
(vii) нисэн очих аэродром, нислэгийн тооцоолсон нийт цаг, 91.67-д шаардсан бэлтгэл аэродром;
(viii) шатахууны нөөц;
(ix) агаарын хөлөгт байгаа хүмүүсийн тоо;
(x) агаарын хөлөгт байгаа ослын болон аврах тоног төхөөрөмж;
(xi) агаарын хөлгийн дарга болон НХҮ-ний байгууллагад шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл;
4. Агаарын хөлгийн дарга нь нислэгийн эхний үе шат буюу төлөвлөсөн аэродромоос нисэн гарах үед 30 минутаас хэтэрсэн саатлыг НХҮ-ний байгууллагад аль болох хурдан хугацаанд мэдэгдэнэ.
5. НХҮ-гүй аэродром дээр буултыг зохих журмын дагуу үйлдсэнээр нислэгийн төлөвлөгөөг дууссанд тооцно.
(б) Агаарын хөлгийн дагалдах хуйлралын ангиллыг ИКАО-ын Doc 8643/24-т заасны дагуу тогтооно.
91.69. Нислэгийн төлөвлөгөөг дагаж мөрдөх
(a) Хэрэглэлээр нисэх нислэгийн төлөвлөгөөг хүргүүлсэн үед агаарын хөлгийн дарга, дор дурьдсанаас бусад үед нислэгийн хүчин төгөлдөр төлөвлөгөөг дагаж мөрдөнө:
1. өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаагүй бөгөөд НХУ-аас өөр зөвшөөрөл олгоогүй бол;
2. нислэгийн төлөвлөгөөг яаралтай өөрчлөх онцгой нөхцөл байдал бий болоогүй бол.
(б) ХНЖ-аар нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь —
1. ИНД-95-д заасан агаарын замаар нисэхээр төлөвлөсөн бол уг тогтоосон агаарын зам дагуу нислэг үйлдэнэ;
2. бусад агаарын замаар нислэг үйлдэхээр төлөвлөсөн бол навигацийн төхөөрөмж болон уг агаарын замын дагуух цэгүүдийг холбосон шугамаар нислэг үйлдэнэ;
3. агаарын замтай зэрэгцээ шугамаар нислэг үйлдэхээр төлөвлөсөн бол, НХҮ-ний байгууллагын зөвшөөрлийн дагуу нислэг үйлдэнэ.
(в) Энэ зүйлийн (a)-гийн 1/-ийн (ii)-т зааснаар нислэгийн төлөвлөгөөг өөрчлөх шаардлагатай бол, агаарын хөлгийн дарга зохих НХҮ-ний байгууллагад аль болох хурдан хугацаанд мэдэгдэнэ.
91.70. Нислэгийн төлөвлөгөө өөрчлөгдөх
Мөрдөж буй нислэгийн төлөвлөгөө нь өөрчлөгдсөн тохиолдолд, ХНЖ-аар нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь —
1. НХҮ-ний байгууллагад дор дурдсан зүйлийг мэдээлнэ:
(i) маршрутад гарсан аливаа өөрчлөлт;
(ii) нислэгийн төлөвлөгөөнд өгөгдсөн жинхэнэ хурдны 5% буюу эсвэл МАХ тооны +0.01 ба түүнээс илүү гарсан өөрчлөлт;
(iii) НХҮ-ний байгууллагад мэдээлсэн, дараагийн төлөвлөсөн цэгийг нисэн өнгөрөх тооцоолсон цагт 2 минутаас их алдаа гарсан тохиолдолд, түүнийг засаж шинэчилсэн тооцоот цаг.
2. Шинэ маршрутын замд аль болох хурдан орох .
91.71. ХНЖ-аар хөөрөх, буух
(a) Аэродромд хэрэглэлээр ойртолт, буулт үйлдэх. Аливаа аэродромд ХНЖ-ын дагуу ойртолт, буулт үйлдэх шаардлагатай гэж үзвэл агаарын хөлгийн дарга нь тухайн аэродромд ойртолт, буулт үйлдэх хэрэглэлийн нислэгийн стандарт журмыг ашиглана.
(б) Зөвшөөрөгдсөн DA, DH, ба MDA. Энэ зүйлийн (а)-д заасан ХНЖ-ын дагуу ойртолт, буулт үйлдэх журамд шийдвэр гаргах үнэмлэхүй өндөр /DA/, шийдвэр гаргах харьцангуй өндөр /DH/, эсхүл доошилж болох хамгийн бага өндөр /MDA/-үүдийн аль нэгийг ашиглахаар заасан бол, агаарын хөлгийн дарга нь дор дурдсан DA, DH, эсхүл MDA -ийн аль ихийг нь ашиглана:
1. тухайн аэродромд ХНЖ-аар ойртолт, буулт үйлдэх журамд тусгасан DA, DH эсхүл MDA;
2. агаарын хөлгийн даргад зориулсан DA, DH, эсхүл MDA;
3. агаарын хөлөгт зориулсан DA, DH эсхүл MDA.
(в) DA, DH буюу MDA-аас доош үйлдэх нислэг. Агаарын хөлгийн дарга аливаа аэродром дээр DA, DH буюу MDA-г хэрэглэж байгаа тохиолдолд дор дурдсанаас бусад нөхцөлд MDA-аас доогуур өндөрт нисэхгүй буюу (б)-д заасан DA, DH-аас доош өндөрт ХНЖ-аар нислэгийг үргэлжлүүлэхгүй:
1. агаарын хөлөг нь хэвийн маневраар, доошлолтын хэвийн босоо хурдтайгаар өндөр алдаж, хөөрч буух зурвасын газардах бүсэд бууж болохоор тохирч байвал;
2. алсын барааны харагдац нь ХНЖ-ын дагуу ойртолт, буулт үйлдэх журамд заасан алсын барааны харагдацаас их байвал;
3. CАТ II буюу CАТ III-аар ойртолт, буулт үйлдэх журмаас бусад тохиолдолд уг аэродромд ил харааны баримжаа авахад зориулсан дараах тэмдэгтүүдийн аль нэг нь нисэгчид тод харагдаж танигдхуйц байх :
(i) ойртолтын гэрлүүд;
(ii) босгоны тэмдэглэгээ;
(iii) босгоны гэрлүүд;
(iv) зурвасын төгсгөл хэсгийн гэрлүүд;
(v) ойртолтын налууг ил хараагаар тодорхойлох гэрэл /VASI, PAPI/;
(vi) газардах бүс буюу газардах бүсийн тэмдэглэгээ;
(vii) газардах бүсийн гэрлүүд;
(viii) хөөрч буух зурвас буюу түүний тэмдэглэгээ;
(ix) хөөрч буух зурвасын гэрлүүд.
(г) Буулт. алсын барааны харагдац нь ХНЖ-ын дагуу ойртолт, буулт үйлдэх журамд заасан утгаас бага байвал агаарын хөлгийн дарга буулт үйлдэж болохгүй.
(д) 2-р тойрогт гарах журам. Агаарын хөлгийн дарга нь 2-р тойрогт гарах журмыг дараах тохиолдолд дагаж мөрдөнө:
1. энэ зүйлийн (в)-д заасан шаардлага хангагдаагүй бол:
(i) агаарын хөлөг MDA-ээс доош өндөрт нисэх үед;
(ii) Шийдвэр гаргах өндрийг онцлон зааж, тэдгээрийг ашиглах үеийг оруулан 2-р тойрогт гарах цэгт (МАР) ирэх үед, мөн түүний дараа газардах хүртэл;
2. MDA буюу түүнээс дээш өндөрт эргэлтийн маневр хийж байхад уг аэродромын тодорхой хэсгүүд нь нисэгчид ил, тод харагдахгүй байвал.
(е) Хөөрөлтийн хязгаарлалт. Энэ зүйлийн (ж)-д зааснаас бусад тохиолдолд болон цаг агаарын дараах нөхцөл бүрдээгүй бол агаарын хөлгийн дарга нь ХНЖ-аар хөөрөлт үйлдэж болохгүй:
1. цаг агаарын нөхцөл нь тухайн аэродромын хувьд ХНЖ-аар хөөрөлт үйлдэх журамд заасан цаг агаарын хязгаарлалтаас дээш байх;
2. хэрэв ХНЖ-аар хөөрөлт үйлдэхэд тохирох цаг агаарын хязгаарлалтыг тухайн аэродромд тогтоогоогүй бол, үүлний өндөр 100 м-ээс доошгүй, алсын барааны харагдац 1500 м-ээс багагүй байх
(ж) Хөөрөлтөд багасгасан хязгаарлалт хэрэглэх. Дараах нөхцөл бүрдсэн үед агаарын хөлгийн дарга аль нэгэн аэродромоос үүлний өндрийг үл харгалзан алсын барааны харагдац 800 м буюу түүнээс дээш байхад ХНЖ-аар хөөрөлт үйлдэж болно:
1. хөөрч буух зурвасын голын шугам нь тэмдэглэгээ буюу гэрэлтүүлэгтэй байвал;
2. хөөрч буух зурвасын голын шугамын тэмдэглэгээ буюу гэрэлтүүлгийг ажигласны үндсэн дээр агаарын хөлгийн дарга алсын барааны харагдацыг баталгаажуулсан бол;
3. тухайн хөөрч буух зурваст хөөрөлтийн багасгасан хязгаарлалт хэрэглэхийг зөвшөөрсөн бол;
4. хөөрөлтийн замд байгаа саадыг анхааралдаа авсан бол;
5. хэрэв агаарын хөлөг нь сэнст хоёр хөдөлгүүртэй онгоц бөгөөд автофлюгерийн ажиллагаа бүхий системээр тоноглогдсон бол.
91.72. CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх журам
(a) Аливаа этгээд дараах нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд CАТ II, эсхүл САТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэхгүй:
1. нисэх багийн гишүүн бүр тухайн агаарын хөлөг болон ажиллах журмын талаар зохих мэдлэггүй буюу тэдгээртэй бүрэн танилцаагүй бол;
2. агаарын хөлгийг удирдаж буй нисэгчийн өмнөх нислэгийг хянах самбар нь тохирсон хэрэглэлгүй бол;
(б) ИНЕГ-аас өөр зөвшөөрөл олгоогүй бол, тухайн нислэгийн үйл ажиллагаанд шаардагдах газрын болон агаарын хөлгийн тоног төхөөрөмжүүд суурилуулаагүй, эсхүл ажиллагаагүй байвал аливаа этгээд CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэж болохгүй.
(в) Зөвшөөрөгдсөн DH. Энэ дүрмийн зорилго нь, нарийвчлалтай ойртолт үйлдэх журамд DH-ийг ашиглах шаардлагатай гэж заасан бол дор дурдсан зөвшөөрөгдсөн DH-ийг хэрэглэнэ:
1. тухайн аэродромд ХНЖ-аар ойртолт, буулт үйлдэх журамд заасан DH;
2. агаарын хөлгийн даргад зориулсан DH;
3. зохих төхөөрөмжөөр тоноглогдсон агаарын хөлөгт зориулсан DH;
(г) ИНЕГ-аас өөр зөвшөөрөл олгоогүй бол, DH-ийг ашиглах шаардлагатай CАТ II, эсхүл САТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэж буй нисэгч нь дор дурдсан шаардлагыг хангаагүй байвал зөвшөөрөгдсөн DH-аас доош ойртолтыг үргэлжлүүлж болохгүй:
1. агаарын хөлөг нь хэвийн маневраар, доошлолтын хэвийн босоо хурдтайгаар өндөр алдаж, хөөрч буух зурвасын газардах бүсэд бууж болохоор тохирч байвал;
2. хөөрч буух зурвасын дор дурдсан ил харааны баримжаа тогтоох тэмдэгтээс аль нэг нь нисэгчид тод харагдаж танигдхуйц байх ёстой:
(i) хөөрч буух зурвасын босго;
(ii) хөөрч буух зурвасын босгоны тэмдэглэгээ;
(iii) хөөрч буух зурвасын босгоны гэрэлтүүлэг;
(iv) хөөрч буух зурвасын газардах бүсийн тэмдэглэгээ;
(v) хөөрч буух зурвасын газардах бүсийн гэрэлтүүлэг;
(д) ИНЕГ-аас өөр зөвшөөрөл олгоогүй бол,энэ зүйлийн (г)-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд нисэгч, газардахаас өмнө 2-р тойрогт яаралтай гарна.
(е) ИНЕГ-аас зөвшөөрөл олгогдоогүй агаарын хөлгөөр аливаа нисэгч нь DH-гүй CАТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэхгүй.
91.73. CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх заавар
(a) Дор дурдсан нөхцөлд Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр аливаа этгээд CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэхгүй :
1. уг агаарын хөлөгт дараах зааврууд байхгүй бол—
(i) 91.74-т заасны дагуу баталсан CАТ II хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх үед тухайн агаарын хөлгөөр нислэг үйлдэх хүчин төгөлдөр заавар;
(ii) 91.74-т заасны дагуу баталсан CАТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх үед тухайн агаарын хөлгөөр нислэг үйлдэх хүчин төгөлдөр заавар;
2. батлагдсан журам, хязгаарлалтын дагуу CAT II буюу CAT III хязгаарлалтаар ойртолт, буултыг үйлдэнэ.
3. батлагдсан зааварт тусгасан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу, CAT II, CAT III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх шаардлагатай хэрэглэл, тоног төхөөрөмжид үзлэг, үйлчилгээ хийнэ.
(б) CAT II буюу CAT III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх агаарын хөлгийг ашиглагч байгууллага нь үйл ажиллагаа явуулж буй үндсэн байрандаа батлагдсан зааврын хүчин төгөлдөр хувийг хадгалж, үзэж шалгах зорилгоор ИНЕГ-аас шаардсан үед бэлэн байлгана.
(в) Энэ зүйлийн (а), (б)-д шаардсан зааврыг ИНД-119-ийн дагуу Агаарын Тээвэрлэгчийн Гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны заавартай нэгтгэж болно.
91.74. CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх зааврыг батлах
(a) CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх зааврыг батлуулахаар буюу батлагдсан зааварт нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргаж буй этгээд нь уг заавар буюу өөрчлөлтийн төслийг ИНЕГ-т хүргүүлнэ.
(б) Хэрэв өргөдөл гаргагч нь CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт, буултын үзүүлэх нислэг үйлдэх тохиолдолд өргөдөлд дараах зүйлийг тусгасан байна:
1. агаарын хөлгийн байрлал, үзүүлэх нислэг үйлдэх газар;
2. үзүүлэх нислэг эхлэх өдөр;
(в) CАТII, эсхүл САТIII хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх зааварт дор дурдсан зүйлийг багтаасан байна :
1. тухайн зааварт хамаарагдах агаарын хөлгийн бүртгэл, маяг загвар;
2. дараах үйл ажиллагааны журмыг багтаасан техник үйлчилгээний хөтөлбөр -
(i) CАТII буюу САТIII хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэхэд хэрэглэгдэх бүх хэрэглэл, тоног төхөөрөмжид 3 сар тутамд хийх үзлэг, шалгалт;
(ii) CАТII буюу САТIII хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэхэд хэрэглэгдэх бүх хэрэглэл, тоног төхөөрөмжид 12 сар тутамд хийх лабораторийн шалгалт;
(iii) ИНД-43-т заасны дагуу бүх статик даралтын системд 12 сар тутамд хийх үзлэг, шалгалт;
(iv) техник үйлчилгээ хийсэн өдөр, нисэх буудал, хэрэглэл буюу тоног төхөөрөмжийн алдааны улмаас САТII буюу САТIII хязгаарлалтаар ойртолт, буулт үргэлжлэх боломжгүй болсон талаарх тайлан, тэмдэглэл;
3. дараах зүйлсэд хамаарах журам, зааварчилгаанууд—
(i) шийдвэр гаргах өндрийг хүлээн зөвшөөрөх;
(ii) зурвасын дагуух харагдац /RVR/-ын мэдээллийг ашиглах;
(iii) ойртолтыг хянах;
(iv) шийдвэр гаргах бүсэд ILS-ын заалтад зөвшөөрөгдсөн хазайлтын хамгийн их хязгаар;
(v) 2-р тойрогт явах;
(vi) нам өндрийн нислэгийн тоног төхөөрөмжийг ашиглах;
(vii) автопилотыг ашиглахад зөвшөөрөгдөх аюулгүй нам өндөр ;
(viii) хэрэглэл болон тоног төхөөрөмжийн алдааг анхааруулах систем;
(ix) хэрэглэлийн эвдрэл, гэмтэл;
(x) шаардлагатай гэж үзсэн бусад журам, заавар, хязгаарлалт.
(г) Энэ зүйлийн (в)-ийн 2/-ын (i)-ыг үл харгалзан, нислэгт шалгах ажиллагаа нь шалгалтын бусад хувилбарыг орлож болох ба энэ үед техник үйлчилгээний хөтөлбөрт уг шалгах нислэгийг гүйцэтгэсэн журам болон энэ талаарх бүртгэл, тэмдэглэлийг багтаасан байна.
91.75. Мөстөлттэй үед нислэг үйлдэх
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, ХНЖ-аар нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь тухайн агаарын хөлгийн:
1. сэнс, цонхны урд шил, хөдөлгүүрийн агаар орох хэсэг, эсхүл хурд болон өндрийн хэрэглэлд хамаарах систем, өндөр авах босоо хурд буюу авиагоризонтын системд цас, мөс тогтсон буюу цантсан байвал; эсхүл
2. далавч, стабилизатор буюу удирдлагын гадаргууд цас, мөс тогтсон буюу цантсан байвал хөөрөлт үйлдэхгүй.
3. тухайн агаарын хөлөг нь мөстөлтөөс хамгаалах төхөөрөмжгүй бол, мэдэгдэж байгаа буюу урьдчилсан мэдээгээр мөстөлттэй бүсэд нислэг үйлдэхгүй.
(б) Тухайн агаарын хөлгөөр цас, мөс, цанталттай үед хөөрөлт үйлдэж болох нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны журмыг нислэгийн ашиглалтын зааварт нарийвчлан заасан бол ийм нөхцөлд агаарын хөлгийн дарга хөөрөлт үйлдэж болно.
(в) Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр нислэг мөстөлттэй нөхцөлд явагдах байсан боловч цаг агаарын өөрчлөлтийн улмаас тухайн нислэгийн хугацаанд мөстөлтийн нөхцөл бий болохгүй тухай нислэгийн өмнөх цаг агаарын сүүлчийн мэдээллийг агаарын хөлгийн дарга авсан бол, урьдчилсан нөхцөлд үндэслэсэн энэ зүйлийн (a)-ийн 2/-т заасан хязгаарлалт хамаарахгүй.
91.76. ХНЖ-д мөрдөх аюулгүй нам өндөр
Хөөрөлт, буулт үйлдэхээс бусад тохиолдолд, агаарын хөлгийн дарга дор дурдсан өндрөөс доош өндөрт ХНЖ-аар нислэг үйлдэхгүй :
1. ИНД- 95-д заасан аюулгүй нам өндөр;
2. хэрэв холбогдох дүрмүүдэд аюулгүй нам өндрийг заагаагүй бол :
(i) Далайн дундаж төвшнөөс дээш 2000 м, түүнээс дээш өргөгдсөн уулархаг бүсийн дээгүүр нислэг үйлдэх тохиолдолд, төлөвлөсөн замын шугамаас хоёр тийш 20 км, хамгийн өндөр сааднаас дээш 600 м-ээс нам өндөрт;
(ii) хэрэв агаарын хөлөг GPS-ээр тоноглогдсон бол маршрутын дагуу 11 км доторх хамгийн өндөр сааднаас дээш 600 м- ээс нам өндөрт;
(iii) бусад бүх тохиолдолд, төлөвлөгдсөн тухайн маршрутын шугамаас хоёр тийш 10 км зайд хамгийн өндөр сааднаас дээш 300 м- ээс нам өндөрт;
91.77. ХНЖ-ын үнэмлэхүй өндөр болон өндрийн цуваачлал
(a) Монгол улсын Агаарын зайд ХНЖ-аар нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь дор дурдсан үнэмлэхүй өндөр буюу нислэгийн өндрийн цуваачлалыг хэрэглэнэ:
1. Монгол улсын AIP-д хэвлэгдсэн тухайн аэродромын шилжих үнэмлэхүй өндөр болон 1013.25 гПа-ийн түвшингээс дээших доод цувааны өндрийн аль ихээр нь 8100 метр, түүнээс доош өндрийн цуваанд -
(i) Соронзон чиглэлийн 360 градусаас цагийн зүүний дагуу 179 градуст, 1013.25 гПа-ийн түвшингээс дээш 1500 метр эсвэл газрын гадаргуугаас дээш 900 м-ийн аль их үед 600 метрээр ихсэх 8100 метр хүртэлх сондгой тоотой зуут бүхий үнэмлэхүй өндөр (1500, 2100 г.м );
(ii) Соронзон чиглэлийн 180 градусаас цагийн зүүний дагуу 359 градуст, 1013.25 гПа-ийн түвшингээс дээш 1800 метр эсвэл газрын гадаргуугаас дээш 900 м-ийн аль их үед 600 метрээр ихсэх 7800 метр хүртэлх тэгш тоотой зуут бүхий үнэмлэхүй өндөр (1800, 2400 г.м );
2. 1013.25 гПа-ийн түвшингээс дээш 8600-12100 метрийн хоорондох өндрийн цуваанд нислэг үйлдэж байвал:
(i) Соронзон туйлын 360 градусаас цагийн зүүний дагуу 179 градуст, далайн түвшнээс дээш 8100 метрээс эхлэн 1000 метрээр ихсэх 12100 метр хүртэл сондгой тоотой зуут бүхий цувааны өндөр;
(ii) Соронзон туйлын 180 градусаас цагийн зүүний дагуу 359 градуст, далайн түвшнээс дээш 8600 метрээс эхлэн 1000 метрээр ихсэх 11600 метр хүртэл тэгш тоотой зуут бүхий цувааны өндөр;
3. 1013.25 гПа-ийн түвшингээс дээш 12100 м буюу түүнээс дээш өндөрт 1000 м-ийн босоо цуваачлал тогтооно.
(б) НХУ-аас зөвшөөрөөгүй бол Монгол улсын Агаарын зайд ХНЖ-аар нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь аэродромын шилжих үнэмлэхүй өндөр болон шилжих цувааны хоорондох аливаа өндөрт чиг шулуун нислэг үйлдэхгүй.
(в) НХУ-аас өгсөн зөвшөөрлийн дагуу хүлээх бүсэд нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт энэ зүйлийн (а), (б) хамаарахгүй.
(г) Агаарын хөлгийн дарга нь -
1. Тухайн аэродромд тогтоогдсон шилжих өндрөөс дээш өндөр авах үед, өндөр хэмжигчийг 1013.25 гПa-д тохируулна;
2. Тухайн аэродромд тогтоогдсон шилжих цуваанаас доош өндөр алдах үед, өндөр хэмжигчийг тухайн аэродромын QNH буюу QFE-д тохируулна.
91.78. ХНЖ-ын үед радио холбоо барих
(a) НХУ-аас өөр зөвшөөрөл олгоогүй бол, ХНЖ-аар нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь -
1. холбоо барьж буй давтамж дээр тогтмол сонсоно;
2. дараах мэдээллийг холбоо барьж буй НХУ-д аль болох хурдан хугацаанд мэдээлнэ:
(i) илтгэл өгөх тогтоосон замын цэгүүдийг нисэн өнгөрч байгаа цаг, нислэгийн өндөр, эсвэл НХУ-аас онцолж заасан мэдээлэл өгөх замын цэгүүд ба цаг;
(ii) нислэгийн аюулгүй байдалд хамаарах бусад мэдээлэл.
(б) Энэ зүйлийн (a)-ийн 2/-ыг үл харгалзан, ХНЖ-аар нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь радиолокаторын хяналтад байх үед НХУ-аас тусгайлан хүссэн илтгэл өгөх замын цэгүүдийн өнгөрөлтийг мэдээлнэ.
91.79. ХНЖ-ын үед хоёр талын радио холбоо алдагдах
(a) НХУ-аас зөвшөөрөл олгоогүй бол, ил хараагаар нисэх цаг агаарын нөхцөл /VMC/-д ХНЖ-аар нислэг үйлдэж байх хугацаанд хоёр талын радио холбоо алдагдсан, эсхүл радио холбоо алдагдсаны дараа ил харааны нислэгийн цаг агаарын нөхцөл /VMC/ тулгарсан бол уг агаарын хөлгийн дарга нислэгийг ИХНЖ-аар үргэлжлүүлж, хамгийн ойрын тохиромжтой аэродромд аль болох хурдан хугацаанд бууна.
(б) НХУ-аас зөвшөөрөл олгоогүй бол, хэрэглэлээр нисэх цаг агаарын нөхцөл /IMC/-д ХНЖ-аар нислэг үйлдэж байх хугацаанд хоёр талын радио холбоо алдагдсан үед агаарын хөлгийн дарга нь нислэгийг энэ зүйлийн (в)-д заасны дагуу зөвшөөрөл хязгаарлагдах цэг хүртэл үргэлжлүүлж, энэ хугацаанд дор дурдсан арга хэмжээг авна:
1. хэрэв зөвшөөрөл хязгаарлагдах цэг нь ойртолт эхэлдэг цэг бол өндөр алдах буюу хэрэглэлийн ойртолтыг дор дурдсаны дагуу үйлдэнэ -
(i) урьд нь мэдээлсэн, дараагийн цэгийг нисэн өнгөрөх тооцоот цагт аль болох ойртох; эсхүл
(ii) дараагийн зөвшөөрөл өгөх цэгийг хүлээн аваагүй бол, НХУ-д урьд нь илтгэсэн дараагийн цэгийг нисэн өнгөрөхөөр тооцоолсон буюу мэдээлсэн цагт аль болох ойртох.
2. хэрэв зөвшөөрөл хязгаарлагдах цэг нь ойртолт үйлдэж эхлэдэг цэг биш бол —
(i) зөвшөөрөл хязгаарлагдах цэгийг урьдчилан мэдээлсэн тооцоот цагт нисэн өнгөрөх;
(ii) ойртолт эхлэх цэг рүү үргэлжлүүлэн ниснэ;
(iii) өндөр алдан ойртолт үйлдэх эхлэлийг НХУ-д мэдээлсэн буюу нисэн очих тооцоот цагт аль болох ойрхон хийнэ.
(в) Хэрэглэлээр нисэх цаг агаарын нөхцөлд ХНЖ-аар нислэг үйлдэх хугацаанд хоёр талын радио холбоо алдагдсаны дараа агаарын хөлгийн дарга нислэгийг дараах байдлаар үргэлжлүүлнэ :
1. дараах чиглэлийн аль нэгээр -
(i) НХУ-аас хүлээн авсан, сүүлийн зөвшөөрөлд заасан чиглэл;
(ii) хэрэв радиолокатороор чиглүүлэн удирдаж байвал, радио холбоо алдагдсан цэгээс НХУ-аас чиглэл өгч заасан цэг, навигацийн цэг буюу зам хүрэх шулуун чиглэл;
(iii) ямар нэг товлосон чиглэл байхгүй бол, дараагийн зөвшөөрөлд өгч болох НХУ-аас мэдээлсэн чиглэл;
(iv) ямар нэг товлосон чиглэл байхгүй бол, дараагийн зөвшөөрөлд НХУ-аас өгч болох нислэгийн төлөвлөгөөнд орсон чиглэл;
2. Нислэг үйлдэхдээ дараах үнэмлэхүй өндөр буюу өндрийн цуваачлалын аль их өндөрт нь ниснэ.
(i) НХУ-аас зөвшөөрсөн үнэмлэхүй өндөр эсхүл цувааны өндөр;
(ii) нислэгийн аюулгүй нам өндөр ;
(iii) НХУ-аас дараагийн зөвшөөрөлд өгч болох нислэгийн өндөр эсхүл цувааны өндөр;
3. ATIS-ын давтамж дээр үргэлжлүүлэн сонсоно.
91.80. Төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг мэдэгдэх
(a) ХНЖ-аар нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь аэронавигацийн болон холбооны төхөөрөмж нислэгийн үед эвдэрч гэмтсэн тохиолдолд нэн даруй НХУ-д мэдэгдэнэ.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан мэдэгдэлд дор дурдсан зүйлийг багтаасан байна:
1. агаарын хөлгийн маяг;
2. агаарын хөлгийн бүртгэл, нислэгийн дугаар;
3. агаарын хөлгийн даргын нэр;
4. тээвэрлэгчийн нэр;
5. агаарын хөлгийн байрлал, өндөр;
6. нислэгийн үе шат;
7. эвдэрч гэмтсэн төхөөрөмж;
8. гэмтлийн талаарх товч мэдээ;
9. нислэгт үзүүлсэн нөлөө.
Е БҮлэг. Хэрэглэл болон тоног тӨхӨӨрӨмжид тавиГДАх шаардлага
91.81. Ерөнхий зүйл
91.99-д зааснаас бусад тохиолдолд, дараах шаардлагыг хангаагүй бол аливаа этгээд нислэг үйлдэхгүй -
1. тухайн агаарын хөлөгт, энэ Бүлэгт шаардсан маяг, тоо бүхий хэрэглэл, тоног төхөөрөмжийг суурилуулсан байх;
2. тухайн агаарын хөлөгт суурилуулсан хэрэглэл, тоног төхөөрөмж нь дор дурдсан бичиг баримтад тусгасан онцлог болон нислэгт тэнцэх чадварын загварын стандартыг хангасан байх-
(i) Энэ дүрмийн Хавсралт;
(ii) ИНД-21-ийн О Бүлэг;
(iii) ИНД-26;
(iv) ИНЕГ-аас баталсан бусад тодорхойлолтууд буюу стандартууд.
3. тухайн агаарын хөлгийн хэрэглэл, тоног төхөөрөмжийг уг агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс өгсөн заавар буюу ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн бусад зааврын дагуу суурилуулсан байх,
4. тухайн агаарын хөлөгт суурилуулсан хэрэглэл, тоног төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай байх.
91.82. Хэрэглэл, тоног төхөөрөмжийн байрлал
Тээвэрлэгч нь дор дурдсан зүйлийг баталгаажуулсан байна:
1. нэг нисэгч ажиллуулж буюу ашиглаж байгаа аливаа хэрэглэл, тоног төхөөрөмж нь уг нисэгчийн суудлын хэвийн байрлалаас тэдгээрийг харахад чөлөөтэй, ажиллуулахад хялбар байна.
2. хоёр нисэгч ажиллуулж буюу ашиглаж байгаа аливаа хэрэглэл, тоног төхөөрөмж нь нисэгч бүрийн суудлын хэвийн байрлалаас тэдгээрийг харахад чөлөөтэй, ажиллуулахад хялбар байна.
91.83. Суудал, хамгаалах бүс
(a) Агаарын бөмбөлгөөс бусад агаарын хөлөгт дор дурьдсан суудал, хамгаалах бүсийг суурилуулсан байна :
1. агаарын хөлөгт байгаа бүх хүмүүст зориулсан түшлэгтэй суудал;
2. суудал бүрийн хамгаалах бүс,
3. уран жолоодлогын нислэгийн гэрчилгээ олгогдсон агаарын хөлөгт байгаа бүх суудалд мөрөвчтэй хамгаалах бүс;
4. багийн бүх гишүүдэд зориулсан мөрөвчтэй хамгаалах бүсийг :
(i) 10 буюу түүнээс дээш суудал бүхий агаарын хөлөгт;
(ii) 91.62-ын (в)-д заасны дагуу нислэг үйлдэж буй агаарын хөлөгт.
5. сургалтын нислэг үйлдэх агаарын хөлгийн нисэх багийн бүх гишүүдэд зориулсан мөрөвчтэй хамгаалах бүс, эсхүл ташуу даруулга.
(б) Энэ зүйлийн (a)-ийн 1/, 2/-ыг үл харгалзан, суудал, хамгаалах бүс нь дараах тохиолдолд шаардлагагүй -
1. энэ дүрмийн 91.33-ын (в)-гийн 1/-д заасны дагуу агаарын хөлөгт сууж буй этгээд;
2. шүхрээр буухад.
91.84. Зорчигчдод мэдээлэх тэмдэглэгээ
Агаарын бөмбөлгөөс бусад, 10 буюу түүнээс дээш зорчигчийн суудалтай агаарын хөлгийн зорчигчийн тасалгаа нь нисэх багийн бүхээгээс тусгаарлагдсан бол агаарын хөлгийн үйлчлэгч болон зорчигчдод зориулсан дараах мэдээлэл, таних тэмдгийг харагдахуйц газар байрлуулсан байх ба тэдгээрийг нисэх багийн бүхээгээс ажиллуулах боломжтой байна:
1. тамхи татахыг хориглох тухай;
2. хамгаалах бүс хэрэглэх тухай.
91.85. Зайлшгүй шаардлагатай хэрэглэл ба тоног төхөөрөмж
(a) Энэ зүйлийн (б)-зааснаас бусад тохиолдолд, НТЧ-ын гэрчилгээтэй, планераас бусад хөдөлгүүр бүхий агаарын хөлөг бүрийг дараах зүйлсийг заах хэрэглэлээр тоноглосон байна:
1. нислэгийн хурд ;
2. нислэгийн ашиглалтын зааварт хурдны хязгаарлалтыг М тоогоор илэрхийлсэн бол, М тоо;
3. метр /фут/-ээр илэрхийлсэн өндөр;
4. соронзон чиглэл заагч;
5. түлшний багтаамж /туслах бакнаас бусад/;
6. хөдөлгүүр бүрийн эргэлтүүд;
7. тосолгооны системтэй хөдөлгүүр бүрийн тосны даралт;
8. шингэн хөргөлттэй хөдөлгүүрийн хөргөлтийн хэм, цельсийн градусаар;
9. 250-аас илүү морины чадалтай хөдөлгүүр бүрийн тосны хэм, цельсийн градусаар;
10. хөдөлгүүр бүрийн насосоос гарах түлшний даралт;
11. 250-аас дээш морины чадалтай, агаараар хөрдөг поршинт хөдөлгүүр бүрийн цилиндрийн толгойн халуун;
12. закрылкны байрлалыг нисэх баг харж тодорхойлох боломжгүй бол, закрылкны байрлал заагч;
13. хэрэв агаарын хөлөг эвхэгддэг хөл ангитай бол хөл ангийн байрлал заагч;
14. цахилгаан системийн ажиллагааг хянах самбар;
15. хөөрөлт бүрээс буулт хүртэлх цагийг хадгалан автомат бичлэг хийх хэрэгсэл.
(б) Энэ зүйлийн (а)-гийн 15/ нь дараах агаарын хөлөгт үл хамаарна -
1. 5700 кг-аас дээш хөөрөлтийн жинтэй агаарын хөлөг;
2. цагаар хянагддаг эд анги тавигдаагүй агаарын хөлөг;
(в) Агаарын хөлөг нь зорчигчийн болон ямар нэг тасалгаа руу нэвтрэн орох хаалгатай бөгөөд тэдгээр нь түгжигддэг бол, нисэх багийн гишүүд түгжээг онгойлгож болох хэрэгслээр тоноглосон байна.
91.86. Шөнийн цагт ИХНЖ-д шаардагдах хэрэглэл ба тоног төхөөрөмж
(a) Шөнийн цагт ИХНЖ-аар ашиглаж болох, НТЧ-ын гэрчилгээ бүхий агаарын хөлгийг 91.85-д заасны дагуу тоноглохоос гадна дараах хэрэгслүүдтэй байна:
1. (б)-д зааснаас бусад тохиолдолд эргэлтийн хурд, координаци заах хэрэгсэл;
2. байршил заах буюу навигацийн гэрэлтүүлэг;
3. мөргөлдөхөөс сэргийлэх гэрэлтүүлгийн систем;
4. шаардлагатай бүх хэрэгсэл болон хянах самбарын гэрэлтүүлэг;
(б) Агаарын хөлөг гурав дахь авиагоризонтоор тоноглогдсон, тэр нь уртааш болон хөндлөн тэнхлэг дээр /тангаж, кренээр/ 360 градус эргэдэг бол эргэлтийн хурд, координаци заагч шаардлагагүй.
91.87. ИХНЖ-д шаардлагатай холбооны төхөөрөмж
(a) Радио холбоогүйгээр ИХНЖ-аар нисэх зөвшөөрлийг НХУ-аас нисэгчид олгоогүй бол, НХУ-тай агаарын зайд ИХНЖ-аар нислэг үйлдэх агаарын хөлөг нь зохих НХУ-тай хоёр талын радио холбоог тасралтгүй барих боломжтой, энэ дүрмийн Хавсралтын 9-д заасан стандартад нийцсэн радио холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
(б) НХУ-тай агаарын зайн гадна ИХНЖ-аар нислэг үйлдэх агаарын хөлөг нь энэ дүрмийн Хавсралтын 9-д заасан стандартад нийцсэн радио холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
91.88. ИХНЖ-аар усан дээгүүр нисэхэд шаардлагатай холбоо, навигацийн тоног төхөөрөмж
Хамгийн ойрын эргээс 30 минутаас дээш зайд, усан дээгүүр ИХНЖ -аар нислэг үйлдэх агаарын хөлөг нь дараах төхөөрөмжөөр тоноглогдсон байна :
1. холбооны төхөөрөмж нь:
(i) энэ дүрмийн Хавсралтын 9-д заасан стандартад нийцсэн байх;
(ii) зохих НХУ, эсхүл аэронавигацийн холбооны төхөөрөмжтэй хоёр талын радио холбоог тасралтгүй барих боломжтой байх;
2. уг агаарын хөлгийг нислэгийн төлөвлөгөөнд заасны дагуу нисэх боломжийг бүрдүүлж чадах навигацийн төхөөрөмж.
91.89. ХНЖ-д шаардлагатай хэрэглэл, төхөөрөмж
Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй, ХНЖ-аар нислэг үйлдэх хөдөлгүүрт агаарын хөлгийг 91.85, 91.86-д заасны дагуу тоноглохоос гадна дараах хэрэглэлүүдтэй байна:
1. гироскоп болон инерциал хэлбэрээр ажиллах авиагоризонт;
2. гироскоп болон инерциал хэлбэрээр ажиллах соронзон чиглэл заагч;
3. гироскоп хэрэглэлийн цахилгаан тэжээлийн хэвийн байдал;
4. гПa /mb/ -аар тохируулсан метр /фут/-ээр илэрхийлэх барометрийн өндөр хэмжигч;
5. гаднах агаарын температур хэмжигч;
6. цаг, минут, секундээр илэрхийлэх цаг;
7. конденсаци, мөстөлтөөс сэргийлэх хэрэгсэл бүхий узелээр илэрхийлэх хурд хэмжигч;
8. өндөр авах болон алдах босоо хурдны хэмжээ.
91.90. ХНЖ-ын үед шаардлагатай холбоо, навигацийн төхөөрөмж
(a) ХНЖ-аар нислэг үйлдэх агаарын хөлөг нь зохих НХҮ-ний нэгж буюу аэронавигацийн болон холбооны төхөөрөмжтэй хоёр талын радио холбоог тасралтгүй барих боломжтой, энэ дүрмийн Хавсралтын 9-д заасан стандартад нийцэх холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
(б) ХНЖ-аар нислэг үйлдэх агаарын хөлөг нь дараах навигацийн системээр тоноглогдсон байна:
1. энэ дүрмийн Хавсралтын 9-д заасан стандартад нийцсэн байх;
2. агаарын хөлгийг дор дурдсан шаардлагын дагуу нисэх нөхцөлийг бүрдүүлэх-
(i) нислэгийн төлөвлөгөө;
(ii) тогтоосон RNP агаарын зайд;
(iii) НХУ-ын шаардлагын дагуу.
(в) Холбогдох RNP агаарын зам болон тогтоосон RNP агаарын зайд нисэх агаарын хөлөг болон ашиглах агаарын хөлгийн навигацийн системийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн байна.
(г) ИКАО-ын Doc 7030-д заасны дагуу тогтоосон MNPS бүхий агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгийг –
1. маршрутын дагуух аль нэгэн цэг дээр замаас хазайхад нисэх багийн гишүүдэд үнэн зөв заах навигацийн төхөөрөмжөөр тоноглосон байна.
2. MNPS нислэгийн үйл ажиллагааг ИНЕГ хүлээн зөвшөөрсөн байна.
(д) 8840м /FL 290/-ээс дээш өндөрт 300м /1000 фут/-ийн өндрийн цуваачлалын багасгасан хязгаарлалт /RVSM/-ыг НХУ-аас хэрэглэж буй агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлөг нь –
1. ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөгдсөн байна;
2. доорх төхөөрөмжөөр тоноглогдсон байна :
(i) нислэгийн өндрийг заагч;
(ii) нислэгийн сонгосон өндрийг автоматаар хадгалагч;
(iii) сонгосон нислэгийн өндрийн цуваанаас 60м (200 фут)-ээр гажсан тохиолдолд нисэх багт дуут болон гэрлэн дохио өгөгч;
(iv) энэ хэсэгт шаардсан өндөр хэмжих аль ч системээс шилжин ажиллах чадвар бүхий, өндрийг автоматаар мэдээлэгч.
(е) Энэ зүйлийн (д)-ийн 2/-ын (i)-д шаардсан төхөөрөмж өндөр хэмжих хоёроос доошгүй системээс бүрдсэн байна.
(ж) RNP, MNPS агаарын зайд нисэх агаарын хөлгийн холбоо, навигацийн системд гэмтэл гарсан тохиолдолд үлдсэн төхөөрөмж нь агаарын хөлгийн нислэгийг энэ зүйлийн (а), (б), (в), (г)-д заасан шаардлагын дагуу үргэлжлүүлэх боломжийг хангасан, (а), (б), (в), (г)-ийн 1/-д шаардсан бие даасан ажиллагаа бүхий тоног төхөөрөмж байна.
91.91. CАТ II ба САТ III хязгаарлалтаар ойртолт үйлдэхэд шаардлагатай төхөөрөмж
(а) CАТII ба САТIII - хязгаарлалтаар ойртолт, буулт үйлдэх агаарын хөлөг бүр нь 91.85, 91.86, 91.89-д заасны дагуу тоноглогдохоос гадна дараах хэрэглэлүүдтэй байна:
1. курсийн ба глиссадын радиомаякны дохиолол хүлээн авагч хоёр систем нь-
(i) нисэгч бүрийн суудлаас ILS-ийн үндсэн заалтыг хянах;
(ii) курсийн болон глиссадын радиомаякны дохиолол хүлээн авах aнтен тус бүр нэгээс доошгүй ;
2. агаарын хөлгийн холбооны төхөөрөмжийн ажиллагаанд үл нөлөөлөх 1/-д заагдсан ILS систем нэгээс доошгүй;
3. холын ба ойрын чиглүүлэх радиостанцыг дуу болон гэрлээр ялгавартай заах маркерын хүлээн авагч;
4. гироскоп буюу инерциал ажиллагаатай, авиагоризонт хоёр;
5. гироскоп буюу инерциал ажиллагаатай, соронзон чиглэл заагч хоёр;
6. хэт хөрсөн усан дусал буюу мөстөлтийн улмаас гарч болох гэмтэл, буруу заалтаас урьдчилан сэргийлэх халаалга бүхий узелээр тохируулсан хурд заагч хэрэглэл хоёр;
7. метр /фут/-ээр тохируулсан, тус бүртээ таблицаар засвар хийгдэх өндөр хэмжигч хоёр;
8. өндөр авах болон алдах босоо хурд заагч хоёр ширхэг
9. дараах зүйлсээс бүрдсэн нислэгийг удирдан чиглүүлэх систем -
(i) ILS-ийн курсийн чиглүүлэгчийн дохиололтой харьцуулан автоматаар жолоодон ойртолт, буулт хийх хүчин чадал бүхий автопилот нэгээс доошгүй байх; эсхүл
(ii) ILS-ийн курс ба глиссадын радиомаякны дохиоллыг хүлээн авч тооцоолсон мэдээллээ дэлгэц эсхүл нислэгийн хэрэглэл дээр харуулан заалтыг харьцуулж чиглэл ба глиссадын налууг тохируулах команд өгөх нислэгийн удирдлагын систем;
10. шийдвэр гаргах өндөр нь 50м /150 фут/ -ээс доош нислэгт –
(i) ойрын чиглүүлэх радио станцын дохиоллыг дуугаар болон гэрлээр хянах маркерын хүлээн авагч;
(ii) радио өндөр хэмжигч
11. системийн алдаа, буруу ажиллагааг нисэгч түргэн олж илрүүлэхэд зориулсан анхааруулах систем -
(i) энэ хэсгийн 1/, 4/, 5/, 9/-д шаардсан зүйлүүдийн хувьд;
(ii) CАТ III ойртолт буултад ашиглахаар суурилуулсан бол, радио өндөр хэмжигч болон хөдөлгүүрийн хүчийг автоматаар удирдах системийн хувьд.
12. бүрэн ажиллагаатай хос удирдлага;
13. гадна орчинтой холбогдсон нөөц эх үүсвэр бүхий статик даралтын систем;
14. газардах болон буултын дараах гүйлтэд аль ч нисэгчийн талаас гадагш харах нөхцөлийг сайжруулах шил арчигч, эсхүл түүнтэй адилтгах хэрэгсэл;
(б) энэ зүйлийн (a)-ийн 4/, 5/, 6/, 7/, 8/-д шаардсан хэрэглэл, төхөөрөмжийн тоонд 91.89-д заасан ХНЖ-ын үед шаардагдах хэрэглэл, төхөөрөмжийг багтаасан байна.
91.92. Ослын үед хэрэглэх төхөөрөмж
(a) 10 буюу түүнээс дээш зорчигчийн суудалтай агаарын хөлгийг дараах хэрэглэлээр тоноглосон байна:
1. дараах шаардлагыг хангасан, Хүснэгт 7-д заасан эмнэлгийн анхны тусламжийн хэрэгслүүд нь -
(i) нислэгийн үед өвдөх, хөнгөн бэртэж гэмтэхэд анхны тусламж үзүүлэх;
(ii) агаарын хөлгийн бүх тасалгаанд байрлуулсан байх;
2. Хүснэгт 8-д заасан тоо бүхий, тасалгаануудад байрлуулсан авч хэрэглэхэд бэлэн зөөврийн гал унтраагч.
(б) 20-иос дээш зорчигчийн суудалтай агаарын хөлөг нь багийн гишүүд ашиглахад зориулагдсан аврах сүхээр тоноглогдсон байна.
(в) 60-аас дээш зорчигчийн суудалтай агаарын хөлгийг дараах шаардлагыг хангасан, батарейгаар ажилладаг зөөврийн чанга яригчаар тоноглосон байна:
1. агаарын хөлгийн үйлчлэгчийн суудалд ойр, зорчигчдыг яаралтай гаргахаар томилогдсон багийн гишүүн авч ажиллуулахад хялбар дөхөмтэй байх;
2. Хүснэгт 9-д заасны дагуу суурилуулсан байх.
(г) Энэ зүйлийн (а)-гийн 2/, (в)-д шаардсан төхөөрөмжүүд нь тэдгээрийг ажиллуулах зааварчилгатай байна.
(д) Энэ зүйлийн (а)-д шаардсан аливаа төхөөрөмж бүхий контейнер болон тасалгаанд тэдгээрийн жагсаалтыг тэмдэглэсэн байна.
(е) Энэ зүйлийн (в) нь зорчигчийн аль нэгэн тасалгааг ачаа тээвэрлэх зорилгоор бүхэлд нь өөрчилж, зөвхөн ачаа тээвэрлэх үед үл хамаарна.
Хүснэгт 7. Эмнэлгийн анхны тусламжийн хэрэгсэл
Зорчигчийн тоо
|
Анхны тусламжийн хэрэгслийн тоо
|
1 -ээс 100
|
1
|
101 -ээс 200
|
2
|
201 -ээс 300
|
3
|
301 -ээс 400
|
4
|
401 -ээс 500
|
5
|
Хүснэгт 8. Зөөврийн гал унтраагч
Байрлал
|
Тоо
|
Зорчигчийн болон ачааны тасалгаа бүрт, эсхүл үндсэн болон аваарын хаалга бүрийн дэргэд
|
1
|
Нислэгийн бүхээгт буюу түүний ойролцоо нисэх багийн гишүүдэд хэрэглэхэд бэлэн байрлалд
|
1
|
Гал тогооны тасалгаанд
|
1
|
Зорчигчийн тоо
|
|
1-ээс 30
|
1
|
31-ээс 60
|
2
|
61-ээс 200
|
3
|
201-ээс 300
|
4
|
301-ээс 400
|
5
|
401-ээс 500
|
6
|
Хүснэгт 9. Чанга яригч
Суудлын багтаамж
|
Хуваарилалт
|
|
Урд талд
|
Ард талд
|
|
61–ээс 99
|
|
1
|
100 буюу түүнээс дээш
|
1
|
1
|
(a) Усан дээгүүр нисэх агаарын хөлгийг дараах хэрэгслээр тоноглосон байна:
1. нэг хөдөлгүүртэй агаарын хөлөг, эсвэл нэг хөдөлгүүр нь ажиллаагүйн улмаас далайн түвшнээс дээш 300м /1000фут/ өндрийг хадгалж нислэг үйлдэх боломжгүй олон хөдөлгүүртэй агаарын хөлгөөр зорчиж буй хүн тус бүрт нэг аврах хантааз;
2. далайн эргээс 90км-ээс цааш зайд нислэг үйлдэх олон хөдөлгүүрт агаарын хөлгийн хувьд, агаарын хөлөгт зорчиж хүн тус бүрт нэг аврах хантааз;
3. далайн эргээс 185км-ээс цааш зайд нислэг үйлдэх нэг хөдөлгүүрт агаарын хөлөгт -
(i) тухайн агаарын хөлгөөр зорчиж буй бүх хүмүүсийг багтаах хөвөх чадвартай аврах завь /хангалттай хэмжээгээр/;
(ii) завь бүр дээр байрлал тодорхойлох гэрэл;
(iii) завь бүрт суурилуулсан авран туслах хэрэгслүүд;
(iv) завь бүрт нэгээс доошгүй дохионы буу;
(v) ослын үед байрлалыг дамжуулагч / ELT/ нэг;
4. Далайн эргээс 370км-ээс цааш зайд нисэх нэг буюу түүнээс олон хөдөлгүүр нь ажиллахгүй тохиолдолд нислэгийг үргэлжлүүлэх боломжтой олон хөдөлгүүрт агаарын хөлөгт (a)-ийн 3/-т заасан төхөөрөмж;
5. Далайн эргээс 370км-ээс цааш зайд нисэх 5700 кг-аас илүү хөөрөлтийн жинтэй агаарын хөлөгт (a)-ийн 3/-т заасан төхөөрөмж болон нэмэлт ELT.
(б) Аврах завь, хантааз болон дохионы төхөөрөмжийг нүдэнд харагдах газар байрлуулж, усан дээр ослын буулт хийх үед тэдгээрийг хэрэглэхэд бэлэн байх ёстой.
91.94. Усан дээр бууж хөөрөх нислэг
Усан дээр нисэх агаарын хөлгийг дараах хэрэгслээр тоноглосон байна:
1. агаарын хөлөгт зорчиж буй бүх хүн тус бүрт нэг аврах хантааз;
2. 5700 кг-аас дээш хөөрөлтийн жинтэй агаарын хөлөгт нэг зангуу.
91.95. Ослын байршил дамжуулагч /ELT/
(a) Энэ зүйлийн (б), (в), (г)-д зааснаас бусад тохиолдолд, агаарын хөлөг бүрт ELT-ийг суурилуулсан байна.
(б) Зорчигч тээвэрлээгүй тохиолдолд тухайн агаарын хөлгийн үйл ажиллагааны үндсэн байрлалаас, түүнд ELT суурилуулах газар уруу ELT-гүй нислэг үйлдэж болно.
(в) Зорчигч тээвэрлээгүй бол, ELT нь ажиллагаагүй болсон агаарын хөлгийг засварлах буюу солих боломжгүй тухайн байрлаж буй газраас нь засварлах, солих боломжтой газар уруу нислэг үйлдэж болно.
(г) Энэ зүйлийн (a) нь дараах агаарын хөлөгт хамаарахгүй:
1. бүх төрлийн планерүүд;
2. хэт хөнгөн агаарын хөлөг болон нисэгчгүй агаарын бөмбөлөг.
91.96. Хүчилтөрөгчийг заах хэрэгсэл
Далайн түвшнээс дээш 3900м /13000 фут/-ээс дээш өндөрт, эсвэл 3000- 3900м /10000-13000фут/-ийн хооронд 30 минутаас дээш хугацаагаар нислэг үйлдэх агаарын хөлөг бүрийг дараах хэрэгслээр тоноглосон байна:
1. нисэх багийн гишүүдэд -
(i) хүчилтөрөгчөөр хангагч нь хангалттай хэмжээний хүчилтөрөгчтэй болон зохих хэсэгт хүчилтөрөгч хуваарилагдаж буй эсэхийг заагч;
(ii) битүүмжлэл бүхий агаарын хөлгийн бүхээгийн даралтаар илэрхийлэгдэх өндөр нь далайн түвшнээс дээш 3000 м /10000 фут/-ээс их болсон үед, харагдах буюу сонсогдох анхааруулах төхөөрөмж.
2. хүчилтөрөгч хуваарилах хэрэглэгч тус бүрт хангалттай хэмжээний хүчилтөрөгч байгаа болон хуваарилах хэсэгт хүчилтөрөгч очиж буй эсэхийг заах.
91.97. Битүүмжлэлгүй агаарын хөлгийн хүчилтөрөгч
(a) Далайн түвшнээс дээш 3000 м /10000 фут/-ээс дээш өндөрт нисдэг, битүүмжлэлгүй агаарын хөлгийг дараах хэрэгслээр тоноглосон байна:
1. 3900м /13000 фут/ хүртэл өндөрт -
(i) 30 минутаас дээш хугацаанд багийн бүх гишүүд болон зорчигчийн 10%-ийг байнга хангах нэмэлт хүчилтөрөгч;
(ii) зорчигчийн 3-аас доошгүй хувь нь байнга хэрэглэх эмчилгээний хүчилтөрөгч;
2. Далайн түвшнээс дээш 3900-7600м /13000-25000фут/-ийн хоорондох өндөрт —
(i) багийн бүх гишүүд болон зорчигчид байнга хэрэглэх нэмэлт хүчилтөрөгч;
(ii) зорчигчийн 1-ээс дээш хувь нь байнга хэрэглэх эмчилгээний хүчилтөрөгч;
(iii) бүхээгийн даралтаар илэрхийлэгдэх өндөр нь 3000 м /10000 фут/-ээс их болох үед бэлэн байх 120 л-ээс их буюу хангалттай хэмжээний хүчилтөрөгч агуулсан, яаралтай, байнга хэрэглэхэд шаардагдах, багийн гишүүдэд зориулсан амьсгал хамгаалах зөөврийн төхөөрөмж
(б) Эмчилгээний хүчилтөрөгчийг нэмэлт хүчилтөрөгчтэй ижил хэмжээгээр буюу нэмэлт хүчилтөрөгчийг эмчилгээний хүчилтөрөгчтэй ижил хэмжээгээр орлуулснаар энэ зүйлийн (а)-д заасан шаардлагыг хангаж болно.
91.98. Битүүмжлэл бүхий агаарын хөлгийн хүчилтөрөгч
(а) Далайн дундаж төвшнөөс дээш 3000-7600м /10000-25000 фут/-ийн өндөрт нислэг үйлдэх, битүүмжлэлийн систем бүхий агаарын хөлгийг дараах хэрэгслээр тоноглосон байна:
1. нисэх багийн гишүүд бүрийн суудалд ойр, авч хэрэглэхэд хялбар дор дурдсан төхөөрөмж -
(i) даралтын системд гэмтэл гарсны улмаас бүхээгийн даралтаар илэрхийлэгдэх өндөр нь 3000 м /10000 фут/-ээс хэтрэх үед нэмэлт хүчилтөрөгчөөр тасралтгүй хангаж чадах, хүчилтөрөгчийн баг;
(ii) 15 минутаас доошгүй хугацаанд хүчилтөрөгчөөр хангах хүчин чадалтай амьсгал хамгаалах төхөөрөмж ;
2. 15 минутаас доошгүй хугацаанд хүчилтөрөгчөөр хангах хүчин чадалтай бөгөөд нисэх багийн бүх гишүүд хэрэглэхэд бэлэн, амьсгал хамгаалах төхөөрөмжийн иж бүрдэл;
3. нисэх багийн гишүүдээс бусад хүмүүс хэрэглэхэд бэлэн, дараах төхөөрөмж—
(i) зорчигчийн хүчилтөрөгчийн баг;
(ii) яаралтай үед хэрэглэх, 120 л-ээс багагүй хүчилтөрөгч агуулсан амьсгал хамгаалах зөөврийн төхөөрөмж эсхүл бүхээгийн даралтаар илэрхийлэгдэх өндөр 3000 м /10000фут/-ээс их болох үед байнга хэрэглэхэд шаардлагатай хүчилтөрөгч.
4. байрлал хамаарахгүйгээр, багийн бүх гишүүдийг хүчилтөрөгчөөр яаралтай хангах хангалттай тооны хүчилтөрөгчийн нөөц баг буюу амьсгал хамгаалах зөөврийн төхөөрөмж;
5. дор дурьдсан хэмжээний нэмэлт хүчил төрөгч -
(i) нисэх багийн гишүүн бүрийг 45 минутын хугацаанд хангах; эсхүл
(ii) нисэх багийн гишүүд болон зорчигчдыг 12 минутын хугацаанд хангах.
6. дараах тохиолдолд нэмэлт, эсхүл эмчилгээний хүчилтөрөгч их хэмжээгээр шаардагдана:
(i) хэрэв агаарын хөлөг нь 4 минутын хугацаанд Далайн дундаж төвшнөөс дээш 4200 м /14000 фут/-ээс доош өндөр алдах боломжтой байвал, бүхээгийн даралтаар илэрхийлэгдэх өндөр нь Далайн дундаж төвшнөөс дээш 3000м /10000 фут/-ээс их байх аль ч тохиолдолд зорчигчийн 10%-ийг хангах хүчилтөрөгч;
(ii) хэрэв агаарын хөлөг нь 4 минутын хугацаанд Далайн дундаж төвшнөөс дээш 4200 метр /14000 фут/-ээс доош өндөр алдаж чадахгүй байвал, бүхээгийн даралтаар илэрхийлэгдэх өндөр нь Далайн дундаж төвшнөөс дээш 4200 м /14000 фут/ -ээс их байх тохиолдолд бүх зорчигчийг хангах хүчилтөрөгч;
(iii) зорчигчдын 10 хувийг 30 минутын хугацаанд хангах хүчилтөрөгч;
(iv) зорчигчдын 1хувийг тогтмол хангах хүчилтөрөгч.
(б) Энэ зүйлийн (a)-ийн 2/-ыг үл харгалзан, багийн гишүүдийн амьсгал хамгаалах зөөврийн төхөөрөмж нь дараах тохиолдолд шаардлагагүй:
1. хэрэв амьсгал хамгаалах нөөц төхөөрөмж нь 15 минутын хугацаанд хүчилтөрөгчөөр хангах хүчин чадалтай бол;
2. тухайн агаарын хөлөгт зөвхөн нэг нисэгч байвал;
3. тухайн агаарын хөлөгт багийн бусад гишүүд байхгүй бол;
4. зорчигчид нь нисэгчид харагдахаар нэг тасалгаанд суусан байвал.
(в) Энэ зүйлийн (a)-ийн 5/, 6/-г мөрдөхдөө битүүмжлэлийн системд гэмтэл гарсан тохиолдолд шаардлагатай хүчилтөрөгчийг тооцохдоо дараах зүйлийг анхааралдаа авна:
1. яаралтай өндөр алдан аюулгүйн өндөрт хүрэхэд шаардлагатай хугацаа;
2. агаарын хөлөг буухаас өмнө 3000 м-ээс дээш өндөрт нисэх шаардлагатай гэж үзсэн бол, нислэгийн дараагийн үе шат.
(г) Далайн дундаж төвшнөөс дээш 7600-9100м /25000-30000фут/ түүнээс дээш өндөрт нисдэг, битүүмжлэлийн систем бүхий агаарын хөлгийг (a)-д заасан болон дараах төхөөрөмжөөр тоноглосон байна:
1. нисэх багийн гишүүд суудлаасаа авч хэрэглэхэд хялбар хүчилтөрөгчийн баг;
2. нэмэлт хүчилтөрөгчөөр хангах чадалтай хүчилтөрөгчийн баг -
(i) нисэх багийн гишүүдээс бусад багийн гишүүд болон бүх зорчигчийг;
(ii) угаалгын ба ариун цэврийн тусгаарлагдсан өрөө бүрийг.
3. зорчигчдын 10 хувийг 45 минутаас багагүй хугацаанд хангах эмчилгээний хүчилтөрөгч.
(д) Далайн дундаж төвшнөөс дээш 9100 м /30000фут/-ээс дээш өндөрт ажилладаг битүүмжлэлийн систем бүхий агаарын хөлгийг энэ зүйлийн (a), (в)-д заасан болон дараах төхөөрөмжөөр тоноглосон байна:
1. зорчигчийн тасалгаа, угаалгын ба ариун цэврийн өрөөнд байгаа хүчилтөрөгчийн багуудын нийт тоо нь зорчигчийн суудлын тооноос наад зах нь 10%-иар илүү байна.
2. бүхээгийн даралтаар илэрхийлэгдэх өндөр нь 4200м /14000фут/-ээс илүү болох үед, зорчигчдын тасалгаа, нисэх багийн бүхээг дэх хүчилтөрөгчийн баг автоматаар бууна;
3. автомат систем гэмтсэн үед хүчилтөрөгчийн багийг гар ажиллагаагаар буулгахад шаардлагатай хэрэгслээр нисэх багийн гишүүдийг хангана.
91.99. Ажиллагаагүй хэрэгсэл ба тоног төхөөрөмж
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад үед дараах нөхцөл бүрдээгүй бол ажиллагаагүй хэрэглэл, эсхүл тоног төхөөрөмж суурилуулсан агаарын хөлгөөр нисэхгүй:
1. тухайн агаарын хөлгийн MEL-ыг 91.100-д заасны дагуу батлуулсан;
2. агаарын хөлгийн ажиллагаагүй хэрэглэл, эсхүл төхөөрөмжийн талаарх бүртгэл мэдээллийг нисэгч мэдэж байгаа;
3. агаарын хөлөг нь MEL-д агуулсан бүх нөхцөл, хязгаарлалтын дагуу ниссэн.
(б) Хөөрөлтийн жин нь 5700 кг-аас хэтрээгүй бөгөөд 91.100-ын дагуу батлагдах MEL-гүй агаарын хөлөг нь ажиллагаагүй хэрэглэл буюу төхөөрөмжтэйгөөр энэ дүрмийн дагуу дараах тохиолдолд нислэг үйлдэж болно:
1. тэдгээр ажиллагаагүй хэрэглэл төхөөрөмж нь-
(i) тухайн агаарын хөлгийн маягийн гэрчилгээний дагуу НТЧ-ын холбогдох шаардлагад нийцсэн, өдрийн цагт ИХНЖ-аар нисэхэд шаардагдах хэрэглэл, төхөөрөмжийн хэсэг биш бол ;
(ii) тэдгээр нь энэ бүлгийн дагуу тусгай үйл ажиллагаанд шаардлагатай биш бол;
(iii) тэдгээр нь НТЧ-ын удирдамж /AD/-ийн дагуу ажиллагаатай байх нөхцөл шаардаагүй бол.
2. тэдгээрийг Ажиллагаагүй гэж тэмдэглэсэн, ИНД-43-д заасны дагуу шаардлагатай техник үйлчилгээний бүртгэл, мэдээлэл байгаа бол.
91.100. MEL-ийг батлах
(a) MEL батлуулахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-ын холбогдох маягтыг бөглөн өргөдлийн хураамжийн хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(б) MEL-д дараах зүйлсийг багтаасан байна :
1. ашиглах агаарын хөлгийн төрөл, загвар ;
2. ажиллагаагүй үед ашиглаж болох тоног төхөөрөмжийн дараах жагсаалт -
(i) тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс баталсан;
(ii) тухайн агаарын хөлөгт маягийн зөвшөөрөл олгосон гэрээ бүхий улсын баталсан;
(iii) ИНЕГ-аас өөр хүлээн зөвшөөрсөн.
(в) MEL-д дараах тоног төхөөрөмжийг багтаахгүй:
1. агаарын хөлгийн маягийн гэрчилгээний дагуу НТЧ-ын шаардлагад тусгайлан шаардаж буй төхөөрөмж; эсхүл
2. энэ бүлгийн дагуу тусгай үйл ажиллагаанд шаардагдах төхөөрөмж; эсхүл
3. ажиллах нөхцөл нь AD-ын дагуу шаардагдах төхөөрөмж.
(г) ИНЕГ аюулгүй ажиллагааны үүднээс зайлшгүй гэж үзвэл MEL-д тавих хязгаарлалт, нөхцөлүүдийг тодруулан заавар, зөвлөлгөө өгч болно.
91.101. Автомат хариулагч ба өндөр мэдээлэх төхөөрөмж
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, НХУ-аас өөр зөвшөөрөл олгоогүй бол, автомат хариулагчийг заавал ашиглах агаарын зайд нисэх агаарын хөлгийг дараах автомат хариулагчаар тоноглоно:
1. НХУ-аас онцлон заасан кодонд 3/А горимд хариулах хүчин чадалтай 3/A 4096 автомат хариулагч;
2. 30 м /100 фут/ нарийвчлалтай нислэгийн өндрийг дамжуулж, C горимд хариулах хүчин чадалтай C горимд ажиллах автомат хариулагч.
(б) Энэ зүйлийн (a)-гийн 1/ нь бүх төрлийн планер, нисэгчгүй агаарын бөмбөлөгт хамаарахгүй.
(в) S горимд ажиллах автомат хариулагч шаардлагатай агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгийг S горимд ажиллах хүчин чадалтай дараах автомат хариулагчаар тоноглосон байна:
1. НХУ-аас заасан кодыг дамжуулж 3/А горимд хариулах
2. завсрын горим; бa
3. S горимд хариулагч.
91.102. Тийрэлтэт хөдөлгүүрт агаарын хөлгийн нислэгийн өндөр дохиологч систем ба төхөөрөмж
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд тийрэлтэт хөдөлгүүрт агаарын хөлөг бүр нь өндрийг дохиологч дараах систем, эсхүл төхөөрөмжөөр тоноглогдсон байна:
1. өндөр авах буюу өндөр алдах аль ч тохиолдолд, урьдчилан сонгосон өндөрт ойртох үед нисэгчид дохио өгдөг дараах төхөөрөмж -
(i) хангалттай хугацааны өмнө, урьдчилан сонгосон өндөрт чиг шулуун нислэгийг тогтоож болох сонсогдох ба харагдах дохиолол өгөх;
(ii) хангалттай хугацааны өмнө, урьдчилан сонгосон өндөрт чиг шулуун нислэгийг тогтоох сонсогдох ба харагдах дохиолол өгөх бөгөөд урьдчилан сонгосон өндрөөс дээш, эсхүл доош өөрчлөлт гарах үед дуут дохиолол өгөх;
2. тухайн онгоцонд далайн дундаж төвшнөөс дээш зөвшөөрөгдсөн хамгийн их өндөр хүртэл шаардлагатай дохио өгөх;
3. урьдчилан сонгосон өндрийн өсөлтийг тухайн онгоц нисэх өндөрт зохицуулан ашиглах боломж олгох;
4. өндөр дохиологчийн зөв ажиллаж байгаа эсэхийг тодорхойлох шалгалт нь тусгай төхөөрөмжгүйгээр хийгддэг байх;
5. уг систем буюу төхөөрөмж нь барометрийн даралтаар ажиллаж байвал, барометрийн даралтын тохируулгатай байх.
(б) Энэ зүйлийн (а) нь дараах үед хамаарахгүй:
1. НТЧ-ын хязгаарлагдмал буюу тусгай гэрчилгээтэй онгоцны нислэгийн үйл ажиллагаа;
2. дараах зорилгоор ашиглах онгоцны нислэгийн үйл ажиллагаа -
(i) шинээр авсан онгоцыг түүний үндсэн байрлалаас өндөр дохиолох систем, эсхүл төхөөрөмж суурилуулах байрлал руу нисгэх ;
(ii) тухайн агаарын хөлгийн НТЧ-ыг шалгах нислэг явуулах;
(iii) тухайн агаарын хөлгийг гадаад улсад бүртгүүлэхээр Монгол улсын нутаг дэвсгэрээс нисгэх;
(iv) тухайн агаарын хөлгийг худалдах зорилгоор үзүүлэх нислэг хийх;
(v) тухайн агаарын хөлгийг гадаад улсад бүртгүүлэх зорилгоор Монгол улсын нутаг дэвсгэрээс нисгэхээс өмнө уг нислэгт оролцох гадаадын нисэх багийн сургалтын нислэг.
91.103. Тогтоосон өндрийг заагч
(a) ХНЖ-аар нисэх агаарын хөлөг нь өндөр дохиолох систем, төхөөрөмжөөр тоноглогдоогүй бол, түүнийг НХУ-аас тогтоосон өндрийг заах хэрэглэлээр тоноглосон байна.
(б) Энэ зүйлийн (a)-д шаардсан өндөр заах хэрэгсэл нь:
1. аль ч нисэгчийн суудлаас тохируулгыг хялбар хийж болох байрлалд байна;
2. тогтоосон өндрийг хянах үүрэг бүхий нисэх багийн бүх гишүүдэд хэрэглэл, дэлгэц дээр тодорхой харагдахаар байна;
3. урьдчилан сонгосон өндрийн өсөлтийг тухайн онгоц нисэх өндөрт зохицуулан ашиглах боломж олгосон байна.
Ж БҮлэг. АГААРЫН ТээвэрлэгЧийн техник ҮйлЧилгээнд тавиГДАх шаардлага
91.104. Үйлчлэх хүрээ
(a) Энэ бүлэгт, Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгийн техник үйлчилгээний шаардлагыг тусгасан болно.
(б) Энэ бүлгийн 91.105, 91.107, 91.113, 91.114, 91.115, 91.116, 91.118-д заасан шаардлагууд нь ИНД-103-т хамаарах хэт хөнгөн агаарын хөлөгт хамаарахгүй.
(в) Энэ бүлгийн 91.105, 91.107, 91.114, 91.115, 91.116, 91.118-д заасан шаардлагууд нь ИНД-104-т хамаарах планерт хамаарахгүй.
(г) Энэ бүлгийн 91.107, 91.114, 91.115, 91.116- д заасан шаардлагууд нь ИНД-119-ийн дагуу Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн хүнд, дунд оврын агаарын хөлөгт хамаарахгүй.
(д) Энэ бүлгийн 91.113-т заасан шаардлагууд нь ИНД-119-ийн дагуу Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн техник үйлчилгээний явцын хяналтад байгаа агаарын хөлөгт хамаарахгүй.
91.105. Техник үйлчилгээний ерөнхий шаардлагууд
Агаарын хөлөг ашиглагч нь дараах зүйлүүдийг бататгана:
1. агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар хадгалагдаж байгааг;
2. холбогдох AD мөрдөгдөж байгааг;
3. агаарын хөлөг энэ бүлэгт заасны дагуу шалгагдсан гэдгийг;
4. дор дурдсан зүйлүүдийг дагаж мөрдөж байгааг:
(i) агаарын хөлгийн НТЧ-ыг хадгалахын тулд үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний заавар, эсхүл зааварчилгааны НТЧ-ын хязгаарлалтын хэсэгт заагдсан эд ангийг заавал солих хугацаа, үзлэг шалгалтын үечлэл болон бусад холбогдох журам; эсхүл
(ii) ИНД-119-ийн дагуу олгогдсон Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээр баталгаажсан техник үйлчилгээний хөтөлбөрт заагдсан үзлэг шалгалтын үечлэл болон холбогдох нарийвчилсан журмууд; эсхүл
(iii) Энэ дүрмийн 91.115-ын дагуу батлагдсан, эсхүл ИНЕГ-аас өөр хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн техник үйлчилгээний хөтөлбөрт заагдсан үзлэг шалгалтын үечлэл болон холбогдох журмууд;
5. энэ зүйлийн 6/-д зааснаас бусад тохиолдолд тухайн агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу хийгдэх үзлэг шалгалтын хооронд дутагдлуудыг ИНД-43-ын дагуу зассаныг;
6. 91.99-д заасан ажиллагаагүй ашиглаж болох аливаа эд анги, тоног төхөөрөмжийг тухайн агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу хийгдэх дараагийн үзлэг, шалгалтын үеэр зассан, сольсон, буулгасан буюу үзлэг шалгалт хийгдсэнийг;
7. хэрэв жагсаагдсан дутагдлууд нь ажиллагаагүй эд анги, тоног төхөөрөмжийг багтаасан бол 43.17-ийн дагуу "Ажиллагаагүй" гэсэн санамж, тэмдэг байрлуулсныг;
8. аливаа этгээд энэ бүлэг, ИНД-43 болон эсхүл холбогдох бусад дүрэмд зааснаас өөр агаарын хөлөг дээр техник үйлчилгээ гүйцэтгэхгүй байгааг тус тус бататгана.
91.106. Шаардлагатай үзлэг шалгалт
(a) Аливаа этгээд, дараах журмаар үзэж шалгаагүй агаарын хөлөг ашиглахгүй:
1. Энэ дүрмийн 91.107, 91.108, 91.109, 91.110 болон 91.111-ийн дагуу; эсхүл
2. ИНД-21-ийн дагуу НТЧ-ын гэрчилгээ олгохоор:
(i) хуанлины 12 сарын; болон
(ii) ашиглалтын 100 цагийн.
(б) Хэрэв өөр дүрэм, AD, эсхүл үйлдвэрлэгчийн шаардлагаар хориглоогүй бол энэ зүйлийн (а)-гаас гадна 91.107, 91.108, 91.109, 91.110, 91.111-д заагдсан үзлэгийн хугацааг дараах нөхцөлийг хангахын тулд 10% хүртэл сунгаж болно:
1. үзлэг шалгалтыг өөр хуваарьт техник үйлчилгээний үеэр гүйцэтгэх ;
2. үзлэг шалгалтыг гүйцэтгэж болох газар руу агаарын хөлгийг хүргэж өгөх.
(в) Энэ зүйлийн (б)-д заасан шаардлагыг хэрэгжүүлж буй үед –
1. олгогдсон сунгалтыг техник үйлчилгээний бүртгэлд бичиж тэмдэглэсэн байна;
2. дараагийн үзлэг шалгалтын үечлэл эхлэх хугацааг сунгалтын үечлэл эхэлснээр тооцно.
91.107. Жил тутмын болон 100 цагийн үзлэг шалгалт
(a) ИНД-43-ийн дагуу жил тутмын буюу 100 цагийн үзлэг шалгалт дараах хугацаанд хийгдээгүй агаарын хөлгийг аливаа этгээд ашиглахгүй:
1. хуанлины өмнөх 12 сарын дотор;
2. ашиглалтын 100 цагийн дотор.
(б) Энэ зүйлийн (а) нь энэ дүрмийн 91.115-д заасны дагуу батлагдсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашиглагдаж буй агаарын хөлөгт хамаарахгүй.
91.108. Радио тоноглолд хийх үзлэг, шалгалт
Энэ дүрмийн Е Бүлэгт заасны дагуу агаарын хөлөгт суурилуулсан радио тоноглолд ИНД-43 болон энэ дүрмийн Хавсралт Б-гийн дагуу хуанлины өмнөх 12 сарын хугацаанд үзлэг шалгалт хийгээгүй бол уг агаарын хөлгийг аливаа этгээд ашиглахгүй.
91.109. Өндөр хэмжих систем ба өндөр мэдээлэх төхөөрөмжид хийх үзлэг шалгалт
(a) Энэ дүрмийн Е Бүлэгт заасны дагуу, агаарын хөлөгт суурилуулсан статик даралтын систем, өндөр хэмжигч хэрэглэл, өндрийг мэдээлэх автомат системд ИНД-43.8-д заасны дагуу дараах хугацаанд үзлэг шалгалт хийгээгүй бол уг агаарын хөлгийг аливаа этгээд ашиглахгүй :
1. хуанлины өмнөх 12 сарын хугацаанд;
2. гадна орчинтой холбогдсон суваг ба бусад статик даралтын нөөц клапаныг ашигласнаас бусад тохиолдолд, статик даралтын системийг нээсэн буюу хаасны дараа;
3. өгөгдөхүүний зохих алдааг тодорхойлж болох өндрийг мэдээлэх автомат системийг суурилуулсан буюу түүнд техник үйлчилгээ хийсний дараа.
91.110. Автомат хариулагчид хийх үзлэг, шалгалт
Энэ дүрмийн Е Бүлэгт шаардсаны дагуу агаарын хөлөгт суурилуулсан автомат хариулагчид ИНД-43-ын дагуу хуанлины өмнөх 24 сарын хугацаанд үзлэг шалгалт хийгээгүй бол уг аливаа этгээд агаарын хөлгийг ашиглахгүй.
91.111. ELT-д хийх үзлэг шалгалт
Энэ дүрмийн Е Бүлэгт заасны дагуу агаарын хөлөгт суурилуулсан ELT-д дараах үзлэг шалгалт хийгээгүй бол аливаа этгээд тухайн агаарын хөлгийг ашиглахгүй:
1. ELT-д ИНД-43-ын дагуу хуанлины өмнөх 12 сарын хугацаан дахь үзлэг шалгалт;
2. дараах тохиолдолд тэдгээрийн зайг солих буюу цэнэглээгүй бол-
(i) ELT-г ашигласан нийлбэр хугацаа нь нэг цагаас дээш үед;
(ii) үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглах буюу цэнэглэх хугацаа нь дууссан үед.
91.112. Техник үйлчилгээний дараах үйл ажиллагаа
(a) Хийгдсэн техник үйлчилгээний дараа :
1. ИНД-43-ийн дагуу эрх олгогдсон этгээд уг агаарын хөлгийг нислэгт гаргаагүй ;
2. ИНД-43-ийн дагуу техник үйлчилгээний бичилтэд тэмдэглээгүй бол аливаа этгээд уг агаарын хөлгийг ашиглахгүй
(б) Гүйцэтгэсэн техник үйлчилгээ нь тухайн агаарын хөлгийн нислэгийн үзүүлэлт, эсхүл ашиглалтад мэдэгхүйцээр нөлөөлсөн байвал энэ зүйлийн (б)-гийн 1/-д зааснаас өөр зорилгоор, дараах нөхцөлд ямар ч этгээд уг агаарын хөлгийг ашиглахгүй :
1. нислэгт шалгах ажиллагааг-
(i) тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэл ба нисэгчийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшиж буй агаарын хөлгийн дарга болон багийн гишүүд гүйцэтгээгүй бол;
(ii) агаарын хөлгийн техникийн бүртгэлд бичиж тэмдэглээгүй бол;
2. газрын үзлэг, шалгалтаар уг техник үйлчилгээ нь тухайн агаарын хөлгийн нислэгийн үзүүлэлтийг мэдэгдхүйцээр өөрчлөөгүй эсхүл нислэгийн үйл ажиллагаанд бодитойгоор нөлөөлөөгүй гэдгийг үйлчилгээнээс гаргахаас өмнө дүгнэж баталгаажуулаагүй бол.
(в) Шалгалтын нислэгт үндсэн үүрэг гүйцэтгээгүй этгээдийг энэ зүйлийн (б)-гийн (1)-д заасан шалгалтын нислэгт тээвэрлэхгүй.
91.113. НТЧ-ын жил тутмын үзлэг, шалгалт
ИНД-43-ын дагуу хуанлины өмнөх 12 сарын хугацаанд НТЧ-ын үзлэг, шалгалтад ороогүй агаарын хөлгийг агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
91.114. Техник үйлчилгээний хөтөлбөр
(a) Дараах төрлийн агаарын хөлөг ашиглагч нь агаарын хөлөг, их бие, хөдөлгүүр, сэнс, ротор, хэрэглэл, авран туслах ба аваарын тоног төхөөрөмжид энэ зүйлийн (б)-ийн 1/-д заасан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу техник үйлчилгээ хийж буйг баталгаажуулна :
1. хөөрөлтийн зөвшөөрөгдөх хамгийн их жин нь 5700 кг-аас их агаарын хөлөг;
2. турбинт олон хөдөлгүүрт агаарын хөлөг;
3. турбинт хөдөлгүүрт нисдэг тэрэг;
4. НТЧ-ын тусгай ангиллын гэрчилгээ олгогдсон агаарын хөлөг.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан агаарын хөлөг ашиглагч нь —
1. агаарын хөлгийн техник үйлчилгээнд дараах хөтөлбөрүүдийн аль нэгийг хэрэглэнэ :
(i) ИНД-119-д заасны дагуу техник үйлчилгээний батлагдсан хөтөлбөр;
(ii) үйлдвэрлэгчээс зөвлөмж болгосон техник үйлчилгээний хөтөлбөр;
(iii) (в)-д зааснаас бусад тохиолдолд, тухайн агаарын хөлөг ашиглагчаас боловсруулан 91.115-д заасны дагуу батлагдсан техник үйлчилгээний хөтөлбөр.
2. агаарын хөлгийн техник үйлчилгээний бичилтийн хөтөлбөрийг тодорхойлно;
3. техник үйлчилгээний хуваарийг хариуцагч этгээдийг хөтөлбөрт тодорхойлно;
4. Энэ зүйлийн (б)-ийн 1/-д заагдсан хөтөлбөрийг өөрчлөх тохиолдолд, шинэ хөтөлбөрийн дагуу үзлэгийн хугацааг тодорхойлох үед өмнөх хөтөлбөрт ашиглалтын нийт хугацаа, хуанлины хугацаа, ажилласан циклийг хэрэглэнэ;
5. агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрийн хувийг техник үйлчилгээ гүйцэтгэж буй этгээдэд өгөх ба ИНЕГ-аас шаардсан тохиолдолд мөн хүргүүлнэ.
(в) НТЧ-ын тусгай ангиллын гэрчилгээ бүхий агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрийг ИНЕГ батална.
91.115. Техник үйлчилгээний хөтөлбөрийг батлах
(a) Техник үйлчилгээний хөтөлбөр батлуулахаар хүсэлт гаргаж буй этгээд нь энэ зүйлийн (в)-д шаардсан баримт бичиг, ИНБД-д тусгагдсан өргөдлийн маягт, төлбөрийн баримтыг ИНЕГ-т ирүүлнэ.
(б) Өргөдөлд дараах зүйлийг багтаасан байна:
1. Өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
2. техник үйлчилгээ явагдах байгууллагын хаяг, нэр;
3. техник үйлчилгээ эхлэхээс өмнөх үеийн тухайн агаарын хөлгийн байдал;
4. хөтөлбөрийг танилцуулах арга зам;
5. ИНЕГ шаардлагатай гэж үзсэн хөтөлбөр болон өргөдөл гаргагчид хамаарах маягтад заасан бусад зүйлс;
(в) Өргөдөл гаргагчаас ИНЕГ-т ирүүлсэн хөтөлбөр нь бүх нисэгч, техник үйлчилгээний бүрэлдэхүүн ойлгоход хялбар, дараах зүйлсийг нарийвчлан зааж оруулна:
1. үзлэг шалгалтыг хариуцагч, бичилт мэдээллийн цуглуулга, хадгалалт, техникийн лавлах материалыг оролцуулсан хөтөлбөрийн тайлбар;
2. шаардлагатай үзлэг, шалгалтыг багтаасан, тухайн агаарын хөлөгт гүйцэтгэх техник үйлчилгээний заавар, журам;
3. ашиглагдаж эхэлснээс хойш ажилласан цаг, цикл, хуанлины хугацаа, системийн ажилласан тооны дагуу гүйцэтгэх үзлэг шалгалтын хөтөлбөрт заагдсан хуваарь;
4. нэмэгдэл үзлэгийн хөтөлбөрт 12 сарын хугацаанд агаарын хөлгийн бүрэн үзлэгийн хуваарь нь дараах зүйлүүдээс бүрдсэн байна:
(i) үйлдвэрлэгчээс гаргасан зөвлөмж;
(ii) үйлчилгээний дадал туршлага;
(iii) үйл ажиллагааны маяг.
5. дараах зорилгоор үзлэгийн хоорондын хугацааг 10-аас илүүгүй хувиар сунгах заавар —
(i) өөр хуваарьт техник үйлчилгээний үеэр үзлэгийг дуусгах;
(ii) үзлэг хийх газар руу агаарын хөлгийг явуулах.
6. үйлчилгээний дадал туршлагын улмаас үзлэг хоорондын хугацааг өөрчлөх заавар;
7. үзлэгийн загварчилсан маягт, тэдгээрийг ашиглах заавар;
8. загварчилсан тайлан, тэмдэглэл, тэдгээрийг ашиглах заавар.
(г) ИНЕГ дор дурдсан нөхцөлийг хангасан гэж үзвэл, өргөдөл гаргагчийн техник үйлчилгээний хөтөлбөрийг батална:
1. хөтөлбөр нь энэ дүрмийн шаардлагуудыг хангасан байвал;
2. хөтөлбөрийг батлах нь нисэхийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй бол.
91.116. Техник үйлчилгээний хөтөлбөрт хийх өөрчлөлт
(a) НТЧ-ын хадгалалтын шаардлагыг хангах үүднээс ИНЕГ-аас шаардлагатай гэж үзвэл, тээвэрлэгч нь техник үйлчилгээний хөтөлбөрийг өөрчилнө.
(б) 91.115-ийн дагуу техник үйлчилгээний батлагдсан хөтөлбөрийг түр зогсоож буй тээвэрлэгч нь –
1. Хөтөлбөрийг түр зогсоох болсон өдрөөс 7 хоногийн өмнө энэ тухай ИНЕГ-т бичгээр мэдэгдэнэ;
2. түүнчлэн -
(i) 91.106-д шаардсан үзлэгийг дуусгана; эсхүл
(ii) агаарын хөлөгт хамгийн сүүлд хийсэн бүрэн үзлэгээс эхлэн 91.106-д заагдсан үзлэгт дахин хуваарь хийнэ; эсхүл
(iii) хэрэв 91.115-ийн дагуу батлагдсан техник үйлчилгээний өөр хөтөлбөрөөр сольж байвал, тухайн агаарын хөлгийн НТЧ-ыг хадгалах шинэ хөтөлбөрт заасан үзлэгийн хуваарь хийнэ.
91.117. Техник үйлчилгээний бичиг баримтын хөтлөлт
(a) хэт хөнгөн агаарын хөлгөөс бусад агаарын хөлгийг ашиглагч нь их бие, хөдөлгүүр, сэнс, ротор, агаарын хөлгийн туслах хэрэгслүүдэд дор дурдсан бичиг баримтыг хөтөлж буйг баталгаажуулна:
1. дараах зүйлийг хамруулсан бүх техник үйлчилгээний бичиг баримт -
(i) гүйцэтгэсэн ажлын төрөл;
(ii) ажил гүйцэтгэж дууссан өдөр;
(iii) тухайн агаарын хөлгийг техник үйлчилгээнээс гаргахыг зөвшөөрсөн хүний гэрчилгээний дугаар, гарын үсэг;
2. дараах мэдээллийг багтаасан бичиг баримт -
(i) их бие, хөдөлгүүр, сэнс, ротор бүрийн нийт ажилласан цаг;
(ii) их бие, хөдөлгүүр, сэнс, ротор, туслах хэсгүүдийн одоогийн байдал;
(iii) тодорхой хугацаанд үндэслэн их засварт орох шаардлагатай бүх эд ангийн сүүлийн их засвараас хойшхи хугацаа;
(iv) техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу үзлэг хийсэн хамгийн сүүлийн өдрөөс хойшхи хугацааг оролцуулан тухайн агаарын хөлгийн техник үйлчилгээний одоогийн байдал;
(v) AD-ийн дугаар, өөрчилсөн огноо, хэрэгжүүлэх арга зам, дараагийн арга хэмжээ авах шаардлагатай хугацаа ба огноог оролцуулан AD-ийн одоогийн байдал;
(vi) их бие, хөдөлгүүр, сэнс, ротор, туслах хэрэгсэл бүрт хийсэн томоохон өөрчлөлт ба засварын жагсаалт;
(vii) жил тутмын НТЧ-ын хяналт, эсхүл техник үйлчилгээний шалгалтыг хамгийн сүүлд хийснээс хойшхи хугацаа.
(б) Бичиг баримтын хөтлөлтийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн кодолсон маягт, эсвэл тусгай маягт дээр тэмдэглэн хадгална.
91.118. Агаарын хөлгийн борт журнал
(a) Тээвэрлэгч нь агаарын хөлгийн борт журналд дараах зүйлсийг тэмдэглэнэ :
1. тээвэрлэгчийн нэр;
2. агаарын хөлгийн бүртгэл, төрөл, маяг;
3. тухайн агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрийн тодорхойлолт;
4. агаарын хөлгийн техник үйлчилгээний талаарх тайлан, дараагийн хуваарьт үзлэгийн төрөл ба төлөвлөсөн огноо;
5. дараагийн хуваарьт үзлэгээс өмнө өөр техник үйлчилгээг хийх шаардлагатай огноо, эсвэл хугацаа;
6. жил тутмын НТЧ, эсхүл техник үйлчилгээний дараагийн шалгалт хийх шаардлагатай өдөр;
7. өдөр тутмын нислэгийн цаг;
8. ашиглалтын нийт цаг;
9. хэрэв шаардлагатай бол —
(i) өдөр тутмын ажилласан цикл ;
(ii) нийт цикл;
10. нисэгч нислэгийн үед, эсхүл нислэгийн дараа илрүүлсэн аливаа дутагдал;
11. хуваарьт үзлэгүүдийн хооронд гарсан дутагдлуудыг зассан тухай, тэдгээр дутагдлуудыг арилган үйлчилгээнд гарахыг зөвшөөрсөн тэмдэглэл;
12. 91.99-д заасны дагуу ажиллагаагүй төхөөрөмжтэй нислэг үйлдэх зөвшөөрөл олгогдсон агаарын хөлгийн ажиллагаагүй тоног төхөөрөмжийн засварыг хойшлуулсан тухай нарийвчилсан тэмдэглэл.
(б) Тээвэрлэгч нь энэ зүйлийн (а)-заасан мэдээллийг тeхникийн бүртгэлд тэмдэглэн, уг мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулна.
91.119. Бичиг баримтыг хадгалах
Агаарын хөлгийн эзэмшигч нь:
1. энэ дүрмийн 91.117-д тусгасан бичиг баримтын хөтлөлтийг тухайн ажил давтагдах, ижил цар хүрээ бүхий өөр ажлаар орлуулах, эсхүл тухайн ажил гүйцэтгэж дууссанаас хойш 2 жил буюу эдгээр хугацааны аль нэг нь эхэлж тохиох хүртэл;
2. энэ дүрмийн 91.117-ийн (a)-ийн 2/-т тусгасан бичиг баримтыг тухайн агаарын хөлөг эсхүл агаарын хөлгийн эд ангиудыг ашиглалтаас хассанаас хойш 6 сарын хугацаанд;
3. дутагдлуудыг засаж тухайн агаарын хөлгийг нислэгт гарахыг зөвшөөрөх хүртэл дутагдлуудын жагсаалт зэрэг бичиг баримтын хөтлөлтийг хадгална
91.120. Техник үйлчилгээний бичиг баримтыг шилжүүлэх
ИНД-47-ийн дагуу өөр этгээдэд бүртгэл шилжүүлж буй Монгол улсын бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь бүртгэл шилжүүлэх тухайн хугацаанд дараах зүйлийг бусад этгээдэд шилжүүлнэ :
1. 91.117-ын (a)-ийн 2/-д тусгасан бүртгэлүүд;
2. энэ хэсгийн 1/-ын дагуу шилжүүлж буй бүртгэлд хамрагдаагүй 91.117-ын (a)-ийн 1/-т тусгасан бүртгэлүүд.
З БҮлэг. Тусгай нислэгийн Үйл ажиллагаа
91.121. Уран жолоодлогын нислэг
(a) Энэ зүйлийн (д)-д зааснаас бусад тохиолдолд, дор дурдсан бүсэд ямар ч этгээд уран жолоодлогын нислэг үйлдэхгүй:
1. хот, тосгон буюу суурин газрын дээгүүр 600 метрийн /2000фут/ хэвтээ зайд;
2. хүн ам шигүү суурьшсан бүсийн дээгүүр 600 метрийн /2000фут/ хэвтээ зайд;
3. НХУ-аас зөвшөөрөл олгоогүй бол, аливаа удирдлагатай агаарын зайд.
(б) Аливаа этгээд, харьцангуй өндөр нь 900 метр /3000фут/-ээс нам үед энэ зүйлийн (в)-д зааснаас бусад тохиолдолд уран жолоодлогын нислэг үйлдэхгүй.
(в) Нисэгч дараах тохиолдолд уран жолоодлогын нислэг үйлдэж болно:
1. хэрэв ИНД-61-ийн дагуу уран жолоодлогын тусгай зэрэглэл эзэмшсэн бол 450-900 метрийн хоорондох өндөрт;
2. хэрэв дараах нөхцөлийг хангасан бол 450 метрээс доош өндөрт -
(i) ИНД-61-ийн дагуу, 450 метрээс доош өндөрт уран жолоодлогын нислэгт зөвшөөрөгдсөн тусгай зэрэглэл эзэмшсэн;
(ii) уран жолоодлогын тусгай зэрэглэлд зөвшөөрөгдсөн өндөр нь 450-ээс доош бол;
(iii) нисэхийн шоу-д оролцож байвал.
(г) ИНД-61-ийн дагуу уран жолоодлогын зэрэглэл эзэмшээгүй этгээд уран жолоодлогын нислэгт аливаа этгээдийг тээвэрлэхгүй.
(д) Хэрэв нисэгч нь энэ дүрмийн 91.122-д заасны дагуу нисэхийн шоу-д оролцож байвал үзэгчдээс 600 метрийн зайд нислэг үйлдэж болно.
91.122. Нисэхийн шоу
(a) ИНЕГ-аас зөвшөөрөл олгоогүй бол, аливаа этгээд нисэхийн шоу зохион байгуулах буюу нисэхийн шоу-д оролцохгүй.
(б) Нисэхийн шоу зохион байгуулах зөвшөөрөл авахаар өргөдөл гаргаж буй этгээд нь уг арга хэмжээг эхлэхээс 60-аас доошгүй хоногийн өмнө төлөвлөгөөгөө ИНЕГ-т ирүүлнэ.
(в) Энэ зүйлийн (б)-д шаардсан төлөвлөгөө нь —
1. дараах мэдээллийг агуулсан байна:
(i) зохион байгуулагчийн нэр, албан тушаал, хаяг;
(ii) зохион байгуулах газар, огноо, цаг;
(iii) арга хэмжээний хэлбэр;
(iv) зохион байгуулалтын талаарх нарийвчилсан мэдээлэл ба арга хэмжээнд хяналт тавих этгээд;
(v) нислэгийн хөтөлбөрийн талаарх нарийвчилсан мэдээлэл;
(vi) энэ зүйлийн (г)-д заасан шаардлагыг биелүүлэхийн тулд арга хэмжээ зохиогдох газрын талаарх нарийвчилсан төлөвлөгөө ба танилцуулга;
(vii) шоуг сонирхогчдын аюулгүй байдлыг хангах талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
(viii) аваарын болон шуурхай үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
2. ИНЕГ-ын даргаас хүлээн зөвшөөрөгдсөн байна.
(г) Нисэхийн шоу-д оролцож буй агаарын хөлгийн дарга нь —
1. хөдөө аж ахуйн буюу нисдэг тэрэгний нислэгээс бусад, дэлгэцээр хянаж болох хэрэглэлийн нислэгт газрын гадаргуугаас дээш 30 метрээс доошгүй өндөрт ниснэ;
2. аливаа этгээдийг тээвэрлэхгүй;
3. үзэгчдийн байрлаж буй газрын ойролцоо нислэг үйлдэхгүй;
4. хамгаалалтын шугам болон үзэгчийн талбайн хооронд ямар нэгэн маневр үйлдэхгүй;
5. дүүжин нислэг үйлдэж буй буюу явгалж буй нисдэг тэрэгнээс бусад тохиолдолд, үзэгчдийн талбайн ойролцоо ямар нэгэн маневр үйлдэхгүй.
91.123. Шүхэр буулгах нислэг
(a) Шүхэр буулгах нислэг үйлдэж буй нисэгч нь ИНД-61-ийн дагуу шүхэр буулгах тусгай зэрэглэл эзэмшсэн байна.
(б) Шүхэрчид буулгах нислэг үйлдэж буй нисэгч нь дараах зүйлийг баталгаажуулсан байна :
1. шүхэрчид буулгах нислэг үйлдэж буй тухайн агаарын хөлөг нь НТЧ-ын стандарт ангиллын хүчин төгөлдөр гэрчилгээтэй;
2. тухайн агаарын хөлгийн бүтэц тоноглол нь шүхэр буулгах нислэгт тохирсон;
3. тухайн агаарын хөлөг нь шүхэрчдэд тохирсон шаардлага хангасан тасалгаа, хаалгатай;
4. тухайн агаарын хөлөгт шүхэр задлах буюу шүхэрчинг хаалгаар гарах үед нөлөөлж болох бариул, дэгээ байхгүй;
5. агаарын хөлгөөс шүхрийг албадан задлах уяаг бэхлэх төхөөрөмж байрлуулсан;
6. тухайн агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын зааварт нислэгийн үед хаалгыг салгаж тусгаарлах эсхүл нээх үйлдлийг зөвшөөрсөн.
7. шүхрээр буух этгээдээс бусад хүмүүс нь —
(i) хөөрөх, буух үед суудалдаа сууж, хамгаалах бүсийг бэхэлсэн;
(ii) аврах буюу нөөц шүхрийг зүүсэн;
(iii) аврах буюу нөөц шүхрийг ашиглах талаар бэлтгэгдсэн;
(iv) онцгой нөхцөлийн үед агаарын хөлөгт дагаж мөрдөх ерөнхий журмын талаар мэдээлэл авсан;
8. шүхрээр буух хүмүүс нь —
(i) агаарын хөлгийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлж болох байрлалд суугаагүй ;
(ii) онцгой нөхцөлийн үед агаарын хөлөгт дагаж мөрдөх ерөнхий журмын талаар мэдээлэл авсан ;
(в) Дараах тохиолдолд шүхэрчид буулгах нислэг үйлдэж буй нисэгч нь агаарын хөлгөөс шүхрээр буух этгээдийг шүхрээр буухыг зөвшөөрч болохгүй:
1. тухайн этгээд нь буултын талаарх төлөвлөсөн мэдээллийг агаарын хөлөг хөөрөхөөс өмнө нисэгчид өгөөгүй бол;
2. тухайн нисэгч нь —
(i) ИНД-149--ийн дагуу олгосон гэрчилгээ эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй бол;
(ii) төлөвлөсөн буултыг ИНЕГ-аас зөвшөөрөөгүй бол.
91.124. Нөөц шүхэр
Агаарын хөлгийн дарга, онцгой нөхцөл байдлын үед хэрэглэх агаарын хөлөгт байх нөөц шүхэр нь доорх шаардлагыг хангаагүй бол түүнийг нислэгт ашиглахыг зөвшөөрөхгүй:
1. шүхэр нь энэ дүрмийн Хавсралт 24-д заасан шаардлагыг хангаагүй бол;
2. шүхрийг хийсэн материалд сөрөг нөлөө үзүүлж болох аливаа нөхцөл буюу бодисоос тэдгээрийг зохих ёсоор хамгаалаагүй бол;
3. үйлдвэрлэгчээс өгсөн зааврын дагуу хадгалж, дараах этгээд урьд нь эвхэж боогоогүй бол -
(i) ИНД-149-ийн дагуу гэрчилгээ эзэмшиж байгаа байгууллагаас зөвшөөрсөн шүхэртэй харьцах тусгай эрх эзэмшигч;
(ii) тухайн шүхэр үйлдвэрлэгч;
(iii) ИНЕГ-аас бусад эрх мэдэл бүхий албан тушаалтнаас эрх олгогдсон этгээд;
4. тухайн шүхрийг хадгалсан буюу эвхэж боосон этгээдээс ажиллагаатайг нь гэрчлэх бичиг баримтыг дагалдуулж ирүүлээгүй бол.
91.125. Планер чирэх
(a) ИНД-61-ийн дагуу планер чирэх зэрэглэлгүй аливаа этгээд планер чирэхийг хориглоно.
(б) Дараах шаардлага хангагдаагүй тохиолдолд аливаа этгээд планер чирэх нислэг үйлдэхийг хориглоно:
1. чирэх агаарын хөлөг нь планерын зөвшөөрөгдөх хамгийн их хурднаас доош хурдтай нислэг үйлдэх боломжтой;
2. чирэх ачаалал нь агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын зааварт тусгасан хамгийн их ачааллын хэмжээнээс хэтрээгүй байх;
3. тухайн этгээд нь планер чирэх дэгээ, холбоосыг нислэг эхлэхийн өмнө шалгасан байх;
4. тухайн этгээд нь ИНД-149-ийн дагуу олгосон гэрчилгээ эзэмшиж буй байгууллагаас тогтоосон хөөрөлт, планерыг суллах журам, нислэгийн хурд, аваарын дохиоллуудыг хэрэглэсэн байх;
5. планер болон чирэгчийн 15 метр / 50 фут / хүртэл өндөр авах хөөрөлт үйлдэх зай нь ХБЗ-ны хөөрөлтийн боломжит зайн /TODA/ 85%-иас хэтрэхгүй байх
6. планер чирч байгаа агаарын хөлөг нь аэродромоос дээш 300 метрийн /1000фут/ өндөрт хамгийн бага нь 1м/сек-ээс (200фут/мин) доошгүй босоо хурдтай өндөр авах чадвартай байх;
(в) Аливаа этгээд дараах нөхцөлд планер чирэх нислэг үйлдэхгүй :
1. агаарын хөлөгт дор дурдсан зүйлийг тоноглоогүй бол -
(i) чирэх дэгээ, холбох хэрэгсэл;
(ii) чирэх дэгээнээс аль ч чиглэлд 450 кг хүртэл жинтэй ачаалал өгөхөд нисэгчийн тусламжтайгаар чирэх холбоосыг хурдан тайлагч механизм;
2. Хавсралт 25-д заасан шаардлагыг хангасан чирэх холбоосгүй бол;
3. хэрэв 1-ээс олон планер чирэх бол, чирэх холбоос нь -
(i) планер тус бүрд нэг байх;
(ii) планер болон чирч буй агаарын хөлгийн хооронд 50 м-ээс доошгүй зайтай байх;
(iii) бүх планерын хооронд 30 м-ээс доошгүй зайтай байх;
(iv) агаарын хөлгөөс салгаж болох чирэх нэг цагирагт холбогдсон байх.
91.126. Планераас бусад зүйлийг чирэх
(a) Аливаа этгээд дараах нөхцөлд планераас бусад зүйлийг чирэхгүй :
1. тухайн этгээд нь -
(i) ИНД-61-ийн дагуу хувийн нисэгчийн үнэмлэх ба планер бусад зүйлийг чирэх нислэгийн зэрэглэл эзэмшээгүй бол;
(ii) ИНД-61-ийн дагуу коммерийн нисэгчийн үнэмлэх эзэмшээгүй бол;
(iii) ИНД-61-ийн дагуу агаарын тээврийн нисэгчийн үнэмлэх эзэмшээгүй бол;
2. агаарын хөлөг нь –
(i) хурдан тайлагддаг механизмтай чирэх дэгээ ба бусад туслах хэрэгслээр тоноглогдоогүй бол;
(ii) нислэг үйлдэх тухайн өндөрт өндөр авах чадваргүй бол.
(б) Нисэгч нь планераас бусад зүйл чирэх агаарын хөлгөөр аливаа этгээдийг тээвэрлэхгүй.
И БҮлэг. Гадаадад бҮртгэлтэй агаарын хӨлгийн Үйл ажиллагаа ба Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна нислэг Үйлдэж буй Монгол улсад бҮртгэлтэй агаарын хӨлгийн Үйл ажиллагаа
91.127. Үйлчлэх хүрээ
Энэ бүлэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна нислэг үйлдэж буй Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлөг, мөн Монгол улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж буй гадаадад бүртгэлтэй агаарын хөлгийн үйл ажиллагаанд хамаарна.
91.128. Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна нислэг үйлдэж буй Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгийн үйл ажиллагаа
Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр нислэг үйлдэх аливаа этгээд дор дурьдсан бичиг баримтад заасан шаардлагыг биелүүлнэ :
1. Нээлттэй усан гадарга дээгүүр нислэг үйлдэх бол Чикагогийн конвенцийн Хавсралт 2-т заасан шаардлага;
2. гадаад улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэх бол тухайн улсын үйл ажиллагааны болон нислэгийн дүрэмд заасан шаардлага;
91.129. Гадаадын агаарын хөлгийн үйл ажиллагааны тусгай дүрмүүд
(a) Ерөнхий зүйл. Гадаадад бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэх этгээд нь энэ дүрмийн холбогдох бусад шаардлагаас гадна энэ зүйлд заасан журмыг дагаж мөрдөнө.
(б) ИХНЖ. Тухайн агаарын хөлгийн нисэх багийн гишүүдээс нэг нь нислэгийн хугацаанд англи хэл дээр хоёр талын радио холбоо барих боломжгүй байвал, энэ дүрэмд заасан хоёр талын радио холбоо шаардлагатай ИХНЖ-аар нисэхгүй.
(в) ХНЖ. Дараах нөхцөлд ХНЖ-аар нислэг үйлдэхгүй :
1. агаарын хөлөг нь -
(i) НХУ-тай агаарын зайд нисэх хугацаанд НХҮ-ний байгууллагатай хоёр талын радио холбоо барих радио төхөөрөмж;
(ii) нислэгийн төлөвлөгөөнд заасны дагуу нислэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд ашиглах навигацийн төхөөрөмжөөр тоноглогдоогүй бол;
2. Нисэгч нь -
(i) Монгол улсаас, эсхүл агаарын хөлгийг бүртгэсэн улсаас олгосон хэрэглэлийн нислэгийн зэрэглэлгүй бол;
(ii) агаарын замын, хүлээх бүсийн, ойртолтод хамаарах Монгол улсын нислэгийн холбогдох журмуудтай танилцаагүй бол.
3. Тухайн агаарын хөлгийн нисэх багийн гишүүдээс нэг нь ХНЖ-аар нисэх хугацаанд хоёр талын радио холбоог англи хэл дээр барих боломжгүй бол.
Хавсралт
Хэрэглэл ба тоног тӨхӨӨрӨмжиЙН ШААРДЛАГА
Бүлэг Е-д шаардсан хэрэглэл, тоног төхөөрөмжүүд нь дараах шаардлагыг хангасан байна:
1. Тэмдэглэгээ ба зурагт хуудас
(a) Бүх тэмдэглэгээ, зурагт хуудасны үсэг арилах, эвдрэх, ойлгомжгүй байх, унахаас хамгаалагдсан байх бөгөөд ил харагдах газар байрлуулна.
(б) Тэмдэглэгээ буюу зурагт хуудсанд хэрэглэж буй хэмжлийн нэгж нь холбогдох хэрэглэл дээр буюу нислэгийн зааварт хэрэглэж буй нэгжтэй ижил байна.
2. Шатахуун ба тосны тэмдэглэгээ
(a) Шатахуун ба тосны хэмжүүр. Тээвэрлэгч, үйлдвэрлэгчид захиалсан хувилбараас хамаарч шатахуун ба тосны хэмжүүр нь кг, литр, фунтээр тохируулсан, тохируулгыг тухайн нэгжээр хийсэн гэдгийг харагдахаар, ойлгомжтой тэмдэглэсэн байна.
(б) Шатахуун ба тосны зурагт хуудас. Агаарын хөлөгт бүх шатахуун ба тосны савны дэргэд түлш буюу тосны сорт, тодорхойлолтыг тусгасан зохих зурагт хуудсыг наасан байна.
3. Суудал
Бүх суудал буюу түшлэгтэй сандал нь АНУ-ын TSO C25, эсхүл TSO C39-д заасан шаардлагыг хангасан байна.
4. Хамгаалах бүс
(a) Бүх хамгаалах бүс нь АНУ-ын TSO C22-д заасан шаардлагыг хангасан байна.
(б) Хамгаалах ташуу буюу мөрөвчтэй хамгаалах бүс нь АНУ-ын TSO C114-д заасан шаардлагыг хангасан байна.
5. Хүүхдийн хамгаалах бүс
Хүүхдийн хамгаалах бүс нь:
1. АНУ-ын TSO C22-д заасан шаардлагыг хангасан аюулгүйн бүсээр агаарын хөлгийн суудал буюу түшлэгтэй сандалд бэхлэгдсэн байна;
2. суудлын хамгаалах бүсийг хүүхдийн суудлын дээд хэсэгт тоноглоогүй байна.
6. Агаарын хөлгийн гэрлүүд
(a) Агаарын хөлгийн мөргөлдөхөөс хамгаалах гэрлийн систем нь дараах зүйлээс бүрдсэн байна:
1. эргэлддэг улаан гэрлэн дохио /маяк/;
2. дараах шаардлагыг хангасан /capacitor discharge light/-ын зарчмаар ажилладаг цагаан, эсхүл улаан гэрлэн дохио;
(i) АНУ-ын TSO C96;
(ii) агаарын хөлгийн маягийн стандарт
(iii) ИНЕГ-ын хүлээн зөвшөөрсөн бусад стандарт.
(б) Агаарын хөлгийн байрлалын гэрэл нь АНУ-ын TSO C30-д заасан шаардлагыг хангасан байна.
7. Агаарын хөлгийн нислэгийн цагийг мэдээлэх төхөөрөмж
Агаарын хөлгийн нислэгийн цагийг мэдээлэх төхөөрөмж нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн стандарт шаардлагыг хангасан байна.
8. Өндөр хэмжигч
(a) 7600м /25000 фут/-ээс дээш үнэмлэхүй өндөрт нислэг үйлдэх битүүмжлэгдсэн агаарын хөлгийн бүх өндөр заагч нь:
1. хөөрөлтийн хамгийн их хүнд нь 5700 кг хүртэлх агаарын хөлөгт:
(i) агаарын хөлгийн даргын өмнө тоо буюу зүүгээр өндөр заагч хүрд хэлбэрт /drum pointer/ хэрэглэл байна;
(ii) багийн бусад гишүүдийн ажлын байранд тоо буюу зүүгээр заагч хүрд хэлбэрт өндрийн хэрэглэлүүд байна;
2. Хөөрөлтийн хамгийн их хүнд нь 5700 кг-аас дээш агаарын хөлөгт:
(i) агаарын хөлгийн даргын өмнө тоогоор заагч өндрийн хэрэглэл байна;
(ii) багийн бусад багийн гишүүдийн ажлын байранд тоон заагч болон хүрд хэлбэрт өндөр заагч хэрэглэл байна;
(б) 7600 м /25000 фут/-ээс доош үнэмлэхүй өндөрт хэрэглэлээр нислэг үйлдэх агаарын хөлөгт бүх өндөр заагч нь тоон заагч хэрэглэлүүд байна.
(в) Зүүгээр заагч өндрийн хэрэглэл нь үнэмлэхүй өндөр 3000 м (10000 фут) хүртэл харагдаж болох тэмдэглэгээ бүхий бага өндрийг анхааруулах сектортой байх бөгөөд уг сектор нь 30 м (100 фут)-ээр заах хуваарьтай байх ба:
1. өөр аль нэгэн зүүнд халхлагдахгүй 300 м (1000 фут)-ийн хуваарь;
2. 300 м (1000 фут)-ийн интервалыг заасан нэг гол дээр эргэх;
3. энэ зүйлийн (в)-гийн (1), (2)-т заасан үзүүлэлт хамт байна.
(г) Даралтын өндөр заагч бүр нь дараах шаардлагыг хангасан байна:
1. АНУ-ын TSO C10;
2. Гектопаскалаар хэмжигдэх барометрийн даралтад тохирсон байх бөгөөд 60 м (200 фут)-ийн үнэмлэхүй өндрийг хялбар унших боломжтой байхаар харагдаж байна.
(д) Нарийвчлал сайтай өндөр заагч шаардлагагүй агаарын хөлөг нь 60 м (200 фут)-ээс их биш үнэмлэхүй өндрийн өсөлтөд тохирсон өндрийн хэрэглэлтэй байна.
9. Холбоо навигацийн төхөөрөмж
(a) Холбоо, навигацийн төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байна:
1. холбооны аль нэг төхөөрөмж нь АНУ-ын TSO-ийн C31, C32, C37, C38-ийн аль нэгийн шаардлагыг хангасан;
2. навигацийн аль нэг төхөөрөмж нь АНУ-ын TSO-ийн C40, C41, C60, C94, C129-ийн аль нэгийн шаардлагыг хангасан;
3. компасаас аюулгүй зайд байна.
(б) Хоёр радио холбооны систем шаардлагатай бол:
1. систем тус бүр антентай байна;
2. тухайн 2 систем нь нэг тулгуурт бэхлэгдсэн утасгүй антеныг ашиглаж болно.
10. RNP, MNPS, RVSM төхөөрөмж
RNP, MNPS, RVSM агаарын зайд үйлдэх нислэгт зориулан суурилуулсан навигацийн систем ба төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байна:
1. ИКАО-ын Doc 7030-д заасан, тухайн агаарын зай болон нислэг үйлдэх маршрутад хэрэглэх шаардлагууд;
2. RNP агаарын зайд үйлдэх нислэгт INS, IRS/FMS, GPS-ээс бүрдсэн 2 алсын зай навигацийн систем /LRNS/;
3. тоног төхөөрөмж ба ажиллагааны шаардлагууд нь дараах бичиг баримтад заагдсан:
(i) RNP агаарын зайд үйлдэх нислэгт - Doc 9613;
(ii) 8840 метрээс /FL 290/ дээш 300м /1000 feet/-ийн босоо цуваачлалын багасгасан зай /RVSM/-гаар тогтоогдсон агаарын зайд үйлдэх нислэгийн хувьд - Doc 9574.
11. CАТ II, САТ III-т шаардагдах төхөөрөмж
(a) ILS-ийн курс глиссадын төхөөрөмж нь DO-117 "Radio Technical Commission for Aeronautics (RTCA )"-д заасан шаардлагыг хангасан байна.
(б) Нислэгийн удирдлага хяналтын систем нь үнэлгээний хөтөлбөрт заасан шаардлагыг хангасан байна.
(в) Радио өндөр хэмжигч бүр нь:
1. газрын гадаргуугаас үндсэн дугуй хүртэлх өндрийн хэмжээг +1,5 м (+5 фут) буюу 5%-ийн нарийвчлалтайгаар дор дурьдсан үед нисэх багт үзүүлнэ :
(i) тангаж нь буултын оролтын дундаж өнцгөөс +5 градус байх үед;
(ii) крен нь аль ч тал руу 20 градус байх үед;
(iii) давших хурд нь ойртолт үйлдэх хамгийн бага хурд ба 370 кмц /200 узел/ -ийн хооронд байх үед;
(iv) 30 м /100 фут/-ээс 60 м /200 фут/ хүртэлх үнэмлэхүй өндөрт өндөр алдах босоо хурдны хэмжээ нь 5 м/сек-ээс их биш байх үед;
(v) тэгш гадаргуу дээр бодит өндрийн заалт нь мэдэгдхүйц хоцорсон буюу савлалт байхгүй үед;
2. агаарын хөлөг нь 60 м /200 фут/-ийн үнэмлэхүй өндрөөс доош байх үед газрын гадаргуугийн өндрийн өөрчлөлт тухайн агаарын хөлгийн үнэмлэхүй өндрийн 10%- нь болох бол:
(i) дэлгэц нь 0.1 секундийн дотор хариулах;
(ii) хэрэв радио өндөр заагч дахин ажиллавал дохиог 1 секундээс бага хугацаанд авна;
3. 150 метрээс /500 фут/ доош өндөрт ажиллагааг шалгах товчийг ашиглаж байвал энэ өндрөөс доош системд хийгдэх бүх тест явагдана;
4. цахилгаан тэжээлгүй болох эсвэл газраас буцаж ойсон дохио алга болох гэх мэт ажиллагааны гэмтлийг анхааруулах дохио ямар ч үед гарч болохыг тооцож байх;
(г) Бусад хэрэглэл, төхөөрөмж нь 91.73-т заагдсан Тээвэрлэгчийн үйл ажиллагааны зааварт дурдсаны дагуу CАТII, САТIII нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэх хүчин чадалтай байх ёстой.
12. Эмнэлгийн анхны тусламжийн хэрэгсэл
Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгсэл нь:
1. алдагдах, эсхүл муудаж чанараа алдах зэрэг аливаа эрсдэлийг багасгасан саванд хадгалагдсан байна,
2. дараах байдлаар байрлуулсан байна -
(i) осол аваар гарах үед гэмтэх, асгарах зэрэг эрсдэл бага байхаар;
(ii) агаарын хөлгөөр зорчиж буй хүмүүст аюул учруулахгүй байхаар.
3. байрлалын тэмдэглэгээг :
(i) тухайн хэрэгслийг хадгалж буй савны гадна талд;
(ii) хөөрөлтийн дээд жин нь 5700 кг-аас хэтрэхгүй агаарын хөлгийн хувьд гадна талд нь хийсэн байна;
4. мансууруулах бодис агуулсан эмнэлгийн анхны тусламжийн хэрэгслийг түгжээтэй саванд, аюулгүй байрлалд хадгална.
13. Гал унтраагч
Бүх гал унтраагч нь —
1. агаарын хөлгийн аюулгүй ажиллагаа болон багийн гишүүд, зорчигчдын аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхгүй байрлалд суурилагдаж, бэхлэгдсэн байна;
2. энэ зүйлийн (4)-ийн хүрээнд, гал унтраагч нь гарч болзошгүй галын төрөлд тохирох төрөл, тоо хэмжээтэй байна;
3. хортой хийнээс гарах эрсдэлийг багасгасан байна;
4. зөвхөн гал унтраах зориулалтын дараах зүйлийг агуулсан байна:
(i) бромхлоридфлуорметан (halon 1211);
(ii) бромтрифлуорметан (halon 1301);
(iii) нүүрстөрөгчийн давхар исэл;
(iv) хуурай нунтаг буюу химийн хуурай хор;
(v) гал унтраах зориулалтын бусад бодис, хэрэглэл.
14. Аврах тоног төхөөрөмж
(a) Аврах бүх тоног төхөөрөмж нь АНУ-ын TSO C13-д заасан шаардлагыг хангасан байна.
(б) Аврах завь АНУ-ын TSO C70-д заасан шаардлагыг хангасан, авран хамгаалах хэрэгслийг агуулсан байна.
(в) Авран хамгаалах хэрэгсэлд дараах зүйлийг багтаана:
1. завины бүрхүүл - нэг;
2. локаторын долгион ойлгогч - нэг,
3. завь нөхөгч - нэг;
4. завины ус шавхагч - нэг;
5. дохионы толь - нэг;
6. шүгэл - нэг;
7. завины хутга - нэг;
8. завь хийлэхэд зориулсан даралттай агаар бүхий баллон - нэг;
9. завь хийлэгч гар насос- нэг;
10. 25 м урттай аврах олс;
11. соронзон луужин – нэг;
12. усны өнгө хувиргагч будаг-нэг;
13. гар чийдэн - нэг;
14. сэлүүр, эсхүл сэлүүрдэх бээлий - хоёр;
15. завин дээрх хоёр хүн тутамд 1,2 л ус, эсхүл далайн усыг давсгүйжүүлэх хэрэгсэл - нэг;
16. хөнгөн гэмтлийг эмчлэх эмнэлгийн анхны тусламжийн хэрэгсэл - нэг;
17. нислэг үйлдэж буй газар нутгийн тухай ном, лавлах материал - нэг.
(г) Авран хамгаалах байршил заагч гэрэл нь АНУ-ын TSO C85-д заасан шаардлагыг хангасан байна.
15. Ослын байршил дамжуулагч /ELT/
(a) Энэ зүйлийн (и)-д зааснаас бусад тохиолдолд, ELT нь дараах шаардлагыг хангасан байна:
1. 121.5 мгц давтамж дээр дамжуулах АНУ-ын TSO C91;
2. 406 мгц давтамж дээр дамжуулах АНУ-ын TSO C126.
(б) ELT-г дараах байдлаар агаарын хөлөгт суурилуулсан байна:
1. аваар, ослын үед гэмтэх буюу эвдрэх эрсдэлийг багасгасан;
2. агаарын хөлгийн их биеийн бүтцийн хүчин чадлыг бууруулах эрсдэлийг багасгасан;
3. бэхэлсэн хэсгийн 0,3-аас 1,0 метрийн хоорондох зайд 450 ньютон хүчний үйлчлэл үзүүлэхэд бэхлэгдсэн хэсэгтэй харьцуулсан статик хазайлт нь 2,5 мм-ээс ихгүй байна.
4. тухайн дамжуулагч болон гаднах антен нь агаарын хөлгийн 3 гол тэнхлэгийн нэмэх буюу хасах чиглэлд 100 г ачааг өргөж чадах;
5. тухайн дамжуулагч болон гаднах антен нь өөр хоорондоо аль болох ойрхон байрлалд байх;
6. агаарын хөлгөөс салдаггүй ба салдаг автомат дамжуулагч ELT нь аль болох арын хэсэгт байрлана.
(в) ELT нь осол сүйрлийн үед ажиллах дараах шаардлагыг хангасан байна:
1. болгоомжгүй үйл ажиллагаанаас сэргийлэх байрлалд;
2. агаарын хөлгийн уртааш тэнхлэгийн дагуу, ослын анхны доргилт чичиргээг мэдрэхээр байрласан байна.
(г) ELT нь дараах байдлаар суурилуулсан өөрийн антентай байна:
1. агаарын хөлгийн хэвийн нислэгийн үед босоо байрлалд байх ;
2. гаднах антен нь үйлдвэрлэгчээс онцолж заагаагүй бол, бусад VHF-ийн гадна антенаас 0.6 метрээс багагүй зайтай байх;
3. дотор антен нь 0.3 м2-аас дээш талбай бүхий цонхонд ил байх бөгөөд металл хэрэгслээс тусгаарлагдсан байх;
(д) ELT-ын дамжуулагч антены кабелийн төгсгөл бүрт чичиргээнээс хамгаалах холбоог суурилуулсан байна;
(е) ELT бүр нь хүрэхэд ойр байрлалд, таних тэмдэгтэй байна.
(ж) ELT нь —
1. өөрөө хөвөгч;
2. усанд нэвтэрдэггүй;
3. зөөврийнх байна.
(з) ELT нь АНУ-ын TSO C91a-д заасан шаардлагыг хангасан байна.
(и) Энэ дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө суурилуулсан ELT нь —
1. АНУ-ын TSO C91 буюу TSO C91a-д заасан шаардлагыг хангасан байна;
2. ELT нь ажиллагаагүй болох үед, АНУ-ын TSO C91a-д заасан шаардлагыг хангасан ELT-аар солино;
(к) 91.112-д шаардсан техник үйлчилгээ хийлгэж байх үед ELT-г ажиллагаагүй гэж үзэхгүй.
16. Хүчилтөрөгч
Агаарын хөлөгт ашиглах хүчилтөрөгч нь Нисэхэд ашиглах стандарт хүчилтөрөгч буюу 99% ийн цэвэр, чийгшил нь нэг м3-д 0.0056 граммаас ихгүй, нүүрстөрөгчийн дан исэлгүй байна.
17. Зорчигчийн хүчилтөрөгчийн баг
Зорчигчийн хүчилтөрөгчийн баг нь АНУ-ын TSO C64-д заасан шаардлагыг хангасан байна.
18. Нисэх багийн гишүүдийн хүчилтөрөгчийн баг
(a) Нисэх багийн гишүүдийн хүчилтөрөгчийн баг нь АНУ-ын TSO C78-д заасан шаардлагыг хангасан байна.
(б) Нисэх багийн гишүүдийн хүчилтөрөгчийн баг нь:
1. нэг гараараа авч өмсөх боломжтой;
2. зохих ёсоор бэхлэгдсэн байх бөгөөд 5 секундийн дотор хүчилтөрөгчөөр хангах хүчин чадалтай;
3. дараах нөхцөлийг хангасан:
(i) нүдний шилний гадуур өмсөхөд харагдах нөхцөлийг муутгахгүй ;
(ii) нисэх багийн гишүүд ажлын байрнаас дотоод холбоогоор ярилцах боломжтой;
(iii) нисэх багийн хоёр гишүүний ажлын байр болон зорчигчийн тасалгаа бүрд байгаа багийн нэг гишүүний хооронд холбоо барих.
19. Амьсгал хамгаалах төхөөрөмж /PBE/
Амьсгал хамгаалах хэрэгсэл нь —
1. АНУ-ын TSO C99-д заасан шаардлагыг хангасан байна;
2. хэрэглэгчдийг дор дурдсан нөлөөллөөс хамгаална:
(i) утаа;
(ii) нүүрстөрөгчийн давхар исэл;
(iii) хортой бусад хий;
(iv) нисэх онгоцны битүүмжлэл алдагдсанаас бусад нөхцөлийн улмаас бий болсон хүчилтөрөгчийн дутагдалтай орчин.
20. Багийн гишүүдийн амьсгал хамгаалах зөөврийн төхөөрөмж
(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, багийн гишүүдийн амьсгал хамгаалах зөөврийн төхөөрөмж нь АНУ-ын TSO C116-д заасан шаардлагыг хангасан байна.
(б) Багийн гишүүдийн амьсгал хамгаалах зөөврийн төхөөрөмж нь багийн гишүүдийн үүрэгт ажилд үл нөлөөлөх амьсгал хамгаалах хэрэгсэлтэй холбогдсон хүчилтөрөгчийн зөөврийн хэрэгслээс бүрдэж болно.
21. Автомат хариулагч төхөөрөмж
Автомат хариулагч нь -
1. АНУ-ын TSO C74c-д заасан шаардлагыг хангасан байна;
2. S горимд ажиллах төхөөрөмж нь АНУ-ын TSO C112-ын зохих ангиллын шаардлагыг хангасан байна.
22. Өндрийн мэдээллийг кодлох тоноглол
(a) Барометрийн өндөр мэдрэмжтэй өндрийн хэрэглэл нь АНУ-ын TSO C10-д заасан шаардлагыг хангасан байна.
(б) Өндрийн мэдээллийг кодлох хэрэгсэл нь АНУ-ын TSO C88-д заасан шаардлагыг хангасан байна.
23. Өндрийн дохиоллын систем
Газрын гадаргуугаас дээш 1000 м (3000 фут)-ээс доош үйлдэх нислэгт өндрийн дохиоллын систем буюу төхөөрөмж нь харагдах, эсхүл сонсогдох дохио өгнө.
24. Аваарын үед хэрэглэх шүхэр
Аваарын үед хэрэглэх шүхэр нь—
1. маягийн гэрчилгээнд заасан шаардлагыг хангасан байна;
2. АНУ-ын TSO C23 стандартад нийцсэн байна;
25. Планер чирэх холбоос
1. энэ зүйлийн 2/-т зааснаас бусад тохиолдолд, планер чирэх холбоосын бат бэх чанарын /тасрах/ хязгаар нь чирэгдэж буй планерын хөөрөлтийн хамгийн их жингийн 80%-иас багагүй, эсхүл 200%-иас ихгүй байна;
2. хэрэв холбоосын бат бэх чанарын хязгаар нь чирэгдэж буй планерын нислэгийн хөөрөлтийн хамгийн их жингийн 200%-иас их байх тохиолдолд бэхлэлтийн цэгүүд дээр дараах шаардлагыг хангасан хамгаалах гогцоо суурилуулна:
(i) чирэгдэж буй планерын бэхлэлтийн цэг дээрх гогцооны хувьд, бат бэх чанарын хязгаар нь тухайн планерын хөөрөлтийн хамгийн их жингийн 80%-иас багагүй, гэхдээ планерын хөөрөлтийн хамгийн их жингээс 2 дахин их байж болохгүй;
(ii) чирж байгаа агаарын хөлгийн бэхлэлтийн цэг дээрх гогцооны хувьд, бат бэх чанарын хязгаар нь планерын хөөрөлтийн хамгийн их жингийн 100%-иас доошгүй, гэхдээ планерын хөөрөлтийн хамгийн их жингээс 2 дахин их байж болохгүй.
Текст томруулах
A
A
A