- Нүүр
- Сайдын тушаал
- НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ
Иргэний нисэхийн дҮрэм - 175
Нисэхийн МЭдээллийн ҮйлЧилгээний байгууллагА,гэрЧилгээжҮҮлэЛТ
- Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2003 оны 124 тоот тушаалаар батлагдаж, 2003 оны 07-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
- Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд: /нэмэлт, өөрчлөлт хийгдээгүй/
БҮЛЭГ А. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 3
175.1. Зорилго 3
175.2. Тодорхойлолт, товчлол 3
175.3. Үндсэн шаардлага 3
175.4. Өргөдөл гаргах 3
175.5. Гэрчилгээ олгох 4
175.6. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний төрөл 4
175.7. Гэрчилгээний хугацаа 4
175.8. Гэрчилгээний хугацаа сунгалт 4
175.9. Шилжилтийн үеийн зохицуулалт 4
БҮЛЭГ Б. ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА 5
175.10. Боловсон хүчинд тавигдах шаардлага 5
175.11. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ажилтны сургалт, дадлагад тавигдах шаардлага 5
175.12. Ажлын байранд тавигдах шаардлага 5
175.13. Нислэгийн өмнөх мэдээллийн хамрах хүрээ 6
175.14. Ээлж хүлээлцэх 6
175.15. Бичиг баримтын бүрдүүлэлт, хөтлөлт, хадгалалт 6
175.16. Мэдээлэл цуглуулах 7
175.17. Нисэхийн мэдээллийг хэвлэх 7
175.18. Хэвлэгдсэн мэдээллийн ташаарлыг засах 8
175.19. Бүртгэлд тавигдах шаардлага 9
175.20. Нисэхийн мэдээллийн эмхтгэл (AIP)-ийн үйлчилгээ 9
175.21. NOTAM мэдээллийн үйлчилгээ 9
175.22. Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ 10
175.23. Гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах 11
175.24. Аюулгүй ажиллагааны хяналт, шалгалт 11
175.25. Харилцан ажиллагааны зохицуулалтад тавигдах шаардлага 12
175.26. Мэдээлэл хэрэглэгдэх цаг хугацааны хэмжүүрт тавигдах шаардлага 12
175.27. Нисэхийн суурин холбоо ба утсан харилцааны журам 12
175.28. Нислэгийн онцгой нөхцөл ба онцгой тохиолдол, ослын дараах ажиллагаа 13
175.29. Зөрчил 13
175.30. Чанарын дотоод хяналт 13
175.31. Байгууллагын үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага 14
БҮЛЭГ В. ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА 15
175.32. Ерөнхий шаардлага 15
175.33. Үйл ажиллагааны ерөнхий журам 15
175.34. Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл (AIP) 15
175.35. AIP-ийн тодорхойлолт 16
175.36. AIP-ийн Өөрчлөлтийн тодорхойлолт 16
175.37. AIP-ийн Нэмэлтийн тодорхойлолт 16
175.38. Нисэхийн Цуврал Мэдээлэл (AIC)-ийн тодорхойлолт 17
175.39. NOTAM-ын тодорхойлолт 17
175.40. NOTAM мэдээллийг тараах 18
Дэд бүтцийн сайдын 2003 оны 124 тоот тушаалын Хавсралт 6
Нисэхийн МЭдээллийн ҮйлЧилгээний байгууллагА, гэрЧилгээжҮҮлэЛТ
БҮЛЭГ А. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
175.1. Зорилго
Нисэхийн мэдээллийн үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэх, үйл ажиллагааных нь журмыг тогтоох, Монгол улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл (AIP), Нисэхийн цуврал мэдээлэл (AIC) болон NOTAM мэдээлэлд тавигдах шаардлагуудыг тодорхойлоход энэ дүрмийн зорилго оршино.
175.2. Тодорхойлолт, товчлол
Аэронавигацийн мэдээллийн үйлчилгээ (AIS) гэж аливаа нислэг үйлдэхэд шаардагдах аэродром, агаарын замууд болон аэронавигацийн тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийн үйлчилгээг;
Аэронавигацийн мэдээллийн эмхэтгэл (AIP) гэж тухайн улсын нутаг дэвсгэр дэх аэродром ба агаарын замуудад нислэг үйлдэхэд шаардлагатай, тогтмол шинж чанартай мэдээллүүдийг агуулсан баримт бичгийг;
Нислэгийн хөдөлгөөний холбогдолтой мэдээлэл гэж агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний холбогдолтой, AFTN-ээр дамжуулдаг мэдээллүүдийг /агаарын хөлгийн хөөрөлт-DEP, буулт-ARR, нислэгийн төлөвлөгөө-FPL г.м/;
Үйл ажиллагааны ерөнхий журам гэж Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх үндсэн журам буюу тэдгээрийн бүрдлийг;
Үйл ажиллагааны заавар гэж нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагчийн эрхлэх үйлчилгээ, түүний төрөл, бүтэц зохион байгуулалт, ажлын байр, боловсон хүчний хангалт, мөрдөх журам заавар зэрэг үйл ажиллагаагаа зохих түвшинд явуулахад шаардагдах нөхцөлийг тодорхойлсон бичиг баримтыг;
Нисэхийн цуврал мэдээлэл (AIC) гэж NОТАМ болон АIP-д оруулах шаардлагагүй боловч нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, агаарын навигацийн холбогдолтой мэдээллийг тус тус хэлнэ.
NOTAM - аэродром ба агаарын замууд, түүн дээрх аэронавигацийн тоног төхөөрөмжүүдийн үйл ажилагааны өөрчлөлтийн талаарх түр шинж чанартай мэдээлэл;
AIRAC - Аэронавигацийн мэдээллийн хяналт зохицуулалтын систем;
AIP AMENDMENT - АIP-ын өөрчлөлт буюу АIP-ын мэдээлэлд орсон тогтмол шинжтэй өөрчлөлтүүд;
AIP SUPPLEMENT - АIP-ын нэмэлт буюу АIP-ын мэдээлэлд орсон түр хугацаатай өөрчлөлтүүдийг тусгай хуудас болгон хэвлэснийг;
FIR - Монгол улсын нислэгийн мэдээллийн бүс.
175.3. Үндсэн шаардлага
Энэ дүрмийн дагуу нисэхийн мэдээллийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ эзэмшигчээс өөр бусад байгууллага, этгээд Монгол улсын нислэгийн мэдээллийн бүс (FIR)-д нисэхийн мэдээллийн үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
175.4. Өргөдөл гаргах
(а) Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага (цаашид НМҮБ гэх)-ын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч (цаашид Өргөдөл гаргагч гэх) нь ИНЕГ-175/01 маягтыг бөглөж, энэ дүрмийн 175.31-д шаардсан бичиг баримт болон төлбөрийн баримтыг хавсарган ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
(б) Өргөдөлд дараах мэдээллийг багтаасан байна:
1. өргөдөл гаргагчийн нэр, албан ёсны хаяг;
2. эрхлэх үйлчилгээний төрөл, жагсаалт;
3. үйлчилгээ явуулах нислэгийн мэдээллийн бүс, аэродром, агаарын зай;
4. шаардлагатай бусад мэдээлэл.
175.5. Гэрчилгээ олгох
(а) ИНЕГ-ын дарга нь НМҮБ-ын гэрчилгээг дараах нөхцөлд олгоно:
1. өргөдөл гаргагч энэ дүрмийн Б бүлгийн шаардлагыг хангасан;
2. өргөдөл гаргагчийн ажилтан, албан тушаалтнууд энэ дүрмийн 175.10-ын (а), (б)-д заасан шаардлагуудыг хангасан;
3. гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх.
(б) Нислэгийн мэдээллийн болон аэродромын тодорхой нэг бүсэд үйлчилгээ үзүүлэх эрх (гэрчилгээ)-ийг нэгээс дээш НМҮ-ний байгууллагад олгохгүй.
175.6. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний төрөл
(а) Нисэхийн мэдээллийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:
1. аэронавигацийн мэдээллийн эмхтгэлээр үйлчлэх үйлчилгээ;
2. картографийн үйлчилгээ;
3. нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ;
4. NОТАМ мэдээ солилцооны үйлчилгээ;
5. нисэхийн мэдээлэл хэвлэх үйлчилгээ.
(б) НМҮБ-ын гэрчилгээнд:
1. эрхлэх нисэхийн мэдээллийн үйлчилгээ (цаашид НМҮ гэх)-ний төрөл;
2. үйлчилгээ эрхлэх нислэгийн мэдээллийн бүс, аэродром, агаарын зай;
3. ИНЕГ-аас шаардсан бусад нөхцөлүүд тусгагдсан байна.
175.7. Гэрчилгээний хугацаа
(а) НМҮБ-ын гэрчилгээг 1 жил хүртэл хугацаагаар олгох буюу сунгана.
(б) НМҮБ-ын гэрчилгээ нь түүний хүчинтэй хугацаа дууссан, эсхүл ИНЕГ-аас гэрчилгээний үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн буюу цуцалснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна.
(в) Гэрчилгээний хугацаа дууссан, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т хураалгана.
(г) Гэрчилгээний үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээний үйлчлэлийг сэргээх тухай асуудлаар ИНЕГ-т хандаж болно.
175.8. Гэрчилгээний хугацаа сунгалт
Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг ИНЕГ-0175/02 маягтын дагуу гаргаж гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ИНЕГ-т ирүүлнэ.
175.9. Шилжилтийн үеийн зохицуулалт
Энэ дүрэм хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө НМХҮ эрхэлж байсан байгууллагад, энэ дүрмээр гэрчилгээжхэд шаардагдах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шилжилтийн хугацааг ИНЕГ-аас тогтоож өгнө.
БҮЛЭГ Б. ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
175.10. Боловсон хүчинд тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь дараах албан тушаалтан, ажилтантай байна:
1. байгууллагын үйл ажиллагаа энэ дүрмийн шаардлагын дагуу санхүүжиж байгааг бататгах, хяналт тавих эрх бүхий удирдах албан тушаалтан;
2. байгууллага, түүний нэгж, салбаруудын үйл ажиллагаа энэ дүрмийн шаардлагын хүрээнд явагдаж байгаад хяналт тавих, бататгах үүрэг бүхий албан тушаалтан;
3. байгууллагын үйл ажиллагааны заавар, эрхлэх үйлчилгээний жагсаалтад тусгагдсан нисэхийн мэдээллийн үйлчилгээг явуулах мэргэжлийн ажилтнууд.
(б) Өргөдөл гаргагч нь дараах журмуудыг боловсруулж, ажилтнуудын эрх, үүргийг бичгээр баталгаажуулсан байна:
1. ажилтны ур чадварыг үнэлэх, дадлагажуулах ба эрх олгох журам;
2. ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг хадгалах, дээшлүүлэх журам.
(в) Өргөдөл гаргагчийн дараах ажилтан нь ИНД-65-ын дагуу тухайн ажлын байранд ажиллах эрх эзэмшсэн байна:
1. нислэгийн мэдээлэл, зохицуулалтын ажилтан;
2. NОТАМ-ын ажилтан;
3. мэдээллийн туслах ажилтан.
175.11. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ажилтны сургалт, дадлагад тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь ажилтнуудад сургалт, дадлага явуулах журам, хөтөлбөртэй байна.
(б) Ажилтнуудыг ажлын байранд сургах, дадлагажуулах, шалгах этгээд нь ИНД-65-ын дагуу олгогдсон багшлах, шалгах зэрэглэлтэй байна.
175.12. Ажлын байранд тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь, байгууллагын эрхлэх үйлчилгээний онцлогоос хамааран дараах ажлын байруудыг бэлтгэсэн байна:
1. нислэгийн мэдээлэл зохицуулалтын ажилтны;
2. NОТАМ-ын ажилтны;
3. мэдээллийн туслах ажилтны;
4. картографийн мэргэжилтний;
5. АIP-ийн мэргэжилтний;
6. хэвлэлийн мэргэжилтний;
7. сургалт дадлага гүйцэтгэх иж бүрэн тоноглогдсон танхим.
(б) Энэ зүйлийн (а)-д заагдсан ажлын байрууд нь:
1. байршлын хувьд:
(i) агаарын хөлгийн нисэх багт үйлчилгээ үзүүлэхэд хамгийн ойр дөт;
(ii) нисэхийн мэдээллийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх төрлийн холбооны сувгуудад холбогдох боломжтой байна;
2. нисэхийн мэдээлэл хангалтын ээлжийн ажилтнуудын ажлын байрны хувьд:
(i) ажилтнуудыг үүрэгт ажлаас нь удаан хугацаагаар хөндийрүүлэхгүй, тэдний ажлын чадварыг бууруулахгүй байлгах шаардлагад нийцсэн байна;
(ii) ээлжийн ажилтнуудад зориулсан түр амралтын өрөө нь ажилтнуудын алжаал тайлах болон хоол хүнсний зүйл бэлтгэх, хадгалахад зориулагдсан тавилга, төхөөрөмжөөр тоноглогдсон байна;
(iii) Монгол Улсын нислэгийн мэдээллийн бүсэд буюу гадаад орнуудын нисэхийн мэдээллийн байгууллагуудтай харилцах хоёр талын холбооны AFTN, SITA сүлжээ (НМҮ-ний гэрээнд заасан тохиолдолд мэдээлэл солилцох нөөц суваг) төхөөрөмжөөр тоноглогдсон байна;
3. НМҮ явуулахад зайлшгүй шаардлагатай дараах тоног төхөөрөмж, хэрэгсэлтэй байна:
(i) нисэх баг, нислэгийн хангалтад оролцогч байгууллага, хүмүүсийг шаардлагатай мэдээллээр найдвартай, түргэн шуурхай хангах зорилго бүхий мэдээллийн автомат систем;
(ii) цахилгаан эрчим хүчний найдвартай хангалт;
(iii) шаардлага хангахуйц хурд, багтаамжтай компьютер;
(iv) газрын зураг, картографийн бүтээгдэхүүн хэвлэх төхөөрөмж;
(v) газрын болон нислэгийн зураг;
(vi) олон улсын цагийг харж тооцох зориулалт бүхий ханын цагууд;
(vii) нислэгийн хөдөлгөөний болон ажиллагааны бүртгэл;
(viii) телефон утсан холбоо;
(ix) мэдээлэл хүлээн авах, дамжуулах төхөөрөмж /факс/;
(x) мэдээлэл олшруулах хувилагч машин;
(в) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (б)-д заагдсан тоног төхөөрөмж, хэрэгслүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлж өгнө.
(д) Энэ зүйлийн (б)-д заасан тоног төхөөрөмжүүдийн гэнэтийн саатал, татгалзал, ашиглалт ба хүчин чадлын түвшингийн бууралт, нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалыг багасгах зорилго бүхий нөөц тоног төхөөрөмж, хаягтай байна.
175.13. Нислэгийн өмнөх мэдээллийн хамрах хүрээ
Өргөдөл гаргагч нь нислэгийн өмнөх мэдээллийн хангалт хийхийн тулд дараах зүйлүүдийг тодорхойлсон байна. Үүнд:
1. Үйл ажиллагаа явуулах газар зүйн орчныг;
2. Нисэх буудлууд болон тэдгээрээс эхлэх агаарын замуудыг.
175.14. Ээлж хүлээлцэх
Өргөдөл гаргагчийн ажилтнууд нь ээлж хүлээлцэх үйл ажиллагаандаа NОТАМ-ын тасгийн үйл ажиллагааны журам, ажлын технологийн заалтыг баримтална.
175.15. Бичиг баримтын бүрдүүлэлт, хөтлөлт, хадгалалт
(а) Өргөдөл гаргагч нь:
1. нисэхийн мэдээллийн хэвлэлийн хэмжээ, стандартыг Чикагогийн конвенцийн Хавсралт 15-ын дагуу тогтооно;
2. мэдээлэл ашиглагдах онцлогийг харгалзан хэмжээ, стандартыг баримталж буй эсэхийг хянана;
3. үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах үндсэн материал, стандартууд, өгөгдсөн мэдээлэл болон журмын хуулбарыг хадгална.
(б) Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг баталгаажуулах зорилго бүхий дотоод хяналтын журмыг тогтоосон байна:
1. нисэхийн мэдээлэл, түүнд холбогдох бичиг баримтуудыг хэвлэхээс өмнө ИНЕГ-ын эрх бүхий этгээд хянасан байна;
2. бичиг баримтуудыг ажилтнууд шаардлагатай үед хэрэглэх боломжтой байна;
3. хүчингүй болсон бичиг баримтуудыг ашиглагч байгууллагуудын хэрэглээнээс авсан байна;
4. бичиг баримтад оруулсан өөрчлөлтүүдийг хэвлэхээс өмнө ИНЕГ-ын эрх бүхий этгээд хянасан байна;
5. хэвлэгдэн гарсан бичиг баримтуудын алдаа, ташаарлыг хянах, тэмдэг тэмдэглэгээ, агуулгын хувьд үнэн зөв эсэхийг тодруулахын тулд хүчингүй болсон бичиг баримтуудтай харьцуулан хянана.
175.16. Мэдээлэл цуглуулах
(a) Өргөдөл гаргагч нь, эрхлэх үйлчилгээний жагсаалтад заасан нисэхийн мэдээллийн үйлчилгээ явуулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах, харьцуулан дүгнэх журмыг тогтооно.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан журам нь дараах зүйлүүдийг багтаасан байна:
1. мэдээллийг, нислэгийн хангалтад оролцдог бусад байгууллага /орон нутгийн нисэх буудлууд, НХҮА, ТХА, НЦУТ г.м/-аас авсан байх ба уг мэдээлэл нь Монгол улсын нислэгийн мэдээллийн бүс (FIR), агаарын зай, замуудад хамаарахыг;
2. олон улсын нислэгийн үйл ажиллагаанд ашиглагдах мэдээллийг нислэг үйлдэх тухайн улсын нислэгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг эрх бүхий байгууллагаас авсан байхыг;
3. энэ зүйлийн (б)-гийн 1/, 2/-т дурьдсан мэдээллийн эх сурвалжуудтай мэдээллийн хангалтын талаар харилцан тохиролцсон байхыг;
4. мэдээлэл бүрийн үнэн бодитой эсэхийг шалгаж баталгаажуулахыг.
(в) аливаа мэдээллийг NOTAM-аар зарлах шаардлагатай болсон тохиолдолд тухайн мэдээллийн эх сурвалжаас уг NOTAM мэдээг 3 сараас дээш хугацаагаар хүчинтэй байхыг шаардахгүй байх талаар NOTAM-ын мэдээллийн үйлчилгээний журамд оруулах.
175.17. Нисэхийн мэдээллийг хэвлэх
(a) Өргөдөл гаргагч нь нисэхийн мэдээллийг хянах, засварлах, хэвлэх журмыг тогтооно.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан журамд дараах зүйлийг багтаасан байна:
1. 175.16-гийн (б)-гийн 1/-д заасан мэдээллийг хүлээн авсан үед мэдээллийг дахин нарийвчлан шалгаж баталгаажуулсны дараа хэвлэх талаар;
2. хэвлэгдсэн мэдээлэл нь:
(i) хэлбэр хэмжээний зохих стандартад нийцсэн, нислэгийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц мэдээллийг агуулсан байна;
(ii) мэдээллийн хэрэглэгдэх байдлаас шалтгаалан ИКАО-гийн зохих стандарт шаардлагуудыг баримтална;
3. гэрчилгээ эзэмшигчийн зүгээс олгогдсон эрхийн дагуу хэвлэн гаргасан мэдээллүүд нь тогтмол чанартай, эсхүл урт хугацаанд хэрэглэгдэх байдлаараа ялгагдах тэмдэглэгээтэй байна;
4. 175.16-гийн (б)-гийн 2/-т заасны дагуу авсан мэдээлэлд уг мэдээллийг явуулсан улсыг тодорхой заасан байна;
5. 175.16-гийн (б)-гийн 4/-ийн дагуу шалгасан мэдээлэл нь нотлогдоогүй бол энэ тухай тодорхой тэмдэглэгээ хийсэн байна;
6. хэвлэгдсэн мэдээлэлд урт хугацааны /3 сараас дээш/ өөрчлөлт орохоор бол мэдээллийг хэвлэхээс өмнө тухайн өөрчлөлтийг оруулж байгаа байгууллагатай хугацааны хувьд харилцан тохиролцож баталгаажуулсан байна;
7. дуусах хугацаа нь тодорхой бус, түр хугацааны мэдээлэл хэвлэгдэн тараагдсан бол тухайн мэдээллийн эх сурвалжаас хүчингүй болгосон тохиолдолд уг мэдээллийг хүчингүй болсон хугацааны хамт дахин хэвлэн тараана;
8. мэдээллийг хэрэглэгдэх байдлаас нь шалтгаалан монгол, англи хэл дээр хэвлэнэ;
9. мэдээлэлд орсон хэмжих нэгжүүд нь ИКАО-гийн стандарт шаардлагад нийцсэн байна;
10. хэвлэгдсэн мэдээлэлд орсон товчилсон үгс нь ИКАО-гийн Doc8400, Doc7910, Doc8500-ын шаардлагад нийцсэн байна;
11. хэвлэгдсэн мэдээлэл нь хэрэглэгдэх үйл ажиллагааны шаардлагад нийцсэн байна.
(в) Нисэхийн мэдээллийн эмхтгэл (AIP)-тэй холбоотой мэдээллийг хэвлэхэд дараах шаардлага тавигдана:
1. AIP-ийн өөрчлөлт, нэмэлтэд орох нислэгийн зураглал болон нислэгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээллийг Нисэхийн мэдээллийн зохицуулалт, хяналтын систем (AIRAC)-ийн хүрээнд хэвлэн гаргана;
2. AIRAC-ын хүрээнд хэвлэгдсэн мэдээлэлд "AIRAC" гэсэн товчлолыг оруулан ялгана.
3. AIRAC-ын хүрээнд хэвлэгдсэн мэдээллийг тараахдаа уг мэдээллийн хүчинтэй болох хугацаанаас 28 хоногийн өмнө хэрэглэгчдэд хүрсэн байхаар тооцсон байна;
4. AIRAC-ын хүрээнд хэвлэгдсэн мэдээлэлд, түүнийг хүчинтэй болсон өдрөөс хойш 28 хоногийн хугацаанд ямар нэг өөрчлөлт хийхгүй;
5. AIP-ийн нэмэлт нь урьд нь зарлагдсан NOTAM мэдээллийг орлох бол уг нэмэлтэд тухайн NOTAM мэдээллийн сери дугаарыг оруулсан тайлбарыг оруулна;
6. AIP-ийн нэмэлт болон хавсралт нь AIRAC-ын хүрээнд хэвлэгдсэн тухай NOTAM хэлбэрээр зарлахдаа AIP-ийн нэмэлт болон хавсралт тус бүрийн ялгах дугаар, хүчинтэй болох хугацаа, агуулгыг зөвлөмж мэдээлэл болгон гаргана;
7. AIRAC-д оруулах мэдээлэл байхгүй бол тухайн хугацаанд NIL гэсэн тэмдэглэгээтэйгээр гаргана.
175.18. Хэвлэгдсэн мэдээллийн ташаарлыг засах
Өргөдөл гаргагч нь, хэвлэн гаргасан нисэхийн мэдээлэлд илэрсэн аливаа ташаарлыг шалгах, засах, илтгэх журмыг тогтоох ба энэ журам нь дараах зүйлүүдийг хамарсан байна:
1. тухайн ташаарлыг, уг мэдээллийг ашиглах үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр боломжийн бүх арга замаар засварлах;
2. дахин хэвлэгдэх мэдээлэлд засварыг тодорхой хийх;
3. гарсан ташаарлын эх сурвалжийг олж тодруулах, залруулах;
4. мэдээллийн ташаарлын талаар нийтэд мэдэгдэл хийх.
175.19. Бүртгэлд тавигдах шаардлага
Өргөдөл гаргагч нь нисэхийн мэдээллийн үйлчилгээ явуулахад шаардагдах мэдээллийг тодруулах, цуглуулах, ангилах, архивлах, хадгалах, хэрэглээнээс гаргах журам тогтоох ба уг журам нь дараах заалтуудыг хамарсан байна:
1. ирсэн болон гадагш илгээсэн бүх мэдээллийн бүртгэлүүд серийн дугаар, огноотой байх ба бусад нэмэлт мэдээллүүдийг үүнтэй ижил байдлаар бүртгэж ангилах;
2. мэдээллийг шалгах, хянах, хэвлэн гаргах ажлыг хариуцсан ажилтнуудын бүртгэл хөтлөх;
3. 175.18-ыг баримтлан алдааг засварласан тохиолдол бүрийн тухай тодорхой бүртгэл хөтлөх;
4. 175.30-ыг баримтлан, өргөдөл гаргагчийн харъяалагдах байгууллагын чанарын дотоодын хяналтын талаарх дүгнэлтийн бичлэг хийгдсэн байх;
5. хийгдсэн бүх бүртгэл, тэмдэглэл тодорхой, ойлгомжтой байх;
6. NOTAM, AIP-ийн хавсралт, нэмэлт, Нисэхийн цуврал мэдээлэл (AIC)-ийн хуудаснаас бусад бүх бүртгэл, тэмдэглэлийг 3-аас доошгүй жил хадгалах.
175.20. Нисэхийн мэдээллийн эмхтгэл (AIP)-ийн үйлчилгээ
(a) Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь дараах үүрэгтэй:
1. 175.34-ын дагуу Монгол улсын нисэхийн мэдээллийн эмхтгэл (AIP) хэвлэн гаргах;
2. 175.36-гийн дагуу AIP-д орох өөрчлөлтүүдийг хэвлэх;
3. 175.37-ын дагуу AIP-д орох нэмэлтүүдийг -
(i) 3 сар ба түүнээс дээш хугацаагаар мөрдөгдөх түр өөрчлөлтүүд;
(ii) бүрэн бичвэр, эсхүл зураг бүхий 3 сараас бага хугацаанд мөрдөгдөх мэдээллийн хамт хэвлэх;
4. 175.38-ийн дагуу AIC хэвлэн гаргах.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (а)-д дурьдсан үйл ажиллагаанаас гадна:
1. гадаад орны нисэхийн мэдээллийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай NOTAM болон нисэхийн багц мэдээлэл солилцох;
2. 175.17-гийн (в)-гийн дагуу AIP, түүнд орох нэмэлт өөрчлөлт, хавсралт, нислэгийн зураг, нисэхийн цуврал мэдээллийг хэрэглэгчдэд тараах AIRAC системийг бий болгох;
3. AIP-ийн бүрдэл болгон хэвлэсэн нислэгийн зураг бүр холбогдох стандартад нийцэж буй эсэхийг шалгах;
4. 175.16-гийн дагуу авсан:
(i) NOTAM мэдээллийг яаралтай гаргахыг шаарддаг шуурхай ажиллагааны мэдээлэл;
(ii) зөвхөн NOTAM хэлбэрээр тараагддаг, 3 сараас доош хугацаанд мөрдөгдөх түр мэдээллээс бусад, нислэгийн бүх мэдээлэлд оруулах өгөгдөхүүнийг зохицуулах үүрэгтэй.
175.21. NOTAM мэдээллийн үйлчилгээ
Гэрчилгээ эзэмшигч нь NOTAM-ын үйлчилгээ эрхлэхийн тулд:
1. Монгол улсын NOTAM мэдээллийн үйлчилгээг эрхлэн явуулах ажлын байрыг зохион байгуулж, бүрэлдэхүүнийг томилон 24 цагийн турш ажиллуулах;
2. NOTAM мэдээлэл солилцох зорилгоор гадаад улсын NOTAM-ын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай хамтарч ажиллах;
3. дараах шаардлагыг хангасан ажлын байрыг бэлдэх:
(i) NOTAM мэдээллийн үйлчилгээг эрхлэн явуулах ажлын байр нь нисэхийн мэдээллийн холбооны сүлжээ (AFTN)-тэй холбогдсон;
(ii) AFTN нь мэдээллийг шууд хэвлэдэг төхөөрөмжтэй холбогдсон;
(iii) теле холбооны хэрэгсэл (FAX)-ээр дамжуулсан NOTAM-ыг хүлээж авах, хэвлэн гаргах төхөөрөмжөөр тоноглогдсон;
4. 175.39-ийн дагуу NOTAM мэдээллийг шуурхай хэвлэх, 175.16-гийн дагуу хүлээн авсан мэдээлэл нь NOTAM хэлбэрээр дамжуулагдсан байх;
5. хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа NOTAM мэдээллийн AFTN-д хадгалагдсан шалгах хуудсыг нэг сарын давтамжтайгаар бэлтгэн гаргах.
175.22. Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ
(a) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ явуулахдаа:
1. мэдээллийг нисэх бүрэлдэхүүн, нислэгийн ажилтнууд ашиглахад ойлгогдхуйц гаргана;
2. навигацийн тоног төхөөрөмжийн ажиллагааны тогтмолжилт, нислэгийн аюулгүй байдлыг хангаж байгаа байдалд хяналт тавина;
3. хариуцах ажлын жагсаалтад хамрагдсан нислэгийн район, аэродром, агаарын замуудын тухай мэдээлэлтэй байна.
(б) Энэ зүйлийн (a)-д дурьдсан нислэгийн мэдээлэл нь дараах мэдээллийг агуулсан байна:
1. ашиглалтад байгаа NOTAM мэдээлэл, нислэгийн өмнөх мэдээллийн маягт (PIB)-ын хоосон хүснэгтэд оруулах, яаралтай шинж чанартай бусад мэдээлэл;
2. нисэхийн багц мэдээллийн шаардлагатай элементүүд;
3. холбогдох газрын зураг болон нислэгийн зураг;
4. зайлшгүй шаардлагатай үед нисэн гарах буудлын бодит байдалд хамаарах дараах мэдээллүүд:
(i) маневрлах талбай буюу түүнтэй залгаа байрласан нисэх буудлын орчны талбайд явагдаж буй барилгын, эсвэл засварын ажил;
(ii) маневрлах талбайн хүндрэлтэй хэсэг, эсвэл ХБЗ юмуу явгалах зурвасын гадаргууд гарсан эвдрэл, тэдгээрийг тэмдэглэсэн тухай;
(iii) ХБЗ, явгалах зам дээр цас, мөс, ус байгаа эсэх, тэдгээр нь гадаргуугийн барьцалтын коэффицентэд хэрхэн нөлөөлөх талаар;
(iv) ХБЗ, явгалах зам дээр, эсвэл зэрэгцээ ХБЗ, явгалах зам дээр цас хунгарласан буюу дагтаршсан эсэх талаар;
(v) явгалах зам, эсвэл түүний зэрэгцээ зогсоолд байгаа агаарын хөлөг, мөн саад болох бусад зүйлс байгаа эсэх;
(vi) бусад төрлийн, үүний дотор шувуунаас шалтгаалах аюул осол байгаа эсэх;
(vii) ойртолтын, босгоны, ХБЗ-ны, явгалах замын гэрлэн дохиоллын систем, саадны гэрэл, маневрлах талбайн гэрэл, нисэх буудлын цахилгаан хангамжийн эвдрэл гэмтэл, тогтмол бус ажиллагааны талаар;
(viii) буултын оролтын систем (ILS), чиглүүлэх станцууд (VOR/DME, NDB), нисэх буудлын хэт богино долгионы холбооны станцууд, алсын барааны харагдац (RVR)-ийг хэмжих ажиглалтын систем, цахилгааны хоёрдогч хангалт зэрэг навигацийн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, эсвэл тэдгээрийн тогтмол бус ажиллагааны тухай мэдээлэл.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь өөрийн үйлчилгээ үзүүлдэг бүс, аэродромуудын аэронавигацийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, түүний ажиллагааны талаар нислэгийн дараах мэдээллийг авах шаардлагыг нисэх багт тавьж болно.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь, энэ зүйлийн (в)-гийн дагуу аэронавигацийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, ажиллагааны талаар нисэх багаас өгсөн нислэгийн дараах мэдээллийг тухайн аэронавигацийн төхөөрөмжийг ашиглагчдад мэдээлэх үүрэгтэй.
175.23. Гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах
(a) Гэрчилгээ эзэмшигч нь өөрийн харъяалагдах байгууллага, эрхлэх үйлчилгээг тухайн үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор эрхлэх ажлынхаа жагсаалтад өөрчлөлт оруулж, шинэчилж байх үүрэгтэй.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь эрхлэх ажлынхаа жагсаалтад аливаа өөрчлөлт оруулахдаа энэ дүрмийн шаардлагыг хангасан, мөн нэмэлт өөрчлөлт хийх журмыг баримталсан байна.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь эрхлэх ажлынхаа жагсаалтад оруулсан өөрчлөлтийг мөрдөж эхлэхээс 14 хоногийн өмнө ИНЕГ-ын даргад мэдэгдсэн байна.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь дараах төрлийн өөрчлөлтийг оруулахдаа ИНЕГ-ын даргад урьдчилан мэдэгдэж, түүний зөвшөөрлийг авсан байна:
1. шууд ахлах албан тушаалтныг өөрчлөх;
2. жагсаалтад орсон ахлах албан тушаалтныг өөрчлөх;
3. гэрчилгээ эзэмшигчийн явуулж байгаа нисэхийн мэдээллийн үйлчилгээнд өөрчлөлт оруулах;
4. хэвлэн гаргасан нисэхийн мэдээллийн хэлбэр, хэмжээ, стандартад өөрчлөлт оруулах;
(д) ИНЕГ-ын дарга, энэ зүйлийн (г)-д дурьдсан аливаа өөрчлөлтийг оруулах, эсвэл мөрдөх явцад үйл ажиллагаа явуулах нөхцөлийг тусгайлан тогтоож өгч болно.
(e) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (д)-гийн дагуу тогтоосон аливаа нөхцөлийг мөрдөх үүрэгтэй.
(ж) Энэ журмын дагуу хийгдсэн аливаа өөрчлөлт нь гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа тохиолдолд гэрчилгээ эзэмшигч гэрчилгээндээ өөрчлөлт хийлгэхээр ИНЕГ-ын даргад нэн даруй хүргүүлнэ.
(з) Нисэхийн аюулгүй ажиллагааны ашиг сонирхлын үүднээс ИНЕГ-ын даргын зүгээс шаардлагатай гэж үзсэн өөрчлөлтийг гэрчилгээ эзэмшигч эрхлэх ажлынхаа жагсаалтад нэн даруй оруулах үүрэгтэй.
175.24. Аюулгүй ажиллагааны хяналт, шалгалm
(a) Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзвэл гэрчилгээ эзэмшигчийн албан байр, тоног төхөөрөмж, бичиг баримт болон бүртгэл тэмдэглэлд үзлэг хийх буюу үзлэг шалгалт хийлгэх шаардлагыг бичгээр өгнө.
(б) ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзвэл дээрх үзлэг шалгалтад хамаарах мэдээллийг гэрчилгээ эзэмшигчээс шаардаж болно.
175.25. Харилцан ажиллагааны зохицуулалтад тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь НХҮ-ний салбарууд болон дараах байгууллагуудын харилцан ажиллагааны зохицуулалтын журмыг тогтоосон байна:
1. ИНД-171-ийн дагуу гэрчилгээжсэн Техник хангалт, үйлчилгээний байгууллага;
2. ИНД-172-ын дагуу гэрчилгээжсэн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага;
3. агаарын тээвэр эрхлэгч байгууллага /Агаарын тээвэрлэгч/;
4. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн ТЗТБ;
5. Олон улсын болон орон нутгийн нисэх буудлууд;
6. ИНД-174-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн цаг уурын байгууллага;
(б) Өргөдөл гаргагч нь эрхлэх үйлчилгээнийхээ хүрээнд харилцагч байгууллагуудтай НМҮ-ний гэрээ байгуулах журмыг тогтоосон байна.
(в) НМҮ-ний гэрээ нь дараах шаардлагыг хангасан байна:
1. талуудын эрх бүхий удирдах албан тушаалтнуудаар баталгаажсан байх;
2. талуудын үр дүнтэй харилцан ажиллагааг зохицуулах дэлгэрэнгүй журмыг тусгасан байх;
(г) Өргөдөл гаргагч нь, НХҮ-ний салбар нэгжүүдийн хоорондын харилцаа холбооны хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангасан холбооны системтэй байх ба харилцаа холбооны журмыг тогтоосон байна.
175.26. Мэдээлэл хэрэглэгдэх цаг хугацааны хэмжүүрт тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь цаг хугацааны хэмжүүрийн хувьд дараах шаардлагыг хангасан байна:
1. UTC-гийн 0000 цагаас тооцоолол нь эхлэн, цаг минутын нэгжээр 24 цагийн турш илэрхийлэгдэх Ертөнцийн Үндсэн Цаг (UTC)-ийг хэрэглэх;
2. Цагийн тохиргоо нь GPS буюу стандарт цагтай харьцуулан, НХҮБ-ынхтай адил байхаар тохируулагдсан байна.
175.27. Нисэхийн суурин холбоо ба утсан харилцааны журам
(а) Өргөдөл гаргагч нь дараах журмыг тогтоосон байна:
1. энэ зүйлийн (б)-д заасан радио холбооны стандарт формат, стандарт хэллэгийг ашиглах;
2. зөвхөн НХҮ-тэй холбоотой буюу нислэгийн аюулгүй ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг дамжуулах;
3. холбоо барих журам нь Чикагогийн конвенцийн Хавсралт 10-ын 2-р Хэсэгт заасны дагуу боловсруулагдсан байх.
(б) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а)-гийн шаардлагыг биелүүлэх үүднээс стандарт хэллэг, түүнийг ашиглах нөхцөлүүдийг дараах бичиг баримтуудад нийцүүлнэ:
1. Чикагогийн конвенцийн Хавсралт 15;
2. Doc 8126, Doc 4444;
3. Doc 8400.
(в) Энэ зүйлийн (б)-д заагдсан бичиг баримтууд өөр хоорондоо зөрчилдвөл жагсаагдсан дарааллын дагуу тодорхой нэг хэллэгийг сонгоно.
175.28. Нислэгийн онцгой нөхцөл ба онцгой тохиолдол, ослын дараах ажиллагаа
(а) Өргөдөл гаргагч нь аюулд нэрвэгдсэн, эсхүл аюул тулгарсан агаарын хөлөгт боломжтой бүх туслалцааг үзүүлэх, давуу эрх олгох журмыг тогтоосон байна.
(б) Өргөдөл гаргагч нь, осол сүйрлийн дараа авч хэрэгжүүлэх ажиллагааны журмыг тогтоох ба осол сүйрэл нь навигацийн ямар нэг тоног төхөөрөмжөөс тодорхой хэмжээгээр шалтгаалсан тохиолдолд тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн бус байгаа талаарх мэдээллийг холбогдох газруудад дамжуулах арга хэмжээг яаралтай авна.
175.29. Зөрчил
Өргөдөл гаргагч нь дараах журмыг тогтоосон байна:
1. зөрчлийн тухай ИНД-12-ын дагуу илтгэх, мэдээлэх журам;
2. тоног төхөөрөмжийн хэвийн бус ажиллагааны тухай илтгэлийг ИНД-91-ийн дагуу Холбоо навигацийн байгууллагад дамжуулах журам.
175.30. Чанарын дотоод хяналт
(а) Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн биелэлтийг бататгах, түүнд хяналт тавих зорилгоор Чанарын дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлсэн байна.
(б) Чанарын дотоод хяналтын тогтолцоо нь дараах зүйлийг агуулсан байна:
1. аюулгүй ажиллагааны зорилт, журам;
2. радио болон телефон холбооны бичлэг, зөрчил доголдлын мэдээлэл, ажилтан ба үйлчлүүлэгчийн мэдээллийг хавсаргасан чанарын үзүүлэлтүүдэд үндэслэн оршиж буй дутагдал буюу дутагдал гарах шалтгааныг илрүүлэх журам;
3. илэрсэн дутагдлыг залруулах журам;
4. дутагдлаас урьдчилан сэргийлэх журам;
5. байгууллагын аюулгүй ажиллагааны зорилтын хэрэгжилтэд хийгдэх аудит үзлэг;
6. энэ дүрмийн хэрэгжилтийн байдалд удирдлагын зүгээс хяналт тавих журам.
(в) Аюулгүй ажиллагааны зорилтын журам нь байгууллагын аюулгүй ажиллагааны зорилт тодорхой байх, байгууллагын бүх түвшинд хэрэгжиж байх шаардлагыг хангасан байна.
(г) Дутагдлыг залруулах журамд:
1. дутагдлыг хэрхэн засаж залруулах;
2. авсан арга хэмжээ нь ямар үр дүнд хүрэх;
3. залруулах арга хэмжээний үр дүнд, энэ дүрмээр шаардсан журмуудад шаардлагатай нэмэлтүүдийг хэрхэн оруулах;
4. авсан арга хэмжээний үр дүнг удирдлагаас хэрхэн үнэлэх талаар тусгагдсан байна.
(д) Урьдчилан сэргийлэх арга хэмжээний журамд:
1. дутагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх;
2. авсан арга хэмжээ нь ямар үр дүнд хүрэх;
3. шаардлагатай нэмэлт журмуудыг хэрхэн боловсруулах, нэмэлт өөрчлөлтийг хэрхэн оруулах;
4. авсан арга хэмжээний үр дүнг удирдлагаас хэрхэн үнэлэх талаар тусгагдсан байна.
(е) Чанарын дотоод хяналтын хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:
1. үзлэг хийх давтамж ба салбар, нэгжийг заасан байна;
2. үзлэгт хамрагдах салбар, нэгжид шууд харъяалагддаггүй ажилтан үзлэгийг гүйцэтгэнэ;
3. үзлэгийн тайланг үзлэг хийгдсэн салбарын удирдлага болон дотоод хяналт хариуцсан ажилтанд илтгэнэ;
4. үзлэгээр илэрсэн зөрчил дутагдлыг залруулах, давтагдахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргах ба авах арга хэмжээг тодорхойлж, мэдэгдэнэ;
5. үзлэгийн дараа авч хэрэгжүүлсэн залруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих талаар дэлгэрэнгүй тусгасан байна.
(ж) Чанарын дотоод хяналт хариуцсан ажилтан нь байгууллагын удирдлагатай аюулгүй ажиллагаа, чанарын хяналтын асуудлаар шууд харьцах эрхтэй байна.
175.31. Байгууллагын үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага
Өргөдөл гаргагч нь дараах мэдээллийг агуулсан Үйл ажиллагааны зааврыг ИНЕГ-т ирүүлнэ:
1. байгууллагын журам, заавар нь энэ дүрмийн шаардлагын дагуу боловсруулагдсан бөгөөд тасралтгүй хэрэгжиж, мөрдөгдөж байгаа тухай байгууллагын удирдах албан тушаалтны бичгээр гаргасан баталгаа;
2. энэ дүрмийн 175.10-ын (а)-гийн 1/,2/-т заасан удирдах албан тушаалтнуудын нэрс, албан тушаал;
3. энэ дүрмийн 175.10-ын (а)-гийн 2/-т заасан удирдах албан тушаалтнууд, ажилтнуудын ажил үүргийн тодорхойлолт, байгууллагыг төлөөлөн ИНЕГ-тай шууд харьцах чиглэл;
4. энэ зүйлийн (а)-гийн 2/-т заасан албан тушаалтнуудын харилцан ажиллагааг ажлын байр бүрээр харуулсан бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч;
5. үйл ажиллагааны горим, ажилтнуудын мэргэжлийн түвшин, бэлтгэл нь энэ дүрмийн 175.10-ын (б)-гийн шаардлагад нийцэж байгаа эсэх;
6. НМҮ-ний мэргэжилтэн, ажилтнуудын сургалт, дадлага нь энэ дүрмийн 175.11-ийн шаардлагад нийцэж байгаа эсэх;
7. энэ дүрэмд заасан, дараах зүйлүүдийг агуулсан Үйл ажиллагааны ерөнхий журам:
(i) NОТАМ мэдээний үйл ажиллагаа;
(ii) харилцан ажиллагааны зохицуулалт;
(iii) радио-холбоо;
(iv) нислэгийн онцгой тохиолдол, онцгой нөхцөл байдлын үеийн ажиллагаа;
(v) нислэг-техникийн осол, зөрчлийн дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
(vi) баримтжуулалт, бүртгэл тэмдэглэл;
(vii) нислэгийн хөдөлгөөн, ээлжийн бүртгэл, ажлын байрны бүртгэл;
8. байгууллагын чанарын дотоод хяналтын журам, хөтөлбөр, төлөвлөгөө;
9. үйл ажиллагааны хяналт, өөрчлөлт оруулах журам.
БҮЛЭГ В. ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
175.32. Ерөнхий шаардлага
Гэрчилгээ эзэмшигч нь дараах үндсэн шаардлагуудыг биелүүлнэ:
1. үйл ажиллагааны зааврынхаа хүчин төгөлдөр хувийг шаардлагатай салбар нэгжийн ажлын байранд байнга хадгалах;
2. үйл ажиллагааны заавар, эрхлэх үйлчилгээний жагсаалтад тусгагдсан үйлчилгээний заавар журмуудыг мөрдөж ажиллах;
3. эрхлэх үйлчилгээний жагсаалтад дурьдсан үйлчилгээг гүйцэтгэх ажилтнуудад хуваарилах;
4. байгууллагын хаяг, телефон утас, факсын дугаар зэрэг харилцах хаягт оруулсан өөрчлөлтийн талаар ИНЕГ-т нэн даруй мэдэгдэх.
175.33. Үйл ажиллагааны ерөнхий журам
(а) НМҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь үйлчилгээ эрхлэх салбар тус бүрийн үйл ажиллагааны ерөнхий журамтай байна.
(б) Нэг буюу түүнээс дээш байршлаас, НМҮ-ний нэгээс дээш төрлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий НМҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь тухайн салбар, нэгж бүрийн онцлогийг харгалзан үйл ажиллагааны ерөнхий журамдаа нэмэлт тодотгол, зааврыг хавсаргаж болно.
175.34. Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл (AIP)
(а) Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл (AIP)-д:
1. нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлж буй Монгол Улсын Нислэгийн мэдээллийн бүс (FIR) болон агаарын зай, агаарын зам;
2. Монгол Улс руу болон Монгол Улсаас хийх олон улсын нислэгийн болон навигацийн үйл ажиллагаа явуулахад үзүүлэх үйлчилгээ, түүнд ашигладаг тоног төхөөрөмжүүд;
3. FIR-д явагдах нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, түүнд ашиглагдах тоног төхөөрөмжүүд;
4. ИНД-139-ийн дагуу гэрчилгээжсэн аэродромын бүсэд явуулах үйл ажиллагаанд хамаарах бодит мэдээлэл, аэродромын өгөгдлүүд, нислэгийн зураглал багтсан байна;
5. AIP нь ИНЕГ-аас баталгаажсан байна;
6. AIP-ийг хуулбарлах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.
(б) Гэрчилгээгүй аэродромуудад:
1. аэродром ашиглагч болон эзэмшигч нь нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигчийг аэродромын тухай мэдээлэл, өгөгдөл, тэдгээрийн өөрчлөлтийн тухай баталгаажсан мэдээллээр тогтмол хангах үүрэгтэй;
2. аэродром ашиглагч буюу эзэмшигч нь дээрх мэдээлэл, өгөгдлийн үнэн зөв, нарийвчлалыг бүрэн хариуцах ба тухайн аэродромын талаарх бодит мэдээлэл, өгөгдөл, зураглалууд, тэдгээрт орж байгаа өөрчлөлтийн тухай мэдээллийг ИНЕГ-аар баталгаажуулсны үндсэн дээр AIP-д оруулж болно.
(в) AIP-ын зохих бүлэг, хэсгүүдэд дараах мэдээллүүдийг заавал оруулна:
1. AIP-д орсон навигацийн тоног төхөөрөмжүүд, нислэгийн хөдөлгөөний болон бусад үйлчилгээ, тэдгээрт хамаарах дүрэм, журам, хариуцсан байгууллагуудын тухай мэдээллүүд;
2. Навигацийн тоног төхөөрөмжийг ашиглах, нислэгийн хөдөлгөөний болон бусад үйлчилгээг хүлээн авах нөхцөл, шаардлагууд;
3. Чикагогийн конвенцийн Хавсралтуудад заагдсан стандартаас зөрөөтэй заалтуудын жагсаалт.
175.35. AIP-ийн тодорхойлолт
(a) AIP-ийг монгол, англи хэлээр хэвлэн гаргах ба уг эмхтгэлийн бүрдэл болон хэвлэгдсэн хэсэг, бүлэг бүрт:
1. хэвлэлийн зорилго, тухайн хэвлэл нь AIP-ийн бүрдэл хэсэг болох тухай тодорхойлолт байна;
2. хэвлэл тус бүрийн агуулга, хуудасны дугаар, бүлэг бүрийн гарчгийг дугаарласан байна;
3. тухайн хэвлэлийг -
(i) AIP-ийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллага бэлтгэн гаргана;
(ii) ИНЕГ-аас олгосон гэрчилгээний хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тухай тодорхой мэдээллийг багтаасан байна;
4. аливаа мэдээ, мэдээлэл нь товч бөгөөд тодорхой, тоног төхөөрөмж, үйлчилгээ, эсхүл журмын талаар давтах зайлшгүй шаардлагатай бол өмнөх мэдээллээс зөрөөгүй байна;
5. хэвлэсэн огноотой, эсхүл хуудсыг нь салгаж хэрэглэх боломжтой хэвлэгдсэн бол огноог хуудас бүр дээр хэвлэх ба тухайн AIP-д орсон мэдээлэл хүчин төгөлдөр болж, ашиглагдаж эхэлсэн он, сар, өдрийг бүрэн бичсэн байна;
6. хэвлэгдсэн мэдээллүүд нь AIP-д хийсэн нэмэлтүүдээр өөрчлөгддөг, эсхүл тодорхой хугацаанд шинэчлэгддэг байна;
7. нарийвчлан тогтоогоогүй мэдээллийн магадлалын зэргийг тодорхой заасан байна.
(б) Хуудаснууд нь салдаг хэлбэрээр хэвлэгдсэн бол:
1. хуудас бүр дээр "тухайн хуудас нь AIP-ийн хэсэг бөгөөд … -р хэвлэлийн хуудас" гэдгийг заасан тэмдэглэл хийсэн байна;
2. дараах мэдээллийг агуулсан хяналтын хуудастай байна -
(i) хэвлэгдсэн огноо, хуудасны дугаар, хуудас бүр дэх зураг бүдүүвчийн гарчиг;
(ii) хяналтын хуудас нь AIP бүрийн нэмэлтэд хамт хэвлэгдсэн;
(iii) хэд дэх удаагийн хэвлэл болохыг заасан дугаартай;
(iv) энэ зүйлийн (a)-гийн 5/-д дурьдсан хуудасны дугаар болон огноотой байна.
175.36. AIP-ийн Өөрчлөлтийн тодорхойлолт
AIP-ийн Өөрчлөлт бүр нь:
1. хэвлэгдсэн мэдээлэлд оруулсан өөрчлөлт, шинэ мэдээлэл бүр тусгайлсан тэмдэг буюу тайлбараар тусгаарлан ялгагдсан;
2. он, оноор ялгасан серийн дараалсан дугаартай байна.
175.37. AIP-ийн Нэмэлтийн тодорхойлолт
(а) AIP-ийн Нэмэлт бүр хуанлины жилээр ялгасан серийн дараалсан дугаартай, Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй AIP-д орсон бүлгийн дугаартай байна.
(б) Хүчин төгөлдөр болоод удаагүй AIP-ийн Нэмэлтийн хяналтын хуудас нь AIP-ийн Нэмэлт бүртэй хамт, эсхүл нэг сараас дээшгүй хугацааны завсарлагатайгаар хэвлэгдсэн байх бөгөөд хяналтын хуудсыг Нэмэлтийн нэг адил тараасан байна.
175.38. Нисэхийн Цуврал Мэдээлэл (AIC)-ийн тодорхойлолт
(а) Нисэхийн Цуврал Мэдээлэл (AIC) нь:
1. хэвлэмэл байдлаар бэлтгэгдсэн;
2. хуанлины жилээр ялгасан серийн дараалсан дугаартай байна.
(б) Олон улсын нислэг үйлдэж буй Агаарын тээвэрлэгчид хэрэглэгдэх AIC нь AIP-ийн нэг адил тараагдсан байна.
(в) Нэгээс дээш серийн дугаартай AIC-ийг түгээхдээ сери бүрийн урд таних тэмдэг болгон ашиглах үсэг бичсэн байна.
(г) Хүчин төгөлдөр болоод удаагүй AIC-ийн хяналтын хуудсыг жилд нэгээс доошгүй удаа хэвлэн гаргаж тараасан байна.
(д) AIC нь гадаадад болон дотоодод тараагдахаас шалтгаалан монгол, англи хэл дээр хэвлэгдсэн байна.
175.39. NOTAM-ын тодорхойлолт
(a) NOTAM-ын мэдээллийн үйлчилгээ явуулж байгаа байгууллага, этгээд нь NOTAM мэдээлэл бүрийг "А", "C", "S" серийн аль нэгээр дугаарласан байна. Сери бүр нь он оноор дараалсан дугаартай байна:
1. "A" - холын болон дундын зайн нислэгүүдэд хамааралтай, олон улсын иргэний нисэхийн хэрэглээнд бэлэн байгаа бүх аэродром/нисдэг тэрэгний буудал, тоног төхөөрөмж, тэдгээрийн ажиллагааны тухай бүрэн мэдээллийг агуулсан, олон улсад тараахаар сонгосон NОТАМ;
2. "C" - орон нутгийн иргэний нисэхийн хэрэглээнд бэлэн байгаа бүх аэродром/нисдэг тэрэгний буудал, тоног төхөөрөмж, тэдгээрийн ажиллагааны тухай бүрэн мэдээллийг агуулсан, зөвхөн улс дотроо тараах NОТАМ;
3. "S" - аэродромын элементүүд дээрх цас, мөс, шалбаагаас болсон аюултай нөхцөл, эдгээр нөхцөлтэй холбоотой тогтоол усны байдал, арилгах явцын талаарх NОТАМ.
(б) "С" серийн NOTAM мэдээлэлд:
1. FIR-д үйл ажиллагаа явуулж буй ашиглагч, хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл;
2. өмнө нь хэвлэгдээгүй мэдээлэл агуулагдсан байна.
(в) "А" серийн NOTAM мэдээлэлд FIR-д олон улсын нислэг үйлдэж буй гадаадын ашиглагч, хэрэглэгчдэд ач холбогдолтой мэдээлэл агуулагдана.
(г) NOTAM мэдээлэлд AIP, эсхүл түүний хавсралтад оруулах шаардлагатай мэдээлэл агуулагдаж байвал эмхтгэл болон хавсралтад нөлөөлөх агуулгыг хадгалсан бичвэртэй байна.
(д) Сүүлчийн хэвлэлд орсон, эсхүл өмнөх NOTAM мэдээллийг хүчингүй болгосон мэдээллийг хэвлэн гаргахдаа өмнөх NOTAM мэдээллүүдийн серийн дугаарыг заавал дурьдсан байна.
(е) NOTAM мэдээлэлд алдаа, ташаарал илэрсэн тохиолдолд үндсэн NOTAM мэдээллийг хүчингүй болгосон залруулга бүхий NOTAM мэдээллийг хэвлэн гаргана.
(ж) NOTAM мэдээллийн бичвэр нь:
1. Чикагогийн конвенцийн Хавсралт 15-ын шаардлагад нийцсэн;
2. давтагдсан тэмдэглэгээг ашиглаагүй байна.
(з) Байршлын тэмдэглэгээ өгөгдөөгүй газарт бэлтгэгдсэн NOTAM мэдээллийн бичвэрт уг газрын нэрийг ИКАО-гийн Doc 8126-ийн 4.1.18-д заасны дагуу бичиж тэмдэглэнэ.
(и) NOTAM-ын хяналтын хуудас нь:
1. сүүлд хэвлэгдсэн AIP, эмхтгэлийн хавсралт, олон улсад тараагдсан AIC-д хамаарах лавламж мэдээллийг багтаасан;
2. хяналтын хуудасны лавламж мэдээлэлд орсон хүчинтэй байгаа NOTAM мэдээллийн хяналтын хуудасны дугаарыг тодорхой тусгасан байна.
(к) "А" серийн NOTAM мэдээллийг олон улсад түгээх хэлбэрээр бэлтгэн гаргасан байна.
175.40. NOTAM мэдээллийг тараах
(a) NOTAM мэдээллийг:
1. Телехолбооны болон нисэхийн телехолбооны сүлжээ (AFTN)-ний хэрэгслийг ашиглан мэдээлэл хэлбэрээр дамжуулна;
2. үйл ажиллагаа явуулахад нь зайлшгүй шаардлагатай, эсвэл явуулж буй үйл ажиллагаагаа долоо /7/-гоос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх боломжгүй хэрэглэгчдэд илгээсэн байна.
(б) "С" серийн NOTAM мэдээллийг Монгол Улсын хэмжээнд тараана.
(в) "А" серийн NOTAM мэдээллийг Монгол улсын хэмжээнд болон 175.20-ын (б)-гийн 1/-д заасны дагуу гэрээ байгуулсан, гадаадын NOTAM-ын үйлчилгээ эрхэлсэн албадад илгээнэ.
(г) NOTAM мэдээллийг тараах үйл ажиллагаанд AFTN-ийг ашиглана.
(д) Энэ дүрмийн 175.16-гийн (б)-гийн 2/, 3/ дахь заалтын дагуу байгуулсан гэрээгээр NOTAM мэдээлэл солилцдог байгууллага, газруудад AFTN-ээс өөр хэрэгслээр мэдээ илгээх тохиолдолд NOTAM мэдээллийн бичвэрийн өмнө тухайн мэдээллийг илгээсэн огноог илэрхийлсэн 6 оронтой цаг, огноог тэмдэглэдэг тэмдэгт болон мэдээ илгээгчийн таних тэмдгийг тодорхой тусгасан байна.
(е) NOTAM мэдээллийг AFTN-ээр, олон улсын NOTAM мэдээллийн үйлчилгээ эрхэлсэн байгууллага, албадтай байгуулсан гэрээний дагуу илгээнэ.
Текст томруулах
A
A
A