- Нүүр
- Сайдын тушаал
- АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ ЖУРАМ
ДБ-ийн сайд, Боловсрол, соёл,шинжлэх ухааны сайдын хамтарсан 2001 оны 108/115 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Хоёр. Жолооч бэлтгэх, сургалт эрхлэхэд тавигдах шаардлага
а/ сургалт явуулах этгээд нь эрүүл ахуйн шаардлагыг хангасан, зориулалтын хичээлийн танхим, хүрэлцэхүйц тооны ширээ, сандал 1 дүгээр хавсралтад үзүүлсэн самбар, зохих үзүүлэн эд анги, техник, хэрэгсэлтэй байна.
б/ зохих шаардлага хангасан оврын хязгаарлалт бүхий хонгил, хурд авахуулж зогсоох 50-100 м шулуун зам, туг сүлжих, ухрах талбай, хажуугийн зогсоол, хиймэл гүвээ /эстакад/ бүхий жолоодлогын талбайтай байх.
в/ Техникийн хяналтын станцад оношилгоо хийлгэж, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага MNS-4598-98 стандартыг хангасан дүгнэлттэй замын хөдөлгөөний дүрмийн 114-р зүйлд заасны дагуу тоноглосон зохих ангиллын өөрийн өвч буюу түрээсийн автотээврийн хэрэгсэлтэй байх.
г/ хууль тогтоомжийн хичээл заах багш нь авто инженер механикийн дээд боловсролтой автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоодлогын дадлагын багш нь автомеханикийн дунд буюу түүнээс дээш боловсролтой тухайн ангиллын жолооны үнэмлэхтэй 5-аас доошгүй жил автотээврийн хэрэгсэл жолоодсон байхаас гадна эдгээр багш нар нь ДБЯ, БСШУЯ-ны хамтран баталсан хөтөлбөрөөр техникийн чиглэлийн сургалт явуулдаг их дээд сургуульд суралцаж эрх бүхий байгууллагаас олгосон багшлах эрхийн үнэмлэхтэй байна.
16. Жолоодлогын дадлага хийх автотээврийн хэрэгсэл нь тухайн ангиллын жолоодлогын талбай, элементүүдийн хэмжээнд тохирсон байна. Тээврийн хэрэгсэл нь зөв талдаа жолооны хүрдтэй, 4-өөс дээш шаттай механик хурдны хайрцагтай (автобуснаас бусад) түүнчлэн В ангилалд вагон хэлбэртэйгээс бусад (УАЗ 452 гэх мэт) Д ангилалд 8 метрээс дээш урттай автобусаар дадлага хийнэ. Мөн хэлгүй дүлий иргэдийн жолооны дадлагын тээврийн хэрэгслийн ард урд талд /Тахир дутуу хүн жолоодож яваа тээврийн хэрэгсэл/ таних тэмдэг байна.
17. Жолооч бэлтгэх сургалтын жолоодлогын дадлага хийх нэг автотээврийн хэрэгсэлд 8 хүртэл сонсогчтой, хэлгүй дүлий иргэдийн сургалтыг нэг тээврийн хэрэгсэлд 5 хүртэл сонсогчтой, дохионы орчуулагчтай байхаар зохион байгуулна.
18. Жолооч бэлтгэх сургалт зохион байгуулах сонирхолтой, энэхүү журмын 15, 16, 17 дугаар зүйлүүдэд тавьсан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага сургалт эрхлэх дүгнэлт гаргуулахын тулд Хавсралт 2-ын дагуу үйлдсэн өргөдлөө Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагад ирүүлнэ. Өргөдөлд дор дурьдсан материалуудыг хавсаргана. Үүнд:
а) сургалт явуулах аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;
б) хичээлийн танхимыг бэлэн болгосон тухай танилцуулга, өөрийн барилга байгууламжгүй бол зохих журмын дагуу хийсэн түрээсийн гэрээ (нотариатаар батлуулсан);
в) замын хөдөлгөөний дүрмийн үзүүлэнгийн жагсаалт;
г) замын хөдөлгөөний дүрмийн 114 дүгээр зүйлд заасны дагуу тоноглосон өөрийн өмч буюу түрээсээр жолоодлогын дадлага хийх автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан);
д) багш нарын дэлгэрэнгүй анкет;
е) орлогын буюу газрын албаны татварын тооцоо хийсэн тухай татварын байгууллагын тодорхойлолт;
ё) хичээлийн танхим нь сургалт явуулах эрүүл ахуйн шаардлага хангасан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт.
19. Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага өргөдөл хүлээж авснаас хойш ажлын 10 хоног (бүрдэл болсон баримт бичгийг бүртгэлд авсан өдрөөс эхлэн тооцно)-ийн дотор хүсэлтийн дагуу автотээврийн хэрэгсэл, жолоодлогын талбай, замын хөдөлгөөний дүрмийн үзүүлэнгийн материал нь хөтөлбөрийн шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт гаргана.
20. Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагаас хавсралт 3-ын дагуу гаргасан дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн татварын албад тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэлд авна.
21. Сургалт явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын анх өгсөн материалд өөрчлөлт оруулах шаардлага гарсан бол энэ тухай 5 хоногийн (сургалтын автомашины хувьд 24 цагийн) дотор Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагад бичгээр мэдэгдсэн байна.
Гурав. Жолооч бэлтгэх сургалтын зохион байгуулалт
22. Жолооч бэлтгэх сургалтын зорилго, агуулга, хөтөлбөр нь иргэн автотээврийн хэрэгслийг жолоодох эрх авах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
23. Жолооч бэлтгэх сургалтын элсэлтийг уг сургалтыг явуулах байгууллага зохион байгуулна.
24. Хууль тогтоомжийн хичээлийн хөтөлбөрийг "Автотээврийн тухай хууль", "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль" болон "Замын хөдөлгөөний дүрэм"-ийн хүрээнд боловсруулна.
25. Жолоодлогын дадлагын хичээлээр дараах ур чадварыг эзэмшүүлсэн байна. Үүнд:
- Хиймэл гүвээн /эстакад/ дээр зогсож байгаа автомашиныг байрнаас нь хөдөлгөх;
- Ухрах үйлдэл хийж зогсоолд байрлуулах;
- Хязгаарлагдмал хэсэгт саадыг тойрон гарах, эргэх, ухрах үйлдлүүдийг хийх;
- Хурд авахуулж зогсоох үйлдлийг зөв гүйцэтгэх;
- Замын зорчих хэсгээр зөв байрлаж явах ;
- Баруун, зүүн гар тийшээ болон буцаж эргэх үйлдлийг зөв гүйцэтгэх;
- Хөдөлгөөний чиг өөрчлөх, замын уулзварт буцаж эргэх үйлдлүүдийг зөв гүйцэтгэх;
- Хөдөлгөөний үед орчны байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хурд тохируулж явах;
- Хөдөлгөөнд оролцохдоо толийг ашиглаж сурах;
- Гэрэлтүүлэг болон урьдчилан анхааруулах дохио, хянах хэрэгслүүд, нэмэлт тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах;
- Шулуунд замд болон зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор эргэх үед гарцаар гарч яваа явган зорчигчийг түрүүлж өнгөрүүлэх;
- Гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах эрх бүхий зохицуулагчийн дохиог биелүүлэх;
- Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг биелүүлэх;
- Хоорондын болон хажуугийн зай тохируулах;
- Гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэх;
- Зогсоолын талбайд автомашиныг зөв байрлуулах;
- Шөнийн жолоодлогын дадлага
26. Дараах шаардлагыг хангасан "В", "С", "ВС" ангилалтай жолооч ангилал дэвшихийг хүсвэл богино хугацааны сургалтад хамрагдана.
Үүний тулд:
а/ "Д" ангилалд шилжихэд 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна;
б/ "В"-ээс "С" ангилалд, "ВС"-ээс "Е" ангилалд шилжихэд ажилласан жил харгалзахгүй;
в/ Эрүүл мэндийн хувьд тэнцсэн байх.
27. Жолооч бэлтгэх сургалт явуулах этгээд элсэгчдийн овог нэр, регистрийн дугаар, сургалт эхлүүлсэн тухай шийдвэрийг сургалт эхэлснээс хойш Улаанбаатар хотод 7, аймаг, орон нутагт 14 хоногийн дотор Автотээврийн газарт ирүүлнэ.
28. Сургалтыг хангалтгүй зохион байгуулсан, дадлага чадвар дутсанаас сонсогчид хангалтгүй дүн үзүүлсэн болон сургалттай холбоотой ёс зүйн зөрчил гаргасан багшийн багшлах эрхийг эрх олгосон байгууллага цуцалж болно.
29. Сургалтын эцэст жолоодлогын дадлагын хөтөлбөрийг хангасан сонсогчдоос тухайн байгууллага хууль тогтоомж ба жолоодлогын дадлагын шалгалт авч, тэнцсэн хүмүүст мэргэжлийн шалгалтад орох эрх олгоно.
30. Сургуулиудын сургалтын явцад Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага хяналт тавина.
31. Жолооч бэлтгэх сургалтыг чанаргүй зохион байгуулснаас сонсогчдод учирсан хохирлыг уг сургалтыг зохион байгуулсан сургууль, курс хариуцна.
32. Автотээврийн газар нь сургалт эрхэлж буй байгууллага нэг бүрээр мэргэжлийн шалгалтын дүнг нэгтгэж, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдэгдэж байна.
Дөрөв .Мэргэжлийн шалгалт авах үйл ажиллагаа
33. Мэргэжлийн шалгалтын комиссын гишүүн нь автотээврийн хэрэгсэл жолоодох дадлага туршлагатай, "Автотээврийн тухай", "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай" болон бусад холбогдох хууль тогтоомжийн зохих мэдлэгтэй, техникийн ухааны бакалавр, түүнээс дээш зэрэгтэй мэргэшсэн автын инженер механик байна.
34. Мэргэжлийн шалгалтын комисс нь жолооч бэлтгэх тухайн автосургууль, дамжааны сонсогч тус бүрээр гаргасан тодорхойлолтыг үндэслэн мэргэжлийн шалгалт авна.
35. Автотээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалтыг хууль тогтоомж, талбайн жолоодлого, суурин газрын замын хөдөлгөөний жолоодлого гэсэн гурван шатлалаар авна. Үүнд:
а) хууль тогтоомжийн шалгалтыг 30 асуулт бүхий тестээр 30 минутад багтааж авна;
б) жолоодлогын талбайд:
• ухрах үйлдэл хийж зогсоолд тавих;
• хиймэл гүвээ /эстакад/-н дээр зогсож байгаа автомашинаар өгсөх болон ухрах үйлдэл хийлгэх;
• цуваа байрлалтай 5 ширхэг туг сүлжих;
• хажуугийн зогсоолд зөв байрлуулах;
• оврын хязгаарлалт бүхий хонгилд ухрах;
• хурд авахуулж зогсоох.
в) суурин газрын замын хөдөлгөөнд:
· хязгаарлагдмал хэсэгт саадыг тойрон гарах, эргэх, ухрах үйлдэл хийх;
· замын зорчих хэсгээр зөв байрлаж явах;
· баруун, зүүн гар тийшээ буцаж эргэх үйлдлийг зөв хийж буй эсэх;
· хөдөлгөөний чиг өөрчлөх, замын уулзварт буцаж эргэх үйлдлийг зөв үйлдлийг зөв ашиглаж буй эсэх;
· хөдөлгөөний үед орчны байдлыг зөв үнэлж, хурд тохируулж явах;
· толийг зөв ашиглаж буй эсэх;
· гэрэлтүүлэг болон урьдчилан анхааруулах дохио, хянах хэрэгслүүд, нэмэгдэл төхөөрөмжүүдийг зөв ашиглаж буй эсэх;
· шулуун замд болон зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор эргэх үед гарцаар гарч яваа явган зорчигчийг түрүүлж өнгөрүүлж дадсан эсэх;
· гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах эрх бүхий зохицуулагчийн дохиог биелүүлж буй эсэх;
· замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг биелүүлж буй эсэх;
· хоорондын болон хажуугийн зай тохируулж буй эсэх;
· гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж буй эсэх;
· зогсоолын талбайд автомашиныг зөв байрлуулж буй эсэх;
· шөнийн жолоодлогын дадлага эзэмшсэн эсэх;
36. Хууль тогтоомжийн шалгалтад тэнцээгүй бол зөвхөн жолоодлогын талбайн шалгалт өгнө.
37. Хууль тогтоомжийн шалгалтад өгч байгаа сонсогч шалгалтын тестийг сонгож авч болох ба хүсвэл хариуг комиссын дүгнэлттэй тулгаж үзэхийг зөвшөөрнө.
38. Зохих шаардлага бүрдсэн тохиолдолд тохиолдолд хууль тогтоомжийн болон талбайн жолоодлогын шалгалтыг төвлөрүүлэн авч болно.
39. Жолоодлогын шалгалтыг тухайн шалгалт өгч буй ангиллын тээврийн хэрэгслээр авна. Жолоодлогын дадлагын шалгалтыг оноогоор дүгнэж, протокол хөтөлнө.
40. Жолоодлогын талбайн, суурин газрын замын хөдөлгөөний дадлагын шалгалтыг тус тусад нь дүгнэнэ.
Тав. Жолоочийн үнэмлэх олгох
41. Шинээр болон нөхөн үнэмлэх авах шалгалтад тэнцсэн хүмүүс дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
· Мэргэжлийн шалгалтын комиссын дүгнэлт;
· Эрүүл мэндийн тодорхойлолт;
· Жолоочийн үнэмлэх олгох хуудас;
· 4х6 харьцаатай өнгөт гэрэл зураг 3 ш;
· Үнэмлэхний төлбөр хийсэн тухай санхүүгийн баримт;
· Хууль, хяналтын байгууллагын тодорхойлолт (нөхөн авах үед);
42. Автотээврийн хэрэгсэл жолоодох гадаад орны эрхийн үнэмлэхтэй иргэнээс хууль тогтоомжийн шалгалт авч тэнцвэл үндэсний үнэмлэх олгоно.
43. Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэний хүсэлтийн дагуу жолоочийн үнэмлэхийг 42 дугаар заалтад заасны дагуу сольж олгоно.
44. Гэнэтийн аюул (гал түймэр,үер)-ын улмаас үнэмлэхээ үрэгдүүлбэл албан газар, орон нутгийн цагдаагийн байгууллага, гал түймэртэй тэмцэх албаны тодорхойлолтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөн олгоно.
45. Үнэмлэх, эрүүл мэндийн тодорхойлолтыг эзэнд нь буюу итгэмжлэл бүхий хүнд биеийн байцаалтыг үндэслэн олгож бүртгэлд авна.
46. Венийн конвенцид нэгдсэн орнуудаас олгосон жолоочийн олон улсын эрхийн үнэмлэхтэй гадаадын иргэдийн үнэмлэхийг солиулах шаардлагагүй.
Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын нэгдүгээр хавсралт
АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХИЧЭЭЛИЙН ТАНХИМД БАЙХ ҮЗҮҮЛЭН ТАНИУЛАХ МАТЕРИАЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
Д/д
|
Үзүүлэн материал, тоног төхөөрөмж
|
1.
|
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн шаардлагыг харуулсан самбарууд
|
2.
|
Замын тэмдэг, тэмдэглэл зурж тайлбарласан самбарууд
|
3.
|
Тээврийн хэрэгслийн уулзвар нэвтрэх журам, тайлбарлах макет, соронзон самбар
|
4.
|
Хөдөлгөөний аюулгүй байдлын үндэстэй холбоотой үзүүлэн самбар
|
5.
|
Оршин буй хот, суурингийн замын бүдүүвч
|
6.
|
Сургалтын техник хэрэгсэл
|
7.
|
Тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, хүч дамжуулах болон явах анги, цахилгаан тоноглол, тоормос, жолооны механизм болон бусад шаардлагатай эд анги, механизм, тэдгээрийн зүсэлт хийж, ажиллагааг харуулсан макет, үзүүлэн, материалууд
|
Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын хоёрдугаар хавсралт
..........................................................................................................-д
/Автотээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт явуулах тухай дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагын нэр/
ӨРГӨДӨЛ
....... оны ......... дугаар
сарын ......-ны өдөр
................................................................................................................................................
................................................................................................................................................
................................................................................................................................................
/сургалт эрхлэх байгууллагын нэр, улсын бүртгэлийн дугаар, хаяг/
................................................................................................................................................
................................................................................................................................................
................................................................................................................................................
нөхцөлийг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт явуулах хүсэлтэй байгааг харгалзан сургалт эрхлэх дүгнэлт гаргаж өгнө үү.
Өргөдөл гаргасан
тэмдэг ....................................................................
....................................................................
Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын гуравдугаар хавсралт
ЖОЛООЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУХАЙ ДҮГНЭЛТ
№ .....
Дэд бүтцийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын ..... оны /........тоот тушаалаар баталсан "Автотээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам"-д заасан шаардлагыг хангасан тул ........................................................................................ ...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................-ыг .................. ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт явуулах боломжтой гэж үзэв.
........................................................................................................................................
/Дүгнэлт гаргасан байгууллагын нэр, албан тушаалтан/
..............................................................................................
/гарын үсэг/
....... оны .....-р сарын ..... ны өдөр
Текст томруулах
A
A
A