- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН МӨРДӨХ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ДАНСНЫ НЭГДСЭН ЖАГСААЛТЫН ЗААВАР /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Сангийн сайдын 2005 оны 07 тоот тушаалаар батлав.
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН МӨРДӨХ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ДАНСНЫ НЭГДСЭН ЖАГСААЛТЫН ЗААВАР
1. Дансны нэгдсэн жагсаалтын үндэслэл, зорилго
Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын мөрдөх дансны нэгдсэн жагсаалт, дансны зааврыг СЭЗС-ын 2000 оны 116 тоот тушаалаар баталсан Нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт, дансны үлгэрчилсэн заавартай нийцүүлэн боловсруулав.
Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу дансны нэгдсэн жагсаалтыг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарттай нийцүүлсэн тул үүнийг мөрдсөнөөр эрчим хүчний салбарт олон улсын стандарт нэвтрэх боломжтой юм.
2. Дансны нэгдсэн жагсаалтын бүтэц
Дансны нэгдсэн жагсаалт нь баланс ба орлого, үр дүнгийн тайлангийн данснуудаас бүрдэнэ. Баланс нь хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчийн өмч гэсэн байнгын данснууд, орлого үр дүнгийн тайлан нь тайлант хугацааны эцэст орлого, зардлын нэгдсэн дансанд хаагдах түр данснуудыг агуулна.
Дансны нэгдсэн жагсаалтын дансны дугаар нь 5 оронтой бөгөөд эхний 2 орон нь СЭЗС-ын 2000 оны 116 тоот тушаалаар баталсан дансны жагсаалтын кодтой ижил байна. Дэд дансыг аж ахуйн нэгж бүр өөрийн хэрэгцээнд нийцүүлэн мөрдөнө.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд нь энэхүү дансны жагсаалт, дансны зааврыг ашиглан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэнэ.
2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.
3. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтийн нэгж нь Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлэгдсэн байна.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцсэн, тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгасан дансны жагсаалтыг энэхүү дансны нэгдсэн жагсаалтад тулгуурлан бэлтгэнэ.
5. Дансны нэгдсэн жагсаалтын заавар нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.
1. Ерөнхий зүйл
2. Хөрөнгийн бүртгэл
3. Өр төлбөрийн бүртгэл
4. Эзэмшигчийн өмчийн бүртгэл
5. Орлогын бүртгэл
6. Зардлын бүртгэл
Эдгээр зургаан үндсэн бүлгээс заавар бүрдэх бөгөөд бүлэг тус бүр нь дотроо дэд хэсгүүдэд хуваагдана.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ
Хөрөнгө гэдэг нь өнгөрсөн үйл явдлын үр дүн болон бизнест өгөөж бий болгохоор хүлээгдэж буй ирээдүйн эдийн засгийн өгөөж байдлаар аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа нөөц болно. Нягтлан бодох бүртгэлд хөрөнгийг эргэлтийн ба эргэлтийн бус гэж ангилна.
А. ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ
Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны цикл ба 1 жилийн аль уртад нь эсвэл 1 жилийн дотор хэвийн үйл ажиллагаанд зарцуулах болон бусад зориулалтаар ашиглах мөнгөн хөрөнгө, богино хугацаат хөрөнгө оруулалт, дансны авлага, урьдчилж төлсөн төлбөр, бараа материал нь эргэлтийн хөрөнгөд хамрагдана.
1. Мөнгө, мөнгөтэй адилтгах хөрөнгө
1.1. Мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгө нь байгууллагын касст байгаа болон банканд байгаа төгрөг, валют болон бусад мөнгөтэй адилтгах зүйлсээс бүрдэнэ. Эдгээрийг дансны нэгдсэн жагсаалтын дараах данснуудад бүртгэнэ.
10 000 Касс дахь бэлэн мөнгө: Бэлэн мөнгийг төрлөөр нь дараах данснуудад бүртгэнэ.
10 100 - Төгрөг
10 200 - Доллар
10 300 - Евро
10 400 - Бусад бэлэн мөнгө
11 000 Харилцах дахь мөнгө: Банкны харилцах дансанд байгаа мөнгийг дараах данснуудад бүртгэнэ.
11 100 - Төгрөг
11 200 - Доллар
11 300 - Евро
11 400 - Бусад мөнгө
1.2. Үнэлгээ: Мөнгө ба мөнгөтэй адилтгах зүйлсийг нэрлэсэн үнээр нь бүртгэх ба гадаад валютаар хийгдсэн ажил гүйлгээг тухайн өдрийн Монгол банкны албан ханшаар төгрөгт шилжүүлэн бүртгэнэ.
1.3. Бүртгэл: Мөнгөн хөрөнгө нь гол төлөв аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанаас олох орлого, төлбөрөөс бүрдэнэ. Жишээ нь:
Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дамжуулах компанид бэлнээр борлуулалт хийвэл:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого
Хэрэглэгч урьдчилсан төлбөр хийвэл:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Урьдчилж орсон орлого
Бэлэн мөнгөөр түлш, түүхий эд материал худалдан авахад:
Дт Түлш: Нүүрс
Кт Мөнгөн хөрөнгө
Цалин, бичиг хэрэг, хангамжийн зүйлс, татвар гэх мэт мөнгөн зарлага гарвал:
Дт Зардлын холбогдох данс
Кт Мөнгөн хөрөнгө
Ажилтан албан хаагчдын томилолт болон няравт бараа материал бэлтгэхэд нь урьдчилгаа олговол:
Дт Ажилтан албан хаагчдын цалингаас бусад урьдчилгаа
Кт Мөнгөн хөрөнгө
2. Авлага
2.1. Авлага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын худалдааны ба худалдааны бус авлагаас бүрдэнэ. Худалдааны авлагыг дансны нэгдсэн жагсаалт дахь данснуудад хэрэглэгчдийн ангиллаар бүртгэнэ. Үүнд ирээдүйд батлагдах 2 шатлалтай (энергийн, чадлын) тарифын аргачлалыг дэмжсэн данснууд орно. Худалдааны бус авлагыг байгууллагын дотоод авлага, гадаадын байгууллагаас авах авлага, удирдлага болон холбоотой талуудын авлага гэх мэт данснуудад бүртгэнэ.
12 110 - Хэрэглэгч: Оршин суугч, ахуйн хэрэглэгчид
12 120 - Хэрэглэгч: Худалдаа, үйлчилгээний байгууллага
12 121 - Худалдаа, үйлчилгээний байгууллага-400В
12 122 - Худалдаа, үйлчилгээний байгууллага-10/6КВ
12 130 - Хэрэглэгч:Үйлдвэрлэлийн байгууллага
12 131 - Үйлдвэрлэлийн байгууллага-400В
12 132 - Үйлдвэрлэлийн байгууллага-10/6КВ
12 133 - Үйлдвэрлэлийн байгууллага-35КВ
12 140 - Хэрэглэгч: Төсвийн байгууллага
12 210 - Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч
12 211 - Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн чадлын борлуулалт
12 212 - Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энергийн борлуулалт
12 213 - Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дулааны борлуулалт
12 220 - Түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч
12 310 - Ажилтан албан хаагчдын цалингаас бусад урьдчилгаа
12 320 - Ажилтан албан хаагчдын цалингийн урьдчилгаа
12 350 - Удирдлагын авлага
12 400 - Холбоотой компаниудын авлага
12 500 - Байгууллагын дотоод авлага
12 600 - Гадаадын байгууллагын авлага
12 700 - Бусад авлага
12 800 - Нэмэгдсэн өртгийн албан татварын авлага
12 900 - Найдваргүй авлагын хасагдуулга
2.2. Үнэлгээ: Авлагыг найдваргүй авлагын хасагдуулга /нөөц/-ыг хассан дүнгээр баланст тусгана.
2.3. Бүртгэл: Худалдааны ба худалдааны бус авлагыг бүртгэх жишээг үзүүлэв.
Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч цахилгаан, дулаанаа дараа тооцоогоор борлуулсан нөхцөлд:
Дт Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч (дансны авлага)
Кт Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого
Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч цахилгаан, дулаанаа хөнгөлөлттэй борлуулсан нөхцөлд:
Дт Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч (дансны авлага)
Борлуулалтын хөнгөлөлт
Кт Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого
Найдваргүй авлагын нөөцийг байгуулах:
Дт Найдваргүй авлагын зардал
Кт Найдваргүй авлагын хасагдуулга
Найдваргүй авлагыг данснаас хасах:
Дт Найдваргүй авлагын хасагдуулга
Кт Дансны авлага
3. Богино хугацаат хөрөнгө оруулалт
3.1. Тайлант үед хийх төлбөрийн хэмжээнээс давсан илүүдэл мөнгөн хөрөнгийг ашиг олох зорилгоор хугацаат хадгаламж, түргэн борлогдох үнэт цаас зэрэгт зарцуулж байгаа үйл ажиллагааг богино хугацаат хөрөнгө оруулалт гэнэ. Үүнийг дансны нэгдсэн жагсаалтын дараах данснуудад бүртгэнэ.
13 100 - Түргэн борлогдох үнэт цаас
13 200 - Векселийн авлага
13 300 - Засгийн газрын үнэт цаас
13 400 - Бусад богино хугацаат хөрөнгө оруулалт
13 500 - Урт хугацаат хөрөнгө оруулалтын богино хугацаат хэсэг
13 900 - Богино хугацаат хөрөнгө оруулалтын хасагдуулга
3.2. Үнэлгээ: Богино хугацаат хөрөнгө оруулалтыг анх худалдан авсан өртгөөр нь бүртгэх ба өртөг зах зээлийн аль бага үнээр нь санхүүгийн тайланд тусгана. Богино хугацаат хөрөнгө оруулалтыг багцынх нь хувьд дансны үнэ, зах зээлийн үнийг харьцуулан өртөг буюу дансны үнийн зах зээлийн үнээс давсан зөрүүг үнэлгээний хасагдуулга байдлаар бүртгэж тайлагнана.
3.3. Бүртгэл: Богино хугацаат хөрөнгө оруулалтын жишээг үзүүлэв.
Түргэн борлогдох үнэт цаас худалдан авбал:
Дт Түргэн борлогдох үнэт цаас
Кт Мөнгөн хөрөнгө
Хүүгийн орлого:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Хүүгийн орлого
Түргэн борлогдох үнэт цаасыг худалдан борлуулснаас үүссэн ашгийн дүнгээр:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Түргэн борлогдох үнэт цаас борлуулсны ашиг
Түргэн борлогдох үнэт цаас
Түргэн борлогдох үнэт цаасны нэгдсэн өртөг нэгдсэн зах зээлийн үнээс илүү бол:
Дт Түргэн борлогдох үнэт цаасны зах зээлийн үнийн бууралтын гарз
Кт Богино хугацаат хөрөнгө оруулалтын хасагдуулга
4. Бараа материал
4.1. Бизнесийн мөн чанараас хамааран бараа материалд хамаарах зүйлсийг тодорхойлдог. Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж, байгууллагын бараа материал нь түлш, мазут зэрэг үндсэн түүхий эд, химийн бодис, шатах тослох материал, хангамжийн материал, үйлдвэрлэлийн болон тээврийн сэлбэг хэрэгслүүдээс бүрдэнэ.
Бараа материалын нэг хэсэг бол аваарын нөөц юм. Энэ нь байгалийн гамшиг мэт гэнэтийн шаардлагатай үед үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зайлшгүй нөөцөд байх сэлбэг хэрэгсэл, хангамжийн материал юм.
4.2. Үнэлгээ: Бараа материалын өртөг нь түүнийг худалдан авахад гарсан зардал, дахин боловсруулалтын өртөг буюу бараа материалыг одоогийн байдалд оруулахтай холбогдон гарсан шууд ба шууд бус зардлыг багтаасан байна. Худалдан авахад гарсан зардалд бараа материалыг худалдан авсан үнэ, үйлчилгээний төлбөр, тээврийн зардал, импорт, гаалийн ба онцгой татвар зэрэг хамаарна.
Мөн бараа материалыг худалдан авахтай холбогдон гарсан өөр бусад зардал тухайлбал, худалдааны шимтгэл, барааг хүлээн авах, ачиж буулгах, хадгалахтай холбогдон гарсан зардлыг худалдан авсан өртөгт оруулна. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллагын хувьд бараа материалын өртөгт татварын зардал орохгүй. Бараа материалыг дараах данснуудад бүртгэнэ.
14 110 - Түлш: Нүүрс (үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн түүхий эд)
14 120 - Түлш: Мазут (үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн түүхий эд)
14 200 - Үндсэн сэлбэг хэрэгсэл (үндсэн тоног төхөөрөмж, тоноглолын сэлбэг хэрэгсэл)
14 300 - Багаж хэрэгсэл (багаж хэрэгслийн шинж чанартай зүйлс)
14 400 - Хангамжийн материал (хангамж, үйлчилгээний материал)
14 510 - Шатахуун ба шингэн түлш (бензин, дизель болон бусад шингэн түлш)
14 520 - Тосолгооны материал (тослох материал)
14 600 - Тээврийн хэрэгслийн сэлбэг (авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн сэлбэг)
14 700 - Химийн материал (химийн бодис, лабораторийн материал)
14 800 - Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа (хөдөлмөр хамгааллын хувцас болон бусад хамгаалах хэрэгсэл)
14 900 - Бусад бараа материал (дээрх ангилалд хамаарахгүй бараа материал)
4.3. Бүртгэл: Бараа материалын бүртгэлийн жишээг үзүүлэв.
Түүхий эд, бусад хангамжийн зүйлсийг өртгөөр:
Дт Түлш: Нүүрс / бусад хангамжийн зүйлс
Кт Дансны өглөг / Мөнгөн хөрөнгө
Үндсэн сэлбэг хэрэгслийг зарлага болгож буй хэмжээгээр:
Дт Үйлдвэрлэлийн зардал (үйлдвэрлэлийн цех бүрийн дансны дебетэд)
Кт Үндсэн сэлбэг хэрэгсэл
Үйлдвэрлэлийн бус зориулалтаар зарлага болгож буй хэмжээгээр:
Дт Удирдлагын зардал (зардлын холбогдох данс бүрийн дебетэд)
Кт Хангамжийн материал
Бараа материалыг ашиг гарган худалдан борлуулсан нөхцөлд:
Дт Мөнгөн хөрөнгө / бусад авлага
Кт Бараа материал (бараа материалын холбогдох данс)
Бараа материал худалдан борлуулсны ашиг
5. Урьдчилж төлсөн зардал/тооцоо
5.1. Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа болон урьдчилан төлсөн зардлуудыг үүнд бүртгэнэ. Энэ нь төлбөр хийгдсэн боловч тайлант хугацаанд гараагүй байгаа зардал учраас хөрөнгө юм. Урьдчилж төлсөн зардал/тооцоог дараах данснуудад бүртгэнэ.
18 100 - Урьдчилж төлсөн зардал (урьдчилж төлсөн түрээс, даатгал г.м)
18 200 - Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын урьдчилгаа
18 210 - Хүн амын орлогын албан татварын урьдчилгаа
18 230 - Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын урьдчилгаа
18 240 - Бусад татварын урьдчилгаа (дээрх татвараас бусад татвар)
18 300 - Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа
18 400 - Бусад урьдчилж төлсөн зардал, тооцоо (дээрх жагсаалтаас бусад зүйлс)
5.2. Үнэлгээ: Урьдчилж төлсөн зардал/тооцоог төлөгдсөн хэмжээгээр бүртгэнэ.
5.3. Бүртгэл: Урьдчилж төлсөн зардал/тооцоог бүртгэх жишээг үзүүлэв.
Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа ба урьдчилан гарсан зардлыг:
Дт Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа
Кт Мөнгөн хөрөнгө
Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа ба урьдчилж гарсан зардлыг тайлангийн үед ногдох хэмжээгээр:
Дт Бараа материал
Кт Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа
Татварын урьдчилгаа төлбөр хийвэл:
Дт Бусад татварын урьдчилгаа
Кт Мөнгөн хөрөнгө
Татварын урьдчилж гарсан зардлыг тайлангийн үед ногдох хэмжээгээр:
Дт Татварын зардал (холбогдох зардлын данс)
Кт Бусад татварын урьдчилгаа
Б. ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ
Эргэлтийн бус хөрөнгөд аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь хязгаарлагдмал, үйлдвэрлэл, үйлчилгээний болон удирдлага захиргааны зориулалтаар ашиглах үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт гэх мэт хөрөнгө хамрагдана.
6. Үндсэн хөрөнгө
6.1. Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах, худалдах зориулалтгүй, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх/хангах үйл ажиллагаа, эрчим хүч борлуулалтын үйл ажиллагаа болон удирдлага, захиргааны зориулалтаар ашиглагддаг элэгдлийн үндсэн дээр өртөг, зардалд үнээ аажмаар шингээж байдаг биет хөрөнгө байна. Үндсэн хөрөнгийг дансны нэгдсэн жагсаалтад дараах байдлаар ангилсан.
а. Үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө
б. Ерөнхий хэрэглээний үндсэн хөрөнгө
Үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө: Энэхүү ангилалд үйлдвэрлэх түгээх/хангах, дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын үндсэн үйл ажиллагаанд хэрэглэгддэг биет хөрөнгө орно. Үүнд:
20 100 - Газар ба газрын эрх
20 200 - Барилга байгууламж
20 210 - Зуухны тоног төхөөрөмж
20 220 - Хөдөлгүүр ба хөдөлгүүрээр ажилладаг генератор
20 230 - Турбин ба генератор
20 240 - Цахилгаан тоног төхөөрөмж
20 250 - Цахилгаан станцын бусад тоног төхөөрөмж
20 260 - Усан сан, далан, ус дамжуулах тоног төхөөрөмж
20 270 - Төмөр зам, зам, гүүр
20 280 - Түлш агуулах, боловсруулах хэрэгсэл
20 290 - Дизель генератор
20 300 - Дэд станцын тоног төхөөрөмж
20 310 - Шонгийн мод цамхаг ба хэрэгсэл
20 320 - Цахилгаан дамжуулах шугам, төхөөрөмж
20 330 - Газар доогуур шугамын хоолой, уурын хоолой
20 340 - Газар доогуур цахилгаан дамжуулах шугам, төхөөрөмж
20 350 - Шугамын трансформатор
20 360 - Суурилуулах үйлчилгээний тоног төхөөрөмж
20 370 - Тоолуур, хэмжих хэрэгсэл
20 380 - Хэрэглэгчийн байршилд суурилуулалт хийх тоног төхөөрөмж
20 400 - Дуусаагүй барилга
Ерөнхий хэрэглээний үндсэн хөрөнгө: Үндсэн үйлдвэрлэлд туслах шинж чанартай ашиглагддаг хөрөнгийг дараах данснуудад бүртгэнэ.
20 500 - Газар ба газрын эрх
20 510 - Барилга байгууламж
20 520 - Тавилга эд хогшил
20 530 - Тээврийн хэрэгсэл
20 540 - Агуулахын тоног төхөөрөмж
20 550 - Багаж хэрэгсэл, засварын газар, гаражийн тоног төхөөрөмж
20 560 - Лабораторийн тоног төхөөрөмж
20 570 - Цахилгааны тоног төхөөрөмж
20 580 - Холбооны тоног төхөөрөмж
20 590 - Бусад ерөнхий хэрэглээний үндсэн хөрөнгө
Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь өөрийн мэдээллийн хэрэгцээ болон санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцсэн дэд данснуудыг дансны төлөвлөгөөндөө нэмж ашиглана.
6.2. Үнэлгээ: Үндсэн хөрөнгө нь анхны өртөг, эсхүл дахин үнэлсэн үнээс хуримтлагдсан элэгдлийг хасаж тооцсон үлдэгдэл өртгөөр нь илэрхийлэгдэнэ.
Үндсэн хөрөнгийн анхны өртөгт худалдан авсан үнэ, түүнийг бэлтгэхтэй болон барьж байгуулахтай холбогдон гарсан аливаа шууд зардал тухайлбал, тээврийн зардал, гаалийн татвар, хураамж, угсарч суурилуулах, ачиж буулгах зардал, гэрээгээр гүйцэтгэгчид төлсөн төлбөр, шууд материал, ерөнхий болон удирдлагын зардал, тусгай зөвшөөрөл, инженерийн үйлчилгээ, тухайн хөрөнгийг барьж байгуулах хүртэлх хугацаанд хуваарилагдсан зээлийн хүү зэрэг зардлууд орно.
Газар ба газрын сайжруулалтыг худалдан авбал, гарсан зардлыг газар ба сайжруулалтад хуваарилна. Газар дээрх барилгыг нураах зардлыг газрын өртөг дээр нэмэх ба үлдэгдэл зүйлсийг борлуулсан мөнгөн орлогын хэмжээгээр газрын өртгийг багасгана.
Мөнгөн бус солилцоогоор үндсэн хөрөнгө худалдан авбал солилцоогоор шилжүүлсэн хөрөнгийн зах зээлийн үнээр үндсэн хөрөнгийн дансанд бүртгэнэ.
Хувьцаа болон бусад үнэт цаасны солилцоогоор хөрөнгийг худалдан авсан бол хүлээн авсан хөрөнгө буюу гаргасан хувьцааны аль тодорхой нотлогдох зах зээлийн үнээр бүртгэнэ. Хандиваар авсан хөрөнгийг зах зээлийн үнээр бүртгэнэ.
Үндсэн хөрөнгийн ашиглалтын явцад гардаг сайжруулах, өөрчлөх, сэргээн босгох, их засвар хийхтэй холбогдон гарсан зардлуудын тухайн хөрөнгийг анх үнэлэх үед тогтоосон бүтээмжийг дээшлүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайн хөрөнгөөс хүртэх ирээдүйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх тухайлбал, ашиглах хугацааг уртасгах зардлууд нь өртөг дээр нэмэгдэх ёстой. Бусад бүх зардлууд нь тайлангийн хугацааны зардал болно.
6.3. Бүртгэл: Үндсэн хөрөнгийг бүртгэх жишээг үзүүлэв.
Үндсэн хөрөнгийг бэлэн мөнгөөр, эсхүл дараа тооцоогоор худалдан авсан бол:
Дт Үндсэн хөрөнгө (холбогдох хөрөнгийн данс)
Кт Мөнгөн хөрөнгө / дансны өглөг
Үндсэн хөрөнгийг урт хугацаат зээлээр олж бэлтгэсэн бол:
Дт Үндсэн хөрөнгө (холбогдох хөрөнгийн данс)
Кт Урт хугацаат зээл
Их засварын зардлыг гүйцэтгэлээр нь капиталжуулах бол:
Дт Үндсэн хөрөнгө
Кт Их засварын зардал (холбогдох зардлын данс)
Үндсэн хөрөнгийн урсгал засварын зардлыг:
Дт Урсгал засварын зардал (холбогдох засвар үйлчилгээний зардлын данс)
Кт Мөнгөн хөрөнгө / дансны өглөг
Үндсэн хөрөнгийн тайлангийн үеийн элэгдлийн зардлыг:
Дт Элэгдлийн зардал
Кт Хуримтлагдсан элэгдэл
Хуримтлагдсан элэгдлээр өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгийг ашиглалтаас хасвал:
Дт Хуримтлагдсан элэгдэл
Кт Үндсэн хөрөнгө (холбогдох хөрөнгийн данс)
Үндсэн хөрөнгийг дансны үнээс нь дээгүүр үнээр борлуулбал:
Дт Мөнгөн хөрөнгө / бусад авлага
Хуримтлагдсан элэгдэл
Кт Үндсэн хөрөнгө (холбогдох хөрөнгийн данс)
Үндсэн хөрөнгө борлуулсны ашиг
Үндсэн хөрөнгийг дансны үнээс нь доогуур үнээр борлуулбал:
Дт Мөнгөн хөрөнгө / бусад авлага
Хуримтлагдсан элэгдэл
Үндсэн хөрөнгө борлуулсны алдагдал
Кт Үндсэн хөрөнгө (холбогдох хөрөнгийн данс)
Үнэ цэнийн бууралтыг тусгахдаа:
Дт Үнэ цэнийн бууралтын алдагдал
Кт Үндсэн хөрөнгө (холбогдох хөрөнгийн данс)
Дахин үнэлгээний нэмэгдлийг бүртгэхдээ:
Дт Үндсэн хөрөнгө (холбогдох хөрөнгийн данс)
Кт Дахин үнэлгээний нэмэгдэл
7. Биет бус хөрөнгө
7.1. Үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний нийлүүлэлтээс бусад, түрээслэх эсвэл удирдлагын зорилгоор ашиглагдах биет шинж чанаргүй, тодорхойлж болохуйц мөнгөн бус хөрөнгийг биет бус хөрөнгө гэнэ. Үүнд патент, гудвилл, франчайз, зохиогчийн эрх, тусгай зөвшөөрөл, санхүүгийн болон харилцаа холбооны програм хангамж зэрэг хөрөнгө орно. Биет бус хөрөнгийг дансны нэгдсэн жагсаалтын дараах данснуудад бүртгэнэ.
21 100 - Гудвилл
21 200 - Патент
21 300 - Зохиогчийн эрх, барааны тэмдэг
21 400 - Лиценз
21 500 - Компьютерийн програм хангамж
21 600 - Бусад биет бус хөрөнгө
Биет бус хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийг өртгөөс тусад нь үндсэн хөрөнгийн нэг адил хуримтлагдсан элэгдэл дансаар бүртгэнэ.
7.2. Үнэлгээ: Гаднаас худалдан авсан биет бус хөрөнгийг худалдан авсан өдөр өртгөөр нь бүртгэнэ. Өртөг нь төлсөн мөнгөний дүн, өгсөн хөрөнгийн зах зээлийн үнэ, гарсан өр төлбөрт төлөх дүнгийн өнөөгийн үнэ цэнэ эсвэл хувьцаа гаргалтын хувьд хүлээн авсан зах зээлийн үнэ цэнээр хэмжигддэг.
Дотооддоо бий болгосон биет бус хөрөнгийн хувьд судалгаа хөгжүүлэлтийн зардлаас бусад өртөг зардлыг биет бус хөрөнгийн өртөгт капиталжуулдаг. Дотоодод бий болсон гудвиллыг хөрөнгө гэж бүртгэхгүй.
Биет бус хөрөнгийг хувьцаа болон өөр бусад мөнгөн бус солилцоо хийх замаар олж бэлтгэж болно.Энэ тохиолдолд биет бус хөрөнгийн өртгийг шилжүүлэн өгсөн хөрөнгийн зах зээлийн үнэ эсвэл биет бус хөрөнгийн зах зээлийн үнэ хоёрын аль тодорхой байгаа үнээр үнэлнэ.
7.3. Бүртгэл: Биет бус хөрөнгийг бүртгэх жишээг үзүүлэв.
Биет бус хөрөнгө болох компьютерийн програм худалдан авсан бол:
Дт Компьютерийн програм хангамж
Кт Мөнгөн хөрөнгө / дансны өглөг
Биет бус хөрөнгийн тайлангийн үеийн элэгдлийг:
Дт Элэгдлийн зардал
Кт Хуримтлагдсан элэгдэл
8. Урт хугацаат хөрөнгө оруулалт
8.1. Урт хугацаат хөрөнгө оруулалтад эргэлтийн бус өмчийн үнэт цаас, хараат компанийн энгийн хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалт, бонд барьцаа, өрийн бичиг зэрэг өрийн хэрэгслийн хөрөнгө оруулалт, бонд эргэлтээс гаргах, хувьцаа худалдан авах зэрэг бусад зорилго бүхий сан, үнэ цэнийг өсгөх зорилгоор эзэмшиж байгаа үндсэн хөрөнгө, нэгдсэн компанид олгосон урьдчилгаа,нөхөрлөл болон хамтарсан үйлдвэрт оруулсан өмч, зээл ба эд хөрөнгийн хувь оролцоо гэх мэт төрөл бүрийн бусад хөрөнгө оруулалт багтана. Урт хугацаат хөрөнгө оруулалтыг дансны нэгдсэн жагсаалтын дараах данснуудад бүртгэнэ.
22 100 - Урт хугацаат үнэт цаас
22 200 - Салбарт оруулсан хөрөнгө оруулалт
22 300 - Бусад урт хугацаат хөрөнгө оруулалт
8.2. Үнэлгээ: Урт хугацаат хөрөнгө оруулалтыг ихэвчлэн олж бэлтгэсэн өртгөөр нь дансанд бүртгэдэг. Урт хугацаат хөрөнгө оруулалтын зах зээлийн үнэ цэнэ буурч байгаа тохиолдолд үнийн бууралтыг хөрөнгө оруулалт тус бүрээр тодорхойлж баланст хүлээн зөвшөөрч тусгадаг.
8.3. Бүртгэл: Урт хугацаат хөрөнгө оруулалтыг бүртгэх жишээг үзүүлэв.
Үнэт цаас худалдан авсан хөрөнгө оруулалтыг:
Дт Урт хугацаат үнэт цаас
Кт Мөнгөн хөрөнгө
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨР ТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ
Өр төлбөр гэдэг нь төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөжид биеллээ олсон аж ахуйн нэгжийн нөөц гадагш урсахаар хүлээгдэж байгаа, өнгөрсөн үйл явдлын дүнд үүссэн өнөөгийн үүрэг хариуцлага юм. Барагдуулах хугацаа шинж чанараас нь хамааруулан өр төлбөрийг богино болон урт хугацаат өр төлбөр гэж ангилна.
9. Богино хугацаат өр төлбөр
9.1. Үүнд аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн үйл ажиллагааны ердийн циклээс үүссэн өр төлбөр бөгөөд балансын өдрөөс хойш 12 сарын дотор төлөгдөх ёстой өр төлбөрүүд хамаарна. Богино хугацаат өр төлбөрийг дансны нэгдсэн жагсаалтын дараах данснуудад бүртгэнэ.
31 100 - Бэлтгэн нийлүүлэгчийн өглөг (нүүрс, мазутын өглөг г.м.)
31 150 - Хүүгийн өглөг (богино ба урт хугацаат зээлийн хүү)
31 200 - Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
31 210 - Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч
31 220 - Түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч
31 230 - Диспетчерийн тусгай зөвшөөрөл эзэмшигч
31 300 - Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын өглөг
31 400 - Хүн амын орлогын албан татварын өглөг
31 410 - Үйлдвэрчний эвлэлийн татварын өглөг
31 420 - Гаалийн татварын өглөг
31 430 - Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын өглөг
31 440 - Бусад татварын өглөг
31 490 - Нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг
31 500 - Ногдол ашгийн өглөг
31 600 - Цалингийн өглөг
31 700 - Богино хугацаат зээлийн өглөг
31 710 - Векселийн өглөг
31 800 - Урт хугацаат өрийн тайлант үеийн өглөг
31 900 - Бусад богино хугацаат өр төлбөр
9.2. Бүртгэл: Богино хугацаат өр төлбөрийг бүртгэх жишээг үзүүлэв.
Богино хугацаат зээл авсан бол:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Богино хугацаат зээлийн өглөг
Богино хугацаат зээлийн хүүг төлбөл:
Дт Хүүгийн зардал: богино хугацаат өр төлбөр
Кт Мөнгөн хөрөнгө
Урт хугацаат зээлийн тайлангийн жилд төлөгдөх хэсгийг бүртгэхдээ:
Дт Урт хугацаат зээлийн өглөг
Кт Урт хугацаат өрийн тайлант үеийн өглөг
Татварын зардлыг бүртгэхдээ:
Дт Татварын зардал
Кт Бусад татварын өглөг
Урьдчилж орсон орлогыг бүртгэхдээ:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Бусад өглөг /Урьдчилж орсон орлого/
10. Урт хугацаат өр төлбөр
10.1. Богино хугацаат өр төлбөрөөс бусад өр төлбөрийг үүнд бүртгэнэ. Урт хугацаат өр төлбөрийг дараах дансны нэгдсэн жагсаалтын данснуудад бүртгэнэ.
32 100 - Урт хугацаат векселийн өглөг
32 200 - Урт хугацаат зээлийн өглөг
32 300 - Бондын өглөг
32 310 - Бондын хөнгөлөлт, урамшуулал
32 400 - Хойшлогдсон кредит ба бусад урт хугацаат өр төлбөр
10.2. Бүртгэл: Урт хугацаат өр төлбөрийг бүртгэх жишээг үзүүлэв.
Урт хугацаат зээл тусламж авбал:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Урт хугацаат зээлийн өглөг
Зээлийн тайлант үед тооцсон хүүгийн зардлын хэмжээгээр:
Дт Хүүгийн зардал: урт хугацаат өр төлбөр
Кт Хүүгийн өглөг / мөнгөн хөрөнгө
Бондыг хөнгөлөлттэй гаргавал:
Дт Мөнгөн хөрөнгө
Бондын хөнгөлөлт
Кт Бондын өглөг
Бондыг урамшуулалтай гаргавал:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Бондын өглөг
Бондын урамшуулал
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭЗЭМШИГЧИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛ
11. Эзэмшигчийн өмч
11.1. Өмч гэдэг нь бүх өр төлбөрөө барагдуулсны дараа аж ахуйн нэгжид үлдэж байгаа хөрөнгө юм. Компанийн зохион байгуулалттай аж ахуйн нэгжийн хувьд өмчийн хэлбэр нь хувьцаат капитал, нэмж төлөгдсөн капитал, хуримтлагдсан ашгаас бүрдэнэ. Эзэмшигчийн өмчийг дансны нэгдсэн жагсаалтын дараах данснуудад бүртгэнэ.
41 100 - Энгийн хувьцаа
41 110 - Давуу эрхтэй хувьцаа
41 120 - Халаасны хувьцаа
41 130 - Нэмж төлөгдсөн капитал
41 200 - Төсөвлөсөн хуримтлагдсан ашиг
41 210 - Хуримтлагдсан ашиг
41 300 - Дахин үнэлгээний нэмэгдэл
11.2. Бүртгэл: Эзэмшигчийн өмчийг бүртгэх жишээг үзүүлэв.
Нэрлэсэн үнээс илүү үнээр хувьцаа борлуулсан бол:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Энгийн хувьцаа
Нэмж төлөгдсөн капитал
Нэрлэсэн үнэгүй хувьцаа борлуулсан бол:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Энгийн хувьцаа
Төсөвлөсөн хуримтлагдсан ашиг гэдэг нь тусгай зорилгоор ашиглахаар хязгаарласан хөрөнгийг хэлнэ. Хуримтлагдсан ашгийн хэсгийг төсөвлөх бол:
Дт Хуримтлагдсан ашиг
Кт Төсөвлөсөн хуримтлагдсан ашиг
ТАВДУГААР БҮЛЭГ
ОРЛОГЫН БҮРТГЭЛ
12. Орлого
12.1. Байгууллагын ердийн үйл ажиллагааны явцад тайлант хугацаанд бий болсон бөгөөд өмч эзэмшигчдээс оруулсан хөрөнгөөс бусад шалтгаанаар өмчийн өсөлт хэлбэрээр илэрсэн, эдийн засгийн өгөөжийн дотогш урсгал юм.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын борлуулалтын орлогыг хэрэглэгчдийн ангиллаас хамааран дансны нэгдсэн жагсаалтад дараах данснуудад бүртгэнэ. Үүнд ирээдүйд батлагдах 2 шатлалтай тарифын аргачлалыг дэмжсэн данснууд орсон. Хэрэв үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч эцсийн хэрэглэгчдэд шууд борлуулалт хийвэл холбогдох хэрэглэгчийн данснуудад орлогыг тусгана.
51 110 - Хэрэглэгч: Оршин суугч, ахуйн хэрэглэгчид
51 120 - Хэрэглэгч: Худалдаа, үйлчилгээний байгууллага
51 121 - Худалдаа үйлчилгээний байгууллага-400В
51 122 - Худалдаа үйлчилгээний байгууллага-10/6 КВ
51 130 - Хэрэглэгч: Үйлдвэрлэлийн байгууллага
51 131 - Үйлдвэрлэлийн байгууллага-400В
51 132 - Үйлдвэрлэлийн байгууллага-10/6 КВ
51 133 - Үйлдвэрлэлийн байгууллага-35КВ
51 140 - Хэрэглэгч: Төсвийн байгууллага
51 200 - Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого
51 210 - Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн чадлын борлуулалт
51 220 - Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энергийн борлуулалт
51 230 - Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дулааны борлуулалт
51 300 - Түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого
51 400 - Хүү, торгуулийн орлого
51 500 - Бусад орлого
Үйл ажиллагааны бус орлогыг дараах данснуудад бүртгэнэ.
84 100 - Хүүгийн орлого
84 200 - Торгуулийн орлого
84 300 - Ногдол ашгийн орлого
84 400 - Гадаад валютын ханшны өөрчлөлтийн ашиг
84 500 - Материал борлуулсны ашиг
84 600 - Үйл ажиллагааны бус бусад орлого
12.2. Бүртгэл: Орлогыг бүртгэх жишээг үзүүлэв.
Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дамжуулах компанид борлуулалт хийвэл:
Дт Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч (авлага)
Кт Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого
Кт Нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг
Хэрэглэгч алданги хүлээсэн, эсхүл дамжуулах компаниас тооцсон хүүгийн орлогыг:
Дт Мөнгөн хөрөнгө / бусад авлага
Кт Хүү, торгуулийн орлого
Цахилгаан, дулааны борлуулалтад үзүүлсэн хөнгөлөлтийг:
Дт Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч (авлага)
Борлуулалтын хөнгөлөлт
Кт Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЗАРДЛЫН БҮРТГЭЛ
13. Зардал
13.1. Хөрөнгийн зарлагын урсгал, зарцуулалт эсвэл өр төлбөр хэлбэрээр тайлант хугацааны туршид гарсан эдийн засгийн ирээдүйн өгөөжийн бууралт бөгөөд эздэд хуваарилагдсанаас бусад өмчийн бууралт юм. Дансны нэгдсэн жагсаалтын үйл ажиллагааны зардал нь дараах бүрэлдэхүүнтэй.
61 000 - Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
Энергийн зардал
Ашиглалтын зардал
Засвар үйлчилгээний зардал
70 000 - Удирдлагын зардал
71 000 - Борлуулалтын зардал
71 400 - Авлага цуглуулах зардал
Энергийн зардал (2 шатлалт тарифын хэсэг) нь үйлдвэрлэгчийн хувьд түлшний зардал байх бөгөөд дараах данснуудаас бүрдэнэ.
61 010 - Нүүрс
61 011 - Нүүрс: Цахилгаан үйлдвэрлэл
61 012 - Нүүрс: Дулаан үйлдвэрлэл
61 020 - Мазут
61 021 - Мазут: Цахилгаан үйлдвэрлэл
61 022 - Мазут: Дулаан үйлдвэрлэл
61 030 - Түлш тээвэрлэх зардал
61 031 - Түлш тээвэрлэх зардал: Цахилгаан үйлдвэрлэл
61 032 - Түлш тээвэрлэх зардал: Дулаан үйлдвэрлэл
61 040 - Түлш дамжуулах зардал
61 041 - Түлш дамжуулах зардал: Цахилгаан үйлдвэрлэл
61 042 - Түлш дамжуулах зардал: Дулаан үйлдвэрлэл
Дамжуулах, түгээх аж ахуйн нэгжийн хувьд энергийн зардал нь дараах данснуудаас бүрдэнэ.
61 050 - Худалдан авсан цахилгаан
61 060 - Худалдан авсан дулаан
Түлш тээвэрлэх зардалд түлш тээврийн цехийн төмөр замын зардлыг оруулахын зэрэгцээ нүүрсний гэрээ, бичиг баримттай холбоотой зардал, вагон ашиглалт, таталт, тавилтын зардлыг оруулна.
Харин түлш дамжуулах зардалд түлш дамжуулах цехийн бүх зардлыг тухайлбал түлшийг талбайд буулгах, хүнд механизм, түүний ашиглалт, засварын зардлыг энэ ангилалд оруулан тооцно.
Ашиглалт, засварын зардлын данснуудад энергийн зардлаас бусад үйлдвэрлэлтэй холбоотой зардлыг бүртгэнэ.
Удирдлагын зардалд төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөл, гадны үйлчилгээний хөлс /аудитын хөлс/ зохицуулалтын үйлчилгээний хөлс гэх мэт зардлыг тусгана. Борлуулалтын зардал нь маркетингийн хэлтсийн бүх зардлаас бүрдэнэ. Авлага цуглуулахтай холбоотой зардлыг үйл ажиллагааны зардлын тусдаа ангилал болгон харуулах ба үүнд авлага цуглуулах хэлтсийн бүх зардал орно.
Үйл ажиллагааны бус зардлыг дараах данснуудад бүртгэнэ.
87 100 - Хүүгийн зардал: урт хугацаат өр төлбөр
87 110 - Хүүгийн зардал: богино хугацаат өр төлбөр
87 200 - Торгуулийн зардал
87 400 - Гадаад валютын ханшны өөрчлөлтийн алдагдал
87 500 - Материал борлуулсны алдагдал
87 600 - Үйл ажиллагааны бус бусад зардал
13.2. Бүртгэл: Зардлыг бүртгэх жишээг үзүүлэв.
Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нүүрс, мазут зарцуулсан бол:
Дт Түлш: Нүүрс / Мазут (зардлын данс)
Кт Түлш: Нүүрс / Мазут (бараа, материалын данс)
Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нүүрс, мазутын тээврийн зардал төлсөн бол:
Дт Түлш тээвэрлэх зардал
Кт Мөнгөн хөрөнгө
Түлш дамжуулах цехэд гарсан зардлыг:
Дт Түлш дамжуулах зардал
Кт Мөнгөн хөрөнгө / цалингийн өглөг / хуримтлагдсан элэгдэл /
хангамжийн материал / сэлбэг хэрэгсэл
Ашиглалтын хэсгийн ажилчдын цалингийн зардал:
Дт Үндсэн ба нэмэгдэл цалин (ашиглалтын зардал)
Кт Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг
Хүн амын орлогын албан татварын өглөг
Цалингийн өглөг
Засварын хэсгийн ажилчдын олгохоор тооцсон цалингийн дүнгээр:
Дт Үндсэн ба нэмэгдэл цалин (засвар үйлчилгээний зардал)
Кт Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг
Хүн амын орлогын албан татварын өглөг
Цалингийн өглөг
Хангамжийн материалыг ашиглалт, засвар үйлчилгээний зардал
Дт Хангамжийн материал (ашиглалтын зардал)
Хангамжийн материал (засвар үйлчилгээний зардал)
Кт Хангамжийн материал
Сангийн сайдын 2005 оны тоот тушаалаар батлав.
Касс дахь бэлэн мөнгө 10000
10100 Дэд данс тохиромжтой
10200 АНУ Доллар Дэд данс тохиромжтой
10300 Евро Дэд данс тохиромжтой
10400 Бусад Дэд данс тохиромжтой
Харилцах дахь мөнгө 11000
11100 Төгрөг Дэд данс тохиромжтой
11200 АНУ Доллар Дэд данс тохиромжтой
11300 Евро Дэд данс тохиромжтой
11400 Бусад Дэд данс тохиромжтой
Авлага 12000
12110 Хэрэглэгч: Оршин суугч, ахуйн хэрэглэгчид Дэд тайлан шаардлагатай
12120 Хэрэглэгч: Худалдаа, үйлчилгээний байгууллага Дэд тайлан шаардлагатай
12121 Худалдаа, үйлчилгээний байгууллага-400 В
12122 Худалдаа, үйлчилгээний байгууллага-10/6 КВ
12130 Хэрэглэгч: Үйлдвэрлэлийн байгууллага Дэд тайлан шаардлагатай
12131 Үйлдвэрлэлийн байгууллага-400 В
12132 Үйлдвэрлэлийн байгууллага-10/6 КВ
12133 Үйлдвэрлэлийн байгууллага-35 КВ
12140 Хэрэглэгч: Төсвийн байгууллага Дэд тайлан шаардлагатай
12210 Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч Дэд тайлан шаардлагатай
12211 Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч-чадлын борлуулалт
12212 Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч-энергийн борлуулалт
12213 Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч-дулааны борлуулалт
12220 Түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч Дэд тайлан шаардлагатай
12310 Ажилтан албан хаагчдын цалингаас бусад урьдчилгаа Дэд тайлан шаардлагатай
12320 Ажилтан албан хаагчдын цалингийн урьдчилгаа Дэд тайлан шаардлагатай
12350 Удирдлагын авлага Дэд тайлан шаардлагатай
12400 Холбоотой компаниудын авлага Дэд тайлан шаардлагатай
12500 Байгууллагын дотоод авлага Дэд тайлан шаардлагатай
12600 Гадаад байгууллагын авлага Дэд тайлан шаардлагатай
12700 Бусад авлага Дэд тайлан шаардлагатай
12800 Нэмэгдсэн өртгийн албан татварын авлага Дэд тайлан шаардлагатай
12900 Найдваргүй авлагын хасагдуулга Дэд тайлан шаардлагатай
Богино хугацаат хөрөнгө оруулалт 13000
13100 Түргэн борлогдох үнэт цаас Дэд тайлан шаардлагатай
13200 Векселийн авлага Дэд тайлан шаардлагатай
13300 Засгийн газрын үнэт цаас Дэд тайлан шаардлагатай
13400 Бусад богино хугацаат хөрөнгө оруулалт Дэд тайлан шаардлагатай
13500 Урт хугацаат хөрөнгө оруулалтын тайлант үеийн хэсэг Дэд тайлан шаардлагатай
13900 Богино хугацаат хөрөнгө оруулалтын хасагдуулга Дэд тайлан шаардлагатай
Бараа материал 14000
14110 Түлш: Нүүрс Дэд тайлан шаардлагатай
14120 Түлш: Мазут Дэд тайлан шаардлагатай
14200 Үндсэн сэлбэг хэрэгсэл Дэд тайлан шаардлагатай
14300 Багаж хэрэгсэл Дэд тайлан шаардлагатай
14400 Хангамжийн материал Дэд тайлан шаардлагатай
14510 Шатахуун ба шингэн түлш Дэд тайлан шаардлагатай
14520 Тосолгооны материал Дэд тайлан шаардлагатай
14600 Тээврийн хэрэгслийн сэлбэг Дэд тайлан шаардлагатай
14700 Химийн материал Дэд тайлан шаардлагатай
14800 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа Дэд тайлан шаардлагатай
14900 Бусад бараа материал Дэд тайлан шаардлагатай
Урьдчилж төлсөн зардал/ тооцоо 18000
18100 Урьдчилж төлсөн зардал Дэд тайлан шаардлагатай
18210 Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан
татварын урьдчилгаа
18220 Хүн амын орлогын албан татварын урьдчилгаа Дэд тайлан шаардлагатай
18230 НДШ, ЭМД-ийн урьдчилгаа Дэд тайлан шаардлагатай
18240 Бусад татварын урьдчилгаа Дэд тайлан шаардлагатай
18300 Бэлтгэн нийлүүлэгчид төлсөн урьдчилгаа Дэд тайлан шаардлагатай
18400 Бусад урьдчилж төлсөн зардал, тооцоо Дэд тайлан шаардлагатай
Эргэлтийн бус хөрөнгө
Үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө 20000
20100 Газар ба газрын эрх Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20200 Барилга, байгууламж ба сайжруулалт Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20210 Зуухны тоног төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20220 Хөдөлгүүр ба хөдөлгүүрээр ажилладаг генератор Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20230 Турбин ба генератор Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20240 Цахилгаан тоног төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20250 Цахилгаан станцын бусад тоног төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20260 Усан сан, далан, ус дамжуулах төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20270 Төмөр зам, зам, гүүр Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20280 Түлш агуулах, боловсруулах хэрэгсэл Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20290 Дизель генератор Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20300 Дэд станцын тоног төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20310 Шонгийн мод, цамхаг ба хэрэгсэл Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20320 Цахилгаан дамжуулах шугам, төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20330 Газар доогуур шугамын хоолой, уурын хоолой Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20340 Газар доогуур цахилгаан дамжуулах шугам, төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20350 Шугамын трансформатор Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20360 Суурилуулах үйлчилгээний тоног төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20370 Тоолуур, хэмжих хэрэгсэл Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20380 Хэрэглэгчийн байршилд суурилуулалт хийх тоног төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20400 Дуусаагүй барилга Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
Ерөнхий хэрэглээний үндсэн хөрөнгө 20500 Газар ба газрын эрх Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20510 Барилга, байгууламж ба сайжруулалт Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20520 Тавилга эд хогшил Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20530 Тээврийн хэрэгсэл Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20540 Агуулахын тоног төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20550 Багаж хэрэгсэл, засварын газар, гаражийн тоног төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20560 Лабораторийн тоног төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20570 Цахилгаан тоног төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20580 Холбооны тоног төхөөрөмж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
20590 Ерөнхий хэрэглээний бусад үндсэн хөрөнгө Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
Хуримтлагдсан элэгдэл 20700 Дэд тайлан шаардлагатай
20710 Барилга, байгууламж ба сайжруулалт Дэд тайлан шаардлагатай
20720 Зуухны тоног төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20730 Хөдөлгүүр ба хөдөлгүүрээр ажилладаг генератор Дэд тайлан шаардлагатай
20740 Турбин ба генератор Дэд тайлан шаардлагатай
20750 Цахилгаан тоног төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20760 Цахилгаан станцын бусад тоног төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20770 Усан сан, далан, ус дамжуулах төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20780 Төмөр зам, зам, гүүр Дэд тайлан шаардлагатай
20790 Түлш агуулах, боловсруулах хэрэгсэл Дэд тайлан шаардлагатай
20800 Дизель генератор Дэд тайлан шаардлагатай
20810 Дэд станцын тоног төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20820 Шонгийн мод, цамхаг ба хэрэгсэл Дэд тайлан шаардлагатай
20830 Цахилгаан дамжуулах шугам, төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20840 Газар доогуур шугамын хоолой, уурын хоолой Дэд тайлан шаардлагатай
20850 Газар доогуур цахилгаан дамжуулах шугам, төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20860 Шугамын трансформатор Дэд тайлан шаардлагатай
20870 Суурилуулах үйлчилгээний тоног төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20880 Тоолуур, хэмжих хэрэгсэл Дэд тайлан шаардлагатай
20890 Хэрэглэгчийн байршилд суурилуулалт хийх тоног төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20900 Барилга, байгууламж ба сайжруулалт Дэд тайлан шаардлагатай
20910 Тавилга эд хогшил Дэд тайлан шаардлагатай
20920 Тээврийн хэрэгсэл Дэд тайлан шаардлагатай
20930 Агуулахын тоног төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20940 Багаж хэрэгсэл, засварын газар, гаражийн тоног төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20950 Лабораторийн тоног төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20960 Цахилгаан тоног төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20970 Холбооны тоног төхөөрөмж Дэд тайлан шаардлагатай
20980 Ерөнхий хэрэглээний бусад үндсэн хөрөнгө Дэд тайлан шаардлагатай
Биет бус хөрөнгө 21000
21100 Гудвилл Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
21200 Патент Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
21300 Зохиогчийн эрх, барааны тэмдэг Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
21400 Лиценз Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
21500 Компьютерийн програм хангамж Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
21600 Хойшлогдсон дебит ба бусад биет бус хөрөнгө Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан шаардлагатай
Хуримтлагдсан элэгдэл 21900
21910 Гудвилл Дэд тайлан шаардлагатай
21920 Патент Дэд тайлан шаардлагатай
21930 Зохиогчийн эрх, барааны тэмдэг Дэд тайлан шаардлагатай
21940 Лиценз Дэд тайлан шаардлагатай
21950 Компьютерийн програм хангамж Дэд тайлан шаардлагатай
21960 Хойшлогдсон дебит ба бусад биет бус хөрөнгө Дэд тайлан шаардлагатай
Урт хугацаат хөрөнгө оруулалт 22000
22100 Урт хугацаат үнэт цаас Дэд тайлан шаардлагатай
22200 Салбарт оруулсан хөрөнгө оруулалт Дэд тайлан шаардлагатай
22300 Бусад урт хугацаат хөрөнгө оруулалт Дэд тайлан шаардлагатай
Өр төлбөр
Богино хугацаат өр төлбөр 31000
31100 Бэлтгэн нийлүүлэгчийн өглөг Дэд тайлан шаардлагатай
31150 Хүүгийн өглөг Дэд тайлан шаардлагатай
31200 Цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Дэд тайлан шаардлагатай
31210 Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч Дэд тайлан шаардлагатай
31220 Түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч Дэд тайлан шаардлагатай
31230 Диспетчерийн тусгай зөвшөөрөл эзэмшигч Дэд тайлан шаардлагатай
31300 Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын өглөг Дэд тайлан шаардлагатай
31400 Хүн амын орлогын албан татварын өглөг Дэд тайлан шаардлагатай
31410 Үйлдвэрчний эвлэлийн татварын өглөг Дэд тайлан шаардлагатай
31420 Гаалийн татварын өглөг Дэд тайлан шаардлагатай
31430 НДШ, ЭМД-ын өглөг
31440 Бусад татварын өглөг Дэд тайлан шаардлагатай
31490 Нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг Дэд тайлан шаардлагатай
31500 Ногдол ашгийн өглөг Дэд тайлан шаардлагатай
31600 Цалингийн өглөг Дэд тайлан шаардлагатай
31700 Богино хугацаат зээлийн өглөг Дэд тайлан шаардлагатай
31710 Векселийн өглөг Дэд тайлан шаардлагатай
31800 Урт хугацаат өрийн тайлант үеийн өглөг Дэд тайлан шаардлагатай
31900 Бусад богино хугацаат өр төлбөр Дэд тайлан шаардлагатай
Урт хугацаат өр төлбөр 32000
32100 Урт хугацаат векселийн өглөг Дэд тайлан шаардлагатай
32200 Урт хугацаат зээлийн өглөг Дэд тайлан шаардлагатай
32300 Бондын өглөг Дэд тайлан шаардлагатай
32310 Бондын хөнгөлөлт, урамшуулал Дэд тайлан шаардлагатай
32400 Хойшлогдсон кредит ба бусад урт хугацаат өр төлбөр Дэд тайлан шаардлагатай
Эзэмшигчийн өмч 41000
41100 Энгийн хувьцаа Дэд ба хөрөнгө оруулагчийн тайлан шаардлагатай
41110 Давуу эрхтэй хувьцаа Дэд ба хөрөнгө оруулагчийн тайлан шаардлагатай
41120 Халаасны хувьцаа Дэд тайлан шаардлагатай
41130 Нэмж төлөгдсөн капитал Дэд тайлан шаардлагатай
41200 Төсөвлөсөн хуримтлагдсан ашиг
41210 Хуримтлагдсан ашиг
41300 Дахин үнэлгээний нэмэгдэл Дэд тайлан шаардлагатай
Борлуулалтын орлого 51000
51110 Хэрэглэгч: Оршин суугч, ахуйн хэрэглэгчид Дэд тайлан шаардлагатай
51120 Хэрэглэгч: Худалдаа, үйлчилгээний байгууллага Дэд тайлан шаардлагатай
51121 Худалдаа, үйлчилгээний байгууллага-400 В
51122 Худалдаа, үйлчилгээний байгууллага-10/6 КВ
51130 Хэрэглэгч: Үйлдвэрлэлийн байгууллага Дэд тайлан шаардлагатай
51131 Үйлдвэрлэлийн байгууллага-400 В
51132 Үйлдвэрлэлийн байгууллага-10/6 КВ
51133 Үйлдвэрлэлийн байгууллага-35 КВ
51140 Хэрэглэгч: Төсвийн байгууллага Дэд тайлан шаардлагатай
51200 Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч Дэд тайлан шаардлагатай
51210 Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч-чадлын борлуулалт
51220 Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч-энергийн борлуулалт
51230 Дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч-дулааны борлуулалт
51300 Түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч Дэд тайлан шаардлагатай
51400 Хүү, торгуулийн орлого Дэд тайлан шаардлагатай
51500 Бусад орлого Дэд тайлан шаардлагатай
Борлуулалтын буцаалт хөнгөлөлт 52000
52100 Борлуулалтын хөнгөлөлт
Үйл ажиллагааны зардал
Борлуулалтын өртөг 61000
Энергийн зардал 61010 Нүүрс
61011 Нүүрс: Цахилгаан үйлдвэрлэл
61012 Нүүрс: Дулаан үйлдвэрлэл
61020 Мазут
61021 Мазут: Цахилгаан үйлдвэрлэл
61022 Мазут: Дулаан үйлдвэрлэл
61030 Түлш тээвэрлэх зардал
61031 Түлш тээвэрлэх зардал: Цахилгаан үйлдвэрлэл
61062 Түлш тээвэрлэх зардал: Дулаан үйлдвэрлэл
61040 Түлш дамжуулах зардал
61040 Түлш дамжуулах зардал: Цахилгаан үйлдвэрлэл
61041 Түлш дамжуулах зардал: Дулаан үйлдвэрлэл
61050 Худалдан авсан цахилгаан
61060 Худалдан авсан дулаан
Ашиглалтын зардал 61100 Газар хэрэглээний түрээс Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61110 Материал, хангамжийн материал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61120 Химийн бодис Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61130 Тосолгооны материал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61140 Усны тогтмол зардал /чадлын/ Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61150 Усны хувьсах зардал /энергийн/ Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61160 Үндсэн ба нэмэгдэл цалин, урамшуулал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61170 Байгууллагаас төлөх НДШ, ЭМД Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61180 Ажилтан албан хаагчийн бусад нийгмийн зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61190 Ашиглалтын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61200 Тоног төхөөрөмжийн түрээс Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61210 Тээврийн зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61220 Харилцаа холбооны зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61230 Элэгдлийн зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61240 Галын аюулаас хамгаалах зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61250 Диспетчерийн зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61260 Конторын хангамжийн зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61270 Албан томилолтын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61280 Даатгалын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61290 Сургалтын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61300 Гадны үйлчилгээний хөлс Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61310 Харуул хамгаалалтын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61320 Хөдөлмөр хамгааллын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61330 Бусад үйл ажиллагааны зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
Засвар үйлчилгээний зардал 61500 Засварын материал ба хангамжийн зүйлс Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61510 Үндсэн ба нэмэгдэл цалин, урамшуулал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61520 Байгууллагаас төлөх НДШ, ЭМД Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61530 Ажилтан албан хаагчийн бусад нийгмийн зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61540 Үйлдвэрийн сэлбэг, хэрэгсэл Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61550 Ашиглалтын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61560 Тоног төхөөрөмжийн түрээс Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61570 Тээврийн зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61580 Харилцаа холбооны зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61590 Элэгдлийн зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61600 Галын аюулаас хамгаалах зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61610 Конторын хангамжийн зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61620 Бусад түрээсийн зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61630 Албан томилолтын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61640 Даатгалын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61650 Сургалтын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61660 Гадны үйлчилгээний хөлс Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61670 Харуул хамгаалалтын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61680 Хөдөлмөр хамгааллын зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
61690 Бусад засвар үйлчилгээний зардал Хүчдлээр ангилсан дэд данс шаардлагатай
Удирдлагын зардал 70000
70010 Төлөөлөн удирдах зөвлөлийн зардал
70020 Хяналтын зөвлөлийн зардал
70030 Үндсэн ба нэмэгдэл цалин, урамшуулал
70040 Байгууллагаас төлөх НДШ, ЭМД
70050 Ажилтан албан хаагчийн бусад нийгмийн зардал
70060 Газрын түрээс
70070 Ашиглалтын зардал
70080 Түрээсийн зардал
70090 Унааны зардал
70100 Хангамжийн материал
70110 Бизнес аяллын зардал
70120 Харилцаа холбооны зардал
70130 Элэгдлийн зардал
70140 Конторын хангамжийн зардал
70150 Албан томилолтын зардал
70160 Даатгалын зардал
70170 Сургалтын зардал
70180 Гадны үйлчилгээний хөлс
70190 Харуул хамгаалалтын зардал
70200 Зохицуулалтын үйлчилгээний хөлс
70210 Орлогын албан татвараас бусад татвар
70220 Бусад удирдлагын зардал
Борлуулалтын зардал 71000 Үндсэн ба нэмэгдэл цалин, урамшуулал
71010 Байгууллагаас төлөх НДШ, ЭМД
71020 Ажилтан албан хаагчийн бусад нийгмийн зардал
71030 Газрын түрээс
71040 Ашиглалтын зардал
71050 Түрээсийн зардал
71060 Унааны зардал
71070 Хангамжийн материал
71080 Харилцаа холбооны зардал
71090 Элэгдлийн зардал
71100 Конторын хангамжийн зардал
71110 Албан томилолтын зардал
71120 Даатгалын зардал
71130 Сургалтын зардал
71140 Гадны үйлчилгээний хөлс
71150 Харуул хамгаалалтын зардал
71160 Сурталчилгааны зардал
71170 Бусад борлуулалтын зардал
71180 Найдваргүй авлага
Авлага цуглуулах зардал 71400 Үндсэн ба нэмэгдэл цалин, урамшуулал
71410 Байгууллагаас төлөх НДШ, ЭМД
71420 Ажилтан албан хаагчийн бусад нийгмийн зардал
71430 Газрын түрээс
71440 Ашиглалтын зардал
71450 Түрээсийн зардал
71460 Унааны зардал
71470 Хангамжийн материал
71480 Харилцаа холбооны зардал
71490 Элэгдлийн зардал
71500 Конторын хангамжийн зардал
71510 Албан томилолтын зардал
71520 Даатгалын зардал
71530 Сургалтын зардал
71540 Гадны үйлчилгээний хөлс
71550 Харуул хамгаалалтын зардал
71560 Сурталчилгааны зардал
71570 Бусад авлага цуглуулах зардал
Үйл ажиллагааны бус орлого 84000
84100 Хүүгийн орлого
84200 Торгуулийн орлого
84300 Ногдол ашгийн орлого
84400 Гадаад валютын ханшны өөрчлөлтийн ашиг
84500 Материал, хангамжийн материал борлуулсны ашиг
84600 Бусад үйл ажиллагааны бус орлого
Үйл ажиллагааны бус зардал 87000
87100 Хүүгийн зардал: урт хугацаат хөрөнгө оруулалт
87110 Хүүгийн зардал: богино хугацаат хөрөнгө оруулалт
87200 Торгуулийн зардал
87400 Гадаад валютын ханшны өөрчлөлтийн алдагдал
87500 Материал, хангамжийн материал борлуулсны алдагдал
87600 Бусад үйл ажиллагааны бус зардал
Орлогын татварын зардал 91000
Орлого, зарлагын нэгдсэн данс 92000
Текст томруулах
A
A
A