- Нүүр
- Сайдын тушаал
- ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОТ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ТООЦОО МЭДЭЭЛЛИЙН МАЯГТЫН ЗААВАР
Сангийн сайдын 2005 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 198 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОТ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ТООЦОО МЭДЭЭЛЛИЙН МАЯГТЫН ЗААВАР
1. ЗОРИЛГО
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөл боловсруулах нийтлэг загварын дагуу Үндсэн чиглэлийн төсөл, хөгжлийн үзүүлэлтүүдийг боловсруулахад төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудаас тухайн салбар, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийн гүйцэтгэл болон дунд хугацааны төсөөллүүдийн тооцоог үнэн зөв гаргахад зааврын гол зорилго оршино.
Маягтаар авах тооцоо, үзүүлэлтүүд нь Монгол улсын хөгжлийн гол үзүүлэлтүүд болох дотоодын нийт бүтээгдэхүүн, үнэ тарифын өөрчлөлт, нийгмийн салбарын хөгжлийн ойрын жилүүдийн хандлагыг тодорхойлоход чиглэгдэнэ.
2. НИЙТЛЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ
Зааварт нийтлэг ашиглагдсан тэмдэглэгээнүүдийг дараах байдлаар ойлгоно: Үүнд:
- "20… оны гүйцэтгэл" гэдэгт Үндсэн чиглэлийн төсөл боловсруулж байгаа тухайн оны өмнөх оныг ойлгоно. Тухайлбал Эдийн засаг, нийгмийг 2006 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг 2005 онд боловсруулах ба боловсруулж байгаа жил нь 2005 он, түүний өмнөх жил нь 2004 он болно. Тиймээс "2004 оны гүйцэтгэл" гэж ойлгож маягтыг бөглөнө.
- "20… оны ХБГ" гэдэгт үндсэн чиглэлийн төсөл боловсруулж байгаа тухайн оны хүлээгдэж буй гүйцэтгэл гэж ойлгоно. Эдийн засаг, нийгмийг 2006 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөл боловсруулж байгаа бол "2005 оны ХБГ" гэж бичин холбогдох тооцоог үзүүлэлтийн дагуу тооцож тавина.
- "20…-20… оны хөгжлийн төсөөлөл" гэдэгт дунд хугацааны буюу ойрын 2-3 жилийг хамруулж авч үзнэ. Тухайлбал Эдийн засаг, нийгмийг 2006 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөл боловсруулж байгаа бол тэмдэглэгээг "2007-2008 оны хөгжлийн төсөөлөл" гэнэ. Эдгээр онд тухайн салбарын хөгжлийн гол үзүүлэлтийг (маягтад заасан) урьдчилан таамаглаж тооцож гаргана.
3. БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн гол суурь салбар бөгөөд уг салбарын хөгжлийн байдал болон хандлагыг тодорхойлохын тулд дараах маягтуудаар холбогдох мэдээллийг авна. Үүнд:
1.1. Мал сүргийн эргэлтийн тооцоо
1.2. Газар тариалангийн гол үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд
1.3. Хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг болно.
Маягт 1-ээр сүргийн эргэлтийн тооцоог гаргана. Тооцоог малын 5 төрлөөр өсвөр, нас гүйцсэнээр ялгаж гаргана. Оны эхэнд болон хээлтэгч нь мал тооллогын дүнгээр гарах тул шууд түүнийг авна. Харин дараа жилүүдийн хээлтэгчийг тооцохдоо нас дэвших охин малыг үндэслэж тооцно. Өсвөр насны мал гэж даага, төлөг, шүдлэн ямаа, бярууг хэлнэ. Өсвөр насны мал, төлийг дараа онд нас дэвшүүлж тооцоонд авна. Бойжуулах төлийн тоог 100 хээлтэгч малаас авах төлийн тооны норматив, өмнөх онуудын гүйцэтгэлийг үндэслэж дараа онуудын тооцоог хийнэ. Том малын зүй бус хорогдлыг өмнөх онуудын гүйцэтгэл, ирэх он болон дараа жилүүдийн цаг агаарын урьдчилсан прогноз, малын тэжээлийн нөөц зэрэгт үндэслэн тооцож гаргана. Хүнсний хэрэглээний малыг тооцохдоо малчдын өөрсдийнх нь хүнсэндээ буюу аминдаа хэрэглэсэн мал, мөн мал мах бэлтгэлээр өгөх мал, худалдан борлуулсан мал зэргийг оруулж өмнөх онуудын гүйцэтгэлд үндэслэн тооцно. Оны эцсийн малыг тооцохдоо оны эхэнд байсан мал дээр бойжуулах төлийг нэмж хүнсний хэрэглээний мал, (үйлдвэрт нядлах бэлтгэлийн малыг оруулж тооцсон) том малын зүй бус хорогдлыг хасаж гаргана.
Маягт 2-оор газар тариалангийн үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийн тооцоог гаргана. Тариалах талбайг урьдчилан боловсруулах хөрөнгө, хүч, техникийн хангамжийн байдалд үндэслэн тооцож төлөвлөнө. Хэрвээ талбайд уринш бэлтгэж, боловсруулалт сайн хийвэл дараа онд тухайн талбайгаас хураах ургац нэмэгдэх тул нэг га талбайгаас хурааж авах ургацын нормативыг нэмэгдүүлж тооцох хэрэгтэй. Нийт хураан авах ургацыг тооцохдоо нэг га талбайгаас хураан авах ургацын хэмжээ, нийт тариалах талбай хоёртоо үндэслэн тооцож гаргана. Хурааж авах ургац, нэг га-гаас авах ургац, тариалах талбайг нэр төрөл тус бүрээр тооцно. Хадлангийн хэмжээг мөн адил нэг га талбайгаас авах өвсний ургацын хэмжээ, хадах талбайг үндэслэн тооцож гаргана.
Маягт 3-аар хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тооцоог гаргана. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг тооцохдоо түүхий эд, нөөцөө урьдчилан тооцож үзнэ. Тухайлбал гурилын үйлдвэрлэлийн хэмжээг гаргахдаа тухайн жилд хураан авах улаан буудайнаас үрд нөөцлөх, малын тэжээл, спиртийн үйлдвэрт тушаах буудай, мөн хэвийн хорогдлын нормативын дагуу тооцон хасаад гурил үйлдвэрлэхэд зарцуулах улаан буудайн хэмжээг гаргана. Үүнээсээ хэдий хэмжээний ямар зэргийн гурил үйлдвэрлэхээ тооцно. Мөн гурил үйлдвэрлэхэд дайвар бүтээгдэхүүн болж гарах хивгийн хэмжээг тооцож төлөвлөнө. Малын мах, гахайн мах, өлөн гэдэс, хүнсний тос, хиам, махан нөөш зэргийг тооцож төлөвлөхдөө хүнсний хэрэглээний малын тооцоог (маягт 1-д тооцсоноор) үндэслэн хийнэ. Сүү, сүүн бүтээгдэхүүн цагаан идээ зэргийг тооцохдоо саальд хамрах бод болон бог малын тоо, нэг малаас саалийн хугацаанд ашиглах сүү, уг сүүнээс өөрсдийн хэрэглээ, худалдан борлуулах сүү зэргийг тооцон гаргана. Талх, нарийн боов зэрэг гурилан бүтээгдэхүүнийг тооцохдоо гурилын нөөц, хүн амын гурилан бүтээгдэхүүний хэрэглээ, эрэлтэд үндэслэн тооцно.
Тухайн салбарын хөгжлийн байдал болон боловсруулах үндсэн чиглэл, дунд хугацааны хөгжлийн хандлагын талаарх мэдээлэл нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:
1.1 Уул, уурхайн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл
1.2 Боловсруулах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл
1.3 Худалдаа, хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүд
1.4 Барилгын салбарын үзүүлэлтүүд
1.5 Зам, тээвэр, аялал жуулчлалын салбарын үзүүлэлтүүд
1.6 Мэдээлэл, холбооны салбарын үзүүлэлт
1.7 Цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл, хөгжлийн хандлагыг агуулсан байна.
Маягт 4-өөр уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тооцож гаргана. Уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг уурхай, үйлдвэрийн хүчин чадлаас үндэслэн тооцож төлөвлөнө. Тухайлбал, 35 хувийн агуулгатай зэсийн баяжмалын хэмжээг тооцохдоо тухайн жилд олборлон боловсруулах нийт хүдрийн (уулын масс) хэмжээ, нэг тонн хүдрээс гарах 35 хувийн агуулгатай баяжмалын хэмжээнд үндэслэн тооцож гаргана. Хэрвээ өргөтгөл хийх, шинээр ашиглалтад нэмж орох уурхайн хүчин чадал нэмэгдвэл жилд олборлон боловсруулах хүдрийн хэмжээ өсөх бөгөөд нэг тонноос авах баяжмалын агуулга, норм өөрчлөгдөхгүй бол (өөрчлөгдсөн ч тэр хэмжээгээр) хүдрийн хэмжээнд үндэслэн үйлдвэрлэсэн баяжмалыг тооцно. Энэ мэтээр олборлох ашигт малтмалын төрөл тус бүрээр тухайн ашигт малтмалын онцлогийг харгалзан үйлдвэрлэх хэмжээг тооцож гаргана. Мөн шинээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад авсан холбогдох зөвшөөрөл, лицензийг авч үзэх хэрэгтэй.
Маягт 5-аар боловсруулах салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тооцоог гаргана. Энэхүү салбарт материал түүхий эд, тэдгээрийн найрлагад байгаа эдийн биетээр болон химийн аргаар боловсруулж өөр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг хамруулна. Энэхүү маягтад нэхмэлийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, арьс шир боловсруулах, төмөрлөгийн үйлдвэрлэл, шингэн болон цацраг идэвхт түлш зэргийг оруулж тооцож байна.
Маягт 6-аар худалдаа, хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүдийн тооцоог хийнэ. Бөөний худалдаа гэж бүтээгдэхүүнд ямар нэгэн дахин борлуулалт хийлгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд болон дараагийн худалдаанд зориулан бөөнөөр борлуулах үйл ажиллагааг хэлнэ. Жижиглэнгийн худалдаа гэдэг нь хүн амын хэрэгцээнд зориулсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд дахин боловсруулалт хийлгүй өрхийн аж ахуйд буюу эцсийн хэрэглэгчид хүргэх үйл ажиллагаа болно. Бөөний болон жижиглэнгийн худалдааны байгууллагын бүтээгдэхүүнүүдийг тухайн үеийн зах зээлийн үнээр үржүүлж зардлыг хассанаар орлого /алдагдал/ тооцно. Энэ салбарын бүтээгдэхүүнийг тооцохдоо борлуулсан бүх бараа дээр тайлант хугацаанд агуулахад шинээр нэмэгдсэн барааны нөөц мөн борлуулахаар худалдаж авсан боловч заралгүй өөр зориулалтаар ашигласан барааг нэмж, тэдгээрийн дүнгээс борлуулсан барааны анх худалдаж авсан үнийн дүн болон агуулахаас худалдааны зааланд оруулсан хэдий ч хараахан борлуулаагүй байгаа бараа, гэмтэж муудсан, алдаж дутагдуулсан барааг хасаж тооцно.
Гадаад худалдааны үзүүлэлт экспортод эх орны үйлдвэрийн барааг буцааж оруулах үүрэг хүлээхгүйгээр баримтаар хилийн чанадад гаргах, эсхүл гадаадын барааг тус улсын нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах горимоор бүрдүүлсний дараа буцааж гаргахыг хэлнэ. Экспортын барааны бүтээгдэхүүний өсөлтийг тооцохдоо тухайн орон нутагт явуулж байгаа экспортыг дэмжих бодлого, үйл ажиллагаануудыг тусгаж тооцно.
Гадаадын хөрөнгө оруулалт гэдэгт тухайн улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн нэгж байгуулах, эсхүл Монгол улсын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчаас Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрмийн санд оруулах технологийн тоног төхөөрөмж, мөн үйлдвэрлэлийн зориулалтаар оруулах түүхий эд, материал, эд анги, сэлбэг хэрэгслийг оруулан тооцно.
7-10 дугаар маягтаар барилга, барилгын материалын үйлдвэрлэл, зам, тээвэр, аялал жуулчлалын салбарын үзүүлэлт, мэдээлэл, холбоо, цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг тооцно. Цахилгаан дулааны үйлдвэрлэлд уур, халуун ус үйлдвэрлэх, түгээх, хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээнд зориулж ариутгаж түгээх үйл ажиллагааг хамруулж тооцно. Уг тооцоог хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, аймаг орон нутагт орон сууц, нийтийн аж ахуйн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу тухайн оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцож гаргана.
Тээврийн салбарт төмөр зам, агаарын тээвэр, авто болон усан замын тээвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын зорчигч, ачаа тээвэрлэлт, тээврийн бусад үйлчилгээг хамруулж тооцно. Ердийн хөсгөөр төлбөртэй үйлчилгээ хийсэн бол оруулж тооцно. Аймаг, орон нутгийн хувьд авто, усан замын тээвэр, ердийн хөсгийн тээврийн хувьд бүтээгдэхүүнийг тооцно. Иргэний агаарын болон төмөр замын тээврийн хувьд нэгдсэн тайлантай байдаг тул аймаг бүрт тооцох боломжгүй байж болох юм. Холбооны салбарт захидал, цахилгаан, утсан харилцаа, илгээмж, радио, телевизийн үйлчилгээ зэрэг харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг хамаарна. Тээвэр, холбооны салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын нийт үйлдвэрлэлт нь төрөл бүрийн үйлчилгээний орлого, бусад орлогоос бүрдэнэ. Тээвэр, холбооны салбарын хувьд орлого нь үйлчилгээний төрөл тус бүрийг холбогдох тарифаар нь үнэлж дүгнэсэн хэмжээ байна. Холбооны орлогод шуудан, цахилгаан холбооны орлого, телефоны сарын хураамж, радиожуулалтын орлого, телевизийн хураамж, түрээсийн сувгийн орлого, түрээсийн шугамын орлого, холбооны хэрэгслийн шинээр тавилт, шилжүүлэлтийн орлого, байр тоног төхөөрөмж түрээсэлсний орлого, болон холбооны бусад орлогуудыг оруулж тооцно.
Нийт суурин болон үүрэн телефон хэрэглэгчдийн тоо, интернэтийн үйлчилгээ эрхэлдэг цэгийн тоо зэрэг үзүүлэлтүүд аймаг, орон нутгийн эдийн засгийн өсөлт, зах зээлийн багтаамж, хүн амын өсөлт, боловсролын түвшинтэй хамааралтайгаар тооцогдоно. Тухайлбал интернэт үйлчилгээ эрхэлдэг цэгийн тоо нь хүн амын боловсролын түвшин нэмэгдэхийн хирээр өсөн нэмэгдүүлж тооцож болно.
Харин хатуу болон хайрган хучилттай замын уртыг Засгийн газрын бодлого, түүнийг тухайн орон нутагт хэрхэн хэрэгжүүлэхээр бодлогын баримт бичгүүдэд заасантайгаар адил хэмжээгээр төсөөллийг гаргаж болно.
Тухайн салбарын хөгжлийн байдал болон боловсруулах үндсэн чиглэл, дунд хугацааны хөгжлийн хандлагын талаарх мэдээлэл нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:
a. Нийгмийн халамжийн төлөвлөгөө
b. Нийгмийн даатгалын салбарын төлөвлөгөө
c. Хүн ам, хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөө
11-13 маягтуудын үзүүлэлтүүдийн тооцоог Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан "Нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичиг"-ийг үндэс болгон тооцно. Уг баримт бичиг нь тус салбарын урт хугацааны (10 жилийн) хөгжлийн ерөнхий чиглэл, ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэслэл болох бөгөөд нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний дэд салбарын өнөөгийн тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, төсөв санхүүжилтэд үзүүлэх нөлөө, учирч болох эрсдэлүүдийг ерөнхийд нь тусгасан бодлогын баримт бичиг юм.
Маягт 11-оор нийгмийн халамжийн төлөвлөгөөний үзүүлэлтүүдийг тооцно. Уг маягтад үзүүлсэн бүх үзүүлэлтүүд нь хүн амын амьжиргааны түвшинтэй уялдаатай тооцогдоно. Манай орны хувьд хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгийн алслалт, тээврийн зардлын өсөлтийн хамаарлыг тусган тогтоосон бүс нутгаар ҮСГ тооцдог. Халамжийн үзүүлэлтүүдэд зарцуулагдах хөрөнгийн хэмжээг тухайн халамжийг хүртэж байгаа хүний тоог тухайн орон нутагт тооцсон амьжиргааны доод түвшингээр үржүүлж гаргана. Иймд тухайн халамжийн үйлчилгээг авах хүний тоог тооцохдоо хүн амын мөнгөн орлогын мэдээ, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах шалгуурыг үндэс болгоно.
Маягт 12-аар нийгмийн даатгалын салбарын үзүүлэлтүүдийг тооцож төлөвлөнө. Нийгмийн даатгалд хамрагсдын тоог тухайн жилийн дунджаар авна. Сан хоорондын шилжүүлэг, байгууллага доторх шилжүүлэг нь тухайн сангийн хувьд санхүүжилтийн эх үүсвэр мөн бөгөөд нийт алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн хувьд энэ хоёр нь тэг байх ёстой. Учир нь сан хоорондын болон байгууллага хоорондын шилжүүлэг нь нийт санхүүжүүлэх эх үүсвэрээс цэвэрлэгдэх ёстой. Тухайн сангийн нийт хамрагчдын тоог тэдгээрийн төлж байгаа нөхөн олговроор үржүүлж тухайн сангийн орлогыг тооцно. Үүний адилаар бусад сангуудын орлого тооцогдоно. Харин түүний зарлага нь тухайн салбарын үйл ажиллагааг дэмжхүйц байхаар тооцож гаргана. Жишээлбэл, ажилгүйдлийн даатгалын сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг дэмжихэд болон ажилгүйчүүд буюу ажилгүйдэлд өртөж болзошгүй ажиллагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд зарцуулагдахаар тооцно. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас ажлын байрны нөхцөлийг дээшлүүлэх, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд тогтмол хөрөнгө зарцуулахаар тооцно.
Маягт 13-өөр хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ажиллагсдын төлөвлөгөөний үзүүлэлтүүдийг тооцно. Хүн амын хэтийн тооцоог тооцохдоо юуны өмнө насжилтын хүснэгтээр насны бүлэг дэх нас баралтын үзүүлэлтийг судлах хамгийн хялбар тохиромжтой байдаг тул энэ аргыг бүхий л түвшинд ашиглаж байна.
Насжилтын хүснэгтийн гол үзүүлэлтүүд:
Насжилтын хүснэгтийг зохиохдоо хамгийн түрүүнд Qx үзүүлэлтийг тооцно. Энэ нь х, х+1 насны хоорондох нас баралтын магадлалыг илэрхийлнэ.
Dx-тухайн жилийн х насандаа нас барсан хүний тоо
Nx-тухайн жилийн эхэнд х настай байсан хүний тоо
Px-тухайн жилд х настай байсан дундаж хүний тоо
Тооцоонд жилийн эхний хүн амыг биш дундаж хүн амыг авдаг мөн түүнчлэн тэдгээр нь насны бүлгийн нас баралтын коэффициент /Мх/ -уудаас тооцогдоно.
Тиймээс насжилтын хүснэгт зохиохдоо Qx-үүдийг олохын тулд Мх-ийг засварлах шаардлагатай.
байна. Dx -д тэнцэтгэлийн хоёр талыг хуваавал:
; ® болно.
Хүртвэр хуваарийг Рх-д хувааж насны бүлгийн нас баралтын коэффициентуудыг /Мх/ 1000 хүнд ногдуулж тооцвол:
Амьдрах магадлалыг тооцох /Lx/:
Энэ нь х-ээс х+n насны хоорондох амьдрах магадлал юм. Томьёолбол:
Ингээд доорх хүснэгтийн дагуу дараа жилүүдийн хүн амын тоог төлөвлөнө.
Нас
|
2002 оны хүн ам /гүйцэтгэл/
|
Амьдрах магадлал
|
2003 оны хүн ам /төлөвлөгөө/
|
Амьдрах магадлал
|
2004 оны хүн ам /төлөвлөгөө/
|
0
|
41776
|
0.97891
|
|
0.97123
|
|
1
|
42865
|
0.98663
|
40895
|
0.97894
|
|
2
|
46560
|
0.99415
|
42292
|
0.98663
|
40034
|
3
|
47686
|
0.99106
|
46288
|
0.99414
|
41726
|
4
|
50006
|
0.99840
|
47260
|
1.00233
|
46016
|
Төрөлтийг тооцохдоо урьд жилүүдийн дундаж хэмжээгээр тооцож мөн төрөөс хүн амын өсөлтийг дэмжих, эрүүл мэндийн салбараас нас баралт, нялхсын эндэгдлийг бууруулахаар төлөвлөж буй хувийг тооцно. Мөн хүн амын шилжих хөдөлгөөн өндөр байгаа тохиолдолд хүн амын хэтийн тооцоонд шилжих хөдөлгөөний нөлөөллийг тооцно.
Ажиллах хүчин, түүний үр ашгийн шалгуур үзүүлэлтүүдийг макро эдийн засгийн хүрээнд дараах аргачлалын дагуу тодорхойлон ашиглаж болно.
Хөдөлмөрийн нөөц:
Хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай бүх хүн ам, ажиллаж байгаа 16 хүртэлх насны хүүхдүүд, тэтгэврийн насны хүмүүсийг багтаасан нийгэмд хөдөлмөр эрхлэх хамгийн боломжит дээд хэмжээг харуулах үзүүлэлт юм.
Эдийн засгийн идэвхтэй хүн ам:
Хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн ам буюу ажиллагчид, хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй байгаа ажилгүйчүүдийг хамруулна.
Нийт ажиллагчид /Е/
Аж ахуйн нэгж, байгууллагын орон тоонд ажиллагч, зохих зөвшөөрлөөр хувиараа хөдөлмөр эрхлэгч, хамтран ажил гүйцэтгэгч, цалин хөлстэй өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүс мөн ажилтай боловч тодорхой шалтгаанаар /өвчтэй, цаг агаарын байдал, амралт г.м/ түр ажиллаагүй байгаа хүмүүсийг хамруулна.
Еаанб - Аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллагчид,
Еаб - Албан бус салбарт ажиллагчид
Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүд /U/
Бодит ажилгүйчүүд /Uб/
Монгол улсын хуулиар зөвшөөрөгдсөн хөдөлмөрлөх насны, хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлстэй ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгүүлсэн хүмүүсийг ажилгүйчүүд гэнэ.
ХЭХА - Хөдөлмөр эрхлээгүй хүн ам
ХЭХАш - Шалтгаангүйгээр хөдөлмөр эрхлээгүй хүн ам
Ажиллах хүч / ЕАР /
Ажиллах хүчний эрэлт, нийт эрэлтийг тооцох /D eap/: - Ажиллах хүчний эрэлт /хэрэгцээ/ гэдэг нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад төлөвлөгөөт хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад шаардлагатай нийт ажиллагчдын тоо юм. Ажил олгогчид , аж ахуйн нэгж байгууллага нь ажлын байрны захиалгыг орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд ирүүлэх ба ирсэн захиалгыг хүлээн авч боловсруулан улсын хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийн газар нэгтгэн гаргана. Ажиллах хүчний нийт эрэлт, хэрэгцээг аж ахуйн нэгж, байгууллага бүрээр ажлын байрны үзлэг, тооллого явуулах замаар нарийвчлан тодорхойлох боломжтой. Ажиллах хүчний хэрэгцээг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж хуйн нэгж байгууллагууд эхлэн тооцно. Тайлант хугацаанд байх ажиллагчдын хэрэгцээг тухайн байгууллагын үйл ажиллагааг явуулахад шаардагдах хүний тоогоор тооцно. Тооцоог хөдөлмөрийн бүтээмжид үндэслэн хийх бөгөөд тайлант жилийн өмнөх жилийн тооцоонд үндэслэнэ.
E - Нийт ажиллагчдын хэрэгцээ
Et - Төлөвлөгөөт үеийн ажиллагчид
En - Төлөвлөгөөт үеийн ажиллагчдын нэмэгдэл хэрэгцээ
Pt - Төлөвлөгөөт үеийн нийт үйлдвэрлэл
t - Төлөвлөгөөт үеийн хөдөлмөрийн бүтээмж
Et-1 - Тайлант үеийн ажиллагчдын тоо
Er - Тэтгэвэрт гарах ажиллагчдын тоо
Epa - Тайлант жилд ажиллаж байсан өндөр настны тоо
Ef - Тайлант үед ажиллаж байсан боловч төлөвлөгөөт үед
Deap=Ej Ажиллах хүчний нийт хэрэгцээ буюу төлөвлөгөөт үеийн нийт ажиллагчид
Аж ахуйн нэгж, байгууллагаас хөдөлмөр эрхлэлтийн албанд ирүүлсэн ажиллах хүчний эрэлт, хэрэгцээний мэдээ, тухайн байгууллагын судалгаанд үндэслэн эдийн засгийн үйл ажиллагааны салбар, мэргэжил, байгууллагын хэлбэрээр нэгтгэн гаргана. Энэ нь хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчнийг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөлтөд ашиглагдана.
Ажиллах хүчний нэмэгдэл хэрэгцээг тооцох үлгэрчилсэн заавар:
№
|
Байгууллагын салбар, мэргэжил
|
Тайлант жилийн ажиллагчдын тоо
Et-1
|
Төлөвлөгөөт үед ажлаас чөлөөлөгдөх ажиллагчдын тоо
/Er+Epa+Ef/
|
Төлөвлөгөөт үеийн ажиллагчдын тоо
Et
|
Ажиллах хүчний нэмэгдэл хэрэгцээ
En
|
1
|
1. Барилга
Байгууллага 1.
- Нягтлан бодогч
- Инженер
- Өрлөгчин
- Тогооч
- …
Байгууллага 2
- ….г.м
|
|
|
|
|
2
|
2. Боловсрол
Байгууллага 1.
- Багш /орос хэл/
- Лаборант
- Үйлчлэгч
- …
Байгууллага 2
- …г.м
|
|
|
|
|
..
|
|
|
|
|
|
|
ДҮН
|
|
|
|
|
1.1.1 Ажиллах хүчний нэмэгдэл хэрэгцээг тооцох загвар
№
|
Байгууллагын салбар, мэргэжил
|
Тайлант жилийн ажиллагчдын тоо
Et-1
|
Төлөвлөгөөт үеийн ажиллагчдын тоо
Et
|
Ажиллах хүчний нэмэгдэл хэрэгцээ
En
|
1
|
3. Барилга
Байгууллага 1
- Нягтлан бодогч
- Инженер
- Өрлөгчин
- Тогооч
- …
Байгууллага 2
- ….г.м
|
|
|
|
2
|
4. Боловсрол
Байгууллага 1
- Багш /орос хэл/
- Лаборант
- Үйлчлэгч
- …
Байгууллага 2
- …г.м
|
|
|
|
|
ДҮН
|
|
|
|
Ажиллах хүчний нийт эрэлтийг:
- Ажилгүйчүүд
- Их дээд сургууль, коллеж төгсөгчид
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгсөгчид
- ЕБС-ийн VIII, X дугаар анги төгсөгчид
- Хугацаат цэргийн албанаас халагдагсад
- Хөдөлмөр эрхлээгүй хүмүүс
- Хөдөлмөрлөх чадвартай тахир дутуу буюу хөдөлмөрийн чадвараа түр алдагсад
- Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай хүн амын дотоодын бусад эх үүсвэрээр хангахаар тооцно
Ажиллах хүчний нийлүүлэлтийг тооцох нь /Seap/ - Хөлсний болон хувиараа хөдөлмөр эрхлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход ажиллах хүчээ зориулахыг хүссэн хүмүүсийн тоогоор ажиллах хүчний нийлүүлэлтийг тооцно. Жил бүр захиргааны бүртгэлд үндэслэн явуулдаг ажил эрхлэлтийн болон бусад холбогдох судалгаагаар ажиллах хүчний нийлүүлэлтийг тодорхойлно. Ажиллах хүчний нийлүүлэлтийг нарийвчлан гаргах, дүн шинжилгээ хийх зорилгоор ажиллах хүчний судалгааг явуулна.
Ажиллах хүчний оролцооны түвшин /АХОТ/
Ажиллах хүч буюу эдийн засгийн идэвхтэй хүн амыг хөдөлмөрийн насны / Монгол орны хөдөлмөрийн хуулиар эмэгтэй 16-54, эрэгтэй 16-59 нас / хүн амд харьцуулсан харьцаа юм.
ХНХА– Хөдөлмөрийн насны хүн ам
Ажилгүйдлийн түвшин /UR/
Хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоог эдийн засгийн идэвхтэй хүн амд харьцуулсан харьцааг хэлнэ.
Бодит ажилгүйдлийн түвшин /Ub/
Ажиллах хүчний оролцооны түвшин, ажилгүйдлийн түвшинг хүн амын насны бүлэг, хүйс, бүс, орон нутаг, эдийн засгийн салбар, ажил мэргэжлийн бүлгээр тооцож болно.
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, тооцооны үзүүлэлтүүдийг дараах байдлаар тооцно.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин /ER/
Ажиллагчдын тоог хөдөлмөрийн насны /эмэгтэй 16-54, эрэгтэй 16-59 нас/ хүн амд харьцуулсан хувь.
UER - Бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн түвшин
UE - Бүрэн бус хөдөлмөр эрхлэгчдийн тоо
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин нь нийт хөдөлмөрийн насны хүн амын ашиглалтыг илэрхийлнэ. Энэ үзүүлэлтийг мөн насны бүлэг, хүйсээр тооцож болно. Хөдөлмөр эрхлэлтийн тайлан гаргаж, төлөвлөлт хийхдээ дараах үзүүлэлтүүдийг тооцсон байна.
Тухайн оны хөдөлмөрийн насны хүн ам: Оны эхний хөдөлмөрийн насны хүн ам дээр хөдөлмөрийн насанд дэвшин орогчдыг нэмж, өндөр насны тэтгэвэрт гарагчид болон ердийн хорогдлыг хасна. Хөдөлмөрийн насны хүн амыг тодорхойлсны дараа хүн амын хөдөлгөөнийг тооцно.
Тухайн орон нутгийн хөдөлмөрийн насны хүн амын тоо: Механик хөдөлгөөнийг харгалзан тухайн орон нутгаас шилжин явсан болон тухайн орон нутагт шилжин ирсэн хөдөлмөрийн насны хүн амыг харгалзаж тооцно. Тухайн нутаг дэвсгэрийн харьяат боловч өөр орон нутагт 6 сараас дээш хугацаагаар өөр орон нутагт байгаа сургууль, дамжаанд суралцагсад, дадлага хийж байгаа хүмүүсийг хасаж, бусад орон нутгаас дээрх шалтгаанаар 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа хүмүүсийг иргэний харьяалал харгалзахгүй нэмж тооцно. Харин гадаад орноос урилгаар ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг оруулахгүй.
Хөдөлмөрийн насны суралцагчдын тоог нутаг дэвсгэрийн боловсрол, сургалтын байгууллагаас ирүүлсэн мэдээ, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан судалгаанд үндэслэн тооцно. Төлөвлөгөөт үеийн суралцагчдын тоог оны эхний суралцагчдын тоон дээр элсэн орогчдыг нэмж, төгсөгчдийг хасах замаар тооцно.
Албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийг тодорхойлоход ашиглах аргачлал:
Албан бус салбар нь иргэдэд ажлын байр бий болгох, орлого оруулах зорилго бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг хууль ёсны бус өрхийн аж ахуйн нэгжүүд юм.
Нэгж гэдгийг тухайн нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад оролцож байгаа нэг буюу хэсэг бүлэг хүмүүсийн нэгдмэл үйл ажиллагаа гэж ойлгоно.
Бүртгэлд судалгаанд бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөл, лицензтэй эсэхийг үл харгалзан дараах шинж чанарыг агуулсан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй ХАА-н салбараас бусад нэгжийг хамруулна.
Албан бус салбарын хөдөлмөр эрхлэлтийн шинж чанар:
- Албан ёсны статистик мэдээ, бүртгэлд хамрагддаггүй
- Аж ахуйн нэгжийн хэлбэрээр эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаггүй, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд ороогүй
- Орлогыг нь тодорхойлох боломжгүй, их төлөв нуугдмал, татварын албанд бүрэн хэмжээгээр татвар төлдөггүй
- Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан ёсоор хамрагддаггүй
- Хөдөлмөрийн харилцаанд албан ёсоор ороогүй
- Үйл ажиллагааны хүрээ хязгаарлагдмал, тогтвортой биш, бүтээмж, орлогын түвшин доогуур, зохион байгуулалтын бүтэц дорой
- Ганц нэгээрээ буюу цөөн тооны байнгын болон түр ажиллагчтай
Эдийн засгийн бүх төрлийн салбарын ангиллын дагуу албан бус салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний дараах хэлбэрүүд байж болно. ХАА, ан агнуур, ойн аж ахуй. Үйлдвэрлэл, түлшний зориулалттай мод, мал аж ахуйн түүхий эд, үслэг эдлэл бэлтгэх, цуглуулах, зуучлах, борлуулах, ан агнах, хувиараа газар тариалан эрхлэх, байгалийн өгөөж /самар, жимс, сонгино, мөөг гэх мэт/-ийг хүртэгчид, МАА-н цаг үеийн ажилд хөлстэй ажиллагчид, Загас барилт. Хувиараа загас барих, борлуулах, Уул уурхайн олборлох үйлдвэр. Нүүрс, алт, жонш зэрэг ашигт малтмалын орд газраас гар болон механикжсан аргаар олзворлолт явуулах, Боловсруулах үйлдвэр.Хүнсний болон өргөн хэрэглээний төрөл бүрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мал аж ахуй, ан агнуурын түүхий эд боловсруулах, Барилга. Байшин барих, барилгын засвар, чимэглэлийн үйлчилгээг захиалгаар гүйцэтгэх, Бөөний болон жижиглэн худалдаа. Уран зураг, баримал, сийлбэр, бэлэг дурсгал, чимэглэлийн болон тасалгааны ургамал, цэцэг тарьж худалдах, тамхи, чихэр, бохь зэрэг өргөн хэрэглээний барааны гудамжны худалдаа.
Маягт 14-аар боловсрол, соёл, урлагийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг тооцож гаргана. Боловсролын салбарт ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллеж зэрэг бүх шатны сургуулийн үйл ажиллагаа өмчийн хэлбэрээс үл хамааран хамрагдана. Мөн сургуулийн системд хамрагдаагүй хүмүүсийг орой, өдрийн ээлжийн сургууль, их дээд сургууль, коллежид сургах, радио телевизээр сургалт явуулах, бичиг үсэгт сургах, курс дамжаа хичээллүүлэх зэрэг боловсрол олгох бусад үйл ажиллагаа болон цэцэрлэг, ясли, хүүхдийн зуслан, дотуур байрны үйлчилгээг хамруулна.
1 дүгээр бүлгийн үзүүлэлтүүдэд хамрах үзүүлэлтүүдийг тооцохдоо тухайн орон нутагт сургуулиас өмнөх насны боловсролын түвшин, цэцэрлэгийн нийт тоо, түүнд орон нутгийн төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ, хуваарийн дагуу ашиглалтад орох нийт орны тоо, хүүхдийн тоо зэргийг багтаана. Мэдээллийн эх үүсвэр нь улсын нэгдсэн болон орон нутгийн төсвийн гүйцэтгэл, тухайн байгууллагууд дээр хөтлөгдөж байгаа нягтлан бодохын тайлан тэнцэл, болон бусад тайлан мэдээ байна. Сургуулиас өмнөх боловсролын үзүүлэлтүүдийн хэтийн тооцоог тооцохдоо, хүн амын өсөлт, амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг уялдуулан тухайн орон нутагт тооцно.
2 дугаар бүлэгт байгаа ерөнхий боловсролын сургуулиудын үзүүлэлтүүдийг тооцохдоо нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг тухайн салбарын нийт хувьсах зардлуудтай уялдуулан тооцно. Тухайн орон нутгаас зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээг орон нутгийн төсвийн гүйцэтгэл, тухайн байгууллагууд дээр хөтлөгдөж байгаа нягтлан бодохын тайлан тэнцэл, болон бусад тайлан мэдээн дээр үндэслэж тооцно. Сургууль завсардсан хүүхдийн тоог тухайн жилд суралцах ёстой нийт хүүхдийн тооноос хэд нь одоогоор суралцаж байгааг үлдээж тооцно. Эдгээр үзүүлэлтүүдийн хэтийн тооцоог боловсруулахдаа мөн хүн амын өсөлт, тухайн орон нутагт төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтүүдтэй уялдуулан тооцно.
3, 5, 7 дугаар бүлгийн ЕБС, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, их дээд сургуулиудын дотуур байрны тооцоог адил заавраар хийнэ. Дотуур байртай сургуулиудын тоо, түүнд амьдарч байгаа хүүхдийн тоог нэгтгэж, байранд суувал зохих нийт хүүхдийн тоог үндэслэн одоогоор хэдэн хувьд сууж байгааг тогтооно. Дотуур байрны хамрагдалтын түвшин, мөн тухайн орон нутагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг үндэслэж шинээр ашиглалтад оруулах дотуур байрны тоог гаргана.
Боловсролын салбарын санхүүжилтийн үзүүлэлтүүдийг тухайн орон нутагт тооцож гаргахаас гадна боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд дээр нэгтгэгдэж гаргана. Уг салбарын хөрөнгийн хэмжээ нь тухайн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв байна. Уг төсвийнхөө хүрээнд боловсролын агуулгын шинэчлэл, багш нарыг бэлтгэх, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, сурах бичгийн шинэчлэлийг явуулна. Боловсрол, соёл шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн дунд хугацааны төсөөлөл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдсан байна. Соёл урлагийн салбарын үзүүлэлтүүдийг тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн болон хувийн өмчит аж ахуйн нэгжийн тухайн жилийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, болон бусад мэдээ баримтуудыг үндэслэн тооцно. Эдгээр үзүүлэлтүүдийн хэтийн тооцоог тухайн орон нутгийн хүн амын өсөлт, боловсролын түвшин, амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийн тухайн орон нутагт тооцогдсон хэтийн тооцоог үндэслэн тооцно.
Маягт 15-аар эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг тооцож гаргана. Эрүүл, мэндийн салбарын үйл ажиллагаанд эрүүл мэндийн байгууллагуудыг өмчийн хэлбэрээс нь үл хамааруулан тооцно. Эрүүл мэндийн хүн амын төлөвлөлттэй холбоотой үзүүлэлтүүдийг маягт 14-т үзүүлсэн байдлаар тооцно. Мөн эх, нялхсын мөн хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүдийг үндэслэнэ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгийн эх үүсвэрийн тухайн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын тухайн жилийн тайлан баланс, бусад мэдээллээс тооцож гаргана. Эрүүл мэндийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн дунд хугацааны төлөвлөлт нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдаатай байна. Тухайн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулна. Эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хүн амын өсөлт, боловсролын түвшин, амьжиргааны түвшинтэй уялдуулж хэтийн төлвийн тооцоог гаргана.
Маягт 16-аар байгаль, орчны хамгааллын үзүүлэлтүүдийг тооцож гаргана. Маягтын нэгдүгээр бүлэгт байгаа үзүүлэлтүүдэд улсын хэмжээнд ажиллаж буй цаг уурын байгууллага бүгд хамрагдана. Байгаль орчны салбарын орлогын үзүүлэлтүүдийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Их хурлаар батлагдсан "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай" Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтын хүрээнд гаргаж ирүүлнэ. Харин уг салбарын Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг үзүүлэлтүүдээр нь 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Их хурлаар батлагдсан "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай" Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2000 оны 52 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гаргаж ирүүлнэ.
Текст томруулах
A
A
A