- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН АЖЛЫН ЖИШИГ ҮНЭ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДҮРЭМ
БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН АЖЛЫН ЖИШИГ ҮНЭ БАТЛАХ ТУХАЙ
Дэд бүтцийн сайдын 2001 оны 355 дугаар тушаалын хавсралт
БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН АЖЛЫН ҮНЭ МӨРДӨХ ЖУРАМ
1. Хот төлөвлөлтийн болон бүх төрлийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгаа шинжилгээний ажлын үнийг тохиролцох жишиг үнэ тогтооход энэ нормыг хэрэглэнэ.
2. Инженер-геологийн судалгаа шинжилгээний ажлын үндсэн бүтэц:
• Бэлтгэл ажил
• Хээрийн ажил
• Лабораторийн ажил
• Боловсруулалтын ажил
3. Хээрийн судалгааны явцад геологийн орчин болон барилга байгууламжийн нөхцөл байдалд төрөл бүрийн ажиглалт хэмжилт, бичиглэл тэмдэглэл хийх, төрөл бүрийн зураг үйлдэх, мэдээ мэдээлэл авах, үнэлэлт дүгнэлт гаргах, зэрэг ажлууд дээрх үндсэн ажлын хүрээнд бүрэн хамрагдсан болно.
4. Жишиг үнийн бүрдэлд бүх төрлийн ажил мэргэжлийн ажилтан ажилчдын албан тушаалын дундаж цалин, томилолт, нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр хамгаалал, материал үйлдвэрлэл үйлчилгээний үнэ хөлс, зардал, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол бүрэн тооцогдсон болно.
5. Хүснэгтэд тусгагдсан үнэлгээнүүдэд байгаль, цаг уур, хөрс чулуулгийн онцгой нөхцөл байдлаас хамаарах нэмэгдэл зардал, гадаад тээврийн зардал, нэмүү өртгийн албан татварыг тооцоогүй болно.
6. Талбайд болон лабораторид хөрсний механик шинж чанарыг тодорхойлох туршилтыг суумтгай, хөөлттэй, цэвдэг ул хөрсөнд болон хагарч хэв гажсан барилга, техникийн хяналтын дүгнэлт гаргахад зориулан хийх тохиолдолд тэдгээр ажлын үнийг 1.5 гэсэн итгэлцүүрээр нэмэгдүүлж тооцно.
7. Хээрийн ажлыг хүйтний улиралд буюу тухайн жилийн X сарын 15-аас дараа жилийн IY сарын 15 хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн бол хээрийн ажлын үнийг 1.2 гэсэн итгэлцүүрээр нэмэгдүүлж тооцно.
8. Тайлан дүгнэлтийг бусад хэлээр бичих тохиолдолд боловсруулалтын ажлын үнийг 1.2 гэсэн итгэлцүүрээр нэмэгдүүлж тооцно.
9. Судалгааны объект Улаанбаатараас 45 км-ээс алслагдсан тохиолдолд өрмийн ба ачааны машины тээврийн тн.км-ийн зардлыг тухайн үеийн батлагдсан үнэ ханшаар тусад нь нэмж тооцно.
10. Захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч хоорондын хэлцэл тохиролцоо, тусдаа тооцоогоор үнэлэх ажлын үнийг энэ жишиг үнэд заавал захирагдахыг шаардахгүй.
11. Энэ үнэлгээнд тусгагдаагүй буюу шинэ нэр төрлийн ажил үйлчилгээний үнийг тухайн ажилд гарах зардал, төвөгшил, ач холбогдол зориулалтаас нь хамааруулж тухай бүрд нь тооцоо хэлцлээр тогтооно.
12. Олон улсын ба тухайн улсын стандарт, захиалга даалгавраар гүйцэтгэх ажлыг энэхүү жишиг үнэ болон захиалагчийн санал зэрэг дээр тулгуурлан хэлцлийн үнээр гүйцэтгэж болно.
13. Жишиг үнийг 2000 оны үнэ ханшны индекст тулгуурлан боловсруулсан бөгөөд цаашид улсын статистикийн газраас гаргаж буй жил бүрийн үнийн өсөлтийн индексжүүлэлтийг тооцож хэрэглэнэ.
БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН АЖЛЫН ЖИШИГ ҮНЭ
1. Бэлтгэл ажил.
1.1. Бэлтгэл ажлын бүрэлдэхүүн:
• Инженер-геологийн судалгаа явуулах хот суурингийн нутаг дэвсгэр, барилга байгууламжийн талбай, зурваст хамрагдах хүрээнд урьд өмнө геологи, инженер-геологи, гидрогеологи, цэвдэг судлал болон бусад холбогдох чиглэл, зориулалтаар хийгдсэн төрөл бүрийн судалгааны материал байгаа эсэхийг судлах, байгаа материал дээр тулгуурлан судалгаа явуулах хэсгийн инженер-геологийн нөхцөлийг тодруулах, зохих мэдээлэл авах, ерөнхий мэдэгдэхүүнтэй болох, үнэлэлт дүгнэлт гаргах,
• Урьд өмнө судалгаа хийгдээгүй болон мэдээлэл авах боломжгүй тохиолдолд хээрийн судалгааны төсөл, хөтөлбөр боловсруулахад зориулан тусгайлсан болон хээрийн ажлын явцад нь тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хэмжээнд маршрутын тойм судалгаа явуулж геологи орчны талаарх ерөнхий мэдэгдэхүүнтэй болох, зураг схем үйлдэх, үнэлэлт дүгнэлт гаргах,
• Эдгээр ерөнхий мэдэгдэхүүн, үнэлэлт дүгнэлтийн үндсэн дээр инженер-геологийн судалгааны ажлын техникийн нөхцөлийг бүрдүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулах захиалагчтай гэрээ хэлцэл байгуулах,
• Гэрээт ажлыг хугацаанд нь бүрэн дүүрэн чанартай гүйцэтгэхэд шаардагдах машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бэлтгэх, засвар үйлчилгээ хийх, түлш шатахууны хангалтын арга хэмжээ авах, хээрийн ажлыг зохион байгуулж гаргах, татан буулгах ажлууд энэхүү бэлтгэл ажлын хүрээнд хамрагдана.
1.2. Бэлтгэл ажлын жишиг үнэ.
Хүснэгт №1
д/д Судалгааны ажлын нэр төрөл, үе шат Хэмжих нэгж Нэгж үнэ мян.төг
1 Хүн амын нутагшил суурьшил, бүс нутгийн хөгжлийн төсөл, хот суурин газар, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний цогцолборын ТЭЗҮ боловсруулах болон инженер-геологийн суурь судалгааны чиглэлээр хийгдэх ажлууд. 1 га 4,0-5,0
2 Хот суурин газар, орон сууц, үйлдвэр үйлчилгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгаа 1 га 8,0-10,0
3 Төрөл бүрийн шугаман байгууламжийн зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгаа 1 км 15,0-18,0
4 Барилга байгууламжийн ажлын зураг төслийн шатны инженер-геологийн судалгааны ажлууд 1 т.м 4,0-7,0
Тайлбар: Үнийн хэлбэлзлийн хязгаарыг тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын судлагдсан байдал, инженер-геологийн төвөгшил, объектын техникийн нөхцөл зэргээс хамааруулан гүйцэтгэгч захиалагч харилцан тохиролцож тогтооно.
2. Хээрийн ажил.
2.1. Хээрийн ажлын нэр төрөл;
• Өрөмдлөг малталтын ажил
• Төрөл бүрийн дээжлэлт
• Хөрсний механик шинж чанарыг тодорхойлох талбайн туршилтууд
• Гидрогеологийн туршилт
• Геофизикийн судалгаа
2.2. Өрөмдлөг малталтын ажлын бүрэлдэхүүн
• Хүн амын нутагшил суурьшил, бүс нутгийн хөгжлийн төсөл, хот суурин газар, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний цогцолборын ТЭЗҮ, ЕТ болон бүх төрлийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад зориулан явуулах урьдчилсан ба тойм судалгаа, бүх төрлийн зураглал, ажлын зураг төслийн үе шатны инженер геологийн судалгааны зориулалтаар цооног өрөмдөх, төрөл бүрийн малталт хийх ажлууд
• 1т.м /тууш метр/ өрөмдлөг, 1м3 малталтын ажлын үнэлгээнд машин техникийг өрөмдөх ба малтах цэгт байрлуулахаас эхлээд өрөмдлөг малталт дуусах хүртэлх бүх үйл ажиллагаа, түүнд зарцуулагдах түлш шатахуун, багаж хэрэгсэл, машин техникийн элэгдэл хорогдлын хуримтлал, ажиллагсдын цалин хөлс болон хээрийн нэмэгдэл буюу томилолт зэрэг бүх зардал тооцогдсон болно.
• Өрөмдлөгийг хөрс чулуулгаас байгалийн бүтэц, шинж чанарыг нь алдагдуулахгүйгээр дээж авах, бичлэг тэмдэглэл хийх зориулалттай, хуурай, эргэлтэд өрөмдлөгийн аргаар, шурф дудок ухах ажлыг гар аргаар болон механизмаар гүйцэтгэнэ.
• Жишиг үнэд өрөмдлөгийн дундаж диаметрийг 132 мм-ээр, хөрс чулуулгийн дундаж хатуулгийг III зэрэглэлээр тооцов. Хөрс чулуулгийн хатуулгийн зэрэглэлийг A хавсралтаар тогтооно.
2.3. Хөрс чулуулгийн дундаж хатуулгаар тооцох өрөмдлөг малталтын ажлын жишиг үнэ
Д/д Ажлын нэр төрөл Хэмжих хэмжих Нэгж үнэ мян.төг
1 Инженер-геологийн зориулалтаар бүх төрлийн төрлийн цооног өрөмдөх
• Инженер-геологийн ердийн нөхцөлд 0-10 м хүртэл гүнд т.м 15,0-25,0
• Цэвдэг болон суумтгай улс хөрстэй эсвэл хөрсний устай, нуралттай нөхцөлд хамгаалалтын яндантай 0-10 м хүртэл гүнд т.м 2,0-23,0
• Инженер-геологийн ердийн нөхцөлд 10-20 м хүртэл гүнд т.м 25,0-32,0
• Цэвдэг болон суумтгай улс хөрстэй эсвэл хөрсний устай, нуралттай нөхцөлд хамгаалалтын яндантай 10-20 м хүртэл гүнд т.м 32,0-42,0
• 20 м-ээс гүн өрөмдлөгөд 20 м-ээс доош 1 м тутмын дундаж үнэ т.м 40,0-45,0
2 Бүх төрлийн шурф, дудок өрөмдөх т.м 25,0-30,0
3 Бүх төрлийн шурф, дудокийг гараар ухах м3 15,0-20,0
4 Бүх төрлийн шурф дудокийг механизмаар ухах м3 10,0-15,0
2.4. Хөрс чулуулгийн хатуулаг тус бүр дээр тооцох өрөмдлөг, малталтын ажлын жишиг үнэ
3-р хүснэгт
д.д Ажлын нэр төрөл Хэмжих нэгж Хатуулгийн зэрэглэл ба нэгж үнэ мян.төг
I-II III-IY Y-YI YII-YIII
1. Инженер-геологийн зориулалтаар бүх төрлийн цооног өрөмдөх:
Инженер-геологийн ердийн нөхцөлд 0-10 м хүртэл гүнд т.м 15.0 20.0 22.0 25.0
Цэвдэг болон суумтгай ул хөрстэй эсвэл хөрсний устай, нуралттай нөхцөлд хамгаалалтын яндантай 0-10 м хүртэл гүнд т.м 23.0 25.0 28.0 30.0
Инженер-геологийн ердийн нөхцөлд 10-20м хүртэл гүнд т.м 25.0 28.0 30.0 32.0
Цэвдэг болон суумтгай ул хөрстэй эсвэл хөрсний устай, нуралттай нөхцөлд хамгаалалтын яндантай 10-20м хүртэл гүнд т.м 32.0 36.0 38.0 42.0
20м-ээс гүн өрөмдлөгт 20м-ээс доош 1м тутмын дундаж үнэ. т.м 40.0 43.0 44.0 45.0
2. Бүх төрлийн шурф, дудок өрөмдөх т.м 25.0 30.0
3. Бүх төрлийн шурф, дудокийг гараар ухах м3 15.0 20.0
4. Бүх төрлийн шурф дудокийг sмеханизмаар ухах м3 10.0 15.0
2.5. Төрөл бүрийн дээжлэлтийн ажлын бүрэлдэхүүн:
• Өрөмдлөгийн явцад хөрснөөс физик - механикийн туршилт шинжилгээний зориулалттай эвдэрсэн ба эвдрээгүй бүтэцтэй дээж авах,
• Цооногоос тусгай зориулалтын багажаар механик туршилтад зориулж цулмаг дээж авах,
• Төрөл бүрийн малталт /шурф, дудок/ -аас механик туршилтад зориулж том цулмаг дээжийг ухаж авах
• Цооног, шурф. уст цэгээс усны химийн шинжилгээний дээж авах,
• Дээжийг ууталж савлах, хадгалж хамгаалах нэмэлт арга хэмжээ авах, зөөж тээвэрлэх ажлууд тус тус хамрагдана.
2.6. Дээж авах ажлын жишиг үнэ.
Хүснэгт №4
д/д Дээжийн төрөл, зориулалт Хэмжих нэгж Нэгж үнэ, мян. төг
1. Цооногоос ердийн аргаар физик шинжилгээний хөрс, усны дээж авах 1 дээж 3.0
2. Цооногоос өрөмдлөгийн явцад механик шинжилгээний цулмаг дээж авах 1 цулмаг 6.0
3. Тусгай зориулалтын багажаар цооногоос цулмаг дээж авах 1 цулмаг 10.0
4. Шурф дудокоос механик туршилтын том цулмаг дээж гар аргаар ухаж авах 1 цулмаг 12.0
5. Хадан хөрснөөс сорьц дээж авах 1 дээж 1.0
6. Шурф дудокоос бөөнөөр дээж авах 1 дээж 3.0
2.7. Хөрсний механик шинж чанарыг талбайд тодорхойлох туршилтууд.
• Талбайн туршилтыг холбогдох стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэх бөгөөд түүний бэлтгэл болон татан буулгах ажил, туршилтын үеийн хэмжилт, ажиглалтын ажлын нийт зардал бүрэн хэмжээгээр тусгагдсан болно.
• Энд тусгагдаагүй бусад адил төстэй туршилтын ажлуудыг зориулалт буюу нөхцөл байдлыг нь харгалзуулан энэхүү үнэлгээгээр үнэлж болно.
2.8. Талбайн туршилтын ажлын жишиг үнэ.
Хүснэгт№5
д/д Туршилтын ажлын нэр төрөл. Хэмжих нэгж Нэгж үнэ. мян. төг.
1. Цооног болон шурфанд ердийн штамп 1 туршилт 155.0
2. Халуун болон норголттой штамп 1 туршилт 316.0
3. Түрэх шилжээс:
• Түргэн горимоор 1 туршилт 59.0
• Удаан горимоор 1 туршилт 103.0
4. Динамик зонд:
• 0-10мгүнд 1 удаа 5.0
• 10м-ээс дээш 1 удаа 7.0
5. Статик зонд:
Үргэлжилсэн даралттай:
• 0-10 м гүнд 1 туршилт 12.0
6. • 10 м-ээс дээш гүнд Шаталсан даралттай: 1 туршилт 16.0
• 0-10 м гүнд 1 туршилт 18.0
• 10м-ээс дээш гүнд 1 туршилт 22.0
7. Прессиометр:
• Түргэн горимоор 1 туршилт 10.0
• Удаан горимоор 1 туршилт 25.0
8. Хөрсний нягтыг тодорхойлох туршилт 1 туршилт 10.0
2.9. Гидрогеологийн туршилтын ажлын бүрэлдэхүүн.
• Хөрсний ус шүүрүүлэх, нэвчүүлэх шинж чанар, цооног дахь усны ундарга, зарцуулалтыг тодорхойлох зориулалтаар ганцаарчилсан болон бүлэг цооногт хийх шавхалтууд, цооног, шурфанд ус юүлэх ба шахах туршилтууд,
• Цооног шурфыг туршилтад бэлтгэх, туршилт явуулах, дээж авах, түвшний болон температурын хэмжилт хийх, туршилтыг дуусгах татан буулгах ажлын нийт зардал энд бүрэн хамрагдана.
2.10. Гидрогеологийн туршилтын ажлын жишиг үнэ.
6-р хүснэгт
д/д Туршилтын нэр төрөл Хэмжих нэгж Нэгж үнэ мян.төг
1. Бөөнөөр шавхалт хийх 1 ээлж 109.0
2. Ганцаарчилсан шавхалт хийх 1 ээлж 55.0
3. Цооногт ус юүлэх, шахах туршилт 1 туршилт 45.0
4. Шурфанд ус юүлэх, цутгах туршилт 1 туршилт 25.0
5. Цооногт усны түвшин, температур болон бусад горимын байнгын хэмжилт 1 ээлж 3.0
2.11. Геофизикийн судалгаа.
• Соронзон зураглалыг 1*5м-ийн тороор 1 га талбайд 200 цэгийн хэмжилт хийхээр, цахилгаан хайгуул /ВЭЗ, ВП, ЭП г.м/-ыг 100-150м-ийн сунгалттай /алхамтай/ хэмжилт хийхээр, геофизикийн бусад төрлийн хэмжилтийг зориулалт, ижил төстэй нөхцөлөөр нь дээрх туршилт хэмжилтүүдтэй харьцуулан тогтоохоор тус тус тооцов.
2.12. Геофизикийн ажлын жишиг үнэ.
7-р хүснэгт
д/д Ажлын нэр төрөл Хэмжих нэгж Нэгж үнэ мян.төг
1. Соронзон зураглал /1*5м-ийн тороор 1 га талбайд 20 цэгийн хэмжилт хийнэ. 1 га 80.0
2. Цахилгаан хайгуул: ВЭЗ, ВП, ЭП /100-150м-ийн суналттай/ 1 хэмжилт 30.0
3. Цахилгаан каротаж /цооногт хийх/ т.м 15.0
3. Лабораторийн ажил:
3.1. Лабораторийн туршилт шинжилгээний ажлын бүрэлдэхүүн:
• Дээж хүлээн авах,
• Дээжийг технологийн дагуу хадгалах,
• Дээжийг туршилт шинжилгээнд бэлтгэх,
• Холбогдох стандартын дагуу туршилт шинжилгээ явуулах,
• Багажийг суллаж цэвэрлэх,
• Багажийг дараагийн туршилт шинжилгээнд бэлтгэх,
• Туршилт шинжилгээний үр дүнд анхан шатны боловсруулалт хийх,
• Хяналтын дээж хадгалах зэрэг үндсэн ажлууд хамрагдана.
3.2. Физик шинжилгээний нэгтгэсэн жишиг үнэ
8 р хүснэгт
д/д Шинжилгээний нэр төрөл Хэмжих нэгж Нэгж үнэ. мян.төг
1. Элсэн ба том хэмхдэст хөрсний физик шинжилгээ 1 дээж 12.0
2 Шаварлаг хөрсний физик шинжилгээ 1 дээж 20,0
3 Зэврүүлэлт, бутралт, зөөлрөлт, нурлын өнцөг, карбонат, давсжилт, хүлэржилт, нягтралт, шүүрэлт, хөрс усны химийн шинжилгээ гэх мэт болон эдгээртэй адил төстэй шинжилгээнүүд 1 дээж 8,0
3.3. Зарим физик шинжилгээний нэг бүрчилсэн жишиг үнэ.
9-р хүснэгт

1. Хөрсний байгалийн нягт буюу эзлэхүүн жин тодорхойлох 1дээж 3.0
2. Хөрсний эрдсийн нягт буюу хувийн жин тодорхойлох 1 дээж 4.0
3. Хөрсний уян налархайн үзүүлэлт тодорхойлох 1 удаа 8.0
4. Хөрсний ширхгийн бүрэлдэхүүн тодорхойлох 1 дээж 8.0
3.4. Цэвдэг хөрсний зарим физик шинжилгээний нэг бүрчилсэн үнэ.
10-р хүснэгт
д/д Шинжилгээний нэр төрөл Хэмжих нэгж Нэгж үнэ. мян. төг
1.
2. Цэвдэг хөрсний нийлбэр чийг тодорхойлох Хөрсний байгалийн нягт буюу эзлэхүүн жин тодорхойлох 1дээж 1дээж 5.0
6.0
3.5. Механик туршилтын ажлын жишиг үнэ.
11-р хүснэгт
д/д Туршилтын нэр төрөл Хэмжих нэгж Нэгж үнэ. мян.төг
1 Компрессын туршилт
• 1 муруйгаар Р=6 кг/см2 хүртэл ачаалалд 1 туршилт 35,0
• 2 муруйгаар Р=6 кг/см2 хүртэл ачаалалд 1 туршилт 45,0
2 Консолидацийн туршилт
1 туршилт 56,0
3 Шилжээсийн туршилтууд 1 туршилт 25,0
4 Хөөлтийн зэрэг ба даралт тодорхойлох туршилт 1 туршилт 30,0
5 Цэвдэг хөрсний шахагдал тодорхойлох туршилт 1 туршилт 42,0
6 Цэвдэг хөрсний барьцалдлын хүч тодорхойлох 1 туршилт 45,0
7 Цэвдгийн гэсэлтийн шахагдал ба итгэлцүүр тодорхойлох туршилт 1 туршилт 55,0
8 Гурван тэнхлэгийн шахагдлын туршилт 1 туршилт 45,0
9 Хөрсний нягтруулалтын туршилт 1 туршилт 35,0
10 CBR-ийн туршилт 1 туршилт 41,0
11 Хайрганы элэгдэл тодорхойлох туршилт 1 туршилт 23,0
12 Чулуулгийн хөлдөлт тэсвэрлэлт тодорхойлох туршилт 1 туршилт 13,0
13 Прокторын шинжилгээ 1 удаа 21,0
4. Боловсруулалтын ажил.
4.1. Боловсруулалтын ажлын бүрэлдэхүүн:
• Бүх төрлийн өрөмдлөг, малталтын бичиглэл, баримт материалын зураг, инженер- геологийн зүсэлт хийх,
• ТЭЗҮ, ЕТ болон төрөл бүрийн масштабын зураглалын ажилд инженер геологийн нөхцөл, мужлалын үндсэн болон түүнийг дагалдах туслах зургуудыг зохиох олшруулах,
• Хээрийн болон лабораторийн туршилт шинжилгээний ажлын үр дүнг боловсруулах,
• Судалгааны ажлын тайлан, тайлбар бичиг, техникийн дүгнэлт, зөвлөмжийг монгол хэл дээр боловсруулах, бичих, хянаж баталгаажуулах, хэвлэж олшруулах, борлуулах ажлууд хамаарагдана.
4.2. Боловсруулалтын ажлын жишиг үнэ.
Хүснэгт №12
д/д Ажлын нэр төрөл Үнэлгээний үндэслэл Тооцох хувь
1 Хүн амын нутагшил суурьшил, бүс нутгийн хөгжлийн төсөл, хот суурин газар, орон сууц үйлдвэр үйлчилгээний цогцолборын ТЭЗҮ боловсруулах болон инженер-геологийн суурь судалгааны чиглэлээр хийгдэх судалгааны ажлын боловсруулалт Гадаад тээврийн зардал ба хүйтний нэмэгдэл ороогүй бэлтгэл, хээрийн ба лабораторийн ажлын нийт үнийн дүнгээс 30%
2 Хот суурин газар, орон сууц, үйлдвэр үйлчилгээний цогцолборын ЕТ-ний зураг төслийн шатанд зориулсан инженер-геологийн судалгааны ажлын боловсруулалт Гадна тээвэр, хүйтний нэмэгдэл ороогүй хээрийн ба лабораторийн ажлын нийт үнийн дүнгээс
30%
3. Төрөл бүрийн барилга байгууламжийн ажлын зураг төслийн шатны инженер геологийн судалгааны ажлын боловсруулалт Гадна тээвэр, хүйтний нэмэгдэл ороогүй хээрийн ба лабораторийн ажлын нийт үнийн дүнгээс 25%
Улаанбаатар хот. 2001 он

Текст томруулах
A
A
A