A

A

A

Бүлэг: 1979
Дэд бүтцийн сайдын 2003 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 30 тоот тушаалын хавсралт
 
ГАРЧИГ.
 
Нэгдүгээр бүлэг:
Ерөнхий зүйл
1.1.           Дүрмийн зорилго, хэрэглэх хүрээ, мөрдөх журам
1.2.           Нэр томьёо, үндсэн тодорхойлолтууд
1.3.           Нэгдсэн сүлжээний тоног төхөөрөмжийг нэрлэх, нэгдсэн нэр томьёо, схем хийх
1.4.           Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн хамтран ажиллах систем
1.5.           Төлөвлөлт, ашиглалтын үеийн хамгийн бага өртгийн зарчим
 
Хоёрдугаар бүлэг: Чанар, чанарын баталгаа
2.1            Цахилгаан эрчим хүчний чанар, чанарын баталгааг хангах
2.2            Чанарт тавигдах техникийн шаардлага
2.3            Чанарын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах
 
Гуравдугаар бүлэг:
Системийн төлөвлөлтөд Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төв /ЭХДҮТ/-ийн гүйцэтгэх үүрэг
 
1.1             Системийн үйл ажиллагааны cap, жил, урт хугацааны төлөвлөлт
3.2            Системийн бэлтгэл чадлын төлөвлөлт
3.3            Нэгдсэн сүлжээний, цахилгаан эрчим хүчний тооцоо
3.4            Импорт, экспортын цахилгааны төлөвлөлт
3.5            Бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн системийн төлөвлөлтөд оролцох оролцоо, хамтран ажиллах зарчим
3.6            Системийн тогтвортой ажиллагааны хангалт
 
Дөрөвдүгээр бүлэг:
Нэгдсэн сүлжээний холболтын шаардлага
 
4.1.           Шинэ объект, хэрэглэгчийг холбох
 
Тавдугаар бүлэг.
Хяналтын дэд*бүтцийн систем
5.1             Диспетчерийн шуурхай холбоо мэдээллийн хэрэгслийн зорилго, нэгдмэл байдал
5.2             Диспетчерийн холбоо мэдээллийн нэгдмэл байдлыг хангахад ЭХДҮТ-ийн гүйцэтгэх эрх, үүрэг
5.3             Диспетчерийн холбоо мэдээллийн нэгдмэл байдлыг хангахад бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх, үүрэг
5.4             Нэгдсэн сүлжээний реле хамгаалалт, автоматик /РХА/-ийн байгууламжид тавих шаардлага, реле хамгаалалтын тавилын тооцооны тухай
5.5             Хэт хүчдэл, аянгаас хамгаалах тухай
 
Зургадугаар бүлэг: Системийн үйлчилгээ
 
6.1              Хүчдэлийн түвшин, реактив чадлын тохируулга
6.2              Систем бүрэн зогссон үед сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх
6.3              Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ бүрэн зогссон үед дотоодын эх үүсвэрээс нэгдсэн сүлжээг сэргээх арга хэмжээний төлөвлөгөө
6.4              Хэрэглэгчийг тасалж хязгаарлах графикийг зохиох, хэрэгжүүлэх
 
Долдугаар бүлэг
Шугамын алдагдлын тооцоо
7.1               Шугамын алдагдлын тооцоо
 
Наймдугаар бүлэг:
Өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөлт, зохицуулалт
8.1             Нэгдсэн сүлжээний өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөлт
8.2             Нэгдсэн сүлжээний өдөр тутмын шуурхай, найдвартай ажиллагааны зохицуулалт
8.3             Төлөвлөлтийн ерөнхий арга
 
Есдүгээр бүлэг:
Хил залгаа зэрэгцээ ажиллах систем
 
Аравдугаар бүлэг:
Рапорт өгөх, мэдээлэл солилцох
 
Арваннэгдүгээр бүлэг:
Ашиглалтын үйл ажиллагаа
 
11.1       Шуурхай сэлгэн залгалтын үйлдэл хийх
11.2       Сэлгэн залгалт хийх зохион байгуулалт ба дараалал
11.3     Шуурхай ажиллагааны хүмүүсийн үүрэг хариуцлага захирагдах дараалал
11.4      Сэлгэн залгалт хийх тухай шийдвэр
11.5      Тоноглолыг засварт гаргах
11.6      Төлөвлөгөөт засвар туршилт
11.7      Аваарын засвар туршилт
 
Арванхоёрдугаар бүлэг:
Үйл ажиллагааны хяналт, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа
 
12.1       ЭХДҮТ-ийн эрх, үүрэг
12.2       Нэгдсэн сүлжээний бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа
 
Арвангуравдугаар бүлэг:
Шуурхай ажиллагааны хүмүүсийн хоорондын эрх, үүрэг, харьцаа
 
13.1       ЭХДҮТ-ийн шуурхай ажиллагааны хүмүүсийн эрх, үүрэг "
13.2       Шуурхай ажиллагааны хүмүүсийн хоорондын харьцаа
13.3       Шуурхай ажиллагааны холбоогоор ЭХДҮТ-ийн диспетчиртэй харьцах харьцаа
 
Арвандөрөвдүгээр бүлэг:
Ашиглалтын үйл ажиллагаа тасалдах, онцгой байдал үүсэх, түүний ангилал
 
14.1      Эрчим хүчний технологийн зөрчил, аваар саатлыг ангилан бүртгэх
14.2      Зөрчил түүний үүссэн , гүнзгийрсэн шалтгааныг тодорхойлох
14.3      Зөрчлийн тухай мэдээлэх журам
14.4      Зөрчлийг судлах журам
14.5      Бүртгэх тайлагнах журам
14.6      Аваарын үеийн мэдээллийн онцгой журам
14.7      Шуурхай ажиллагааны хүмүүсийн аваарын үеийн үйл ажиллагаа
 
Арвантавдугаар бүлэг:
Нэгдсэн сүлжээнд аваар саатал гарсан үед авах арга хэмжээ
 
15.1.         Зорилго, хамрах хүрээ
15.2.         Давтамжийн бууралтын үед авах арга хэмжээ
15.3.         Нэгдсэн сүлжээнд асинхрон горим үүссэн үед авах арга хэмжээ
15.4.         Нэгдсэн сүлжээ хуваагдах үед авах арга хэмжээ
 
Арванзургаадугаар бүлэг
Нэгдсэн сүлжээний дүрэмд өөрчлөлт оруулах тухай
 
Хавсралт №1 Шуурхай ажиллагааны бичиг баримт хөтлөхөд зөвшөөрөгдөж буй товчилсон нэр
Хавсралт №2 Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн шуурхай ажиллагааны хүмүүсийн рапорт мэдээлэл солилцох схем
Хавсралт №3 Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн шуурхай ажиллагааны босоо тогтолцооны схем
Хавсралт №4 Технологийн зөрчил бүртгэх журнал
Хавсралт №5 Аваарыг судалсан акт №
Хавсралт №6 Нэгдүгээр / хоёрдугаар / зэргийн саатлыг судалсан акт №
Хавсралт №7 Зөрчлийн мэдээ

Нэгдүгээр бүлэг:
Ерөнхий зүйл
 
1.1             Дүрмийн зорилго, хэрэглэх хүрээ, мөрдөх журам.
1.1.1.    Энэхүү дүрмийн зорилго нь нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн үйл ажиллагааны хэм хэмжээг уялдуулан зохицуулахад оршино.
1.1.2.    Тус дүрэм нь Эрчим хүчний тухай хууль, Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм, Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, бусад хууль тогтоомж, дүрэм заавар, эрхийн актуудтай хамт хэрэгжинэ.
1.1.3.    Энэ дүрмийг Диспетчерийн зохицуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй зөвшилцсөний үндсэн дээр боловсруулж Эрчим хүчний Зохицуулах газар /ЭХЗГ/-аар хянуулж, ДБЯ-аар батлуулж хэрэгжүүлнэ.
1.1.4.    Нэгдсэн сүлжээний дүрмийг цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, диспетчерийн зохицуулалт хийх, дамжуулах, түгээх, зохицуулалттай хангах, зохицуулалтгүй хангах, импортлох, экспортлох, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигчид заавал мөрдөх үүрэгтэй.
1.1.5.    Нэгдсэн сүлжээний дүрмийн хүрээнд Диспетчерийн зохицуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан шийдвэрийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид заавал биелүүлнэ .
1.1.6.    Нэгдсэн сүлжээнээс тусдаа ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь энэхүү дүрмийн холбогдох заалтуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
1.1.7.    Нэгдсэн сүлжээний дүрэм, түүний заалтууд нь нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техникийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад тохирохооргүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд ЭХДҮТ нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй зөвшилцсөний үндсэн дээр нэгдсэн сүлжээний дүрэм түүний заалтуудыг шинэчлэх буюу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
1.1.8.    Нэгдсэн сүлжээний дүрэм, түүний заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан, шинэчилсэн тухай заалтууд нь ДБЯ-аар батлуулсны дараа хүчин төгөлдөр болно.
1.2             Нэр томьёо, үндсэн тодорхойлолтууд
1.2.1       Аваарын байдал.
Нэгдсэн сүлжээнд чадлын дутагдал үүсэж давтамж унах, цахилгаан сүлжээ тусдаа гарах, хуваагдах, цахилгаан дулаан үйлдвэрлэлт, дамжуулалтад ноцтой саатал үүсэж хэрэглэгчдийг нийтэд нь хамарсан цахилгаан, дулааны хязгаарлалт хийх , таслах, дулаан хангамжид ноцтой хүндрэл гарах зэрэг нөхцөл байдалд орохыг хэлнэ.
1.2.2       Аваарын брони:
Цахилгаан хангамжийн Аваарын брони гэдэг нь үйлдвэрийг хэсэгчлэн буюу бүрэн зогсооход тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмж, хүмүүсийн амь насанд аюул учрахаас сэргийлэх, аваарын ба харуулын гэрэлтүүлэг, салхилуур, ус хангамж, дулаацуулга, галын аюулаас хамгаалах хэрэгслийн ажиллагааг хэвийн байлгахад шаардагдах хамгийн бага чадал буюу эрчим хүчний хэмжээг.
1.2.3       Ачааллын график.
Цахилгаан, дулааны ачааллыг бодит хэрэглээний захиалгатай уялдуулан хугацаанаас хамааралтайгаар олон жилийн судалгааг үндэслэн хоног, 7 хоног cap, жилээр урьдчилан тооцоолж, төлөвлөн өдөр бүр түүний дагуу тооцоо хийж хэрэглээ, үйлдвэрлэлийг тодорхойлж хянаж байдаг графикийг хэлнэ.
1.2.4       Ачааллын графикийн хазайлт.
Цахилгаан станцуудын ачааллыг өгөгдсөн горимоос илүү буюу дутуу барьж ажилласныг гүйцэтгэлээр тохирсон хэмжээг хэлнэ.
1.2.5       Бэлтгэл тоног төхөөрөмж:
Шаардлага гарсан үед нормт хугацаандаа ажиллагаанд залгаж болох тоноглолыг хэлнэ.
1.2.6       Горим ажиллагаа:
Цахилгаан, дулааны бодит хэрэглээ, олон жилийн судалгааг үндэслэн эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл, импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг хамгийн бага өртгийн шалгуур, техникийн найдвартай ажиллагаа болон авч болох нөөц чадалд тулгуурлан горим схемийг цаг уурын нөхцөл, технологийн шаардлага, аваарын нөхцөл байдал, системийн тогтворжилтыг тооцон оновчтой боловсруулан, их бага ачаалал, cap, улирал, жилийн чадал, энергийн баланс гарган, цахилгаан дулааны хэрэглээний хэтийн төлөв, алдагдлыг тодорхойлж горим ажиллагаанд өдөр тутам, тасралтгүй хяналт тавьж ажиллахыг хэлнэ.
1.2.7       Диспетчерийн зохицуулалт:
Диспетчерийн зохицуулалт гэдэг нь эрчим хүчний нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн, цахилгаан дулаанаар найдвартай хангах зорилгоор хэрэглээг үйлдвэрлэлтэй тэнцвэржүүлж, хэрэглээний горимуудыг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээний нөхцөлд нийцүүлэн зохицуулахыг хэлнэ.
1.2.8       Диспетчерийн шуурхай холбоо:
Диспетчерийн зохицуулалтын үйл ажиллагаанд зориулагдсан нэгдсэн сүлжээний шуурхай ажиллагааны ажилтнууд өөр хоорондоо харилцах телефон холбоо, өгөгдлийн холбоо болон адилтгах бусад холбооны төрөл зүйлийг хэлнэ.
1.2.9       Дотоодын заавар, дүрэм.
Цахилгаан, дулааны тоноглолын техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн ашиглалтын дүрэмтэй холбоотой ДҮТ болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид дотооддоо боловсруулж мөрдөх бусад заавар, дүрмийг хэлнэ.
1.2.10  Захиалга:
Шуурхай ажиллагааны хүмүүсийн шуурхай удирдлага, мэдэлд байдаг тоноглолыг хэвийн ажиллагаа буюу бэлтгэлээс гаргах бүрд үйлдэгддэг засварын ажлын товч утга, засварлах буюу бэлтгэлээс гаргах хугацаа, аваарын журмаар ажилд залгах хугацааг тодорхойлсон уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн техникийн дээд удирдлагаар батлагдсан мэдэгдэл
1.2.11  Магистрал шугам:
Хоёр буюу түүнээс дээш аймгийн төвийг хамран цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа 110 кВ-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах сүлжээг хэлнэ.
1.2.12  Мухардмал шугам:
Мухардмал шугам гэж зөвхөн нэг талын тэжээлтэй, тэжээгдэж байгаа дэд станцын шинд нь тэжээлийн эх үүсвэр залгагдаагүй байна.
1.2.13  Мэдээлэл холбооны технологи:
Диспетчерийн шуурхай холбоонд ашиглагдах харилцаа холбоо, телемеханик болон компьютерийн сүлжээний төрөл бүрийн хэрэглээний технологи, түүний дагуу боловсруулсан ашиглалт ба хэрэглээний дүрэм журам, зааврын нэгдлийг хэлнэ.
1.2.14  Нэгдсэн сүлжээ:
Хоёр буюу түүнээс дээш аймгийн төвийг хамран цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хоорондоо холбогдсон эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээг хэлнэ
1.2.15  Нэгдсэн сүлжээг бүрдүүлэгч хэсэг:
Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа үйлдвэрлэгч, цахилгаан, дулааныг дамжуулагч , түгээгч, диспетчерийн зохицуулалт хийх эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг хэлнэ.
1.2.16  Салбарласан дэд станц:
Салбар шугамаар тэжээгдэж байгаа нэг талын тэжээлтэй хэрэглэгчид нь бэлтгэл тэжээлгүй дэд станцыг хэлнэ.
1.2.17  Салбарласан шугам:
Транзит болон Магистрал шугамын дундаас холболт хийгдсэн шугамыг хэлнэ.
1.2.18  Стандартын шаардлага:
Цахилгаан, дулааны эрчим хүчний чанарын үндсэн үзүүлэлтүүдийг стандартаар тогтоосон хэм хэмжээнд байлгаж, ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг хэлнэ.
1.2.19  Сэлгэн залгалт:
Цахилгаан, дулааны тоноглолыг ажилд залгах, засварт ба бэлтгэлд зогсоох үйлдлийг нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн схемийг найдваржуулах засвар үйлчилгээ хийж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай хөтөлбөрийн дагуу гүйцэтгэхийг хэлнэ.
1.2.20  Технологийн брони:
Цахилгаан хангамжийн технологийн брони гэдэг нь тухайн үйлдвэрийн үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн процессыг хэвийн байдлаар зогсооход шаардагдах хамгийн бага хугацааг.
1.2.21  Технологийн зөрчил:
Ашиглалтын явцад гарсан эрчим хүчний тоноглолын эвдрэл, эрчим хүчний төхөөрөмж тэдгээрийн эд ангиудыг зогсоож ажлаас гаргахад хүргэсэн техникийн параметрийн хэлбэлзэл, хэрэглэгчдийг төлөвлөгөөт бус байдлаар бүрэн буюу хэсэгчлэн тасалсан үйлдлийг хэлнэ.
1.2.22  Технологийн шаардлага:
Нэгдсэн сүлжээг бүрдүүлж байгаа цахилгаан станцууд, дамжуулах, түгээх сүлжээнүүдийг улирлын онцлогт тохирсон цахилгаан, дулааны хэрэглээтэй уялдуулж горим ажиллагааг тооцохыг хэлнэ.
1.2.23  Транзит шугам:
Эх үүсвэрүүд, дамжин өнгөрөх дэд станцуудыг хооронд нь холбосон урсгал нь хоёр тийшээ сэлгэх горимтой шугамыг хэлнэ.
1.2.24  Хязгаарлалтын график:
Эх үүсвэрт чадлын дутагдал гарсан үед нэгдсэн сүлжээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор тооцоолон боловсруулагдсан, хязгаарлах хэрэглэгчдийн чадал, тэжээж байгаа шугам, хязгаарлах хугацааг тодорхойлсон батламжлагдсан график
1.2.25  Цахилгаанаар хангагч:
ЭХЗГ-аас хэрэглэгчийг эрчим хүчээр зохицуулалттай буюу зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг хэлнэ.
1.2.26  Шуурхай ажиллагаа:
Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийг стандартын шаардлага, техникийн найдвартай ажиллагаа, хамгийн бага өртгийн шаардлагад нийцүүлэн цахилгаан станц, цахилгаан дамжуулах сүлжээний үйл ажиллагааг хоногийн 24 цагийн турш шуурхай зохицуулах үйлчилгээ явуулж, диспетчерийн нэгдсэн удирдлагаар хангах болон түүнчлэн аваарын үед системийн үйл ажиллагааг шуурхай зохицуулж удирдаж ажиллахыг хэлнэ.
1.2.27  Шуурхай ажиллагааны схем:
 Тухайн сүлжээний цахилгаан холболтын таслах, залгах аппаратууд, газардуулгын хутга, хүчдэл, гүйдлийн трансформатор, цэнэг шавхагч болон реле хамгаалалт, автоматикийн төлөв байдлыг бүрэн тусгасан схемийг хэлнэ.
1.2.28  ЭХДҮТ-ийн Диспетчерийн мэдлийн тоноглол:
Тухайн тоноглол түүний реле хамгаалалт, автоматикуудын байдал ажиллагааны горим нь нэгдсэн сүлжээ болон цахилгаан станцуудыг тухайн үеийн авч байгаа чадал буюу бэлтгэл чадлын хэмжээнд нөлөөлөх эсвэл шугам сүлжээний горим ажиллагааг зөрчихөөр байвал уг тоноглолыг
1.2.29  ЭХДҮТ-ийн Диспетчерийн удирдлагын тоноглол:
Тухайн тоноглол түүний реле хамгаалалт, автоматикууд, давтамж чадлын урсгалын автомат тохируулагчуудад хийх үйлдлүүд нь хэд хэдэн үйлдвэр, газрууд дээр харилцан өөрчлөлт зайлшгүй хийгдэх тоноглолыг
 
1.3             Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн тоног, төхөөрөмжийг нэрлэх нэгдсэн нэр томьёо, схем хийх.
1.3.1.     Цахилгааны дэд станцуудыг нэрлэх.
1.3.1.1.   35кВ ба түүнээс дээш хүчдэлтэй дэд станцуудыг нэрийг ЭХДҮТ-тэй тохиролцсоны үндсэн дээр өгнө.
1.3.1.2.   Дэд станцыг тухайн газар зүйн байрлал, хэрэглэгчдийн онцлогоос хамааруулан нэрлэж болох боловч доорхи зүйлүүдийг хориглоно.
-            Нэг эрчим хүчний системд харьяалагдаж байгаа дэд станцууд хоорондоо ижил нэртэй байх.
-            Зүг чигээр нэрлэх
-            Нэр нь урт сунжирсан байх
-            Улсыг батлан хамгаалах болон цэрэг, иргэний хамгаалалтын зориулалттай гэх мэт улс орны хэмжээнд онцгой ач холбогдол бүхий хэрэглэгчдийг тэжээдэг дэд станцын гаргалгууд нь шууд хэрэглэгчийн нэрээр нэрлэгдсэн байх
1.3.1.3.   Дэд станцын нэрийг бичихдээ эхлээд ямар хүчдэлийн, дараа нь ямар нэртэй дэд станц болохыг бичнэ. Жишээ нь: 110/35/10 кВ-ын "Булган" дэд станц г.м.
1.3.1.4.   Шуурхай ажиллагааны хүмүүс нь тэмдэглэл, журнал хөтлөхдөө тухайн дэд станцуудын ямар хүчдэлтэйг заахгүйгээр зөвхөн өгсөн нэрийг бичиж болно. Жишээ нь Туул д/ст г.м.
1.3.2.     Цахилгаан дамжуулах шугамд /ЦДШ/ шуурхай ажиллагааны нэр оноох.
1.3.2.1.   Нэгдсэн системд ажиллаж байгаа, шинээр ашиглалтад өгөхөөр болон баригдахаар төлөвлөгдөж байгаа 35-220 кВ-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах бүх шугам, дэд станцуудыг тэжээдэг салбарласан шугамуудад өгч байгаа шуурхай ажиллагааны нэрийг зөвхөн ЭХДҮТ-тэй зохицон өгнө.
1.3.2.2.   35 кВ ба түүнээс дээш хүчдэлийн магистрал шугамуудыг нэрлэхдээ уг шугам нь замын дэд станцуудад секц холбогч таслуураар хуваагдаж байвал шугамын хуваагдаж байгаа хэсэг бүрийн хоёр захын станц буюу дэд станцын нэрээр нэрлэнэ. Жишээ нь 110 кВ-ын Эрдэнэт-Булган Агаарын шугам /АШ/г.м.
1.3.2.3.   Тухайн дэд станцаас гарч байгаа шугамыг нэрлэхдээ шугамын төгсгөлд байгаа дэд станцын нэрээр нэрлэнэ. Жишээ нь: Дээр дурдсан шугамыг Булган дэд станцын хүмүүс нэрлэхдээ 110 кВ-ын Эрдэнэтийн АШ гэнэ.
1.3.2.4.   Салаа шугам, дэд станцын салаалж байгаа тоноглолуудыг Салаалсан 110 кВ-ын тосон таслуур, /ТТ/ Салаалсан 110 кВын Шугамын салгуур /ШуС/ гэх мэт нэрлэнэ. Жишээ нь: Бор-Өндөр дэд станцыг 110 кВ-ын Салаа дэд станц гэж нэрлэнэ.
1.3.2.5.   Хоёр хэлхээт транзит шугамыг нэрлэхдээ 1.3.2.2-1.3.2.4-Д заасан журмыг баримтлан шугамын нэрийн дараа эхний шугамд А, хоёрдох шугамд Б гэсэн дагавар залгана. А-шугам нь хэвийн ажиллагааны үед тухайн станц, дэд станцын I систем шинд, Б шугам нь II систем шинд холбогдсон байна. Жишээ нь 110 кВ-ын Булган А, Булган Б шугам г.м.
1.3.2.6.   Нэг талын тэжээлтэй ЦДШ-уудыг нэрлэхдээ тэжээж байгаа дэд станц ба хамгийн төгсгөлийн дэд станцуудын нэрээр нэрлэнэ. Төгсгөлийн дэд станцаас цааш шинээр шугам үргэлжлэн баригдах бол хэрхэн нэрлэх тухай шийдвэрийг ДҮТ гаргана.
1.3.2.7.   110 кв-ын транзит шугам болон 220 кВ-ын ЦДШ-н шуурхай ажиллагааны нэрийг тоогоор өгнө. 110 кВ-ын хүчдэлтэй шугамын дугаар нэгээр, 220 кВ-ын шугамын дугаар хоёроор эхэлнэ. Хоёр хэлхээт шугамын зүүн гар талын хэлхээнд тэгш бус дугаар, баруун гар талын хэлхээнд тэгш бус дугаарын дараагийн тэгш дугаарыг өгнө. Ийм шугамаас салбарлан тэжээгдэж байгаа дэд станц нь нэгэн адил дугаарлагдана.
1.3.2.8.   Ямар ч хүчдэлийн ЦДШ-уудыг нэрлэх, бичихэд дараах журмыг баримтална.
-        Ямар хүчдэлтэй болох
-        Ямар нэртэй шугам болох
-        Ямар маягийн болох /агаарын, кабель гэх мэт/ Жишээ нь 35кВ-ын Сайхан овоо-Булганы АШ г.м.
1.3.3       Таслах-залгах аппаратуудыг нэрлэх, тэдгээрийн хаягийг хийх
1.3.3.1     Таслах, залгах аппаратуудыг нэрлэх, товчлон бичих нэгдсэн журмыг хавсралт №1-д үзүүлэв. Энэ нэр томьёог нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн ашиглалт, шуурхай ажиллагааны болон засварын хүмүүс сахин мөрдөхийн зэрэгцээ дүрэм, заавар боловсруулах, шуурхай ажиллагааны схем хийх, сэлгэн залгалтын програм зохиох зэрэгт ашиглана.
1.3.3.2     ЦДШ, таслах, залгах аппаратуудыг нэрлэхдээ тухайн нэрлэх гэж байгаа тоноглолын нэрийн өмнө ямар хүчдэлтэй болохыг нь бичнэ. Жишээ нь 110 кВ-ын Чойр-Бор-Өндөрийн АШ. Авто трансформатор №1-н 220 кВ талын ТТ, 117-р шугамын 110 кВ-ын ШинС гэх мэт. Харин газардуулгын хутганы /Г.Х/ нэрийн өмнө ямар хүндрэлтэй болохыг нэрлэх шаардлагагүй. Газардуулгын хутгыг доорхи маягаар нэрлэнэ. ДЦС-4-ийн 4Т трансформаторын 220 кВ-ын тосон таслуур талын Г.Х гэх мэт.
1.3.3.3     6,35,110,220 кВ-ын хуваарилах байгууламжийн бүх цахилгаан тоноглол дээр хаяг байх ёстой. Таслах, залгах аппаратууд, трансформатор дээрх хаягт бичих үг нь 2-3 мөрөнд багтах ёстой. Эхний мөрөнд зохих холболтын нэр дараагийн мөрөнд ямар хүчдэлтэй, ямар тоноглол болохыг харин газардуулгын хутганы нэрийг 3 мөрөнд багтааж бичнэ. Тоноглолын хаягийг өндөр нь 30 см, өргөн нь 25 см бүхий мөр дээр 7 см-н өндөртэй дармал үсгээр бичнэ. Газардуулгын хутганы хаягийн дэвсгэр нь УЛААН ЯГААН бусад хаягийн дэвсгэр нь ЦАГААН ЦЭНХЭР, үсгүүд нь ХАР өнгөөр тус тус бичигдэнэ.
1.3.3.4     Хаягийг тоноглол дээр харагдахуйц газар буюу салгуурын приводын дэргэд бат бөх бэхэлнэ.
1.3.4       Цахилгаан станц, цахилгаан, дулааны сүлжээ, дэд станцуудын шуурхай ажиллагааны схем
1.3.4.1     Нэгдсэн сүлжээний бүх хэсгүүдийн ээлжийн инженерүүд, диспетчерүүд, ээлжийн дарга, ' тоноглолын жижүүрүүд, дэд станцын жижүүрүүдийн ажлын байранд шуурхай ажиллагааны схем заавал байх ёстой бөгөөд зурагдсан таслах, залгах аппаратуудын тасархай буюу залгаатай байдал нь тухайн станц, шугам сүлжээний ерөнхий инженерийн баталсан хэвийн ажиллагааны горим схемтэй тохирч байх ёстой.
1.3.4.2     Таслах, залгах аппаратуудыг залгаснаар хүчдэлтэй болох буюу ажилд залгагдах боломж бүхий шинэ тоноглолуудыг угсрах ажил дууссан эсэхийг харгалзахгүйгээр шуурхай ажиллагааны схемд зурна.
1.3.4.3     Жижүүрийн хүмүүс нь ээлж солилцох үедээ ажиллагааны хоногийн схемээ хүлээлцэх ёстой бөгөөд уг схемд таслах, залгах аппаратуудын төлөв байдал нь үнэн зөв тусгагдсан байвал зохино.
1.3.4.4     Таслах, залгах аппаратууд ба реле хамгаалалт автоматикийн таслагдсан төхөөрөмжүүдийн жинхэнэ байрлалыг шуурхай ажиллагааны схемд тэмдэглэхдээ тухайн аппаратын зэргэлдээ таних тэмдэг зурах замаар гүйцэтгэнэ. Таних тэмдгийг харандаа, черниль, бал буюу улаан будгаар тавьж болно.
1.3.4.5     Тоноглолоос зөөврийн газардуулгыг авсан болон реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийг ажилд залгасныг шуурхай ажиллагааны схемд тэмдэглэхдээ хөх өнгийн харандаа, черниль буюу будгаар тавина.
1.3.4.6     Таслах, залгах аппаратүудын болон реле хамгаалалт автоматикийн төхөөрөмжийн байрлалыг шуурхай ажиллагааны схемд тэмдэглэн, энэ талаар шуурхай ажиллагааны журналд дэлгэрэнгүй бичиж тэмдэглэж ээлж хүлээлцэхдээ рапорт мэдээлэлд тодорхой дурдаж анхааруулсан байна.
1.3.4.7     Андуурч тавигдсан тэмдгийг засах арилгахыг хориглоно. Хэрэв андуурч таних тэмдэг тавигдвал түүнийг хөх будгийн харандаагаар дугуйлж зураад дэргэд нь зөв таних тэмдгээ тавьж, тавьсан хүн гарын үсгээ зурна.
1.3.4.8     Шуурхай ажиллагааны схемд өөрчлөлт оруулаагүй бол ашиглах хугацааг хязгаарлахгүй.
1.3.4.9     Шуурхай ажиллагааны схем нь дугаарлагдсан байх ёстой.
1.3.4.10     Хэрэв аль нэг тоноглол нь ЭХДҮТ-ийн диспетчерийн шууд удирдлага, мэдэлд ордог бол шуурхай ажиллагааны схемийг ЭХДҮТ-ийн ерөнхий диспетчерээр батлуулна.
1.3.4.11     Ажиллаж байгаа буюу шинээр ашиглалтад орж байгаа ямар ч станц, дэд станцыг шуурхай ажиллагааны схем байвал зохих дүрэм, зааврыг бүрдүүлэлгүйгээр ажиллуулах, сэлгэн залгалт хийхийг хатуу хориглоно. Дээрх шуурхай ажиллагааны схем байвал зохих дүрэм, зааврыг тухайн газрын ерөнхий инженер баталсан байна.
1.3.4.12     Станц, шугам сүлжээ, дэд станцуудын шуурхай ажиллагааны схем нь 80*60см, дэд станцуудын схем нь 40x30 см хэмжээтэй хийгдсэн байна.
1.3.4.13     Шуурхай ажиллагааны схемд хийгдсэн тоноглолын нэр нь тоноглол дээрх хаягтай яг тохирч байх ёстой.
1.3.4.14     Схем боловсруулах явцад ямар нэг эргэлзээтэй асуудал гарвал ЭХДҮТ-ийн Технологийн удирдлагын алба /ТУА/-тай зөвшилцөн шийдвэрлэнэ.
1.3.4.15     Зохих ёсоор батлагдсан шуурхай ажиллагааны схемийг жилийн турш хүрэлцэхүйц хэмжээнд олшруулж ажлын байранд тавих үүргийг станц, сүлжээний ерөнхий инженерүүд, ЭХДҮТ-ийн ТУА-ны дарга хүлээнэ.
1.3.4.16     Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн шуурхай ажиллагааны схемд орсон өөрчлөлт бүрийг ЭХДҮТ-ийн ТУА-нд мэдэгдэж харилцан өөрчлөлт оруулж байх үүргийг тэдгээрийн удирдлага хүлээнэ.
1.3.4.17     Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн бүх шуурхай ажиллагааны схем, заавар, хоногийн мэдээний үзүүлэлтүүдийг жил бүрийн 1-р сард багтаан дахин шалгаж, шаардлагатай бол шинээр боловсруулж байвал зохино.
 
1.4             Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн хамтран ажиллах систем
1.4.1.     Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ
 
Бүрэлдэхүүн хэсгүүдийн товчилсон нэр
Бүрэлдэхүүн хэсгүүдийн бүтэн нэр
ЭХДҮТ-ХХК
Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төв-Хязгаарлагдмал хариуцлагатай компани
ДЦС-2 ХК
Хоёрдугаар дулааны цахилгаан станц-Хувьцаат компани
ДЦС-3 ХК
Гуравдугаар дулааны цахилгаан станц-Хувьцаат компани
ДЦС-4 ХК.
Дөрөвдүгээр дулааны цахилгаан станц-Хувьцаат компани
Дарханы ДЦС ХК
Дарханы дулааны цахилгаан станц-Хувьцаат компани
Эрдэнэтийн ДЦС ХК
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц-Хувьцаат компани
ТБЦДС ХК
Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ-Хувьцаат компани
УБДС ХК
Улаанбаатарын дулааны сүлжээ-Хувьцаат компани
УБЦТС ХК
Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ-Хувьцаат компани
ДСЦТС ХК
Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ-Хувьцаат компани
ЭБЦТС ХК
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ-Хувьцаат компани
БЗӨРЦТС ХК
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ-Хувьцаат компани
1.4.2.     Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ
 
ББЦДСХК
Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ-Хувьцаат компани Улаангом, Ховд, Баян-Өлгийн 110/35/6кВ дэд станц, шугам сүлжээг хамаарна
1.4.3.     Зүүн бүсийн нэгдсэн сүлжээ
 
ДБЭХС ХК
Дорнодын бүсийн эрчим хүчний систем-Хувьцаат компани Дорнодын цахилгаан станц, Чойбалсан Баруун-Уртын 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц, нам хүчдэлийн шугам сүлжээ орно
1.5             Төлөвлөлт ашиглалтын үеийн хамгийн бага өртгийн зарчим
1.5.1      ЭХДҮТ нь нэгдсэн сүлжээний хэмжээнд хамгийн хямд өөрийн өртгөөр үйлдвэрлэл явуулж хэрэглэгчдийг хямд үнэтэй эрчим хүчээр хангах зарчмаар төлөвлөлтийг хийж ЭХЗГ-аар батлуулан өдөр тутмын үйл ажиллагааг уг төлөвлөлтийн дагуу удирдан явуулна.
1.5.2      Сүлжээний алдагдал, мөн нэгдсэн сүлжээний найдваржилтыг харгалзан, хоногийн ачааллын оргил цагуудад хамгийн бага өртөгтэй станцыг түрүүлж бүрэн ачаалал авахуулах ба шөнийн бага ачааллын үед хамгийн өндөр өртөгтэй станцаас эхлэн ачаалал хасах зарчмаар горим ажиллагааг тохируулна.
Хоёрдугаар бүлэг
2.1             Цахилгаан эрчим хүчний чанар, чанарын баталгаа
2.1.1     Цахилгаан эрчим хүчний чанар, чанарын баталгааг хангах
2.1.2     Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж буй бүх тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь цахилгаан хангалтын чанарын дараах үзүүлэлтүүд:
-            давтамж
-            хүчдэл
-            Цахилгаанаар тасралтгүй хангах зэрэг чанарын гол үзүүлэлтүүдэд хяналт тавьж холбогдох арга хэмжээг цаг тухай бүр нь авч ажиллах үүрэгтэй.
2.2             Чанарт тавигдах техникийн шаардлага
2.2.1.     Давтамжийн чанар
2.2.1.1.   Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ нь ОХУ-ын Эрчим хүчний системтэй /ЭХС/-тэй зэрэгцээ ажиллаж байгаа үед ОХУ-ын ЭХС гэрээний дагуу давтамж тохируулах үүргийг хүлээх бөгөөд манай нэгдсэн сүлжээний бүх бүрэлдэхүүн хэсгүүдийн шуурхай ажиллагааны удирдах ажилтнууд нь давтамжийн барилт, хэлбэлзэлд байнгын хяналт тавьж, станцуудад өгөгдсөн ачааллын графикийг үндэслэн хэрэглээ ба үйлдвэрлэлийг тэнцвэржүүлэх, импортын чадал, эрчим хүчний хэмжээг гэрээнд зааснаас хэтрүүлэхгүй байх үүрэгтэй.
Нэгдсэн сүлжээний давтамжийн хазайлт нь техникийн ашиглалтын дүрмийн дагуу 10 минутын туршид 50+ 0,2 Гц-ийн хэлбэлзэлтэй тасралтгүй баригдах ёстой. Давтамжийг 50± 0,4 Гц-ийн хэлбэлзэлтэй түр хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрнө.
2.2.1.2.   Давтамжийн хэлбэлзлийн далайц±0,2 Гц-ээс хэтрэхгүй байх ёстой.
2.2.1.3.   ЭХДҮТ-ийн диспетчер нь сард нэгээс доошгүй удаа давтамжийн хэмжүүрийг ОХУ-ын Бурятын ЭХС-ийн диспетчерийн хэмжүүрийн заалттай тулган шалгаж энэ тухай шуурхай ажиллагааны журналд бичиж байна.
2.2.1.4.   Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж буй бүх дулааны цахилгаан станцуудын ээлжийн инженерүүд нь сард нэгээс доошгүй удаа өөрийн станцын давтамжийн хэмжүүрийг ЭХДҮТ-ийн диспетчерийн давтамжийн хэмжүүрийн заалттай тулган шалгаж энэ тухай шуурхай ажиллагааны журналд бичиж байна.
2.2.1.5.   Давтамжийн хэмжүүрүүдийг жилд нэг удаа мэргэжлийн байгууллагаар шалгуулж баталгаажуулалт хийлгэсэн байх ёстой.
2.2.1.6.   Нэгдсэн сүлжээ нь ОХУ-ын Бурятын ЭХС-ээс тусдаа гарах болон тусдаа ажиллах үед давтамж тохируулах станцыг ЭХДҮТ-ийн диспетчер сонгож шийдвэрлэнэ. Давтамж тохируулах станц нь нэгдсэн сүлжээний хэмжээнд давтамжийг зөвшөөрөгдөх хэмжээнд тохируулан хэвийн барьж ажиллах үүргийг хүлээнэ.
2.2.2.     Хүчдэлийн чанар
2.2.2.1     Нэгдсэн сүлжээний хяналтын цэгүүдэд баригдах хүчдэлийн хэмжээг жилд 2-аас цөөнгүй удаа өвлийн их ачааллын болон зуны бага ачааллын үед тооцоолон боловсруулж, түүний дагуу барих ёстой бөгөөд хүчдэлийн доод ба дээд түвшинг боловсруулбал зохино.
2.2.2.2     ЭХДҮТ-ийн диспетчерээс нэгдсэн сүлжээний хүчдэлийн түвшинд хяналт тавих үндсэн гол цэгүүдийн жагсаалт болон тэдгээрийн хүчдэлийн хэмжээг ЭХДҮТ-ийн ерөнхий диспетчер батлах ба хяналтын бусад цэгүүдийн жагсаалтыг тухайн станц, цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээний ерөнхий инженерүүд тогтоон баталж, эдгээр байгууллагын диспетчерээс хүчдэлийн тохируулгад хяналт тавьж хэвийн найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй.
2.2.2.3Монгол улсын Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2001 оны 3-р сарын 29-ны өдрийн 17-р тогтоолоор баталсан 1000 В-с дээш хүчдэлийн стандартын - норматив:
 
Хүчдэлийн хэвийн түвшин /кВ/
Ажлын хүчдэлийн зөвшөөрөгдөх хамгийн их дээд хязгаар /кВ/
6
7,2
10
12
35
40,5
110
126
220
252
2.2.2.4     Хяналтын цэгүүдэд хүчдэл дараах тогтоогдсон зөвшөөрөгдөх хэмжээнээс хэлбэлзэх үед хариуцах диспетчерүүд хүчдэлийг өгөгдсөн түвшинд оруулах бүх талын арга хэмжээ авах үүрэгтэй.
 
Хүчдэлийн доод түвшин/кВ/
Хүчдэлийн дунд түвшин/кВ/
Хүчдэлийн дээд түвшин/кВ/
5,8
6,3
6,6
9,5
10,5
11
33,3
37
38,5
104,5
115
123*
209
230
245*
 
Тайлбар: * энэ хэмжээ нь олон улсын цахилгаан техникийн комиссоос зөвлөмж болгосон хүчдэлийн түвшин тул энэ хэмжээнээс хэтрүүлэхгүй байвал зохино.
2.2.2.5     Хүчдэлийн доод түвшинг шөнийн цагуудад барина. Хүчдэлийн дунд түвшинг баяр ёслол, амралтын өдрүүд, өдрийн цагуудад барина. Хүчдэлийн дээд түвшинг өглөө ба оройн их ачааллын цагуудад барина.
2.2.2.6     Нэгдсэн сүлжээнд хүчдэл тохируулах үндсэн аргууд нь:
-            генераторуудын реактив чадлыг тохируулах
-            ачааллын дор хүчдэл тохируулах төхөөрөмж бүхий трансформатор, автотрансформаторын РПН-н байрлалыг өөрчлөх
-            шунтлэгч реакторыг залгах, таслах замаар тохируулах
-            холболтын схемийг өөрчлөх замаар тохируулах
-            Бурятын эрчим хүчний системд хүчдэл өөрчлүүлэх
2.2.2.7     ЭХДҮТ-ийн диспетчерийн хяналтад байх хүчдэлийн хяналтын цэгүүд:
-            ДЦС-З-ын 35/110 кВ-ын шин
-            ДЦС-4-ийн 110/220 кВ-ын шин
-            ДДЦС-ын 110 кВ-ын шин
-            Дархан, Эрдэнэт, Багануур, Улаанбаатар дэд станцуудын 110/220 кВ-ын шин
-            Туул дэд станцын 110 кВ-ын шин
2.2.2.8     ЦТС ХК-иуд нь УСТ 1778-88 шаардлагыг хангасан хүчдэлийн хэлбэлзэл нь 2.2.2.3-т заасан стандартын нормативт хэмжээнээс хэтрээгүй, хүчдэлийн синусоид нь гажилт үүсээгүй чанартай эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах үүргийг хүлээнэ.
2.2.2.9     Цахилгааны хангагч ба хэрэглэгч байгууллагууд нь ЭХЗГ-аас баталсан цахилгаан хангамжийн чанарын үзүүлэлтийг баримтлан хоорондоо гэрээ байгуулж мөрдөж ажиллана.
2.2.2.10Дамжуулах болон түгээх сүлжээний ажиллагаа хэвийн байх нөхцөлд хэрэглэгчийг тэжээж байгаа цэг дэх хүчдэл хэвийн утгаасаа + 10%-с илүүгүй хэмжээнд тохируулагдаж байвал зохино.
2.2.2.11Цахилгааны чанарын үзүүлэлтийн тоон утга бодит байдал дээр цахилгаанаар хангагч ба хэрэглэгч байгууллагуудын хоорондоо тохиролцон тогтоосон хэмжээнээс зөрж байвал хамтран акт тогтооно.
 
2.3.1      Хэрэглэгчид нь цахилгаанаар тасралтгүй хангагдах нь чанарын гол үзүүлэлтийн нэг мөн.
2.3.2      Цахилгаан хангамжийн төлөвлөгөөт таслалтын талаар хангагч нь хэрэглэгчид 3-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
2.3.3      Цахилгаанаар хангагч нь хэрэглэгчийн цахилгаан хангамжийг дараах тохиолдлуудад зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй. Үүнд:
а/ байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн
б/ эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй
в/ эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан
г/ тоолуургүй тохиолдолд гэрээнд тусгагдаагүй хэлбэрээр эрчим хүч хэрэглэсэн
д/ хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан
е/ хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий ажилтанд олгоогүй
ё/ хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон
ж/ эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн
з/ гэрээгээр тогтоосон цахилгаан чадлын хэрэглээг хэтрүүлсэн
2.3.4      Цахилгаан тасалсан шалтгаан арилсан даруй хэрэглэгчийн эрчим хүчний  хангамжийгэрчим хүчээр хангагч нь хурдан сэргээнэ.
2.3.5     Цахилгаанаар хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй тохиолдолд хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй.
Гуравдугаар бүлэг:
Системийн төлөвлөлтөд ЭХДҮТ-ийн гүйцэтгэх үүрэг
3.1             Системийн үйл ажиллагааны cap, жил, урт хугацааны төлөвлөлт
3.1.1      Нэгдсэн сүлжээний үйлдвэрлэлт, хэрэглээний cap, жил, урт хугацааны төлөвлөлтийг хийхдээ олон жилийн судалгаа, хэрэглээний өсөлтийн таамаглал, ТБЦДС, цахилгаан сүлжээнүүдийн захиалга, нэгдсэн сүлжээнд шинээр холбогдох, сүлжээнээс таслагдах хэрэглэгчдийн талаарх мэдээлэл болон бусад шаардлагатай хүчин зүйлийг харгалзана.
3.1.2      Нэгдсэн сүлжээний үйлдвэрлэгч ТЗЭ -ийн үйлдвэрлэлтийн cap, жил, урт хугацааны төлөвлөлтийг хийдээ тухайн станцын суурилагдсан хүчин чадал, ашиглалтын хугацаа, дулааны боломжит ачаалал, тухайн үйлдвэрлэгч ТЗЭ-ийн санал, өртгийн хамгийн бага нөхцөл, хэрэглээний төлөвлөлт зэргийг харгалзана.
3.1.3      Нэгдсэн сүлжээний урт хугацааны төлөвлөлтийг хийхэд шаардлагатай тооцоо, судалгаа, материалыг бусад ТЗЭ -д жил бүрийн12 -р сарын 01 -ний дотор ЭХДҮТ -д ирүүлсэн байна.
3.1.4      ЭХДҮТ нь урт хугацааны төлөвлөлтийг хийхдээ импорт, экспортын ЦЭХ-ний төлөвлөлт болон шаардлагатай шинэ эх үүсгэврийн хүчин чадлын тооцоог хийнэ.
3.1.5      Нэгдсэн сүлжээний хүлээгдэж буй жилийн үйлдвэрлэлт, хэрэглээний төслийг 9 сарын 15-ны дотор, үйлдвэрлэлт, хэрэглээний төлөвлөгөөг 11-р сарын01 -ний дотор гарган, техникийн удирдлагаар хянуулан, батлуулж, холбогдох газруудад өгсөн байна.
3.1.6      Хүлээгдэж буй жилийн үйлдвэрлэлт хэрэглээний тэнцвэржилтийн төлөвлөлтөд шаардлагатай мэдээ, тооцоо, судалгаа, материалыг бусад ТЗЭ -д төслийн хэмжээнд
3.1.7      8-р сарын 1 -ний дотор, төсөлд хийсэн тодотгол бүхий төлөвлөгөөг 10-р сарын 20-ний дотор ЭХДҮТ -д ирүүлсэн байна.
3.1.8      Хүлээгдэж буй жилийн хэрэглээний захиалга өгөхдөө ТБЦДСХК, цахилгаан түгээх сүлжээнүүд нь худалдан авах цахилгаан эрчим хүчний болон их бага чадлын захиалга, дэд станцуудын дотоод хэрэгцээний ЦЭХ, шугамын техник болон техник бус алдагдлын тооцоо буюу эрчим хүчийг cap, улирлын хуваарилалтаар хийж, хэрэглээний өсөлтийг тооцсон тооцоо, өнгөрсөн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн хамт тогтоосон хугацаанд ЭХДҮТ -д өгсөн байна.
3.1.9      Хүлээгдэж буй жилийн үйлдвэрлэлтийн төлөвлөгөөнд үйлдвэрлэгч ТЗЭ -д саналаа өгөхдөө технологийн горимыг бүрэн хангасан тухайн жилд авах ноогдол дулааны ачааллыг бүрэн хаагаад, нэгдсэн сүлжээний оройн их ачаалал, шөнийн бага ачаалалд оролцох оролцоо, үндсэн тоноглолын тоо, үндсэн тоноглолуудын авах их бага ачаалал, техник эдийн засгийн үзүүлэлтийг тооцон, үйлдвэрлэлт, түгээлт, дотоод хэрэгцээний эрчим хүчийг cap, улирал жилийн хуваарилалтаар хийж, станцын төлөвлөгөөт бүрэн зогсолтын санал, холбогдох техник эдийн засгийн үзүүлэлт, тооцоо, судалгааны хамт тогтоосон хугацаанд ЭХДҮТ -д ирүүлсэн байна.
3.1.10  Сарын төлөвлөлтөд тухайн жилийн батлагдсан төлөвлөгөөг баримтлах бөгөөд шаардлагатай үед холбогдох тодотголуудыг хийж ажиллана. / гэнэтийн дулааралт, хүйтрэлт, зарим үйлдвэрлэгчдийн удаан хугацааны саатал доголдол, томоохон хэрэглэгчдийн бүрэн зогсолт гэх мэт/
3.2             Системийн бэлтгэл чадлын төлөвлөлт
3.2.1       ЭХДҮТ нь диспетчерийн зохицуулалт хийхэд шаардлагатай эрчим хүчний нөөц чадлыг бусад зөвшөөрөл эзэмшигчдээс гаргуулан авч, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл үйл ажиллагааг диспетчерийн шуурхай зохицуулалтаар ханган ажиллана.
3.2.2       Үйлдвэрлэгч ТЗЭ -чид тухайн сарын 25 -ны дотор дараа сарын диспетчерийн зохицуулалтад шаардлагатай эрчим хүчний нөөц чадлыг тодорхойлж ЭХДҮТ--д хүргүүлсэн байна.
3.2.3       ЭХДҮТ нь нэгдсэн сүлжээний хэрэглээний хэтийн төлвийн тооцоон дээр үндэслэн нэгдсэн сүлжээнд шаардлагатай шинэ эх үүсвэр, бэлтгэл чадлын хэмжээг төлөвлөнө.
3.3             Нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний тооцоо
3.3.1       Эрчим хүчний балансын тооцоо, зохицуулалт
3.3.1.1     Нэгдсэн сүлжээний үйлдвэрлэлт, хэрэглээг тэнцвэржүүлсэн эрчим хүч, чадлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн балансыг цаг, хоног, cap, улирал, жилээр ЭХДҮТ –д тооцоолж, нэгтгэн хийнэ.
3.3.1.2     Нэгдсэн сүлжээний cap бүрийн эрчим хүчний балансыг гаргахдаа үйлдвэрлэх, дамжуулах, түгээх компаниудын өөр хоорондоо тооцоо тохирон, акт үйлдсэн баримтыг ЭХДҮТ хүлээн авч, тооцоог хянан, нэгдсэн сүлжээний ерөнхий балансжилтыг cap бүрийн 05-ны дотор гарган, дүгнэлт гаргаж, бусад ТЗЭ -д хүргүүлнэ.
3.3.1.3     Үйлдвэрлэх, дамжуулах, түгээх компаниуд цахилгаан энергийн хоорондын тооцоог нарийн гаргах энергийн балансжилтыг хянахад нэг ижил маркийн өндөр нарийвчлалтай орчин үеийн тоолуурууд ашиглана.
3.3.1.4     Үйлдвэрлэх, дамжуулах, түгээх компаниуд сарын эцсийн өдрийн 24.00 цагт тоолуурын заалтаа нэгэн зэрэг авч, өөр хоорондоо тооцоо тохирч, акт үйлдэж, баталгаажуулсан баримтаа cap бүрийн 03-ны дотор ЭХДҮТ -д ирүүлсэн байна.
3.3.1.5     Нэгдсэн сүлжээний тухайн сарын ерөнхий балансыг гаргахдаа ЭХДҮТ нь шаардлагатай тохиолдолд холбогдох баримт, тооцоог үндэслэн эрчим хүчний балансын зохицуулалтыг хийж болно.
3.3.1.6     Бусад ТЗЭ -ийн ирүүлсэн чадлын захиалга, хүлээгдэж буй хэрэглээ болон бусад холбогдох үзүүлэлтийг харгалзан хоногийн 24 цагийн чадлын балансыг ЭХДҮТ хийж, шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэгч ТЗЭ -ийн ирүүлсэн санал болгосон нөөц чадлыг гаргуулах эрхтэй.
3.3.1.7     Нэгдсэн сүлжээний хяналт хэмжилтийн үр дүнгээр бусад ТЗЭ хүчдэлийн түвшин бүрд чадлын балансыг хийж , тухайн үеийн горимын схем, холбогдох дүгнэлтийн хамт ЭХДҮТ -д ирүүлсэн байх бөгөөд нэгдсэн сүлжээний чадлын ерөнхий балансыг ЭХДҮТ хийнэ.
3.3.2       Нэгдсэн сүлжээний хэмжээнд хяналт хэмжилт хийх
3.3.2.1     Цахилгаан эрчим хүчний хяналт, хэмжилтийн зорилго нь Нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний балансыг бодит байдлаар үнэн зөв тогтоох, цахилгаан дамжуулах, түгээх шугам, тоноглолын хүчин чадлын ашиглалтыг тодорхойлох, давтамжаар ачаалал хөнгөлөх автоматикт хамрагдсан шугамуудын чадлыг бодит байдлаар тодорхойлох, нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн хяналтын цэгүүд дээрх хүчдэлийн түвшинг шалгах, цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээний эрчим хүчний алдагдлын хэмжээг тодорхойлох, хэмжүүрүүдийн нарийвчлалыг шалгаж алдааг илрүүлэхэд оршино.
3.3.2.2     Хяналт хэмжилтийн үр дүнд үндэслэж нэгдсэн сүлжээний цахилгаан, дулааны үйлдвэрлэл.хэрэглээний баланст хяналт тавих, реле хамгаалалт, автоматикийн тавилыг бодох, хэвийн болон бусад төрлийн горимын тооцоог хийх, нэгдсэн сүлжээний хэмжээнд техник зохион байгуулалтын болон хэтийн хөгжлийн арга хэмжээг төлөвлөхөд үр дүнг нь ашиглах тул энэ хэмжилтийг цаг хугацаанд нь үнэн зөв, чанартай гүйцэтгэхэд нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн шуурхай ажиллагааны бүх хүмүүс оролцоно
3.3.2.3     Нэгдсэн сүлжээний их, бага ачааллын хяналт хэмжилтийг жилд хоёр удаа /өвлийн их ачааллын ба зуны бага ачааллын үед/ явуулна. Хяналт хэмжилт явуулах өдрийг ЭХДҮТ-ээс тогтоох бөгөөд 10 хоногийн өмнө нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдэд урьдчилан мэдэгдэнэ.
3.3.2.4     Их, бага ачааллын хяналт хэмжилтийг тухайн хоногийн 3:00, 10:00, 19:00 цагуудад нэгдсэн сүлжээний хэмжээнд нэгэн зэрэг явуулна.
3.3.2.5     Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн дээд удирдлагууд нь хяналт хэмжилтийг удирдах бөгөөд хэмжилт хийх бүх цэгүүд дээр хяналт тавих ажлын хэсгийг томилон шаардлагатай бусад арга хэмжээг зохицуулах үүрэгтэй.
3.3.2.6     Ажлын хэсэг нь хэмжилтэд хамрагдах бүх цэгүүдийн хэмжүүрийн байдлыг урьдчилан шалгаж бүрэн бүтэн байдал, хэмжүүрийн алдааг зохих түвшинд байлгах зэрэг техникийн бэлэн байдлыг хангуулж хэмжилт хийх хүснэгтийг бэлтгэж, шаардлагатай газруудад тавих лабораторийн болон үлгэр жишээ хэмжүүрүүдийг байрлуулсан байна.
3.3.2.7     Ажлын хэсгийн ахлагч нь хяналт хэмжилтэд оролцох бүх хүмүүст зааварчилга өгч, хэмжилт эхлэхээс өмнө ЭХДҮТ-ийн диспетчертэй цагаа тохируулсан байна.
3.3.2.8     ЭХДҮТ-ийн диспетчер нь хэмжилт эхлэхээс 10-20 минутын өмнө бүх объектуудын цагийг тохируулж нэгэн зэрэг хэмжилт хийж эхлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсан байна.
3.3.2.9     Үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгчийн хооронд урсаж байгаа цахилгаан эрчим хүчийг нэг цаг минутад хэмжиж үйлдвэрлэл хэрэглээний баланст байнгын хяналт тавих техникийн нөхцөл бололцоогоор ЭХДҮТ хангагдсан байна.
3.3.2.10     Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд нь хяналт хэмжилт явуулах цэг бүрийг техникийн шаардлага хангасан хэмжих хэрэгсэл, тоолуураар тоноглох техникийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

3.4.1       ЭХДҮТ нь импорт, экспортын цахилгаан эрчим хүчний хэмжээг нэгдсэн сүлжээний үйлдвэрлэлт, хэрэглээ баланстай уялдуулж, цаг, хоног.сар, улирал, жил, хэтийн төлөвтэй уялдуулан төлөвлөнө.

3.5.1      Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь өөрийн үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн талаар cap, улирал жилээр гаргасан төлөвлөгөөний саналаа ЭХДҮТ-д тогтсон хугацаанд ирүүлж байх ба ЭХДҮТ хэрэглээний бодит судалгааны үндсэн дээр төлөвлөгөөнд тодотгол хийж өөрийн саналаа ЭХЗГ-т өгнө.
3.5.2      ЭХЗГ нь компаниудын өртөг зардал, үнэ тарифын тооцоог үндэслэн төлөвлөгөөг эцэслэн баталж өгнө.
3.5.3      Бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь батлагдсан төлөвлөгөөний дагуу диспетчерийн графикийг мөрдөн ажиллах ба шуурхай ажиллагааны хувьд ЭХДҮТ-ийн ерөнхий зохицуулалтын дагуу ажиллана.
3.5.4      Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь нэгдсэн сүлжээний горим, реле хамгаалалт, автоматикийн тооцоонд шаардлагатай өгөгдлүүд, зураг схемийг ЭХДҮТ-д шаардсан цаг хугацаанд нь гаргаж өгч байх үүрэгтэй.

3.6.1      Нэгдсэн сүлжээний хэвийн болон аваарын үеийн тогтвортой ажиллагааг ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах ажиллагаагаар хангана.
3.6.2      ОХУ-тай зэрэгцээ ажиллах, цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох нөхцөлийг тусгасан гэрээг ТБЦДСХК байгуулж зэрэгцээ ажиллагааны техникийн нөхцөлийг хангаж ажиллана.
3.6.3      ЭХДҮТ нь cap, жил.өдөр тутмын хэрэглээнд тулгуурлан импорт, экспортын хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.
3.6.4      Нэгдсэн сүлжээ нь өөрийн тогтвортой ажиллагааг хангах автомат төхөөрөмжөөр тоноглогдсон байх ба уг автомат төхөөрөмжийн ажиллагааны бэлэн байдлыг нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд багтдаг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хангаж ажиллана.
3.6.5      ЭХДҮТ нь уг автомат төхөөрөмжийн тавилын тооцоог бодож холбогдох зохицуулалт хийнэ.
Дөрөвдүгээр бүлэг:
Нэгдсэн сүлжээний холболтын шаардлага
4.1             Шинэ объект, хэрэглэгчийг холбох
4.1.1       Түгээх сүлжээнд цахилгаан, дулааны хэрэглэгчийг шинээр холбох асуудлыг тухайн сүлжээний ЭХЗГ-ын баталсан "Холболтын заавар", Монгол улсын засгийн газрын баталсан "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм", "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн дагуу, дамжуулах сүлжээнд шинээр эх үүсвэр, дэд станц цахилгаан дамжуулах шугам ба хэрэглэгч холбох асуудлыг тухайн дамжуулах сүлжээний "Холболтын заавар"-ын дагуу тус тус зохицуулна.
4.1.2       Шинээр холбогдох эх үүсвэр, дэд станц, цахилгаан дамжуулах шугам нь Диспетчерийн мэдэл буюу удирдлагад багтахаар байгаа буюу тоноглолын нийт чадал нь 5 МВт-аас их бол тухайн дамжуулах буюу түгээх сүлжээ нь хэрэглэгчийг холбохдоо дараах дарааллыг баримтална. Үүнд: Шинэ станц, дэд станц, шугам буюу хэрэглэгч холбуулах дамжуулах буюу түгээх сүлжээний удирдлага нь ДҮТ-д уг объектыг холбох ажиллагаа эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө дараах баримт бичгийг гаргаж өгч танилцуулна. А/ Тухайн объектыг байнгын буюу түр схемээр холбох сэлгэн залгалтын нарийвчилсан хөтөлбөр ба схем;
Б/ Сэлгэн залгалтыг эхлэх хугацааны санал, хяналт тавих хүний нэр.
В/ Шинэ объект орохтой холбогдуулан реле хамгаалалт, автоматикийн тавилд оруулах өөрчлөлт;
4.1.3       ЭХДҮТ нь шинэ объектыг залгахтай холбогдсон сэлгэн залгалтын хөтөлбөр, хугацааны саналыг хүлээн авсны дараа тоног төхөөрөмж бэлэн болсон эсэх, хөтөлбөрийг зөв зохиогдсон эсэхийг нарийвчлан шалгах, шаардлагатай бол цахилгаан станцуудад холбогдох бэлтгэл хийлгэх, бусад станц, дэд станцуудтай холбогдсон сэлгэн залгалтын нэмэлт хөтөлбөрийг боловсруулах, сэлгэн залгалтын тохиромжтой цаг хугацааг тогтоох зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ.
4.1.4       Дамжуулах буюу түгээх сүлжээ нь ЭХДҮТ -тэй дээрх асуудлыг тохиролцсоны дараа 3-аас доошгүй хоногийн өмнө сэлгэн залгалтын захиалгыг өгнө.
4.1.5       Сэлгэн залгалтын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд ЭХДҮТ-ийн ерөнхий диспетчер, Дамжуулах буюу түгээх компанийн техникийн дээд удирдлага тус тус хяналт тавьж, тухайн хөтөлбөрөөр хийгдэж байгаа ажлыг зогсоох, өөрчлөх, бүрэн дууссаныг баталгаажуулах ажлыг шийдвэрлэнэ.
Тавдугаар бүлэг: Хяналтын дэд бүтцийн систем
5.1        Диспетчерийн шуурхай холбоо, мэдээллийн хэрэгслийн зорилго,нэгдмэл байдал
5.1.1      Диспетчерийн зохицуулалтын үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах холбоо, мэдээллийн байнгын найдвартай ажиллагааг хангахад диспетчерийн шуурхай холбоо мэдээллийн хэрэгслийн зорилго оршино.
5.1.2      Диспетчерийн шуурхай холбоо ба мэдээллийн хэрэгсэл (технологийн хяналт мэдээллийн систем-СКАДА)-ийн найдваржилт, техник тоног төхөөрөмжийн байнгын бэлэн байдлыг нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техникийн удирдлага хангана.
5.1.3      ЭХДҮТ-ийн диспетчерийн шуурхай холбоо, мэдээллийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг ЭХДҮТ-ийн Холбоо Мэдээллийн Алба (цаашид ХМА гэх) хангах ба Нэгдсэн сүлжээнд хамрагдах бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээлэл, холбооны технологи хариуцсан албан нэгжүүд нь тус албатай харилцан уялдаатай ажиллана.
5.1.4      Диспетчерийн шуурхай холбооны үндсэн төрөл нь өндөр үелзлийн холбоо ба өгөгдлийн холбоо байх бөгөөд сансрын холбоо, радио холбоо, нийтийн телефон холбоо нь редандант холбоо болно.
5.1.5      Диспетчерийн шуурхай холбооны тоног төхөөрөмжид диспетчерийн холбооны аппарат хэрэгсэл, тэдгээрийг холбосон кабель шугам ,өндөр үелзлийн болон холбооны суваг, завсрын холбооны техник, тоног төхөөрөмжүүд хамрагдана.
5.1.6      Диспетчерийн шуурхай холбоонд гарсан гэмтэл саатлыг тухай бүрд нь холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн алба нэгжүүд нь түргэн шуурхай засварлах, сэргээх үүрэг хүлээнэ.
5.2        Холбоо мэдээллийн нэгдмэл байдлыг хангахад ЭХДҮТ-ийн эрх, үүрэг
5.2.1       Нэгдсэн сүлжээний хэмжээнд диспетчерийн шуурхай холбоо, мэдээллийн хэрэгслийн техник, тоног төхөөрөмж, холбооны суваг, кабель шугамын байнгын бэлэн байдалд хяналт тавьж, гарсан гэмтэл, саатлыг шуурхай илрүүлэн сэргээн засварлах ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангана.
5.2.2       Диспетчерийн шуурхай холбоо, мэдээллийн хэрэгслийн хэрэгцээ шаардлагыг  мэдээлэл холбооны технологийн тодорхой аргачлалын дагуу судалж, шуурхай холбоо, мэдээллийн хэрэгслийг орчин үеийн өндөр үр ашигтай шинэ, шинэлэг техник, тоног төхөөрөмжөөр тоноглон сайжруулах ажлыг ЭХДҮТ техникийн бодлогын хүрээнд төлөвлөн хэрэгжүүлнэ.
5.2.3       Диспетчерийн шуурхай холбоо, мэдээллийн хэрэгслийн нэгдмэл үйл ажиллагааны технологийн горим, график схем боловсруулан гаргаж мөрдөн ажиллана.
5.2.4       Мэдээлэл холбооны технологийн арга зүй, техник тоног төхөөрөмжийн харилцан уялдаатай байдалд хяналт тавьж, шинээр суурилуулах, шинэчлэн өргөтгөж буй техник технологи, тоног төхөөрөмжид үнэлэлт дүгнэлт гаргана.
5.2.5       Диспетчерийн шуурхай холбоо, мэдээллийн хэрэгслийн техникийн нэгдмэл байдлыг хангах ажиллагаанд бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн холбогдох алба нэгж, ажилтнуудыг оролцуулах, төлөвлөгөөт арга хэмжээний хүрээнд өөрчлөн сайжруулалт хийх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, шаардлагатай бусад арга хэмжээ авах асуудлыг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран зохион байгуулна.
5.2.6       Диспетчерийн шуурхай холбоо, мэдээллийн хэрэгсэлд гарсан гэмтэл саатлыг арилгах шуурхай арга хэмжээний хүрээнд шаардлагатай үед ЭХДҮТ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн холбогдох алба нэгжүүд өөрсдийн ажилтнуудыг ажлын байранд нь дуудан ажиллуулж, хэвийн ажиллагааг сэргээх үүрэгтэй.
5.2.7       Хяналт мэдээллийн системийн (СКАДА) анхдагч датчикаас мэдээлэл боловсруулагч контроллерын шкаф (RTU) хүртэлх тоноглол, кабелийг хариуцан засвар үйлчилгээг хийнэ.
5.2.8       Диспетчерийн шуурхай холбоо, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд шаардлагатай өгөгдөл мэдээллийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс гаргуулан авч мэдээлэл холбооны технологийн дагуу боловсруулалт хийлгэх эрхтэй байна.
5.2.9       Нэгдсэн сүлжээний хэмжээнд диспетчерийн шуурхай холбоо, мэдээллийн хэрэгслийн ашиглалтыг сайжруулах, мэдээлэл холбооны технологийн шаардлагатай уялдуулан мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар зөвлөгөөн болон эдгээртэй адилтгах бусад арга хэмжээг төлөвлөн зохион байгуулна.
5.3        Холбоо, мэдээллийн нэгдмэл байдлыг хангахад бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх, үүрэг
5.3.1      Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь диспетчерийн шуурхай холбоо, мэдээлэл холбооны технологи хариуцсан мэргэжлийн алба, нэгж, ажилтнуудтай байна.
5.3.2      Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн холбоо, мэдээллийн алба, нэгжийн ажилтнууд нь өөрсдийн хариуцсан диспетчерийн шуурхай холбооны техникийн бэлэн байдлыг хангаж ажиллана.
5.3.3      Хяналт мэдээллийн системийн (СКАДА) анхдагч датчикаас гүйдэл, хүчдэлийн трансформатор болоод реле хамгаалалтын шкаф хүртэлх тоноглол, болоод хэлхээнд засвар үйлчилгээ, өөрчлөлт хийхдээ ЭХДҮТ-ийн диспетчерт 2 хоногийн өмнө мэдэгдсэн байна.
5.3.4      Диспетчерийн шуурхай холбоо, мэдээллийн хэрэгслийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн хэтийн төлөв, шинэтгэл өргөтгөлийн асуудлаар судалгаа шинжилгээ явуулж, нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөрт тусгуулах санал төсөл боловсруулан ЭХДҮТ-ийн ХМА болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн холбоо, мэдээллийн алба, нэгжтэй хамтран зөвшилцөж зохицуулалтын үйл ажиллагаанд оролцон хариуцлага хүлээж ажиллана.
5.3.5      Мэдээлэл холбооны технологитой холбогдох, эсвэл диспетчерийн шуурхай холбоонд нөлөөлөх асуудлыг ЭХДҮТ-ийн ХМА-нд танилцуулж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр хэрэгжүүлж байна.
5.3.6      Мэдээлэл холбооны технологи диспетчерийн шуурхай холбоонд шаардлагатай өгөгдөл мэдээллийг заасан хугацаанд нь зохих боловсруулалт хийн ЭХДҮТ-ийн ХМА-нд гаргаж өгнө. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь шаардлагатай, холбогдох өгөгдөл мэдээллийг хэрэгцээ шаардлагын үндэслэл гарган ЭХДҮТ-ийн ХМА-аас хүсэмжлэн авч болно.
5.3.7      Мэдээлэл холбооны технологийн дагуу ЭХДҮТ болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь шуурхай ажиллагаанд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын байранд байршуулж болох бөгөөд тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ашиглалт үйлчилгээг ажлын байрандаа байрлуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна. Учирсан хохирол нь тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдын буруугаас болсон нь нотлогдсон тохиолдолд ЭХДҮТ-ээс холбоо, мэдээллийн хэрэгслийг сэргээхэд гаргасан зардлыг тухайн байгууллага төлнө.
5.4        Нэгдсэн сүлжээний реле хамгаалалт, автоматиктийн байгууламжид тавих шаардлага, реле хамгаалалт, автоматикийн тавилын тооцооны тухай
5.4.1       Ерөнхий зүйл.
5.4.1.1     Энэ бүлгийн зорилго нь ЭХДҮТ-ийн реле хамгаалалт, автоматикийн хэсгээс цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээний реле хамгаалалт, автоматикийн ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн тавилыг тооцоолоход нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын үйл ажиллагаа, ажлын уялдаа, харьцааны зарчмыг тогтооход оршино.
5.4.1.2     Өмчлөлийн хэлбэрээс үл хамааран РХА-ийн байгууламжийн талаар гаргасан зайлшгүй авч хэрэгжүүлэх шийдвэрийг холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн РХА-ийн хүмүүс гүйцэтгэж эргэж мэдээлэх, харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
5.4.1.3     ЭХДҮТ-ийн РХА-ийн хэсэг нь нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа РХА-ийн алба, нэгж, хэсгүүдийн үйл ажиллагаатай харилцан уялдаатай ажиллах ба цахилгаан станц, дамжуулах, түгээх компанийн алба нэгжүүд нь диспетчерийн шуурхай удирдлагын босоо тогтолцооны шаталсан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна.
5.4.2       ЭХДҮТ-ийн реле хамгаалалт, автоматикийн хэсгийн эрх, үүрэг
5.4.2.1     РХА-ийн хэсэг нь нэгдсэн сүлжээ үүсгэгч үндсэн тоноглолын РХА-ийн байгууламжийн ажиллагааны байдалд хяналт тавьж, аваарын үеийн ажиллагаанд бүрэн хэмжээний судалгаа дүгнэлт хийж ажиллана.
5.4.2.2     РХА-ийн байгууламжийн хэвийн ажиллагааг хангуулах, эвдрэл гэмтлийг цаг тухайд нь устгуулах талаар үүрэг даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллана.
5.4.2.3     РХА-ийн ажиллагаанд дүгнэлт хийхэд шаардлагатай өгөгдөл, мэдээлэл болон РХА-ийн байгууламжийн схем, заавар, бусад судалгааны материалыг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс гаргуулан авна.
5.4.2.4     ЭХДҮТ-ийн шуурхай удирдлага, мэдлийн тоноглолын засвар болон түр ажиллагааны схемд санал өгөх, РХА-ийн байгууламжтай холбоотой шаардлагатай арга хэмжээ авна.
5.4.2.5     Нэгдсэн сүлжээ үүсгэгч үндсэн тоноглолын РХА-ийн байгууламжид хийгдэх засварын графикийг хянаж шаардлагатай тоноглолын засварын графикийг ЭХДҮТ-ийн ерөнхий диспетчерээр батлуулан засварын ажилд хяналт тавина.
5.4.2.6     РХА-ийн схем, техникийн бичиг баримтын жагсаалт гарган тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мөрдүүлэх ба заавар, журмын бүрдэлт, хамгаалалт, РХА-ийн байгууламж дээр очиж шалгах эрхтэй
5.4.2.7     Нэгдсэн сүлжээний реле хамгаалалт, автоматикийн тавилын тооцоог 5.4.3-д заасан заагийн хүрээнд хийж гүйцэтгэхэд шаардлагатай схемийн анализыг хийж, тавилын зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран хийнэ.
5.4.2.8     ЭХДҮТ-ийн диспетчерийн шуурхай ажиллагааны хүрээнд РХА-ийн чиглэлээр мөрдөх ашиглалтын заавар, журам, тавилын картаар хангана.
5.4.2.9     Нэгдсэн сүлжээний хэмжээнд ажиллаж байгаа РХА-ийн инженерүүдийн дунд туршлага солилцох, мэргэжлийн сургалт, семинар зөвлөгөөн зохион байгуулж ажиллана,
5.4.2.10Нэгдсэн сүлжээний реле хамгаалалт, автоматикийн хэлхээнд өөрчлөлт оруулах, техникийн шинэчлэл хийх, нэмэлт хамгаалалт, автоматик тавих зэрэгт санал өгөх.
5.4.2.11Нэгдсэн сүлжээний үндсэн тоноглолын РХА-ийн инженерүүдийн мэргэжлийн нэгдсэн багийн хувьд удирдлагын түвшинд ажиллана.
5.4.3 Нэгдсэн сүлжээнд реле хамгаалалт, автоматикийн тавилын тооцоо хийх зааг
5.4.3.1          ЭХДҮТ -ээс төвийн бүсийн эрчим хүчний системийн статик, динамик тогтворжилтын тооцоо хийнэ.
5.4.3.2          ЭХДҮТ-ээс хийх автоматикийн тавилын тооцоо
а/ Нэгдсэн сүлжээний өвөл, зуны горимын АЧР -ын тавилын тооцоо
б/ Систем үүсгэгч 110-220 кВ -ын шугам, трансформаторын болон 6-220 кв-ын секц холбогчийн ДЗА /АПВ/, БЗА /АВР/
в/ Асинхрон горим арилгах автоматик /АПАХ/
г/ Тусгаарлах автоматик /ДА/
д/ Цахилгаан станцын тусгаарлах автоматик /ЧВА/
е/ Цахилгаан станцын өдөөлт тохируулах автоматик / АРВ/
ё/ Аваарын процесс бичих /АУРА, / төхөөрөмжийн бичих, тэмдэглэх төхөөрөмжийн зарим тавилын тооцоо
5.4.3.3         Цахилгаан станц нь дараах автоматикийн тавилын тооцоог хийж, ЭХДҮТ–ээр хянуулна.
а/ Бэлтгэл залгах автоматик /АВР/
б/ Цахилгаан станцын дотоод хэрэгцээний 0,4-6 кВ -ын хөдөлгүүрийн, хүчдэлийн бууралтын автоматик, сэргэн явалтын тооцоо
5.4.3.4         Цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаниуд дараах автоматикуудын тавилын тооцоог хийнэ. Хэрэв тухайн автоматик нь бусад ТЗЭ -ийн эзэмшлийн тоног төхөөрөмжид хамаарах бол тавилыг ЭХДҮТ -ээр хянуулж, зөвшөөрөл авна.
а/Дахин залгах автоматик/АПВ/
б/ Бэлтгэл залгах автоматик /АВР/
в/ 35/6 -10 кВ -ын трансформаторын хүчдэл тохируулах автоматик
г/ Хэрэглэгчийн 6 кв-ын хөдөлгүүрүүдийн хүчдэлийн бууралтын автоматик, сэргэн явалтын тооцоо
5.4.3.5          ЭХДҮТ нь дараах тооцоог хийнэ.
-            Төвийн бүс, түүнтэй зэрэгцээ ажилладаг дулааны цахилгаан станцуудын нэгдсэн сүлжээ үүсгэх 6-220 кВ хүчдэлтэй сүлжээ болон нэг талын тэжээлтэй 110, 220 кВ шугам, тоноглолын реле хамгаалалтын тавилын тооцоог хийнэ.
-            Цахилгаан станцын генератор, трансформаторын үндсэн хамгаалалт, эдгээрийн үндсэн хамгаалалтын хүрээнд хамгаалалт нь хамрагддаг дотоод хэрэгцээний тоноглолын, мөн дотоод хэрэгцээний 110/35кВ трансформаторуудын реле хамгаалалтын тавилын тооцоог хийнэ.
-            Станцын дотоод хэрэгцээний реле хамгаалалтын тавилын тооцоо хийхэд шаардагдах 35 кВ болон 6 кВ -ын ерөнхий шин дээрх, цахилгаан эрчим хүч түгээх компаниудад тэдгээрийн тэжээгдэж байгаа дэд станцын 35 болон 10/6/ кВ шин дээрх системийн 3 фазны богино залгааны эсэргүүцлийн хэмжээг их, бага ачааллын горимд тооцоолж өгөх
5.4.3.6     Цахилгаан станцууд нь дараах тооцоог хийнэ.
-            Дотоод хэрэгцээний бэлтгэл болон дотоод хэрэгцээний 10/6 кВ хүчдэлтэй трансформаторуудын 6 кВ хүчдэл бүхий ажлын оруулгын бэлтгэл хамгаалалтын тооцоог хийнэ.
-            0.4 кВ -ын дотоод хэрэгцээний секцийн тэжээлийн үндсэн болон мөн бэлтгэл руулгууд, шугамууд, 6 кв хүчдэлтэй секц холбогч таслуурууд, 0.4 кВ автоматууд, 6 болон 0.4 кВ хөдөлгүүрийн хамгаалалтууд, 6/0.4 кВ трансформаторууд, 6-0.4 кв бусад цахилгаан тоноглолын реле хамгаалалт, автомат, хайламтгай хамгаалагчийн тооцоог мөн хийнэ.
5.4.3.7     Дамжуулах компани нь дэд станцуудын дотоод хэрэгцээний тоноглолын реле хамгаалалтын тавилын тооцоог хийнэ.
5.4.3.8     Цахилгаан түгээх компаниуд нь цахилгаан станцуудаас болон 110/220 кВ дэд станцуудаас гарсан тухайн түгээх компанийн баланст байдаг нэг талын тэжээлтэй 6-35 кВ шугам тоноглол, мөн хүчдэлийн шинээр ашиглалтад орох шугам, тоноглолын тавил тооцоог бодно.
5.4.3.9     Тавилын зохицуулалтыг хийх шаардлагын дагуу цахилгаан станцуудаас болон 110-220 кВ дэд станцуудын шинээс гарсан 6-35 кВ шугам, сүлжээний тавилыг шинэчлэн тооцоолох бүрт ЭХДҮТ -д албан ёсоор мэдэгдэж хийж байх.
5.4.3.10     Түгээх компаниас станцууд болон дамжуулах компанид гарсан 6-35 кВ шугамын реле хамгаалалтын шинэчлэн тооцоолсон тавилыг хүргүүлэхдээ ЭХДҮТ-тэй заавал тавилын зохицуулалт хийсэн тухай тусгана.
5.4.3.11     Хэрэглэгчдээс өөрийнхөө шугам, тоноглолын реле хамгаалалтын тавилын тооцоог хийхэд зориулж шаардлагатай шин дээрх системийн 3 фазны богино залгааны эсэргүүцлийн хэмжээг ЭХДҮТ-өөс тооцоолж өгнө.
5.4.3.12     Цахилгаан станцууд болон дамжуулах, түгээх компаниудын аль нэг шинээс тэжээгдэж байгаа гадны хэрэглэгчийн баланст байгаа гарсан шугам, тоноглолын реле хамгаалалтын тавилын тооцоог тухайн хэрэглэгч өөрөө хийж тавилын зохицуулалтыг ЭХДҮТ-тэй хийсэн байна.
5.4.4      РХА-н тавилын тооцоог хийх журам.
5.4.4.1     РХА-ийн тавил тооцоог хийж гүйцэтгэхэд дараах журмыг мөрдөнө:
5.4.4.2     Цахилгаан станцууд, дамжуулагч компаниудын ашиглалтад байгаа цахилгаан тоноглолын найдвартай ажиллагааг хангах хэвийн /өвөл, зуны/ горимын хувилбарууд, холболтын хуваарилалтыг багтаасан албан ёсны батлагдсан бүдүүвчийн дагуу уг тоноглолын зураг төслийг үндэслэн реле хамгаалалтын тавилын тооцоог хийнэ.
5.4.4.3     РХА-ийн тавилын тооцоог хийхэд шаардагдах тоноглолын техникийн өгөгдлүүд, зураг төсөл бусад бичиг баримт, ачааллын хэмжээ зэрэг материалуудыг тухайн компаниуд, байгууллагуудаас гаргуулна.
5.4.4.4     Хоёр талын тэжээлтэй 220, 110 , 35 кВ шугамуудын аваарын их ачааллын хэмжээ /идэвхтэй, хуурмаг ачааллын хэмжээ, чиглэл, өнцөг / -г гаргуулж ашиглана.
5.4.4.5     Ашиглалтад орох шугам, тоноглолын зураг төсөл, ажиллагаанд залгах үеийн, хэвийн ажиллагааны батлагдсан бүдүүвчийн үндсэн дээр тооцоог хийнэ.
5.4.4.6     Ашиглалтад орох объекттой холбогдолтой техникийн бичиг баримт, өгөгдөл, ажилд залгахтай холбогдсон шийдвэр зэргийг захиалагч байгууллагаар гаргуулна.
5.5        Хэт хүчдэл, аянгаас хамгаалах тухай
5.5.1       Цахилгаан станц, дэд станц ба цахилгаан шугам сүлжээний газрууд нь хуваарилах байгууламж бүрийн хэт хүчдэлийн хамгаалалтын схемтэй байх ёстой. Үүнээс гадна цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгийн их аянгад нэрвэгддэг хэсэг болон гүйдэл муу дамжуулдаг хөрстэй хэсэг, хөндийрүүлэлт бохирдож буй газар, дамжуулах шугам өөр хоорондоо огтлолцсон газар мөн тэрчлэн холбоо радио нэвтрүүлэг ба төмөр замын автомат хориглолын шугамуудтай огтлолцсон хэсгийн тухай анхааруулсан мэдээ судалгаатай байвал зохино. Ил хуваарилах байгууламж /ИХБ/ бүрд аянга зайлуулагчийн хамгаалалт болон гэрэлтүүлгийн багана, метал ба төмөр бетон хийц, өндөр барилга байгууламжийн бүсэнд багтаж байгаа гүйдэл дамжуулах хэсгийг харуулсан зураг бүхий загвар байх ёстой.
5.5.2       Жил бүр аянгын улирлын өмнө хуваарилах байгууламж, ЦДШ-ын хэт хүчдэлийн хамгаалалтын байдалд шалгалт хийж, аянга болон дотоод хэт хүчдэлийн хамгаалалтыг бэлэн байдалд оруулсан байх ёстой.
5.5.3       Бүх хүчдэлийн вентель цэнэг шавхагчийг ажиллагаанд бэлэн байлгах ёстой. Хүчтэй салхи, мөстөлт бүхий температурын эрс өөрчлөлттэй болон бохирдолт хүчтэй явагддаг районд зөвхөн аянгын хэт хүчдэлээс хамгаалахад зориулж вентель цэнэг шавхагчийг өвлийн улирал /түүний зарим сарууд/-д ИХБ-д тасалж болно.
5.5.4       Хэт хүчдэл, аянгаас хамгаалах ажлыг төлөвлөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, тооцоо судалгаа хийх, дүгнэлт гаргах ажлыг ТЭХЕГ хариуцна.

6.1.1      ЭХДҮТ-өөс нэгдсэн сүлжээний тогтворжилтын тооцоог үндэслэн цахилгаан станцууд болон гол дэд станцуудын хяналтын цэгүүд дээр баригдах хүчдэлийн аваарын хязгааруудыг тогтоож өгнө.
6.1.2      Дээрх цэгүүдэд хүчдэлийн хязгаарыг тогтоогоогүй тохиолдолд буюу бусад зангилаа цэгүүдийн хүчдэлийн зөвшөөрөгдөх аваарын доод хэмжээг шинийн хүчдэлийн 90 хувь гэж тооцно.
6.1.3      Нэгдсэн сүлжээний хүчдэлийн түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс буурахад бүх шатны шуурхай ажиллагааны хүмүүс ЭХДҮТ-ийн диспетчерийн шийдвэрийг хүлээхгүйгээр бие даан цахилгаан генераторуудын реактив чадлыг нэмэгдүүлэх, реактив чадлыг компенсацлах төхөөрөмжүүдийн /реактор компенсатор г.м/ реактив чадлын хэрэглээг бууруулах.тус төхөөрөмжүүдийг таслах хүртэл арга хэмжээнүүдийг авна. Тоноглолыг хэт ачааллахад хүрвэл хэт ачаалласан хугацааг хэтрүүлэхгүй бөгөөд энэ тухайгаа шуурхай ажиллагааны дээд удирдлагад мэдэгдэнэ.
6.1.4      Хэрэв хүчдэлийн гүнзгий уналт болсны улмаас аль нэг генератор нэгдсэн сүлжээнээс тасарсан бол шуурхай ажиллагааны хүмүүс генераторыг нэгдсэн сүлжээнд яаралтай залгаж реактив ачааллаар бүрэн ачаалласны дараа статор, роторын хэвийн гүйдлийг хэтрүүлэхгүйгээр актив ачаалал авахуулна.
6.1.5      Хүчдэлийн хэмжээ нэгдсэн сүлжээний хяналтын цэгүүдэд болон цахилгаан станцын щинүүд дээр зөвшөөрөгдөх хэмжээнээс ихэсвэл шуурхай ажиллагааны хүмүүс, шуурхай ажиллагааны дээд удирдлагадаа мэдэгдэн шийдвэрээр генераторын өдөөлтийг багасгах, реактив чадлын компенсацын төхөөрөмжүүдийг залгах замаар бууруулна. Мөн ЭХДҮТ-ийн диспетчерийн шийдвэрээр генераци ихтэй цахилгаан дамжуулах урт шугамуудыг тасалж болно.
6.1.6      Тус бүлгийн 6.1.5-д заасан цэгүүдээс бусад дэд станцууд дээр хүчдэлийн түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс өөрчлөгдвөл шуурхай ажиллагааны хүмүүс өөрсдийн удирдлага, мэдлийн тоноглолд үйлдэл хийж хүчдэлийн түвшинг тохируулж болно.
6.1.7      ЭХДҮТ-ийн диспетчер нь тогтоогдсон хяналтын цэгүүдийн хүчдэлийн түвшинг байнга хянаж, нэгдсэн сүлжээний бэлтгэл реактив чадал, түүний компенсацын төхөөрөмжийг ашиглан тохируулах үүрэгтэй. Тус диспетчер нь хүчдэлийн түвшинг тохируулах зорилгоор өөрийн удирдлага, мэдлийн трансформаторуудын трансформацлах коэффициентыг шуурхай өөрчилж болно.
6.1.8      ЭХДҮТ-ийн диспетчер нь хүчдэлийн түвшний уналт, өсөлтийг зогсоож хэвийн хэмжээнд оруулах ажлыг удирдан зохион байгуулахаас гадна уг өөрчлөлтийн шалтгааныг тогтоон дахин давтагдахгүй байх бүх талын арга хэмжээг авна.

6.2.1      Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтворжилт алдагдаж "0" суух үед ОХУ-аас хүчдэл авч нэгдсэн сүлжээг сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
6.2.2      ЭХДҮТ-ийн диспетчер нэгдсэн сүлжээний тогтворжилт алдагдаж *0* суусан аваарын тухай холбогдох удирдах ажилтнуудад мэдэгдэнэ.
6.2.3      ЭХДҮТ-ийн диспетчер нь нэгдсэн сүлжээ *0* суусан шалтгааныг олж тогтоох зорилгоор гол зангилгаа хэсгүүдтэй холбоо барьж, үзлэг шалгалт хийлгэн ажилласан хамгаалалт, тасарсан шугам тоноглол, тусдаа гарч үлдсэн станц байгаа эсэхийг тодорхойлж дүн шинжилгээ хийнэ.
6.2.4      Гэмтэлтэй тоноглол, хэсгийг илрүүлэн нэгдсэн сүлжээнээс тасалж, тусгаарлах арга хэмжээ авна.
6.2.5      Хүн ба тоноглолуудад нөлөөлөх аюулыг арилгах арга хэмжээ авах
6.2.6      Дарханы 220 кВ дэд станцад СД-257, СД-258-р шугамуудын таслууруудыг таслуулж хүчдэл авах схемийг бэлтгүүлнэ.
6.2.7      ОХУ-ын Бурятын ЭХС-ийн диспетчерт нэгдсэн сүлжээ *0* суусан тухай мэдэгдэн хүчдэл авч, импортоор авах чадлын хэмжээг тохиролцоно.
6.2.8      Нэгдсэн сүлжээний схем холболтыг зангилгаа тус бүрээр нь нягтлан шалгаж, хүчдэл авахад бэлэн болгоно.
6.2.9      Дархан дэд станцын схем холболтыг сэргээнэ.
6.2.10  Нэгдсэн сүлжээний бусад дэд станц, дулааны цахилгаан станцуудын цахилгааны схем холболтуудыг сэргээж хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээнэ.
6.2.11  Дулааны цахилгаан станц /ДЦС/-ыг сэргээж зуух, турбогенераторуудыг явуулна.
6.2.12  Төвлөрсөн дулаан хангамжтай хотуудын сүлжээний насосуудыг явуулж даралт гаргах
6.2.13  ДЦС-уудыг бүрэн сэргээж аваарын өмнөх горим ажиллагаанд оруулна.
6.2.14  Нэгдсэн сүлжээг аваарын дараах найдвартай схем холболт, горим ажиллагаанд оруулна.
6.2.15  Аваарын үед гэмтэж таслагдсан тоноглолын байдал, ажилд залгаж болох эсэхийг тодорхойлж, засвар үйлчилгээ хийлгэнэ.
6.2.16  Нэгдсэн сүлжээг сэргээж, хэвийн горим ажиллагаанд оруулж буй талаар удирдах ажилтнуудад мэдэгдэнэ.
6.2.17  Аваарыг устгасны дараа аваар устгах ажлыг удирдсан шуурхай ажиллагааны ажилтнууд аваар үүссэн шалтгаан, устгаж сэргээх талаар авсан арга хэмжээг дурдсан мэдүүлэг үйлдэнэ.
6.2.18              Аваарын шалтгааныг судлан тогтоож, дүгнэлт гарган холбогдох арга хэмжээг авна.
6.3        Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бүрэн зогссон үед дотоодын эх үүсвэрээс нэгдсэн сүлжээг сэргээх арга хэмжээний төлөвлөгөө
6.3.1      Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бүрэн зогсож ОХУ-ын Бурятийн ЭХС-ээс хүчдэл авч сэргээх боломжгүй онцгой нөхцөл байдал үүссэн үед /шугамын тулгуур унах/ нэгдсэн сүлжээг буцааж сэргээх дараах арга хэмжээг авна.
6.3.2      Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын нэг зуух, турбогенераторыг сэргээж явуулахад шаардлагатай хамгийн бага хүчин чадлыг жил бүр шинэчлэн тогтооно.
6.3.3      Аль нэг дулааны цахилгаан станцын зуух турбиныг сэргээн явуулах дотоод хэрэгцээнд шаардагдах чадлын эх үүсвэрийн хүчин чадлыг ЭХДҮТ-өөс тогтоож тухайн станц дээр байршуулах асуудлыг эрчим хүчний удирдах дээд байгууллага / ДБЯ / шийдвэрлэнэ.
6.3.4      Дотоод хэрэгцээг тэжээж станцыг сэргээх зориулалт бүхий тоног төхөөрөмжийг байрлуулсан станц нь станцын дотоод хэрэгцээг хязгаарлагдмал хэмжээнд сэргээхэд шаардагдах цахилгааны болон уур, усны схемийн бэлэн байдлыг хариуцна.
 
Станцын нэр
Хүчин чадал мВт
1
ДЦС-2
0,6-1,0
2
ДЦС-3 ДДХ
3,1
3
ДЦС-3 ӨДХ
6,2
4
ДЦС-4
21,0
5
ддцс
2,9-4,5
6
эдцс
1,1-1,7
6.3.5       3-р цахилгаан станцын дунд даралтын хэсгийг "О" зогсолтоос сэргээн явуулах технологийн дараалал:
А/ Зуух галлах
3,1 мВт- аас багагүй чадал гаргах гадны эх үүсвэрээс дотоод хэрэгцээний секцэд хүчдэл өгөх
Насос станцад нэг насосыг явуулах
Техникийн усны насос, багерийн насос, мазутын насосуудыг залгах
Зуухны тогооны түвшин, деэараторын түвшинг шалгаж тэжээлийн цахилгаан насосыг явуулж зуухыг усаар тэжээх
Зуухыг компрессороор галлах ажлыг зохион байгуулах
Үүний тулд:
a/ Утаа сорогчийг явуулах
б/ Үлээх салхилуурыг явуулах
в/ Зууханд тоос өгөх
Зуухыг галлахдаа явуулах турбогенераторын стопорны клапан хүртэл бүх хаалтуудыг онгойлгож давхар халаана. Мөн РОУ халааж дотоод хэрэгцээнд болон сүлжээний бойлерт уур өгч болно.
Б/ Турбогенераторыг явуулах
1.        Эргэлтийн усны насосыг явуулах
2.        Турбины конденсатын насосыг явуулж конденсаторын түвшинг гаргах
3.        Туслах эжекторыг залгаж турбинд вакуум гаргах
4.        Уурын шугамыг бүрэн халааж турбинд эргэлт өгөх
5.        Турбины эргэлтийн тодорхой үеүдэд дээд доод цилиндрийн халууны зөрөө, доргио зэргийг хянаж генераторыг сүлжээнд залгах
6.        Генераторт ачаалал авахуулах ба давтамжийг тохируулан барих
7.        Станцын дараагийн зуух, турбиныг явуулах арга хэмжээг авах
6.3.6      Өвлийн улиралд сүлжээний насосыг явуулж сүлжээний даралтыг барихад онцгой анхаарвал зохино.
6.3.7      3-р цахилгаан станцын дунд даралтын хэсгийг сэргээсний дараа өндөр даралтын хэсгийн дотоод хэрэгцээнд болон 2-р цахилгаан станцад хүчдэл өгч сэргээн, 4-р цахилгаан станцад уур өгөхөд бэлэн болгоно.
6.3.8      3-р цахилгаан станцын цахилгаан ачааллын байдлаас шалтгаалж 4-р цахилгаан станцын дотоод хэрэгцээнд хүчдэл өгөх бөгөөд ДЦС-2-оос уур авснаар 4-р цахилгаан станц сэргэх бүрэн боломжтой болно.
6.3.9      Улаанбаатарын районд ажиллаж байгаа станцуудыг сэргээж ачаалал авахуулж Дархан, Эрдэнэтийн районд хүчдэл өгч Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцуудыг сэргээнэ.
6.4.           Хэрэглэгчийг тасалж хязгаарлах график зохиох, хэрэгжүүлэх
6.4.1.     Ерөнхий зүйл
6.4.1.1     Нэгдсэн сүлжээнд чадлын ба эрчим хүчний дутагдал гарсан үед ЭХДҮТ, цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, хангагч, хэрэглэгчдийн хоорондын харьцах харьцаа, тэдгээрийн эрх үүрэг, хэрэглэгчдийг таслах хязгаарлах нэгдсэн журам, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тогтооход тус бүлгийн зорилго оршино.
6.4.1.2     Доорхи тохиолдлуудад хэрэглэгчдийг таслах буюу хязгаарлана.
Үүнд:
-            Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа цахилгаан станцуудын түлш усны хангамж тасалдах, их чадлын тоноглолд гэмтэл гарч аваараар зогсох, ОХУ-ын эрчим хүчний систем, манай улсын эрчим хүчний системийг холбож байгаа шугам тасарч V зэрэгцээ ажиллагаа алдагдах, ЦЭХ нийлүүлэх гэрээний нөхцөл зөрчигдөж чадлын хязгаарлалт тавьснаар импортоор авах цахилгаан эрчим хүчний болон чадлын хэмжээ гэрээнд заагдсанаас хэтрэх зэрэг шалтгаанаас цахилгаан эрчим хүч ба чадлын дутагдал үүсэх нэгдсэн сүлжээний давтамж зөвшөөрөгдсөн хэмжээнээс доош буух
-            Нэгдсэн сүлжээнд гарсан аваарын үед нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагааг хангах, гарсан аваарыг гүнзгийрүүлэхгүй түргэн устгах, хүний амь насанд аюул учрах, тоноглолын ажиллагаанд зөвшөөрөгдөхгүй нөхцөл бүрэлдэх
-            Нэгдсэн сүлжээ бүхэлдээ буюу түүний аль нэг хэсэгт хүчдэлийн огцом уналт болж зөвшөөрөгдөх доод хэмжээнд хүрч хүчдэл дээшлүүлэх талаар авсан бусад арга хэмжээнүүд үр дүнд хүрэхгүй байвал
6.4.2       Таслалт хязгаарлалтын төрлүүд
6.4.2.1     Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах (кВтц)
Энэ төрлийн хязгаарлалтыг нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа цахилгаан станцуудын түлш, ус хангамж удаан хугацаагаар доголдож эрчим хүчний чадлын дутагдал үүсэх, импортоор авах эрчим хүчний хэмжээг ямар нэгэн шалтгаанаар хязгаарлагдах буюу бүр мөсөн таслагдах зэрэг нь илэрхий болсон үед графикаар хэрэгжүүлнэ
6.4.2.2     Хэрэглэгчдийг чадлаар хязгаарлах (МВт)
Нэгдсэн сүлжээнд чадлын дутагдал үүссэнээс импортоор авах чадлын хэмжээг гэрээт хэмжээнээс хэтрүүлэхэд хүрвэл графикаар хэрэгжүүлнэ.
6.4.2.3     Нэгдсэн сүлжээний үйлдвэрлэгч төвүүдээс таслалт хийх
Нэгдсэн сүлжээнд аваар зайлшгүй үүсэх нөхцөл бүрэлдэх гэнэт чадлын дутагдал үүсэж нэгдсэн сүлжээний аль нэг хэсэг буюу нэгдсэн сүлжээ хуваагдсан тохиолдолд түүний аль нэг хэсгийн давтамж 49.0 Гц -ээс доошилж хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлах графикийг хэрэгжүүлэх нь хугацааны хувьд боломжгүй болсон үед хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд таслах ба аваар эсэргүүцэх автоматикийн ажиллагаагаар хэрэгжүүлнэ .
6.4.2.4     Давтамжаар ачаалал хөнгөлөх автомат / АЧР /
Цахилгаан системд их хэмжээний чадлын дутагдал үүсэж, давтамж огцом буурахаас урьдчилан сэргийлэх нэгэнт чадлын дутагдал үүсэж давтамж унасан үед давтамжийн бууралтыг зогсоож тогтворжуулах (АЧР-2) зорилгоор горимын тооцоон дээр үндэслэгдсэн автоматаар хэрэгжинэ.
6.4.2.5     Ачаалал хөнгөлөх орон нутгийн график:
Үүнийг нэгдсэн сүлжээний зарим хэсэг тусдаа салж чадлын дутагдал үүсэхэд графикаар хэрэгжүүлэх ба тус бүлгийн 6.4.2.1-д заасантай зориулалтаар ижил байна .
6.4.3       Хэрэглэгчдийг таслах, хязгаарлах графикийг зохиох
6.4.3.1     ЭХДҮТ нь тооцоолж гаргасан нэгдсэн сүлжээнд үүсэж болзошгүй чадлын дутагдал бүхий аваарын горимуудыг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй зохицон тус бүлгийн 6.4.2.1-д заасан графикуудыг боловсруулж Зохицуулах газраар батлуулна. Харин орон нутгийн чанартай АЧР-ийн болон хэрэглэгчдийг таслах, хязгаарлах графикийг тухайн аймгийн түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч боловсруулж аймгийн зохицуулагчдын зөвлөлөөр батлуулна.
6.4.3.2     Түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь таслалт, хязгаарлалтын графикийг боловсруулан ЭХДҮТ-д 2 удаа (өвөл зуны ) саналаа өгнө.
6.4.3.3Таслах, хязгаарлах графикт дараах зүйлүүд заавал тусгагдсан байна.
-                 Хэрэглэгчийн нэр
-                 Хэрэглэгчийг хангаж буй шугам, ячейкийн нэр
-                 Хэрэглэгчийн ачааллын хэмжээ ( мВт) буюу хоногийн цахилгаан эрчим хүч зарцуулалтын хэмжээ ( кВт.ц).
-                 Таслагдах буюу хязгаарлагдах чадлын болон эрчим хүчний хэмжээ, эхлэх болон үргэлжлэх хугацаа
-                 Таслалт хязгаарлалтыг гардан хийх албан тушаалтан, түүнтэй харилцах утасны дугаар
6.4.3.4     Таслалт, хязгаарлалтын үед хүний амь нас аюулд учрах, үйл ажиллагаанд нь ноцтой хохирол учирч болох онцлогтой хэрэглэгч өөрийн нөөц эх үүсвэртэй байна.
6.4.3.5     Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь таслалт буюу хязгаарлалтад хамрагдаж хэрэглэгчидтэй хамтран тухайн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн технологийн ба аваарын бронийг тодорхойлж хоёр талын байгуулсан гэрээнд тусгана.
6.4.4       Хэрэглэгчдийг таслах, хязгаарлах графикийг хэрэгжүүлэх
6.4.4.1     Хэрэглэгчдийг таслах хязгаарлах графикуудыг нэгдсэн сүлжээнд ихээхэн хэмжээний чадлын дутагдал үүссэн, нэгдсэн сүлжээний үйл ажиллагаа бүрэн алдагдах бодит нөхцөл үүссэн тохиолдлуудад ЭХДҮТ-ийн диспетчер удирдаж хэрэгжүүлнэ.
6.4.4.2     ЭХДҮТ-ийн диспетчерийн өгөх шийдвэрт тасалж хязгаарлах шаардлагатай чадлын хэмжээ, эрчим хүчний хэмжээ, эхлэх дуусах цагийг зааж өгнө.
6.4.4.3     Таслалт, хязгаарлалтын графикуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад нарийвчилсан заалтуудыг, хэрэглэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд байгуулсан гэрээнд тусгана.
6.5             Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийг таслах, хязгаарлах
6.5.1.     Цахилгаан станцын шинээс шууд холбогдсон буюу түгээх сүлжээнээс  тэжээгдэж байгаа хэрэглэгчдийг төлбөрөө төлөөгүй тохиолдолд таслах, хязгаарлах асуудлыг цахилгаан станц буюу түгээх сүлжээнээс тэдгээр хэрэглэгчидтэй хийсэн аж ахуйн гэрээгээр зохицуулна.
6.5.2.     ТБЦДСХК-д шууд холбогдсон хэрэглэгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд таслах, хязгаарлах асуудлыг дараах байдлаар зохицуулна. Үүнд:
а/ Тухайн хэрэглэгчийг харъяалах түгээх сүлжээ нь ТБЦДСХК-ний хүсэлтээр буюу өөрийн санаачилгаар, төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдэд таслалт хязгаарлалт хийх тухай 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ.
б/ Энэ тухайгаа түгээх сүлжээний удирдлага нь ТБЦДСХК ба ЭХДҮТ-д зэрэг мэдэгдэнэ.
в/ Хэрэглэгч нь энэ хугацаанд төлбөрөө хийж барагдуулах үүрэгтэй бөгөөд мэдэгдэлд заасан хугацаа дуусаж, хэрэглэгч төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд түгээх сүлжээ нь хэрэглэгчийг таслах хугацаа, таслалт, хязгаарлалт хийх хэмжээ / мВт, кВт.ц/-г тухайн хэрэглэгч ба ЭХДҮТ-д өгнө.
г/ ЭХДҮТ нь таслалт, хязгаарлалтыг түгээх сүлжээнээс өгсөн хугацаа, хэмжээгээр нь хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. ЭХДҮТ нь түгээх сүлжээний шийдвэргүйгээр таслалт, хязгаарлалтыг хойшлуулах, таслалт, хязгаарлалтын хэмжээг нь ихэсгэх буюу багасгах, эргүүлэн залгах эрхгүй байна.
Долдугаар бүлэг:
7.1        Шугамын алдагдлын тооцоо
7.1.1       ТБЦДС болон цахилгаан түгээх сүлжээ компаниудын техникийн алдагдлын нормчлолыг ЭХДҮТ -өөс тогтоож өгнө.
7.1.2       ТБЦДС болон цахилгаан түгээх сүлжээ компаниудын техникийн бус /худалдааны/ алдагдлын нормчлолыг олон жилийн судалгааны үндсэн дээр жил бүр бууруулж байхаар даалгавар өгөх журмаар ЭХЗГ-аас тогтоож өгнө.
7.1.3       ЭХЗГ, ЭХДҮТ -ээс тогтоосон техникийн болон худалдааны алдагдлын нормчлолыг дараа жилийн төлөвлөлтөд тусгана.
7.1.4       ЭХДҮТ нь шугамын техник алдагдлын нормчлолыг тогтоохдоо г/хайн ТЗЭ–ийн ирүүлсэн санал, тооцоо судалгаа болон бусад тооцоог үндэслэн, бусад ТЗЭ–тэй тохиролцон, дараа жилийн төлөвлөгөөнд тусгагдах шугамын алдагдлын нормчлолыг батлан, ЭХЗГ -т 10 сарын 20 -ны дотор хүргүүлсэн байна.
7.1.5       ТБЦДС ХК болон цахилгаан түгээх сүлжээ компаниуд нь өвлийн их ачаалал, зуны бага ачааллын хяналт хэмжилтийн үр дүнгээр тооцооны програмаар тооцсон үр дүн, cap бүр цахилгаан эрчим хүчний балансаар /тоолуурын заалтаар/ тодорхойлсон шугамын алдагдлын гүйцэтгэл болон шинээр холбогдох, сүлжээнээс таслагдах хэрэглэгчдийн хэрэглээг тооцсон жилийн алдагдлын норм тогтоох тооцоог 8-р сарын 1-ний дотор ЭХДҮТ -ийн горим тооцооны хэсгээр хянуулна.
7.1.6       ТБЦДС ХК болон цахилгаан түгээх сүлжээ компаниуд нь өөрийн дэд станцуудын дотоод хэрэгцээний ЦЭХ -ний төлөвлөлтийг ЭХДҮТ -д 8-р сарын 20 -ны дотор ирүүлсэн байна.
7.1.7       110-220 кВ шугам сүлжээний алдагдлыг ТБЦДС ХК-ийн салбаруудад эзэмшлийн заагийг баримтлан, батлагдсан аргачлалын дагуу хуваарилна.
7.1.8       ТБЦДС ХК нь өвлийн ачааллын хяналт хэмжилтийн үр дүнгээр тооцоолсон шугамын алдагдлын тооцооны үр дүнг 5 сарын 1 -ний дотор, зуны бага ачааллын хяналт хэмжилтийн үр дүнгээр тооцоолсон шугамын алдагдлын тооцооны үр дүнг 10 сарын 1 -ны дотор ЭХДҮТ -д ирүүлсэн байна.
7.1.9       ТБЦДС ХК нь cap бүрийн шугамын алдагдлын гүйцэтгэлийг тоолуурын заалтын зөрүү болон холбогдох аргачлалын дагуу тооцоолж, дэд станцуудын дотоод хэрэгцээний ЦЭХ -ний хамт дараа сарын 05 -ны дотор ЭХДҮТ -д ирүүлж байна.
7.1.10  Цахилгаан түгээх сүлжээнүүдийн шугамын алдагдлын гүйцэтгэл, дэд станцуудын дотоод хэрэгцээний ЦЭХ -ийг дараа сарын 10-ны дотор ЭХДҮТ -д ирүүлсэн байна.

8.1.1       ЭХДҮТ нь нэгдсэн сүлжээний хэмжээний хүлээгдэж буй хэрэглээ, үйлдвэрлэлтийн тэнцвэржүүлэн, энэхүү дүрмийн 1.5.1-ийг баримтлан горимын /цаг, хоног.сар/ төлөвлөлтийн хийнэ.
8.1.2       Нэгдсэн сүлжээний хэрэглээний тухайн үеийн (цаг, хоног, cap) хүлээгдэж хэрэглээ, ТБЦДС, цахилгаан түгээх сүлжээнүүдийн бодит захиалга, олон жилийн судалгаа, улирал, цаг уурын мэдээ, хэрэглээний өсөлтийн таамаглал зэргийг харгалзан хэрэглээний төлөвлөлтийг хийнэ.
8.1.3       Үйлдвэрлэгч ТЗЭ -ийн ажиллагаанд бэлэн байгаа тоноглолуудын ажиллагаа.ачаалал авч чадах боломжит чадал, станцаас өгсөн санал, оны эхэнд батлагдсан үйлдвэрлэлтийн төлөвлөгөө, хэрэглээний төлөвлөлт зэргийг харгалзан тухайн станцын хоногийн ачаалалд оролцох горимыг /горимд оролцох оролцоог/ ЭХДҮТ -ээс тогтоож өгнө.
8.1.4       Нэгдсэн сүлжээний горим барилтад хоног тутам хяналт тавин хэрэглээний графикт дүн шинжилгээ хийж, цахилгаан станцуудын өгөгдсөн графикийн хазайлт бүрт дүгнэлт гарган гэрээний дагуу хариуцлага тооцно.
8.1.5       Нэгдсэн сүлжээний горим ажиллагааны үндсэн үзүүлэлтийг тогтмол бүртгэж мэдээллийн сан бүрдүүлж ажиллана.
8.1.6       ЭХДҮТ-ийн диспетчерийн удирдлага ба мэдлийн тоноглолын засварын захиалга нь нэгдсэн сүлжээний үндсэн схем болон горимд өөрчлөлт орохоор байвал захиалгыг судалж, цаашдын шаардлагатай горимын арга хэмжээг төлөвлөн батална.

8.2.1       Нэгдсэн сүлжээний өдөр тутмын шуурхай найдвартай, хэвийн ажиллагааг ДҮТ-ийн диспетчер энэхүү дүрмийн 13.1-д заасан эрх үүргийн дагуу хангаж ажиллана.
8.3        Төлөвлөлтийн ерөнхий арга
8.3.1       Нэгдсэн сүлжээний өдөр тутмын ажиллагааны горимыг ЭХДҮТ-ийн жилийн болон өвөл, зуны тодотгосон горимыг үндэслэн эх үүсвэрүүд болон дамжуулах, түгээх сүлжээнүүдээс ирүүлсэн үйлдвэрлэлт, хэрэглээний захиалга, үндсэн тоноглолын ажиллагаанд гарсан өөрчлөлт, диспетчерийн олон жилийн ачааллын горимын гүйцэтгэлтэй холбон тооцоолж, 1 өдрийн өмнө урьдчилан боловсруулна.
8.3.2       Эх үүсвэрүүд, дамжуулах, түгээх сүлжээнүүд нь ЭХДҮТ-ийн өдөр тутмын ажиллагааны горимд тусгуулах горимын санал үйлдвэрлэлт, хэрэглээний захиалгаа /үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааны нөхцөлд/ сард 2-оос доошгүй удаа ЭХДҮТ- ийн горимын хэсэгт ирүүлнэ. Үүнд:
Эх үүсвэр:
-       цахилгааны үйлдвэрлэлт, түгээлт /мВтц/
-       ажиллах зуух турбины тоо
-       чөлөөт өрсөлдөөнд оролцож оргил ачаалал хаах чадал /мВт/
Дамжуулах сүлжээ:
-       дамжуулж түгээх цахилгаан /мВтц/
-       оргил ачаалал ,шөнийн бага ачааллын цагаар авах чадал /мВт/
-       дамжуулалт түгээлтийн алдагдал /мВтц, %-оор /
8.3.3     Нэгдсэн сүлжээний дараа өдрийн ажиллагааны горимыг урд өдрийн 14.00 цагт багтаан боловсруулж ЭХДҮТ-ийн ерөнхий диспетчерээр батлуулсны үндсэн дээр эх үүсвэрүүд, дамжуулах түгээх сүлжээнүүдэд өгч байна.
8.3.4     ЭХДҮТ нь Нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэрлэгч хэрэглэгчдийн хоорондын үйлдвэрлэл хэрэглээний тэнцлийг тасралтгүй хангаж тохируулахдаа хэрэглэгчийн болон эх үүсвэрийн талд гарсан горимын өөрчлөлтийн тухай урьдчилан ирүүлсэн тодорхой захиалгыг (шуурхай мэдээллийг) үндэслэл болгон горимын тохируулга хийж байна.
8.3.5     ЭХДҮТ-ээс Нэгдсэн сүлжээний өдөр тутмын горимын тохируулга хийхдээ хэрэглэгчийг хамгийн хямд өртөгтэй цахилгаанаар хангах зарчмыг баримтлан, техник технологийн шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийнэ.
8.3.6     Нэгдсэн сүлжээний өдөр тутмын горимыг хотуудын төвлөрсөн дулаан хангамжийн систем /ТДХС/-ИЙН дулааны горимтой нягт уялдуулан, эх үүсвэрүүд дээр аль болохоор цахилгаан дулааны хослон үйлдвэрлэлт явуулахаар боловсруулна.
8.3.7     ТДХС-ийн өдөр тутмын горимыг хэрэглэгчдийн дулаан хэрэглээний ачаалал, түүний өөрчлөлт /ДС-ний захиалга/, цаг агаарын төлөв байдал салхины хурднаас хамааруулан 1 хоногийн өмнө урьдчилан боловсруулж эх үүсвэрүүд болон дулаан дамжуулах сүлжээнд дараах үзүүлэлтүүдээр өгч байна:
а/ Дулаан зөөгч усны температур / t1, t2 / С
б/ дулааны ачааллын график / Гкал/ц /
в/ сүлжээний усны зарцуулалт / тн/ц /
г/ өгөх буцах сүлжээний усны даралт / Р1, Р2 / МПа
8.3.8     ЭХДҮТ-ийн өдөр тутмын горимын даалгавраар үйлдвэрлэж түгээсэн дулааны дүнг эх үүсвэр, дулааны сүлжээнүүд дараа өдөр нь тус тусдаа тооцоолж гарган ЭХДҮТ-ийн ST хяналт тооцоотой тулгаж зохицсоны дараа түүнийг албан ёсны мэдээ болгож хэрэглэнэ.

Есдүгээр бүлэг:
Хил залгаа зэрэгцээ ажиллах систем
9.1        Нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагааг хангах үүднээс ОХУ-н эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллана.
9.2        Зэрэгцээ ажиллагааны гол зорилго нь нэгдсэн сүлжээнд сайн чанарын давтамж тохируулж, чадлын дутагдал үүссэн үед түүнийг хангах явдал болно.
9.3        Улс хоорондын шугамаар авах чадлын хэмжээ, энергийн урсгалыг ЭХДҮТ төлөвлөж хэрэгжүүлнэ.
9.4        ОХУ-с авах цахилгаан эрчим хүчтэй холбоотой техникийн болон арилжааны бусад нөхцөлийг тусгай гэрээгээр зохицуулна.
9.5        ОХУ-ын ЭХС-тэй Төвийн бүсийн эрчим хүчний системийг зэрэгцээ ажиллуулах ажлын удирдлагыг харилцан зохицсоноор Бурятын ЭХС-ийн диспетчерийн алба, Монголын ЭХДҮТ гүйцэтгэнэ.
9.6        ОХУ-ын ЭХС, Төвийн бүсийн ЭХС-ийн зэрэгцээ ажиллагаа Селендум-Дархан 220кВ хоёр хэлхээт шугамаар явагдана.
9.7        Дархан, Селендумын 220кВ-ын дэд станц дээр гарсан өөрчлөлт СД-257, СД-258 шугамын тоноглол , реле хамгаалалт , автоматик, телемеханик , холбоо, тоолуурын байдлыг харилцан мэдээлнэ.
9.8        СД-257, СД-258 шугам түүнтэй холбогдох тоноглолд засвар , техникийн үйлчилгээ хийхтэй холбогдсон таслалтын графикийг харилцан тохиролцоно.
9.9        ОХУ-ын Бурятын ЭХС-ийн диспетчер, ЭХДҮТ-ийн диспетчер хоорондоо шуурхай ажиллагаа явуулах найдвартай холбоотой байна.
9.10    Импорт, экспортын цахилгаан эрчим хүчийг cap бүр улсын хилээр зааглан тооцоолно.
9.11    Селендум-220кВ дэд станц дээр ОХУ-аас манай Төвийн бүсийн эрчим хүчний системд өгсөн чадлын хамгийн их утгыг автоматаар бүртгэх бөгөөд хоног бүр ЭХДҮТ-д мэдээлнэ.
Аравдугаар бүлэг:
Рапорт өгөх, мэдээлэл солилцох
10.1        Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд орж байгаа ТЗЭ-ийн диспетчер, ЭХДҮТ-ийн диспетчерийн удирдлага, мэдлийн тоноглол бүхий дэд станцын шуурхай ажиллагааны хүмүүс нь ээлж хүлээн авмагц өөрийн үйлдвэр, объектын үйл ажиллагаатай сайтар танилцаж дүн шинжилгээ хийсний үндсэн дээр 1 цагийн дотор багтаж ЭХДҮТ-ийн диспетчерт тодорхой рапорт өгнө.
10.2        Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд орж байгаа бусад ТЗЭ-ийн диспетчерүүд нь өөрийн харьяа дэд станц, үйлдвэр газруудаас бүрэн хэмжээгээр рапорт авч онцгой хэрэглэгчдийн схемийн байдал, тасархай хэрэглэгч, захиалгат болон засварын ажлын талаар товч тодорхой дүгнэлт хийн болзошгүй аваарын үед авах арга хэмжээг төлөвлөсөн байдлаар ЭХДҮТ-ийн диспетчерт рапорт өгнө.
10.3        Цахилгаан станц, Дамжуулах сүлжээний болон УБДСХК-ны диспетчер, ЭХДҮТ-ийн диспетчерийн удирдлага, мэдлийн тоноглол бүхий дэд станцын шуурхай ажиллагааны хүмүүс удирдах щитээс түр боловч гарч явах, тоноглолд үзлэг хийх зэрэг ажлын байрнаас зайлшгүй гарах тохиолдолд ЭХДҮТ-ийн диспетчерт заавал мэдэгдэж зөвшөөрөл авна.
10.4        Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд орж байгаа бусад ТЗЭ-ийн шуурхай ажиллагааны хүмүүс нь ЭХДҮТ-ийн диспетчерийн асуухыг хүлээлгүйгээр доорхи тохиолдолд заавал мэдээлэл хийнэ. Үүнд :
-  ТАД, ААД зөрчигдөх, осол аваар саатал гарах, станц, цахилгаан дулааны шугам сүлжээний хэвийн горим зөрчигдөхөд
-  Станц, цахилгаан дамжуулах сүлжээний зэрэгцээ ажиллагаа алдагдах, давтамж, хүчдэл өөрчлөгдөх, шугамын урсгал ихсэх, багасах, шугамын хамгаалалтын дохио ажиллах, коронжилт ихсэх, ДШС- ний параметр өөрчлөгдөх, станцын түлш усны хангамж доголдох зэрэг бүх төрлийн гэмтэл гарахад
-  Аваарын болон энгийн захиалгаар хийж байгаа ажлын явцын талаар
10.5         ЭХДҮТ-ийн диспетчер нь горим ажиллагаанаас хамааруулан тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн горимыг өөрчлөх эрхтэй бөгөөд өөрчилсөн шалтгааныг уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шуурхай ажиллагааны хүмүүст нь мэдэгдэнэ. ТЗЭ-ийн шуурхай ажиллагааны хүмүүс нь ЭХДҮТ- ийн диспетчерээс өгсөн горимыг хатуу мөрдөж ажиллана.
10.6         Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн шуурхай ажиллагааны хүмүүс нь ээлж өгөхөөс 30 минутын өмнө өөрийн тоноглолын ажиллагааны байдал, ээлжид хийгдсэн ажиллагааны талаар товч мэдээлэл хийнэ.

11.1.1       Энэхүү бүлэг нь цахилгаан станц, дэд станцын 1000в-оос дээш хүчдэлтэй хуваарилах байгууламж-ийн хэвийн ажиллагааны үед тоноглолыг засварт гаргах, буцааж хэвийн схемд оруулах үед хийх үйлдлийн нэгдсэн журмыг тогтооно.
11.1.2       Цахилгаан станц, дэд станц нь энэ бүлгийн заалтыг үндэслэн өөрийн цахилгаан холболтын схем, хуваарилах байгууламжуудын хийц, тэдгээрийн шуурхай үйлчлэх зохион байгуулалтын онцлогийг тусгасан байгууллагын сэлгэн залгалтын зааврыг зохиож мөрдөх ёстой.
11.1.3       Цахилгаан станц, дэд станцын хуваарилах байгууламжид үйлчилгээ, сэлгэн залгалтуудыг шууд гүйцэтгэдэг шуурхай ажиллагааны хүмүүст доорхи хүмүүс хамаарна:
-       Цахилгаан станцын ээлжийн инженерүүд
-       Цахилгаан цехийн ээлжийн дарга нар
-       Цахилгаан цехийн ээлжийн монтёрууд
-       Дэд станцын диспетчерүүд
-       Шуурхай ажиллагааны явуулын бригадын хүмүүс
-       Ашиглалтын хүмүүс /Хариуцсан дэд станцдаа шуурхай ажиллагаа ба техник ашиглалтын үүргийг хослон хийдэг ээлжийн болон бусад хүмүүс/
-       Шуурхай ажиллагааны засварын хүмүүс /Сэлгэн залгалт хийхэд зориуд сургасан ээлжийн бус засварын хүмүүс/
11.1.4       Ээлжийн удирдах хүмүүст доорхи хүмүүс хамаарна:
-       ЭХДҮТ-ийн диспетчерүүд
-       Цахилгаан станцын ээлжийн инженерүүд / цахилгаан цехийн ээлжийн дарга нар/
-       Дамжуулах ба Түгээх сүлжээний диспетчерүүд ээлжийн удирдах хүмүүс нь ээлжийн хугацаандаа станц, дамжуулах, түгээх сүлжээний цахилгаан тоноглолын техник ашиглалт болон хуваарилах байгууламжид сэлгэн залгалт хийдэг шуурхай ажиллагааны хүмүүсийн үйл ажиллагааг удирдлагаар хангана.
11.1.5              Цахилгаан тоноглолууд /генератор, трансформатор, аппарат.гүйдэл дамжуулах хэсэг, утас, кабель, хэмжих хэрэгслүүд, хамгаалах аппаратууд г.м /-ыг залгах салгахад зориулагдсан /таслуур, ачаалал таслагч, тусгаарлагч, богино залгагч, салгуур г.м / таслах залгах аппаратууд залгаатай буюу тасархай байгаагаар нь тухайн тоноглолын шуурхай ажиллагааны байдлыг тогтооно.Цахилгаан тоноглол нь шуурхай ажиллагааны дараах байдалд байж болно.
-       Ажилд
-       Засварт
-       Бэлтгэлд /хүчдэлтэй буюу хүчдэлгүй/
-       Автомат бэлтгэлд /хүчдэлтэй эсвэл хүчдэлгүй /
11.1.6  Хэрэв тоноглол залгаатай байгаа таслах-залгах аппаратуудаар дамжин тэжээлийн эх үүсвэр /генератор эсвэл шин/ ба цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн хооронд битүү цахилгаан хэлхээ үүсэж байвал уг тоноглолыг ажиллаж байна гэж тооцно.
11.1.7  Хэрэв цахилгаан тоноглолыг таслах, залгах аппаратуудаар бүх талаас нь тасалсан, засварын ажил гүйцэтгэхэд ААД-ын шаардлагын дагуу бэлтгэсэн байвал уг тоноглолыг засварт байгаа гэж тооцно.
11.1.8  Хэрэв цахилгаан тоноглолыг таслах, залгах аппаратуудаар бүх талаас нь эсвэл зарим талаас нь тасалснаас уг тоноглол хүчдэлгүй буюу хүчдэлтэй байгаа, тасалсан аппаратуудын тусламжтайгаар түүнийг ажилд түргэн залгах бололцоотой байвал уг тоноглолыг бэлтгэлд байгаа гэж тооцно.
11.1.9  Хэрэв цахилгаан тоноглолыг бүх талаас нь эсвэл зарим талаас нь зөвхөн автомат удирдлагатай таслуур буюу тусгаарлагчаар тасалснаас уг тоноглол хүчдэлгүй, эсвэл хүчдэлтэй байгаа, бэлтгэл тэжээлийг автоматаар залгах төхөөрөмж /АВР/ -ын үйлчлэлээр ажилд залгагдаж болох бол уг тоноглолыг автомат бэлтгэлд байгаа гэж тооцно.
11.1.10  Хэрэв бэлтгэлд байгаа тоноглол нь тэжээлийн эх үүсвэртэй аль нэг талаасаа гүйдэл дамжуулах хэсгүүдээр нягт холбоотой эсвэл таслах, залгах аппарат нь залгаатай байвал уг бэлтгэлд байгаа тоноглолыг хүчдэлтэй бэлтгэлд гэж тооцно.
11.1.11  Хэвийн ажиллагааны үед тоноглол ба түүний зарим элементүүдийн шуурхай ажиллагааны бэлэн байдлыг өөрчлөхдөө хүний амь нас, тоног төхөөрөмжид илэрхий аюул учруулахаас бусад бүх тохиолдолд зөвхөн тухайн тоноглолын шуурхай удирдлагыг шууд хариуцдаг хүмүүсийн шийдвэрээр гүйцэтгэнэ.

11.2.1  Хуваарилах байгууламжид хийх шуурхай үйлчилгээг доорхи хүмүүс гүйцэтгэж болно:
-       тасралтгүй ажиллагаатай ба гэрийн жижүүртэй газруудын жижүүрийн хүмүүс
-       Явуулын бригадын жижүүрийн хүмүүс
-       Ээлжийн бус ашиглалтын буюу шуурхай засварын хүмүүс
-       Шуурхай үйлчилгээний төрөл, ээлжид ажиллах шуурхай үйлчилгээний хүмүүсийн тоо, явуулын бригадын бүрэлдэхүүнийг тухайн байгууллагын техникийн дээд удирдлага нь өөрийн байгууллагын онцлогийг харгалзан тогтооно.
11.2.2  Шуурхай ажиллагааны ээлжийн хүмүүс нь сарын батлагдсан графикийн дагуу ажиллана. Жижүүрийн хүмүүсийн батлагдсан ажлын байр нь цахилгаан станц болон дэд станцын удирдах щитийн өрөө болно. Жижүүрийн хүмүүс нь удирдах щитээс гарч явахдаа шуурхай ажиллагааны дээд удирдлагадаа хаашаа явж байгаа, хаана байхаа мэдэгдэх үүрэгтэй. Гэрээр жижүүрлэдэг жижүүрийн хүмүүс дэд станцаас дуут дохиолол сонсогдох хүрээнд байх үүрэгтэй.
11.2.3  Ашиглалтын ба шуурхай засварын хүмүүсээс хариуцсан дэд станцын үйлчилгээ хийх үед нь ээлжийн хүмүүсийн бүх эрх үүргийг эдлүүлэх, эсвэл сэлгэн залгалт хийх, ажлын байр бэлдэх, ажилд оруулах хэсэгт хязгаарлагдмал эрх, үүрэгтэй байлгаж болно. Энэ тохиолдолд тэдний шуурхай гүйцэтгэх ажлын хэмжээг нь заасан үйлдвэрийн техникийн
дээд удирдлагын шийдвэр гаргана.
11.3    Шуурхай ажиллагааны хүмүүсийн үүрэг, хариуцлага, захирагдах дараалал
11.3.1  Шуурхай ажиллагааны хүмүүсийн эрх, үүрэг нь :
-       Хуваарилах байгууламжийн тоноглолыг ашиглах явцад ТАД, ААД, энэ дүрэм, мөрдөгдөж байгаа бусад заавар, заводын заавар, заалтуудыг хатуу мөрдөх
-       Тоноглолыг найдвартай , хэмнэлттэй горимоор ажиллуулах
-       Хуваарилах байгууламжид эргэлт, шалгалтыг байгууллагын гаргасан зааврын дагуу хийж, тоноглолын байдалд хяналт тавих
-       Бэлтгэлд байгаа тоноглолыг явуулж сорьж үзэх,аваарын болон урьдчилан сэргийлэх дохиоллуудын ажиллагаанд батлагдсан графикийн дагуу шалгалт хийж байх
-       Хуваарилах байгууламжид сэлгэн залгалт хийх
-       Ажиллагаанд байгаа тоноглолд хийх засвар үйлчилгээ ба бусад төрлийн ажлуудыг тогтоогдсон хугацаанд нь хийж гүйцэтгэх.
-       Албан тушаалын заавар, бусад мөрдөгдвөл зохих заавруудын заалтыг ягштал мөрдөх
11.3.2  Шуурхай ажиллагааны хүмүүс нь ээлжийн хугацаанд хариуцсан хэсгийнхээ тоноглолын ашиглалт, тэнд хийж байгаа үйлдэл, авч явуулж байгаа арга хэмжээний талаар бүрэн хариуцлага хүлээнэ.
11.3.3  Хуваарилах байгууламжид үйлчилгээ хийдэг ээлжийн ба ээлжийн бус хүмүүсийн шуурхай ажиллагааны хувьд захирагдах дарааллыг албан тушаалын зааварт нь тогтоож өгнө.
11.4         Сэлгэн залгалт хийх тухай шийдвэр
11.4.1  Сэлгэн залгалт хийх тухай шийдвэрийг шуурхай ажиллагааны дээд шатны удирдлага нь түүнд шууд захирагддаг шуурхай ажиллагааны хүмүүст өгнө.
11.4.2  Сэлгэн залгалт хийх байгууллагатай шууд холбоо байхгүй үед сэлгэн залгалт хийх тухай шийдвэрийг эрчим хүчний өөр байгууллагын шуурхай ажиллагааны хүмүүсээр дамжуулан өгч болно.
11.4.3  Дамжуулагч нь дамжигдан өгч байгаа шийдвэрийг шуурхай ажиллагааны тэмдэглэлд тэмдэглэн, дуу хураагчийн хальсанд хураасан байх үүрэгтэй.
11.4.4  ЭХДҮТ-ийн диспетчер нь түүний шуурхай удирдлага, мэдлийн тоноглолд нэг удаагийн үйлдэл хийх тухай шийдвэрийг цахилгаан станц, дамжуулах сүлжээний ээлжийн инженер удирдах щитэд байхгүй тохиолдолд цахилгаан цехийн ээлжийн дарга эсвэл дамжуулах компанийн диспетчерт өгөх эрхтэй. Ээлжийн дарга, диспетчерүүд нь ДҮТ- ийн диспетчерийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд гүйцэтгэсэн үйлдлийн тухай ээлжийн инженертээ мэдэгдэнэ.
11.4.5  Сэлгэн залгалт хийх тухай шийдвэрийн агуулга ба хэмжээг шийдвэр өгөгч хүн нь уг даалгаврын нарийн төвөгтэй байдал, тоноглолын байрлал, шуурхай ажиллагааны хүмүүсийн мэдлэг чадварыг харгалзан тогтооно.
11.4.6  Сэлгэн залгалт хийх тухай шийдвэрт үйлдлүүдийг гүйцэтгэх дараалал сэлгэн залгалтын эцсийн зорилтыг заасан байх ёстой. Реле хамгаалалт, автоматикийн схемд үйлдэл хийхэд холболт, хамгаалалтын нэр, гүйцэтгэх шаардлагатай үйлдлүүдийн хэмжээг зааж өгнө.
11.4.7  Шийдвэрийн хэлбэр нь богино ойлгомжтой байх ёстой.Шийдвэр авч байгаа хүмүүс нь үйлдэл хийх дараалал, тоноглолын ажиллагааны горим ба схемийн байдал нь тэдгээрийг гүйцэтгэхэд бололцоотой эсэхийг тодорхой ойлгосон байх ёстой.
11.4.8  Шуурхай ажиллагааны хүмүүс нь өөртөө ойлгомжгүй шийдвэрийг хүлээн авах, биелүүлэхийг хориглоно.
11.4.9  Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд нь өөрсдийн харьяаллын тоноглолуудад сэлгэн залгалт хийх програмыг тоноглол бүрээр гаргаж мөрдөх ба ЭХДҮТ-ийн удирдлага, мэдлийн тоноглолд хийх сэлгэн залгалтын програмыг боловсруулан ЭХДҮТ-ийн ерөнхий диспетчерээр батлуулан мөрдөж ажиллана.
11.5         Тоноглолыг засварт гаргах
11.5.1    Тоног төхөөрөмж ажилд, засварт ба туршилтын байдалд байна.
11.5.2    Тоног төхөөрөмжийн засвар ба туршилт нь шуурхай ажиллагааны хувьд дараах ангилалтай байна.
-       Төлөвлөгөөт засвар, туршилт
-       Аваарын засвар, туршилт
11.6         Төлөвлөгөөт засвар, туршилт
11.6.1  Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн дээд удирдлага нь cap бүрийн 15-ны дотор, дараа сард төлөвлөгдөж буй засварын графикийг ЭХДҮТ-д гаргаж өгнө. ЭХДҮТ нь засварын графикийг хүлээн аваад горим тооцоонд тусган засварын хугацааны өөрчлөлтийн талаар эргэж мэдэгдэнэ.
11.6.2  ЭХДҮТ-ийн диспетчерийн удирдлага, мэдлийн тоноглолын төлөвлөгөөт засвар, туршилтын ажлын графикийг тус бүлгийн 11.2.3.1-д заасан хугацаанд нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдээс ЭХДҮТ-д гарган өгч тухай бүрд нь батлуулсан захиалгаар засвар, туршилтыг гүйцэтгэнэ.
11.6.3  Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд өөрийн технологийн ажиллагааг  бүрэн зогсоож төлөвлөгөөт засвар, туршилт хийх шаардлагатай тохиолдолд энэхүү зогсолтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг тусгасан захиалгыг тухайн зогсолт эхлэх хугацаанаас 6 сарын өмнө ЭХДҮТ-д өгнө. ЭХДҮТ нь энэхүү захиалгыг хүлээн авч нэгдсэн сүлжээний үйлдвэрлэл, хэрэглээний балансыг харгалзан захиалгын хугацааг зохицуулж батална. Захиалга нь батлагдсанаар хүчин төгөлдөр болно. Захиалга нь нэгэнт батлагдсаны дараа захиалгат засварын ажил эхлэхээс 14-өөс багагүй хоногийн өмнө ЭХДҮТ-ийн эсвэл захиалагчийн зүгээс засварын графикт өөрчлөлт оруулах санал тавьж болох бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр уг өөрчлөлтийг батлан хэрэгжүүлж болно.
11.7         Аваарын засвар, туршилт
11.7.1  Тоноглолын аваарын засвар, туршилтын захиалгыг хоногийн аль ч цагт шуурхай ажиллагааны удирдлагад өгч болох бөгөөд энэ нь дараах тохиолдлуудад хамаарна. Үүнд:
-       Үндсэн тоноглолын ажиллагааг тасалдуулах, хэвийн бус ажиллуулах, найдваржилтыг мэдрэгдэхүйц бууруулах , чадлыг нь хязгаарлах.
-       Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанарыг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй ажиллагааг мэдэгдхүйц бууруулах
-       Үндсэн тоноглолын болон тухайн объектыг явуулах, хэвийн ачаалал авах хугацааг уртасгах зэрэг болно.
11.7.2  ЭХДҮТ-ийн диспетчерийн удирдлага, мэдлийн тоноглол болон түүний хэвийн ажиллагаанд ноцтойгоор нөлөөлөх туслах тоноглолын аваарын засвар, туршилтын захиалгыг хугацаа харгалзахгүйгээр ЭХДҮТ-ийн диспетчерт өгнө.
11.7.3  Тоноглолыг түргэн зогсоох, таслахаар аваарын байдалтай байгаа боловч захиалга өгч горимыг зохицуулах хүртэл түр хугацаанд ажиллуулж байх боломжтой байвал тоноглолыг зогсоохоос өмнө аваарын захиалга үйлдэнэ.
11.7.4  Хэрэв тоноглолыг яаралтай зогсоох, таслах шаардлагатай эсвэл тоноглол нэгэнт зогссон тохиолдолд уг тоноглолын хариуцсан ээлжийн ажилтан тоноглолыг зогсоож шуурхай ажиллагааны удирдлагадаа мэдэгдсэний дараа гэмтлийн шинж чанар, ажлын хэмжээг тодорхойлон сэргээн засварлах хугацааг зааж аваарын захиалга үйлдэнэ.

12.1         Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төвийн эрх, үүрэг
12.1.1  Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төв нь Нэгдсэн сүлжээ бүрдүүлэгч цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцууд тэдгээрийн реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмж, дулааны шугам сүлжээний ажиллагааг тооцоолсон горимын дагуу хоногийн 24 цагийн турш шуурхай уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. Энэ зорилтын хүрээнд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
12.1.2  ЭХДҮТ нь цахилгаан, дулааны хэрэглээг цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, зохицуулалттай, зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс хангах горим ажиллагааг техник технологи, стандартын шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн шалгуурыг үндэслэн төлөвлөж хэрэгжүүлэн, гүйцэтгэлд хяналт тавина.
12.1.3  Цахилгааны үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийг шуурхай зохицуулж үйлдвэрлэлтийг хэрэглээтэй нь тэнцвэржүүлнэ.
12.1.4  ЭХДҮТ-ийн диспетчерийн шуурхай удирдлага, мэдлийн тоноглолд гарсан аваарыг устгах ажлыг гардан удирдана.
12.1.5  Нэгдсэн сүлжээний давтамж / тусдаа ажиллаж байх үед/, хүчдэл, үйлдвэрийн уур, сүлжээний усны даралт, халууныг тохируулах, горим тогтоож хянах, үндсэн сүлжээний чадлын урсгалын хэвийн горимыг тогтоож хянах, системийн статик, динамик тогтворжилтыг алдагдуулахгүй байхад байнгын хяналт тавьж шуурхай зохицуулж, удирдаж ажиллана.
12.1.6  Холбоо мэдээлэл, реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн ажиллагаанд тогтмол хяналт тавьж тавил тооцох өөрчлөх гарсан аваар, сааталд үнэлэлт дүгнэлт өгч холбогдох хүмүүст үүрэг өгч гэмтэл саатлыг устгуулах, тавил тооцоог тогтсон заагийн дагуу бодож өгөх, нэмэлт хамгаалалт автоматик тавих шинэчлэх зэрэг ажлуудыг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдээр гүйцэтгүүлэх зэрэг ажлыг хариуцан зохион байгуулж ажиллана.
12.1.7  Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрэглэгчдийг ялгаварлахгүйгээр цахилгаан хангамжийг таслах, хязгаарлах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
12.1.8  Бусад хуулийн этгээд, гадаад орноос нийлүүлэх, тэднээс авч болох нөөц чадлыг төлөвлөж нэгдсэн сүлжээний, төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл үйл ажиллагааг диспетчерийн шуурхай зохицуулалтаар хангана.
12.1.9  Төрөл бүрийн аваарын горимуудыг тооцоолж шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлнэ.
12.1.10  Нэгдсэн сүлжээний цахилгаан, дулааны хэрэглээний урт хугацааны урьдчилсан таамаглалыг жил тутам гаргаж байна.
12.1.11  Импорт, экспортын цахилгаан хангамжийн хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлнэ.
12.1.12  ЭХДҮТ нь нэгдсэн сүлжээний үйлдвэрлэлт, хэрэглээний тэнцвэржүүлэлтийг хангах үүднээс бүх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд болон тэдгээрээс бизнес харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй байгуулсан гэрээг заавал бүртгэх бөгөөд Эрчим хүчний зохицуулах газрыг үнэн зөв мэдээллээр тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу хангах үүрэгтэй.
12.1.13  ЭХДҮТ нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс диспетчерийн зохицуулалттай холбоотой хүлээн авсан бүх мэдээ, мэдээлэл болон гэрээнүүдийн зохих байгууллагуудаар баталгаажуулсан хувийг хадгалж нууцлалыг хадгална. Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн шуурхай ажиллагааны хүмүүсийг оролцуулан нэгдсэн сүлжээний аваар эсэргүүцэх дасгалыг жилд хоёроос доошгүй удаа явуулна.
12.1.14  Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн шуурхай ажиллагааны заавруудын бүрдэлт, хадгалалт, утга агуулгын зөв эсэх, сэлгэн залгалтын хөтөлбөрүүдийг цаг тухайд нь хянаж байхаас гадна дээрх бичиг баримтыг бүрдүүлж ажлын байранд байлгах шаардлагыг тавих эрхтэй.
12.1.15  Гадаад орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах үеийн хамтын ажиллагааны заавруудыг боловсруулж харилцагч талуудын техникийн дээд удирдлагаар батлуулж мөрдөж ажиллана.
12.1.16  Нэгдсэн сүлжээний хэмжээний аваар саатал, тасралтад дүн шинжилгээ хийх, акт боловсруулахад бусад хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллана.
12.1.17  ЭХДҮТ-ийн үйлчлэх хүрээ нь нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн тоноглолын ЭХДҮТ-ийн диспетчерийн удирдлага ба мэдэлд байдаг үндсэн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, реле хамгаалалт, автоматик болон диспетчерийн холбоо, мэдээллийн тоноглол, хэмжих хэрэгсэл, арилжаа, тооцооны тоолуурууд зэргээр тодорхойлогдон үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгчийн шуурхай ажиллагаагаар хэрэгжинэ.

12.2.1       Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллана.
12.2.2       Цахилгаан, дулааны эрчим хүч тасралтгүй үйлдвэрлэх дамжуулах, түгээх үйл ажиллагааг явуулна.
12.2.3       Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмжийн эдийн засгийн хамгийн ашигтай горимыг боловсруулан мөрдөх, техникийн алдагдлыг багасгах хэмнэлтийн бодлогыг боловсруулан ажиллана.
12.2.4       ЭХДҮТ-өөс тогтоож өгсөн схем, горим, шуурхай ажиллагааны заавар.журам зэрэг эрхийн актуудыг чанд сахиж биелүүлнэ.
12.2.5       Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй холбогдсон маргаантай асуудлыг Эрчим хүчний зохицуулах газарт тавьж шийдвэрлүүлнэ.
12.2.6       Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эрхийн дагуу эрчим хүчний барилга байгууламж барьж болно.
12.2.7       Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь бусад хуулийн этгээдүүдтэй аж ахуйн гэрээтэй ажиллана.
Арвангуравдугаар бүлэг:
Шуурхай ажиллагааны хүмүүсийн эрх, үүрэг, харьцаа
12.1         ЭХДҮТ-ийн шуурхай ажиллагааны хүмүүсийн эрх, үүрэг
13.1.1  ЭХДҮТ-ийн диспетчер нь дараах үүрэгтэй.
•        ЭХДҮТ-ийн диспетчер нь нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн өгөгдсөн горимыг тогтоогдсон хэмжээнд барихад хяналт тавьж тэдгээрийн шуурхай ажиллагааны ажилтнуудыг 24 цагийн турш диспетчерийн удирдлагаар хангаж ажиллана.
•        Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа цахилгаан станцуудын хооронд тухайн үеийн цахилгаан, дулааны хэрэглээнээс хамааруулан ачааллын хуваарилалтыг шуурхай зохицуулна.
•        Импортоор авах эрчим хүчний чадал ба хэмжээг төлөвлөсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байлгана.
•        Нэгдсэн сүлжээний ЭХДҮТ-ийн диспетчерийн удирдлага, мэдлийн тоноглолд сэлгэн залгалт хийх үед холбогдох шуурхай ажиллагааны хүмүүсийг шуурхай удирдлагаар хангана.
•        Нэгдсэн сүлжээний үйл ажиллагаанд дүгнэлт хийж өгөгдсөн горимыг хамгийн оновчтой, эдийн засгийн хэмнэлттэйгээр хэрэгжүүлнэ.
•        Нэгдсэн сүлжээний статик, динамик тогтворжилтыг алдагдуулахгүй байх бүх талын техникийн арга хэмжээг авна.
•        Нэгдсэн сүлжээнд шинээр холбогдох цахилгааны байгууламжуудыг холбох техникийн ч ажилбарууд, шаардлагатай туршилтуудад хяналт тавьж шуурхай удирдлагаар хангана.
•        Диспетчерийн цаг, хоног, cap, жилийн шуурхай мэдээ болон улсын статистикийнчанартай бүртгэл мэдээллийг тогтоогдсон журмын дагуу хөтөлнө.
13.1.2  ЭХДҮТ-ийн диспетчер нь дараах эрхтэй.
•        Нэгдсэн сүлжээнд гарсан аваар саатлыг гардан устгах ажлыг шууд удирдах үүрэгтэй бөгөөд энэ зорилгоор бололцоот бүх хүн хүч, техник хэрэгслийг нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа үйлдвэр газруудаас дайчлан гаргуулах эрхтэй.
•        Нэгдсэн сүлжээний хоёрдогч хэлхээний тоног төхөөрөмжид холбогдох заавруудын дагуу өөрчлөлт хийнэ.
•        ЭХДҮТ-ийн шуурхай удирдлага ба мэдлийн тоноглолыг ажилд залгах, ажлаас гаргах шийдвэрийг өгөхийн зэрэгцээ дээрх тоноглолыг бэлтгэлээс гаргах, засвар үйлчилгээ хийх эцсийн зөвшөөрлийг өгнө.
•        Нэгдсэн сүлжээний статик, динамик тогтворжилт алдагдах нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа үйлдвэр, газруудын үндсэн тоноглолд ноцтой эвдрэл гэмтэл гарах, хүний амь насанд аюул учрах нөхцөл бүрдсэн, өгөгдсөн горим ажиллагааг санаатайгаар зөрчсөн, улс хоорондын зэрэгцээ ажиллаж буй системүүдийн хэвийн ажиллагаа алдагдах зэрэг аюултай тохиолдлуудад нэгдсэн сүлжээний тухайн холбогдох хэсгийг ЭХДҮТ-ийн диспетчер нь бусад хуулийн этгээдүүдтэй зөвшилцөхгүйгээр Нэгдсэн сүлжээнээс шууд тусгаарлах эрхтэй.
•        ЭХДҮТ-ийн диспетчер нь энэхүү дүрэм болон шуурхай ажиллагааны сахилгыг зөрчсөн тохиолдолд нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн аль ч хэсэгт ажиллаж байгаа шуурхай ажиллагааны ажилтнуудыг тухайн ээлжийн үед нь шуурхай ажиллагаанаас гаргах эрхтэй.

13.2.1       Нэгдсэн сүлжээг бүрдүүлэгч нэгжүүдийн шуурхай ажиллагааны дээд удирдлага нь Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв мөн.
13.2.2       Нэгдсэн сүлжээг бүрдүүлэгч нэгжүүдийн өдөр тутмын шуурхай ажиллагааг ЭХДҮТ-ийн Технологийн удирдлагын албаны ээлжийн диспетчер удирдан явуулна.
13.2.3       Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд орж байгаа цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх компаниуд нь өөрийн шуурхай ажиллагааны бүтцийг боловсруулж ЭХДҮТ-тэй зөвшилцсөн байна. Шуурхай ажиллагааны удирдлагын босоо тогтолцооны схемийг Хавсралт №3-д үзүүлэв.
13.2.4       ЭХДҮТ-ийн Технологийн удирдлагын албаны ээлжийн диспетчерийн шууд удирдлагад цахилгаан станцын ээлжийн инженер, цахилгаан цехийн ээлжийн дарга, дамжуулах сүлжээний ба УБДШСК-ны диспетчерүүд, ЭХДҮТ-ийн диспетчерийн удирдлага, мэдлийн тоноглол бүхий дэд станцын шуурхай ажиллагааны хүмүүс ажиллана.
13.2.5       ЗХДҮТ-ийн диспетчерийн шууд удирдлагад ажилладаг шуурхай ажиллагааны хүмүүс шуурхай ажиллагаанд анх орж ажиллахдаа, түүнээс хойш 2 жил тутамд техник ашиглалтын дүрэм , шуурхай ажиллагааны дүрэм, холбогдох заавруудаар ЭХДҮТ-ийн ТУА-нд шалгалт өгнө.
13.2.6       Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд орж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын тоноглол нь шуурхай ажиллагааны хамаарлын хувьд:
·     Нэгдсэн сүлжээг бүрдүүлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн шуурхай ажиллагааны хүмүүсийн өөрийн байгууллагын хүрээнд
·     Нэгдсэн сүлжээг бүрдүүлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хамтын
·     ЭХДҮТ-ийн диспетчер, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн шуурхай ажиллагааны хүмүүсийн хамтын
·     Зөвхөн ЭХДҮТ-ийн диспетчерийн шуурхай удирдлага, мэдэлд гэж байна.
·     ЭХДҮТ-ийн диспетчерийн шуурхай удирдлага, мэдлийн тоноглолыг энэхүү дүрмээр тогтоох бөгөөд бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоноглолын эзэмшлийн заагийг "Босоо тогтолцооны схем"-ийн дагуу харилцан зөвшилцөж тогтооно.
13.2.7   Хүний амь нас, тоноглолын бүрэн бүтэн байдалд аюул учрахаас бусад тохиолдолд ЭХДҮТ-ийн диспетчерийн удирдлага ба мэдлийн тоноглол тэдгээрийн реле хамгаалалт, автоматикийг ЭХДҮТ-ийн диспетчерийн зөвшөөрөлгүйгээр ажлаас гаргах, ажилд залгахыг хатуу хориглоно.
13.2.8   Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд орж байгаа ТЗЭ-ийн шуурхай ажиллагааны хүмүүс нь ЭХДҮТ-ийн диспетчерийн шийдвэрийг үг дуугүй шуурхай биелүүлж тухай бүрд хариу мэдэгдэх үүрэгтэй.
13.2.9   ЭХДҮТ-ийн диспетчерийн шуурхай удирдлагын тоноглолд хийгдэх бүх төрлийн сэлгэн залгалтыг ЭХДҮТ-ийн диспетчер өөрөө биечлэн удирдаж хийлгэнэ.
13.2.10       ЭХДҮТ-ийн диспетчерийн шуурхай мэдлийн тоноглолд хийгдэх үйлдэл нь түүний зөвшөөрөл буюу шийдвэрээр хийгдэнэ.
13.2.11       Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд багтаж байгаа аль нэг субъектийн ЭХДҮТ-ийн диспетчерийн шуурхай удирдлага, мэдлийн бус тоноглолд хийгдэх бүх төрлийн сэлгэн залгалт, шуурхай ажиллагааны үйлдлийг зөвхөн энэхүү субъектийн диспетчер биечлэн удирдаж, шийдвэр өгч хийлгэнэ.
13.2.12       Нэгдсэн сүлжээний бусад ТЗЭ-ийн шуурхай ажиллагааны хүмүүс нь өөрийн удирдлагын тоноглолд хийгдэх үйлдлийг бие дааж гүйцэтгэх ба ЭХДҮТ-ийн диспетчерээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Хэрэв дээрх бие даасан үйлдэл нь ЭХДҮТ-ийн диспетчерийн удирдлага, мэдлийн тоноглолын горим ажиллагаанд нөлөөлөх, станц, дамжуулах сүлжээний цахилгааны үндсэн схемийг өөрчлөх, реле хамгаалалтын сонгох чадварыг бууруулахаар байвал заавал ЭХДҮТ-ийн диспетчерээс зөвшөөрөл авч гүйцэтгэнэ.
13.2.13       ЭХДҮТ-ийн диспетчер нь цахилгаан станц, дамжуулах сүлжээ ба УБДШСК-ны диспетчерийн удирдлага, мэдлийн тоноглолын ажиллагаа нь нэгдсэн сүлжээний горим ажиллагаанд нөлөөлөхөөр байвал уг тоноглолыг шууд өөрийн удирдлагад авч болно. Энэ тухай харилцагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шуурхай ажиллагааны ажилтанд шууд мэдэгдэх бөгөөд шуурхай ажиллагааны журналд тэмдэглэнэ.
13.2.14       Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд орж байгаа үйлдвэр газруудын шуурхай ажиллагааны хүмүүс нь ЭХДҮТ-ийн диспетчерийн өгсөн шийдвэрийн үнэн зөвд эргэлзэж байвал энэ тухайгаа ЭХДҮТ-ийн диспетчерт товч тодорхой тайлбарлаж шуурхай ажиллагааны журналд бичиж тэмдэглэнэ. ЭХДҮТ-ийн диспетчер өөрийн шийдвэрээ үнэн зөв болохыг баталбал шийдвэрийг биелүүлэх бөгөөд, энэ тохиолдолд бүх хариуцлагыг ЭХДҮТ-ийн диспетчер хүлээнэ.
13.2.15       ЭХДҮТ-ийн диспетчерийн шийдвэрийг үндэслэлгүйгээр удаашруулсан шуурхай ажиллагааны болон үүнд нөлөөлсөн удирдах ажилтан хариуцлага хүлээнэ.
13.2.16       ЭХДҮТ-ийн диспетчерийн эрх мэдлийн хүрээнд багтах асуудлаар цахилгаан станц, цахилгаан, дулааны дамжуулах сүлжээний газрын дарга, ерөнхий инженер нар өөр өөрийн харъяалах шуурхай ажиллагааны хүмүүст шийдвэр өгөх шаардлага гарвал зөвхөн ЭХДҮТ-ийн диспетчерээс зөвшөөрөл авч гүйцэтгэнэ.
13.2.17       ЭХДҮТ-ийн диспетчерийн шууд удирдлагад байдаг шуурхай ажиллагааны хүмүүс ажлын байранд байхгүй үед шуурхай ажиллагааны шийдвэрийг (ачаалал нэмэх, хасах, хүчдэлийн түвшин тохируулах, реактор таслах, залгах г.м) шууд бус удирдлагад байдаг хүмүүст (ээлжийн монтёр, туслах диспетчер, щитийн ахлагч г.м) өгнө. Шууд бус удирдлагад байдаг хүмүүс нь диспетчерийн шийдвэрийг биелүүлсэн тухайгаа өөрийн байгууллагын шуурхай ажиллагааны дээд удирдлага /жижүүрийн инженер.цахилгаан
цехийн дарга /-д яаралтай мэдэгдэнэ.
13.2.18       Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд орж байгаа бусад ТЗЭ нь шинэ оны 1 сарын 1-ний дотор өөрийн үйлдвэрийн шуурхай ажиллагаа гардан удирдах, шуурхай ажиллагааны мэдээ мэдээлэл хүлээн авах дамжуулах эрх бүхий хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг ЭХДҮТ-ийн ТУА-д албан бичгээр ирүүлнэ.
13.2.19       ЭХДҮТ-ийн ТУА нь шуурхай ажиллагаа гардан удирдах, шуурхай ажиллагааны мэдээ мэдээлэл хүлээн авах, дамжуулах, шаардах эрх бүхий хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг шинэ оны. 1 сарын 1-ний дотор нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд орж байгаа бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд телефонограмм буюу факсаар мэдэгдэнэ.
13.2.20       Хэрэв шуурхай ажиллагааны хүмүүст өөрчлөлт орвол тухайн цаг үед нь телефонограммаар харилцан мэдээлнэ.
13.3         Шуурхай ажиллагааны холбоогоор ЭХДҮТ-ийн диспетчертэй харьцах харьцаа
13.3.1              Шуурхай ажиллагааны хүмүүс нь ЭХДҮТ-ийн диспетчертэй харьцахдаа эхлээд өөрийн байгууллагын нэрийг дараа нь өөрийн албан тушаал, нэрийг заавал хэлж ЭХДҮТ-ийн диспетчерийн нэрийг лавтай мэдсэний дараа албан ёсны яриагаа эхэлнэ.
13.3.2  Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд орж байгаа бусад ТЗЭ-ийн шуурхай ажиллагааны хүмүүс нь ЭХДҮТ-ийн диспетчерээс авсан шийдвэр ялангуяа нарийн төвөгтэй сэлгэн залгалттай холбогдсон шийдвэрийг давтан хэлж зөв ойлгосноо баталсны дараа гүйцэтгэнэ.
13.3.3  Авсан шийдвэрээ хугацаанд нь заавал биелүүлэх бөгөөд биелэлтийн талаар шийдвэр өгсөн хүндээ эргэж мэдэгдсэний дараа уг өгсөн шийдвэрийг биелүүлсэнд тооцно.
13.3.4  Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд орж байгаа бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын шуурхай ажиллагааны хүмүүс нь ЭХДҮТ-ийн диспетчерээс өгсөн бүх шийдвэрийг хүлээн авсан цаг, минутыг шуурхай ажиллагааны журналд тэр дор нь тэмдэглэн авч, гүйцэтгэлийн талаар нэгэн адил тэмдэглэл хийнэ.
13.3.5  ЭХДҮТ-ийн диспетчер нь шууд холбоо ажилгүй болсон тохиолдолд бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн холбоогоор дамжуулан шийдвэр өгнө. ЭХДҮТ-ийн диспетчерийн өмнөөс шийдвэрийг дамжуулж байгаа, шийдвэрийг хүлээн авч байгаа шуурхай ажиллагааны хүмүүс нь харилцан албан тушаал, нэрээ асууж мэдсэний дараа шийдвэрийг дамжуулж тус тусын шуурхай ажиллагааны журналд тэмдэглэл хийнэ.
13.3.6  Шуурхай ажиллагааны яриаг албан ёсны хэлээр зохих харьцааны зааврын дагуу явуулж байх үүргийг ярилцагч этгээдүүд харилцан хүлээнэ.
13.3.7  ЭХДҮТ-ийн диспетчер нь шуурхай ажиллагааны холбоо ажилгүй болсон даруйд уг холбооны хэрэгслийг яаралтай ажилд оруулах бүх арга хэмжээг авахыг холбогдох хүмүүсээс шаардах, гүйцэтгүүлэх эрхтэй.
13.3.8  Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн шуурхай ажиллагааны хүмүүс нь хоорондоо харьцахдаа энэ дүрмийн 13.2.1-13.2.19 -д заасан заалтыг баримтлан өөрийн байгууллагын хэмжээнд боловсруулсан харьцааны зааврыг мөрдөж ажиллана.

14.1.1  Энэхүү бүлэг нь эрчим хүчний нэгдсэн сүлжээ, цахилгаан дулааны станц, шугам сүлжээний эрчим хүч үйлдвэрлэх болон дамжуулах, түгээх төхөөрөмжийн найдвартай ажиллагаанд нөлөөлсөн технологийн зөрчлүүдийг судалж ангилан бүртгэх ажиллагааг журамтай болгоход оршино.
14.1.2  Эрчим хүчний хангагч, хэрэглэгч байгууллагуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдах асуудлууд энэ дүрмийн заалтад хамаарагдахгүй болно.
14.1.3  Энэ зааврыг ДБЯам, түүний харъяа эрчим хүчний нийт үйлдвэр, албан байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид дагаж мөрдөнө.
14.1.4  Бусад байгууллага, хэрэглэгчдийн эрчим хүчний тоноглол болон аж ахуйн нэгжийн эрчим хүчний өөрийн эх үүсвэрт гарсан технологийн зөрчил , саатлыг судлахад энэ дүрмийг ашиглаж болно.
14.1.5  Энэхүү дүрмийн дагуу дараах технологийн зөрчлийг судална.
·     Ашиглалтын явцад гарсан эрчим хүчний тоноглолын эвдрэл
·     Эрчим хүчний төхөөрөмж, тэдгээрийн эд ангиудыг зогсоож ажлаас гаргахад хүргэсэн техникийн параметрийн хэлбэлзэл
·     Хэрэглэгчдийг төлөвлөгөөт бус байдлаар бүрэн буюу хэсэгчлэн тасалсан
14.1.6  Технологийн зөрчлийг судалж ангилах үндсэн зорилго нь:
•       Зөрчлийн шалтгааныг тогтоох
•       Зохион байгуулалтын болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг боловсруулах
•       Эрчим хүчний үйлдвэрийн найдвартай ажиллагаанд үнэлэлт өгөх Ашиглалт, засварын ажлын зохион байгуулалтыг сайжруулах.эрчим хүчний тоноглолыг өөрчлөх, шинэчлэх, өргөтгөх, солих асуудлыг илрүүлэн гаргах
14.1.7  Энэхүү дүрмийн дагуу тогтоосон акт, судалгааны материалыг ашиглан үйлдвэрийн удирдлага, удирдах дээд байгууллага, нэгдэл, яам, улсын хяналтын байгууллага зөрчил гаргасан үйлдвэр, хувь хүний бурууг тогтоох, удирдамж материал /тушаал, техникийн шийдвэр, циркуляр г.м/ гаргах шаардлагатай эсэхийг тогтооно.
14.1.8  Технологийн зөрчил гаргахад хүргэсэн шалтгаан.судлах явцад илэрсэн дутагдлыг бүрэн
арилгах, давтан гаргуулахгүй байх талаар төлөвлөгдсөн арга хэмжээг заавал
биелүүлсэн байна.
14.1.9   Зөрчлийн ангилал
·     Эрчим хүчний тоног төхөөрөмжийн ажиллагаанд гарсан зөрчлийг түүний шинж байдал, учруулсан хохирол /эрчим хүч тасалдсан, сүлжээний тогтворжилт алдагдсан, параметр хэлбэлзсэн, байгаль орчинд нөлөөлсөн, тоноглолын хэвийн хэмжээ, найдвартай ажиллагааг бууруулсан бусад шалтгаанууд/-оос нь хамааруулж аваар, I ба II зэргийн саатал гэж ангилна.
·     Бусад байгууллагын буруугаас эсвэл хэрэглэгчдийн өөрийн мэдлийн төхөөрөмжийн доголдлоос болж эрчим хүчээр хангагдах боломж алдагдсан нөхцөлд гарсан хохирлыг харгалзахгүйгээр хэрэглэгчийн таслалт гэж ангилан бүртгэнэ
14.1.10  Аваар Үүнд:
·     Төрөл бүрийн эвдрэл, барилга байгууламжийн нуралтаас болж эрчим хүчний тоног төхөөрөмж /уурын болон ус халаагуурын зуух, турбин, генератор,дизель агрегат, бүх төрлийн цахилгаан станцын цахилгааны ерөнхий холболтын систем ба хүчний трансформатор, 35кВ ба түүнээс дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам , дэд станцын холболтын систем хүчний трансформатор/-ыг зайлшгүй зогсооход хүргэж засварт 25 ба түүнээс дээш хоногоор байлгасан
·     Уурын болон усан халаалтын зуух, турбин, генератор, 315кВт ба түүнээс дээш чадлын хүчний трансформаторт эвдрэл гарч тэдгээрийг засварлах нь ашиггүй ба боломжгүй тохиолдолд
·     Аваар эсэргүүцэх автоматаар таслагдсан буюу сэргээгдсэнээс бусад тохиолдолд хэрэглэгчдийн нийт чадлыг 100мВт ба түүнээс ихээр хязгаарласан
·     Тоноглолын гэнэтийн зогсолтоос шалтгаалан давтамж 49,0 Гц-ээс буурч 1 цаг ба түүнээс дээш, эсвэл хоногийн туршид үргэлжилсэн нийлбэр хугацаа нь 3 цагаас их байвал
·     Цахилгаан станцад нэгээс илүү генератор ажиллаж байсан нөхцөлд ачаалал бүрэн хаях
·     Эрчим хүчний систем хэд хэдэн хэсэг болж тусгаарлагдсан үед нийт ачааллын 40 хувиас их хэмжээгээр хэрэглэгчдийг хязгаарлах
·     6кВ ба түүнээс дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам байгалийн гамшгаас болж гэмтэх, бусад шалтгаанаар хязгаарлах зэргээс нийт чадлын 20 ба түүнээс дээш хувийг таслах
·     Дулаацуулгын улирлын үед дулааны эх үүсвэр, дулааны төв шугам,түүний хэсэг 5 ба түүнээс дээш цагаар зогсох
·     Цахилгаан дулааны сүлжээний горим зөрчигдсөн, гэмтэл гарснаас хэрэглэгчид төв суурин газрыг 12 ба түүнээс дээш цагаар таслах
·     Үнсэн сангийн далан дамжуулах шугам эвдэрч улмаар үнс, бохир ус задгай урсаж байгаль орчныг бохирдуулах
14.1.11  Нэгдүгээр зэргийн саатал
·     Гэмтлийн улмаас үндсэн тоноглол /Уурын болон ус халаагуурын зуух, турбин, генератор, дизелийн агрегат, бүх төрлийн цахилгаан станцын ерөнхий холболтын систем ба хүчний трансформатор, 35кВ ба түүнээс дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын холболтын систем.шүнтлэгч реактор/ -ыг зайлшгүй зогсооход хүргэж засварт 3-аас 25 хүртэл хоног зогсоох
·     Эрчим хүчний үйлдвэрүүдийн тоноглолын гэнэтийн зогсолтоос болж давтамж 49,5 Гц-ээс доош буурах
·     Цахилгаан станц ачаалал бүрэн хаях
·     Эрчим хүчний систем хэдэн хэсэг болж хэрэглэгчдийг хязгаарлах
·     6кВ ба түүнээс дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам байгалийн гамшгаас болж гэмтэх, бусад шалтгаанаар хязгаарлах зэргээс болж нийт чадлын 20 хүртэлх хувийг таслах
·     Халаалтын улирлын үед дулааны эх үүсвэр, дулааны төв шугам,түүний хэсэг 2-оос 5 цаг хүртэл бүрэн зогсоох
·     Цахилгаан дулааны сүлжээний горим зөрчигдсөн.гэмтэл гарснаас хэрэглэгчид төв суурин газрыг 4-өөс 12 цаг хүртэл таслах
·     Шингэн буюу хийн байдалтайгаар ашиглагддаг химийн хорт бодис алдагдаж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн
14.1.12  Хоёрдугаар зэргийн саатал
·     Төрөл бүрийн автомат, хамгаалалтын үйлдэлд тусгагдсанаас бусад нөхцөлөөр түр зуурын хугацаанд хэрэглэгчийг эрчим хүчээр таслах
·     Эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан дулааны сүлжээний тоноглол эд ангийг зайлшгүй тохиолдолд түр хугацаагаар буюу андуурч таслах
·     Халаалтын улирлын үед дулааны эх үүсвэр, дулааны төв шугам, түүний хэсэг 2 цаг хүртэл хугацаагаар бүрэн зогсох
·     Цахилгаан, дулааны сүлжээний горим зөрчигдсөн, гэмтэл гарснаас хэрэглэгчид төв суурин газрыг 4 цаг хүртэл хугацаагаар таслах
·     Диспетчер, шуурхай удирдлагын технологийн тоноглол (холбоо, дохиолол г.м) нэг цагаас дээш хугацаагаар ажлаас бүрэн гарвал
·     Реле хамгаалалт буюу аваар эсэргүүцэх автомат төхөөрөмжийн дохиолол өгөхөөс бусад буруу ажиллагаанаас болж хэрэглэгчдийг эрчим хүчээр тасалдуулбал
14.2         Зөрчил, түүний үүссэн, гүнзгийрсэн шалтгааныг тодорхойлох
14.2.1  Технологийн зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлахдаа доор дурьдсан шинжилгээ, дүгнэлт хийх ёстой. Үүнд:
·     Ашиглалтын хүмүүсийн үйл ажиллагаа, тоноглол, түүний ашиглалтын зохион байгуулалт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм заавартай тохирч байгаа эсэх -Тоноглолд урьдчилан сэргийлэх үзвэр үйлчилгээ, засвар болон техникийн байдлыг тодорхойлох хяналтыг хугацаанд нь чанартай хийсэн эсэх, засварыг дүрэм зааврын дагуу хийсэн байдал
·     Тоноглолын гэмтэл, аваарын эх үүсвэрийг цаг тухайд нь арилгаж байсан эсэх.тоноглолын найдвартай ажиллагааг дээшлүүлэх арга хэмжээ, удирдамж материал, аваар эсэргүүцэх циркулярын болон албан шаардлагуудын биелэлт -Тоноглол ба эд ангиудын бүтцийн хийгдсэн чанар, төслийн болон барилга угсралт тохируулгын ажлын гүйцэтгэл
·     Байгалийн үзэгдлийн хэмжигдэхүүн /мөсдөлтийн зузаан, салхины хурд г.м/ тухайн үйлдвэрийн, тоноглолын төсөлд тусгасантай тохирч байгаа эсэх
14.2.2  Зөрчлийг судлахдаа түүний үүссэн болон гүнзгийрсэн шалтгаан урьдчилсан нөхцөл байдал, шалтгаан нөхцөлийн уялдаа холбоог нягтлан илрүүлж тодорхойлсон байх ёстой.
14.2.3  Зөрчлийг техникийн/ технологийн / шалтгаанаар нь ангилах нь:
14.2.3.1     Тоноглолын эд анги, зангилгааны материалын бүтцийн өөрчлөлт
14.2.3.2     Гагнуурын зөрчил
14.2.3.3     Механик холболтын зөрчил
14.2.3.4     Механик элэгдэл
14.2.3.5     Үнс, тоосноос шалтгаалсан элэгдэл
14.2.3.6     Зэврэлтийн элэгдэл
14.2.3.7     Гадаргын элэгдэл
14.2.3.8     Доргионы хэтрэлт
14.2.3.9     Тэсрэлт
14.2.3.10     Хэт халалт, түлэгдэлт гэх мэт дулааны гэмтэл
14.2.3.11     Цахилгаан нумын гэмтэл
14.2.3.12     Цахилгаан контактын гэмтэл
14.2.3.13     Механик гэмтэл
14.2.3.14     Цахилгаан хөндийрүүлгийн гэмтэл
14.2.3.15     Цогшилт, гал түймэр
14.2.3.16     Цахилгаан сүлжээний тогтворжилтын алдагдалт
14.2.3.17     Илрүүлж чадаагүй буюу тодорхой бус шалтгаан
14.2.4  Зөрчлийг зохион байгуулалтын шалтгаанаар ангилах нь:
14.2.4.1     Шуурхай ажиллагааны хүмүүсийн буруу үйл ажиллагаа
14.2.4.2     Шуурхай ажиллагааны бус хүмүүсийн буруу үйл ажиллагаа
14.2.4.3     Удирдамж материалын чанар хангалтгүй
14.2.4.4     Техникийн үйлчилгээний чанар хангалтгүй    
14.2.4.5     Ашиглалтын бусад доголдол
14.2.4.6     Төслийн гологдол, алдаа
14.2.4.7     Хийц,бүтцийн гологдол
14.2.4.8     Угсралтын гологдол
14.2.4.9     Засварын гологдол
14.2.4.10     Барилгын гологдол
14.2.4.11     Байгалийн гамшгийн үйлчилгээ
14.2.4.12     Гаднын байгууллага, хүмүүсийн үйлчилгээ
14.2.4.13     Илрүүлж чадаагүй буюу тодорхой бус шалтгаан
14.3         Зөрчлийн тухай мэдээлэх журам
14.3.1       Эрчим хүчний үйлдвэр нь аваар, 1-р зэргийн саатлыг тухай бүрд нь ДБЯам,Түлш эрчим хүчний ерөнхий газар болон, улсын хяналтын байгууллага, Эрчим хүчний зохицуулах газар,ЭХДҮТ-д шуурхай мэдэгдэх ёстой
14.3.2       Гарсан зөрчлийн тухай шуурхай мэдээлэлд дараах зүйлүүд орсон байх ёстой. Үүнд гарсан цаг хугацаа, зөрчлийн товч утга, агуулга, гэмтлийн шинж, хэрэглэгчдийн таслагдсан байдал, зөрчлийг арилгахаар авсан арга хэмжээ, ямар комисс ажиллаж байгаа тухай болно.
14.4         Зөрчлийг судлах журам
14.4.1  Гарсан аваар, I зэргийн саатал бүрийг зөрчлийн шинж чанараас хамааруулан тусгай комисс томилон судална.
14.4.2  Хоёрдугаар зэргийн саатлыг тухайн асуудал хариуцан ажилладаг мэргэжилтнүүд буюу комисс томилогдож судална. Энэ комиссыг эрчим хүчний үйлдвэр тус бүр дээр даргын тушаалаар томилно.
14.4.3  Улсын хяналтад хамаардаг тоног төхөөрөмжид гарсан аваарыг судлахдаа комиссын бүрэлдэхүүнд улсын хяналтын байгууллагын байцаагч нарыг оролцуулна.
14.4.4  Төсөл, хийц, барилга байгууламжийн болон угсралт засварын ажлын доголдлоос шалтгаалсан ажлын бүх зөрчлүүдийг судлахдаа эдгээр байгууллагуудын эрх бүхий мэргэжилтнүүдийг мөн үйлдвэрлэсэн газрын төлөөлөгчийг оролцуулбал зохино.
14.4.5  Технологийн зөрчлийн улмаас хэрэглэгчдэд учруулсан хохирлыг тодорхойлохдоо улсын хяналтын байгууллагын төлөөлөгчийг оролцуулан гүйцэтгэж байвал зохино.
14.4.6  Эрчим хүчний үйлдвэр дээрх улсын хяналтын хамаардаг тоноглолд гарсан зөрчлийг судлахдаа улсын хяналтын байгууллагын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм зааврын шаардлагыг үндэслэн гүйцэтгэнэ.
14.4.7  Хэрэглэгчдэд дутуу түгээсэн эрчим хүчийг зөрчил эхэлсэн, дууссан цагийн зөрүүд ноогдох хэвийн параметр / ачаалал/-аар тооцно. Дутуу түгээсэн эрчим хүчийг тасалсан, хязгаарласан гэж тус тусад нь тооцно.
14.4.8  Дутуу боловсруулсан эрчим хүчийг тооцохдоо цахилгаан станцад ажлын чадлыг зохих хугацаанд бууруулсан хэмжээгээр нь тооцно.
14.4.9  Зөрчлийг судлах ажлыг гарсан даруйд нь яаралтай эхэлж 7 хоногийн дотор дуусгавар болговол зохино.
14.4.10       Томилогдсон комисс нь комиссын даргын тогтоосон журмын дагуу ажлаа явуулж гүйцэтгэнэ.
14.4.11       Зарим нөхцөлд комиссын даргын саналыг харгалзан судлах хугацааг удирдах дээд байгууллагаас сунгаж болно.
14.4.12       Зөвхөн комиссын даргын шийдвэр буюу заалтын үндсэн дээр гэмтсэн тоноглолыг нээх, задлах ажлыг тус комиссын бүрэлдэхүүнд орсон үйлдвэрлэсэн газар ба бусад газрын төлөөлөгчдийг байлцуулж гүйцэтгэвэл зохино.
14.4.13       Дээрх заалтад дурьдсан төлөөлөгчид нь хүрэлцэн ирж амжаагүй нөхцөлд комиссын дарга нь гэмтсэн тоноглолыг үзэх, задлах ажлыг 3 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах эрхтэй. Зөрчлийг судлах болон сэргээн засварлах ажил нь энэ хугацаагаар хойшлогдоно.
14.4.14       Технологийн зөрчлийг судалсны үр дүн нь зөрчил үүссэн, түүний явц байдлыг үнэн зөвөөр тогтоосноор хууль эрхийн хүчинтэй болох ба доор дурьдсан материалуудыг бүрдүүлэх ёстой. Үүнд:
·     Аваарын дараах байдлыг харуулсан гэрэл зураг, схем буюу тоноглолын зөрчлийг тодорхой бичсэн байх
·     Шуурхай ажиллагааны хүмүүсийн ярианы дүрс бичлэг, шуурхай ажиллагааны журналын хуулбар, хүмүүсийн болон зөрчлийн тухай бусад бодитой үнэнийг тусгасан мэдүүлгүүд
·     Аваарын дараах хамгаалалт, хоригийн тавил, заалтын байдлыг тодорхой бичсэн байх
·     Бусад шаардлагатай техникийн тооцоо, лабораторийн шинжилгээ, туршилт зэрэг бусад ажлуудыг гүйцэтгэсэн баримт бичгүүд
14.4.15       Зөрчил гаргасан эрчим хүчний үйлдвэр нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
·     Гэмтсэн объектын гэрэл зургийг авахуулах, бусад шаардлагатай материалыг гаргах
·     Зөрчлийг судлахад шаардагдах тээвэр, холбооны хэрэгслээр хангах
·     Шаардлагатай нөхцөлд бусад байгууллагаас шинжээч, мэргэжилтэнг урьж оролцуулан гарах зардлыг хариуцах
·     Зөрчлийг судлахад комиссын ажиллах, техникийн материалуудыг хадгалахад зориулж тусгай өрөө тасалгаа түр хугацаагаар гаргаж өгөх
·     Тусгайлан судалсан материалыг шаардагдах хэмжээгээр олшруулах, хэвлэх
14.4.16       Гарсан зөрчлийг тусгай журнал /Хавсралт-4 /-д бүртгэхийн зэрэгцээ, судалсан акт /Хавсралт-5,6/ тогтооно. Судалсан актад дараах материалуудыг хавсаргасан байвал зохино.Үүнд:
·     Бичигч хэмжүүрийн зураглал
·     Осциллограмм
·     Шуурхай ажиллагааны журналуудын хуулбар
·     Шуурхай ажиллагааны хүмүүсийн мэдүүлэг Хүмүүсээс авсан (асуулт, хариулт) ярилцлага
·     Шаардлагатай техникийн эскиз, схем ба гэмтлийг харуулсан зураг
·     Туршилтын дүн, шалгалтын протокол Гэмтсэн тоноглолыг задалсан акт
14.4.17       Хуулбар баримт бичгүүдийг байгууллагын эрх бүхий удирдах тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх ёстой. Үйлдвэрлэсэн газрын гологдлоос болж баталгаат хугацаандаа бүрэн ажиллаж чадаагүй эрчим хүчний тоноглолд гарсан II зэргийн саатал болон бүх I зэргийн сааталд акт / Хавсралт-6 / тогтооно. Дээрхээс бусад бүх II зэргийн саатлыг тусгай журнал / Хавсралт-4/-д бүртгэнэ.
14.4.18       Судалсан актад комиссын бүх гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Комиссын зарим гишүүд нь судалсан актын дүгнэлттэй санал зөрж байгаа нөхцөлд "онцгой санал" гэж өөрийн саналыг бичиж гарын үсэг зурж хавсаргах хэрэгтэй.
14.4.19       Комиссын гаргасан актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдвэр, хүмүүс үндэслэлээ гарган улсын хяналтын байгууллагад өгөх ба улсын хяналтын байгууллага 14 хоногийн дотор судлан эцсийн шийдвэр гаргана.
14.5         Бүртгэх, тайлагнах журам
14.5.1       Эрчим хүчний тоноглолыг ашиглалтад хүлээлгэн өгсөн ачаалал доор иж бүрэн туршилт хийж дууссан цагаас эхлэн тоноглолын бүхийл ажиллагааны туршид гарсан технологийн зөрчлийг бүртгэж байх ёстой.
14.5.2       Тоноглол, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авахаас өмнөх иж бүрэн туршилт хийж байх үед гарсан буюу төлөвлөгөөт засварын явцад илрүүлсэн гэмтлүүд, мөн түүнчлэн эрчим хүчний параметр удаан хугацааны туршид хэлбэлзэлтэй ажиллаж байгаа тохиолдлуудыг тоноглолын паспортод тусгайлан тэмдэглэх бөгөөд cap бүрийн тайланд тусгагдахгүй, нийт тоонд ч оруулж тооцохгүй.
14.5.3       Эрчим хүчний аль нэг үйлдвэрт гарсан зөрчлийг тухайн үйлдвэрт тооцож бүртгэнэ. Харин нэгдсэн сүлжээ үүсгэж байгаа цахилгаан станц, сүлжээг хамарсан зөрчлийг нэгдсэн сүлжээний гэж тооцож бүртгэнэ.
14.5.4       Хэрэглэгчдийн буруугаар гарсан тасралтыг бүртгэлд оруулж тооцохгүй.
14.5.5       Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа үйлдвэрүүд cap бүрийн мэдээ /Хавсралт-7/-г дараа сарын 5-ны дотор ТЭХЕГ-т, ТЭХЕГ, аймгийн эрчим хүчний үйлдвэр болон бусад газрууд уул мэдээг / Хавсралт-7/ мөн сарын 10-ны дотор Яаманд ирүүлнэ. Мөн урьд cap, жилд гарсан аваар саатлын актад тусгагдсан арга хэмжээний гүйцэтгэлийг нэг бүрчлэн гаргаж ирүүлсэн байна.
14.5.6       Цахилгаан станцын cap бүрд гарсан технологийн зөрчлийн нийт тоо нь диспетчерийн графикийн зөрчлийн нийт тооноос багагүй байх бөгөөд технологийн зөрчлийн улмаас дутуу түгээсэн эрчим хүчний хэмжээ диспетчерийн графикийн дутуу түгээсэн (боловсруулсан) эрчим хүчтэй тохирч байвал зохино. Технологийн зөрчил бүр бүртгэгдэж байх ёстой.

14.6.1       Шуурхай ажиллагааны бүх шатны хүмүүс нь эрчим хүчний салбарын үйлдвэрүүдэд ноцтой осол, аваар, гэмтэл, саатал гарч горим ажиллагаанд өөрчлөлт, хүндрэл гарах үед мэдээлэл хийхдээ энэ журмыг үндэс болгон мөрдөнө.
14.6.2       Энэ онцгой журмын зорилго нь удирдах ажилтнуудад эрчим хүчний хангамжийн тасалдал, доголдолд хүргэсэн аваар, осол, саатал, эвдрэл гэмтлийн болон байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн тухай мэдээллийг яаралтай хийсний үндсэн дээр түүнийг шуурхай арилгах, гүнзгийрэх, удаашрахаас урьдчилан сэргийлэх техникийн болон зохион байгуулалтын шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхэд оршино.
14.6.3       Шуурхай ажиллагааны бүх шатны хүмүүс нь аваар, саатлыг арилгах ажиллагааг удаашруулахгүйгээр өөрсдийн мэдээлэл хийх схемийн дагуу захиргааны болон техникийн удирдах ажилтнуудад тодорхой мэдээллийг өдөр, шөнийн аль ч цагт яаралтай хийнэ. Үүнд:
а/ Байгууллага компанийн удирдлагад:
·     Эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанаас болж хүний амь нас, эрүүл мэндэд гэмтэл учруулсан осол, аваарууд
·     Эрчим хүчний салбарын үйлдвэрүүдэд ноцтой тэсрэлт, тасралт, хагаралт, галын аюул гарахад
·     Үндсэн тоноглол ноцтой гэмтэж үйлдвэрийн болон нэгдсэн сүлжээний найдвартай ажиллагаа алдагдан хэрэглэгчдийг өвлийн улиралд 2 цагаас, бусад улиралд 4 цагаас дээш хугацаагаар хэсэгчлэн болон бүрэн таслах тохиолдолд
·     Дулаан ба цахилгаан дамжуулах болон түгээх шугамын тасралт нь бүтэн хороолол, дүүрэг, аймгийн төв, хот, суурин, сум төвлөрсөн газрын хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжид нөлөөлөх тохиолдолд-*Онцгой* хэрэглэгчдийн эрчим хүчний хангамж тасарсан тохиолдолд
б/ Техникийн удирдлагад:
·     Дээрх бүх тохиолдлуудад -ДЦС бүрэн *0* зогссон тохиолдол
·     Үндсэн тоноглолд гэмтэл гарч горим параметр ноцтой зөрчигдөх үед
·     Дулаан ба цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээнд гэмтэл гарах үед
·     Дулааны цахилгаан станцуудын нүүрс, мазут, усны хангамжид өөрсдөө шийдвэрлэж чадахгүй доголдол гарахад
·     Импортын гэрээт чадлын хэмжээ хэтрэхэд
·     Горим ажиллагаанд гарсан бусад хэвийн бус өөрчлөлтүүд
·     Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн үед
в/ Шуурхай ажиллагааны удирдлагад:
·     Дээрх бүх тохиолдлуудыг
·     Нэгдсэн сүлжээ хоёр буюу хэд хэдэн хэсэгт хуваагдахад
·     Нэгдсэн сүлжээнд асинхрон явалт үүсэж арилахгүй удааширвал
·     Станц нэгдсэн сүлжээнээс тусдаа гарах
·     Дэд станц болон насос станц хүчдэлгүй болох
·     Нэгдсэн сүлжээний тогтворжилт алдагдах
·     Нэгдсэн сүлжээ ОХУ-ын ЭХС-ээс тусдаа гарах
·     Нэгдсэн сүлжээ *0* суухад
14.6.4  ЭХДҮТ-ийн диспетчер-инженер нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирсэн мэдээллүүдийг шаардлагатай гэж үзвэл бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шуурхай ажиллагааны хүмүүст болон Буриадын эрчим хүчний системийн диспетчерт мэдэгдэж анхааруулна.
14.6.5  Мэдээлэл өгөгч шуурхай ажиллагааны хүмүүс нь өгсөн мэдээллийнхээ тухай болон мэдээлэл хүлээн авагч хүний албан тушаал, нэр, цаг хугацааг шуурхай ажиллагааны журналд тодорхой бичих үүрэгтэй ба журналд бичигдээгүй мэдээлэл албан ёсны мэдээлэлд тооцогдохгүй.
14.6.6  Мэдээлэл хүлээн авсан удирдах хүмүүс нь тус тусын дээд шатны удирдлагад, түүний байхгүй үед дараагийн шатны удирдлагад болон бусад холбогдох хүмүүст мэдээллийг дамжуулан мэдэгдэж мэргэжлийн болон материал, техникийн тусламж үзүүлэх болон авах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ёстой. Аваар саатлыг устгаж буй диспетчер-инженерээс олон зүйл лавлаж асуух, шуурхай ажиллагаанд дур мэдэн оролцох зэрэг нь аваар, саатлыг устгах явцад саад учруулдаг тул удирдах ажилтнууд нь үүнийг анхаарч ажиллавал зохино.

14.7.1  Нэгдсэн сүлжээнд болон тухайн үйлдвэр, объект дээр аваар ослын шинжтэй нөхцөл байдал үүссэн үед шуурхай ажиллагааны ажлын байранд гадны болон шуурхай ажиллагаанд хамаарахгүй хүмүүс байхыг хориглоно.
14.7.2  Үйлдвэр газруудын шуурхай ажиллагааны ажилтан нь горимд орсон өөрчлөлт, схем тоноглолын байдал, тоноглолын гэмтэл, хэрэглэгчдийг тасалж, хязгаарласан тухай, осол зөрчил, аваар саатал, гал, ус, байгалийн гэнэтийн аюулын талаар ЭХДҮТ-ийн диспетчерт буруу ташаа мэдээлэл өгвөл захиргааны болон хуулийн хариуцлага хүлээнэ. Аваарын үед шуурхай ажиллагааны хүмүүс нь тоноглолын дохиолол, хамгаалалтын ажиллагааны байдлыг сайтар бүртгэж шуурхай ажиллагааны журналд шат дарааллаар нь үнэн зөв бичиж үлдээнэ.
14.7.3  Нэгдсэн сүлжээг хамарсан аваар саатал гарсан үед тухайн байдал эргэж хэвийн болтол ээлж хүлээлцэхгүйгээр ажиллана.
14.7.4  Нэгдсэн сүлжээг хамарсан аваар саатал гарсан үед аваарын байдлыг дүгнэх хуралд заавал оролцож аваарын үед авсан арга хэмжээ, ажиллагааны дүгнэлт, мэдүүлгээ өгнө.

15.1         Зорилго, хамрах хүрээ
15.1.1       Нэгдсэн сүлжээнд гарсан аваарын үед шуурхай ажиллагааны янз бүрийн шатны хүмүүсийн ажлын хуваарь, гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос гадна гадаадын эрчим хүчний системээс тусдаа буюу зэрэгцээ ажиллаж байгаа үед гарсан аваарыг устгах үндсэн зарчмыг тодорхойлоход оршино.
15.1.2       Аваарыг устгах гэдэг нь нэгэнт гэмтсэн тоноглолыг нэгдсэн сүлжээнээс тусгаарласны дараа аваарыг цаашид гүнзгийрүүлэхээс сэргийлэх, хүн ба тоног төхөөрөмжид нөлөөлөх аюулыг арилгах, хэрэглэгчийн эрчим хүчний хангамж, эрчим хүчний чанарын үзүүлэлтүүдийг хэвийн болгох арга хэмжээг яаралтай авах, нэгдсэн сүлжээ ба түүний хэсгүүдийг аваарын дараах тогтвортой найдвартай схемд оруулах, аваарын үед тусгаарлагдсан тоноглолын байдал түүнийг эргүүлж ажилд залгаж болох эсэхийг тодруулах явдал юм.
15.1.3       Үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэхүү бүлгийг үндэслэн өөрсдийн нөхцөлд тохирсон зохих нэмэлт заалтуудыг хэрэгжүүлэх талаар тайлбар хийж, дотоодын заавар боловсруулна.
15.2         Давтамжийн бууралтын үед авах арга хэмжээ
15.2.1   Чадлын буюу эрчим хүчний дутагдлаас үүдэн нэгдсэн сүлжээнд давтамж буурсан үед цахилгаан станцуудын зэрэгцээ ажиллагааны тогтворжилтыг хангах, тоноглолын ажиллагаанд зөвшөөрөгдөхгүй нөхцөл бий болохоос урьдчилан сэргийлэхийн тулд дараах графикуудыг ЭХДҮТ бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хамтран боловсруулж ЭХДҮТ-ийн ерөнхий диспетчер батална.
·     давтамжаар ачаалал хөнгөлөх график
·     чадлаар хэрэглэгчдийг хязгаарлах график
·     нэгдсэн сүлжээний цахилгаан станц болон дэд станцуудаас урьдчилан анхааруулахгүйгээр хэрэглэгчдийг таслах график
15.2.2       Цахилгаан станцад зарим генераторуудыг синхрон бус ажиллуулах замаар дотоод хэрэгцээний тэжээлийг тусгаарлах зааврыг цахилгаан станцын техникийн дээд удирдлага батална.
15.2.3       Нэгдсэн сүлжээ нь гадаад орнуудын цахилгаан системтэй зэрэгцээ ажиллаж байгаа тохиолдолд давтамжийг тэдгээрийн хамтран ажиллах техникийн зааврын дагуу тохируулна.
15.2.4       Давтамж огцом доошилсон тохиолдолд цахилгаан станцуудын шуурхай ажиллагааны хүмүүс нь ЭХДҮТ-ийн диспетчерийн шийдвэрийг хүлээлгүйгээр бие даан, эргэлдэж байгаа бүх бэлтгэл чадлыг бүрэн дүүрэн ашиглах үүрэгтэй.
15.2.5       Нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллаж байгаа цахилгаан станцуудыг давтамжаар тусгаарлах автоматаар тусдаа гарах хүртэл давтамжийг унагах нь аваарыг улам удаашруулдаг тул ЭХДҮТ-ийн диспетчер нь аль болох уг автоматыг ажиллуулахгүйгээр давтамжийн уналтыг зогсоох бүхий л арга хэмжээнүүдийг авбал зохино.
15.3         Нэгдсэн сүлжээнд асинхрон горим үүсэх үед авах арга хэмжээ
15.3.1  ЭХДҮТ-ийн диспетчер нь нэгдсэн сүлжээнд асинхрон горим, явалтууд үүсэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй бөгөөд нэгэнт тийм горим үүссэн тохиолдолд түргэн шуурхай хэвийн горимд оруулах ажлыг удирдан зохион байгуулна. Нэгдсэн сүлжээнд асинхрон горим үүсэж болох шалтгаанууд, үүссэн үеийн шинж чанаруудыг холбогдох шуурхай ажиллагааны хүмүүс заавал мэдэх ёстой бөгөөд асинхрон явалт, асинхрон горим үүсэх нөхцөл бүрдэх / холбооны ЦДШ-ууд хэт ачаалагдах, генераторын өдөөлт алдагдах, синхрон бус залгалт болох г.м / болон бий болсон шинж чанар илэрмэгц  ЭХДҮТ-ийн диспетчерт цаг алдалгүй мэдэгдэнэ.
15.3.2  Нэгдсэн сүлжээнд гарсан асинхрон явалт, асинхрон горимуудыг таслан зогсоох зориулалттай автоматууд /АПАХ, АЛАР г.м /ЭХДҮТ-ээс хийгдсэн тооцооны үндсэн дээр нэгдсэн сүлжээний зохих цэгүүд дээр тавигдсан байх ёстой бөгөөд эдгээр автоматууд ажиллагаагүй болсон байвал ЭХДҮТ-ийн диспетчер нь нэгдсэн сүлжээнд асинхрон ажиллаж байгаа хэсгүүдийг 2-3 минутын дотор яаралтай тусгаарлах үүрэгтэй.
15.3.3  Нэгдсэн сүлжээнд үүссэн асинхрон явалт, асинхрон горимуудыг устгасны дараа нэгдсэн сүлжээний тусгаарлагдсан хэсгүүдийг холбож хэвийн ажиллагаанд оруулах ажлыг ЭХДҮТ-ийн диспетчер удирдан зохион байгуулна.
15.4         Нэгдсэн сүлжээ хуваагдах үед авах арга хэмжээ
15.4.1  Нэгдсэн сүлжээ хэд хэдэн хэсэгт хуваагдсан аваар гарах үед цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээний шуурхай ажиллагааны хүмүүс дараах үүргийг хүлээнэ:
15.4.2  Өөрийн хариуцсан объект дээр болсон тасралт, давтамж ба хүчдэлийн хэмжээ, хэт ачаалагдсан шугам, трансформаторт гарсан гэмтлүүдийн талаар бодит дүгнэлт хийж ЭХДҮТ-ийн диспетчерт мэдэгдэнэ. Энэ үед шуурхай ажиллагааны хүмүүс нэгдсэн сүлжээнд ач холбогдолгүй тоноглол, тасралтын талаар тоочин аваар устгах цаг хугацааг удаашруулахгүй байх ёстой.
15.4.3  Давтамж, хүчдэлийг хэвийн хэмжээнд оруулах бүх арга хэмжээг авна.
15.4.4              Давтамж огцом буурч 47 Гц-ээс доошилсон тохиолдолд давтамжаар тусгаарлах автомат тавигдаагүй эсвэл, ажиллахгүй болсон цахилгаан станцын дотоод хэрэгцээний тоноглолын ажиллагааг бүрэн алдагдуулахгүйн тулд цахилгаан станц болон генераторыг гараар тусгаарлах хүртэл арга хэмжээг авч болно.
15.4.5  Нэгдсэн сүлжээ талаас хүчдэл ирмэгц аваарын үед тусгаарлагдсан цахилгаан станц буюу генераторуудыг синхронизаци хийх нөхцөлүүдийг бүрдүүлж синхрон хийж залгана.
15.4.6  ЭХДҮТ-ийн диспетчер нь нэгдсэн сүлжээнд гарсан аваарын байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хуваагдсан хэсгүүд, түүний дотроос цахилгаан станцын дотоод хэрэгцээг алдагдуулж болохоор давтамж буусан, тоноглол нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт ачаалагдсан хэсгүүдийг богино хугацаанд синхрон холбох, давтамж, хүчдэлийг хэвийн хэмжээнд оруулах ажлыг удирдан зохион байгуулна.
15.4.7  Нэгдсэн сүлжээний тусгаарлагдсан хэсгүүдэд ямар цахилгаан станц нь давтамжийг тохируулахыг ЭХДҮТ-ийн диспетчер зааж өгнө. ЭХДҮТ-ийн диспетчер нь нэгдсэн сүлжээний хуваагдсан хэсгүүдийг зэрэгцээ ажиллагаанд түргэн оруулж хэрэглэгчдийг аль болох богино хугацаагаар бага таслахын тулд дараах эрхийг эдэлнэ: Үүнд:
·     Нөөц чадалтай нэгдсэн сүлжээний хэсгийн давтамж нь их хэмжээгээр буурсан хэсгүүдтэй түргэн синхрон холбох зорилгоор чадлын илүүдэлтэй хэсгийн давтамжийг 49.5 Гц хүртэл хасуулах
·     Нэгдсэн сүлжээний чадлын дутагдалтай хэсгээс тэжээгдэж байгаа нэг буюу хэд хэдэн дэд станцтай сүлжээний хэсгийг түр тасалж, чадлын илүүдэлтэй буюу бэлтгэл чадалтай хэсэгт шилжүүлж залгах.
·     Нэгдсэн сүлжээний хэсгээс зарим генератор буюу цахилгаан станцыг бүхлээр нь тусгаарлаж, чадлын дутагдалтай сүлжээний хэсэгт синхрон холбох.
·     Синхрон холбох зорилгоор аль ч хэсгийн хэрэглэгчдийг зэрэглэл харгалзахгүйгээр түр хугацаагаар таслах
15.4.8  Синхрон холболт хийх үйлдлийг ЭХДҮТ-ийн диспетчер удирдах бөгөөд ЭХДҮТ-ийн диспетчер заавал гардан удирдах шаардлагагүй гэж үзвэл холбогдож байгаа хэсгүүдийн чадлын илүүдэл бүхий хэсгийн синхрон холболт хийх гэж байгаа цэгийг /цахилгаан станц, дэд станцыг/ хариуцсан шуурхай ажиллагааны ажилтан удирдан хийж, гүйцэтгэлийн тухай ЭХДҮТ- ийн диспетчерт мэдэгдэнэ.
15.4.9  Аваарын үед синхрон холболт хийж байгаа хэсгүүдийн давтамжийн зөрүүг 0.3 Гц-ээс хэтрэхгүй байвал зохино.
15.4.10  Хуваагдсан нэгдсэн сүлжээг холбосны дараа бүх шатны шуурхай ажиллагааны хүмүүс ЭХДҮТ-ийн диспетчерийн удирдлага дор цахилгаан станцуудын хэвийн ачааллыг авахуулах, таслагдсан хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээх ажлыг цаг алдалгүй зохион байгуулна.
15.4.11  ЭХДҮТ-ийн диспетчер нь аваар устгах үед өөрийн үйл ажиллагаагаа зэрэгцээ ажиллаж үлдсэн буюу ажиллаж байгаад тасарсан гадаадын Эрчим хүчний системийн эрх бүхий шуурхай ажиллагааны хүмүүсийн үйл ажиллагаатай уялдуулан явуулна.

16.1        Нэгдсэн сүлжээний дүрмийн аль ч хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрчлөлт, санал оруулах эрхтэй. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдсэн сүлжээний дүрэмд өөрчлөлт оруулах болсон үндэслэлээ гаргана.
16.2        Нэгдсэн сүлжээний дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг санал гаргагч тал ЭХДҮТ-тэй зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрсэн тохиолдолд батлуулах саналаа ЭХЗГ-т танилцуулна.
16.3        Хэрэв зөвшилцөлд хүрээгүй бол тухайн саналыг хүлээн авах боломжгүй тухай ЭХДҮТ үндэслэлээ гаргаж, санал гаргагч тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ЭХЗГ-т өгнө.
 
Хавсралт №1
 
Шуурхай ажиллагааны бичиг баримт хөтлөхөд зөвшөөрөгдөж буй товчилсон нэр
 
Дулааны цахилгаан станц
ДЦС
Ээлжийн инженер
э/и
Ээлжийн дарга
э/д
Удирдах ерөнхий щит
у/е/щит
Ил хуваарилах байгууламж
ИХБ
Хаалттай ХБ
ХХБ
Иж бүрэн ХБ
ИБХБ
Цахилгаан дамжуулах шугам
ЦДШ
Агаарын шугам
АШ
Кабель шугам
КШ
Дотоод хэрэгцээ
Д/Х
1 -р зуух ажилд
К-1 /-/
1 -р зуух бэлтгэлд
К-1 /=/
1-р зуух урсгал засварт
К-1 /:/
1 -р зуух их засварт
К-1 /./
1-р зуух аваарын засварт
/*/
Аюулгүй ажиллагааны дүрэм
ААД
Техник ашиглалтын дүрэм
ТАД
Сэлгэн залгалтын хуудас
СЗХ
Генератор
Г
Турбогенератор
ТГ
Трансформатор
Тр
Автотрансформатор
AT
Дотоод хэрэгцээний трансформатор
ДХТ
Хүчдэлийн трансформатор
ХТ
Гүйдлийн трансформатор
ГТ
1-р систем шин
І.с.ш
1-р секц
I.с
Бэлтгэл секц
Б.С
Тойрох систем шин
Той.с.ш
Тойруу таслуур
Той.Т
Тосон таслуур
Т.Т
Шин холбогч таслуур
ШХТ
Секц холбогч таслуур
СХТ
ШХТ ба Той.Т-ын үүргийг хослон гүйцэтгэгч таслуур
Шин.Той.Т
Салгуур
С
Шинийн салгуур
Шин.С
Шугамын салгуур
Шу.С
Тойруу салгуур
Той.С
1-р с.ш талын салгуур
Шин.С-1
2-р с.ш талын салгуур
Шин.С-2
Секцийн салгуур
С.С
Саармаг цэгийн салгуур
Са.С
Байнгын газардуулгын хутга
ГХ
Зөөврийн газардуулга
Зө.Г
Тусгаарлагч
Тус
Богино холбогч
БХ
Нум унтраагч ороомог
НУО
Гал хамгаалагч
Г/Х
Хэрэглэж хэвшсэн дараах орос нэрсийг хэрэглэх нь зүйтэй. Үүнд:
 
Бэлтгэл тэжээлийг залгах автомат
АВР
Дахин залгах автомат                      
 
АПВ
Ачаалал дор хүчдэл тохируулагч
РПН
Ачаалал хөнгөлөх автомат
АЧР
Давтамжаар тусгаарлах Автомат
ЧВА
Таслуур татгалзахад ажиллах бэлтгэл төхөөрөмж
УРОВ
Өндөр давтамж
ВЧ
Өндөр давтамжийн хамгаалалт
ДФЗ
Шинийн хамгаалалт
ДЗШ
Соронзон оронг унтраах автомат
АГП
Асинхрон явалтыг зогсоох автоматик
АПАХ
Тэнцвэржүүлэлт
Баланс
 
Хавсралт №4
ТЕХНОЛОГИЙН ЗӨРЧИЛ БҮРТГЭХ ЖУРНАЛ
 
Дугаар
Гарсан он, сар, өдөр
Тасалсан /зогссон цаг
Зөрчил гарсан тоноглолын нэр, шалтгаан
Дутуу түгээсэн эрчим хүч кВт.ц, Гкхал
Тасалсан буюу хязгаарласан эрчим хүч кВт.ц, Гкал
Зөрчлийн ангилал
Акт тогтоосон он, сар, өдөр
Тайлбар
Эхэлсэн
Залгасан
Нийт
0
1
2
3
4
5
6
7
8
9
10
 
Тайлбар:
1.                Дутуу түгээсэн эрчим хүч / 6 /-д диспетчерийн графикийн зөрчлийг
2.                Зөрчлийн ангилал /8/ -д 1,2-р зэргийн саатал мөн энэ зааврын 14.2.3.1-14.2.4.13-Д заасан шалтгааныг тус тус бичнэ.

Хавсралт №5
……………………………..………………….АВААРЫГ СУДАЛСАН
АКТ

1.        Эрчим хүчний систем, нэгдлийн нэр
2.        Эрчим хүчний үйлдвэрийн нэр
3.        Зөрчил гарсан тоног төхөөрөмж, объектын нэр
4.        Зөрчил гарсан огноо, хугацаа
5.        Зөрчлийн шинж байдал, ангилал (Шинж байдлын тухай тодорхой бичих, ангиллын тухайд энэ зааврын14.2.3.1-14.2.4.13-ийн заалтуудаас тохирохыг бичнэ)
6.        Дутуу түгээсэн эрчим хүчний хэмжээ /хэрэглэгчдийг тасалсан буюу хязгаарласан эрчим хүчийг мян.кВт.ц , Гкал-аар тооцож бичнэ/
7.        Дутуу боловсруулсан эрчим хүчний хэмжээ / эрчим хүчний үйлдвэрт боловсруулж болох боломж алдсан эрчим хүчийг мян.кВт.ц, Гкал-аар тооцно. Диспетчерийн графикийн зөрчил /
8.        Зөрчил гарахын өмнөх ажлын горим, шуурхай ажиллагааны хүмүүсийн ажиллагаа /ажиллаж байсан тоноглолууд, үндсэн параметр мөн зөрчил үүсэхэд нөлөөлсөн хүмүүсийн буруу үйлдэл болон ажиллагаа, параметрийн хэлбэлзлийн тухай тодорхой бичнэ/.
9.        Зөрчил үүссэн ба түүний явц, гүнзгийрсэн байдал, хүмүүсийн үйл ажиллагаа /зөрчил үүсэж гүнзгийрсэн ба арилгасан байдлыг дэс дараалан тодорхой бичнэ/.
10.   Хэвийн горимд оруулсан огноо, хугацаа /аваарын горимыг хэвийн болгосон хугацааг бичих/.
11.   Зөрчил үүссэн шалтгаан, буруутанг тогтоох / зөрчлийн үүссэн бүх шалтгааныг товч тодорхой үгээр илэрхийлж бичих, шуурхай ажиллагааны хүмүүсийн гаргасан алдаа дутагдал, объект-д зөрчил эхэлсэн ээлж, үргэлжилсэн ээлж хэсгийн ажиллагаа, зөрчлийг арилгахад ямар, ямар албан тушаалын хүмүүс оролцсон зэргийг бичих/
12.   Зөрчил үүсэхэд нөлөөлсөн, хэвийн болгоход саад болсон ашиглалтын дутагдал /дутагдлыг нэг бүрчлэн сайтар зааж өгөх хэрэгтэй/.
13.   Шалтгааныг арилгах арга хэмжээ: /ижил төстэй зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар авах зохион байгуулалт, техникийн арга хэмжээ бичих /.
 
Арга хэмжээний нэр
Гүйцэтгэх хугацаа
Хариуцах эзэн
Тайлбар
 
14.   Гэмтсэн тоноглолын нэр /марк тип, хүчин чадал, үйлдвэрлэсэн газар, үйлдвэрлэсэн он, ашиглалтад орсон огноо, гэмтлийн байдал, ашиглалтад ажилласан цаг, сэргээн засварлахад шаардагдах хугацаа/.
15.   Гэмтсэн тоноглолын ашиглалтад оруулах огноо /ачааллын дор залгах хугацааг тогтоон бичих/
КОМИССЫН ДАРГА ……………………………………………
/ албан тушаал, гарын үсэг, нэр /
ГИШҮҮД……………………………………………………………

Хавсралт №6
НЭГДҮГЭЭР /ХОЁРДУГААР/ ЗЭРГИЙН СААТЛЫГ СУДАЛСАН АКТ №.....
1.        Зөрчил үүсэхийн өмнөх ажлын горим, объектын нэр /зөрчил үүсэх урьдчилсан нөхцөл байдал, түүний явцын тухай, гаднаас нөлөөлсөн хүчин зүйл, салхи, мөстөлт г.м-ийн талаар тодорхой бичих/
2.        Зөрчил гарсан огноо, үүссэн байдал, түүний явц, шуурхай ажиллагааны хүмүүсийн болон реле хамгаалалт, холбоо телемеханикийн ажиллагаа, сэргээн засварлахад зарцуулах хугацаа
3.        Тоноглолын гэмтлийн шинж, тодорхойлолт
4.        Шалтгаан / хүмүүсийн алдаа гаргасан шалтгаан /
5.        Зөрчил үүсэхэд нөлөөлсөн ашиглалтын болон төслийн бүтэц хийцийн, барилга угсралтын ажлын доголдол
6.        Шалтгааныг арилгах арга хэмжээ / ижил төстэй зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ тусгана
7.        Хавсралт / комиссын дүгнэлтийг баталсан баримт бичгүүд, схем /.
 
КОМИССЫН ДАРГА …………………………………………………..
/албан тушаал, гарын үсэг, нэр/
 
ГИШҮҮД ………………………………………………………………….
 
……… оны …..-р сарын …….-ны өдөр

Хавсралт №7
..……………………………………………ОНЫ САРЫН
ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
он cap өдөр
 
А. Аваар, нэгдүгээр зэргийн саатал
 
Гарсан актын огноо дугаар
Шалтгаан ба товч утга
Дутуу түгээсэн эрчим хүч кВт.ц Гкал
Тайлбар
Б. Хоёрдугаар зэргийн саатал
 
Гарсан тоо
Үүнээс ашиглалтын хүмүүсийн буруугаас
Дутуу түгээсэн эрчим хүч кВт.ц Гкал
Дутуу боловсруулсан эрчим хүч кВт.ц Гкал
Бүгд
Үүнээс ашиглалтын хүмүүсийн буруугаас
 
ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР ……………………………….
Тайлбар: Дутуу түгээсэн эрчим хүч тасалсан буюу хязгаарласан эрчим хүчний хэмжээг бичнэ.
Дутуу боловсруулсан эрчим хүч диспетчерийн графикийн зөрчлийн хэмжээг бичнэ.